Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр маргааш тохиож байна. Энэ өдрийг бүх нийтийн соёл, амралтын өдөр болгон хуульчилсан билээ.
Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслолын хөтөлбөр:
2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр. /Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчэн дуган /
ӨГЛӨӨ
05:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна)
06:00 Сожин хурна \Гандан дуган\
07:00 Бурхан багшийн чого хурна \Гандан дуган\
БАГА ҮД
09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах
09:05 Бурхан багшийн Ринсрэл залах \Батцагаан дуганы хоймрын шүтээнд\
09:15 Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө
09:25 Дуун тахил /Морин хуурын чуулга/
09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ
09:45 Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ
09:50 Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ
09:53 Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ
09:55 АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
10:05 АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ
10:15 Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ
-Исламын шашны төлөөлөл
-Үнэн алдартны шашны төлөөлөл
-Католик шашны төлөөлөл
10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна
11:00 Түр завсарлага
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана
11:40 ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртхуун сэдвээр айлдвар айлдана
11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна
12:00 Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана (МҮОНТ шууд дамжуулна)