Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Муу ёрын цагийн, муу ёрын удирдагчдаас ард түмэн зайлах зөнтэй ​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Баруунбүрэн-Баянхангай чиглэлийн
193 км авто зам
ашиглалтад орсноор
улсын чанартай замын
ачааллыг 30 хувь
бууруулна” хэмээснийг I, II нүүрээс уншаарай.

“МоАХ-ны анхдагчдын
дугуй заал” клубийн
гүйцэтгэх захирал Д.Бямбаа “МоАХ-ноос гаргасан шаардлагыг
хүлээж авахгүй бол ҮХЦ-д
хандана”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Муу ёрын цагийн, муу
ёрын удирдагчдаас ард
түмэн зайлах зөнтэй ” хэмээн өгүүллээ.

“Нүүрсний экспорт өнгөрсөн
сард 710 мянган тонн болж, эрс
буурлаа” гэснийг “Эдийн засаг” нүүрээс уншаарай.

Монголын үндэсний
бөхийн холбооны
тэргүүний үүрэг
гүйцэтгэгч, улсын заан Ц.Магалжав “38 бөх допингийн
шинжилгээний зөрчил
гаргасан гэх хэргийг хоёр
жил шалгаад хаасан” хэмээв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Me too” хөдөлгөөний
ерөнхий зохицуулагч,
дуучинМ.Нарантуяа “Үнэт зүйл, үзэл бодлоо мөнгөөр
худалдсан хүмүүсийг хуулийн дагуу шалгуулж,
үнэн мөнийг нь тогтоолгоно” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд технологийн хэрэглээнд донтох нь хэт таргалахад хүргэж болзошгүй

Хүүхдүүд технологийн хэрэглээнд донтсоноор хөдөлгөөний дутагдалд орж, хэт таргалах эрсдэлтэй байна гэж Туркийн судлаач үзжээ.

“Хүүхдүүд гар утас, таблет, компьютерийн тоглоомд донтож буй нь бие махбодод нь сөргөөр нөлөөлж байна. Тэд компьютер, гар утас, зурагтын өмнө цагаа өнгөрүүлснээр суугаа хэв маягт орж байна” гэж нийгмийн сүлжээний мэргэжилтэн Дениз Унай “Anadolu” агентлагт мэдээлжээ.

Ийнхүү дэлгэцийн өмнө удаан байх нь хэт таргалах эрсдэл учруулж болзошгүйг тэрбээр хэлээд, орчин үед хоёр настай хүүхэд ч таблет, ухаалаг гар утас ашиглах болсныг дурджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2019 онд дэлхийн хэмжээнд 5-аас доош насны 38.2 сая хүүхэд жингийн илүүдэлтэй юм уу хэт тарган байжээ. Энэхүү үзүүлэлт нь 1975-аас 2016 онд ойролцоогоор гурав дахин өссөн байна.

“Технологийн хэрэглээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүмүүс улам залхуу болж байгаатай холбоотойгоор хэт таргалалтаас зайлсхийхэд улам хүндрэлтэй болж байна. Таргалалт нь эрүүл мэндэд, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ноцтой асуудлыг үүсгэж болзошгүй юм” гэж Д.Унай ярьжээ.

Түүний хэлснээр, хүүхдүүдийн хувьд таргалалтаас үүдэн чихрийн шижин үүсэх, элэг өөхлөх, холестерины хэмжээ ихсэх, нойргүйдэх, тэнцвэр алдагдах, мөн бага насандаа нуруу гэх мэт ясны байрлал буруу болох зэрэг эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй байна.

Мөн хүүхдүүд таргалах нь генийн хүчин зүйл, даавар, амьдралын хэв маягтай холбоотой. “Хэрэв хүүхдийн эцэг эх нь илүүдэл жинтэй бол хүүхэд хэт таргалах магадлал 80 орчим хувь байдаг бол эцэг эхийн хэн нэгэн нь илүү жинтэй юм уу хэт тарган бол энэ үзүүлэлт 40 хувь байдаг” гэж тэрбээр ярьжээ.

