Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна

Одоогоос 3000-аад жилийн тэртээ зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багш эхээс мэндэлж, түүнээс 36 жилийн дараа тэр л өдрөө төгс гэгээрлийн хутгийг олоод, 45 жилийн турш гүн дэлгэр номын хүрдийг эргүүлсээр мөн л тэр өдрөө 81 насандаа нирваан дүрийг үзүүлжээ.

Эл өдрийг “Бурхан багшийн их дүйчэн” өдөр хэмээдэг агаад дэлхийн олон оронд буян ном, ариуслын өдөр болгон тэмдэглэж байна.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Сүсэгтэн бидний хувьд энэ өдөр арван цагаан буяныг туурвих ёстой. Үүнд:
1. Хорхой шавьжнаас аваад алив амьтны амь хөнөөхийг цээрлэж, аврал өршөөх арга замыг барин дагах
2. Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодолгүй, харин өөрөө өгөх
3. Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх
4. Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван, амирлангуйг хичээнгүйлэх
5. Худал хэлэхийг цээрлэж, шударга занг эрхэмлэх
6. Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлөн харилцах
7. Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх
8. Бусадтай арцалдах, элдэв хорт сэтгэлийг үл агуулан чин сэтгэлийн үгийг ил тод хэлэх
9. Хомхой шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг барих
10. Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд, эвсэг зөөлөн, хүнлэг сэтгэлийг баримтлах
10 цагаан буяны тухай дэлгэрэнгүй дурдваас: Өчүүхэн бага буяны үрээс хэмжээлшгүй их амгалан гарах буюу өчүүхэн бага нүглийн үрээс тэсэшгүй их зовлон гарч болзошгүй. Иймд буян, нүглийг бага гэж үзэж болдоггүй бөлгөө. Бусдын хийсэн үйлийн үрийг өөр нэгэн үл эдлэх ба өөрийн хийсэн үйлийг бусдад шилжүүлж үл болох бөгөөд өөрийн хийсэн үйлийг зөвхөн өөрөө л эдлэнэ. Сайн муу бүхний шалтгаан болсон буян, нүглийн үйлийг эс хураавал түүний үр болсон амгалан, зовлонг хэзээд үл эдэлнэ. Үйл нь олон галваар дамжсан урт хугацаанд ч хорогдон алга болдоггүй төдийгүй шалтгаан нөхцөл нь бүрдсэн үед боловсрон гарч ирдэг байна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Мобиком Корпорацийн захирал Тацуяа Хамада Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Мобиком Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр Алтан гадас одонгоор шагналаа. Түүний харилцаа холбооны салбар, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү төрийн дээд шагнал олгожээ.

Мобиком Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирал Тацуяа Хамадагаас сэтгэгдлийг нь сонсоход:

“Би Монгол Улсад 2016 оноос хойш тав дахь жилдээ ажиллаж байна. Монголын харилцаа холбооны салбарт, Мобикомд оруулсан хувь нэмрийг маань үнэлж энэ нэр хүндтэй шагналыг надад гардууллаа. Гэхдээ энэ бол зөвхөн миний хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг биш. Мобикомын бүх ажилтны хүчин чармайлтын үр дүнд бий болсон бидний амжилтыг үнэлж буй хэрэг юм. Хүн бүрийн хүчин чармайлтын ачаар Ерөнхийлөгчөөс нэр хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна.

Шагнал хүртэх мөчид салбартаа болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрээ улам батжуулна гэж бодон зогслоо. Мэдээж энэ бүхнийг би ганцаараа хийж хүчрэхгүй. Надтай хамт Мобиком групп болон Монгол Контент ХХК гэсэн баг ажиллаж байгаа учраас цаашдаа илүү их хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гаргах болно гэж амлаж байна. Энэ үйл явдал зөвхөн миний бизнесийн замнал төдийгүй амьдралд маань тохиолдсон маш том үйл явдал боллоо. Үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа” гэв.

Тацуяа Хамада захирал нь Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компанийн удирдлагын хувьд техник технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг Монголын хэрэглэгчдэд хүргэх томоохон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж 4G cүлжээ, шилэн кабел, радио релэй сүлжээ, дата бааз, дэд станцыг орон даяар байгуулж томоохон ажлыг эрчимжүүлж , Монголын хамгийн анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрөлтэй Monpay цахим мөнгийг хэрэглэгчдийн хүртээл болгох, хамгийн сүүлийн үеийн OTT технологид суурилсан VOO стрийминг үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах Мобикомын 1500 гаруй ажилтныг манлайлан удирдаж байна.

