Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Фото: “Ертөнцийн гоо бүсгүй” Андреа Меза

Ням гаригийн үдэш АНУ-ын Флоридад болж өнгөрсөн “Miss Universe 2021” наадмын ялагчаар Мексик улсын гоо бүсгүй Андреа Меза шалгарсан юм. Ингэснээр тэр 2021 оны “Ертөнцийн гоо бүсгүй” болж байгаа юм.

Алма Андреа Меза Кармона нь 1994 оны наймдугаар сарын 13-нд төржээ.Тэрбээр Мексикийн загвар өмсөгч, гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн, энэ оны “Орчлон ертөнцийн мисс”-ийн титмийг хүртсэн бөгөөд мисс бүсгүйн титмийг хүртсэн гурав дахь мексик эмэгтэй болж байгаа аж. Өмнө нь Мексикана Universal 2020, Miss Mexico 2017 титмийг хүртэж байсан бөгөөд Дэлхийн мисс 2017 тэмцээний анхны дэд байрт шалгарч байжээ.

Miss Mexico Andrea Meza is crowned Miss Universe onstage at the Seminole Hard Rock Hotel and Casino on May 16 in Hollywood, Florida.

Chihuahua City's Andrea Meza is Miss Universe Mexico 2020, crowned in  Santiago de Querétaro – CONAN Daily

Miss World 2021 on Twitter:

Andrea Meza has been appointed Mexicana Universal Chihuahua 2019 and will  now represent Chihuahua in Mexicana Universal 2020 aka … | Fashion, Winter  jackets, Andrea

Categories
мэдээ эдийн-засаг

Авлигын гэмт хэрэг буурчээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний дөрвөн сард 7842 болж, өмнөх оны мөн үеэс 2288 (22.6 хувь)-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2132 (34.7 хувь)
  • Хулгайлах гэмт хэрэг 1,728 (59.4хувь)
  • Мал хулгайлах гэмт хэрэг 271 (46.8хувь)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 194 (7.7хувь)
  • Дээрэмдэх гэмт хэрэг 116 (55.8хувь)
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 95 (42.6хувь)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 189 (2.5 дахин), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 (53.7хувь)-иар тус тус өссөн байна.

2021 оны дөрөвдүгээр сард 2,344 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 221 (10.4 хувь)-ээр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 254 (23.4хувь), залилах хэрэг 101 (17.4хувь), хулгайлах хэрэг 87 (28.4хувь)-гоор өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 52 (53.6хувь)-оор, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 37 (46.8хувь)-гоор буурсан аж.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ эхний дөрвөн сард 41 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 (10.8хувь)-өөр өсчээ. Харин 2021 оны дөрөвдүгээр сард 11 бүртгэгдсэн нь өмнөх сараас 5 (31.3%)-аар буурсан байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний дөрвөн сард авлигын 139 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 (12.6хувь)-иор буурсан үзүүлэлттэй гарчээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 12 (10.2%)-оор,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 10 (62.5%)-аар,
  • үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 8 (80%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин 2021 оны дөрөвдүгээр сард 48 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 14 (41.2%)-өөр өссөн байна.

Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 6 (24%)-гаар,
  • Хахууль авах гэмт хэрэг 6 (2 дахин)-гаар,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (3 дахин)- аар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 139 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад,

  • 106 (74.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 25 (17.5%) нь хахууль авах гэмт хэрэг, 6 (4.2%) нь хахууль өгөх хэрэг,
  • 2 (1.4%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 4 (2.8%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ.
Categories
мэдээ нийгэм

Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр Төрийн одон “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Тэрбээр дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа юм. Мөн 1998 оноос Eagle телевиз, 2010 оноос хойш МҮОНТ-д мэдээний хөтлөгч, хэлмэрчээр ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг байна.

Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр “Алтан гадас” одонгоор шагнууллаа - Eguur.MN

Categories
гадаад мэдээ

Мексик бүсгүй 2021 оны “Ертөнцийн гоо бүсгүй”-гээр тодорлоо

Ням гаригийн үдэш АНУ-ын Флоридад болж өнгөрсөн “Miss Universe 2021” наадмын ялагчаар Мексик улсын гоо бүсгүй шалгарчээ.

