Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан нарыг суллаж, С.Баярцогтын ялыг хэвээр үлдээлээ

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ТӨК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболд нарт холбогдох Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой хэргийг өнөөдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцлээ.

Шүүхээс С.Баярцогтод оноосон 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээн, харин Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, суллах шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Их хааны нутгаар” үзэсгэлэнг маргааш нээнэ

“Монгол Арт галерей” маргаашаас шинэ үзэсгэлэнгээ дэлгэн толилуулахаар болжээ.

Шинэ үзэсгэлэн нь “Их хааны нутгаар” судалбар, аяллын үзэсгэлэн байх нь.

Тодруулбал, тус галерей санаачлан “Монгол Арт роад” төсөл хэрэгжүүлж зураач уран бүтээлчид болон түүх судлаачдын багийг Хэнтий аймгийн нутгаар 2500 км аялуулжээ. Аяллын дүнд төрсөн уран бүтээлийн судалбар “Их хааны нутгаар” хамтарсан үзэсгэлэнг гаргахад хүргэжээ.

Мөн “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хөл хорионы хугацаанд зураач, уран бүтээлчид олон шинэ уран бүтээл туурвисны нэгийг маргааш бас толилуулна. Энэ нь МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын “Огторгуйн нүүдэл” үзэсгэлэн бөгөөд “Монгол Арт галерей”-н 2 давхарт дэлгэх гэж байна.

Уг үзэсгэлэнд нүүдэлчдийн соёл, монголчуудын язгуур аж төрөхүйг тусган илэрхийлжээ. Дээр дурдсан хоёр үзэсгэлэн “Монгол Арт галерей”-д энэ сарын 27 хүртэл гарна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн үеэр ажиллах ажилтнуудын хамгаалах хувцас, хоолны зардлыг ЗГ-ын нөөц сангаас гаргана

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг хамгаалах хувцас, хэрэглэл, хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Сонгогчид болон хэсгийн хороодод ажиллах хүмүүст амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах бөгөөд Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний хоолны зардлыг багтаажээ.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталсан байна.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна.

Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Дэлгүүрийн хаах цагийг сунгах эсэхийг маргааш шийднэ

Тавдугаар сарын 22-ноос эхлэн долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар өнгөрсөн лхагва гарагт УОК-оос мэдээлж байсан.

Тодруулбал, зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээх талаар мэдээлсэн ч яг ямар үйлчилгээг нээх эцсийн шийдвэрийг маргааш гаргах юм байна.

Мөн хүнсний дэлгүүр, зарим үйлчилгээ 20:00 цаг хүртэл үйлчилж байгаа хугацааг сунгах эсэхийг УОК-ын маргаашийн хурлаар эцэслэн, иргэдэд танилцуулахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

“Google” хүний арьсны эмгэгийг оношилдог болно

“Google” хайлтын системийн тусламжтай арьс, үс, хумсны эмгэгийг оношилдог болох талаар жил тутамд болдог “Google IO” хөгжүүлэлтийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан уг үйлчилгээг “Google” компани энэ оны сүүлээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Google”-д арьс, үс, хумсны талаар жилд 10 тэрбум орчим хайлт хийгддэг аж.

Уг үйлчилгээг гурван жилийн турш 65 мянга орчим зураг дээр туршилт хийж хөгжүүлсэн ч эмнэлгийн түвшинд оношлогоо хийхгүйг анхааруулжээ. “Dermatology assist tool” нэртэй энэ үйлчилгээ нийт 288 төрлийн арьсны эмгэгийг таних чадвартай гэнэ.

Европт уг үйлчилгээг эмчилгээний хэрэгслээр ашиглах CE тэмдэгтийг олгосон ба энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ нь эмч нарт өвчтөнд илүү тохирох эмчилгээ хийх боломжийг олгоно гэж үзэж байна. АНУ-д Хүнс, эмийн агентлаг үүнтэй төстэй үүрэгтэй Британийн “Оптеллум” фирмийн бүтээсэн уушгины хорт хавдар илрүүлэх үйлчилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн сарын дундаж орлого 58.6 мянган төгрөгөөр буурчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.6 мянган төгрөг буюу 3.9 хувиар буурч, өмнөх улирлаас 25.5 мянган төгрөг буюу 1.8 хувиар өсчээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2021 оны эхний улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 74.5 мянган төгрөг буюу 6.2 хувиар, өмнөх улирлаас 14.2 мянган төгрөг буюу 1.2 хувиар буурчээ.

Өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 1.2 хувиар буурахад цалин хөлсний бодит орлого 37.1 мянган төгрөг буюу 6.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Судалгааны 2021 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 92.3 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.6 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд:

  • Цалин хөлсний орлого 51.3 хувь
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 27 хувь
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 8 хувь
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь
  • Бусад орлого 8.1 хувийг тус тус эзэлж байна.
Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн ДАШТ Унгарт болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх зургаадугаар сарын 6-13-ны хооронд Унгар Улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд болно.

Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд үүнд таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчин /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй, эрэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө.

Уг тэмцээнд оролцох Монголын тамирчдаас ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно.

Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдхүүнд

Эрэгтэй

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
  2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
  4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  5. Саейд Моллаей -81 кг
  6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
  7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

  1. МУГТ М.Уранцэцэг -48 кг
  2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг
  3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  6. ОУХМ Б.Ганхайч -63 кг
  7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг

9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол кино “Health for all” кино наадмаас шагнал хүртжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёрдахь жилдээ зохион байгуулсан “Health For All” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт “Ковид-19”-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртэв.

Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна “Ковид-19”-ын халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны ажилтнууд алслагдмал бүс нутагт суурьшдаг, соёлын өвөө хадгалан тээж буй хүн амд хүргэж буйг тод томруун харуулсныг кино наадмын шүүгчид үнэлсэн. Түүнчлэн кино зохиол, найруулга, дуу дүрс мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнийг онцлов. Кино наадамд оролцсон нийт бүтээлийн 40 хувь нь “Ковид-19”-ын цар тахлын сэдэвтэй байсан байна.

Image

Image

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хэрэглээ 6-8 хувиар өсчээ

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хотын цахилгааны хэрэглээ сүүлийн таван жилд дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна.

Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын 26 хувь буюу 3488 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байна.

Үүнээс болж 2020 онд 285 удаа цахилгаан тасарч, 306 мянган хэрэглэгчийн цахилгаан хангамж нэг цаг түүнээс дээш хугацаагаар доголдсон.Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад хангасан цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй байна” гэлээ.

Мөн хотын дулаан дамжуулах нийт 379.5 км урт шугамын 24 хувь нь буюу 31.2 км урт шугамын ашиглалтын хугацаа дуусаж, хуучирсан нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дулаанаар хангахад эрсдэл үүсгэж байгааг онцоллоо.

Мөн тавдугаар цахилгаан станцыг ДЦС-3-ыг түшиглэн байгуулахаар болсноо энэ үеэр мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

4000 орчим хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ


2021 оны тавдугаар сарын 17-ны байдлаар 3.944 хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах талаар судалж байна.
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28.569 айлын орон сууцанд амьдрах юм.
Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100.000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47.149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Улсын хэмжээнд 897 мянга гаруй өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.