Түүнчлэн дааврын эмгэгүүд нь таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Гэсэн хэдий ч генийн хувьд таргалах эрсдэл бага байсан ч технологид донтох нь таргалахад нөлөөлнө гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна.

Түргэн хоолыг шагнал урамшуулал болгон идүүлэхгүй байх хэрэгтэй

Мөн Д.Унай хүүхдүүддээ эрүүл бус хоолыг шагнал урамшуулал болгон идүүлэхгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулжээ. Түүний хэлснээр, энэ нь түргэн хоол идэх дуршлыг улам нэмэгдүүлдэг байна.

“Хүмүүс зар сурталчилгаанд автан чихэр, нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүдийг сонгож, гэртээ хоол хийхээс илүү идэхэд бэлэн хоол хүнсийг хэрэглэх болоод байна. Энэ нь өдөрт дасгал хөдөлгөөн бага хийдэг хүмүүсийн хувьд ноцтой эрсдэлийг учруулж байна” гэж тэрбээр ярьжээ.

Иймээс таргалахаас сэргийлэхийн тулд хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэж, түргэн хоолноос татгалзаж, хүүхдүүдийн зурагт, компьютерийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй байна. Мөн дасгал хөдөлгөөн хийх цагийг нэмэгдүүлэх, технологийг хэрхэн зохистой ашиглах мэдлэгийг олж авснаар таргалах эрсдэлийг бууруулах боломжтой болохыг судлаач нэмж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Хэт олон цагаар ажиллах нь нас барах шалтгаан болдог

Хэт олон цагаар ажиллах нь жил бүр хэдэн зуун мянган хүний нас барах шалтгаан болж байгаа талаар ДЭМБ-ын судалгааны тайланд өгүүлжээ.

ДЭМБ анх удаа уртасгасан ажлын цагтай холбоотой эндэгдлийн талаар явуулсан судалгааныхаа тайланг өнөөдөр “Environment International” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Судалгаагаар 2016 онд л гэхэд хэт олон цагаар ажилласан 745.000 хүн зүрх судасны өвчлөл, цус харвалтаар нас баржээ. Уг судалгааг Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун эргийн бүс нутгийн улс орнуудад хийсэн байна.

Цар тахлын үед энэ байдал улам даамжирч, илүү олон хүн дээрх шалтгаанаар нас барж болзошгүйг ДЭМБ анхааруулжээ.

Долоо хоногт 55 болон түүнээс илүү цаг ажиллавал цус харвах магадлал 35 хувь, зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 17 хувиар нэмэгддэг байна. Хэт олон цаг ажилласнаас болж нас барсан хүмүүсийн дийлэнх буюу дөрвөн хүн тутмын гурав нь ахимаг насны эрчүүд байжээ.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар цар тахлын үед хөл хорио тогтоосон улс орнуудад ажлын цаг 10 хувиар уртассан байна. Иймд албан байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндийн эрсдэлийг анхаарахыг уриалаад, энэ нь ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлөхийг онцолсон байна.

Categories
гадаад мэдээ

Анхны 3D хэвлэмэл байшинд хүн амьдарч эхэллээ

Нидерландын гэр бүл Европын анхны 3D хэвлэмэл байшинд амьдарч эхэллээ.

70 настай Элиз Луц, 67 настай Харри Декерс нар Босрик хот дахь “Saint-Gobain Weber Beamix” компанийн бүтээсэн шинэхэн байшингийнхаа дижитал түлхүүрийг гардан авчээ.

94 м.кв талбайтай уг байшингийн ханыг бүрдүүлж буй аварга блокуудыг робот гар тусгайлан боловсруулсан цементээр хэвлэж бүтээсэн байна. Нийт 24 блокны загварын дагуу цемент шахан давхарласан тул байшин маш бат бөх, өвөрмөц болжээ.

Categories
мэдээ нийгэм

Дараах шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, шинээр барина

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны жагсаалтад орсон дараах барилгуудыг буулган, шинээр барина.

Иймд барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.

