Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлчүүдийн 62 хувь нь коронавирусийн эсрэг вакцины II тунг тариулжээ

Сүүлийн хоногт 25.084 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагджээ.

Тодруулбал, Уланбаатарт 12.885, орон нутаг 12.199 хүн вакцинд хамрагдсан байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо 1.830.623 болов. Энэ нь хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны 2,067,292 иргэний 88.6 хувийг эзэлж байна. Үүнээс 775,940 хүн буюу 37.4 хувь бүрэн тунгаа хийлгэжээ.

Улаанбаатар хотын хувьд 939,951 иргэн вакцинд хамрагдсанаас 590,874 нь буюу вакцин хийлгэх ёстой нийт иргэдийн 62 хувьд хүрлээ.

Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц /дүүрэг тус бүрээр/:

Харин хөдөө орон нутагт 890,672 хүн буюу 79.9 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна. Үүнээс 185,066 хүн буюу 16.6 хувь нь бүрэн тунгаа хийлгэжээ.

Орон нутгийн вакцинжуулалтын явц /аймаг тус бүрээр/:

Вакцинд хамрагдсан иргэдийг нас бүлгээр нь харвал 25-29 насны иргэдийн идэвх хамгийн сул байгаа буюу дээрх насны иргэдийн 79.9 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн нас бүлгээр нь авч үзвэл:

Categories
мэдээ нийгэм

Нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйд 2.5 жилийн хорих ял оноожээ

2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн М нөхөр А-ийн хоолонд зүү хугалан хийсэн гэх хэрэг гарсан. Гомдол мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймагт PCR шинжилгээний төхөөрөмж өгөхөөр болов

Дундговь аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна.

Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг вакцинжуулахаас 20479 иргэнийг нэгдүгээр тунд хамруулжээ.

Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан томилолтоор ажиллах үеэрээ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Хулд сумын дэргэдэх Аврах эрэл хайгуулын бүлэгт бага оврын автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт туулах чадвар сайтай УАЗ фургон автомашинууд шийдэж өгөхөөр болов.
Мөн Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг хоёр хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдол буурсан уу?

Хүйтний улирал хаяанд ирэхэд л өнөөх утааны асуудал яригддаг. Манай улс агаарын бохирдлын эсрэг тэмцсээр олон жилийн нүүр үзлээ. Түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр сольж тодорхой үр дүнд хүрч бохирдол буурсан. Харин өнөөдөр энэ үр дүн нь сайжирсан уу, дордсон уу?

2020 онд 61.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайланд тусгагдсанаар 2020 онд таван зорилт бүхий 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорилт тавьснаас 24 буюу 50 хувийг нь л хэрэгжүүлсэн байна. Энэ бол хангалттай үр дүн биш. 2020 оны 10 сарын байдлаар манай улс агаарын чанарын индексээрээ эхний 10 орноос дөрөвт жагссан муу үзүүлэлттэй байв.

Эрүүл мэндэд учруулах хор нөлөө

Агаарын бохирдлын хувьд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Ялангуяа амьсгалын замын өвчин эмгэг, зүрх судасны өвчлөл түүнчлэн дархлааг дарангуйлах, янз бүрийн харшилын шалтгаан болдог.Хүүхдэд олон төрлийн харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Яагаад гэвэл бага насны хүүхдийн бие махбодийн хөгжил хурдацтай явагддаг, насанд хүрсэн хүнээс хоёр дахин хурдан амьсгалдаг, дархлааны эсийн хөгжил өөр байдаг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг болохоор хүүхдэд маш муугаар нөлөөлдөг гэсэн судалгаа бий.

Агаарын бохирдлыг юу үүсгэдэг вэ?

Агаарын бохирдлын эх үүсвэрийг хүний үйл ажиллагаанаас болон байгалийн гаралтай гэж ангилдаг. Хүний үйл ажиллагаанаас гаралтай эх үүсвэрийн дийлэнх нь ямар нэг төрлийн түлшийг шатааснаас үүдэлтэй байдаг.

Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг

Манай улс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Агаарын бохирдолтойгоо тэмцэж, шийдэлд хүрч чадсан бусад улс орны жишээг боломжтойг нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Энгийн бөгөөд оновчтой шийдэл бол ногоон байгууламж бий болгох, мод тарих. Нэг хүн 18 мод тарихад эх Засгийн газар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах, сайжруулсан түлшийг нэмэгдүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, уурын зуухнуудыг шинэчлэх, цахилгааны тарифийг тэглэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Амлалт биелэлээ олвол бид агаарын бохирдлоо 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

ХИС-ийн Сэтгүүл зүйн IV курсын оюутан О.ТӨГӨЛДӨРМАА

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан (www.unicef.org),

Агаарын чанар (www.agaar.mn)

Байгаль орчин аялал жуулчлалын яам,

Орчны бохирдлыг бууруулах үндэсний холбоо,

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Categories
мэдээ улс-төр

Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшихээр болсон Д.Энхбат яг одоо үнэмлэхээ авч байна.

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч сонгуулийн менежертэй байхаар заасан бөгөөд түүний сонгуулийн менежерээр Т.Доржханд гишүүн ажиллахаар үнэмлэхээ мөн авлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллаж буй. Тэрбээр “Монголчуудын, залуусын хүсэлтийг хүлээн авсан Д.Энхбатад талархаж байна. Энэ бол бидний амжилт. Бид чадсан. Цаашид ч чадах болно. АН-аас гаргасан уриалгыг Зөв хүн электорат эвсэл дэмжиж байна. Цар тахлаас болж бид стресстэй бухимдалтай нэг жилийг өнгөрөөж байна. Бид төрийн тэргүүнээ сонгож байгаа тул бид харилцан сөрөг хар мэдээллийг цацахгүй байя. Харин нийгэмд гэрэл асаах, стресс бухимдлыг тайлах чиглэлд ажиллана. Багадаа таван удаа мэтгэлцээн хийе. Үүнийг уриалж байна. Мэтгэлцээнийг нэг талаас хийх буруу байна. Гурван талаас нэг нэг сэтгүүлчийг сонгон баг болгож, асуултаа бэлдэж, таван удаа мэтгэлцээн явуулъя. Бид Дефакто Д.Жаргалсайханыг өөрсдийн сэтгүүлчээр сонгож байна. 2017 оны мэтгэлцээн шиг уян зөөлөн асуулттай байж болохгүй.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжих түр журам

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан бөгөөд энэ журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх:

  • Халдваргүйжүүлэлт
  • агаар сэлгэлт
  • чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх
  • иргэдийн халууныг хэмжих
  • ариутгагч бодисоор хангах
  • хоорондын зай бариулах
  • санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх
  • сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ
  • нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгажээ.

Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.

Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана. Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ. Засгийн газрын хуралдаанаар мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталсан. Тусгаарлах байранд тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой.

Засгийн газраас баталсан сонгуулийн сурталчилгааны үеийн түр журам:

Нэг. Нийтлэг үндэслэл

  • 1.1. Энэ журмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • 1.2. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед Сонгуулийн тухай хууль тогтоомж, Эрүүл мэндийн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон энэ журмыг дагаж мөрдөнө.
  • 1.3. Төрийн байгууллага, сонгуулийн хэсгийн хороо сонгуулийн үйл ажиллагааны үед энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.

Хоёр. Баримтлах зарчим

  • 2.1. Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:
  • 2.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх;
  • 2.1.2. ил тод, хариуцлагатай байх;
  • 2.1.3. ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;
  • 2.1.4. байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах;
  • 2.1.5.хүний нэр төрийг хүндэтгэн харьцах.

Гурав. Сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

  • 3.1. Сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Оролцогч бүр амны хаалт заавал зүүх бөгөөд хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байж, биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харьцана.
  • 3.2. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр, танхим болон гадна талбайд оролцогчдын сандлыг заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
  • 3.3. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байр, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларсан оролцогчдын биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
  • 3.4. “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон нутгийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогч хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
  • 3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
  • 3.6. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг ил задгай талбай, танхимд хийх бөгөөд уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.
  • 3.7. Уулзалт, хурал, цуглааны танхимын салхивч, хаалгыг 30 минут тутамд 10 минутаас доошгүй хугацаагаар нээж, өрөө тасалгааг агааржуулна.
  • 3.8. Уулзалт хооронд хүний гар хүрэлцдэг ширээ, индэр, сандал, цонхны давцан, хаалга зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
  • 3.9. Хаалга, явган болон урсдаг шатны бариул, цахилгаан шатны товчлуур, компьютер, хэвлэгч, хувилагч, утас зэргийг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисоор шүржиж, сайтар арчиж цэвэрлэнэ.
  • 3.10. Уулзалт, хурал, цуглааны танхимд ашиглаж байгаа микрофоныг 2 цаг тутам спиртэн суурьтай уусмалаар арчиж цэвэрлэж, эсхүл нэг удаагийн уут хэрэглэнэ.
  • 3.11. Танхимд уулзалт, хурал, цуглаан эхлэхийн өмнө болон дараа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэж, тоног төхөөрөмж, хэрэгслийг сайтар цэвэрлэнэ.
  • 3.12. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
  • 3.13. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг уулзалт, хурал, цуглаанд оролцуулахгүй бөгөөд эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.
  • 3.14. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд 1 ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
  • 3.15. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
  • 3.16. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараахаар бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
  • 3.17. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний баримжаа тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг /замын зураглалыг/ нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгнө.
  • 3.18. Сонгуулийн сурталчилгаа, уулзалт, арга хэмжээнд сонгуулийн насанд хүрээгүй хүн оролцуулахыг хориглоно.
  • 3.19. Хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд цуглуулан, уутны амыг боож, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Дөрөв. Ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

  • 4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд уг байранд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэнд 1 ширхэг амны хаалт олгох бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
  • 4.2. Ухуулах байранд орох хүний биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ.
  • 4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа зайнаас хэмжиж, бүртгэнэ.
  • 4.4. Ухуулах байранд иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх), хүн хооронд 1.5 метрийн зай барьж харьцана.
  • 4.5. Ухуулах байранд иргэдийг суулгах сандлыг заавал байрлуулах бөгөөд тэдгээрийн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
  • 4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
  • 4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа хүн нэг удаагийн бээлий өмсөх бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэж дуусмагц хэрэглэсэн бээлийг хогийн уут, саванд хаяна.
  • 4.8. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг хогийн уутанд цуглуулж, уутны амыг боож, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.

Тав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг

  • 5.1. Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:
  • 5.1.1. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах;
  • 5.1.2. эрх бүхий байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
  • 5.1.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх.
  • 5.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй:
  • 5.2.1. сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх;
  • 5.2.2. ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилох;
  • 5.2.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардал (амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, халуун хэмжигч гэх мэт шаардлагатай)-ыг хариуцах.
Categories
мэдээ улс-төр

“Сонгуулийн сурталчилгааны дүрс хадмал болон дохионы орчуулгатай байна” гэв

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна.

СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн сурталчилгаа хуулиар зөвшөөрөгдсөн найман төрлийн аргаар зохион байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас гадна журмуудыг дагаж мөрдөнө. Сонгуулийн сурталчилгааг хийхдээ ард иргэдийг халдвараас сэргийлсэн байх ёстой.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд орсон нэг өөрчлөлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үүднээс дүрстэй мэдээ, мэдээлэл хадмал болон дохионы орчуулгатай байх ёстой.

Саналын хуудас болон санал хураах төхөөрөмжийг орон нутаг руу хүргүүлж эхэлсэн. Сурталчилгааг хийхдээ аль болох задгай талбайд зохион байгуулах бөгөөд хүүхэд оруулахгүй, оролцогчид амны хаалт, бээлий хэрэглэх ёстой. Хэрэв битүү орчинд сурталчилгаа хийвэл халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой.

Тусгаарлалтад байгаа иргэдийн саналыг 6-р сарын 8-ны өдөр зөөврийн хайрцгаар авна” гэлээ

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын рөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон С.Эрдэнэ яг одоо үнэмлэхээ авч байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч сонгуулийн менежертэй байхаар заасан бөгөөд түүний сонгуулийн менежерээр Д.Эрдэнэсувд ажиллахаар үнэмлэхээ мөн авлаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ “СЕХ хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллана гэж 100 хувь итгэж байна. АН-ын гишүүд бидний итгэлийг хүлээж ажиллана гэж итгэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Мөн тавдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 26-нд нутгийн зарим газраар, тавдугаар сарын 27-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороогоор шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Тавдугаар сарын 27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуурын худалдааг том дэлгүүрийн гадна талбайд зарахаар судалж байна

Наадмаар цэнгэлдэх тойрсон хуушуурын худалдааг дүүрэг бүрт, томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулж төвлөрлийг сааруулах судалгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас эхлүүлжээ. Дээрх асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар хуралдаж шийдвэрлэх юм.

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын тохижилт, засвар үйлчилгээний бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” хоёр дахь хурлаа хийжээ.

Хурлаар мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг цуглуулж зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, цахилгаан хангамж, засвар шинэчлэл зэрэг шаардлагатай чиглэлүүдээр асуудлуудыг хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн байна. Тухайлбал, Төв цэнгэлдэхийн гадна талбайн зогсоол, цэнгэлдэх тойрсон замуудын нөхөөс, зам шинэчлэл, долдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах Улаанбаатар фестивальтай холбоотой цахилгааны эх үүсвэр, усан хангамж, бие засах цэгүүдийн асуудлыг хэлэлцжээ.