Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт хээрийн түймрийн улмаас 3500 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 3500 га талбай шатсан байна. Түймэр тус аймгийн Ташгай багийн Өвөрт-Уул гэх гэдэг газарт гарчээ. Галын дуудлага өчигдөр орой 19:45 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ дагуу Гал унтраах аврах ангийн алба хаагчид болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран түймрийн голомтод ажиллажээ. Тэд шөнийн 02:30 цагт цурамд оруулж, үүрийн 04:03 цагт бүрэн унтраасан байна.

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллээр ой хээрийн түймрээс гадна ахуйн гал түймэр их бүртгэгджээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.

Categories
мэдээ спорт

“Ювентус” Италийн цомын тэмцээнд 14 дэх удаагаа түрүүллээ

Италийн хөлбөмбөгийн цомын тэмцээний шигшээд шалгарч үлдсэн “Ювентус”-“Аталанта” багууд өнгөрсөн шөнө тоглож, Турин хотын баг өрсөлдөгчөө 2:1-ээр хожин энэ улирлын хоёр дахь цомоо авчээ. Тэд өмнө нь Италийн Супер цомыг аваад байсан юм.

“Ювентус” Италийн цомыг 14 дэх удаагаа авч, өөрсдийн тогтоосон дээд амжилтаа улам ахиуллаа. Есөн удаа түрүүлсэн “Рома” тэдний ард бичигдэж буй юм.

Хаалгач Жанлуижи Буффон 22 жилийн өмнө “Парма”-д Энрико Кьезатай хамт цом өргөж байсан бол энэ удаа хүү Федериктой нь хамт цом өргөсөн нь содон тохиолдол болов.

“Ювентус” Италийн цомын тэмцээнд 14 дэх удаагаа түрүүллээ

1999 оны ялагч “Парма” баг.

“Ювентус”-ын бас нэгэн тод од Криштиану Роналду Турины багт ирснээсээ хойш тав дахь цом өргөж, “Реал”-аас явсан нь тийм ч буруу байгаагүйг дахин нэг удаа батлав.

Харин “Аталанта” энэ улиралд “Юве”-д хожигдоогүй байсан амжилтаа баталгаажуулж чадсангүй.

Италийн цом

Шигшээ тоглолт

“Аталанта” – “Ювентус” 1:2 (1:1, 0:1)

“Читта-дель-Триколоре” цэнгэлдэх

Гоол:

0:1 – 31 Кулусевски, 1:1 – 41 Малиновский, 1:2 – 73 Кьеза.

“Аталанта” – Голлини, Хатебур (Иличич, 76), Ромеро, Толои (Гимшити, 76), Гозенс (Миранчук, 83), Малиновский (Муриэль, 68), де Рон, Пессина (Пашалич, 68), Фройлер, Паломино, Сапата. ”Ювентус” – Буффон, Кьеллини, Данило, де Лигт, Куадрадо, Рабьо, Бентанкур, Кулусевски (Бонуччи, 83), Маккенни, Кьеза (Дибала, 74), Роналду.

Шар хуудас:

Кьеллини (27), Малиновский (35), де Лигт (41), Ромеро (78), Фройлер (85), де Рон (88), Иличич (89).

Улаан хуудас:

Толои (88).

Categories
гадаад мэдээ

Япон улс Монгол болон бусад зургаан оронд хориг тавилаа

Япон улсад цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан халдвар их тархсан долоо оронд тус улс руу нэвтрэх эрхийг хориглосон байна. Үүнд Тайланд, Монгол, Камбож, Шри Ланка, Сейшел, Сент Люси,Зүүн Тимор зэрэг орон багтжээ.

Тус хоригт Япон Улсын иргэд хамрагдахгүй бөгөөд сүүлчийн хоёр долоо хоногт тус улсаар аялсан иргэдэд үйлчлэх бөгөөд ирэх баасан гаригаас хэрэгжиж эхлэх аж. Мөн тус орнуудаас ирсэн хүмүүст онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд нэвтрүүлэхгүй гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнийг хэлэхэд эхлээд инээдэг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар соёлын салбарынхантай уулзав. Тэгэхдээ “2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийх зорилго тавья, Netflix дээр таваас доошгүй контент хийе” гэлээ. Зарим хүн маш хурдтайгаар шүүмж бэлдэж, олон нийтийн сүлжээнд тавьж, хэвлэлд нийтлүүлжээ.