Тэрээр

  • Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн WASH төсөл,
  • Нэн ховордсон амьтдыг хамгаалах төсөл,
  • Хүүхдийн тусламжийн утас 108,
  • ‘’Яараад яахав дээ’’ аян,
  • Тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих хөтөлбөр,
  • Хүүхэд бүрд цэвэр ус төсөл,
  • “Эмч нартаа хайр түгээе” аян зэрэг томоохон төслүүдийг Мобиком болон ОУ-ын байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан юм.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Отрын бүс нутгуудад малын сэг зэм устгаж эхэллээ

Отрын малыг өөр аймаг, сумын нутгаас гаргаж бэлчээрийг чөлөөлөхтэй холбогдуулан энэ өвөл, хавар хорогдсон малын сэг зэмийг устгаж ариутгах ажлыг хийж эхлээд байна. Энэхүү ажлыг сумдын мал эмнэлгийн тасгууд, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 24-31-нийг хүртэл зохион байгуулж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нийт, аймаг дундын отрын 9 бүс нутагт Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар Чойбалсан, Бага арганы бүсээс бусад аймаг дундын отрын бүс нутагт эхэлж, Говь-Сүмбэр аймгийн Малхын тал нутагт 1500 гаруй малын сэг зэмийг устгаж ариутгал халдваргүйтгэл хийгээд байна. Аймаг дундын отрын бүс нутгаас 431 мянга гаруй малыг чөлөөлөөд байна.

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймагт нийт 1.2 сая мал хорогдсон нь малын зүй бус хорогдлын 86.6 хувийг эзэлжээ. Өнгөрсөн сарын мэдээллээр улсын хэмжээнд 1.4 сая мал хорогдсон нь оны эхний нийт малын 2.2 хувийг эзэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хөдөлгөөнд оролцоно

Маргааш буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна. НИТХ-ын тогтоолд автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй хэмээн заасан байдаг. Иймд маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад бүртгэлтэй 1.1 сая тээврийн хэрэгслээс 590 мянга гаруй нь баруун талдаа жолооны хүрдтэй


Улсын хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 25-н буюу өнөөдрийн байдлаар нийт 1.176.167 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Үүнээс:

  • Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл – 300.266
  • Бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл -513.646
  • Хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл – 240.079
  • Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл – 387
  • Хосолсон /HYBRID/ хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл – 260.388 байгаа юм.

Түүнчлэн баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй 590.799 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол зүүн гар талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй 447.549 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Дээрх тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг хувийн хэвшилтэй хамтран тохижуулна

Сүүлийн жилүүдэд иргэд явган аялалд идэвхтэй хамрагддаг болсон. Энэ ч утгаараа Богдхан уул руу алхах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн сард иргэд хамгийн ихээр зорин очдог Богдхан уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт ажиллаж, энэ хэсгийн тохижилтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 18-ны А/370 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг тохижуулах асуудлыг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ болон бусад холбогдох газрын төлөөлөл оролцсон юм.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд нийт 11 амралтын цэг байгуулахаар, Дугуй цагаан буюу амралтын талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл энэ ажилд “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хамтран ажиллаж байна. Тэд нийт таван га газарт тохижилт хийхээр төлөвлөж, иргэд амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэрэг 19 төрлийн ажлын саналаа танилцуулсан. “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хоёр га газарт 4000 шинэс, нарс мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд маргааш буюу тавдугаар сарын 26-нд 20 аж ахуйн нэгж, 1800 иргэн мод тарих ажилд нэгдэхээр болжээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Тохижилтын ажлын хүрээнд явган замыг байгалийн материал ашиглаж чулуу, модоор хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна” гэсэн бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг “Нийтийн бие засах газрыг Улсын комисс хүлээж авсан. Хувийн аж ахуйн нэгжтэй гэрээлэн ажиллуулна. Мөн хог ачилтыг долоо хоногт хоёр удаа хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвхөн Дугуй цагаан гэлтгүй Зүүн ширээт, Цэцээ гүн зэрэг явган алхалт хийхэд тохиромжтой шинэ маршрутыг судлах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайн иргэдэд зориулсан амралт, зугаалгын тохижилтын ажилд санаачилгаараа оролцож байгаа залуус, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгахыг уриалав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

Тэрбээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээ авах боломж, нөхцөлийг нэмж, байгууллагын орц, гарц, мэдээллийн самбар, стандартын ариун цэврийн өрөө бий болгож, угтах үйлчилгээнд дохионы хэлмэрч орчуулагч ажиллуулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмж, тэдний эрхийг хангах, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломжийг нэмэгдүүлэхэд нутгийн захиргааны байгууллага санаачилгатай ажиллах хэрэгтэй гэв.

Хөдөлмөрийн тухай хуулльд 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Энэ дагуу байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, энэ талаарх мэдээллээ нэгтгэж, эргэн мэдээлэхийг салбар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хэсэгт орох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах квотыг нэмэх зэрэг хүсэлт гаргажээ.

Categories
мэдээ спорт

​Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн багаа зарлалаа

“Токио-2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болох билээ.

Тэгвэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонголоо.

Тус хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдсэн байна.

“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон аж.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно.
Categories
мэдээ нийгэм

Маргааш дархлаажуулалт болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 24-нд тус дугаарт иргэдээс нийт 391 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.42 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 17 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод 57 суурин цэгт, гурван явуулын дархлаажуулалтаар 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Маргааш бүх нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллах юм. Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллана. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Сэвжидийн Сүхбаатар​т Хөдөлмөрийн баатар цол олгоно

Монголын Улсын Ерөнхийлөгч маргааш /2021.05.26/ төрийн дээд цол, одон медаль гардуулна. Энэ үеэр МУ-ын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.