26 настай Андреа Мезатай хамт сүүлчийн шатанд Бразил, Перу улсын гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. Найман эмэгтэйгээс бүрдсэн шүүгчдийн зөвлөл тэдгээрээс Мексикийн гоо бүсгүйг шилдгээр шалгаруулсан юм.

Програмист мэргэжилтэй Меза “Чиуауа” мужид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ажилладаг ба хүчирхийллийн эсрэг тэмцдэг нэгэн юм.

Дэлхийн 70 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцсон 69 дэх удаагийн “Miss Universe” наадмын шалгаруулалт Флорида мужийн Холливүүд хотын Hard Rock Hotel & Casino төвд болсон байна. 2020 оны наадам коронавирусийн цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй өнгөрсөн юм.

Мексикийн мисс Андреа Меза

CentralAsia: Мексиканка Андреа Меса стала «Мисс Вселенная 2021». Фото

Сүүлийн жилүүдэд “Miss Universe” наадам бүсгүйчүүдийг гоо үзэсгэлэнгээр нь өрсөлдүүлэхээсээ илүү хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд анхаарал хандуулдаг болоод байгаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Ерөнхийлөгчид зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх албан бичиг хүргүүлэв

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын асуудлаар хандлаа.

Тус албан бичигт:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНАА
Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны 05-р сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны 10-р сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “…2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барих…” саналыг танд 2019 оны 10-р сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
Монгол улсын ерөнхийлөгч “…Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн…” мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдэгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авдаг боллоо

Вакцины гэрчилгээг E-mongolia.mn сайтаас авах боломжгүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авч болох юм байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бий.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уранцэцэг:

-Иргэд www.e-mongolia.mn сайт болон E-Mongolia гар утасны аппликейшнээс вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авч болно. Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжтой. E-Mongolia үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүднээс иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө тавдугаар сарын 9-нд нээсэн.

Тус төвөөр ихэвчлэн цахим үйлчилгээг авах боломжгүй иргэд, ахмад настай хүмүүс их үйлчлүүлж байна. Иргэдийн ачаалал их байгаа тул Төв шууданд байрлах ТҮЦ машины тоог нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ, вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд цахим QR кодыг E-mongolia цахим системээс олгож байна.

Одоогоор android үйлдлийн системтэй гар утастай хэрэглэгчдэд энэ QR олгогдож буй. Тун удахгүй IOS үйлдлийн системтэй гар утастай иргэдэд олгогдож эхэлнэ. Үүний зэрэгцээ, тухайн QR шалгах систем маань хараахан бэлэн болоогүй байна. Бид apple болон google-с хариу хүлээж байна. Хэрэв вакцины QR шалгах систем маань бэлэн болчихвол иргэд вакцины QR кодоо гар утаснаасаа уншуулаад байгууллага, үйлчилгээний газраар үйлчлүүлээд явах боломжтой. Харин цахим үйлчилгээг ашиглах боломжгүй иргэд вакцины гэрчилгээгээ ТҮЦ машинаас авч, түүнийгээ үзүүлэн албан байгууллага болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ бид иргэний үнэмлэхийн ард байрлах QR-т вакцинжуулалтын мэдээллийг оруулах ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна” гэлээ.



Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нээгдлээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцалд, Ховд гол дээр усан цахилгаан станцыг барихаар болж, зураг төслийн ажил дууссан байгаа билээ.

Уг усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өнөөдөр нээгдэж байна.

Тендер нээх хугацааг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан байсан юм.

90 МВт хүчин чадалтай “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” баригдсанаар баруун бүсийн таван аймгийн 4.430 ахуйн нэгж, 5.400 орон сууц, 36.000 гаруй гэр хорооллын хэрэглэгч, нийт 52.000 хэрэгэлэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангана. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний 74 хувийг импортоор авдаг Баруун бүсийн эрчим хүчний систем бүрэн дотоодоос хангагдах юм.

