Categories
мэдээ нийгэм

Маргааш ОХУ, БНХАУ-ын хилийн боомтууд хэвийн ажиллана

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н маргааш тохиох билээ. Энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амрах юм.

Гэхдээ ОХУ, БНХАУ-ын хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хилийн боомтуудад зөвхөн ачаа тээвэр ажиллаж байгаа билээ.

ХИЛИЙН БООМТУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

ОХУ-тай хиллэдэг боомтууд

Боомтын нэр

Ажиллаж байгаа эсэх

Цагийн хуваарь

Тайлбар

1

Цагааннуур

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн малын тэжээлийг боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

2

Боршоо

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

3

Тэс

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

4

Арцсуурь

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

5

Ханх

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

6

Сүхбаатар /төмөр замын/

Ажиллаж байгаа

Өдөр бүр 24 цагаар

Төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

7

Алтанбулаг

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Тусгай хуваариар

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулахгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

8

Ульхан

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

9

Эрээнцав

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

10

Эрээнцав /төмөр замын/

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Тусгай хуваариар

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд

Боомтын нэр

Ажиллаж байгаа эсэх

Цагийн хуваарь

Тайлбар

1

Даян

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

2

Булган

Ажиллаж байгаа

Даваа-Баасан

10:00-19:00

Цайны цаг

14:00-15:00

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

3

Байтаг

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

4

Бургастай

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

5

Шивээхүрэн

Ажиллаж байгаа

Даваа-Бямба

08:00-20:00

Цайны цаггүй

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

6

Гашуунсухайт

Ажиллаж байгаа

Даваа-Бямба

08:00-20:00

Цайны цаггүй

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

7

Ханги

Ажиллаж байгаа

Даваа-Баасан

08:00-17:00

Цайны цаг

12:00-14:00

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

8

Замын-Үүд

Ажиллаж байгаа

Даваа-Ням

08:00-18:00

Цайны цаггүй

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

9

Замын-Үүд /төмөр замын/

Ажиллаж байгаа

Өдөр бүр 24 цагаар

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

10

Бичигт

Ажиллаж байгаа

Даваа-Ням

08:00-17:00

Цайны цаг

12:00-14:00

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

11

Сүмбэр

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

12

Баянхошуу

Ажиллаж байгаа

Даваа-Ням

08:00-17:00

Цайны цаг

12:00-14:00

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

13

Хавирга

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

Categories
мэдээ нийгэм

Нийт 14.7 сая м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийлээ

УОК-ын 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор Онцгой байдал, Зооноз, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 14.7 сая метр квадрат талбайд (нийтийн эзэмшлийн 11.6 сая м2 талбай, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, тээврийн хэрэгсэл, түүхий эд, бэлтгэх цэг, агуулах, муу, усны жорлон бусад обьектыг хамруулан ) орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хяналтын түр болон байнгын постонд нийт 787 төр, хувийн хэвшлийн албан хаагч, 221 тээврийн хэрэгсэлээр 168.2 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах ажил 55.0 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Энэ сарыг дуустал ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн хугацаанд зарим газраар аадар бороо орж, зарим газраар нойтон цастай, цасан шуурга шуургатай байхыг анхааруулж байна.

Төв аймгийн нутгаар энэ сарын сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цастай, хүйтрэх төлөвтэй. Салхины хурд 14-16 м/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зууртаа 18-20 м/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 14-16 м/секунд байх бөгөөд Арц богдын өвөр хоолойгоор 20-24 м/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчдэд анхааруулахад: Тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Харин нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Он гарснаар Дорнод, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт ой хээрийн түймэр гарсан. Мөн гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Categories
мэдээ спорт

Азийн аваргад манай долоон боксчин хүч үзнэ

Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо өчигдөр эхэллээ. 17 орны 150 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 жинд хүч үзэх тэмцээний хоёр дахь өдөр манай улсын долоон боксчин хүч үзнэ.

Тэмцээний эхний өдөр манай гурван боксчин дэвжээнд гарч бүгд ялалт байгуулсан. Эрэгтэйчүүдийн 49 кг жинд О.Өнөболд Шри-Ланкийн тамирчинг, 52 кг жинд Х.Энхмандах АНЭУ-ын тамирчинг, 75 кг жинд О.Бямба-Эрдэнэ Иракийн тамирчинг тус бүр ялаад байна.

Өнөөдрийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх ба Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.

Хоёр дахь өдрийн оноолт:

  • 49 кг О.Өнөболд шөвгийн наймд Киргизийн тамирчинтай
  • 52 кг Х.Энмандах шөвгийн наймд Афганистаны тамирчинтай
  • 64 кг Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны тамирчинтай
  • 91 кг Э.Эрдэнэбаяр шөвгийн наймд Киргизийн тамирчинтай
  • 51 кг Л.Алтанцэцэг шөвгийн наймд Тажикистаны тамирчинтай
  • 57 кг О.Есүгэн шөвгийн наймд Энэтхэгийн тамирчинтай
  • 60 кг М.Намуун шөвгийн наймд Казахстаны тамирчинтай

Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нараар удирдуулсан боксын шигшээ багийн тамирчин Дубайд очоод байна.

Эрэгтэй шигшээ баг

  • 49 кг О.Өнөболд
  • 52 кг Х.Энмандах
  • 57 кг Х.Энхамар
  • 60 кг Э.Цэндбаатар
  • 64 кг Б.Чинзориг
  • 69 кг Б.Мишээлт
  • 75 кг О.Бямба-Эрдэнэ
  • 91 кг Э.Эрдэнэбаяр

Эмэгтэй шигшээ баг

  • 51 кг Л.Алтанцэцэг
  • 54 кг Э.Мичидмаа
  • 57 кг О.Есүгэн
  • 60 кг М.Намуун
  • 75 кг М.Мягмаржаргал

Боксын шигшээ баг энэ сарын 09-20 ны хооронд ХБНГУ-ын Сшверин хотод байрлах Олимпын бэлтгэлийн төвд Герман, Швед, Куба, Казахстан улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар авдаг боллоо


Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбожээ.

Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой боллоо.

Үүний тулд иргэд Ehalamj системрүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлэх шаардлагатай аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна.

Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ” гэв.

Мөн тэрбээр “2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.

Тодруулбал,

  • 18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн,
  • Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн,
  • Хорих ангиас суллагдсан иргэн,
  • Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд,
  • Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.

Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.

Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ” машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.

Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ноогдуулжээ

Өмгөөлөгч Баасанцогтын шүүгчдийг авилгадсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан СБД ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д. Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД. ЧД. БЗД ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ.

Өнөөдөр ёс зүйн хорооны хурал болж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ноогдуулжээ.

Аа
Categories
гадаад мэдээ

Олимпийг үл харгалзан АНУ иргэддээ Японд очихгүй байхыг зөвлөлөө

Токиогийн олимпыг долдугаар сарын 23-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Гэвч АНУ-ын зүгээс ард иргэддээ хандан Япон дахь цар тахлын нөхцөл байдлаас болж тус улсад очихгүй байхыг зөвлөжээ.

Япон вакцины хангамж, зохион байгуулалтын асуудлуудаас болоод энэ долоо хоногийн байдлаар нийт хүн амынхаа ердөө 1.9 хувийг вакцинжуулсан байна. Улмаар халдварын шинэ үе эхлэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмнэлгийн ор, амьсгалын аппарат хүрэлцэхээ больжээ.

Тийнхүү халдварын тоо эрчимтэй нэмэгдсэнээс болж олон мужид дахин онц байдал зарлаж, иргэд олимпын наадмыг цуцлахыг идэвхтэй шаардах болсон юм. Тэгвэл АНУ-ын төрийн департмент энэ долоо хоногт иргэддээ Япон улсад зорчихгүй байхыг зөвлөж, хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний захирамж гаргасан байна.

Харин олон улсын олимпын хороо иргэдийн эсэргүүцлийг үл тоон олимп зохион байгуулах шийдвэрээ өөрчлөөгүй байна. Чухамдаа япончуудаас авсан санал асуулгын дүнгээс харахад иргэдийн 80 орчим хувь нь олмп зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд цахим уриалгад 385 мянган хүн нэгдэж, гарын үсэг зурсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Бүрэнбаатар: МҮОНРТ-ийг XXI зууны шинэ медиа корпораци болгон хөгжүүлэхээр ажиллаж байна

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатартай ярилцлаа.


Та МҮОНРТийн ерөнхий захирлаар томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Таныг сэтгүүлч гэдгээр үзэгч олон андахгүй. МҮОНРТтэй ажил амьдралаа хэзээнээс холбосон бэ?

