Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XIV Далай Лам: Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахын тулд дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах нь маш чухал

-МОНГОЛЧУУД ЭНЭРЭНГҮЙ САЙХАН

СЭТГЭЛИЙГ ТӨРҮҮЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-


Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны Их Дүйчэн өдөр Монголын Бурхны Шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Монгол Улсад Бурхан Багшийн их дүйчэн өдрийг үндэсний хэмжээнд албан ёсоор тэмдэглэж буйтай холбогдуулан айлдвар айлдлаа. түүний айлдварыг гэвш А.Батцэнгэл сүсэгтэн олонд орчуулж хүргэсэн юм.

XIV Далай Лам: Бид бүгдээрээ мэднэ. Төвд, монголчууд онцгой барилдлагатай ард түмэн юм. Монголын номын нөхдийн ихэнх нь Богд Зонховагийн шашныг шүтдэг хүмүүс. тиймээс та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл юу вэ гэхээр, эхлээд Бурхан багшийн айлдварыг санах хэрэгтэй байна. Бурхан багш юу гэж айлдсан бэ гэвэл “Өөрөө өөрийнхөө эзэн. Өөрөө өөрийнхөө аврагч юм” гэж айлдсан. Өөрийн зовлон, жаргал бүхэн хувь хүнээс шалтгаалдаг юм. Бусад шашинд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг. Бидний зовох, жаргах бүхэн Эзэн тэнгэрээс хамааралтай гэж ойлгодог. Харин Бурхны шашинтнуудын хувьд өөрсдөө сайн үйл хэрэг хийж, түүний үр дагаварт амар амгаланг амсдаг. өөрсдийн зүгээс сайн зүйлийг хийж чадахгүй, буруу зүйл хийгээд явбал түүний үр дагаварт нь зовлон ирнэ. Тэр зовлонгоос нь Бурхан аврах боломжгүй гэж номлодог юм. Тийм учраас Бурхан багш “Та өөрөө өөрийнхөө аврагч юм. Өөрөө өөрийнхөө итгэл юм” гэж айлдсан.

Ингээд үзэхээр зовлон, жаргал бүгд хувь хүний гарт нь байдаг, өөрт нь байдаг. Өөрсдөө зовлонг хүсдэггүй, жаргалыг хүсдэг нь маш тодорхой шүү дээ. Хүн битгий хэл өчүүхэн хорхой хүртэл зовлонг хүсдэггүй, ая тухыг хүсдэг. Хүн төрөлхтний хувьд авч үзвэл, аливаа нэг зүйлийн учир шалтгааныг бодож, эргэцүүлэн тунгаан бодох саруул оюун ухаантай юм аа. Тиймээс бид аль чадахаараа энэ оюун ухаанаа ашиглаж, аль чадахаараа бусдад тустай, бусдад туслах, аль чадахаараа бусдыг хорлохгүй байхыг бодох хэрэгтэй. Хэрвээ өөрийн дотоод сэтгэлээ номхруулж, дотоод сэтгэлээ засаж чадвал бусдад хандсан аливаа муу үйлийг хийхээ болино. Тиймээс сэтгэлээ амирлуулж, сэтгэлээ номхотгож чадвал амгалантай, сэтгэлээ номхруулж чадахгүй бол зовлон үүснэ ээ гэж айлдсан байгаа. Сэтгэлийг засах, сэтгэлээ номхотгох тал дээр олон шашин бүгд айлдвар, сургаал, номлолоо айлдсан. Харин Бурхны шашны хувьд аваад үзвэл, сэтгэлийг засах, номхруулах тал дээр дан ганц ерөөл тавьсан төдийгөөр нөлөө үзүүлэхгүй гэж айлдсан юм. Тийм учраас сэтгэлийг хямраадаг, сэтгэлийг зовоодог ийм зүйлүүдийг таньж мэдэж, түүнийг уг үндсээр нь арилгах хэрэгтэй. Бурхан багшийн айлдвар, сургаал сэтгэлийг номхотгох гол зорилготой, номхотгохын тулд асар олон арга ухааныг айлдсан юм. Бид эргэцүүлэн сайн бодож үзвэл, зовлон гэж юу байдаг вэ, зовлонгийн үндэс нь юу байна вэ? Эдгээр бүгдийг сайн бодоод үзвэл явж явж бидний догшин, буруу сэтгэлээс үүдэлтэй гэдгийг мэдэж авч чадна. Догшин, буруу сэтгэл гэдэг бол товчдоо уур хилэн, хүсэл шунал гэх мэт эдгээр сэтгэлүүд байдаг юм аа. Эдгээр муу сэтгэлүүд хаанаас үүсдэг вэ гэхээр БИ гэж боддог, БИ гэж хүчтэй боддог энэ бодлоос үүсдэг юм. Бидний үндсэн мөн чанар бол бид нийгмийн амьтад юм. Бид нийгмийн амьтад учраас “Миний амьдрал бусдаас, нийгмээсээ хамааралтай”. Нэгэнт бусдаас, нийгмээсээ хамааралтай учраас тэдний төлөө, тэднийг энэрч хайрлах сайхан сэтгэл төрөх нь гарцаагүй юм. Жишээ нь, сүрэглэж амьдардаг амьтад бий. Сүрэглэж амьдардаг амьтад үргэлж бусдаасаа хамаарч амьдардаг шүү дээ.

Нийгмийн амьтад нэг нэгэн рүүгээ анхаарал хандуулдаг, нэг нэгнээ хайрладаг чанар төрөлхийн байдаг гэж шинжлэх ухааны эрдэмтэд үздэг юм. Бид эхээс мэндэлсний дараа алгуур алгуур өсөж том болж эхэлдэг. Өсөж том болохын хэрээр “Би бүгдийг чадна. Би бусдаас хамаарах шаардлагагүй. Би өөрөө дангаараа энэ бүгдийг хийх чадалтай, хийх боломжтой” гэж үзээд өөрийгөө дөвийлгөж, бусдыг дорд үзэх ийм асуудлууд үүсч эхэлдэг юм. Бурхны шашинд энэ бүх сөрөг зүйлүүдийг арилгахын тулд сайхан сэтгэлийг номлосон. Сайхан сэтгэл гэдэг бол бидэнд төрөлхөөсөө байдаг зүйл. Учир нь юу гэвэл, би сая тайлбарласан бид нийгмийн амьтад. Нийгмийн амьтад учраас бусад руугаа хандсан сайхан сэтгэл бидэнд төрөлхөөсөө байдаг юм. Нөгөө талаасаа бид эхээс төрсөн даруйдаа эхийн энэрэл хайрыг анх мэдэрдэг шүү дээ. Эхийн энэрэл хайрын ач тусаар, ач буянаар эхээс мэндэлж, өсөж торниж, том болдог шүү дээ. Хүүхэд багадаа эхээсээ хамааралтай байсан бол алгуур алгуураар нийгмээсээ хамааралгүй юм шиг, энэрэнгүй сайхан сэтгэл төдийлөн чухал биш юм шиг бодож эхэлдэг. Тийм учраас бид бүхэн энэрэл хайр, энэрэнгүй сайхан сэтгэл дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүн төрөлхтөнд төрөлхийн байдаг энэ зүйлээ, энэ нандин чанартаа бид улам анхаарал хандуулж, улам хөгжүүлж авч явах нь чухал юм. Үүнийг шашин шүтлэгтэй ч бай, шүтлэггүй ч бай ямар ч хүмүүс анхаарах хэрэгтэй. Шашин шүтлэгтэй хүмүүс дотор ч ялгаагүй бүх шашин энэрэл хайрыг номлож байдаг шүү дээ. Тиймээс бид бүгдэд энэрэл хайр маш чухал байна. Бурхны шашинд энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх арга замыг заасан. Харин энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэхэд юу саад болдгийг маш нарийн тайлбарласан байгаа. Бусдыг энэрч хайрлах энэ сайхан сэтгэл төрөхөд саад тотгор болдог зүйл нь амин хувиа хичээх, амиа бодох явдал юм.

