Month: May 2021
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа Цаг уурын уулзвар хооронд 2 талын урсгал хөдөлгөөнийг 2021 оны тавдугаар сарын 25, 27, 29 болон зургадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хааж Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх юм.
Иймд жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амрах юм. Харин хилийн боомтууд амрахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД
№ |
Боомтын нэр |
Ажиллаж байгаа эсэх |
Цагийн хуваарь |
Тайлбар |
1 |
Цагааннуур |
Тусгай хуваариар ажиллаж байгаа |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн малын тэжээлийг боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. |
|
2 |
Боршоо |
Тусгай хуваариар ажиллаж байгаа |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. |
|
3 |
Тэс |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
|
4 |
Арцсуурь |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
|
5 |
Ханх |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
|
6 |
Сүхбаатар /төмөр замын/ |
Ажиллаж байгаа |
Өдөр бүр 24 цагаар |
Төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
7 |
Алтанбулаг |
Тусгай хуваариар ажиллаж байгаа |
Тусгай хуваариар |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулахгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
8 |
Ульхан |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
|
9 |
Эрээнцав |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
|
10 |
Эрээнцав /төмөр замын/ |
Тусгай хуваариар ажиллаж байгаа |
Тусгай хуваариар |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. |
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТУУД
№ |
Боомтын нэр |
Ажиллаж байгаа эсэх |
Цагийн хуваарь |
Тайлбар |
1 |
Даян |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
|
2 |
Булган |
Ажиллаж байгаа |
Даваа-Баасан 10:00-19:00 Цайны цаг 14:00-15:00 |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
3 |
Байтаг |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. |
|
4 |
Бургастай |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. |
|
5 |
Шивээхүрэн |
Ажиллаж байгаа |
Даваа-Бямба 08:00-20:00 Цайны цаггүй |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
6 |
Гашуунсухайт |
Ажиллаж байгаа |
Даваа-Бямба 08:00-20:00 Цайны цаггүй |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
7 |
Ханги |
Ажиллаж байгаа |
Даваа-Баасан 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
8 |
Замын-Үүд |
Ажиллаж байгаа |
Даваа-Ням 08:00-18:00 Цайны цаггүй |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
9 |
Замын-Үүд /төмөр замын/ |
Ажиллаж байгаа |
Өдөр бүр 24 цагаар |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
10 |
Бичигт |
Ажиллаж байгаа |
Даваа-Ням 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон. |
11 |
Сүмбэр |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. |
|
12 |
Баянхошуу |
Ажиллаж байгаа |
Даваа-Ням 08:00-17:00 Цайны цаг 12:00-14:00 |
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан. |
13 |
Хавирга |
Түр хаагдсан |
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан. |
Өнөөдөр /2021.05.26/ нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин 3, явуулын 3 шинжилгээний цэг ажиллана.
Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэллээ. Албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө л аль хэдийнэ сонгуультай холбоотой хөл, толгой нь олдохгүй бужигнаан эхэлсэн. Угаас тэгдэг л дээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага ч, албан бусаар аль хэдийнэ эхэлсэн.
Жигтэйхэн юм болоод л сурталчлаад л, зарим лидер нь намаасаа нэр дэвшигчийг амаа олохгүй магтаад эхэлчихсэн. Гурван намаас нэр дэвшигчид тодорчихоод байгаа. Одоо нэр дэвшигчдээ ялуулах гээд хөл газар хүрэхгүй хөөрч, ер нь амиа тавих нь ээ. Дээр нь дэмжигчид нь манай, танай тал гэлцээд сошиалаар нэг хэрүүл. Парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой манай улс Ерөнхийлөгчтэй байхаар Үндсэн хуульдаа заахдаа ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гээд тодорхой оруулсан. Үнэн хэрэгтээ өнгөрсөн жилүүдэд парламентаасаа давсан эрх мэдэлтэй, парламентын болон Засгийн газрын гишүүдээ гарын аясаар айлгаж сүрдүүлдэг Ерөнхийлөгчидтэй байлаа. Мачийж мачийж, намаасаа бөөн мөнгө төгрөг гаргаж, сайн, муугаа дуудалцан сүйд болж байгаад нэг нь ялаад гараад ирдэг. Маргааш нь л нам төрийн дайсан нэг том “мангас”тай болчихсон байдаг. Одоо бол “мангас” төрүүлэх уралдаан ид дундаа оволзож байна.
