Categories
гадаад мэдээ

Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны тухай хуулийг эсэргүүцсэн эрдэмтэн судлаачдыг саатуулжээ

Өнгөрсөн оны намар Төрийн думын гишүүд Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар төрийн зохицуулалт хийх тухай хуулийн төслийг санаачилжээ.

Харин гуравдугаар сард хуулийг парламентаар хэлэлцүүлэн баталж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан байна. Шинэ хууль нь ирэх зургадугаар сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.

Боловсролын тухай эл хуулийг Оросын төр, нийгмийн зүтгэлтэн болон судлаачид шүүмжилж байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Учир нь энэхүү хууль нь боловсролын салбарт цензур тавьж, хязгаарлалт хийх гэсэн оролдлого гэж үзэх хүн цөөнгүй байгаа аж.

Ямартаа ч хууль хүчин төгөлдөр болсноор ОХУ-ын Засгийн газар соён гэгээрүүлэх үйл ажиллагааны тухай дүрэм, журмыг тодорхойлох эрхтэй болж, хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, шинэ хуулиар боловсролын байгууллагууд олон улсын хамтын ажиллагаатай холбоотой аливаа гэрээ хэлэлцээг харьяа яамтайгаа зөвшилцөж байхыг шаардах аж.

Хамгийн сүүлд тавдугаар сарын 16-нд буюу ням гаригт Москвагийн улсын их сургуулийн байрны өмнө Оросын холбооны коммунист намаас сонгогдсон Төрийн думын гишүүн В.Рашкинаар тэргүүлсэн хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлжээ. Жагсаал эхлээд удаагүй байх үед 26 хүнийг саатуулсан юм байна.

“ВВС”-гийн мэдээлснээр жагсаалд 250 хүн оролцсон гэх авч зарим эх сурвалжид цуглаанд нэгдсэн хүний тоо 150 байсан гэж мэдээлжээ. Саатуулагсдын дотор Москвагийн улсын их сургуулийн эрдэмтэн профессор, төр нийгмийн зүтгэлтнүүд, аспирантууд ч байгаа аж. Москва хотноо коронавируст цар тахлын улмаас олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, тэр дундаа жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам: Халдварын тохиолдол багассанаас хойш дунджаар хагас сарын дараа нас баралтын тоо буурах боломжтой

Ковид-19″ вирусийн халдвараар өвчилж, улмаар 227 хүн (өчигдрийн байдлаар) харамсалтайгаар амь насаа алдаад байна. Ковидын шалтгаант нас баралттай холбоотойгоор АШУҮИСийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхамтай ярилцлаа.


Коронавируст халдварын тохиолдол өчигдөр 575-аар нэмэгдэж, 227 хүн хорвоог орхисон байна. Тэгэхээр маш хүнд хүний тоог бууруулснаар нас баралт багасах болов уу?

-Коронавируст халдварын нас баралтыг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлнө. Нэг талаас, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо буюу халдвар авч байгаа хүмүүсийн тоог бууруулах. Нөгөө талаас халдвар аваад хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн хүмүүс эмчийн заавраар эмчилгээг хийж өвчнийг хүндрүүлэхгүй байх, хүндэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Ялангуяа, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүсийн хувьд богино хугацаанд хүндрэх эрсдэл байгаа учраас онцгой анхаарах шаардлагатай. Коронавирус нь зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй хүний бүх эд эрхтэн, эрхтэн тогтолцоог тархмалаар гэмтээж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ийм учраас хүндэрсэн тохиолдолд үр дүнтэй эмчилгээ хийхэд нэлээд хэцүү байгаа юм. түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эмнэлгийн ор нь хүртээмжтэй бэлэн байх, тоног төхөөрөмж, эм тариа нь хангалттай байх, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон хуучин зүйл чухал байна.

Гэхдээ аливаа халдварт өвчний нас баралтыг бууруулах хамгийн чухал арга бол вакцинжуулалт байдаг. “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр хүнд болон маш хүнд хэлбэрээр өвдөх, нас барахаас сэргийлэх боломжтой.

Халдварын тохиолдолд анхаарахгүй бол нас баралт нэмэгдэх эрсдэлтэй байх нь ээ. Тэгвэл халдварын тохиолдлоос гадна өөр юуг анхаарах шаардлагатай вэ?

-Тийм ээ. “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдвэл маш хүнд хэлбэрийн өвчлөл аяндаа өснө. Халдвар авсан хүний тоо хэт ихээр нэмэгдвэл, өвчин нь хүндрээд эмнэлэгт очиход орны хүрэлцээгүй болох аюул бий. Жишээлбэл, өнгөрсөн жил Италийн нэг эмнэлэгт л гэхэд өдөрт коронавирусийн хүнд хэлбэрээр өвдсөн 70 гаруй хүн эмнэлэгт очиход ор нь хүрэлцэхгүй, насаар нь эрэмбэлж хамгийн залуу 2-3 хүнийг нь хэвтүүлж бусад нь эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байсан. Одоогийн байдлаар Энэтхэг улсад бас ийм нөхцөл байдал үүсч, эмнэлэгт хэвтэж чадалгүй гэртээ, гудамжинд олон зуун хүн нас барж байна. Эдгээр улсад бүртгэгдсэн “Ковид-19” халдварын улмаас нас барсан иргэдийн тоо нь бодит тооноос хамаагүй бага байна гэж тооцоолж байгаа юм. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцээтэй, ээлжээр ажиллах боломжтой, ажил амралтын хуваарьтай байх нь чухал. Цар тахлын энэ хүнд цаг үед дэлхий даяар эмч, эмнэлгийн мэргэжилтний хомстолд орж байгаа шүү дээ. Эмч, сувилагч, мэргэжилтнүүд хамгаалалтын битүү хувцастай олон цагаар ажиллаж, өөрсдөө ядарч сульдсанаар өвдөх, халдвар авчих болов уу гэсэн айдсаас болж байнгын сэтгэл түгших, ажлаас халшрах хам шинжүүд гарч байна. Европын орнуудад халдварын дэгдэлтийн үед олон мянган эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сайн дураараа ажлаасаа гарсан талаар мэдээлэл байдаг. Улмаар ажлын цагийг зохицуулах, цалин хөлсийг нэмэх зэрэг янз бүрийн арга хэмжээг авсан юм билээ. Товчоор хэлбэл, эмнэлэгт ор, боловсон хүчин, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл хангалттай байх ёстой. Тэгэхээр үүнд анхаарах нь чухал.

Сүүлийн өдрүүдэд ковидын тохиолдол буурсан үзүүлэлттэй байгаа. Халдварын тоо буурч байхад нас баралт буурахгүй байна л даа. Үүнийг тодруулбал?

-Халдварын тоо буурахад шууд зэрэгцээд нас баралт буурахгүй. Харин халдварын тохиолдол багассанаас хойш дунджаар хагас сарын дараа нас баралтын тоо буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоогийн бүртгэгдэж байгаа нас баралт нь халдварын тохиолдол өмнө нь өдөрт 1000 гаруй бүртгэгдэж өсч байсан үеийн нас баралт гэж ойлгож болно. Учир нь, халдвар авснаас хойш өвчний нууц хугацаа үргэлжилж, дараа нь шинж тэмдэг илэрнэ, эрсдэлтэй хүмүүсийн хувьд хүнд, маш хүнд хэлбэрээр өвчилж тодорхой хугацааны дараа нас баралт тохиолдож байна. Тэгэхээр өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо буурч байгаа учраас үүнийг дагаад нас баралт ч багасах ёстой гэж ойлгох нь өрөөсгөл болно. Нэмж хэлэхэд, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо буурч байна, хөл хорио суларсан, вакцинжуулалт үргэлжилж байгаа гэж тайвширч болохгүй. Одоогоор 100 шинжилгээ тутамд илрэх халдварын тохиолдол хангалттай буураагүй байна. Өөрөөр хэлбэл, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын бодит тоог нийт шинжилгээ хийсэн тоотой нь харьцуулж үзвэл хэр зэрэг буурч байгааг тооцоход илүү ойлгомжтой болно.