-Би 2001 онд МҮОНРТ-д дадлагажигчаар ирж байсан. ММ агентлагт дадлага хийж байлаа. Сургуулиа төгсөөд дагалдангаар ажиллах болсон. Телевизэд Ц.Сүхбаатар гэж хүн надад телевизийн сэтгүүлч гэж хэн болохыг зааж сургасан. Сүхээ багш маань одоо миний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Сүүлд “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийг хөтлөөч гэсэн урилгын дагуу 2017 оноос гурван жил ажилласан. Ингээд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад хоёр дахь удаагаа оролцож уг албан тушаалд томилогдоод хоёр сар гаруй болж байна.

Ажлаа хаанаас эхэлж байна вэ. Гүйцэтгэх удирдлагын багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Сонгон шалгаруулалтад орохдоо бодлогын мөрийн хөтөлбөр боловсруулж өрсөлдсөн. Гэвч Монголын үндэсний радио, телевиз гэдэг том айл бүх төрлийн ажил, мэргэжлийн үйл ажиллагаа явагддаг. Тиймээс хамгийн эхний ажил бол радио, телевизийнхээ бүх хүнтэй биечилж уулзах явдал байлаа. Ерөнхий захирлын хувьд радио, телевизийн үйлдвэрлэлээс эхлээд аж ахуй, хүний нөөцтэй холбоотой бүх алба нэгжээр явж хүмүүстэйгээ уулзсан, санал бодлыг нь сонссон. Цаашид ч хамт олныхоо дунд орж ажиллана. Өнөр өтгөн айлыг хойшид хэрхэн авч явах вэ, ямар хэмжээнд хүртэл хөгжүүлэх вэ гэсэн хөгжлийн концепцоо боловсрууллаа. Би хамт олон, удирдлагынхаа багийн хүчээр хөгжлийн концепцтоо нэмэлт агуулга тусгаж боловсруулсан юм.

Удирдлагын багаа энэ салбарын, туршлагатай чадварлаг, чансаатай залуусаар бүрдүүлэхийг хүссэн. Одоогийн байдлаар үүрэг гүйцэтгэгч гэсэн албатайгаар томилогдоод явж байна. Захиргааны бүтцийг цомхон байлгах сонирхолтой байгаа. Гол нь үйлдвэрлэлийн үйл явц дээрх хүмүүс нь олон, стандартын дагуу ажилладаг байгаасай гэж хүссэн. Өмнөх захирлын зөвлөл 15 хүнээс бүрддэг байсан. Бүгд тусгай хангамжтай гэх зэргээр шүүмжлэл дагуулсан зүйл олон байсан. Одоо бол захирлын зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй, өргөтгөсөн хурлаараа есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар болгож Үндэсний зөвлөлөөр батлуулсан. Одоо Үндэсний зөвлөлөөс сонгон шалгаруулалттай холбоотой журам эцэслэн батлагдсанаар Радио, Телевизийн болоод бусад захирлуудын сонгон шалгаруулалт зарлагдаад явах байх.

Та сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ бэлтгэн хүргэж буй нийтлэл, нэвтрүүлгийн чанар чансаанд ямар дүгнэлт өгч байгаа вэ. Уг байгууллага маш том бүтэцтэй, 800 шахам ажиллагсадтай нүсэр байгууллага гэж ойлгодог. Тийм ч учраас энэ хэрээр уран бүтээлийн чанар чансаа сайн байх ёстой гэсэн хүлээлттэй байдаг?

-Манай радио 90 орчим, телевиз 60 орчим жилийн түүхтэй, өөрийн соёл, уламжлалтай байгууллага. Өөрийн гэсэн авто баазтай, маш том барилга байгууламж, техник хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах гэх зэргээр ажиллах хүн хүч их шаардана. Бидэнд үе үеийн уран бүтээлчдийн хийсэн сайн контент олон байна. Гэхдээ энэ нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар хязгаарлагддаг. Бас бусад арилжааны телевизүүд төдийлөн хийдэггүйгээрээ онцлог. Нэвтрүүлгийн чанар чансааг улам сайжруулахын тулд олон зүйл хийх хэрэгтэй байна. Хүний нөөцөө илүү чадавхжуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хамгийн гол нь орж ирсэн хөрөнгө оруулалтыг оновчтой зарцуулах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд буюу 2017, 2018 онд манай байгууллага түүхэнд байгаагүй өндөр хөрөнгө оруулалттай байсан. Харамсалтай нь үүнийг зөв захиран зарцуулж чадаагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дээр нь улс төрийн нөхцөл байдал бидэнд нөлөөлж байна. Тухайлбал, төсвөө тануулдаг гэх мэт.