За тэгээд аль ч намаас нэр дэвшээд ялаад гараад ирсэн нэр дэвшигч нь өөрийг нь дэвшүүлсэн намдаа дайсагнадаг болоод удлаа. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр л юм, юм болдог доо. Бүр анхны Ерөнхийлөгчөөс энэ бүхэн улбаатай. П.Очирбат Ардын намаас Ардын их хурлаас сонгогдон Ерөнхийлөгч болчихоод МАН дараа нь дэвшүүлэхгүй гэхээр нь Ардчилсан хүчний эвслээс нэр дэвшсэн. Анхны намаа орхиод айлын намаас дэвшиж гарч ирээд П.Очирбат Ерөнхийлөгч зүгээр байгаагүй ээ. 1996 онд ардчилсан хүчин ялаад гараад ирэхэд хор найруулж, өөрийнхөө тамгын дарга байсан М.Энхсайханыг Ерөнхий сайд болгосон. Угтаа өөрт нь нэр дэвших боломж олгосон Ц.Элбэгдорж, С.Зориг нарын нэгийг дэмжиж болох л байсан.
Дараа нь МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Монгол Улс Н.Багабанди гэдэг Ерөнхийлөгчтэй болов оо. Ерөнхийлөгч болмогцоо л намын дарга Ерөнхий сайд Н.Энхбаяраа яаж баллаж байлаа. Н.Энхбаярт өөрт нь ч учир их байсан. Дээр нь Н.Багабанди ч түүнийг ер зүгээр байлгаагүй. “Урт шар дээлтэй хүний учруулж болох аюулаас хол бай” гэсэн титэм үгээ хэлээд л дайсагнаж эхэлсэн байдаг. Өөрийг нь Ерөнхийлөгчид дэвшүүлж, ялуулсан намдаа саад тотгор хийгээд зогсоогүй, төдийгүй өрөөлийн намаас нэр Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж байлаа. Түүнийг ингэж улстөржиж байх зуур С.Зориг амь насаа алдсан байдаг. Дараа нь Н.Энхбаяр МАН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч болсон. Хаан сууж, өөдөөсөө үг хэлэх хүнгүй болгосон. МАНыг бас л чичрүүлж байлаа. М.Энхболдтойгоо үй зайгүй байснаа сүүлдээ үг авахгүй байна гэж дайсан болгож, С.Баяртай сүжирсэн. Тэр үедээ намын залуу лидер У.Хүрэлсүх хаан мэт дураараа аашлах Ерөнхийлөгчтэй ам зөрснийхөө төлөө адлуулж, шорон орондоо ортлоо шахуулж хавчуулж, үйл тамаа үзсэн.
Ингээд ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярын дараа гарч ирсэн. Олон сайхан зүйл хийсэн. Сайн ч хуулиуд гаргасан. Гэхдээ л Ц.Элбэгдорж МАН-ын удирдлага М.Энхболдтой сүжирч, Худалдаа хөгжлийн банктай нэр холбогдож, “Эрдэнэт”ийн асуудалд орооцолдлоо. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад оролцож, өөртөө том дайсан бэлдсэн. Ингээд Н.Алтанхуяг буумагцаа л Ц.Элбэгдоржийн “Шударга бусын хонгил” гээч нэр томьёог гаргаж ирсэн. Тэр үед Н.Алтанхуягийн ойр тойрныхон бас цагдаа шүүх, шорон оронгоор ороод гарсан шүү дээ. Дээр нь оймс гозолзуулснаас эхлээд орон шоронгийн асуудлууд бас л бий.