Коронавирусээр нас барж байгаа хүний тоо буурахгүй байгаатай холбоотойгоор вакцин үнэхээр нөлөөлж чадаж байна уу гэсэн хардлага нийгэмд үүсч байна л даа?

-Манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” шалтгаант нас баралтууд дотор вакциныхаа хоёр дахь тунг хийлгэснийхээ дараа вирусээр өвчилж, нас барсан тохиолдол байхгүй болов уу гэж бодож байна. Нас барсан тохиолдлуудаа вакцин хийлгэсэн эсэхээр нь харьцуулан судалж үзэх хэрэгтэй. Халдвар эрчтэй нэмэгдэж байсан 3-4 дүгээр сард вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүс харьцангуй бага байсан. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараа дархлаа хамгийн сайн түвшинд тогтож байгааг вакцин үйлдвэрлэгчид өөрсдөө судалж тогтоосон байдаг. Иймд бүрэн тундаа хамрагдаад тодорхой хугацааны дараа хүндрэл нас баралтаас хэр сайн хамгаалах тухай ярихгүй бол өнөөдөр вакцины эхний тунгаа хийлгээд, хэд хоногийн дараа коронавируст халдвараар өвчлөх, хүндрэх, нас барах тохиолдол гарахад вакцин үр дүнгүй байна гэж ойлгож болохгүй.

Иргэдийнхээ амь насыг хамгаалах үүднээс нас баралтыг бууруулах чиглэлд бусад орнууд ямар бодлого баримталж байсныг та судалж үзсэн үү?

-Дэлхийн улс орнууд вакцинжуулалт хийснээр “КОВИД-19” халдварын хүндрэл, нас баралтыг маш сайн бууруулж байгаа. Мөн маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих арга хэмжээг хэрэгжүүлсэн хэвээр байна. АНУ болон Англид 2020 оны байдлаар хүн амын нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан нь коронавирус болж байсан. Харин өргөн хүрээний вакцинжуулалт болон халдвар хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлснээр өвчлөл нас баралт нь эрс буурчээ. Гэхдээ иргэд нь хэт тайвширч маскаа зүүхгүй, олноор уулзалт цуглаан зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм алдаж, вирусийн шинэ мутацийн халдвар нэмэгдсэнээс болж зарим газруудад халдвар өссөн учраас дахин дээрх хамгааллын дэглэмийг чангатгаж эхэлсэн.

Халдвар авсан үедээ дур мэдэн өөрийгөө эмчлэх, цаг алдах эмнэлгийн байгууллагад хандахгүй байх зэрэг хүндрүүлж буй үйлдэл нь нас барах шалтгаан болж болох уу?

-Ер нь бол дур мэдэн эмчлэхгүйгээр, эмчийн заавраар эмчилгээгээ хийх шаардлагатай. Цаг алдаад байгаа нь хувь хүн хайнга хандсанаас болсон уу, эмнэлэгт хандахад оргүй, хүлээж авах боломжгүй байгаатай холбоотой юу гэдгийг анхаарах л асуудал. “КОВИД-19”-ийн халдвар авсан хүмүүсээс асуумж авч хүндрэх эрсдэлийг нь үнэлээд хөнгөн хэлбэрээр өвдсөн, мөн архаг суурь өвчингүй гэж хэлж байгаа хүмүүсийг гэрээр эмчилж байгаа. Архаг суурь өвчин гэдэгт чихрийн шижин, хорт хавдар, артерийн даралт ихсэх, зүрх судасны гэх мэт өвчнүүд ордог. Манай орны насанд хүрсэн хүн амын дунд эдгээр өвчнүүд түгээмэл байдаг хэдий ч нэлээдгүй хувь нь өвчнөө мэдэхгүй, эмнэлэгт хандаж оношлогдож байгаагүй хүмүүс байдаг. Тухайлбал, судалгаагаар чихрийн шижин, зүрх судасны өвчтэй эсэхийг асуухаар “үгүй” гэсэн хирнээ үзлэг, оношилгоо хийхээр тэр өвчнүүд илрээд гараад ирэх нь бий. Мөн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь сүүлийн шатанд орох хүртлээ өвчнөө мэдэхгүй явж байна. Тийм болохоор гэрээр эмчлэгдэж байгаад өвчин хүндрэхэд архаг суурь өвчнүүд, түүнчлэн таргалалт, илүүдэл жин, тамхины хэрэглээ нөлөөлж байгаа гэж бодож байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нийслэлд вакцин хийх суурин болон явуулын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд 55 суурин цэгт, 29 явуулын автобусаар 135 багийн 818 эмч, ажилтан ажиллаж, 27733 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд I тунд 2863, II тунд 16947, нийт 19810 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933916 нь I тунд, 57 хувь буюу 543379 нь II тунд хамрагджээ.

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.









Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Др.Нийлс Хегевиш: Монголын ардчилал сайн, гэхдээ улс төрийн тогтолцоо нь бага зэрэг ганхаж байна

– ДЭЭДСИЙН САЙН САЙХАН ДООДСООС ХАМААРДГИЙГ ОЙЛГОХ УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ ИХ ЧУХАЛ –


Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Нийлс Хегевиштэй ярилцлаа.


-Та Монголд Фридрих Эбертийн санг дөрвөн жил удирдаж ажиллалаа. Энэ зун нутаг буцах гэж байна. Магадгүй арван жилийн дараа танд Монголоос ямар сэтгэгдэл үлдэх бол?

-Юун түрүүнд амь, ажлын гээд янз бүрийн шалтгаанаар маш олон хүнтэй уулзаж учирч явлаа. эндхийн хүмүүс нээлттэй, нөхөрсөг, чин сэтгэлээсээ байдаг, германы талаар, ирсэн зочдын талаар ихэд сонирхдог нь онцгой санагддаг. энд би хувь хүнийхээ хувьд ямагт л сайхан, дулаахан сэтгэгдэлтэй байсан даа. энэ мэдрэмж маань заримдаа Улаанбаатарын жижиг сажиг саар зүйлийг тоохгүй өнгөрөөхөд тусалдаг байлаа. Монголд сайхан байсан, бас нэг зүйл нь ажлынхаа хүрээнд хийсэн аяллууд. би 21 аймгаас 17 руу нь явчихаж. Ковид гараагүйсэн бол 21 аймгийг бүгдийг нь гүйцээх байсан байх. монголчуудын тухай танд ярьсан сайхан зүйлсийн тал дээр хөдөөгийнхөн хэд дахин илүү шүү. Дээр нь танай улсын маш үзэсгэлэнтэй байгалийг бахдахгүй өнгөрч болохгүй. хөдөө машинаар их хол, урт замд явдгаа санах байх. Явж чадахгүй байгаа болохоор одоо ч санагалзаж л байна.

-Гэргий тань финлянд, бас хөгжимчин хүн. Гэргийтэйгээ Монголд ирээд монголчууд дунд амьдрахад хамгийн түрүүнд юу онцгой санагдсан бэ. Учир нь би танаас танайхны тухай гэхээс илүүтэй Монголын тухай асуумаар байна. Гадныхан биднийг биднээс өөрөөр хардаг учраас. Харж байгаа тэр өнцөг нь бидэнд их сонирхолтойгоос гадна хэрэгтэй.

-Анх энд ирээд тийм ч харь санагдаагүй. Энэ мэдрэмжээ хамгийн их гайхсан. би өмнө нь азид нэг их байгаагүй л дээ. германаас их өөр байх гэж бодож ирсэн чинь ажил дээр оффист гээд л ер нь их олон зүйл европжуу санагдсан, монгол социалист орон байсантай холбоотой байх. Би өмнө нь зүүн Европт бас ч үгүй нэлээн удаан амьдарсан хүн. Тэндэхтэй жишээлбэл, литвид байсантай адил зүйл, социалист өв олон анзаарагдсан.

