Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эмэгтэйд Астразенека болон Спутник V хийхгүй

Жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын талаар мэдээллийг хүргэж байна. Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал жирэмсэн эмэгтэйд Астразенека болон Спутник V вакцин хийхгүй. Дархлаажуулалт хийхээс өмнө

  • Жирэмсэн эхэд дархлаажуулалт хийхээс өмнөх үзлэг жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй адил хийнэ
  • Дархлаажуулалт хийхээс өмнө жирэмсэн эхэд даралтыг заавал хоёр гарт хийж тэмдэглэсэн байна.

Эрхтэн тогтолцооны эмгэгтэй бол эмчтэй зөвлөлдөж бусад вакцинд хамрагдана. Мөн жирэмсний 36 дахь долоо хоногоос хойш вакцин хийхгүй гэдгийг ДЭМБ-аас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.

Эхний тун: 14 долоо хоногоос дээш хугацаанд,

Хоёр дахь тун: 36 долоо хоногоос өмнө хийсэн байна. 2 дахь тунг 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Халдвар хамгааллын дэглэмээ “мартсан” иргэд “Нарантуул”-аар хөлхөж байна

Хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээх болсонтой холбогдуулж “Нарантуул” худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Сар гаруйн хугацаанд эл хуль байсан худалдааны төв хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байв. “Дүнжингарав” худалдааны төв долоо хоног бүрийн даваа гаригт амардаг тул “Нарантуул”-аар үйлчлүүлэгчдийн тоог өсгөхөд нөлөөлсөн бололтой. Өмнө нь тус худалдааны төв рүү урд хаалгаар ороход зайгүй чигжсэн автомашин дундуур сүлжиж явахад хүндрэлтэй байдаг байсан бол хөл хорионы өдрүүдэд хашлага, хайс хийсэн нь зорчих хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгожээ. Захын төв хаалгаар ороход түм түжигнэж байна. Худалдаачид лангууны ард бараагаа дэлгэн суужээ. Дэлгүүрийн тэргэн дээр ундаа, жигнэмэг, кофе зэрэг бараа өрж, хажуу талаар нь төрөл бүрийн уут багцлан өлгөсөн хүмүүс худалдаачдад цаасан аягатай уух зүйлсээр үйлчилнэ. Мөн хажуугаар өнгөрөх хүмүүсээс “тор авах уу” хэмээн асуух аж. Түүнчлэн, лангуу хоорондын давчуухан зайд тэрэг түрж, “холдоорой” хэмээн орилон урагшлах залуус, хөөсөнцрөөр хийсэн болхидуухан саванд жимсний чанамлын шилэнд хоол хийж борлуулах эмэгтэйчүүд гээд өмнө нь захын уур амьсгал ямар байсан яг л тэр хэмнэл угтана.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА

Цар тахал намжаагүй байгаа. Халдварын тоо өндөр байж, олон хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Иймд зах дээр худалдаачид, үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг хамгийн эхэнд анзаарсан юм.

Харамсалтай нь маск зүүснээс бусдаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаа зүйл алга.

Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй. Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад халдвар хамгааллын дэглэмийн дагуу зай барих боломж алга. Хамгийн гол нь захаар хэсэг явахад маск зүүгээгүй цөөнгүй тохиолдолтой таарсан юм. Хүнд тэргэнд түүртсэн ачигч залуус маскаа тайлаад хаячихаж. Мөн олон хүний дунд маскгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно. Иргэдийн хувьд ч бараа бүтээгдэхүүн үзэхдээ ихэнх нь бээлий өмсөөгүй аж. Түүнчлэн, хүн хоорондын зай барих, маскаа хамар давуулж бүрэн гүйцэд зүүх, худалдагчтай зайнаас харьцах зэрэг халдвар хамгааллын наад захын дүрмийг биелүүлэх нь ховор байв. Лангуу тойрч худалдаа хийхэд харьцангуй эрсдэл багатай. Харин цайны газруудаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд ихээхэн эрсдэлтэй харагдсан юм. Ихэнх цайны газрын үйлчилгээний заал давчуу зайтай. Энд 1.5-2 метрийн зай барьж суух боломж алга. Бүгд эгнэж суугаад хооллоно. Анхааруулах самбар, гар ариутгагч зэргийг тавьсан ч түүнийг хэрэглэж байгаа хүн харагдсангүй. Товчхондоо, худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учир иргэд халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй үйлчлүүлэх шаардлагатай нь анзаарагдаж байв.

БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА

Бид бэлэн хувцасны лангуунууд төвлөрсөн хэсгээр очлоо. Ихэвчлэн залуус хувцас сонирхон өмсөх аж. Ихэнх лангуу “Бүх хувцас 10000, 15000” гэх зэрэг самбар тавьж, ард нь хувцас өлгөжээ. Эдгээр нь зарж амжаагүй удсан хувцаснууд гэнэ. Зарим нь цас, борооны уснаас болж багахан шарласан аж. Хүүхдийн хувцасны лангуун дээр очив. Хүүхдийн гадуур хүрэм, гутал зэргийг эс тооцвол бусад хувцасны борлуулалт муу байгаа аж. Худалдагч Б хэмээх 30 орчим насны залуу өглөөнөөс хойш хоёр хослол, гурван хүрэм зарсан байна. Тэрбээр “Борлуулалт тааруухан байна. Хүмүүс зайлшгүй хэрэгцээтэй гэсэн зүйлийг л худалдан авч байна. Худалдан авалт хийж байгаа хүмүүстэй ярилцахад хүүхдээ хөдөө явуулах гээд хувцас авч байна, эсвэл сэлгээ гутал, цамц авахгүй бол өмнөх нь хуучирсан гэх зэргээр хэлдэг. Удахгүй Хүүхдийн баяр болох тул борлуулалт өсөх болов уу гэж найдаж байна. Манай бараа дандаа өмнө нь борлуулж амжаагүй үлдсэн хувцаснууд байгаа. Тийм болохоор үнэ нэмэхгүй, хямдхан өгчихдөг. Өглөөнөөс хойш 100 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийлээ” хэмээн ярив. Түүнчлэн, “Нарантуул” худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн багагүй хэсгийг орон нутгийн иргэд эзэлдэг. Гэвч вакцинаас болж хөдөөний иргэд цөөн байгаа нь борлуулалтад нөлөөлж буйг хэлэв. Хэрэв зорчих хөдөлгөөн чөлөөтэй болоод ирвэл малчид, орон нутгийнхан түүхий эдээ тушаагаад санхүүгийн боломж харьцангуй өндөр болсон үе хэмээн хэлж байлаа. Цааш гуталны тасгаар оров. Борлуулалт мөн л муу хэмээн худалдаачид хэлж байлаа. Энэ нь ч илт аж. Үргэлжилсэн лангуугаар 20 шахам минут сүлжин явахад гутал сонирхож, өмсөж үзэж байгаа хүнтэй бараг таарсангүй. Мөн хивс, хивсэнцэр, хулдаас, гэр ахуйн бараа, сав суулга тэргүүтэй барааны лангуунуудаар орлоо. Гэр ахуйн жижиг бараа, хүүхдийн тоглоом, ахуйн бараанаас бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт тун бага байгааг худалдаачид хэлсэн юм. Худалдаачин Ж “Хүмүүс мөнгөгүй болсон байна. Манайх төрөл бүрийн сав суулга борлуулдаг. Уг нь зун болоход борлуулалт харьцангуй өсдөг юм. Гэвч өглөөнөөс хойш 10 литрийн ганц сав зарлаа” хэмээн ярив. Харин дугуйн худалдаа эрхлэгч Б чамгүй ажилтай сууж байлаа. Хоёр ч дугуйг сэлбэн засч, хажуугаар нь 280 мянган төгрөгөөр нэг дугуй худалдаалж орхив. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор дугуйгаа сэлбэн засах, мөн шинэ дугуй авах гэсэн хүүхдүүд цөөнгүй байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Ихэнх худалдаачдын хувьд үлдэгдэл бараагаа борлуулж байгааг хэлсэн. Түргэн гүйлгээтэй барааны хувьд эргэлт сайтай. Харин хивс, хулдаас, сав суулга зэрэг бараа борлуулалт багатай байсан учир урд хөршөөс нэмэлт татан авалт төдийлөн хийгээгүй аж. Иймд эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ. Харин эргэлт сайтай бараа бүтээгдэхүүний хувьд үнэ нь өсчээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн төрөл бүрийн бараа орж байна. Хөл хорионы үед ачаа тээвэрт саатал гарч, тээврийн хөлсийг 30-40 юаниар бодож ачуулдаг байсан ачаа 100 хүртэл юань болж өсчээ. Уг ханшаар зайлшгүй шаардлагатай түргэн муудах хүнс болон манай улсад тасарсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн гэнэ. Улмаар үнэ өсөх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан. Худалдаачин Б “Ямар ч байсан зах худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн нь сайн. Хөл хорионд орж, борлуулалт ч байхгүй, нэмээд өвчинд нэрвэгдээд сууж байснаас зах дээр гараад зогсож байвал бид бүхний хувьд учиртай. Хүмүүс ажил орлоготой болж байж худалдан авалт хийнэ. Энэ талаас нь төр дэмжээд өгмөөр байна. Үнэтэй брэнд дэлгүүрүүд ямар ч цаг үед орлого тасарна гэсэн зүйл байхгүй. Үйлчлүүлэгчид нь тодорхой шүү дээ. Харин эдийн засаг хямрахад “Нарантуул”-ын худалдаачдад шууд нөлөөлж байна. Тэр тусмаа аяны хэрэгсэл зэрэг удаан борлуулалттай бараа бүр гүйхээ байсан. Хүнс бол зарагдаад л байна. Хүн эхлээд идэх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт үр дүнгээ өгөхгүй хөл хориогоо болиод одоо хүмүүсээ бодсон ажил хийгээч гээд дамжуулаад өгөөрэй, тэр томчуудад” хэмээн ярьсан юм.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх санаачилгыг Ерөнхий сайд дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүргийн 10-р хороо Сэлбэ дэд төвд ажиллаж байна. Хотын дарга “Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 , 13 дугаар хороог хамаарах хотын чухал бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод ийм 10 дэд төв байгуулахаар тооцож байгаа. Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг шийдэж, үүнийг тойрсон нийгмийн барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Эдгээр газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орно” гэлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж байгаа. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгой, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл нь бүрэн батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих гэнэ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд Дэнжийн мянга, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулна. Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр нийт 156 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж, инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга, байгууламж барьж байна. Зургаан дэд төв 2024 он гэхэд ашиглалтад орно. Дэд төвүүд нь ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хотын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай уулзаж, зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэх вэ гэдэг төлөвлөлт гаргаж, Засгийн газрын хурлаар танилцуулаарай. Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллаарай. Мөн хувийн хэвшилтэй хамтарсан түншлэлийн уулзалт хийх хэрэгтэй. Ингэснээр гэр хорооллын газар үнэд орж, эдийн засгийн эргэлтэд орно. Бусад хот 5-6 гол замтай бол манайх ганцхан төв замтай. Тиймээс зөвхөн ганц дам дагасан төвлөрөлтэй болохоор түгжрэхээс аргагүй байна. Үүн дээр Засгийн газар оролцоно. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй” гэсэн юм. Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад 1.2 сая ажиллах хүч байна

Ажиллах хүчний судалгааны 2021 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.

Ажиллах хүчний 1.1 (91.2 хувь) сая нь ажиллагчид юм. Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 115.5 (9.9 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 69.7 (6.2 хувь) мянгаар багасжээ. Улсын хэмжээнд 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 949.7 мянга (45.1 хувь) нь ажиллах хүчнээс гадуур хүн ам байна. Тэдгээрийн 108.8 мянга (11.5 хувь) нь цалин хөлс, орлого олох ажил хайх, хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч юм.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 108.8 мянга (50.3 хувь) нь боломжит ажиллах хүч, 101.2 мянга (46.8 хувь) нь ажилгүй, 6.3 мянга (2.9 хувь) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байв.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 45.9 (26.9 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 49.9 (30 хувь) мянгаар, харин ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс 18.5 (22.4 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 9.1 (9.9 хувь) мянгаар нэмэгдэв. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд 15-39 насны бүлэгт 19.3 мянгаар, 55-64 насны бүлэгт 2.2 мянгаар өссөн нь нөлөөлжээ.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс 26.5 (32.2 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 42.7 (64.6 хувь) мянгаар нэмэгдлээ. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд 15-19 насны бүлэгт 3.2 мянгаар, 25-64 насны бүлэгт 24.8 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс багасахад хөдөлмөр эрхлэлтийн статусын хувьд цалин хөлстэй түр ажиллагч (64.8 мянга), цалин хөлстэй тохиолдлын ажиллагч (24.9 мянга), цалин хөлстэй ажиллагчгүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч (13.6 мянгаар) багассан нь нөлөөлөв.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хувьд боловсролын салбарын ажиллагчид (33.7 мянгаар), бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх (23.7 мянгаар), тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарынх (23.3 мянгаар) багассан нь нөлөөлсөн байна. Мөн 15-34 насны бүлэгт 72.4 мянгаар, 40-54 насны бүлэгт 45.1 мянгаар, 60 ба түүнээс дээш насанд 5 мянгаар багасжээ.

Нийт ажиллагчдын 534.7 мянга (50.7 хувь) нь үйлчилгээний, 303.1 мянга (28.7 хувь) нь хөдөө аж ахуйн, 217.1 мянга (20.6 хувь) нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна. Ажиллагчдын 91.4 мянга (8.7 хувь) нь сүүлийн 7 хоногт ажиллаагүй ч буцаж хийхээр хүлээж байгаа /тогтмол хийдэг/ цалин хөлс, орлого олох ажилтай, тэдгээрийн 59 мянга (64.6 хувь) нь үүсээд байгаа цар тахалтай холбоотой гэж хариулжээ.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 17.1, ажилгүйдлийн түвшин 8.8 хувь байна. Харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 16.6, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн нэгдсэн түвшин 9.3 хувь байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин өмнөх оны мөн үеэс 4.3 пунктээр өсжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны 1 дүгээр улиралд 54.9 хувь болж, эрэгтэйчүүдийнх 62.9, эмэгтэйчүүдийнх 48 хувь байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх улирлынхаас 2.1, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 пунктээр багаслаа.

Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 50.1 хувь болж, өмнөх улирлынхаас 2.6, өмнөх оны мөн үеийнхээс 5 пунктээр багассан байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүдийнх 56.8, эмэгтэйчүүдийнх 44.3 хувь байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 634 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 634 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 589 нь Улаанбаатар хотод, 45 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 53734 боллоо.

Орон нутагт: Завхан 1, Булган 18, Архангай 4 , Говь-Алтай 2 , Өвөрхангай 3, Сүхбаатар , Төв 12, Орхон 3 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хоёр хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 255 болж байна.

  • 72 настай эрэгтэй
  • 62 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд хүнд байна.

Сүүлийн 24 цагт 608 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 47356 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 181 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 181 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт хоёр хүн гэмтжээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2,
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-2,
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1,
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1 хүн тус тус гэмтсэн байна.

Мөн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөх, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Товчин зай залгисан гурван настай хүүд мэс засал хийлээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар товчин зай залгиж, олон хоносны улмаас улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой нь цоорсон гурван настай хүүд мэс засал амжилттай хийлээ. Хүү Хөвсгөл аймгийнх бөгөөд товчин зай залгиснаас хойш хоёр хоногийн дараа ЭХЭМҮТ-д хүргэгдэн иржээ.

Товчин зай залгиснаас улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой нь цоорсон хүүд мэс засал хийлээ
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар эхлээд хүүхдийн залгисан зайг авч, 7-8 хоног эмчилсэн байна. Дараа нь дахин оношилгоо хийхэд зайны хүчилд хүүхдийн улаан хоолой болон цагаан мөгөөрсөн хоолой түлэгдэж, цоорсон байжээ. Иймд дахин мэс засал хийж, цагаан мөгөөрсөн хоолой , улаан хоолой цоорсон эмгэгийг мэс заслаар амжилттай эмчлэв.