Эдийн засагч Ц.Даваадорж “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед эдийн засгаа сэргээх богино хугацааны төлөвлөгөө боловсруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ залуу хүний хөөрлөөр сүүлийн үед гаргасан шийдвэрүүд нь байгаа онохгүй байна. Кино урлаг, соёлын салбар бол хөрөнгө оруулалтаа удаан нөхдөг. Түр хугацаанд шийдэх асуудал. Тиймээс цаг хугацааны хувьд яаралтай биш. Монголд Холливуудын кино бүтээлээ ч эргээд зардлаа нөхнө гэж харахгүй байна” гэв. Бас эдийн засагч Ч.Хашчулуун “Дэлхий дахинд хөгжим, кино урлагаа сурталчлахад маш сайн төлөвлөлт, бэлтгэл байх хэрэгтэй. Холливуудын киног монголчууд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Засгийн газар кино урлагийн салбараа дэмжиж болох ч хувийн компаниуд анхаарч ажиллахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаа шиг үр дүн гарахгүй” гэв.

Л.Оюун-Эрдэнэ бас өнгөрсөн ням гаригт “Азийн хүлэг улс”, “Алсын хараа-2050” номынхоо нээлтийг хийв. “Үлгэрийн ном” гээд шүүмжилж байна. Нээлтэд очсон зочдыг нэр дурдаж байгаад гөвж өгөв.

Ердөө өчигдөр, уржигдрын болсон явдал энэ. Тиймээс одоогоор энэ нь инээдээр даруулаастай л байна гэсэн үг.

Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт гэнэт “үг” хэлж, заримдаа үйлдэл хийхэд хүмүүс инээдэг. Шүүмжилдэг. Харин тэр ухардаггүй. Эхэлсэн л бол салахгүй.

Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод бараг дөрвөн сар болж байна. 100 гаруй хоног гэсэн үг.

Нэг зүйл анзаарагдаад байх боллоо. Хийх ажлаа цаг хугацаатай, тодорхой хэлдэг. Манай улс төрийн салбарт тогтсон “Цаашид улсаа хөгжүүлнэ, зүтгэнэ” гэдэг барих юмгүй бөөрөнхий, уйтгартай үг хэллэгээр ажилладаггүй.

Гэхдээ ЗГХЭГ-ын дарга байхдаа, түүнээс өмнө сул гишүүн байхдаа хэлдэг байснаа л хийгээд байгаа хүн л дээ.

Энэ “Эрдэнэт”-ийн асуудал. ЗГХЭГ-ын дарга болчихоод очиж битүүмжлээд, амьтан хүний хараа занаанд ороод л явсан. Бас л их нүдүүлсэн дээ. Харин өнөөдөр Сингапурт зарагдах гэж байсан “саалийн үнээ” турж эцээгүй, тарга тэвээрэгтэй, дахиад олон жил “сүү” өгнө гэдгийг бүгдээрээ л харлаа.

Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг “Рио Тинто”-тай хэлэлцээд эхэлчихсэн явж л байна. 10 жил “Рио Тинто”-гийн үгээр явж, 10 жил гэрээний өөрчлөлт ярихаас халгаж явсан төр шүү дээ.

Түүнээс өмнө, Мартын 8-нд шоронд хоригдож байсан Т.Чимгээтэй очиж уулзаад бас л гөвүүлж байлаа. Чимгээгээр шоудлаа гээд л. Өнгөрсөн баасан гаригт Т.Чимгээ суллагдсан. Батлан даалтад гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бус эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн асуудалд анхаарал хандуулснаа Т.Чимгээг эргэхдээ хэлж байсан юм.