Би бас грайфсвальд, Зүүн германд арав гаруй жил амьдарсан. Зүүний социалист амьдралыг мэддэг хүнд Монгол ер харь санагдахгүй. Кассны дугаарт урдуур дайрдаг хандлага, автобусаар зорчдог байдал, төрийн албан хаагчдын дүр төрх, дэлгүүрээр үйлчлүүлдэг янз байдал гээд олон зүйл нь адилхан. германаас, баруунаас ирсэн хүмүүсийн дасах ёстой өөр нэг зүйл бол хоол. Энэ талаар ярихдаа би их болгоомжтой хандах ёстой байх л даа. ийм их мах, ийм мах сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж ер бодоогүй (инээв). хүмүүсийн талаар хэлэх өөр нэг зүйл байгаа юм байна. монголчууд харилцахад их нээлттэй хүмүүс. улс төрийн чиглэлээр ажиллана гэдэг тийм ч амар биш. Заримдаа хүндхэн сэдвээр ярилцах хэрэг гарна. Монгол түншүүдтэйгээ итгэмээргүй шулуухан ярьж болдог нь үнэхээр сайхан.

-Монголчуудын зарим нь өөрсдийгөө их европжуу гэдэг, зарим нь үгүй ээ бид азиуд гэдэг. Монголчууд үнэхээр тийм их европжуу гэж үү?

-Монгол Улс соёлын бодлогын хувьд яг Европ, Азийн зааг дээр байгаа нь их тод харагддаг. Олон талаас янз бүрийн нөлөөнүүд уулзалдаж, холилдчихсон. Нэгдсэн улс гэмээр юм уу. Түүнээс биш 100 хувь ази, эсвэл 100 хувь европжуу гэж хэлж болохооргүй. Энэ нь их гайхалтай. хүмүүсийн харилцаа, өдөр тутмын амьдралын өрнөл гээд л европжуу юм даа гэх их олон зүйл харагддаг. нөгөө талаар шашин, хуучны барилга байгууламж гээд олон зүйл нь ази.

Ер нь ази уу, европжуу юу гэдэг асуултад хүрээ хүрээгээр өөрөөр хариулах байх. Жишээлбэл, улс төрийн соёлын хувьд зөвхөн өөрийнхөө, европ хүний зүгээс харж хэлэхэд, Монгол илүү европ тал руугаа. Улс төр, ардчилал, төрийн тогтолцооны байгууллагууд, мөн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжсэн социалист туршлага Европын олон оронд бий. Энд явагдсан процесс, тулгарсан асуудлуудыг зүүн Европын олон орны жишээнээс харж болдог л доо.

-Таны хувьд монголчуудад улс төрийн боловсролын тал дээр тусалж зөвлөхөөр ирсэн. Монголын улс төрийн талбарт дөрвөн жил ажиллачихлаа. Манай улс төр ямархуу явагдаж байна даа. Би үүнийг Германтай ч юм уу ерөөс харьцуулах гэсэнгүй. Ерөнхий л асууж байна.

-Фридрих-Эбертийн сан бол дэлхий даяар ажилладаг Германы улс төрийн сан. Ажлын маань хамгийн чухал хэсэг бол ардчиллыг дэмжих. Монголд ч ардчиллын хөгжлийг дэмжихийн тулд ажиллаж байгаа. Олон жилийн турш зүүний намуудтай ажиллаж байна. Танай улсын хувьд гээд ярихад л МАН-тай олон жил хамтарч ажиллаж яваа. Монголын ардчилал гэж ярихаас өмнө ерөөс төгс ардчилал гэж байдаггүйг хэлэх хэрэгтэй. Ардчилал гэдэг өөрөө Америк, Европ өөр хаана ч байсан зарим хүмүүс сэтгэл хангалуун бус байдаг, болохгүй, бүтэхгүй юм байж л байдаг, тийм л зүйл. Монголд ч ялгаагүй. Амин, үндсэн функцууд, тодруулбал, чөлөөт шударга сонгууль, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван амгалан байдлаар засгийн эрх солилцсон зэргийг нь авч үзвэл Монголын ардчилал их сайн. Цар тахлаас болоод өнгөрсөн жилийн Их хурлын сонгууль хүнд нөхцөлд явагдсан ч сонгуулийн өрсөлдөөн байсан, сонгуулийн олон талт мэдээнүүд цацагдсан. Миний харж байгаагаар, ямар нэгэн залилан, манипуляци явагдсангүй. Би хувьдаа өнгөрсөн жил болсон парламентын сонгуулийг хүнд нөхцөлд явагдсан, шударга, чөлөөт сонгууль болсон гэж харсан. Энэ бол болж бүтэж байгаагийн шинж. Өнгөрсөнд ч гэсэн, 2008 оны ганц тохиолдлыг эс тооцвол эрх баригч намууд солигдохдоо ямар нэг зөрчил, тэмцэлд хүрч байсангүй. Олон оронд засгийн эрх ингэж амар тайвнаар солигддоггүй. Энэ бол Монголд ардчилал байгаагийн шинж. Бид болохгүй байгаа зүйлсийг нь харахаараа болоод байгааг нь анзаардаггүй талтай.

-Гэхдээ болохгүй юм их байна аа. Баруун, зүүний бодлоготой нам гэхээс илүү эрх мэдлийн, мөнгөний юуны ч юм эрх ашгаасаа болж нам харгалзахгүйгээр хөшигний ард нэгдчихсэн бүлэглэл энэ тэр гээд…?

-Таны хэлснээр болохгүй байгаа ч гэх юм уу, эсвэл муухан байгаа зүйл нь улстөрчид, намуудын хоорондын эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой өрсөлдөөн. Хахууль ганц намын биш бүх намын асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг шударгаар ашиглаж чаддаггүй, худал мэдээлэл, гүтгэлэг тараадаг гэх мэт олон зүйл бий. Энэ байдлаараа удвал асуудал үүснэ. Хэрэв ард иргэдийн толгойд сонгууль ач холбогдолгүй, намууд бүгд адилхан, улстөрчид зөвхөн амин хувиа хичээдэг гэсэн бодол удаан орших юм бол ардчилалд аюул нүүрлэнэ. Товчхондоо ардчиллын үндсэн функцүүд 30-аад жилийн турш Монголд гайгүй сайн байна. Гэвч намууд, тэдний өрсөлдөөн, хувийн ашиг сонирхлыг олон нийтийнхээс ялгаж салгах асуудал, шүүхийн хараат бус байдлын хувьд сайнгүй байна. Одоо бид улс төрийн тогтолцоо бага зэрэг ганхаж яваа үед амьдарч байна. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийг дахин сонгогдох эрхгүй гэсэн шийдвэр гаргаcнаа эргээд сонгогдох эрхтэй гээд, эсвэл Ерөнхийлөгч эрх баригч намыг тараана гээд, энэ бүхэн ардчилал сайн хөгжиж байгаагийн шинж биш л дээ.

-Үндсэн хуульдаа бид бас танайтай адил ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулна аа гээд биччихсэн байгаа. Түүхийг нь аваад үзэхээр хүмүүнлэгийн үзэл Европт дундад зууны сүүл үеэр дэлгэрч, хүмүүсийн оюун санаанд онцгой нөлөөлсөн байдаг. Тэр үеэс дэлхий даяар хүн төрөлхтөн тэс өөрөөр төсөөлдөг, сэтгэдэг болсон. Тийм харанхуй бүдүүлэг үед яаж ийм хүмүүнлэг үзэл, соён гэгээрэл явагдсан юм бол оо?

-Тайлбарлахад амаргүй асуулт байна. Би уг нь түүхийн мэргэжилтэй хүн байгаа юм. Соён гэгээрэл, сэргэн мандалтын үед өөрсдийн цаг үеийг сайн сайхнаар харуулж, дундад зууныг хөгжлийн ухралт байсан гэж харуулахын тулд харанхуй бүдүүлэг үе гэдэг байсан ч одоо тэр бүр тэгж үзэхээ больсон. Дундад зууны судлаачид тэр үеийг харанхуй үе байсан гэдгийг үгүйсгэх байх. Хүмүүнлэг буюу хуманизм гэдэг ойлголт хүн бүр л өөр өөрийнхөөрөө ойлгодог төвөгтэй зүйл л дээ. Энэ тодотгол дор юуг ч чирч ирээд ойлгочихож болдог учраас санаандаа тааран бүхнийг хамруулчих гээд байдаг аюул бий. Марксистууд либералчуудтай хуманизмын талаар ярилцвал ойлголцохгүй байх жишээтэй. Тиймээс ийм нээлттэй ойлголтын асуудалд их анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Соён гэгээрлийн үед гарсан хүмүүнлэгийн үзлийг авч үзвэл гол нь хүмүүст үзэл бодлын өөрчлөлт явагдсан юм. Хүмүүс бурхан шашин, хойд нас, хувь тавиланд итгэдэг байснаа больж хүн өөрөө юу хийж чадах вэ, хүн хувь заяагаа өөрөө тодорхойлох юм байна гэж бодох болсон. Өөрөөр хэлбэл, үзэл бодлын томоохон өөрчлөлт явагдсан гэсэн үг. Тэгэхээр дундад зууны үед хүмүүс маш их шашин шүтдэг, өөрийн амьдралыг удирдах гэж хичээдэггүй, өөрийн шийдвэрийг тийм ч чухал, нөлөөтэй гэж үздэггүй байсан гэж хэлж болох юм. Одоодоо, амьдарч байгаа цаг үедээ биш үхлийн дараах хойд насанд л анхаардаг байсан. Харин соён гэгээрлийн үед хүмүүнлэгийн үзэл байгалийн шинжлэх ухааны ололтууд, хэвлэх машин зэрэг техникийн дэвшлүүдтэй холбоотойгоор гарч ирсэн. Тиймээс хүн гэдэг илүү чухал болж, тодорч ирсэн байдаг л даа. Хүн өөрийн амьдралыг шийдэх чадвартай гэдэг нь чухал болж ирсэн. Энэ үзэл эртний Грек, Ромын сонгодог цаг үеэс чиг баримжаагаа авсан юм. Хүмүүнлэгийн үзэл бол шинжлэх ухаан, техникийн ололт дэвшлийн үр дүн, шашны баригдмал ойлголтоос салсан, олон хүчин зүйл нөлөөлсөн явдал байсан.

-Монголчууд 1990-ээд оны үеэс л ардчилал, эрх чөлөө гэж ярих болсон. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг их хэцүү бололтой. Тиймээс ч эрх чөлөөтэй байхыг хүсдэггүй олон хүн байна. Жишээ нь, Чингис хааныг дахин төрөөсэй, тэгвэл монголчууд сайн сайхан амьдрах байх гэж боддог хүн олон бий. Үүнтэй адил зүйл бас өөр газруудад ч зөндөө л байдаг байх. Хүмүүс ерөөсөө хүчирхэг удирдагчтай байх, нөмөр нөөлөгт нь дажгүй амьдрахыг хүсээд байх шиг…

-Эрх чөлөө гэдэг сайхан ч бас зүрх зоригийн хэрэг шүү. Эрх чөлөөгүй байхаар эрх чөлөө гэдгийн сайн сайхныг л харна, хүснэ, тэгээд хувьсгал хийнэ. Эрх чөлөөтэй болохоор дан ганц түүгээр асуудал шийдэгдэхгүйг анзаардаг. Социализмыг халсан бүх улс орон үүнийг үзэж туулсан байх. Эрх чөлөө гэдэг чинь бас хувь хүн бүр хариуцлага үүрнэ ээ гэсэн үг. Гэтэл нэг л өдөр нийгмийн шилжилт явагдаад эрх чөлөөтэй болчихсон, хүн бүр өөрийгөө, гэр бүлээ л хичээх ёстой болчихсон, нийгмийн хамтын ажиллагаа гэж байхгүй болсон үед асар том асуудал үүснэ шүү дээ. Тиймээс бид социал демократ үзлийг их дэмждэг. Эрх чөлөө, шударга байдал хоёрыг салгалгүй, байнга хамтад нь ойлгох хэрэгтэй. Эрх чөлөөтэй байна гэдэг “Би хэний ч юуны ч төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн үг биш. Эрх чөлөө гэдэг “Би бүх хүн эрх чөлөөгөө эдлэх боломжтой байна уу гэдэгт анхаарна” л гэсэн үг. Эрх чөлөөтэй мөртлөө түүнийгээ эдлэх боломжгүй бол, өөрөөр хэлбэл, чөлөөт иргэн мөртлөө ядуу зүдүү бол эрх чөлөө түүнд ихийг өгч чадахгүй. Тиймээс хүн бүр эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу гэдэгт анхаарах ёстой.

-Тэгвэл хүн бүр эрх чөлөөгөө эдэлж чадах нийгмийг бүтээхэд хэр хугацаа ордог юм бол?

-Тийм хурдан хийчих амар ажил биш. Монгол бол улс төрийн шилжилтийн тод томруун жишээ болсон улс. Эрх чөлөөгүй аж төрж сууснаа гэнэт эрх чөлөөтэй болоод, дан ганц эрх чөлөөг олж аваад болчихдоггүй юм байна, эв нэгдэл хэрэгтэй гэдгийг одоо л харж мэдэрч байна. Түрүүн та асуултдаа хэлсэн дээ. Нэг хүчирхэг удирдагч гарч ирээд бидний төлөө бүхнийг зохицуулаад сайн сайхан болгоод өгөөсэй гэж хүсдэг хүмүүс байгаа тухай. Эрх чөлөөгөөр бүхнийг авч болдоггүйг ойлгосон учраас тэр байх.

-Хүчтэй удирдагчийг санагалзаж, нөмөр дор нь аж төрөхийг хүсэх үзэгдэл ардчилалд хэр халтай вэ?

-Түүхээс харвал ийм зүйл ихэнхдээ ардчиллыг үгүй хийдэг. Ерөөс нэг хүн бүхний дээр гарахаараа бусдыг өөрийн эрх мэдэлд халтай гэж хараад бусдын эрх чөлөөг хязгаарладаг жамтай. Тиймээс бид бүгд эрх чөлөөтэй байна, гэхдээ нийгэмд хүчирхэг нь сул доройчуудаа хамгаалж байх ёстой гэдгийг ойлгох шаардлагатай тулгарч байдаг. Доодос нь сайн сайхан байж гэмээнэ дээдэс нь сайн сайхан амьдарна гэдгийг ойлгох улс төрийн боловсрол их чухал. Энэ жишээлбэл, ковидын цаг үед их тод харагдаж байна. Боломж муутай ядуус олуулаа бага зайд амьдарч, эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй бие биедээ халдаагаад байвал эцэст нь бүгд халдвар авна шүү дээ. Тэгэхээр баячуудын эрүүл мэндийн баталгаа ядуусаас хамаарна. Үүнийг ойлгож, эрх чөлөө, тэгш шударгыг эвцүүлэн зохицуулах нь улс төрийн намуудын үүрэг. Энэ бол миний өмнө хэлж байсан зүүн, дундын бодлого, Монголд сайн хөгжөөгүй байгаагийн илрэл.

-Та эрх чөлөөг хэцүү болгодог зүйл нь хариуцлага гэж түрүүн хэлсэн. Хэрвээ би хэн нэгэн монгол хүнд “Бид их хариуцлага муутай” гэж хэлбэл “Өө, бид түүх, соёл уламжлалаасаа үзвэл их хариуцлагатай байсан” гэж хариулна. Ийм хүмүүст ардчилалтай холбоотой хариуцлагыг яаж ойлгуулдаг юм билээ дээ…?

