Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Нөхөн сэргээлт 2020-2024 нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8, Засгийн газрын 2020 оны 64 дүгээр хуралдааны тэмдэглэл, “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” 2020 оны 169, А/698, А/336, А/242 дугаар хамтарсан тушаалын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт энэ оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 12-ны өдрүүдэд ажиллалаа.

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лацдаж, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч, дээрх талбайг бүрэн чөлөөлсөн.

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргасан.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болгосон.

Categories
мэдээ нийгэм

“Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлчилгээ үзүүлэх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн хороо бүрт гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, өртсөн хохирогчдод тусламж, зөвлөгөө өгөх, хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчдэд сургалт явуулах зэрэг бүхий л тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой “Хамтарсан баг” үйл ажиллагаа явуулдаг.

“Ковид-19” цар тахлын үед нийгмийн шинжтэй асуудлууд улам бүр нэмэгдэн, гэр бүл салалт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, архидан согтуурах, цахим донтолт зэрэг асуудлууд нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн суурь шалтгаан байсаар байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ удаа “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлчилгээ үзүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд Хамтарсан багийн гишүүдэд сургалт явууллаа.

Сургалтанд дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон давтамжтай дуудлага мэдээлэлд хэрхэн ажиллах, хамтарсан багийн ажиллах журам, гишүүдийн үүрэг, хариуцлага, хэргийн тохиолдолд /кейс/ ажилласан туршлага, кейс менежментийн үйлчилгээ, үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах, хувь хүний аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал агуулгын хүрээнд сургалт явагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад орон сууцны гэрчилгээ гардууллаа

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний зарим алба хаагч, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдад орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2021.05.21) боллоо. Гэрчилгээг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа нар гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Алба хаагчдын хувьд орон сууц нь нийгмийн хамгааллын хамгийн чухал асуудал байдаг. Салбарын удирдлагын зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ирснийг энд хэлэх нь зүйтэй. 2020 оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар байгууллагын мэдлийн орон сууцыг оршин суугчдад нь хувьчлах тухай асуудлыг шийдвэрлэж, тухайн үед нь батламж өгч байсан бол өнөөдөр Өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулж байгаадаа баяртай байна. Энэ хугацаанд орон сууцны ашиглалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр БХЯ-ны Барилга захиалагчийн алба, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Одоогоос та бүхэн “СӨХ”-өө байгуулж, орон сууцаа өөрсдийн менежментээр хариуцан авч яваарай” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгууллагын мэдлийн 602 орон сууцыг ийнхүү оршин суугчдад нь 70-100 хувь хүртэл хөнгөлж, хувьчлан өглөө.

Албан тушаалын орон сууцнуудыг хувчилснаар цэргийн алба хаагчид өөрсдийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад орон сууцны гэрчилгээ гардуулав



Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх багц сургалтыг зохион байгууллаа

ЭМДЕГ-аас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ЭМД-ын шимтгэл төлөлтийг нэмэгдүүлэх, даатгалын ач холбогдол, үр шимийг таниулах, 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын талаар ойлголт, мэдээлэл өгөх багц сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа.

Өнөөдөр ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал “Боловсролын мэдээлэл технологийн төв” УТҮГ-ын албан хаагчдад Эрүүл мэндийн даатгалын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө хамгаалах болон ЭМД-ын шимтгэл төлөлттэй холбоотой оролцогчдын сонирхсон асуултуудад хариулж зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн тус төвийн Ерөнхий менежер Н.Эрдэнэжав уг сургалтаар ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын талаар нэгдсэн ойлголт авч, нийт ажилчдынхаа эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд туслах үр дүнтэй сургалт болсонд талархаж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 122 мянган иргэн гадаадад оршин сууж байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байгаа ажээ.

Иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар явсан байна. Харин Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр түлхүү явжээ.

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь Хангайн бүсэд, 16 хувь нь Төвийн бүсэд, 13 хувь нь Баруун бүсэд, 7 хувь нь Зүүн бүсэд оршин сууж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мод тарьж төгөл байгуулав

Энэ онд Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан худалдаа, ахуй үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж болон салбар холбоотой хамтран өнөөдөр мод тарилаа.

Уг ажилд худалдааны томоохон үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгж, ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг 3 мэргэжлийн холбоо нийт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож 190 мод тарьсан байна.
Уг төглийг цаашид арчилж, хамгаалах, хашаажуулах ажлыг Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар хариуцан
Categories
мэдээ улс-төр

Х.Баясгалан: Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх саналын хуудсыг гараар тоолно

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж байгаа. Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Тиймээс албан ёсны мэдээлэл өгч байна.

Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй.

Саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог.

Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Автоматжуулсан төхөөрөмж маш их баримт үлдээдэг. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, саналын хуудсын зургийг СD дээр хуулаад үлдээдэг. Маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй.
Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Үүнийг маш зөв гэж бодож байгаа. Сонгууль болгоны дараа хардалт үлддэг учраас 100 хувь гараар тоолоод баталгаажуулах нь зүйтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч ААН-үүдийн орон сууцны борлуулалтыг дэмжинэ


Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б. Сүхбаатар болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй өргөтгөсөн уулзалтыг зохион байгууллаа.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10287 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Уулзалтаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонсож ажилласан бөгөөд 3 гол асуудлыг авч хэлэлцэн ярилцлаа.

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ипотекийн 6 хувийн зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд төслийг амжилттай хэрэгжүүлж, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин сэргээн засварлах иргэдийг хохироохгүйгээр шийдэж өгөх.
  2. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулан олгохгүй байх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг шийдвэрүүдийг гарган нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлүүлэх.
  3. Төслийн сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд дээр хяналт тавьж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулинд өөрчлөлт оруулах, хуулийг шинээр санаачлахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 15 айлын гэр нуржээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны өдөр 28-34 метр секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 13:45 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурч, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын нутгаар цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны өдөр 28-34 метр секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 13.45 цагт хүлээн авчээ.
Categories
мэдээ нийгэм

Итгэлцлэлд үүссэн аман гэрээ


Иргэд, тэр дундаа оюутан залуус цагийн ажил эрхлэхэд хөдөлмөрийн эрх зүйн мэдлэггүйн улмаас хөдөлмөр эрхлэлтийн золиос болох тохиолдол их байна. Хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогчдын эргэн тойронд тохиолдсон кэйсүүд, хууль зүйн үндэслэл, гаргалгааг тойрсон эрэн сурвалжлага хийлээ.


Манай улсын хүн амын гуравны нэг хувийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг бол тал хувийг нь залуучууд эзэлдэг байна. Залуучууд буюу хөдөлмөрийн насныхан олон байна гэдэг нь манай улсын хүн амын бүтээмж ихсэж, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн төвшин сайн байх боломжтой гэсэн үг юм. Тэгвэл манай улсад нийт ажиллах хүчний оролцооны төвшин 62.1 хувь байдаг бол нийт залуучуудын хөдөлмөр эрхлэх төвшин 6.0 хувьтай байдаг байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 3.4 хувь, эмэгтэйчүүдийн 2.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон судалгааг Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөдөлмөр эрхлэлт нь иргэн бүр ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг хангахад чиглэх бөгөөд иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орлогын төвшин, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа, улс орны хөгжлийн үндэс болдог. Тэгвэл манай улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүст нийтлэг тохиолддог асуудал бол цалин хөлс, урамшууллаа цаг тухайд нь авч чаддаггүй мөн хууль зүйн мэдлэггүйгээсээ болж ажлаа итгэлцэл дээр буюу аман тохиролцоогоор хийн гэрээ байгуулдаггүй байна. Үүнээс үүдэн хохирол амсах тохиолдол их байгаа юм. Тухайлбал, шүүхийн байгууллагаар хянан шийдврэлэгдэж буй хэрэг маргааны эхний гуравт нь хөдөлмөрийн маргаан ордог талаар “Глоб Интернэйшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн дурдсан юм. Ийнхүү бид 81 хүнийг түүвэрлэн сонгон судалгаа авсан юм.

Судалгаанд оролцогчдын 61.7 хувь буюу 50 хүн нь оюутан гэжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан залуус зуны амралтаараа амрахаас илүүтэй хагас болон бүтэн цагийн ажил хийх тохиолдол түгээмэл болсон. Энэ үед зарим байгууллага тухайн оюутанд ажлын хөлсийг нь өгөхгүй, цалингаас нь суутгаж өгөх эсвэл бүр туршилтын журмаар ажиллуулах нэрэн дор хөдөлмөрийн мөлжлөгт оруулах зэрэг олон зөрчил гардаг нь нийтлэг үзэгдэл байсаар байна. Үүнийг ажил олгогч болон ажилтан нь аль аль талаасаа хууль журмаа дагалгүйгээр буюу гэрээ хийлгүйгээр амаар тохиролцдогтой ихээхэн хамаардаг гэж үзэж болох юм.

