Categories
мэдээ спорт цаг-үе

Спортын сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж урлаг, спортын алдартнуудад Төрийн дээд одон медаль гардууллаа.

Спортын сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа.

Тэрбээр “Төрийн тэргүүнээс МУСГЗ цол хүртсэндээ маш баяртай байна. Өөрийнхөө нэрийг аавынхаа нэртэй хамт дуудуулах сайхан байлаа. Ээжийгээ баярлуулсандаа баяртай байна.

Телевизийн хамт олондоо баярлалаа. Хамтын хүч амжилт юм шүү. Тамирчид Монгол Улсынхаа төлөө зүрх сэтгэл, авьяас чадвараа зориулдаг. Энэ бүх цаг үед тэдний ололт амжилтыг олон түмэндээ шууд дамжуулан үзүүлж, тэдэнтэй хамт байсандаа баяртай байна. Спортын сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн, монголын тамирчид, Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Гавьяат эдийн засагч цолоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр аж үйлдвэр, спорт, эрчим хүч, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, мал ахуйн ахуйн төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Гавьяат эдийн засагч цол олголоо.

Б.Лхагвасүрэн нь өмнө нь Монголбанкны Дэд Ерөнхийлөгч, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч, Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын Зөвлөх, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан “Хөдөлмөрийн хүндэт медал”-аар шагнагдлаа

Өнөөдөр /2021.05.26/ Монгол улсын Ерөнхийлөгч төрийн одон, медалиар 40 хүнийг шагнаж байна.

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдлаа.

Тэрээр нийгэмд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашгийн төлөө ажлаа чиглүүлж, тэр дундаа төрийн ажлыг хуваалцаж хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” төслийг амжилттай эхлүүлж, хүүхдийн эрхийн төлөө тууштай ажиллаж байгаа нэгэн юм.

2012 оноос эхлэн хүний наймааны талаар дуугарч эхэлсэн тэрээр гадаадад суралцаж ирээд санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, “Лантуун дохио” ТББ-ыг байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийг олны анхааралд аваачсан юм. Улмаар манай улсад хүүхэд хамгааллын ажил системгүй явж ирснийг олж харан, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, хүүхэд хамгааллын төв, хүүхэд хөгжлийн төв гэсэн хоёр гол барилга бүхий цогцолбор төвийг байгуулах нь үр дүнтэй юм байна гэж шийдэн, энэхүү төслийг эхлүүлсэн байна.

Ийнхүү “Ид шидийн орон” төслийн санаа 2016 оны нэгдүгээр сард төрж, “Лантуун дохио”-хон төслөө бичих, газар хайх зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаад 2017 оны 4 сарын 18-нд барилгын ажлаа эхлүүлснээр өнөөдөр олон зуун хүүхэд эрүүл, аюулгүй орчинд эрхээ эдлэх боломж бүрдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчэн өдрөөс онцлогтой юм.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяны хотол чуулганыг бүрэлдүүлэн, өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойн газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг.

2500 жилийн тэртээгээс Бурхан багшийн сургаалын хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан юм.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан багшийн их Дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн болно.

Монголын бурхны шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан багшийн их дүйчэн өдрийг Бурхны шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын саналаар баталж, Бурхан Багшийн их дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болсон.

Энэ өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн.

Нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг Гандантэгчэнлин хийдээс хүсэж байв.

  1. Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлалаа үйлдэх, өргөл хандив өргөх,
  2. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
  3. Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
  4. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
  5. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
  6. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
  7. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
  8. Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
  9. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах

Эх сурвалж: ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг халдваргүй “Ногоон бүс” боллоо

“КОВИД-19”-ийн халдвар Монгол Улсын 20 аймагт тархаад буй. Тэгвэл Дундговь аймагт шинээр халдвар нэмэгдээгүй 20 хоножээ.

Дундговь аймагт коронавирусийн цар тахал дөрөвдүгээр сарын 11- ний өдөр бүртгэгдэж аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн цар тахлын 3 голомтын тархалтыг таслан зогсоожээ.

Сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 21 хоног өнгөрч тархвар судлалын журмын дагуу “НОГООН БҮС” боллоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

map болон

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 685 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 48041 боллоо.

Эдгээрийн эмнэлгээс 374 хүн, гэрийн тусгаарлалт ажиглалтаас 312 хүн эдгэрсэн байна.

Биеийн байдал хүнд 495, маш хүнд 119 хүн байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад хөнгөн хэлбэрийн 1860 хүн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлж буй.

Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4234 хүний эмнэлзүйн мэдээллийг авч үзвэл:

  • Хөнгөн- 2148
  • Хүндэвтэр- 1472
  • Хүнд- 495
  • Маш хүнд- 119 хүн байна.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

НИТХ-ын тогтоолд автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй хэмээн заасан байдаг. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлйн зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Гүйцэтгэгчээр “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна.

Дугуйн зам тавьж байгаа байршлуудыг танилцуулъя.

1. Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам

2. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам

3. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
4. Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
5. Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
6. Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 680 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 680 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 634 Улаанбаатарт, хөдөө орон нутагт 46 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 54414 боллоо.

Архангай-3, Булган-10, Орхон-19, Өвөрхангай-3, Төв-10, Хөвсгөл-1 аймгуудад коронавирусийн тохиолдлууд батлагдсан байна.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 257 болж байна.

  • 74 настай эмэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан
  • 74 настай эмэгтэй тавдугаар сарын 25-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 48041 болов.

Биеийн байдал хүнд маш хүнд 119 хүн байна.

Categories
мэдээ спорт

ААШ боксын тэмцээнд О.Өнөболд, Х.Энх-Амар, Б.Чинзориг, Л.Алтанцэцэг нар яллаа

Дубайд явагдаж байгаа Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Афганистан, Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргиз, Кувейт, Лаос, Монгол, Филиппин, Катар, Шри-Ланк, Тажикистан, АНЭУ, Узбекистаны нийт 150 тамирчин оролцож байна.

Тэмцээний 2 дахь өдөр манай 7 тамирчин рингэнд гарлаа.

  • 49 кг-д О.Өнөболд энэ жингийн гол тамирчдын нэг гэгдэж байсан Киргизийн Мирлан Туркбай Уулуг 3:2 ялсан байна.
  • 57 кг-д Х.Энх-Амар Афганистаны Маликзадаг 4:1 ялсан.
  • 64 кг Б.Чинзориг Казахстаны Закир Сафиуллин хэмээх хүчтэй өрсөлдөгчийг 4:1 ялжээ.
  • 91 кг Э.Эрдэнэбаяр Киргизийн Ырысбек уулу Рустамд 0:5 ялагдсан.

Эмэгтэй 51 кг Л.Алтанцэцэг Тажикистаны тамирчин Sumaiya Qosimova5:0 ялан, медалийн болзол хангасан.

57 кг О.Есүгэн Энэтхэгийн тамирчин Jaismine-д 1:4 ялагджээ.

60 кг М.Намуун Казахстаны Римма Волосенкод 2:3 ялагдлаа