-Заавал сөргөөд байх юм байхгүй л дээ. Миний эдлэхийг хүсч буй болон эдэлж буй эрх чөлөө нь үндсэн нөхцөлтэй. Түүнийг хувь хүн бий болгож чадахгүй. Чи эрх чөлөөт нийгэмд байж байж л эрх чөлөөтэй байж чадна. Ганц хувь хүн нийгмийг эрх чөлөөтэй байлгана гэсэн баталгаа өгч чадахгүй. Чөлөөт нийгэмд миний үзэл бодлыг хуваалцах хүмүүс надад хэрэгтэй. Тэгэхээр чи хүмүүстэй хамтарч ажиллана гэсэн үг. Хамтарч ажиллана гэхээр би бас тэдний эрх чөлөөг хүндлэх ёстой. Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдана. Тэгэхээр нийгэмд бас их сонирхолтой юм болно. Эрх чөлөөнд тавигдах янз бүрийн шаардлагууд хоорондоо зөрчилдөхөөр яах вэ, бид асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд л. Иймээс л бие биеийнхээ эрх чөлөөг хүндэтгэж, хамтдаа амьдардаг нийгмүүд үүсдэг. Энэ мэт байнга л шийдлүүд олж байх хэрэгтэй болдог. ХХ зуун, эсвэл түүнээс өмнөх үед бүтэлтэй болж байсан шийдлүүд өнөөгийн зуунд ч тийм байна гэсэн үг биш. Эрх чөлөөг хязгаарлах, эв нэгдлийг бий болгох, тэр эрх чөлөөг эдлэх боломжтой болгох, тухайлбал боломж муутай хүмүүст боломж олгох гээд үргэлж л шийдэл олох ёстой асуудлууд байна. Энэ бол улс төр, улс төрийн мөн чанар. Түүнээс биш ямар улстөрчид хүмүүс илүү сайн байна, хэн хамгийн сайхан эхнэртэй вэ, хэн өөртөө мөнгө халаасалчихав гэдэг биш, харин яаж чөлөөт нийгмийг бий болгох вэ гэдэг асуудал л чухал.

-Улс төрийн боловсролыг хувь хүний үзэл бодлоос ялгаж сурах хэрэгтэй гэдэг санаа ч чухал шүү. Жишээлбэл, нөгөө хүмүүнлэгийн тухай ойлголт. Манайд хүмүүнлэг гэхээр хүмүүсийн хоорондын харилцаа, хүнлэг сайхан сэтгэлийг ойлгодог. Гэтэл түүхийг нь авч үзвэл ерөөс тийм биш, харин энэ бол боловсролын ойлголт. Бурханы заасан замаар явах биш хүн өөрөө хөгжих, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бий болгох тухай ойлголт байна л даа. Герман, монгол хүмүүсийн хүмүүнлэг нийгмийн тухай ойлголтын зөрүү асар их байх шиг ээ?

-Би хүмүүнлэг гэж бас өөр юуг хэлж болох вэ гээд жаахан харсан юм. Тэгсэн хүнлэг ёс, хүний эрх, хүний нэр төр, хүнийг хайрлах гэсэн ухагдахуунууд гарч ирж байна. Энэ бол үндсэндээ соён гэгээрлийн үеийн Хердерийн санаа л даа. Тэгэхээр аль нэгийг нь огт биш гээд хэрээсэлчихмээргүй байна. Нэг талаас бусдыг ойлгох, хүндэлж харьцах, тэдний нэр төрд анхаарах, биед халдахгүй байх, үзэл бодлыг нь сонсох гэх мэт хүмүүс хоорондын харилцааны асуудал байна. Үүнийг нийгэмд шилжүүлэн ойлгож болно. Нөгөө талаар соён гэгээрлийн үеийн хүмүүнлэг үзэлд нийтийн сайн сайхан гэдэг ойлголт байдаг. Үүнд би, хувь хүн сайн байна уу гэдэг чухал биш, харин нийтэд сайн сайхан байх, бүх хүнд хүн ёсоор хандах нь чухал. Өөрөөр хэлбэл, хэн ч ядуу амьдрах ёсгүй, хүн бүр сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй байх гэх мэт нийтийн сайн сайхныг бас холбож ойлгож болно. Харин боловсрол бол бүх юмны үндэс суурь. Хэрвээ бид хүмүүнлэг нийгмийг бүтээх гэж байгаа бол яаж гэдгийг мэдэж байх ёстой. Хүмүүс яаж хамтарч, сайн сайхан амьдрах вэ гэдэг төсөөлөлтэй байх хэрэгтэй. Ийм үзэл бодлыг дасгалжуулсан байх учиртай. Энэ бол нөгөө соён гэгээрэлтэй холбоотой зүйл. Бид хамтын амьдралын зарчмаа өөрсдийн ухамсраараа тодорхойлох учиртай. Жишээлбэл, хүний эрх. Бид хүмүүс учраас ингэж ингэж хүндэтгэлтэй харьцах ёстой гээд. Үүнд боловсрол нэн тэргүүний чухал зүйл. Боловсролтой байж хүмүүс ухаанаа ашиглана, өөрийн эрх ашгаас давж, бусдын өмнөөс бодож сурна. Хүмүүс ийм боловсролтой, дээрээс нь хүмүүнлэгийн сэдэл санаа байж байж хүмүүнлэг нийгмийг бий болгоно доо.

-Хамтдаа амьдрах, хүнлэг байх гэх мэт ойлголт хандлага манай түүх уламжлалд бий л дээ. Би илүү бодлого, тогтолцоо талаас, улс төрийн зорилго болох талаас нь асуух гэсэн юм. Хүн хоорондын харилцааны асуудлаас илүүтэй улс төрийн бодлогын, тогтолцооны талаас нь тодруулмаар байна. Япон, Европ хүмүүс нэг юм хийхээсээ өмнө яс тас тодорхой, ном журмаар нь мэдэхийг хүсч ном бариад суудаг. Тэр юмныхаа талаар бүрэн дүүрэн мэддэг болж байж ёс горимоор нь хийх учраас тэр л дээ. Гэтэл монголчууд нэг их бодоод байдаггүй. Магадгүй найзаасаа утасдаж асуугаад болчих жишээний. Ер нь бүх л юм ийм маягаар явагддаг. Улс төрийн бодлого, үзэл санааны асуудал ч нэг иймэрхүү. Тэгэхээр ялгаа байна даа?

-Тийм шүү. Тэгэхээр боловсрол бол бие даах гол түлхүүр шүү дээ. Эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байгаа бол бие даах учиртай. Бие даасан бол юмны учрыг тайлж, учир начраа олж амьдрахад шаардлагатай мэдлэгээ эзэмшиж чаддаг болсон байна. Яаж учир начраа олох вэ, өмнөө байгаа үүрэг даалгаврыг дандаа хүнээр тэг ингэ гэж хэлүүлээд байхгүйгээр хэрхэн гүйцэтгэдэг болох аргуудыг сургуульд сурна. Тэгээд сурахгүй бол бусдаас дэмжлэг туслалцаа авна, тодорхой зүйлд улс оролцоно. Хүмүүнлэг байхад нэн түрүүнд бие даасан байдал, бие даан үйлдэх чадвар хамаарна. Өөр тулгарсан асуудлаа өөрөө шийдвэрлэчихдэг, бас өөрийгөө хөгжүүлдэг байх нь хүмүүнлэг үзлийн чухал санаа.

-За тэгэхээр манай улс төр ямархуу байна даа. Манайхан сайн хүмүүс олширчихоор л хүмүүнлэг сайхан нийгэм тогтоно гэж бодоод яваа. Их л механик, байгалийн хууль талаас бодож байгаа юм л даа. Гэтэл Европыг харахад онол, үзэл баримтлалд л тулгуурлах юм. Тухайлбал, хүмүүнлэг буюу хуманизм бол нэг ёсондоо нийгмийн нэг төсөл. Үзэл санааны тэр төсөл дээр улс төрийн үзэл санаа, идеологи суурилж байна. Гэтэл манайд хүмүүс хоорондоо харилцаад болгодог асуудал гээд харчихсан. Улс төрийн ойлголт, үзэл санаатай зууралддаггүй. Ийм байгаа болохоор л танаас ахин дахин ухаж асуугаад байгаа юм.