Тэр Ерөнхий сайд болчихоод дөрвөн зорилт ярьсан. Эхнийх нь Засгийн газрынхаа 100 хоногт вакцинжуулалтыг хийнэ гэсэн. 100-хан хоногийн дотор гэж үү гээд шоолж л байсан. Хийсэн. Манай улс иргэдээ вакцинжуулсан улсуудын толгойд цохиж явна лээ.

Сүүлийн хатуу хөл хорио тавдугаар сарын 8-нд тавигдсан. Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан хэрэг л дээ. Тэгмэгц орон нутагт томилолтоор ажиллав.

Ерөнхий сайд болсноосоо хойш хотоос гараагүй Л.Оюун-Эрдэнэ анхны томилолтоороо Өмнөговьт ажиллав. Манайд Ерөнхий сайд болонгуутаа нутагтаа очдог жишиг байдаг. Тэр тэгсэнгүй. Харин өнөөдөр ч, хэтдээ ч Монголын эдийн засгийн орц гарц нь болсон Өмнөговийг зорьсон. Тэнд ажиллаж Таван толгой дагасан цахилгаан станц, авто зам, төмөр замын асуудлыг нэг мөр болгов.Эдгээр нь Ерөнхий сайд болонгуутаа зарласан дөрвөн зорилтынх нь нэг хэсэг байв. Ирээд Сэлэнгийг зорив. Хаврын тариалалтын ид үед Сэлэнгэд ажиллаад ирнэ лээ. Сэлэнгэ, Дарханы энэ бүс нь Монгол орны газар тариалан, мал аж ахуйн гол бүс нутаг гэдгийг бид мэднэ. Ухдаг биш, ургуулдаг бүс.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хэлж яриад байгаа нь мөрөөдөл, эсвэл зорилт гэхээсээ “Vision” буюу алсын хараа байдаг. Улсын хөгжил хаана байна, хүний хөгжлийг юунаас эхлэх вэ, улс төр яавал зохистой вэ гэдгийг тэр системтэйгээр хараад байна гэдгийг шуудхан хэлэх хэрэгтэй. Нүдэн дээр ил л байна.

Нэг түүх байдаг. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Жон Хи 1970-аад оны үед “Солонгос улс машин үйлдвэрлэнэ, автобусаа ч хийнэ, метротой болно” гэхэд дэлхий шоолж байв. Дэлхийн банк ч итгэл үзүүлээгүй. Солонгосчууд нь илүүтэй эргэлзэж байсан гэдэг.

1980-аад оны эхээр Сөүлийн хотын дарга нь “Сөүлийг дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон бүс болгоно” гэсэн нь бас л хүмүүсийн инээдийг хүргэж байв. “Сөүлд Олимпийн наадам зохион байгуулна” гээд бүр ихээр шоолуулж байжээ.

Тэгвэл Өмнөд Солонгос хэдхэн жилийн дараа машин, автобус үйлдвэрлэж, метротой ч болсон. 1988 онд Сөүл Олимпийг нэр төртэй зохион байгуулсан. Өнөөдөр “Ганнамд очиход дэлхийг үзнэ, өөр тийшээ явах шаардлагагүй” гэтэл хөгжиж чаджээ.

Гэтэл өнөөдөр гурван сая гаруйхан хүн амтай гэдэг ч Монгол Улс олимпийн аваргуудтай, дэлхийд танигдсан “The Hu” хамтлагтай, оюун ухааны спортоор дэлхийг дэлдийлгэчихсэн. Зориглоод дэлхийн дэвжээнд гарахад даваад л гардаг жишээ бидэнд үүнээс ч олон бий. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад юу ярьж инээлгэх нь маш сонирхолтой байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар сэрүүсч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Цаашид буюу 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хагаст, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр /2021.05.19/ 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”, “Багахангай” амралтын газарт тусгаарлалаа.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Зулай шиг нимгэн дэлхийн бүрхүүл

ХХ зууны эцэс гэхэд хүн төрөлхтний өмнө хэд хэдэн тулгамдсан асуудал урган гарч ирсний нэг нь озоны цоорхой буюу озоны давхаргын сийрэгжилт. Энэ нь зүгээр нэг цоорно гэж үгүй маш олон жилийн хугацаатай химийн бодисуудыг агаарт алдсаны сөрөг үр дагавар юм.

