Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчуулах журам

2021 оны тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхийг УОК-оос зарласан.

Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байна.

Уг журамд:

  • Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон баримтыг үндэслэн явуулна.
  • 0-3 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй.
  • Орон нутаг руу зорчихдоо иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явахыг дурджээ.

ЖУРАМ:

Зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мэлхий” хаданд хавчуулагдсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо,” Мэлхий”хаданд хүн хавчуулагдсан тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн долоон алба хаагч аврах ажиллагаа зохион байгуулж, хаданд хавчуулагдсан иргэний амь насыг аварсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 553 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 553 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 490 нь Улаанбаатар хотод, орон нутагт 37, эмнэлгээс шалтгаалах халдвар 6 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 49175 боллоо.

Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж 214 байна.

  • 56 настай эмэгтэй
  • 51 настай эрэгтэй
  • 79 настай эрэгтэй
  • 63 настай эмэгтэй
  • 78 настай эрэгтэй
  • 61 настай эрэгтэй
  • 57 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1065 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 41844 болов.

Categories
гадаад мэдээ

​Газын зурваст нөхцөл байдал хурцадмал хэвээр байна​

Израилийн арми ба Палестины Хамас бүлэглэлийн хоорондох зөрчилдөөн долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гаригт Израилийн арми Газын зурваст байрлах “Ашошиэйтэд Пресс”, “Аль-Жазиира” зэрэг олон улсын хэд хэдэн мэдээллийн агентлагуудын байрыг бөмбөгдсөн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Палестинд 174 хүн амиа алдсаны 49 нь хүүхэд бол Израильд найман энгийн иргэн нас баржээ. Израилийн тал энэхүү үйлдлээ “Зэвсэгт бүлэглэлийнхэн сэтгүүлчдээр бамбай хийж, уг барилгад тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” хэмээн тайлбарласан ч нотлогдоогүй байна.

“Ашошиэйтэд Пресс” агентлагийн мэдээлснээр “Бөмбөгдөлтөөс болж дэлхий ертөнц бодит байдлыг мэдэх боломжгүй боллоо. Израиль зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байна” гэв. Харин “Aль-Жазира” агентлагийн ерөнхий захирал “Энэ бол дайны гэмт хэрэг. Израиль дээрх үйлдлээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зориуд чимээгүй болгож байна” хэмээжээ.

Зарим эх сурвалжид Израилийн арми Газын Зурвасын хилийн дагуу цэргээ байрлуулж, хуурай замын цэргийн ажиллагаа явуулж магадгүй талаар мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн Израиль, Палестины хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээ хийх зорилгоор АНУ-ын төлөөлөгч бямба гаригт Тель-Авив хотыг зорьсон байна. Мөн НҮБ болон Египет улс зөрчилдөгч талуудтай гал зогсоох хэлэлцээ хийхээр чармайж байгаа аж. Газын зурваст нөхцөл байдал хурцадсанаас Палестины 10 мянга гаруй иргэн орон гэрээ орхиод байгаа юм.

Өнгөрсөн даваа гаригаас хойш Палестины газар нутгаас нийт 1050 гаруй пуужин харваснаас 850 нь Израильд хүрчээ. Тэдгээрийн зарим нь байндаа тусч, олонхыг нь агаараас хамгаалах системийн ачаар агаарт устгаж, 200 орчим нь хил давалгүй Газын зурваст унасан байна. Нөхцөл байдал ийн хурцдах болсон гол шалтгаан нь тавдугаар сарын эхээр Дорнод Иерусалим дахь Альс-Акса сүмийн гадаа болсон эмх замбараагүй байдлаас үүдэлтэй юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Палестинчууд болон Израилийн цэргийн хүчний хооронд мөргөлдөөн газар авч байгаа тул Израилийн болон тухайн бүс нутаг дахь аль ч улс олон улсын хууль тогтоомжоос дээгүүр байх ёсгүй” гэж онцолсон удаатай. Тэрбээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр хэт туйлширсан нэг талт үзэлтнүүдээс урьдчилан сэргийлэх талаар уриалсан байна. Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Израиль, Палестины асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдон санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Израильд хандсан шийдвэртэй, тодорхой анхааруулга өгч оролцохыг уриалав.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

С.Пүрэвсүх: Эмч, сувилагчийг цэрэгтэй зүйрлэвэл хилийн цэрэг гэсэн үг

Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Ач” анагаах ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч С. Пүрэвсүхтэй ярилцлаа.