Олимпийн наадам шууд дамжуулах уу. Ер нь шинэ контент, уран бүтээл хийхэд хэрхэн анхаарах вэ. Үүнд төсвийн хүндрэлтэй байдал хэрхэн нөлөөлөх вэ?

-Олимпийн наадмыг шууд дамжуулж чадахгүй хэмжээнд хүрч байна. Тун харамсалтай. Монголын нэгэнТББ олимпийн эрхийг нь аваад“Их олимп нэгдэл” ТББ-д шилжүүлсэн юм билээ. Энэ хүрээн арилжааны 13 телевиз олимп дамжуулахаар болсон гэж ойлгож байгаа. Бид олимпийн наадмыг дамжуулахыг хүсвэл маш өндөр төлбөр мөнгөний асуудал яригдаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар манай байгууллага төсвийн хувьд маш хүнд байна. Бид үндсэндээ 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлуулсан. Одоогийн байдлаар 3.5 орчим тэрбум төгрөгийн татварын болон нийгмийн даатгал, бусад өр төлбөртэй байна. Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор хураамжийн орлогоо авч төвлөрүүлж чадахгүй байна. Дээр нь бид төсвөөс дэмжлэг авдаг учир цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөгдөөгүй. Тиймээс олимпийг дамжуулахад төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж хүндрэлтэй байдал үүссэн. Энэ тухайгаа би саяхан болсон Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны хурал дээр хэлж Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлт уламжлаад байгаа.Гэхдээ энэ мэт бэрхшээлийг тоочих бус гарц, гаргалгаа, эрэл хайгуул хийнэ, шинэ контентууд хийнэ. Ингэхдээ өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлаад хөтөлбөрийн бодлогоо шинэчилж дуусаад байна. Үүний дараа уг бодлоготой уялдсан хүний нөөц, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр судалгаа хийгээд дуусах шатандаа явна. Дараа нь контентуудаа хийнэ, сайжруулна. Ямар нөөцөөр, ямар зардлаар, хэдий хугацаанд яаж хийх вэ гэдгийг төлөвлөж ажиллах нь чухал юм. Иймээс бид маш их сууж, олон зүйлтэй танилцаж, няхуур ажиллаж байна. Есдүгээр сарын 27 буюу манай телевиз анх байгуулагдсан өдөр үзэгч, сонсогч олондоо шинэ контент хүргэх төлөвлөгөөтэй байна. Мөн шинэ сүлжээгээ танилцуулна. Шинэ нүүр царайгаар учран золгоно гэж бодож, төлөвлөж ажиллаж байна.

Төсвийн хүндрэлийг шийдвэрлэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?

-Бидэнд төлөвлөгөө байгаа ч хараахан зарлах болоогүй. Намраас төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх хүлээлттэй байна. Мэдээж урт хугацаандаа байнга улсын төсвийн дэмжлэгтэй байх, хураамжийн орлогоо нэмэгдүүлж чадахгүй явах нь хүнд. Бид одоо нэг өрхөөс 1100 төгрөгийн хураамж авч байна. Энэ бол олон жилийн өмнө тогтоосон дүн. Уг мөнгөөр үзэгчиддээ нэг сард 500 гаруй цагийн эфир хүргэж байна. Телевизийн нэг л сувгийн хувьд шүү энэ тоо. Гэтэл бид чинь Телевизийн таван суваг, Радиогийн гурван сувагтай, вэб сайт нэг гээд маш олон үйл ажилагаа явуулдаг байгуулага шүү дээ. Ер нь яваандаа ОНРТ-ийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг хүмүүс илэрхийлдэг. Гэхдээ хууль өөрчлөхийг хүлээх бус санхүүгийнхээ схемийг оновчтой хувилбараар зохион байгуулах ёстой. Тэгэх юм бол бид маш чадварлаг уран бүтээлчидтэй, сайн контенттой байх боломжтой. Техник технологийн хувьд ч үсрэлт хийх боломжтой. Хөгжлийн концепцоор бид 21 дүгээр зууны шинэ медиа корпораци болно гэж тодорхойлсон. Дэлхийн томоохон радио, телевиз BBС,NHK-ийн түвшинд хүрч ажиллах боломж байна гэж харж байгаа. Ерөнхийдөө манай хөгжлийн загвар, ажиллаж ирсэн хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн схем зэрэг нь гадны байгууллагуудтай төстэй. Гадныхан ажиллаж болоод байхад бид яагаад болохгүй гэж гэсэн асуулт байна. Бид уран бүтээл хийх, түгээхдээ ч тэр маш оновчтой байх ёстой гэж үзсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал явагдаж байна. Дижитал хувьсгал юм. Тэгэхээр бид түгээх сувгаа маш зөв зохион байгуулах ёстой гэж харсан. Хурдацтай өөрчлөгдөж буй энэ орчинд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энэ байгууллагыг санхүүгийн хувьд үр ашигтай удирдах боломжтой. Тэгэх ч ёстой.