1974 онд эрдэмтэд хлор флуоро карбон (CFC) нь озоны бамбайг устгахад хүргэж болохыг олж мэдсэн.

Озон нь хүн төрөлхтөнд амьдрах очин бүрдүүлж өгдөг хүн, амьтан, ургамлыг хамгаалж байдаг чухал элемент бөгөөд байгаль орчинг цэцэглүүлэх амьд организм бий болох нөхцөл бүрдүүлэгч юм. Энэхүү (O3) элемент нь газрын гадаргаас 10–16 километрийн өндрөөс эхэлж 50 километрийн өндөр хүртэл тархаж тогтох ба 20–30 км-т хамгийн их агууламжтай байдаг. Ерөнхийдөө дэлхийн бүрхэн байрладаг гэсэн үг.

Танд озон яг юунаас үүсдэг юм бэ? хаанаас гарч ирдэг юм бэ? гэсэн асуулт төрж магад.

O3 элементийн молекул нь нарнаас ирэх өндөр энергитэй хэт ягаан туяа болон агаар мандал дахь хүчилтөрөгчийн молекул хоорондын үйлчлэлээр бий болдог. Тус давхарга нь нарны хэт ягаан туяа буюу UVB гэрлийн цацрагийг өөртөө шингээж өгдөг байна.

Нарны энерги нь озоныг шинээр тасралтгvй “үйлдвэрлэж” байдаг ч нөгөө талаар устөрөгч, азот, хлор, зэрэг химийн бодис агуулсан агаар мандал байгалийн хийн нөлөөгөөр “сvйтгэгдэж” байдаг. Үүнээс гадна хүний vйл ажиллагаа багагүй нөлөөтэй. Озоны задралын гол буруутнаар хлор фторт (CFC ) нэгдлүүд болон гал унтраагч агуулсан химийн бодисууд тодроод байгаа юм. Харин тэдгээрийг бүтээж үйлдвэрлэн гаргасан хүмүүс эдгээр хийг /фреон/ хөргөх бодис, автомашины дулаан үлээгч зэрэг сэрүүцүүлэхэд олон жилийн турш ашиглаж ирсэн юм. Үүнийг санамсаргvй байдлаар гадагш алдах нь хvний биед шууд хор хөнөөлгvй ч агаарт хөөрч хуримтлагдан ялзарч озоны давхарга цоороход нөлөөлдөг байна.

Хлорфторт нүүрстөрөгч тэдний ялзрал 20–120 жил үргэлжилдэг. Эдгээр бодисууд дэлхий дээр хүчиллэг бороотой буцаж ирдэггүй бөгөөд агаар мандалд үлдэж озоныг бүрмөсөн устгадаг.

Мөн эдгээр нь агаарын урсгалын нөлөөгөөр өмнөд болон хойд туйлд очдог. Ялангуяа Антарктид өвөл харанхуй үед агаарын хэм -83 хэмд хүрдэг ба туйлын давхраат мандалд мөсөн бөөмсийн үүлс аажмаар үүсдэг ба эдгээр нь гадарга дээр урвалд орох чадвартай хлорыг тогтоон барьдаг. Энэ үед идэвхгүй хлорын атомууд хөлдөн мөсөн бөөмсийн дунд түгжигддэг.

Озоны цоорхой жил бүрийн хавар их томорч тодорхой ажиглагддаг ба үүний учир нь туйлын өвлийн сүүлчээр нар Антарктид тив рүү эргэхэд нарны туяагаар хлорын атомууд чөлөөлөгдөн озонтой урвалд орж түүнийг задалдагтай холбоотой байгаа юм.

Энэхүү агаар мандлын эргэлтийн үйл явц задарсан озоныг
агаарын урсгалын нөлөөгөөр зөөвөрлөн бусад бүс нутгийн озоны бүтэцтэй холилдон
түүнийг саармагжуулдаг байна.

