Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бич өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 24, Сумъяа гариг. Билгийн тооллын 13, Салхины эх одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5:04 цагт мандан, 20:34 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор 21-26 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хар машин нь хакердсан уу?” ​хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монголын үндэсний
олон нийтийн радио,
телевизийн ерөнхий
захирал А.Бүрэнбаатар “МҮОНРТ-ийг XXI зууны
шинэ медиа корпораци
болгон хөгжүүлэхээр
ажиллаж байна” гэснийг I, XI нүүрээс уншаарай.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах
албаны урьдчилан сэргийлэх
ажил хариуцсан ахлах
мэргэжилтэн, цагдаагийн
ахмад Б.Нямсүрэн “Олны танил эрхмүүдийн
зургийг ашигласан пэйж хуудсаар
иргэдийг залилах нь ихэсчээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хар машин нь хакердсан уу?” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа бид Төрхурхын амаас хүргэж байна. Хатуу хөл хорионы үед тусгай
хамгаалалттай газар нутгууд
эзэнгүйджээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хуульч Б.Билгүүн “Нотлох
баримтыг нь хараагүй байж өөр
ашиг сонирхолтой этгээдийн
мэдээллээр хэргийг дүгнэж болохгүй” гэлээ.

“ТВ9” телевизийн
“Мөрөөдөл биелдэг юм”
нэвтрүүлгийн ерөнхий
продюсер, хөтлөгч Ж.Бадамханд “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэг 130 гаруй
айлыг газар, гэр, байшинтай болгоод байна” хэмээснийг “Сайн үйлс” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт 856 мянган толгой мал төллөж, төл бойжилт 92 хувьтай байна

Энэ өвөл Өвөрхангай аймгийн хэмжээнд 4479058 толгой мал өвөлжсөнөөс энэ сарын 20-ны байдлаар 4.2 хувь буюу 187265 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна.

Малын хорогдлоос 88 мянга гаруй ямаа хорогдож, дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Хонь 75 мянга, үхэр 12 мянга, адуу 7 мянга, тэмээ 2 мянга гаруйтай хорогджээ.

Нийт хээлтэгч 1986942 толгой малаас 1430497 мал төллөх бөгөөд 60 орчим хувь буюу 856 мянган толгой мал төллөөд байна. Төл бойжилт 92.8 хувь буюу 794317 мянган төл бойжиж байна.Төллөх малаас 26 мянга гаруй мал хээл хаяжээ.

“Энэ хавар харьцангүй эрт хур тунадас орж, нийт нутаг чийг сайтай байгаагаас ургамлын гарц нэмэгдэн бог мал тэнхэрч эхэлж байна. Говийн сумдад бод мал тэжээлээс арай гараагүй байна” хэмээн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир ярилаа. Отрын малчдыг тухайн аймаг, сумаас хөөж байгаа тул ойрын аймгуудад оторлосон малчид буцаж ирж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Ким Жон Ун уранхай жинсэн өмд, уриа лоозонтой цамц өмсөхийг хоригложээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бариу жинсэн өмд гэх мэт зүйлсийг залуу иргэдэд нь капиталист нөлөө үзүүлнэ хэмээн хориглосон байна. Мөн гурвалжин үсний засалт, гэзэг ургуулах, үсээ будах гэх мэт зүйлсийг хориглож зөвхөн 15 төрлийн хэв маягаар үсээ засуулж болох аж. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагт мэдээлснээр энэхүү шийдвэрийн талаар Умардын “Rondong Sinmun” сонинд бичсэн байна.

Тус сонинд бичихдээ “Хэрвээ аливаа улс өөрсдийн амьдралын хэв маягийг хадгалж үлдэхгүй бол эдийн засаг, цэргийн алба нь хүчирхэг байсан ч төд удалгүй нурж унадаг гэдгийг түүх бидэнд харуулсан. Бид капиталист амьдралын хэв маягаас болгоомжилж, олж илрүүлэн устгах хэрэгтэй” гэжээ.

Мөн уранхай жинсэн өмд, уриа лоозонтой цамц гэх мэт зүйлс өмсөхийг Ким Жон Ун хориглосон аж. Хойд Солонгос гаднын орнуудын соёлын бэлэг тэмдгийг улсдаа хориглосон. Умардаас дүрвэн гарсан 200 гаруй хүнээс судалгаа авахад тэдний ихэнх нь гаднын орны хөгжим, телевиз, кино үзсэний үр дүнд зугтах шийдвэр гаргасан гэдэг нь илэрчээ.“Daily NK”-д мэдээлснээр Хойд Солонгос иргэддээ гадаадын сэтгүүл, бичлэг гэх мэт социалист бус юм үзэж буй хүмүүсийг албаны хүмүүст мэдэгдэхийг тушаасан байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Өтний нүх хэмээн нэрлэдэг орон зайн хонгил бодитоор оршдог байх магадлалтай

Сансрын онол судлаач эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны үр дүнгээс харахад өтний нүх хэмээн нэрлэдэг орон зайн хонгил бодитоор оршин байдаг байх боломжтой хэдий ч түүгээр дамжин сансарт аялах нь боломжгүй бололтой.

Өтний нүхийг ашиглан сансарт асар хол замыг хормын дотор туулж буй үйл явдал шинжлэх ухааны уран сэтгэмжит олон ном, зохиол, кино бүтээлд гардаг билээ. Гэвч өтний нүх хэмээх зүйл бодит байлаа ч түүгээр аялах боломжгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Эрдэмтэд сүүлийн үед хийсэн судалгааны тайландаа “Өтний нүх үнэхээр оршдог, тэр байтугай бодож байснаас илүү түгээмэл байж магадгүй” хэмээн дурджээ.

Өтний нүхний тухай анхны таамаглалыг алдарт эрдэмтэн Алберт Эйнштейн, Натан Розен нар хар нүхний тухай таамаглал дэвшүүлэхдээ мэдэгдэж байв. Тэдний тооцооллын дагуу хар нүхний гадарга огторгуйн өөр нэг хэсэгтэй хонгилоор холбогддог байх боломжтой гэжээ.

Interstellar киноны шинжлэх ухааны тайлал

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дээрх онол улам гүн гүнзгий, өргөн дэлгэр судлагдсаар буй. Хамгийн сүүлд эрдэмтэд судалгааны үндсэн дээр “Өтний нүхийг хүн төрөлхтөн болон ойролцоо хэмжээтэй зүйл нэвтрэн гарах боломжгүй хэтэрхий жижиг бөгөөд аливаа бодис нэвтрэхэд хаагдаж болзошгүй хэтэрхий эмзэг зүйл хэмээн үзсэн байна. Түүнээс гадна өтний нүх судлаач Брайанна Градо Уайт тэргүүтэй эрдэмтдийн үзэж байгаагаар бичил хэмжээтэй өтний нүхийг квант физикийн аргаар бүтээх боломжтой аж

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ компани “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон”-гоор шагнагджээ.

Монгол Улсад Нисэх хүчин үүсч, хөгжсөний түүхт 96 жилийн ойн баяр, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийн мэндийг угтан Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ.

Монгол Улс 2020 оны 1-р сараас агаарын хилээ хэсэгчилж хааж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл нийт 149 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн 39.517 Монгол иргэнээ эх орондоо авчирсан байна.
Мөн Засгийн газрын цар тахлыг богино хугацаанд даван туулах зорилтын хүрээнд ард иргэдээ дархлаажуулах вакцин тээвэрлэх 21 удаагийн нислэг үйлдэн 497 хайрцаг 126,702кг вакцин тээвэрлэн авчирсан.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
гадаад мэдээ

​Энэтхэг улс нэр төрөө хамгаалахын тулд “Indian variant” нэрийг хасахыг хүсчээ

Баасан гаригт Энэтхэг улсын мэдээллийн технологийн яам дэлхийн томоохон сошиал сүлжээний компаниудад хандаж захидал бичжээ.

Уг захидалд “Indian variant” (Энэтхэгийн хувилбар) хэмээх буруу нэр томъёо сошиал орчинд хүчтэй тарсан нь тус улсын нэр хүндийг унагаж байгаа тул ийм үг орсон агуулга бүрийг устгаж өгөхийг хүссэн байна.

Тус улсад анх бүртгэгдсэн коронавирусийн мутацлагдсан хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага B.1.617 гэсэн нэрээр бүртгэсэн байдаг.

Харин хүмүүсийн ярианд “Indian variant” гэсэн нэрээр илүү дэлгэрсэн юм.

“Энэ бол худал мэдээлэл. ДЭМБ-ын бүртгэлд ийм нэртэй коронавирусийн хувилбар байхгүй. B.1.617 хувилбарыг Энэтхэг улсын нэртэй холбох үндэслэл байхгүй” гэж захидалд бичжээ.

Гэхдээ дэлхийн бусад улс орнуудад тархсан вирусийн хувилбаруудыг ч гэсэн анх бүртгэгдсэн улсынх нь нэрээр Бразил, Өмнөд Африк, Британи хувилбар гэж нэрлэж байгаа.

Сошиал сүлжээний агуулгад тодорхой нэг түлхүүр үгээр хязгаарлалт тавих нь боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс компаниуд Энэтхэгийн засгийн газрын хүсэлтийг зөвшөөрөхгүй байх магадлал өндөр гэнэ.

Энэтхэг улсад Бямба гарагт 257.299 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4.194 хүн нас барсан байна. Нийтдээ тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 26.3 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 295.525 хүн нас баржээ.

Categories
гадаад мэдээ

Уулын марафон гүйлтийн тэмцээний үеэр амиа алдсан хүний тоо нэмэгджээ

БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужид уулын марафон гүйлтийн тэмцээний үеэр цаг агаарын байдал эрс муудсаны улмаас амиа алдсан хүний тоо 21-д хүрч нэмэгджээ.

Бямба гаргийн өглөө Байинь хот дахь Шар мөрний ойн дурсгалт газраас эхэлсэн 100 километрийн тэмцээний үеэр гэнэт хүчтэй салхи дэгдэж, мөндөр, аадар бороо орсон байна.

Марафонд оролцож байсан 172 тамирчны зарим нь сураггүй болсон тул аврах албаны 1200 алба хаагчийг дайчлан эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, 151 тамирчин эсэн мэнд байгаагаас хөнгөн гэмтсэн найман хүн эмнэлэгт эмчлүүлж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчны гэрт кесар хагалгаа хийж, эх хүүхдийг эсэн мэнд эх барьжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдлаа гэсэн дуудлага тус аймгийн Түргэн тусламжийн газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очиход биеийн байдал нь хүнд, тээвэрлэх боломжгүй байжээ.

Эхийн амь насанд эрсдэл тулгарсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, эх, хүүхдийн биеийн байдал сайн, сумынхаа Сум дундын эмнэлэгт байгаа ажээ.

Мөн энэ сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, нойрсуулах эмч С.Энхбаяр нараар ахлуулсан хагалгааны баг малчин айлд кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан билээ. Тодруулбал, Жинст сумаас 60 км-ын зайтай жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэртэй, даралт их жирэмсэн эхэд хөдөө гэрт нь кесар хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварсан юм.