-Болдог бол эхлээд бодож байж дараа нь хийдэг баймаар байна. Ковид бол үүний сайхан жишээ. Эхлээд энэ ямар вирус вэ, хэр халдвартай, яаж тархаж байна, яаж эмчлэх вэ, ямар шийдэл байна гэх мэтээр судлаад шийдэл гаргана. Ямагт хэд хэдэн шийдэл байна. Ганц шийдэл гэж үгүй. Эхлээд нэг ёсны шинжлэх ухааны судалгаа, баримт фактууд байна. Нөгөө талд улстөрчдийн үзэл баримтлал, баримталдаг үнэт зүйлс байна. Түүнийхээ үндсэн дээр тэд улс төрийн шийдэл, шийдвэртээ хүрдэг. Жишээлбэл, манайд нэг нам нь эрх чөлөөг ихэд эрхэмлэдэг. Тэд төр ийм их арга хэмжээ аваад хэрэггүй, бид хүмүүст яаж хамгаалах арга замыг нь зааж өгөөд эрх чөлөөтэй байлгах хэрэгтэй гэж либерал талаас үзэж байхад социал демократууд арай өөрөөр бодно. Тэд олон хүн өөрийгөө хамгаалах боломжгүй байна, тиймээс тэднийг төр хамгаалах хэрэгтэй гэнэ. Жишээ нь, энэ бол идеаль улс төр байгаа юм. Тухайлбал, нэг талаас шинжлэх ухаанчаар судалсан баримт фактууд байна. Нөгөө талаас үндсэн итгэл үнэмшил, үнэт зүйлс, үзэл баримтлалууд. Тэдгээрээс шийдлийн янз бүрийн санаа гарна. Тэр санаагаараа сонгуульд оролцож, хүмүүс тэдгээрээс сонголтоо хийнэ. Онолоор гэвэл нэг иймэрхүү. Германд хүмүүс улс төрийн намууд өөрсдийн баримталдаг үнэт зүйлстэй, шийдвэрээ түүгээрээ баримжаалдаг гэсэн хүлээлт, төсөөлөлтэй байдаг. Жишээлбэл, хувь хүний эрх чөлөөг чухалчилдаг нам байна, нийтийн эрх ашиг, хүчирхэг төрийг чухалчилдаг өөр нэг нам байна. Бас нэг нь уламжлалыг чухалчилдаг, нөгөө нь бүгдийн тэгш оролцоог гэх мэт. Намууд тэдгээр үзэл баримтлалаа төлөөлж сонгуульд оролцож сонгогдоод, санал авсан хувиараа парламентад суудаг. Үндсэндээ ийм зарчимтай. Гэхдээ улс төр бол хүний л хийдэг зүйл болохоор бохир байдаг. Тохиролцоо, таалах эсэх асуудал, хуйвалдаан гээд олон юм бий. Ер нь улстөрчид чинь хүн л учраас өөрөөсөө шаардаж чадахгүй зүйлээ тэднээс шаардах хэрэггүй. Хүнд л тавьдаг шалгуураа л тэдэнд тавих хэрэгтэй. Тэд чинь гэгээнтэн ч юм уу сахиусан тэнгэрүүд биш. Гэхдээ тэд улстөрчид учраас баримталдаг үнэт зүйлс болон баримт фактдаа тулгуурладаг байх ёстой.

-Түрүүнд та улс төрийн боловсрол чухал, аль болох эртнээс эхлэх хэрэгтэй гэсэн. Жишээлбэл, хүүхэдтэйгээ улс төрийг ямар сэдвээр ярьж эхлэх ёстой вэ?

-Улс төрийн хичээл Германд сүүлийн үед ерөнхийдөө их багассан. Энэ нь манай ардчилал зарим нэг асуудалтай тулгарч байгаа шалтгаануудын нэг л дээ. Хүмүүс улс төрийн тогтолцоо, ардчилал яаж явагддагийг мэдэхгүй бол, парламентын тогтолцоонд эцэст нь ямагт зөвшилцөлд хүрэх ёстой гэдгийг ойлгохгүй бол ардчилал асуудалд орно. Улс төр үндсэндээ хаа сайгүй. Жишээ нь, хүүхдүүдтэй бялуу хэрхэн хуваахаас эхэлж болно. Төрсөн өдрийн бялууг хуваах боллоо, нэг хүнд хэр том, хэдэн зүсэм оногдох вэ, яаж хуваах вэ, яагаад гээд л. Жишээ нь, өдөржин юм идээгүй хүүхэд илүү том зүсмийг авах уу, гэдэс цатгалан хүүхэд ерөөс бялуу идэх хэрэг байна уу, эсвэл бүгдээрээ яг адилхан зүсэм авах ёстой юу гэх мэт асуудлаар ярилцаж болно. Ингэснээр ашиг сонирхлоо илэрхийлж, зөвшилцөлд хүрэх зэргийг сурна. Улс төр хаа сайгүй, зөвшилцөлд хүрэх шаардлага ч хаа сайгүй байдаг.

-Улс төр ч нээрээ хаа сайгүй шүү. Гэхдээ манайд улс төрийн боловсролыг тэр бялуу хуваахаас нь эхлүүлээд тогтолцооны асуудал хүртэл нь ордог тогтолцоо алга. Гэвч бүхнийг багш, сургууль руу чихээд баймааргүй байна. Жишээ нь, энэ нөхцөлд хэвлэл мэдээлэл их чухал нөлөөтэй байх, тийм үү?

-Тийм шүү, хэвлэл мэдээллийнхэн үүнд маш их тусалж чадна. Тухайлбал, мэдээ боловсруулахад төвөгтэй асуудал их байдаг. Жишээлбэл, байгалийн баялагтай Монгол Улс яаж хөгжих вэ гэх мэт. Энэ бол нэг өдрийн дотор шийдчихдэггүй том асуудал. Хэвлэл мэдээллийнхний үүрэг бол асуудлыг байгаа хэмжээгээр нь иж бүрэн, цогцоор нь танилцуулах явдал. Тэгвэл хүмүүс хүчирхэг удирдагч сонгочихвол баялаг тэгш хуваарилагдаад бүгд орлого сайтай, хямд байртай болчихно гэж бодоод байхгүй. Хэвлэлийнхэн хүмүүсийн орлого сайжирч, байр хямд болохын тулд ямар ямар арга хэмжээ, алхмууд хэрэгтэй вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл асуудлыг, янз бүрийн шийдлүүдийг танилцуулах учиртай. Харамсалтай нь манай Германд ч гэсэн хэвлэл мэдээллийн мэдээ хэн хэнийг гомдоосон, араар нь тавьсан, хэн нэгдүгээрт явж байна, хэн араас нь нэхэж байна гээд яг л морин уралдааны тайлбар шиг юмаар хөөцөлддөг. Уул шугамандаа асуудлыг, асуудлын шийдлийг танилцуулах нь хэвлэл мэдээллийнхний өмнө тулгарч буй томоохон шаардлага болоод байна даа.

-Дэлхий даяар коронавирус хаа сайгүй байна. Энэ байдал хурцдах тусам Засгийн газрын оролцоо, нөлөө ихэсч байна. Энэ цаг үед Засгийн газар зөв ажиллаж байна, эсвэл буруу ажиллаж байна гэдгийг яаж мэдэх вэ. Иргэд нь яаж хандах ёстой юм бэ. Мэдэж байгаа сайхан жишээ байна уу?