  1. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1.32 га
  2. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1.38 га
  3. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0.64 га
  4. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 1.6 га
  5. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Цэргийн 21,.22 дугаар байр, нийт 0.39 га
  6. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, нийт 0.13 га
  7. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га
  8. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт 0.21 га
  9. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га
  10. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр нийт 1,23 га
  11. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0.26 га
  12. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0.52 га
  13. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0.26 га
  14. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0.2 га
  15. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр, нийт 0.26 га
  16. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0.15 га
  17. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0.84 га
  18. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт 0.64 га
  19. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га
  20. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0.79 га
  21. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0.19 га
  22. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0.32 га
  23. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0.16 га
  24. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0.05 га
  25. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0.64 га
  26. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0.68 га
  27. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0.2 га
  28. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0.48 га
  29. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1.0 га
  30. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1.56 га

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ албан бичгээр ирүүлэх бөгөөд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Нийслэлийн төрийн сан банк: УБ, Хот байгуулалт, хөгжлийн газар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичсэн байна.

Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, Хот байгуулалт, хөгжлийн газар, 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгөх бөгөөд тухайн өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  • 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  • Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  • Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  • Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  • Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  • Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  • Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  • Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
Categories
мэдээ нийгэм

Ирэх сард дуудлагаар худалдаалах улсын дугаарууд

2021 оны зургадугаар сарын 14-25-ны хооронд болох тээврийн хэрэгслийн дуудлага худалдааны хуваарь, улсын дугааруудыг танилцуулж байна.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчдыг дэмжих зээл олголт, орон нутагт хэрэгжиж эхэллээ

Орон нутагт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Малчдын хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хөл хөдөлгөөн их байна. Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт нийт 500 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэ зээлийг гаргах нөхцөл бүрдэж, арилжааны банкууд зээлдэгч нараас хүсэлтээ хүлээн авч, олгож эхэллээ.

Ноос ноолуур, хаврын тариалалтын зээл нэг жилийн хугацаатай байх бол малчдыг дэмжих зээл гурван жилийн хугацаатай байх юм. Ноолуурын салбарын аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор түүхий ноолуур худалдан авахад зориулж шинээр болон өмнөх зээлийг дахин санхүүжүүлнэ. Харин хаврын тариалалтын хувьд эргэлтийн хөрөнгөө шийдвэрлэх, мөн ижил зориулалтын зээлийг дахин санхүүжүүлэхэд зээл олгох юм байна. Малчдад бол банкны ижил төрлийн зээлийн нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн байдлаар малчдыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг зарим аймгуудад олгоод дууссан бол зарим аймгууд цахимаар материал хүлээн авсаар байна. Зээл олголтод зарим малчин өрхөд 5-аас дээш сая төгрөгийн зээл олдохгүй байгаа гэсэн шүүмжлэл гарсан. Тэгвэл малын тоо, даатгалд хамрагдсан байдал, мал маллах туршлага зэргээс шалтгаалж зээлийн дүн өөр байгаа аж. Малчны зээл хүсэгч нь тухайн орон нутагтаа оршин суух хаягтай, малын А данс нь баталгаажсан, мал маллах туршлагатай байх зэрэг шаардлагыг арилжааны банкууд тавьж байна

Categories
мэдээ нийгэм

Инновацийн 7 хоног өнөөдөр эхэлж байна

Инновацийн 7 хоногийн хүрээнд:

Үндэсний инновацийн хөгжил чуулга уулзалт, инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын цахим үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, сургалт болон залуу судлаач, оюутнуудын бизнесийн гарааны бизнес уралдааныг зохион байгуулж байна. 2017 оноос хойш зохион байгуулж буй бизнес уралдаанд энэ жил мэдээллийн технологи, биотехнологийн чиглэлээр шинэлэг санаа гаргасан 15 баг шалгараад байна. Эдгээр баг өнөөдрөөс бизнес төслөө танилцуулж бизнес хөгжлийн сургалтад хамрагдаж, энэ сарын 21-нд хөрөнгө оруулалт авах багууд шалгарна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-65 см давсан байдалтай байна.

Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин аажим буурсан хэдий ч олон жилийн дунджийг 30-135 см давсан хэвээр нэлээд элбэг устай байна.

Иймд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна