Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийдийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг дэмжлээ


Гандантэгчэнлин хийдийг Юнеско Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санаачилгыг дэмжлээ гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээллээ.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг Юнеско-Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зорилгоор Соёлын Сайд Ч.Номин, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Барилга Хот Байгуулалт Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дэд дарга н.Энхтүвшин , Юнеско – Монголын Үндэсний Комиссын Нарийн бичгийн дарга С.Уянга, Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц, Да лам н.Бямбажав, БГД-ийн Засаг даргын орлогч н.Жаргалсүрэн, БГД-ийн 16-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энх-Эрдэнэ нартай өчигдөр /2021.05.15/ Zoom хэлэлцүүлэг өрнүүллээ.

Бурхны шашны язгуур зан заншлыг хадгалан үлдээх, сургааль номлолыг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт зан үйлийг хойч үедээ үлдээх, түүхийн дурсгалт сүм хийд, эд өлгийн зүйлсийг хадгалан авч үлдэж Дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр Монгол улсын соёлын өв болоод Дэлхийн Буддын шашны хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1,7 сая хүн дархлаажуулалтын I тунд хамрагджээ

2021 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1.770.527 хүн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Харин 641.029 хүн хоёрдугаар тундаа хамрагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагт 10,308 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш

  • Улаанбаатар хотод 920.043 хүн нэгдүгээр тунгаа, 487.900 хүн хоёрдугаар тунгаа
  • Орон нутагт 850.484 хүн нэгдүгээр тунгаа, 153.129 хүн хоёр тунгаа хийлгээд байна.

ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦ

Categories
мэдээ спорт

Нацу башёг Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлж байна

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацу башёгийн 8 дахь өдрийн барилдаанд Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшёог ошидаши мэхээр давснаар гачигоши хийж, башёг тэргүүлж байна.

Нацү башёд Монголын зургаан сумоч барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Точиношин /М-7/-г уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 3 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Такарафүжи /М-7/-д ошидаши мэхээр ойчиж 3 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Шиманоүми /М-9/-г ошидаши мэхээр давж 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Сэкиваке Такаясү-д окүритаоши мэхээр ойчиж 2 унаа, 6 даваатай байна. Энэ өдөр Озэки Шодай-г Комүсүби Митакэүми ошидаши мэхээр хаяснаар 6 даваатай боллоо.

Харин Озэки Такакейшёо, Мёогирюү /М-4/-г хатакикоми мэхээр давж 7 даваатай болж, башёг тэргүүлэгч Тэрүнофүжигийн араас нэхэж явна.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Озэки Асанояамаг үчигаке мэхээр унагаж 3 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Озэки 4 даваа, 4 унаатай болоод байна. Хошёорюү маргааш Озэки Шодайтай учраа таарчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кето дэглэм гэж юу вэ?

Чихрийн шижин, неврологи болон хорт хавдрын төрлийн өвчний үед кето дэглэм барьж болно. Энэхүү дэглэм нь инсулины түвшинг бага хэмжээнд байлгаж чаддаг.

Гэхдээ дээрх өвчнүүдийн үеэр кето дэглэмийг зөвхөн эмнэлэгт, эмч нарийн мэргэжлийн хяналтад хэрэгжүүлдэг. Одоогоор эерэг нөлөө үзүүлдэг гэсэн баталгаа байхгүй ч туршилт, судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн байгаа.

Хэрвээ та кето дэглэм барьж байгаа бол хоолныхоо тэнцвэрийг хадгалж, зөв өөх тос, дунд гинжин тосны хүчил авах хэрэгтэй.

Хэнд тохиромжгүй вэ?

Кето дэглэм барихыг хориглодог заалтууд:

• Элэгний өвчин, элэгний өөхлөлт болон цирроз
• Жильберийн синдром
• Жирэмсэн болон хөхүүл үед
• Бамбай булчирхайн өвчин
• Жингийн алдагдалтай болон астеник биеийн галбиртай хүмүүс
• Даралт буурсан үед
• Зүрхний шигдээсийн дараа
• Цөсний чулуутай болон цөсний хүүдийг авахуулсан үед
• Бөөрний чулуу
• Тулай өвчин, үе мөчний өвчин
• Ямар ч өвчний хурцадмал үед
• Буруу хооллолтоос үүссэн бүх төрлийн өвчин
• Сандрах эмгэг (panic attack), хэт түгшилтийн үед
• Сарын тэмдэг ирэхгүй (аменорея) болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед

Кето дэглэмийг зүгээр л жин хасах зорилгоор хэрэгжүүлэх нь үр дүнгүй төдийгүй бие организм өөхөө шатаах бус уснаасаа ангижирч жин хасахад хүрдэг. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдийн туслалцаа, хяналтгүй кето дэглэм барих явцад өтгөн хаталт, шингэнээ алдах зэрэг сөрөг үр дагаварт хүрэх өндөр магадлалтай.

Кето дэглэмд давуу тал бий юү?

Кето дэглэмд давуу талууд бий. Ашиг тусыг нь дурдсан судалгаа болон нийтлэлүүд байдаг. Кето дэглэм нь зөвхөн өдөр тутам эмнэлэгт, эмчийн хяналтан дор туршигддаг. Жишээ нь саяхны нэгэн туршилтаас кето дэглэм нь сепсис буюу цусны халдварын үед үр дүнтэй байсан бөгөөд энэ тохиолдолд өвчтөнүүдийг эмчийн хяналтан дор хаймсуураар хооллож байв.