Өмнөх удирдлагуудын хийж байгаагүй, шинэ концепцийн тухай ярьж байна уу?

-Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Уламжлалаа хадгална. Ялангуяа, радио уламжлалт технологи дээр суурилсан хэвээр байна. Телевиз маань ч тэр. Харамсалтай нь радио дээр бодлогын бичиг баримт боловсруулагдаагүй, айлын шоовдор хүүхэд шиг явж иржээ. Тэгэхээр бид радиогийнхоо хүртээмжийг маш сайн нэмэгдүүлэхэд анхаарна. Үүний тулд дамжуулах станцууд дээр улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх байх гэж найдаж байна. Дижитал радио руу шилжинэ. Телевизийн хувьд дотогшоо гэхээс илүү гадагш чиглэсэн томоохон контент үйлдвэрлэнэ. Манай байгууллага хилийн дээс алхаад BBС-тэй адилхан байхгүй юу, нэр хүндийн хувьд. Гадаад зах зээл дээр Монгол гэдэг нэрийг хэн хамгийн сайн түүчээлж чадах вэ гэвэл МҮОНРТ. Манайх баялаг үүх түүх, соёл, уламжлалтай. Үүнд тулгуурлаж контент хийж том зах зээл рүү гарах боломж байгаа. Хэн хамгийн бага зардлаар шуурхай мэдээлэл дамжуулж чадах вэ гэвэл радио. Ялангуяа, манай удирдлагын баг радио дээр илүү төвлөрч байгаа. Хүртээмж, контентыг нэмнэ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовтой уулзаж 2014 оноос зогссон Оросын дуу хоолой радиогийн Монгол хэлний редакцийн үйл ажиллагааг сэргээх, контент солилцоо, уран бүтээлчдийг сургах зэрэг асуудлаар ярилцаж эрхэм Элчин сайд маш нааштай хүлээн авсан. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөр Бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйтай уулзаж мөн уран бүтээлчдээ сургах чиглэлээр ярилцаж ойлголцсон. Ер нь дэлхийн мэдээний урсгалыг, аль нэг улсын томоохон нэвтрүүлгийн форматыг нутагшуулж оруулж ирэх нь МҮОНРТ-ийн тэргүүний зорилго бус Монгол Улсынхаа соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг түгээх нь бидний эрхэм зорилго гэж ойлгож байгаа.

Сүүлийн үед үндэсний телевизийг тойрсон маргаан, удирдлагын бүтэцтэй холбоотой халаа сэлгээ ихээхэн өрнөсөн. Энэ байдал юунаас үүдэлтэй гэж харж байна вэ?