-Та Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би эрүүл мэндийн салбарт 44 дэх жилдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд сумын хүний их эмчээс эхлээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын Ерөнхий эмч хүртэл бүх шатны байгууллагад ажиллажээ. Түүнээс гадна Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд 30 гаран жил багшилж, олон мянган шавь нар төрүүлсэндээ баярлаж явдаг. Миний шавь нар дундаас надтай адилхан Хүний гавьяат эмч цол авч байгаа шавь минь байна. Багш хүний хувьд энэ бол бахархууштай үйл явдал. Мэргэжил нэгт нөхөдтэйгөө, сургуулийнхаа багш нартайгаа, шавь нартайгаа, хамт ажилладаг эмч ажилчидтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ том шагналыг авсандаа маш их баяртай байна. Та бүхэндээ баярлалаа.

– Эмч, сувилагч гэх мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Манайд ч тэр, гадаадын бусад оронд ч тэр энэхүү цар тахалтай тулж ажиллаж байгаа гол хүмүүс нь эмч, сувилагч, асрагч нар юм. Тэр ч утгаараа хамгийн түрүүнд халдвар авах өндөр эрсдэлтэй. Эмч, сувилагч, асрагч нарыг цэрэгтэй зүйрлэвэл хилийн цэрэг гэсэн үг шүү дээ. Хилийн цэрэг үгүй бол тэр улс орон дайснууддаа эзлэгдэнэ. Эмнэлгийн эмч, ажилчид зөвхөн бусдын эрүүл мэндийг хамгаалахаас гадна өөрсдийгөө ч хамгаалах нь чухал.

-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ үед хамгийн их ядарч, галын шугаманд тэмцэж байгаа хүмүүс бол та бүхэн?

-Одоогийн нөхцөл байдлыг харвал дэлхий нийтээрээ коронавируст цар тахалтай тэмцэж байна. Манай орны хувьд ч мөн ялгаагүй бид чадах чинээгээрээ тэмцэж, эрүүл мэндийн салбарынхан хүчээ дайчлан ажиллаж байна. Өвчлөлийн тархалт буурч байна гээд тайвширч огт болохгүй. Ямар ч байсан нийт хүн амаа 100 хувь биш юм аа гэхэд 80 хувьтай дархлаажуулж, зуны дэлгэр цагт дархлаагаа улам дэмжиж, эмнэлгийн байгууллага болон төр, засгаас гаргаж буй шийдвэрүүдийг дор бүрнээ биелүүлэх юм бол энэ өвчнийг дан ганц эрүүл мэндийн байгууллага биш нийт иргэдийнхээ оролцоотойгоор давж гарч чадна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.



Эх сурвалж: President.mn

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний гадна фасадны эвдрэлийг засна

Энхтайваны гүүрний доорх объектын гадна фасадны эвдрэл гэмтлийг засварлах ажлыг ТХХУХ-т үүрэг болгосний дагуу гүйцэтгэгч байгууллага, өмчийн эзэн болох Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний захирал нарыг байлцуулан газар дээр нь нөхцөл байдлыг үзэж танилцлаа.

Засварын ажлыг 7 хоног хийх бөгөөд өнгөрөгч бямба гарагт эхлүүлж, цаашид засварлаж, сэргээсэн обьектыг арчилж тордоход анхаарч байхыг удирдлагад нь үүрэг болголоо хэмэээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэгүүд ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргаас 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу зуслангийн үйлчилгээг нээсэн билээ.