Монгол Улс Ерөнхийлөгчтэй болсон цагаас хойш Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдсээр ирсэн. Сая харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийг нь нэлээд хумьж өгөх шиг боллоо. Монгол Улс парламентын засаглалтай атал Ерөнхийлөгчийн засаглалтай аятай л явж ирсэн. Ерөнхийлөгчид нь оролцохгүй ч юм байхгүй. Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчидтэй нь, ерөнхий прокурорыг прокурорын удирдлагуудтай нь, АТГ-ын даргыг томилно. Үүний дараа Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга “Монгол ялна” гэсээр Ерөнхийлөгч болсон. Ардчилсан намыг хоёр хагаллаа. Өрсөлдөгч гол намынхаа удирдлагатай ах, дүү мэт сүжрэн сүйд байлаа. Биесээ магтан, хэлхэлдэж, салж хагацахааргүй болж, дөрөө харшуулсан. Хачирхалтай нь Х.Баттулгыг дэмждэг, түүний фракцынх гэж хэлж болохоор хүмүүс цөөнх болсон АН-ын гишүүдийг бүрдүүллээ. Яагаад заавал Х.Баттулгыг дэмждэг АНаас нэр дэвшигч л УИХын сонгуульд ялсан байна гэдэг бас сонин. Бүр нарийн яривал өнөөдрийн Ардчилсан намын нөхцөл байдалд Х.Баттулга буруутай. Эрх мэдлийн шунал түүнийг мөн л эвджээ. Ардчиллын төлөө хамт зүтгэж явсан олон нөхдөө шоронд хийлээ гэж түүнийг буруутгалаа. Дандаа л намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээр лидерүүд шоронд орсон нь анхаарал татна. Монголоор дүүрэн дэмжигчтэй байсан түүнийг эсэргүүцэгчид мянга мянгаараа нэмэгджээ. Гомдож тунирхах, уурлаж бухимдах түмэн учир шалтгаан ч байсан биз. Ямар ч байсан Ерөнхийлөгчдийн явж ирсэн замнал тэр чигээрээ л хагалан бутаргах, айлган сүрдүүлэх, шоронгийн дарга аятай л байлаа.
Ингэж л парламентын засаглалтай, ардчилсан Монгол Улсад Ерөнхийлөгч хэмээх “мангас”ууд дураараа авирлаж ирлээ. Тэр нь, энэ нь гайгүй гэж хэлэхэд хэцүү. Тэр намынх, энэ намынх нь гайгүй байсан гэж өмөөрөх ч хэцүү. Бүгд л эвдэрсэн. Бас өөрийг нь дэвшүүлсэн намыг болон хүний намыг эвдлэлцсэн. Дахиад л аль нэг “мангасыг сонгох марафон эхэллээ. Эвгүйгээр хэлэх юм бол намууд дараагийн “мангас”аа гаргахаар махарч байх шиг харагдана.
Хэдийгээр хуулиар эрх мэдлийг нь хумьж өгсөн ч, хэн ч гарсан адил байх нь гэсэн болгоомж, айдас бий болжээ. Энэ удаа хугацаа нь сунаад зургаан жил болсон. Сонгож өгсөн намаа, Засгийн газраараа яаж тоглох бол. Зургаан жил суугаад дахин сунгахгүй болохоор дахин сонгогдохын төлөөх хор найруулга нь арай бага байх биз. Ингэж тооцоод Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тавин нас хүрсэн, алба хаших хугацааг нь нэг удаа зургаан жилээр болгосон. Ямар ч байсан нэр дэвшсэн гурвын нэг нь Ерөнхийлөгч болох нь тодорхой. Сонгогдсоныхоо дараа дахин улс төрдөө ирэхийн тулд хор найруулаад эхлэх үү. Эсвэл бүрмөсөн явах уу гэдгээсээ шалтгаалан үйл явдал өрнөнө. Хамгийн гол нь явах уу, үгүй юү. Улс төрөөс явахгүй бол “мангас” ажиллагааны хугацаа улам уртасна л гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчид өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа эхэлж буй юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж буй.
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид
Ухнаагийн ХҮРЭЛСҮХ
Монгол Ардын Нам
Содномзундуйн ЭРДЭНЭ
Ардчилсан Нам
Дангаасүрэнгийн ЭНХБАТ
Зөв Хүн Электорат Эвсэл
У.Хүрэлсүх | С.Эрдэнэ | Д.Энхбат | |||
---|---|---|---|---|---|
Мэдүүлэг гаргагч | Тайлант он |
2020
|
2020
|
2020
|
|
Албан тушаал |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
|
||
Орлого /мян.төг/ | Мэдүүлэг гаргагчийн нийт орлого /мян.төг/ |
182706.64
|
11456.98
|
132000
|
|
Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого /мян.төг/ |
0
|
196372.28
|
22000
|
||
Орон сууц, барилга байгууламж | Амины орон сууц: |
0
|
0
|
0
|
|
Нийтийн орон сууц: |
1
|
2
|
1
|
||
Зуслангийн байшин: |
1
|
0
|
1
|
||
Хашаа байшин: |
0
|
1
|
0
|
||
Үйлчилгээний зориулалттай: |
0
|
0
|
0
|
||
Үйлдвэрлэлийн зориулалттай: /тоогоор/ |
0
|
0
|
0
|
||
Оффис: /тоогоор/ |
0
|
0
|
0
|
||
Ферм: /тоогоор/ |
0
|
0
|
0
|
||
Гэр: /тоогоор/ |
0
|
0
|
0
|
||
Авто зогсоол: /тоогоор/ |
0
|
0
|
0
|
||
Авто граж: /тоогоор/ |
0
|
0
|
0
|
||
Бусад /тоогоор/: |
0
|
0
|
0
|
||
Нийт дүн /мян.төг/ |
162448
|
391000
|
900000
|
||
Тээврийн хэрэгсэл | Төрөл, тоо: | Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, ML350- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 | Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,BMW, 528- 1,Суудлын жижиг машин,Hyundai, I30- 1 | ||
Нийт дүн /мян.төг/ |
284058.6
|
352000
|
0
|
||
Мал, аж ахуй | Төрөл, тоо хэмжээ |
|
|
|
|
Нийт дүн /мян.төг/ |
0
|
0
|
0
|
||
Газар | Зориулалт, төрөл хэмжээ |
Ашиглах-1.5га-1
|
Эзэмших-10га-1, Эзэмших-1797м2-1, Эзэмших-700м2-1
|
Эзэмших-0.07га-3
|
|
Нийт дүн /мян.төг/ |
7522.5
|
36000
|
90000
|
||
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/ | Нийт дүн /мян.төг/ |
100000
|
0
|
260000
|
|
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл | Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн /мян.төг/ |
|
|||
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/ |
1694829.36
|
164094.39
|
40567
|
||
Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/ |
0
|
0
|
19100
|
||
Авлага | Авлагын нийт дүн /мян.төг/ |
0
|
0
|
400075
|
|
Зээл | Анх авсан зээлийн хэмжээ /мян.төг/ |
0
|
0
|
0
|
|
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт | Хуулийн этгээдийн нэр, хэлбэр |
Эрдэнэс Тавантолгой ХК ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК ХХК
|
Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК
|
Датаком ХХК, Хар Хорум Дижитал ХХК, Бизнес Медиа ХХК, Эй Эс Ай ХХК
|
|
Хувьцааны тоо |
1072ш, 0ш
|
1072ш, 1072ш, 1072ш, 1072ш, 1072ш
|
0ш, 0ш, 0ш, 0ш
|
||
Ногдол хувь |
-, 58%
|
100%, 100%, 100%, 100%, 100%
|
86.29%, 100%, 51%, 51%
|
||
Эрх, Патент, тусгай зөвшөөрөл | Эрх, патент, тусгай зөвшөөрлийн төрөл |
|
|
|
|
Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт | Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт /мян.төг/ |
0
|
38000
|
0
|
“Монос” группийн зүгээс коронавирусийн эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирэхээр ОХУ–ны эмийн үйлдвэрээс татсан байна. Гэвч тус тариаг импортоор оруулж ирэхийн өмнө ЭМЯ–наас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар гааль дээр саатсан талаарх мэдээлэл бий. Энэ талаар “Монос” группийн эзэн, УИХ–ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Энэ тариа ирсэн. Гааль дээр байгаа. Зөвшөөрөл хүлээж байна. Эртхэн зөвшөөрлөө өгчихвөл ковид туссан хүмүүс амь аврагдана. Шинэ Эмийн агентлаг энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хүний амь нас шүү” хэмээн сошиал хуудастаа бичсэн байна. Үүнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодрууллаа.
–Ковидын эсрэг эмчилгээний үр дүн бүхий тариаг “Монос” группээс импортоор оруулж ирж байгаа юм байна. Тухайн тариаг албан ёсоор эмийн бүртгэлд бүртгэсэн юм болов уу?
-ЭМЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олгох, импортын лиценз өгөх ажлыг цаг тухайд нь шуурхай гүйцэтгэж байгаа. Харин таны асууж буй “Remdesivir” тариаг урьдчилж Хүний эмийн зөвлөлийн хурлаар орж батлуулаагүй байна. Хүний эмийн зөвлөлөөс батлаагүй бол ямар ч эм, тарианд зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. Гэтэл албан ёсны хурлаар оруулаагүй байж тариа татсан байна. Түүнчлэн ЭМЯ-наас зөвшөөрөл авсны үндсэнд импортын лицензээ гаргуулснаар эм тариаг оруулж ирэх ёстой шүү дээ.
–Тэгэхээр Хүний эмийн зөвлөлийн хурлаар зөвшөөрөөгүй бол оруулж ирэх үндэслэл бүрдэхгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай улсад хэрэглэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсний дараа импортын зөвшөөрөл олгодог. “КОВИД-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 д заасны дагуу гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмэнд импортын лиценз олгох асуудлыг Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар импортын лиценз олгож байна.