-Ерөнхийдөө дотоодод үүссэн хямрал арилсан гэж харж байгаа. Таны асуусан зүйл намайг томилогдохоос өмнөх үйл явц. Өмнөх удирдлагуудын хангамж, зардал мөнгөнөөс үүдэлтэй зөрчилдөөн байсан гэж ойлгодог. Одоо бол үндэсний аудитын хараат бус шалгалт орчихсон байна. Сангийн яамны шалгалтыг давхар оруулна. Тагнуулын байгууллага, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шалгалтыг мөн оруулна. HR-ийн аудит хийлгэнэ. Мэргэжлийн хяналтынхныг бас оруулна. Хэдийгээр төсвөөс дэмжлэг авдаг ч гэсэн энэ байгууллага олон нийтийн статустай. Санхүүгийн хувьд ил тод байх ёстой. Эхний байдлаар санхүүтэй холбоотой, ажил албан тушаалтай холбоотой олон зөрчил илрүүлээд байна. Үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад яахав. Намайг болон удирдлагын багийг үндэслэлгүйгээр халаа сэлгээ их хийж байгаа тухай ташаа мэдээлэл гарсан байна билээ. Жирийн ажилтантай холбоотой ямар ч халаа сэлгээ хийгдээгүй, хойшид ч хийгдэхгүй гэдгийг харицулагтайгаар хэлье. Харин хууль зөрчсөн элдэв үйлдэлтэй эвлрэхгүй гэдгийг хэлэх байна. Одоо ч хэрүүл шуугиан гадна талаас тасрахгүй байна. Үүнийг зохион байгуулж байгаа хэсэг бүлэг хүн бий. Би хэн гэдгийг мэднэ. Гэхдээ үүнд ач холбогдол өгч, анхаарал хандуулахгүй. Тэгэх ч шаардлагагүй. Одоо урагш хараад ажлаа хиймээр байна. Бидэнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бүрэн боломж байна. Байр савнаас эхлээд уран бүтээлчдийн чадвар, чансаа хангалттай. Бид хэрүүл хийгээд суух бус энэ салбарын мөсийг зүсээд түүчээлмээр байна. Мөс зүсэгч, луужин байх ёстой. Бид эцэг телевиз, радио юм бол түүн шигээ байя. Монгол Улсыг гадагш сурталчилдаг, нүүр тахалдаг том байгууллага нь байя гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Үнэхээр олон нийтийн радио, телевизэд бугшсан идээ бээр нь шахагдаж байгаа. Тийм учраас зарим хүн байж ядаж байгаа. Энэ байгууллага цэвэрлэгдэж, төлөвшиж, хөгжиж байж энэ салбар хөгжинө. Энэ салбар хөгжиж байж нийгэм цэвэршинэ гэж ойлгодог.

Танай байгууллагад улс төрийн аливаа нөлөө орох, өөрийн хүнээ томилох гэж оролдох зэргээр гадны нөлөөлөл хүчтэй байна уу гэж харагддаг. Таны өмнөх захирал дээр ч тийм маргаан гарч байсан. Энэ нөхцөл байдлыг хэрхэн хардаг вэ?

-МҮОНРТ-ийн үе үеийн удирдлагыг улстөрчид томилж ирсэн гэж ярьдаг. Оролцоо байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ миний томилогдох үйл явцад хөндлөнгийн ямар нэг нөлөө огт ороогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Чадварлаг, мэргэшлийн хүмүүстэй хамтран ажиллана. Хэн нэг улстөрч, нөлөө бүхий этгээд надад хүн шахаагүй. Дурын хүнийг шахаад ажиллачихдаг салбар биш. Магадгүй би энэ утгаараа хамгийн азтай захирал нь байж магадгүй. Өмнө нь шахааны хүн ирлээ гэж ярьдаг байсан. Тэр зүйл нь алга болж байна. Саяхан бид бүх нийтийн хурлыг онлайнаар хийлээ. Эндээс манай хамт олон нэг зүг рүү харж чадсан гэж ойлгосон. Мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Түр томилогдсон захирлуудаа танилцуулсан. Намайг аль нэг талаар нөхөх чадвартай, чадалтай, боловсролтой хүмүүст би санал тавьж авчирсан. Миний далайсан газар далд ордог, далласан газар ил гарч ирэх хүнд санал тавиагүй. Тийм хүн ч байхгүй. Энэ байгууллага хөгжих, дээшлэх ёстой гэдэг дээр би бүх бооцоогоо тавиад ажиллаж байна. Би залуу хүний хувьд ч хожим “Үүнийг хийж чадсан шүү” манай баг маш сайн ажиллаж бүх боломжоо ашиглаж чадсаншүү гэж өөртөө хэлмээр байна. Үзэгч, сонсогч та бүхэндээ ойртож, танд, танай гэр бүл, үр хүүхдэд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг яг та бүхний хэрэглэдэг медиа суваг, хардаг дэлгэцээр чинь хүргэдэг болохын төлөө ажиллаж байна.

Сүүлийн асуултад та мөрийн хөтөлбөрөө багцлаад товч дурдахгүй юу?

-Би Innovation, Investment, Identity гэдэг агуулгатай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Яг үнэндээ манайд маш чадварлаг уран бүтээлчид ажиллаж, сайн контент хийдэг. Гэтэл түүнийгээ яг үзэгчдэдээ хүргэх тал дээр технологийн суурь маань ч, мөн нуулгүй хэлэхэд сэтгэлгээ маань хоцрогдоод байгаа. Тиймээс байгууллагадаа инновацийн соёл нэвтрүүлж, дэмжиж ажиллана. Гэхдээ энэ бүгд эргээд мөнгөн дээр буудаг. Манай байгууллага улсын төсөв, үйлчилгээний хураамж, өөрсдийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг. Харин орлогын болон санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх боломж байна. Энэ боломжуудыг ашиглана. Энэ бол корпорацийн менежмэнтийн асуудал.

Харин бид юуны төлөө ажиллах ёстой юм бэ, энэ байгууллага оршин тогтнож байгаагийн учир утга юу юм бэ гэдгээ бид маш тодорхой тодорхойлсон байгаа. “Яагаад гэдгээс эхэл” гэдэг шүү дээ. Би сэтгүүлч болчихоод “Монгол хүн гэж хэн юм бэ” гэж маш олон хүнээс асуусан. Оновчтой хариулт сонсож чадаагүй. Хариултаа сүүлд олсон. 21 дүгээр зууны монгол хүнийг бид өөрсдөө бэлтгэх, бий болгох ёстой юм байна. Үүнд МҮОНРТ чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулсан монгол хүнийг бүтээхийн төлөө явна гэж ойлгож болно.

Тэгэхийн тулд манай байгууллага муу нэрнээсээ салах ёстой. Ажил хийдүүлдэг олон хүн байна, манайд. Тэр бүхнээс салах ёстой. Жишээ нь, удирдлагууд нь хөлжөөд байдаг. Ажиллагсад нь цалин орлого, амьдрал ахуй нь өсч өндийдөггүй. Ингэж болохгүй. Энэ байгууллагын нэр сүр, үр өгөөжийг бүх хүн жигд хүртдэг байх ёстой. Хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмжээр нь шударга үнэлэх учиртай. Манай хуучин захирлууд, хэсэг бүлэг хүн томилгоо хууль бус болсон гэх зэргээр ярьж байна гэсэн. Элдэв үйл ажиллагаа зохион байгуулах тухай ч сонсогдож л байна. Энэ асуудал дээр хэлэхэд хууль хяналтын байгууллагууд нь шалгаад тогтоочихсон юм билээ шүү гэх байна. Манай Радио, Телевизийн зөвлөхийн багт энэ байгууллага, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ажиллаж байгаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ш.Еолк,Г.Золжаргал, Ц.Сүхбаатар, инженер Ч.Цагаан гэх зэрэг. Мөн миний зөвлөхөөр Б.Батзориг гээд хууль зүйн ухааны доктор ажиллаж байна. Би маш сайн зөвлөх, гүйцэтгэлийн багтай учир өөртөө итгэлтэй байгаа.Манай удирдлагын баг залуусаас бүрдсэн учир зөвлөхүүдээрээ хашир туршлагтай хүмүүсийг урьж ажиллуулж байна. Уламжлал, шинэчлэл, хүсэл зориг, туршлага хосолсон баг бүрдсэн. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Миний хуурай ах, Монгол HD телевизийгийг үүсгэн байгуулсан Ц.Энхбаяр гэж хүн байсан. Тэр хүн МҮОНРТ ямар байх ёстой тухай олон зүйлийг надад зааж сургаж байсан. Маш том хариуцлага, хүлээлт, хүсэл зориг, үнэт зүйлийг тээж байгаа учир надад алдах эрх байхгүй.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

123 тэрбум төгрөгийн алдагдлыг улсад буцаан төлүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлсэн байна.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм.

Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгдлөө гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлээ.


Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгөх сурагчдаас шинжилгээний хариу шаардахгүй

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон. Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэл гаргажээ. Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй, COVID-19 халдварын шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн гэж дурджээ.