Үүнтэй холбогдуулан зуслан чиглэлийн 6 байршлийн хүнсний дэлгүүрт, экспортод мах бэлтгэн гаргадаг ТЭС ШИМ ХХК-ийн 14тн нөөцийн махыг 2-3кг-аар савлаж, Сүхбаатар дүүрэгт 3 байршил, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгино хайрхан дүүрэгт 1, нийт зургаан цэгийг нэмэгдүүлж байна.

Үүгээр иргэдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон махыг худалдан борлуулах ажлыг зуслангийн бүсэд эхлүүллээ.

1. Сүхбаатар дүүрэг:

  • 19-р хороо Хандгайтын эцэст Гурван дүүрэн хүнсний дэлгүүр
  • 19-р хороо Баянбулаг зусланд “S market” хүнсний дэлгүүр
  • 14-р хороо Хандгайтын 05-05 “Хийморь” хүнсний дэлгүүр

2. Чингэлтэй дүүрэг:

  • 19-р хороо Зуун мод бүсийн 2-112 “Гоодой” супер маркет;
  • 19-р хороо Яргайт бүс, 5-р хэсэг, 503 тоот “Эхлэл төв” супермаркет

3. Сонгинохайрхан дүүрэг:

  • 34-р хороо, Баянголын аманд “Баянгол” хүнсний дэлгүүр

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл хаврын махны нөөцийг бэлтгэсэн 17 ААН-ээс 300тн-оос дээш үлдэгдэл нөөцтэй 9 аж ахуйн нэгж, экспортод мах бэлтгэн гаргадаг бодлогын гэрээтэй 1 ААН, нийт 10 ААН нь 6-р сарын 15, 16-ны амралтын өдрүүдэд нийт 29 байршилд нөөцийн махны худалдааг зохион байгуулна.

Үүнд: Өдөрт явуулын болон суурин 19 цэгт 4110 хонины гулууз мах, 4.2тн жижиглэнгийн махыг худалдан борлуулахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлд 34022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 47 цэгт, 10 явуулын автобусаар 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

"нийслэлийн онцгой комисс #UB No хамтдаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 5дугаар сарын 17-ны едрийн телевлелт дуургийн нэр 1 багийн TOO багануур ажиллах TOO 2 4 хамрагдах хуний TOO багахангай 30 3 1 1000 баянзурх 6 4 22 320 баянгол 174 5 11 5783 74 6 сонгинохайрхан 9 4824 сухбаатар 71 7 10 5100 налайх дуурэг 71 8 3 4626 18 чингэлтэй 9 9 1170 хан-уул 72 10 12 4650 явуулын автобус 88 10 нийт 5030 40 91 90 644 34022 астразенека вакцины давтан, вероцел вакцины 1, 2-P тун болон 55-AAC дээш насны иргэдэд спутник V вакцины 1-P тун хийгдэнэ" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

"нийслэлийн онцгой комисс #UB Ð/д хамтдаа сухбаатар дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 5 дугаар сарын 17-ны едрийн телевлелт цэгийн байршил 1 75-p цэцэрлэг багийн ажиллах TOO хуний TOO спутник 2 вероцел хамраг дах хороод тун 7 2 3 4 5 55- aac дээш насны иргэд тун 68- цацэрлг 69 цацэрлэг 51-p цацэрлэг 109р цецэрлэг нийт 2 2 2 2 10 1-5-p хорооны иргэд 12p хорооны иргэд 13-15p хорооны иргэд 15 хорооны иргэд 16 16 16 16 71 вероцел вакцины 1, 2-P тун болон 55-AAC дээш насны иргэдэд спутник V вакцины 1-P тун хийгдэнэ" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.







Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс төр захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллана

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.

Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Ковидын хөл хорионы дараа эдийн засгийн өршөөл зайлшгүй хэрэгтэй

– ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ДАЛИМДУУЛЖ МАН-ЫН ГУЧ ГАРУЙ ЭРХ МЭДЭЛТЭН ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭС МУЛТАРСАН ТҮҮХ ӨНГӨРСӨНД БИЙ –


МҮХАҮТын ерөнхийлөгч асан, бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


Эдийн засгийн өршөөлийн хуулийг дахиж гаргахгүй гэсэн мэдэгдлийг Сангийн сайд саявтар хийчихлээ. Дахиж өршөөл үзүүлэх шаардлагагүй нөхцөл бүрдчихсэн гэсэн үг үү?