-Энэ тохиолдолд Засгийн газрууд хурдан шийдэл олж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь улам чухал болж байгаа. Нөгөө талдаа Засгийн газрын эрх нөлөө нэмэгдэж байгаа нь үнэн л дээ. Ардчилсан тогтолцоонд Засгийн газрын шийдвэрийг парламент, олон нийтээр хэлэлцэх нь их чухал. Жишээ нь, Засгийн газар хөл хорио тогтоолоо. Түүнийг нь парламент хэлэлцэж шийдвэрлээд олон нийт шүүмжлээд, хэвлэл мэдээллийнхэн шинжлэх ухааны шинэ ололт, мэдээнүүд, Засгийн газрын алдаа дутагдлыг ч тэр бүх талаар мэдээлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр ч гэсэн шүүмжлэл өрнөх ёстой. Мэдээж ийм цар тахлын үед Засгийн газар удирдан толгойлж ажиллах, хурдан шуурхай арга хэмжээ авах, шийдвэртэй байх ёстой. Түүнтэй хүн бүр санал нийлээд байхгүй байж болно. Энэ тийм муу зүйл биш. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааг ядаж дараа нь ч бай, олон нийтээр өргөн хүрээнд шүүмжлэлтэйгээр хэлэлцэх учиртай. Тэгж байж Засгийн газар шийдвэрээ тааруулж тохируулах, эсвэл цуцалж болно. Засгийн газар ч үүнээс суралцана. Германд ч гэсэн Монголтой л адил ямар хэмжээнд хөл хорио тавих вэ, хэр их эрх чөлөө олгох вэ гээд хэлэлцэж байгаа. Хэцүү нь эрх чөлөө олгохоор амьд явах баталгаа үгүй болно, амьд явах баталгаа өгөх гээд хөл хорихоор эрх чөлөө үгүй болно. Цар тахлын үед хамгийн харамсалтай нь сайн сайхан шийдвэр гэж алга, дандаа л хэцүү шийдвэрүүд байна даа. Тиймээс бид нийгмээрээ муу нь хамгийн бага шийдвэр гаргаж, түүнд дасан зохицож амьдрахад суралцах ёстой болж байна. Энэ нь улстөрчдөд ч хэцүү байгаа. Учир нь тэд эцсийн эцэст сайн сайхан шийдвэр л гаргахыг хүсч байгаа шүү дээ. Эцэст нь Монголын талаар хэдэн зүйл хэлэхэд, Монгол ерөнхийдөө энэ оны нэгдүгээр сар хүртэл хурдан, шийдэмгий арга хэмжээ авч, хориг хязгаарлалтуудыг хийж байсан учир бусад оронд үлгэр жишээ болж байсан. Хоёр, гуравдугаар сарын үеэс нэг л буруудаж, одоо сайн гэж хэлж чадахааргүй нөхцөл байдалд орчихлоо. Үүнээс хичнээн нарийн түвэгтэй вэ гэдэг нь харагдаж байна. Бүтэн жилийн турш бүхнийг зөв, сайн хийсэн. Гэтэл ганц хоёр алдаа гаргахад л бүх юм гамшиг болж байна. Улстөрчид ч гэсэн хүн. Тэд алдаа гаргана. Гэхдээ тэдний алдааг өөр хэн ч хаа ч үзэж туулахгүйгээр шүүмжилдэг. Энэ тийм ч амар нөхцөл байдал биш л дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Мөнхбаатар: Монголд байгаа 15 төмөрлөгийн үйлдвэрийг яам бодлогоор дэмжиж ажиллана

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Барилгын материалын үнийн өсөлтийг дагаад орон сууцны үнэ өсөх байх гэж таамаглаж байна. Яамнаас барилгын материалын үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт хийх вэ, тийм боломж нөхцөл хэр байна вэ?

-Монгол Улс Барилгын материалын 38,8 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын гол нэр төрлийн материал болох цемент үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн жилээс хойш хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд жигд ажиллаж байна. харин манай улс цаашдаа дотоодын арматурын үйлдвэрлэлийг хөгжүүлж, чанаржуулахад бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай болж байна. Сүүлийн найман жил үнэ нь тогтвортой байсан төмрийн хүдрийн үнэ урд хөршид огцом өсчихлөө. Дээр нь бас тээвэрлэлтээс болж хүндрэл учирч байна. Замын-Үүдэд ачаа, тээврийн бөөгнөрөл, хүлээлт бий болсон нь барилгын материалын үнийн өсөлтөд давхар нөлөөлж байна. Олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны мөн үед 404.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын 19-ний байдлаар 771.5 ам.долларт хүрч 90.7 хувиар өсөөд байна. Монгол Улс 2020 онд 240,1 мян/тн арматур импортолсон байна. монголд дотоодын 15 төмрийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны хувьд “Ковид-19” цар тахлаас шалтгаалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хК-иас бусад нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ жилээс дээрх үйлдвэрүүдийн ажиллах хүчний асуудлуудыг шийдвэрлэн үйл ажиллагаануудыг нь эхлүүлээд байна. Дээрх үйлдвэрүүдээ салбар яам нь бодлогын хүрээнд ихээхэн дэмжин ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд маань төмрийг хайлуулаад арматур хийж эхэлж байгаа. гэхдээ хийж байгаа арматурын чанар дээр бид хяналтаа тавьж анхаарах асуудал бий. мөн Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрлэл байгуулах концессыг өгчихсөн байгаа. Энэ ажил урт хугацаандаа хэрэгжинэ. Дархан, сэлэнгийн бүс нутагт байгаа төмрийн хүдрээ баяжуулж, төмрийн хүдрийн үйлдвэрийг барьж байгуулах ажил руу зайлшгүй орох ёстой. урд хөршид үнэ өслөө л бол манайд дагаад барилгын материал, орон сууцны үнэ өсдөг ийм байдлаар цаашдаа удаан яваад байж болохгүй.

-Ипотекийн зээлийн хүү буурч зургаан хувь болсон. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж байгаа гэж байсан. Энэ тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн 10 сард ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосон нь манай салбарын хэмжээнд хийгдсэн чухал ажил байлаа. Зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгохдоо улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр, шийдэж чадсан нь давуу тал юм. Засгийн газраас зарласан “Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр”-т ипотекийн зээлийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөг шийдэж өгсөн шүү дээ. монголбанкны ипотекийн хөтөлбөрт жилд 300-400 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр зах зээлд гаргадаг. тэр мөнгийг нэг дахин нэмж, жилд 400 тэрбум төгрөг гаргаж байсан бол 800 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдсэн. Нийтдээ хоёр их наяд төгрөгийг ипотекийн зургаан хувийн зээлд тусгуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг.

-Тэгэхээр, эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр ипотекийн зээлэнд илүү олон иргэн хамрагдах боломжтой болж байна уу?

-400 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байхад жилдээ 5-6 мянган хүн ипотекийн зээлд хамрагддаг. Гэтэл он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 3515 иргэн зээлд хамрагдсан байна. энэ янзаараа бол энэ жил 10 мянган хүн ипотекийн 6 хувийн зээлэнд хамрагдах боломжтой байна. үүнийгээ дагаад барилгын компаниудыг борлуулалтын цусны эргэлтийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсон. үүнээс 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан.

-Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн харьцаа ямар байна вэ. Хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ. Одоо ашиглалтад орох дөхсөн хэдэн барилга байна вэ?

-Аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглалтад оруулсан барилга, байгууламжийн мэдээлэл, бүртгэлийн маягтын дагуу авсан мэдээгээр 2021 оны нэгдүгээр улиралд 2112 айлын 30 орон сууц, орон нутагт 428 айлын 16 орон сууц ашиглалтад орсон байна. Барилгын компаниуд маань цаашид зах зээлийн эрэлтдээ нийцүүлсэн бага, дунд орлоготой иргэдэд зориулсан боломжийн үнэтэй орон сууц барих тал дээр анхаарах хэрэгтэй. засгийн газраас бага, дунд орлоготой иргэддээ зориулж, хямд өртөгтэй, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцаар хангах зорилгын хүрээнд, “залуус” хороолол төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулна. Одоо техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, зураг төсөл боловсруулахаар зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. энэ оны 3 дугаар улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн эхлүүлнэ.

-Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Хөшигтийн хөндийд дараагийн шинэ суурьшлын бүс, хот байгуулахаар болсон. Энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Уих-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор хөшигийн хөндийд “Шинэ зуунмод”, “Майдар” хотуудыг шинээр байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Шийдвэр гараад жил гаран хугацаа өнгөрч байна. ирэх долдугаар сард Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгоор хүссэн хүсээгүй тийшээ хөл хөдөлгөөн ихэснэ. эхний ээлжинд дор хаяж тэнд 800 албан хаагч очихоор байна. Гааль, татвар, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын газрын албан хаагчид очиж ажиллана. Аливаа хот, шинэ суурьшлын бүсийг ажлын байртай нь уялдуулж төлөвлөлтийг гаргах ёстой. Улаанбаатар хотод төвлөрч ирсэн хүмүүс дандаа ажлын байраа дагаад, ирсэн байдаг. Ажлын байргүй газар хэн ч ирэхгүй. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа тэнд ажиллаж байгаа хүмүүс өдөр бүр 20-30 км туулж ажилдаа ирж очих уу, эсвэл тэндээсээ байр худалдаж аваад амьдрах уу гэвэл мэдээж хоёр дахь сонголтыг дагана. Тиймээс ажлын байрыг нь дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг ийш нь задлах ёстой юм. энэ хөндийд Олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд тэнд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгохоор төлөвлөж байна. Олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгал бий болсноор энэ хөндий эдийн засгийн чөлөөт бүс нутаг болж хөгжих боломжтой. Уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр энэхүү бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс шинэ суурьшлын бүс шинэ хот байгуулна. Нийтдээ 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж, орон нутагтаа хамтран ажиллаж байна.