Зуны амралт эхэлсэн энэ үед томчуудын бага насны хүүхдэдээ тавих анхаарал суларснаас хүүхэд гэнэтийн осолд орох болон энэ мэт эрсдэлүүд эрс нэмэгдэж, эрүүл саруул төрсөн хүүхэд насан туршийн эмгэг урхагтай болох аюултай байдаг. Тиймээс хүүхдийг соронз болон товчин зайтай тоглоомоор тоглуулахгүй байх, зайтай цаг зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлийнхээ эрэг шургийг бөхөлж, хүүхдийн гар хүрэхгүй газар байлгахыг анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална

УИХ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Тус сангийн дансыг тавдугаар сарын 20-нд албан ёсоор нээжээ. Ингэснээр Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт зохион байгуулж, 2.2 тэрбум төгрөг цугларсан. Энэхүү мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өгсөн байна.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм.
Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна.
Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батлах бөгөөд яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгааг ХНХЯ-наас мэдэгдлээ.
Categories
мэдээ цаг-үе

​Туул гол орчимд 30 гаруй ААН хайрга дайрга, элс олборлож байна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, анхаарлаа хандуулахыг хүслээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт газар олголт, түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмж, дахин төлөвлөлт болон цэвэрлэх байгууламжийн асуудал тулгамдаад байгаа юм.

Мөн иргэд санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд улсын цэцэрлэг ердөө хоёр байгаа. Үүнд тус хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд бүрэн хамрагдаж чаддаггүй тул эцэг, эх нь ажил хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байгаа хэмээж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон сууцжуулах хөтөлбөрийн тухайд төрөөс дэд бүтцээ шийдэж, сургууль цэцэрлэгээ барина. Харин орон сууцыг хувийн хэвшлийнхэн хариуцах ёстой. Барилгын материал, ажиллах хүчний асуудал дээр төрөөс тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой. Ашиглалтад оруулахад ипотекийн зээлийг гарцыг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг үе шаттай бууруулах гэх зэргийг ярилцах ёстой. Эрэлт нийлүүлэлтийн огтлолцох цэг нь орон сууцжуулах хөтөлбөрийн гол философи юм” гэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Туул голоос Улаанбаатарчуудын 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг. Гэтэл Туул голыг тойроод 30 гаруй аж ахуйн нэгж хайрга дайрга, элс олборлож байна. Улаанбаатар хот усгүй болох аюул бодитой нүүрлэсэн. Өмнө нь эргээс нь олборлож байсан бол одоо дотроос нь авдаг болсон” гэлээ. Түүнчлэн Туул голын орчим олон тооны лиценз олгосон байдаг бөгөөд цуцалсан ч шүүхийн шийдвэрээр эргэн сэргээдэг гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл 50 хүртэл хувиар буурна” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна.

Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ. Хурдны замыг олон улсын стандартын дагуу барихаар Хятадын 2-3 компанид санал тавьжээ.

Хан-Уул дүүрэгт жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэгийн асуудал байнга тулгамддаг байна. Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төдөн айлын орон сууцны дунд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж байх стандарт бий болгох хэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ч мөн энэ чиглэлд өчигдөр Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ зэрэг байгууллагатай уулзаж, анхаарч ажиллаж байгаагаа хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 10 орон сууц байдаг аж. Эдгээрт 25 удаа тендер зарласан ч компани сонирхдоггүй, өнөө маргаашгүй нурахад хүрээд байгаа тул тус дүүргээс сонгогдсон гишүүд Ерөнхий сайд болон Хотын даргыг үүнд анхаарал хандуулахыг хүссэн. Түүнчлэн тус дүүргийн төдийгүй нийслэлийн хамгийн том хамгийн тулгамдсан асуудал нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учраас цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Хотын даргыг пүрэв гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулахыг хүссэн. Мөн тэрбээр “Төр зөвшөөрөл олгосон учраас эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс уулзаж, Ажлын хэсэг байгуулж, нэг шийдэлд хүрэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг тус дүүргээс сонгогдсон гишүүд онцолж байлаа. Иргэд ч мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар бууруулна. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол ачаалал нэмэгдэж байна. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөж байгаа бүгдийг дэмжье. Үр дүн чухал. Тооцоо, судалгааг сайн хийж, гаднын мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт болон бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ийн ТЭЗҮ болон тооцоо, судалгааг зургадугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.