-Сангийн сайд тийм мэдэгдэл хийсэн л дээ. Гэхдээ бид хатуу хөл хорионд улсаараа байлаа, жил хагасын хугацаанд. Тайлан гаргаж өгдөг ная гаруй мянган аж ахуйн нэгж өнөөдөр гэхэд 33 мянга руу уруудчихсан, 500 гаруй мянган ажлын байр алга болсон, эдийн засгийн макро тоонууд тэр чигтээ хасахтай гарсан. Хөл хориотой үеийн татварын эрх зүйн орчны зохицуулалтын асуудлууд байх ёстой ч үүнийг хийж чадаагүй. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2020 оны гуравдугаар сарын 28-нд анхны мэдэгдлээ хийсэн, цар тахалтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл, татварын хүү торгууль, алдангийг төлүүлэхгүй гэж. Энэ мэдэгдлээ 2020 оны арваннэгдүгээр сарын 9-нд дахиад бататгаж хийсэн юм. Ингэж мэдэгдсэн хэрнээ эрх зүйн актыг нь бүрдүүлж өгөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хэсэг төлүүлэхгүй явсан даа, тэгэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хуулинд өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна Зөрчлийн хуулинд байдаг нийгмийн даатгалтай холбоотой хэсгийг ч өөрчилсөн. Ерөнхий сайдын мэдэгдсэн хүү торгууль, алдангийг тооцохгүй гэдэг бол бараг өршөөлийн хууль. Монгол Улсын 31, 32 дахь Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн ч татварын ерөнхий хууль, татварын хуулийн зөрчилтэй холбоотой хуульд өөрчлөлт хийгээгүй. Бизнес зогссонтой холбоотой хүү, торгууль өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй яваа гэсэн үг.

Ерөнхий сайдын мэдэгдэл эрх зүйн акт болоогүй учраас бизнесийнхэн хүү, торгуулийн асуудалтай яваа байх нь ээ?

-Тэгж ойлгож болно.Уг нь Ерөнхий сайдын мэдэгдэл хууль эрх зүйн акт шүү дээ. Хамгийн аюултай нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуультай холбоотойгоор журам гаргах ёстойгоос өнөөг хүртэл арваад журам нь батлагдаагүй. Ковидын үеийн татварын шалгалтууд яаж хийгдэж, маргаан таслах зөвлөлийн хурал, захиргааны хэргийн шүүхүүд ямар зарчмаар явагдах вэ гэдэг нь журмуудаар зохицуулагдах ёстой. Гэтэл ганц ч журам гараагүй гацааны байдалтай яваа.

Сангийн сайдын хийх ёстой ажил биз дээ?

-Уг нь тийм, гэхдээ Б.Жавхлан сайд олж харахгүй байна л даа. Татвар талдаа ямар ч мэдлэг алга.

Дахиад асууя, өмнө нь татварын өршөөлийн хууль цөөнгүй гарсан, одоо ийм хууль үнэхээр хэрэггүй болчихсон уу?

-Хэрэггүй болсон гэж хэлэх аргагүй асуудал. Өмнө нь батлагдсан татварын өршөөлийн хуулийн үр дүнг манай МАН-ын Засгийн газар үргэлж хүртсээр ирсэн.