Эцэст нь жин хасахын тулд ямар нэгэн хоолны дэглэм баримтлахаасаа өмнө хамгийн түрүүнд хоолоо хязгаарлах бус эрүүл амьдралын хэв маяг чухал гэдгийг анхаараарай. Мөн хурдан хугацаанд үр дүнд хүргэх гайхамшигт зүйлсийг хайх нь тийм ч сайхан санаа биш гэдгийг санах хэрэгтэй.

Categories
гадаад мэдээ

Грек улс жуулчдад хилээ нээлээ


Грек улс аялал жуулчлалын салбараа нээж, цар тахлын хөл хорионы дараах анхны жуулчнаа хүлээн авч байна. Грекийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог аялал жуулчлал тус улсын төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг аж.

Гэвч “Ковид-19″ цар тахлын улмаас 2020 онд Грекийн аялал жуулчлал 78.2 хувиар буурч, аялал жуучлалаас орох орлого 34 сая америк доллараас 7.4 сая болтлоо буурчээ. Жил гаруйн хугацаанд хатуу хөл хорионд байсан аялал жуулчлалын компаниуд одоо жуулчдаа хүлээн авч байна.

Энэ жил Грек улс жуулчдын зорих хамгийн аюулгүй газар байхын төлөө тал бүрийн чармайлт гаргаж байгаа. Тухайлбал, ойрын зургаан долоо хоногийн дотор арлын нийт хүн амыг вакцинд хамруулж, Орос, Хятадын вакцинд хамрагдсан жуулчдыг шинжилгээ өгөх шаардлагаас чөлөөлөх аж. Грект хоёрдугаар сард цар тахлын тархалт эрс нэмэгдсэн ч сүүлийн үед халдварын тархалт харьцангуй тогтворжжээ. Тус улсын 10.7 сая хүн амын насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд ногоон бүс ачаалалтай байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аялалаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.

Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Иргэд , олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.


Categories
мэдээ спорт

Н.Төгсцогтын ээлжит тулаан цуцлагдлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ээлжит тулаан цуцлагджээ.

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /13 тулаан, 12 ялалт, 9 КО/ Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгас /21 ялалт, 11 КО, 2 ялагдал/-тай энэ сарын 29-нд тулалдах тов зарлагдаад байсан юм.

Хоёр боксчин 57.2 кг жинд тулалдах байсан ч тулааны тов гарсан өдрөөс л Л.Варгас жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, энэ санал нь биелэхгүй болохоор тулаанаас татгалзаж байгаагаа WBC холбоонд мэдэгдсэн талаар АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.

Тэрбээр, “King Tug” хочит Төгсөөг ойрын 2-3 сарын дотор багтаан том тулаан хийлгэх талаар уг холбооноос тун удахгүй албан ёсоор зарлах юм байна. Мэргэжилтнүүд уг тулааны талаар таамаглал гаргаад эхэлжээ. Тухайлбал, WBC холбооны 57.2 кг жинд дэлхийн аварга цол, бүсийг эзэмшиж буй Гэри Рассельтай Төгсөө “даагаа нэхэх” болзлоо хэдийнээ биелүүлсэн ч тэр тулаан хийлгүй яг нэг жил, 3 сар боллоо. Тэрбээр өөрийн дээд жингийн бусад холбооны дэлхийн аваргуудыг тулаанд дуудсан болж, арга саам хийсээр байгаа тул WBC холбооноос түүнийг доод жингээс дэвшсэн Мексикийн Рей Варгастай (34-0) тулалд хэмээн шахаж байгаа юм.

Мэргэжлийн боксын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, Гэри Рассель жин өгсөн цолны төлөө биш ч байсан хамаагүй тулаан хийнэ гэж яригдаж байна. Ингэвэл WBC-ийн 57.2 кг жингийн аваргын суудал эзгүйрч, чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж буй Рей Варгас,Төгсөөтэй “interim champion” буюу түр аваргын бүсийн төлөө тулалдуулах магадлал тун өндөр болж байгаа аж.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол барилдах эрхийг 4 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоно

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцов. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралдаа оролцсон юм. Хурлыг нээж Цэцдийн зөвлөлийн дарга Г. Өсөхбаяр үг хэлж, хэлэлцэх асуудлаа батлуулав.
Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян -Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, а.а Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, а.н Ш.Баянбат нарыг гишүүнээр сонголоо.
Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.
2. Их эе хурал 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно.
3. Их эед бэлдэх ажлын хэсэгт У.ав Ч.Санжаадамба, у.г Б. Гончигдамба, у.х Н.Батзаяа, у.н А.Алтанхуяг, а.а Х. Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана.
4. Барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт у.г Б. Гончигдамба, у.з Б.Соронзонболд, у.х Т.Өсөх – Ирээдүй, у.н Н.Бүрэнбаатар нарыг сонгов.
5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.
6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав.
Үүнд:
а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.
б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.
в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,
г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,

7. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн бүх шатны хороод байгуулагдлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн хэсгийн хороодыг байгууллаа.

Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

Нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18.647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм.

Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллахаар болоод байна гэж СЕХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Манай улс энэ сард гадаадаас 2978 иргэнээ авахаар төлөвлөжээ.

Уг хуваарийн дагуу Тавдугаар сарын 19-нд буюу ирэх лхагва гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 162 иргэнээ татан авах юм байна.

Энэ сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь: