Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нийслэлд 26606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод 3 явуулын, 57 суурин цэгт 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хар машин нь хакердсан уу?

Сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг иргэн Г.Ган-Очир саяхан дэлгэсэн. Тэрээр өөрийн биеэр, өөрийн нүүр царай, дуу хоолойгоор энэхүү мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн юм. Түүний баримт нотолгоотой хэмээн үзэж буй мэдээллээр бол манай улс 2012 онд сонгуулийн санал хураалтыг тоолох машиныг Канадаас авчирсан бөгөөд тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос санал тоолох хар машины үндсэн программыг ашиглах боломжгүй болсон тул Сонгуулийн ерөнхий хорооныхон Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерээр программыг шинээр бичүүлсэн байна. IT-гийн инженер гэж нэр нь дурдагдсан уг хоёр залуу программ шинээр суулгахдаа ямар ч цаасыг уншдаг болгон үндсэндээ хар машиныг өөрсдийнхөө хүссэнээр удирддаг болгочихсон байна. Ингээд тэр хоёр инженер МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шууд удирдлагад ажиллаж эхэлсэн байна.

Хар машин ямар ч цаасыг шууд уншдаг болгож тохиргоо хийснийг иргэн Г.Ган-Очир ингэж тайлбарласан. “Хүмүүс санаж байгаа бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Төв аймгийн 88 хэсгийн хороон дээр сонгуулийн санал тоолох машин гацсаны улмаас саналыг гараар тоолсон. Энэ яагаад гацсан бэ гэвэл өмнөх үндсэн программ нь сонгуулийн санал өгөх цаасан дээр бар код байдаг байсан. Тэр бар кодыг далий юм уу, буруу хэвлэх юм бол цаасаа танихгүй, уншдаггүй байсан. Мөнхбат, Мөөгий хоёрын бичиж суулгасан программ бол ямар ч цаасыг уншдаг болчихсон. 2020 оны УИХ-ын сонгууль, мөн орон нутгийн сонгууль ямар ч бар кодгүй цаасаар санал авч, ялуулах нэр дэвшигчийг гаргаж ирсэн” хэмээн ил цагаан шууд мэдэгдсэн.

Түүний мэдэгдлийн дараа Ардчилсан нам албан ёсоор мэдэгдэл гаргасан. АН-ын дарга М.Тулгат “2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй асуудал дэлгэгдэж байна. Программ хангамжид захиалгаар нөлөөлж УИХ-ын нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулсан гэх хэргийг зургаан сар шалгаад хохирогчгүй гээд хаасан байна. Хэрэв ард түмний сонголтыг МАН луйврын аргаар авсан бол энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй. Мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор онц зөвлөл байгуулж энэ асуудлыг тодорхой түвшинд шийдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд манай намын зүгээс албан ёсоор тавьж байна” гэв. Мөн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авдаг жишиг тогтлоо. 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд луйвардаж ялсан. Энэ аргаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэгжүүлж У.Хүрэлсүх луйвраар Ерөнхийлөгч болох нь ээ. Ингээд сонгочихдог юм бол ардчиллаар яах юм бэ. Энэ асуудал ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнийг хуурсан ноцтой үйлдэл” гэдгийг хэлсэн.

Хэрвээ Г.Ган-Очир гэх энэ залуугийн “МАН-ынхан сонгуулийг луйвардсан, хар машиныг хакердаж хүссэн нэр дэвшигчээ хууль бусаар ялуулсан” гэж хэлж байгаа үнэн бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хэрэгтэй. Өнгөрөгч онд болсон төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүдийг сонгох сонгууль хууль бус болсон эсэх нь эцэслэн тогтоогдоогүй үед төрийн тэргүүнийг сонгох энэхүү хариуцлагатай сонгуулийг явуулж яавч болохгүй. Сонгогч олон хар машины учир тайлагдтал, нийгэмд үүсээд буй энэ асуудлын үнэн мөн нь хууль шүүхээр тогтоогдсоны дараа итгэл үнэмшилтэйгээр саналаа өгөх нь зүйд нийцнэ. Тиймээс “Олон нийтийн онц зөвлөл байгуулж, асуудал тодорхой түвшинд шийдэгдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах” АН-ын саналыг зөв гэж үзэж байна.

Яагаад гэвэл сонгуулийн будлиантай холбоотой энэ асуудал нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг маш айхавтар зүйл ангитай байдаг. Хэрвээ МАН-ын нэр бүхий удирдлагууд, түүний туслах гэх нөхөд, мөн нэр дурдагдаад буй инженер хоёр залуу үнэхээр хар машины программыг өөрчилж хакердсан бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах гэх зүйл ангиар дээд тал нь 16-20 жилийн ял авах хуультай. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа 60 тэрбумын гэх хэрэг гарсан. Уг хэрэгт тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон А.Ганбаатар нарын хүмүүс холбогдож Ганбаатар, Сандуй нар тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, М.Энхболд УИХ-ын даргын суудлаасаа огцорч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, намын дарга байсан, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшиж төрийн бүх өндөр албанд ажиллаж байсан хүн өнөөдөр сураггүй болсон. Энэ бол 60 тэрбумын хэрэг байсан. Гэтэл одоо 60 тэрбумыг бараг гурав дахин өсгөсөн буюу 175 тэрбумын асуудал сөхөгдөж нийгэмд шуугиан тарьж байна.

“Сонгуульд ялахыг хүссэн нэр дэвшигч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгөх шаардлагатай гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженерт нийтдээ 175 тэрбум төгрөг өгсөн болохыг нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Алтаншагай батална” гэж иргэн Ган-Очир хэлсэн.

Түүний ингэж мэдэгдсэн үнэн бол, Д.Амарбаясгалан болон МАН-ын удирдлагууд өөрийн удирдлагад ажиллаж буй хоёр инженерт 175 тэрбум төгрөг өгсөн нь хууль шүүхээр батлагдвал маш ноцтой асуудал үүснэ. Монголын төр, засаг төрөө сонгох сонгуулиа ингэж луйвардаад, хар машинаар хакердаад хийчихдэг юм бол ардчилалд асар том цохилт болж ирэх нь мэдээж. Ардчиллын амин сүнс нь ердөө шударга сонгууль байдаг. Сонгууль шударга болохгүй, ард иргэд саналаа луйвардуулж, тэдний эрх ашиг хөсөр хаягдаж хэн нэгэн мөнгөтэй этгээд сонгууль гэх нэрийн дор төрийн эрхийг хууль бусаар худалдаж авбал Монголын ардчилал устаж үгүй болох аюултай. Үүл баатрын хэлснээр луйврын сонгуультай болбол ардчиллаар яах юм бэ гэдэг нь ийм учиртай. Тэгэхээр хар машиныг хакердаж сонгууль луйвардсан гэх энэ асуудлын үнэн мөнийг Монголын хууль шүүх яаралтай тогтоох хэрэгтэй байна. Ардын намын генсек Д.Амарбаясгалан болон түүний туслах, Мөнхбат, Мөөгий гэх хоёр инженер, мөн иргэн Г.Ган-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон” хэмээх гэмт хэрэгт буруутган шалгасан байдаг. Гэвч энэ хэргийг эзэн хохирогчгүй гэж үзэн прокуророос хаасан гээд байгаа.

Үнэхээр энэ хэрэг хаагдсан уу, хохирогч байхгүй гэх юм тэгвэл саналаа луйвардуулсан Монголын ард түмэн юу болж таарах вэ гэдгийг Х.Баттулга Ерөнхийлөгч онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Монголын ардчилалд аюул нүүрлэчихээд байгаа юм биш үү, Ерөнхийлөгч өө. Ер нь тэгээд засаг төрөө цогцлоон байгуулах сонгуулийн эцсийн дүнг хүлээлгэж байгаа, улс орныхоо хувь заяа, ирээдүйг атгуулж байгаа хар машины асуудлыг нэг тийш нь болгож, ард түмний хардлага сэрдлэгт цэг тавих цаг нь болсон. “Хар машин нь хакердсан уу, харанхуй шөнөдөө хуйвалдсан уу” гэдэг үг хүртэл гарсан. Бид үнэхээр засаг төртэй тусгаар улс мөн л юм бол ардчиллын амин сүнс болсон сонгуулийг шударга явуулахад хатуу хууль дүрэмд захирагдах хэрэгтэй.

Д.БАТБОЛД

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин тахиа өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 25, Ангараг гариг. Билгийн тооллын 14, Хонгорцог одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:03 цагт мандан, 20:36 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Манай намууд “мангас”-ыг гаргах гэж махарч байна​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуульд
нэр дэвшигч С.Эрдэнийн
гэргий Т.Нинжбадгар “Эр хүнийг зөв явахад эхнэр хүн
түшиг тулгуур нь байх ёстой гэж
боддог” хэмээснийг I, V нүүрээс уншаарай.

“Монос” групп “Ковид тусч
хүндэрсэн хүмүүст хийдэг
“Remdesivir” тариа гааль дээр
саатаад байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Манай намууд “мангас”-ыг
гаргах гэж махарч байна” хэмээн өгүүллээ.

Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр
дэвшигчид үнэмлэхээ
гардаж, сурталчилгаагаа
албан ёсоор эхлүүлэв.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа “Нарантуул”
худалдааны төвөөс бэлтгэлээ. Халдвар хамгааллын дэглэмээ
“мартсан” иргэд
“Нарантуул”-аар хөлхөж байна.

Л.Энх-Амгалан сайдын
биед халдсан Д.Совд
гэж хэн бэ? гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Францад 2023 онд Чингис хааны тухай үзэсгэлэнг гаргана

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын Түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтын үеэр 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 сарын хооронд Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй, Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалагдаж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад гадаад улс орнуудаас бүрдэх цуглуулгаар баяжуулан гаргах, Монголын кино урлаг, уран зохиол, соёл урлагийн арга хэмжээ болон хөрөнгө оруулагчдын уулзалт зэрэг олон үйл ажиллагааг хөтөлбөрт оруулах, франц хэл дээр томоохон каталог ном хэвлүүлэхээр ажиллаж буйгаа музейн захирал Б.Гиеэ хэллээ.

Элчин сайд А.Баттөр Эзэн Чингис хааны түүх, монгол өв соёлыг өргөн цар хүрээнд сурталчлах энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс өндөр ач холбогдол өгч, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлжээ.

Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн тавигдах Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, Францдаа 13 дугаарт орж буй нэр хүндтэй түүхэн газар юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт болсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын нээлтийн ёслолд оролцож байсан билээ. Тэгвэл тус төслийн нээлтийг хийснээс хойш өнөөдөр хоёр жил болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Зүүнбаян өртөөнд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудын өөрсдөө барьж байгуулсан анхны томоохон бүтээн байгуулалтыг мялааж, сүү өргөв.

Харин төмөр замын эхлэлийн цэг буюу шинээр барьж байгуулсан Цогтцэций өртөөнд ажиллах үеэрээ “Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө Зүүнбаянгаас Цогтцэций сум хүртэлх 416 км төмөр замын шавыг Мандах сумын нутагт тавьж байсан. Өнөөдөр бид ажлуудаа дуусгачихаад “0” цэгээс эхэлж байгаа Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцны нээлтэд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэхүү төсөлд оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье!

Энэ төмөр зам ашиглалтад орж, төслийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, улмаар Бичигт боомт рүү үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг сэргэж, эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж, говийн баялгийг ашиглах дэд бүтэцтэй болж байгаа юм. Ингэснээрээ Монголын эдийн засаг 3-5 дахин өсөх тооцоо гарсан байгаа. Энэ том ажлын ард гарсан Та бүхэнд дахин баяр хүргэе” гэлээ.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМ:

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.

Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм.

Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой.

ТӨСЛИЙН ОНЦЛОХ ТОО, БАРИМТ:
  • Газар шорооны ажил: 24.5 сая куб.метр
  • Хамгийн том ухмал: 4 км урт, 16 метр гүн ухмалын ажил
  • Хамгийн өндөр чулуун далан: 1.2 км урт, 15 метр өндөр далан буюу 95-98 хувийн нягтралттай 30 см өндөртэй 50 үе
  • Ус өнгөрүүлэх хоолой: 595 ширхэг
  • Гүүр: 27
  • Хамгийн урт гүүр: 200 метр урт
  • Гарц: 8
  • Чулуу бутлуурын үйлдвэрийн тоо: 6 үйлдвэр
  • Бетон зуурмагийн үйлдвэр: 20 үйлдвэр
  • Дээд бүтцийн балласт: 819.000 куб.метр
  • Нийт машин, техникийн тоо: 4,000 орчим
  • Нийт ажилласан хүний тоо: 10 мянга орчим
  • Хугацаат цэргийн алба хаагчид: 1,000 орчим
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМ:

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 63 аж ахуйн нэгж оролцож байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм.

Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд баригдаж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс-БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх асуудал үлдээд байна.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргаж чадна.

Түүнчлэн дотоодын нүүрс тээврийн зардлыг 4 дахин бууруулахаас гадна бэлчээр сүйтгэх, тоосжилт, чимээ шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасаж, байнгын 2,000 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Тус төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Virgin Galactic”сансрын аялалд зориулсан хөлгөө туршжээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани “SpaceShipTwo” сансрын хөлгийнхөө шинэ загвар “VSS Unity”-г туршсан байна.

Сансрын аялалд зориулсан уг хөлгийг АНУ-ын Нью-Мексико муж улсад туршжээ. Туршилтыг эхэндээ хоёрдугаар сарын 13-нд явуулахаар төлөвлөж байсан боловч техникийн үзүүлэлтүүдэд нэмэлт үзлэг хийхээр хойшлуулсан байна.

“VSS Unity”-г нисэх онгоц-зөөгч “VMS Eve” пуужингаар 89 орчим км-ийн өндөрт гаргасан байна. Пуужингаас салсныхаа дараа өөрийнх нь хөдөлгүүр асаж, нислэгээ бие даан үргэлжлүүлжээ.

Уг онгоц гурван Мах буюу цагт 3675.13 км хурдтай нисэж чадсан бөгөөд Нью-Мексико дахь сансрын буудалд амжилттай газарджээ. Туршилтын үеэр “Virgin Galactic” компанийнхан АНУ-ын Холбооны нисэхийн агентлагаас арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан байна.

“Virgin Galactic” компани арилжааны анхны нислэгээ 2021 оны сүүлчээр хийж магадгүй байна. Цаг хагасын хугацаанд задгай сансарт үргэлжлэх уг аялалд одоогийн байдлаар Америкийн дуучин Жастин Бибер, жүжигчин Леонардо Ди Каприо зэрэг 600 гаруй хүн тус бүр 250 мянган ам.доллар төлж бүртгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д болсон марафон гүйлтийн үеэр 21 хүн нас барлаа

БНХАУ-ын Ганьсу мужид болсон хэт холын зайн марафон гүйлтийн үеэр цаг агаарын онц үзэгдэл болсны улмаас 21 хүн амиа алджээ.

Үүнээс өмнө 16 хүн амиа алдаж, таван хүн ор сураггүй алга болоод байсан билээ. Уулархаг бүсэд болсон 100 км зайн марафон гүйлтийн тэмцээн бямба гарагийн өглөө Байинь хот орчмоос гараагаа эхэлжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр гүйлтийн зам өнгөрсөн уулархаг бүсэд мөндөр орж, хүчтэй салхи шуурсан байна.

Цаг агаар огцом хүйтэрсэн тул тамирчдын биеийн халуун буурсан байна. Тэдэнд тусламж үзүүлэхээр 700 аврагчдыг илгээжээ.

Амралтын өдрүүдэд марафон гүйлтийн 172 оролцогчдын 151-г нь олж, нүүлгэн шилжүүлсэн бол найман хүнийг эмнэлэгт хүргэжээ. 21 хүн амиа алдав.

Categories
мэдээ спорт

Токио олимпийн үеэр өдөрт 60 мянган шинжилгээ авна

Токиогийн олимпийн наадмын үеэр өдөрт 50-60 мянган PCR шинжилгээ авах юм байна. Тамирчид, дасгалжуулагчид болон тэдэнтэй хавьтсан бүх хүнийг өдөр бүр шинжилгээнд оруулж байх юм.Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото онлайн хэвлэлийн бага хурал дээр “Өдөр бүр 50-60 мянган шинжилгээ хийх болно. Тамирчин, дасгалжуулагчаас бусад олимпийн наадмын оролцогч хүмүүс эхний 3 өдөр л шинжилгээнд хамрагдана” гэж мэдэгджээ.

Токиогийн олимпийн наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл Токио хотод явагдана. Одоогийн байдлаар гадаадын үзэгчдийг олимпод оролцуулахгүй байх шийдвэр гарсан байгаа. Харин дотоодын үзэгчдийн асуудлыг ирэх зургадугаар сард шийдэх юм