Бүр системтэйгээр ярья. 1992 оны Үндсэн хуулиар хүний эрх, аж ахуй эрхлэх эрх чөлөөг анх удаа олгосон. 1993 онд үүнийг дагаад татварын хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Гэхдээ иргэнээ өмчгүй байлгах, эдийн засгийн эрх чөлөөг нь боомилсон социалист систем урсгалаараа цаашаа яваад өгсөн л дөө. П.Жасрай гуайн Засгийн газрын үед аж ахуйн нэгж 45 хувь хүртэл дөрвөн шатлалтай татвартай байсан. Энэ өндөр татвараас болоод 1992-1996 онд бүх аж ахуйн нэгж (тухайн үед 1852 байгууллага байв) дампуурсан. Ингэж явсаар 1996 онд хөдлөх ямар ч аргагүй болчихсон байсныг М.Энхсайхан Ерөнхий сайд болоод засч чадсан юм. Эдийн засгийн либерал бодлого явуулсны үр дүнд 45 хувийн татвар багасах үйл явц өрнөсөн л дөө. Сүүлд 2006 онд АН-ын залуус татварууд өндөр байна гээд дөрөв арвын бодлого гэж гаргаж ирсэн. Үүнийг нь 2006 оны зургадугаар сарын 19-нд М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллах үедээ батлуулсан түүхтэй. НӨАТ-ыг арван хувь, аж ахуйн нэгжийн орлогын татварыг 25, 10, нийгмийн даатгалын шимтгэлд компани 19 хувийг төлж байсныг 10 хувь болгосон. Дараа нь 2007 оны тавдугаар сард Татварын ерөнхий хуулийг (Ц.Нямдоржийн зассан хууль. Тухайн үед Үндсэн хуулийн Цэц түүнийг энэ шалтгаанаар түүнийг огцрох үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж байв) баталсан. Социалист улбаатай өндөр татварын системийг багасгасан шинэ систем үйлчилж эхэлсэн гэсэн үг.

Таны хэлж байгаа шинэ систем 2008 оноос хэрэгжиж эхэлсэн байх аа?

-Тэгсэн, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ шинэ системийг ажиллуулахын тулд өмнө нь 2007 оны арванхоёрдугаар сарын 25-нд УИХ-ын хаалттай хуралдаанаар татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэх хууль гэж баталсан. Тэр хууль 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 2008 оны долдугаар сарын 1-ний хооронд үйлчилсэн. Бүртгэгдээгүй ажил үйлчилгээ орлогоо ил гаргаж бүртгүүлээрэй, тэгсний дараа татварын шинэ хуулиар явна шүү гээд гаргасан хууль л даа.

Таны яриад байгаа наад хуулийг чинь эрх баригчид өөрсдөдөө зориулж гаргаад өөрсдөө ашигласан гэж шүүмжилдэг…?

-Нуугаад байх юмгүй үнэн л дээ. Зургаахан сарын хууль баталчихаад Сангийн яам, Татварын ерөнхий газраас журмыг нь бүр сүүлд баталж байсан юм. Өөрөөр хэлбэл, 45-хан хоног үйлчлээд дууссан хууль. Энэ хуулийн дүнд 5.6 тэрбум ам.долларын орлого ил гарсан байдаг. Гэхдээ хамрагдсан тоо нь маш бага. 43000 компани бүртгэлтэй байснаас 2200 компани л боломжийг ашигласан. Ийм тэнцвэртэй бус эрх зүйн орчин үүсгэчихсэн учраас тэр алдааг нь засах гэж 2015 онд эдийн засгийн өршөөлийн хуулийг баталсан юм. Хүмүүсийн мэддэггүй нэг асуудал бий. 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Татварын өршөөлийн хуулийг баталсан. Тэр хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Татварын акт тавиулсан хүмүүст тавьсан өршөөл л дөө. Мөн тэр өдөр Эрүүгийн хуулиас таван зүйл авсан юм. Нэг нь татварын, нөгөөх нь албан тушаалтны гэмт хэрэгтэй холбоотой 253 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Албаар зориудаар хүчингүй болгосон. Бүр тодруулж хэлбэл, татварын өршөөлийн хуулийн эрх зүйн өөрчлөлтийг далимдуулж эрүүгийн хуулиас өндөр албан тушаалтны хэргийг мулталсан.

Эрүүгийн хуулиас ямар хүмүүсийн хэргийг мулталсан гэж?