Эрчим хүчний сүлжээнд ашиглах 200 МВт.цаг багтаамжтай цахилгаан цэнэг хуримтлуурын төсөл:

Хоногт 200 МВт.цаг цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж нэгдсэн системийн оргил ачааллын үед сүлжээнд нийлүүлэх юм.

Төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын горим тохируулгад чухал үүрэг гүйцэтгэж, импортын эрчим хүчний хэмжээ буурна. Мөн тасралт саатал, чадлын дутагдлаас үүдэлтэй хязгаарлалт багасч үндсэн тоноглолын найдвартай ажиллагаа сайжирч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх техникийн боломж нэмэгдэх ажээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ​

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр:

“Эрдэмтэн судлаачид аа,

Академич цол хүртэгсэд ээ,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.

Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  • Физикч, математикч Жавын Даваасамбуу
  • Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  • Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  • Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  • Түүхч Цэдэндамбын Батбаяр

нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.

Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.

Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.

Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш цахилгаан хязгаарлаж, засвар хийх байршлууд

УБЦТС ТӨХК- аас маргааш буюу тавдугаар сарын 18-ны мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ хэмээн УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн цалин хөлсний орлого буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2021.05.17) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.


Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарболд “Нийгмийн статистик төрөлт, нас баралтаас шууд хамааралтай байдаг. Он гарснаас хойш 23959 хүүхэд мэндэлсэн. Covid-19-ийн үед төрөлт нэмэгдэх тооцоолол байсан ч төдийлөн нэмэгдээгүй. Монгол Улсад халдварт өвчний тархалт улирлын хугацаанд 2000-3000 тохиолдлын хооронд байдаг байсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Covid-19-ийн 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, цар тахлын нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Дараагийн үзүүлэлт бол нийгмийн даатгалын орлого 15.1 хувиар, зарлага нь 17.4 хувиар тус бүр өссөн үзүүлэлт. Нийгмийн даатгалаас өндөр настны тэтгэврийг 344900 хүн буюу 75.9 хувь, хөгжлийн бэрхшээлтэй 69977 хүн буюу 15.4 хувь бусад тэтгэвэр тэтгэмж авч буй 39270 8.7 хувийг эзэлж байна. Нийгмийн халамж нэмэгдэж, сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах иргэд буурсан үзүүлэлттэй гарлаа.

Өрхийн орлогын тухайд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар өрхийн ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 24.4, ХАА-н орлого 17.1 хувь, цалин хөлсний орлого 11.7 хувиар буурчээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРЛОГО 34.1 ХУВИАР ӨСӨВ

Үндэсний тооцоо, судалгаа, шинжилгээний газрын дарга А.ДЭМБЭРЭЛ:

-ДНБ 9.2 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар ХАА 14 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Тухайлбал, уул уурхайн салбар 29.7 хувь, үйлчилгээний салбар 6.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 10.7 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байсан юм.

2021 оны эхний улиралд ХАА-н салбар 6.6 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 15.7 хувь, уул уурхайн салбар 34.1 хувь, үйлчилгээ 3.6 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.ОЮУНЖАРГАЛ:

-Оны эхний дөрвөн сарын байдлаар, өрийн үлдэгдэл төрийн салбар 0.2 тэрбум, хувийн салбар 1.5 их наяд байна. Мөн чанаргүй зээл хоёр их наяд байгаа юм. Харин хэвийн зээл 14.4 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөг байна. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11 хувь, хугацаа хэтэрсэн зээл долоон хувийг тус бүр эзэлжээ.

Төсвийн орлогын бүтцийг авч үзвэл, татварын орлого 75.9 хувь, татварын бус орлого 13.2 хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.2 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 5.6 хувь эзэлж байна. Татварын нийт орлого эхний улирлын байдлаар дөрвөн их наяд болж, өмнөх оны мөн үеэс нэг их наядаар өслөө. Харин хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж дөрвөн их наяд төгрөг, валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн байна.