Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс 14 аймаг руу зорчигч тээврийн автобус үйлчилж эхэлнэ

УОК-ын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрөөс буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
Журмыг үндэслэн
  • Архангай
  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Дархан-Уул, Шарын гол,
  • Дорнод
  • Дундговь
  • Орхон
  • Завхан
  • Төв
  • Увс
  • Хэнтий
  • Хөвсгөл
Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу эхлүүлэхээр боллоо.
Шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн автобус маргаашаас үйлчлэх талаар Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарын утаснаас лавлах боломжтой.

Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэд дараах лабораториудад PCR шинжилгээ өгч болох юм байна. Мөн нэмэлтээр явуулын шинжилгээ авах цэгүүд дээр болон “Гялс”, “Мөнгөн гүүр”, “Итгэл” ба “Сос Медика” эмнэлгийн лабораториудад шинжилгээ өгч болно.

Шинжилгээний цэгүүд өнөөдөр 09.00 – 15.00 цагийн хооронд ажиллах болно.

Дорноговь, Өмнөговь аймгууд руу зорчих иргэд аймгийнхаа онцгой комисстой холбогдон зөвшөөрөл авах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өглөөний жишиг гудамж байгуулна

“Өглөөний Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулжээ.

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06:00-09:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах, автомашиныг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой байхаар төлөвлөж байгааг танилцуулсан.

Гаднын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдаг. Тэдгээрийн жишгээр нийслэлд Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгож, “Өглөөний Улаанбаатар” төслийг дахин шинэчлүүлэхээр буцаав.

Categories
мэдээ нийгэм

Туул голд осолдсон иргэнийг олжээ

Баянзүрх дүүргийн 20-р хороо Далангийн гарам гэдэг газар Туул голд хүн осолдсон тухай дуудлагыг НОБГ тавдугаар сарын 21-ний 16:48 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 17:26 цагт очиж, 30 минут ажиллаж иргэн 26 настай эрэгтэйг гарган тус дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар, замын нөхцөл байдал аюултай байгаа учир иргэдийг хотоос гаралгүй, гэртээ байхыг зөвлөж байна

УЦУОШГ-аас цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч байна. Мөн Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28 метр хүрч шороон шуурга шуурсаар байгаа.

Тиймээс:

  • Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

УОК-ын дагуу хоёр тунгаа хийлгэсэн иргэд амралт, жуулчны баазад амрах боломж өнөөдрөөс нээгдэж байгаа. Тиймээс хотоос гадагшлах авто машины хөдөлгөөн нэмэгдсэн байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хамгаалах мөн халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахихыг холбогдох албаныхан сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УЦУОШГ: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч ялангуяа Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийн дулааны станцын ажлын явц 85 хувьтай байна

Сэлбэ дэд төвийн дулааны станцын өнгөрсөн 21 хоногийн хугацаанд хийсэн ажилтай Хотын менежер Т.Гантөмөр нэг бүрчлэн танилцжээ.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна, агааржуулалтын системийн угсралтын ажил, дотор засал, дулааны узель, холбоо дохиолол, уутан филтер, автоматик, дуу тусгаарлагч хана хийх зэрэг ажлууд дуусах шатандаа, 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төслийн нэгж, гүйцэтгэгч байгууллагуудтай хуралдаж хөрөнгө оруулалт, санхүүжилт, гааль тээврийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Ирэх долоо хоногийн Мягмар гарагт дахин хуралдахаар боллоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Зуны цагт хэрэглэх 12 хөнгөн суурь крем

Зуны улиралд нүүрэн дээрээ давхарлах косметик бүтээгдэхүүний тоог аль болох багасгаж, арьсандаа энэхүү цаг агаарын хүнд хэцүү нөхцөлийг даван туулахад нь тус болох хэрэгтэй ч суурь кремээс татгалзана гэдэг амаргүй зүйл.

Тиймээс шууд хэрэглээнээсээ хасахын оронд илүү хөнгөн бүтэцтэй, хагас тунгалаг бүрхүүл бий болгодог, мөн хамгийн гол нь арьсыг чийгшүүлж, хэт ягаан туяанаас хамгаалж, антиоксидантын үйлчилгээ үзүүлдэг суурь крем сонгохыг зөвлөж байна.