-Тухайн үед 2000-2008 оны гэмт хэргүүд өршөөгдсөн. Нийтдээ 34 албан тушаалтан өршөөгдсөн байдаг. Бөмбөгөрийн хэрэг, хадгаламж зээлийн хоршоо, Хадгаламж банкны асуудал буюу У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчдийн казинодсон хэргийг өршөөсөн. Эрүүгийн хуулиас зүйл алга болгож гэмт хэргээ дарсан байдаг юм. Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Д.Лүндээжанцан нарын бүгдийнх нь нийлж хийсэн зүйл л дээ.

Өндөр албан тушаалтнуудын хэргийг ингэж цайруулах болсон цаад шалтгаан нь юу юм бол?

-Сонгууль. 2008 оны сонгуулиар одоогийн МАН, тухайн үеийн МАХН 35 хувийн рейтингтэй байсан. 34 албан тушаалтан нь ял авбал рейтинг нь тэг хувь руу уруудах байсан учраас С.Баяр дарга тухайн үедээ тэгж сэтгэсэн хэрэг. Эрүүгийн хуулиас зүйлийг нь алга болгоод буцааж оруулсан цаад түүх нь энэ л дээ.

Буцааж сэргээсэн түүх нь сонирхолтой санагдчихлаа…?

-Би тухайн үед энэ асуудлыг олон нийтэд мэдээлсэн юм. Тэр мэдээллийн дагуу УИХ-аас надад захиа ирсэн л дээ. 2008 оны хоёрдугаар сарын 7-нд ирсэн тэр захианд “Таны хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулиас 253 дугаар зүйл санамсаргүй алга болсныг буцаагаад орууллаа” гэсэн утгатай өгүүлбэр бий. Эрүүгийн хуулиас зүйл алга болоход үндсэн зарчмынх нь дагуу түүнд хамаарах бүх хэрэг, мөрдөн байцаалт өршөөгддөг. Дахиад хэлэхэд, тэр хүрээнд 34 албан тушаалтан өршөөгдсөн. Эрүүгийн хууль буцаж үйлчилдэггүй учраас тэр хэргүүд тэгээд замхарсан. Ингээд харахаар системийн өөрчлөлтийг өөрсдөдөө зориулаад хийчихсэн гэж шүүмжлэхээс аргагүй байдаг л даа. Жижиг бизнес эрхлэгчид буюу ердийн иргэд учраа олоогүй өнгөрсөн. Дараа нь эдийн засаг 17 хувь хүрсэн. Үүнд макро түвшинд хийсэн татварын системийн өөрчлөлт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Товчхондоо 2008 онд хийсэн татварын системийн өөрчлөлтийг 99 хувь нь ашиглаж чадаагүй. 2010 онд үр дүнгээ харсан чинь өнөө 2200 компани дээр бизнесийн бүх төвлөрөл явагдсан байсан. Монополиуд бий болж эхэлсэн. Жижиг дундууд нь бүгд байхгүй болсон л доо. Тэр үед би Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх байсан юм. Бодит байдал нь ийм байгаа учраас татварын хуулинд системийн өөрчлөлт хийе гээд ажиллаж эхэлсэн. Тэр сонгуулиар АН засгийн эрх авч уул уурхайн түүхий эдийн үнэ тав дахин унаж, 17 хувийн өсөлттэй эдийн засаг навс унасан. АН-ын залуус дахиад нэг капитал оруулж ирэх ёстой, Б.Лхагважавын яриад байдаг бүртгэгдээгүй капиталыг оруулж ирье гээд ажилласан байдаг юм. Тухайн үед манай улсад ирсэн Нобелийн шагналт Эрнандо Сато хүртэл “Улаанбаатарыг чинь тойроод гэр хороолол гэж зургаан тэрбум ам.долларын хөрөнгө бүртгэлгүй байна” гэж хэлснийг та ч сонссон байх. Капиталаа бүртгэлжүүлж байж капитализм явдаг гээд бүргтгэлийн системийг дахиад ажиллуулахаар зүтгэсэн. Бүртгэдэг хамгийн гол систем нь НӨАТ гэж хараад 2015 онд шийдэл болгосон. Тэр үед Ж.Эрдэнэбат Сангийн сайд, У.Хүрэлсүх Шадар сайд байсан юм. Тухайн үед НӨАТ-ын хуулийг л баталсан. МАН, АН хамтарч байгаад 2015 оны наймдугаар сард салсан. Тэр далимаар 2015 оны наймдугаар сарын 17-нд Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталсан юм.