-Ингэхэд Улаанбаатар хот зүүн тийшээ тэлэх төлөвлөлт байна уу?

-Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт ордог. Улаанбаатар хотын зүүн, баруун хоёр товчооны хооронд 25 км, Богд уулаас хойшоо зуслан хүртэл 18 км. Монгол Улсын газар нутгийн 0.01 хувьд хүн амын тал нь амьдарч байна. Арваад жилийн өмнө хотыг зүүн тийш, Налайх руу тэлэхээр төлөвлөж байсан. Гэтэл хонхорын тийшээ цэвдэг гарч ирсэн учраас одоо Яармаг, Морингийн даваа, хөшигийн хөндий рүү тэлэх ёстой гээд төлөвлөлт хийгээд явж байна.

-Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахыг хэрхэн харж төлөвлөж байна вэ?

-Монголд эдийн засгийн чөлөөт бүс замын-үүд, Алтанбулагт хашаа хатгачихаад байгаа. Тэгэхээр эдийн засгийн чөлөөт бүсийг бодитой болгохын тулд яах ёстой юм бэ. энэ хөндий чөлөөт бүс болж хөгжих боломжийг олон талаас нь харж байна. Нэгдүгээр ажлын байр нь тээвэр ложистик, хоёдугаар ажлын байр нь чөлөөт эдийн засгийн бүс, гуравдах нь аялал жуулчлалын бүс байна. Жишээ нь, онгоцноос буусан Солонгос жуулчин мөнгөө хаана үрэх вэ гэдэг асуулт байна. Нөгөө бидний яриад байдаг том “молл”-ууд, казино, зочид буудал нь тэнд байх ёстой. Онгоцны буудлын хойхно талд худалдааны төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд байхаар төлөвлөж байна. Тэгвэл аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх юм бэ. Манзуширын хийд хажууханд нь байна. Байгаль орчны яамнаас Манзуширын хийдийг дахин сэргээхээр зураг төслийг нь хийж байгаа юм билээ. Мөн Төв аймагт “Угсаатны зүйн музей” баригдахаар барилгын зураг төсөл нь хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр онгоцноос буусан жуулчин музей үзээд, Манзуширын хийд ороод, цаашаа Тэрэлж рүү аялж болно гэх мэтээр олон талаас нь бүх юмыг цогцоор нь харж төлөвлөж, зураг төслийг нь гаргаж, судалж байна.

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд шийдэхэд хүндрэлтэй асуудал юу байна гэж харж байна вэ?

-Дулаан, цахилгааны эх үүсвэрийн асуудал. Эрчим хүчний яамныхантай уулзаж, энэ хөндийд дулаан цахилгааны эх үүсвэрийг ямар байдлаар шийдэх вэ гэж асууж ярилцлаа. хамгийн гол нь дулааны цахилгаан станц байгуулахад ус чухал байдаг. Манай дулааны цахилгаан станцууд дандаа голын хажууд баригддаг нь ийм учиртай. “ДЦС-V”-ыг барина гэж бид олон жил ярьж байна. Тиймээс “ДЦС-V” -ыг энд барих боломж бий юу гэдгийг судалж байна. Усаа яах юм, юугаар халаах юм, нүүрсээр халаавал нүүрс нь хаанаас ирэх юм. Багануураас татах уу, бас нүүрсээ аль төмөр замаар татах вэ зэрэг олон асуудлыг зэрэг судлах ёстой. Дээр нь нэмээд, мэдээж цэвэр, бохир усны асуудлыг шийдэх ёстой. хоногийн 20 мянган куб ус хүлээж авах багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байна. ингээд яриад байвал маш олон зүйлийг цогцоор нь харж төлөвлөж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламж гэснээс орон нутагт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэсэн үү?

-Орон нутгийн Цэвэрлэх байгууламжийн асуудал сүүлийн жилүүдэд хүндэрч эхэлсэн. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, хөвсгөл, Дундговь, хэнтий, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг шинэчлэх төслийн явц дунджаар 80 хувьтай байна. үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч үлдсэн зургаан аймгийн ажил 2021 онд дуусахаар төлөвлөгдөөд байна. Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно.

Мөн Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр Увс, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Говьсүмбэр аймгуудын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлын сонгон шалгаруулалтыг шинээр зарлаад байна. Цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны агаар, хөрсний чанарыг сайжруулах ажилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах, гол, мөрний усны чанарыг сайжруулан, цэвэрлэгдсэн бохир усны үндэсний стандартын шаардлагыг хангах хэмжээнд хүргэхийн зэрэгцээ тухайн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих айл өрхийг ариутгах татуургын шугам сүлжээнд бүрэн холбох нөхцөл бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин могой өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 9, Харцага одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5:07 цагт мандан, 20:31 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Өчүүхэн дүүрэн болох улирал (3:54 цаг)-т эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хотыг татвартай болгох нь зөв” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Энхболд “Угтаал, Цээл,
Заамар сумыг холбох
120 км замын ажлыг
эхлүүлээд явж
байх нь зүйтэй” хэмээн ярьсныг I, II нүүрээс уншаарай.

Боловсролын
үнэлгээний төвийн
Шалгалт, судалгааны
хэлтэс хариуцсан
дарга М.Болдсайхан “Элсэлтийн
ерөнхий шалгалт өгөх элсэгчдээс
вакцин болон шинжилгээний
бичиг шаардахгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хотыг татвартай болгох нь зөв” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аар бид хашаандаа мод бут
тарьж, гэр хороололд өнгө
үзэмж нэмж байгаа айлуудаар
орж, туршлага хуваалцах
зорилгоор сурвалжиллаа. “Нийслэлийн төвийн
гэр хороололд мод
илүү сайн ургах
боломжтой” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Улсын ерөнхий
прокурорын газрын Хэрэг
бүртгэх, мөрдөн байцаах
ажиллагаанд хяналт
тавих хэлтсийн хяналтын
прокурор Ц.Батцэнгэл “Хэлмэгдэгчдэд нөхөн
олговор олгох, тэдний садан
төрлийг тогтоох ажиллагаа
хуулийн дагуу явагдаж байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алдсан байна. Үүний 4 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр буюу 5 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө, Сөгнөгөр зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд, Алтай нурууны Ховд, Булган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, олон жилийн дундажийг 25-135 см, Хариг, Түргэн голууд үерийн түвшинг 15-80 см, Халх Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байгаа юм.

Маргааш буюу 21-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 60 орчим см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын шимтгэл бууруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

өм

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-нд өргөн мэдүүлсэн юм

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5” болгохоор тусгажээ. Мөн Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш ажилтан, албан хаагчид ирээдүйгээ баталгаажуулан хуримтлуулж буй хөрөнгө юм. Нийгмийн даатгалын шимтгэл бол Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдэх зүйл тул УИХ, Засгийн газар оролцох ёсгүй. Хуулийн төслийг боловсруулахдаа МҮЭХ-ны саналыг тусгах ёстой” хэмээв.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “МҮЭХ болон түүний салбар зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой удаа даруу уулзалт хийж, саналыг нь авсан” гэв. Мөн тэрбээр, “Уг хуулийг энэ долоодугаар сарын 1-нээс мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 33 тэрбум төгрөг буцаан олгох шаарлага үүсэх юм. Тиймээс долоодугаар сараас хэрэгжүүлэх нь зөв гэж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо үзсэн” гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.