  • Флюид – жингүй, шингэн бүтцийнхээ ачаар арьсан дээр бараг л мэдрэгддэггүй. Арьсны нүхийг бөглөдөггүй учир тослог болон асуудалтай арьсанд тохирдог.
  • ВВ-крем -өө сэв, улайлт, тэгш бус хэм болон хөнгөн хэлбэрийн батгыг дарах чадвартайгаас гадна арьсыг чийгшүүлж өгдөг. Дулаан цаг агаарт төгс тохирох бүтээгдэхүүн.
  • СС-крем – найрлага дахь пигментүүдийнхээ тусламжтай арьсыг нэгэн жигд өнгөтэй болгохын зэрэгцээ гэрэл цацруулдаг жижиг хэсгүүдийнхээ ачаар мөн арьсыг гэрэлтүүлж өгдөг.
  • Кушон – өнгөтэй серумыг спонж хэлбэрт оруулсан энэхүү бүтээгдэхүүн нь найрлагадаа ихэвчлэн гиалуроны хүчил, глицерин, алоэ, полисахарид зэрэг чийгшүүлэх үйлчилгээтэй орц агуулдаг ба SPF индекс нь ч өндөр байдаг.алоэ, полисахариды), обладает высоким фактором SPF.
  • Эрдэстэй пудр – цинкийн оксидтой эрдэстэй пудр нь эмзэг арьсанд ч хүртэл тохиромжтой байж, арьсыг нарны хэт ягаан туяанаас сайтар хамгаалж чаддаг.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань мужид хүчтэй газар хөдлөлт болжээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 27 хүн гэмтсэн талаар орон нутгийн удирдлагууд өнөө өглөө мэдээлжээ.

“Газар хөдлөлтийн чичирхийлэл мужийн 12 хот, тойрогт мэдрэгдсэнээс Янби тойрогт хамгийн хүчтэй байсан” гэж Юньнань мужийн намын дарга Ян Гуожун мэдээлсэн байна.

Амиа алдсан хүмүүсийн хоёр нь Янби тойрогт, нэг нь Ёнпин тойрогт амьдардаг байжээ. Гэмтсэн хүмүүсийн гурав нь хүнд бэртсэн бол 24 нь хөнгөн гэмтэл авчээ. Мөн нийт 20192 өрхийн 72317 оршин суугч газар хөдлөлтөд нэрвэгджээ.

Янби тойрогт 5.0 магнитудын хүчтэй дөрвөн газар хөдлөлт баасан гаргийн 21-23 цагийн хооронд болсон гэж Хятадын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлжээ. Түүнээс хойш 2 цагийн байдлаар 166 чичирхийлэл бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс рүү аврах албаныхныг илгээсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгааг эрх баригчид мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэгт газар эзэмшдэг 19 ААН-ийн эрхийг цуцлахаар боллоо

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа.

Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Туул голын эрэг дагуу барилга барьж болохгүй. Сүүлийн нэг жилийн дотор олон удаагийн давтамжтай газар хөдөлж байна. Туул голын дагуу өндөр барилга барих эрсдэлтэй. Цаашид Туул голын унаган төрхийг алдагдуулахгүй байх, бургасыг хамгаалах чиглэлээр ажиллана” гэлээ.

Түүнчлэн хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэв.

Өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн тус газруудын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох үүргийг холбогдох албаныханд өглөө.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хан хиллс”, “Ривер гарден” хотхоноос баруун тийш үерийн далангийн урд хэсгээр нэг км орчим авто зам барих асуудлаар тус газарт ажилласан юм. Учир нь дээрх хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийш гарах гарцтай бөгөөд ихээхэн түгжрэл үүсгэдэг байна. Тиймээс баруун тийш авто зам тавьж, Зайсангийн замтай нийлүүлэх ажлыг хийх чиглэлийг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. Тус авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд хэд хэдэн байршилд замын трасст орж байгаа бургаснуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс Хотын дарга бургаснуудыг технологийн дагуу шилжүүлэх, өөр газар суулгах боломжтой эсэхийг нь судлах үүргийг өглөө. Тэрбээр “Үерийн далангийн урдуур тавих авто замын ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Бид нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг ашиглалтад оржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 100 ортой Нэгдсэн эмнэлэг тавдугаар сарын 21-нд ашиглалтад орлоо.

100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг 2018 онд ЭМЯ-ны тендерээр шалгарсан “Тэргүүн Чансаа” ХХК 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхэлж, энэ оны гуравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Эмнэлэг нийт хоёр алба нэг төвтэй, есөн тасгийн зохион байгуулалттай бөгөөд 165 орон тоотой үйл ажиллагаа явуулна.
Эмнэлгийн шинэ барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон ЭМГ, эмнэлгийн удирдлага, албан хаагчид оролцлоо.
Тус аймаг Дундговийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр зэрэг сумтай хиллэдэг бөгөөд зэргэлдээх аймаг сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж албаныхан онцлов.