Эдийн засгийн ил тод байдлын хуулийг батлах болсон хамгийн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Өмнөх татварын өршөөлийн, ил тодын хуулийг тэгш бус хэрэглэснээс болоод 12 мянган компанийн эзэд нягтлангууд цагдаагийн үүдэнд оччихсон байсан юм. 12 мянган хүнд эрүү үүсгэх нөхцөл үүсчихсэн байсан гэсэн үг. Эдийн засаг нь хасах нэг рүү уруудчихсан цаг шүү дээ. Тийм хэцүү үед бизнес эрхлэгчид нь хэдэн мянгаараа шоронгийн хаалга татах гээд зогсоно гэдэг том асуудал. Тийм учраас өршөөл үзүүлье гээд наймдугаар сарын 17-нд эдийн засгийн ил тодын хуулийг баталсан. Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталсан бас нэг шалтгаан бий. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын бүртгэл эхлэх гээд байсан юм. Тэр шийдвэрийн дараа 18 мянган компани өршөөлд хамрагдаж 34 их наядын ажил үйлчилгээ орлогыг ил гаргасан. 1990 оноос хойш 2016 оны нэгдүгээр сарын 1 хүртэл бий болсон өмч, хөрөнгө, үйлчилгээ гээд бүртгэгдээгүй юмаа л бүртгэсэн. Түүнээс биш бэлэн мөнгө огт гарч ирээгүй. Үүнийг зарим нь улс төр болгож өчнөөн тэрбумыг оффшорт нуулаа энэ тэр гэж шүүмжилсэн л дээ. Дараа нь 2013-2017 онд эдийн засаг айхавтар хямарсан. 34 их наядыг ил гаргаж, НӨАТ-ын систем ажиллаж эхэлсэн учраас тэр хэцүү цагт ажраагүй. 2017 оны татварын орлого нэг их наядаар давсан. 2018 оных ч нэг их наядаар давсан. Товчхондоо системийн өөрчлөлт хийж чадсан учраас ийм үр дүн гарсан юм. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 18-нд ээлжит бус чуулган хуралдуулж татварын үлдэгдэл багц хуулиудыг батлуулж чадсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цар тахалтай нэг жил гаруй хугацаанд татварын асуудал гарсангүй нь энэ шийдвэрүүдийн үр дүн. У.Хүрэлсүхийн батлуулсан хуулийн хамгийн том гавьяа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг 25, 10, 1 болгосон явдал. Өнөөдөр 1.5 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж тайлангаа өгөөд яг НӨАТ шиг 90 хувийг нь буцааж авч байгаа. 300 саяас доош орлоготой хүн орлогынхоо нэгхэн хувийг бүртгүүлээд тайлан өгөхгүй байж болно. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёрыг энэ ажлаа сурталчлахгүй яваад нь гайхаад байдаг юм. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс татварын багц хууль бүгд шинээр шинэчлэгдсэн. НӨАТ-ын систем маш сайн ажиллаж эхэлсэн. Дахиад шинэ систем ажиллах гэж байна. Яг энэ үед уг нь Өршөөлийн хууль маягийн зүйл хэрэгтэй байсан юм. Гэтэл өршөөл үзүүлэх нь битгий хэл бүх бизнесээ жил хагасжин хорьчихлоо.

Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг ашиглахын тулд дампуурах дөхсөн компаниуддаа өршөөл үзүүлж, дэм өгөх маягийн ажил хийх ёстой гэж үү?