Харин ажил олгогч, ажилтан хоёр ямарваа нэг ажлыг бүтэн болон хагас цаг хэмээн ялгалгүйгээр, ямар ч тохиолдолд гэрээ байгуулснаар ажилтан цалин хөлсөө хууль журмын дагуу бүрэн авах, цаашлаад олон давуу талыг эдлэх боломжтой юм. Мөн “Глоб Интернэйшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгийн хэлж буйгаар шүүхийн байгууллага дээр хянан шийдэгдэж буй хөдөлмөрийн маргааны тухайд ажил олгогч, ажилтан хоёр ямар нэг гэрээ байгуулсан тохиолдолд аливаа асуудал үүслээ гэхэд тухайн хэрэг 90 хувьтай ажилтны талд шийдэгддэг гэсэн байна. Шүүхийн шийдвэр дийлэнхдээ ажилтны талд шийдэгддэг учир нь ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааны суурь ойлголтыг мэддэггүй мөн зөв хэргэлдэггүй болж таарч байгаа юм. Судалгаанд оролцогчдоос хөдөлмөрийн гэрээний тухай асуухад сонирхолтой үр дүн гарчээ.

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

Хөлсөөр ажиллуулах гэрээг цагийн ажилтан, оюутан, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй улирлын шинж чанартай байгууллага мөн тогтмол ажил эрхэлдэггүй хүн зэрэг хүмүүс хоёр талд амаар тохиролцоод бичгээр үйлдэхэд гэрээ хүчин төгөлдөр болдог байна. Энэхүү гэрээг хувь хүн хооронд, хувь хүн байгууллага хооронд, байгууллага байгууллага хооронд хийх бололцоотой.

Хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажилтаны зүгээс тохиролцсон ажил, үйлчилгээг заасан хугацаанд гүйцэтгэх, харин нөгөө талаас ажил олгогч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг хоёр талт гэрээ юм.

Энэхүү гэрээ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөр эрхлэгч ажил олгогч хоёрын хооронд үүсдэг нийгмийн түгээмэл харилцааг болж байдаг. Гэрээний зүйлд бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. Тухайлбал, хэн нэгний гэрт тодорхой хугацаанд хүүхэд асрах, хуулийн болон өмгөөлийн үйлчилгээ үзүүлэх, эсвэл бүр хэсэг хугацаанд барилга дээр шороо зөөх ч орж болох юм. Мөн иргэдийн дунд түгээмэл тохиолддог нэг төрлийн ажил нь сонгуулийн ажил юм. Бид тэгэхээр сонгуулийн ажиллахдаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг байна. Харин сонгуулийн ажил хийхдээ гэрээ байгуулсан хэрнээ цалингаа авч чадаагүй тохиолдлууд нэлээдгүй байдаг. Тэгвэл үүнийг шүүхээр яваад шийдвэрлэж болох уу гэвэл хараахан шийдвэрлэх боломжгүй байдаг байна. Учир нь гэрээний нөхцөлд “ялсан тохиолдолд цалин урамшуулал олгоно” буюу болзолт нөхцөл тавьдаг байна. Иймд ажилтаны зүгээс аливаа гэрээний нөхцлүүдийг ойлгон унших, ойлгомжгүй зүйл байгаа тохиолдолд ажил олгогчоос асууж тодруулах шаардлага үүсэж байгаа юм.

11 ажил олгогч нартай холбогдон үзэхэд бүгд хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, ирж уулзаж мэдээлэл авна уу гэцгээж байсан. Гэтэл бодит байдал дээрээ ямар байгааг судалгааны хохирогчдын тооноос харж болохоор байна.

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ГЭДЭГ НЬ

Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь нэг талаас ажилтан, ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин, хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Энэ нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл юм.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтан хоёр заавал бичгээр байгуулна. Мөн бичгээр байгуулахдаа заавал гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй байдаг. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн тухай хуулиар үндсэн дөрвөн нөхцөлийг заавал тусгасан байх шаардлагатай байдаг байна.

Нөхцөл нэг: Ажлын байр буюу албан тушаалын нэр

Нөхцөл хоёр: Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг

Нөхцөл гурав: Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

Нөхцөл дөрөв: Хөдөлмөрийн нөхцөл

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой чухал зүйл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох буюу цуцлах үндэслэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд зааснаар ажил олгогч болон ажилчин хоёрын хоорондын санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ба ажилтан, ажил олгогчид 30 хоногийн өмнө бичгээр өгсөн байх шаардлагатай байдаг байна.

Үндсэн хуульд зааснаар монгол улсын иргэн бүр ажил мэргэжилээ чөлөөтэй сонгох цалин хөлс авах гэж заасан байдаг. Цаашид ажил хийхдээ ажил олгогчтойгоо аман тохиролцооноос илүүтэй олон төрлийн цаасан гэрээнээс өөрт тохирох гэрээг нягтлан сонгон авч гэрээ хийх нь дараан гарах олон сөрөг үр дагвараас сэргийлж чадах үндэс юм.

Иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эдлэх эрхээ мэддэг болсон цагт ажлын хөлсөө дутуу авах, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, бусад эрхээ зөрчүүлэхгүй байх боломжтой.

ХИС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутнууд.

“Эрдүнэ” баг