Мэдээж озоны цоорхойн бүтэн байлгах буцаан нөхөн сэргээхийн тулд дэлхий нийт анхаарлаа хандуулж байгаа бөгөөд агаар мандалд байх озоны хэмжээг багасгах чадамж бүхий химийн нэгдлүүдийн хэмжээ нь урьдчилан таамагласнаар бол үргэлжлэн өссөөр 2000 онд гэхэд хамгийн их болж түүнээс цаашид буурахаар эрдэмтэд төлөвлөсөн байгаа аж. Харин хлорын хэмжээ дор хаяж 100 жилийн дараагаас л хэвийн төвшинд хүрнэ гэж таамаглаж байна.

Дэлхийн бүх улс орон үүргээ ухамсарлан хэрэглээгээ хянаж чадвал 2050 он гэхэд Антарктид дээрх озоны цоорхой нөхөгдөж болохыг судлаачид тогтоогоод байгаа аж.

НҮБ-аас 9 сарын 16-ны өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Эх сурвалж: NASA earth observatory, National geographic,

Байгаль орчин,аялал жуулчлалын яам (Озоны үндэсний алба) icc.mn

Andlog.blogspot.com, eic.mn, olloo.mn

ХИС-ийн Сэтгүүл зүйн IV курсийн оюутан

Н.ХОНГОРЗУЛ

Categories
мэдээ улс-төр

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дзх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эерчихтэй тэмцэх, хандөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тус тус заасан. Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар иргэн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, мөн зүйлийн 11 дэх хэсэгт “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн хуульчилсан.

Иргэдийнхээ дээрх эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.3.1-д “Хүн амын тогтвортой есөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ”, 2.7.1-д “Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлех үндэсний уламжлалыг сэргээнэ”, 2.7.3-т “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоог бэхжүүлнэ”, 2.7 4-т “Хүн амын удмын сан, нөхөн үржихүйг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгоно” гэж тус тус тусгажээ. Эдгээр үндэслэл, шаардлагыг хангах зорилтын хүрээнд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өселтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан байна.

Тогтоолын төсөл нь 2 заалт, 7 дэд заалттай. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд үүрэг болгосон зохицуулалтыг төсөлд тусгажээ.

БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлигаар “БНМАУ-ын хүн ам зүйн талаар баримтлах чиглэл”-ийг анх баталжээ. Улмаар Монгол Улсын Их Хурлын 1996 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын төрөес баримтлах хүн амын бодлогыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2004 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар “Монгол Улсын төреөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байна. Мөн Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”, 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д хүн амын удмын сангийн аюулгүй байдалтай холбоотой зарим зохицуулалггыг тусган хэрэгжүүлж иржээ.

Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцзгт тэтгэмж олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудаар дээрх асуудлыг хэсэгчлэн зохицуулж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, олон хүүхэдтзй өрхийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюун ухааны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэстний дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч гишүүд үзэж буйгаа илэрхийллээ.

Дэлхийн бусад улсад ч энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага, батлагдсан хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц олон байдаг. Тухайлбал, улс үндэстнийхээ удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаарх харилцааг 23 улс Эрүүгийн хуулиараа, 7 улс Иргэний хуулиар, 9 улс Гэр бүлийн хуулиараа, 4 улс бие даасан хуулиар тус тус зохицуулсан байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 519 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8133 хүнээс шинжилгээ авахад 519 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 461 нь Улаанбаатар хотод, орон нутагт 52 , эмнэлгээс шалтгаалах халдвар 5, зөөвөрлөгдсөн 1 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 50618 боллоо.

Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 235 болж байна.

  • 57 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдсан
  • 24 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд
  • 72 настай эрэгтэй тавдугаар сарын 4-нд
  • 60 настай эрэгтэй тавдугаар сарын 5-нд
  • 81 настай эмэгтэй тавдугаар сарын 6-нд
  • 92 настай эмэгтэй тавдугаар сарын 7-нд
  • 83 настай эмэгтэй тавдугаар сарын 11-нд
  • 81 настай эрэгтэй тавдугаар сарын 11-нд онош батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 44391 болов.

Биеийн байдал хүн 539, маш хүнд 110 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн анхааралд

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Энэхүү журам нь 05 дугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ. Үүнд:

-Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа,

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрө хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд бх-ПГУ болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.