-Ерөөсөө л тэр. Тайлангаа 1.5 жил зогсоосноос болж НӨАТ-ын өрөнд орсон, орлогын албан татварын өртэй яваа компаниудаа төр өршөөх хэрэгтэй. Учир нь төрийн зохицуулалтаар эдийн засаг явагдана гэсэн системийг ашиглаж төр бүх бизнесийг зогсоосон. Яг тэгж зогсоосон шигээ татварын систем, даатгалын системийг зогсоох л ёстой. Монгол улсын төр засаг 1996, 2008 онд иргэндээ эрх чөлөө өгсөн. 2016 онд аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Үр дүнд нь улсын татварын орлого дандаа нэг их наядаар давж байсан. Эрх чөлөө өгөх тусам, татварыг багасгах тусам татварын орлого нэмэгдэж байсан. Өнөөдрийн хамгийн том шоглоом юу гээ. Энэ бүхнийг хийж байсан филосифичид нь эрх барьж байгаа хүмүүс дотор алга.

Хэн хэнийг хэлээд байна та?

-М.Энхсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Ариунсан, Ж.Эрдэнэбат нарыг хэлж байна л даа. Энэ хүмүүс татварын реформуудыг хийхэд маш сайн оролцсон. Тухайн үеийн МҮХАҮТ ч сайн оролцож байсан. Эдийн засгийн өршөөлийн хууль яг эрүү үүсгэх хэмжээний буруутай, төсвийн мөнгө луйвардсан, улсын баялгийг хулгайлсан улсад огт хамаагүй байсныг хэлмээр байна. Сүүлд нь хар жагсаалтад орсон процессыг Ч.Хүрэлбаатар сайд албаар эдийн засгийн өршөөлийн хууль руу нааж буруутгасан. 2017, 2018 онд төсвийн орлого нэг нэг их наядаар нэмэгдсэн нь НӨАТ-ын систем, өршөөлийн хууль гэдгийг Ч.Хүрэлбаатар тайлбарлаж чадаагүй. Тэр бүү хэл, энэ реформыг эсэргүүцэж байсан гэдэг утгаараа МАН таг дуугүй өнгөрсөн. Ковидыг далимдуулаад эдийн засгийг коммунизм маягаар зуун хувь удирдах процесс руу орж ирж байна л даа. Ялангуяа төрийн өмчтэй 40 компани дээр тухайлж яримаар байна. Төрийн эрхшээлд байдаг эдгээр компани дангаараа эдийн засгийн 40 хувийг хангадаг. Эдийн засгийн 40 хувийг төр барьчихсан гэсэн үг. Хувийн хэвшлийн тухайд хөл хорионы зогсолтоос болоод эрх чөлөө нь хаагдангуут төрийн компаниуд давамгай орж ирлээ л дээ.

Засгийн газар яг одоо яах ёстой вэ?

-Хасахтай эдийн засаг руу капитал оруулах хэрэгтэй байна. Мүглэнд орсон аж ахуйн нэгжүүдээ сэргээхийн тулд урам өгөх хэрэгтэй. У.Хүрэлсүхийн татварын алданги, хүү торгуулийг 2020 онд авахгүй гэсэн мэдэгдлийг хуульчилж өгөх хэрэгтэй. Татварын ерөнхий хууль, Зөрчлийн хуульд зохих өөрчлөлтийг нь хийж өгөөд, хэд дахин багассан татвар төлөгчдөө буцааж сэргээмээр байна. 1990 оноос хойших дөрвөн том хямралаас гарсан арга нь ерөөсөө л иргэн аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Эдийн засгийн эрх чөлөөг нь, чөлөөтэй ажиллах урмыг л өгсөн. Гарцыг нь гаргаж өгөөд өөрсдөө холдож байсан. Төр өөрөө юм хийх гэж дайраагүй. Одоо бол манай төр бүх аж ахуйн нэгжээ царцаачихаад өөрсдөө бүхнийг хийнэ гэж дайраад байна. Улсын гайгүйхэн хэдэн үйлдвэрийн олсон ашгийг нийгмийн халамжид өгч байна.