Хүний эмийн зөвлөлийн хурал энэ оны гуравдугаар сарын 25, гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 19, дөрөвдүгээр сарын 29ний өдөр тус тус хуралдаж, сүүлийн хоёр удаагийн хурлаар Коронавируст халдварын үед шаардлагатай вирусийн эсрэг эмэнд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцэж, хүсэлтээ ирүүлсэн байгууллагуудын хувьд тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.
–Ер нь хил гааль дээр эм тариа саатах асуудал ямар байна вэ?
-Гааль дээр биднээс шалтгаалахгүйгээр урт дараалал үүссэн байна. Импортлогч, үйлдвэрлэгчид маань өөрсдөө янз янзын нөхцөл байдалтай байгаа л даа. Тодруулбал, зарим үйлдвэрлэгчид заавал олон тоогоор захиалсан эм, эмийн бүтээгдэхүүнийг зуун хувь бэлэн мөнгөөр төлсөн тохиолдолд нийлүүлнэ. Ингээд олон хүчин зүйлээс шалтгаалж үйлдвэрлэгчдийн маань ачаалал харилцан адилгүй байна. Биднээс шалтгаалахгүйгээр ийм ачаалал хил дээр үүсээд байгаа.
“Монос фарм трейд” ХХК–ийн дэд захирал Б.Ононгоос тодрууллаа.
–Гааль дээр зөвшөөрөл авахаар хүлээгдэж буй коронавирусийн эсрэг тариа нь чухам ямар зориулалттай юм бол. Үйлчилгээ, үр дүнг нь тодруулбал?
-Энэхүү тариаг коронавирусийн халдвар хүндэрч амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байгаа хүмүүст тарих боломжтой. Өөрөөр хэлбэл, эрсдэлт бүлэгт хийх тариа гэсэн үг. Бид энэхүү “Remdesivir” хэмээх тариаг хоёр долоо хоногийн өмнө захиалсан. Одоогийн байдлаар ЭМЯнаас бидэнд тусгай лиценз өгөхгүй байгаад л байна. Гэхдээ энэ сарын 28нд лицензийн асуудлаар хуралд орох төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс тариагаа хурдан хугацаанд оруулж ирэх, хүн ардынхаа амь насыг аврах хүсэлтэй байна
–Эм тариа гааль дээр удахаар чанарт нь сөргөөр нөлөөлөхгүй юү?
-Тухайн тариаг хэвийн нөхцөлд хадгалж болдог давуу талтай юм билээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар нь хүндэрсэн, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст хийх 500 ширхэг тариа гааль дээр хүлээгдэж байгаа. Өнөөдрийг оруулж тооцвол (өчигдөр) тариа маань гааль дээр 45 хонож байх шиг байна.
–Тухайн тариаг захиалахынхаа өмнө зөвшөөрөл авах үүднээс ЭМЯ–нд хандаж үзсэн үү?
-Ковидын нөхцөл байдалтай холбоотой эмийн бүртгэл, зөвшөөрөл хэрэггүй гэж бодсон учраас эм, тариа захиалаад байгаа. Гэвч энд лиценз байхгүй гэх асуудал үүссэн.
–Хэрвээ оруулж ирвэл тус тариаг “Монос”-ын эмийн сангуудаар зарах уу, ЭМЯ–аар дамжуулж хэрэглэх үү?
Хэрвээ ЭМЯнаас авъя гэвэл бид нар шууд өгчихнө. Харин авахгүй гэвэл хувь хүмүүс эмийн сангаас авч хэрэглэж болох эсэх тодорхой мэдээллийг хэлж мэдэхгүй байна. Коронавирусийн халдвар нь хүндэрсэн хүмүүст тарих энэхүү тариаг ОХУ-аас авсан. “Remdesivir” нэртэй тарианы талаарх нотолгоо, шинжилгээг мэдсэний үндсэнд татаж авахаар төлөвлөсөн. Ковидын шалтгаант нас баралтыг багасгахын тулд энэ тариаг оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
П.САЙНЖАРГАЛ
Аргын тооллын тавдугаар сарын 26, Буд гариг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5:02 цагт мандан, 20:37 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 20 цаг 34 минутаас 21 цаг 49 минутын хооронд 1 цаг 15 минут үргэлжлэх ба оргил үе нь 20 цаг 38 минутад харагдана
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 9-11 градус дулаан байна.