Бид өөрсдийн ойр дотны хайртай хүмүүсээсээ аз жаргалыг хүртдэг, мөн өөрийн дайсан гэж ангилдаг хүмүүсээс зовлон ирдэг гэж ялгаварлан үздэг шүү дээ. Би байнга хэлдэг. Шинжлэх ухааны эрдэмтдийн тайлбарлаж буй Квант физикийн онол бий. Уг онолоор гадаад үзэгдэл бидний нүдэнд үзэгдэж байгаа, хэдийгээр тухайн зүйл тэнд бодитоор байгаа мэт үзэгдэж байгаа боловч энэ нь яг үнэндээ бол бодитоор оршихгүй байгаа гэдгийг тайлбарлаж байна. Ингээд үзэхээр бидэнд уур хилэн, хүсэл шунал хүчтэй төрөх үед цаад зүйлийг, баттай нэг зүйл байна гэж үзэж өөрийн ойр дотны хайртай хүмүүс рүүгээ шунал төрүүлдэг. Харин дайсан руугаа уур хилэн төрүүлдэг. Харин Квант физикийн онолоор энэ бүхэн бодитойгоор оршихгүй байгаа гэсэн үг юм. Квант физикийн онолоор бидний уурыг хүргэж буй тэр хүн бодитойгоор оршиж байгаа юм биш ээ гэдгийг тайлбарлаж байна. Хэрвээ тухайн зүйлийн мөн чанарыг үнэн зөвөөр нь ойлгож авч чадвал уур хилэн, хүсэл шунал, нисванисын сөрөг муу сэтгэлүүд арилах боломжтой.

Тийм учраас Монголын номын нөхдөдөө үүнийг онцгойлон хэлье гэж бодож байна. Бид бүхэн амар амгалан, аятай тухтай, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсч байгаа. Энэ бол бидний зорилго шүү дээ. Үүнд хүрэхийн тулд бид хамгийн эхэлж, өөрийн дотоод сэтгэлээ амгалан, тайван болгох хэрэгтэй. Сэтгэлийг амгалан тайван болгоход хамгийн чухал зүйл бол энэрэнгүй сайхан сэтгэл юм. Тиймээс энэрэнгүй сайхан сэтгэлийг бүгд анхаараарай. Монголын номын нөхдөдөө тусгайлан хэлэх зүйл бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголчуудын хувьд ихэнх нь Бурханы шашинтай хүмүүс. Дээр хэлсэнчлэн Бурхан багшийн айлдварыг бид бүхэн дагаж байгаа. Богд Зонхова бол Төвдийн Амдо мужаас мэндлэн гарсан. Бидний байнга уншдаг “Гандан лхажама” ном байгаа шүү дээ. “Гандан лхажама”-гийн уншлага дотор юу гэж гардаг вэ гэхээр “Цөвүүн цагт дээдийн номонд сайтар суралцаж, үнэн зөв явдал мөрөөр хэрхэн явсан тухай” гардаг. Түүний эрдэм номонд хэрхэн суралцсан, үнэн зөв явдлаар хэрхэн явсан тухайд бид бүхэн түүнийг даган дуурайх хэрэгтэй. Хамгийн гол нь юу вэ гэхээр дээдийн номонд суралцаж, суралцсан зүйлээ өөрөө амьдралдаа бодитой хэрэгжүүлэх нь маш чухал юм.

Ийм учраас Монголын номын нөхөд та бүгдээрээ сая хэлсэнчлэн Богд Зонховаг дагаж байгаа, түүний шашныг шүтэж байгаа шавь нар шүү дээ. Тиймээс түүний явдал мөрийг бид дагаж, даган дуурайх нь чухал юм. Ингэхийн тулд бид Буддын гүн ухаан, Буддын гүн ухааны ном сургаальд сайтар суралцах нь маш чухал юм аа. Үүнийг нарийн нягталж, гүн гүнзгийгээр суралцах ёстой. Дан ганцхан сүсэг бишрэл, ерөөл тавьсан төдийгөөр энэ бүгдийг мэдэж авах боломж байхгүй. Богд Зонховагийн “Шашин дэлгэрэхүйн ерөөл”-д өөрийн мэдэж авсан зүйлээ амьдрал ахуйдаа бодитоор хэрэгжүүлж байж Бурханы шашин хөгжих болно оо гэж гардаг. Намайг Монголд анх очих үед монголчууд уншлага, зан үйл хийж байгаа, үүн дээрээ нэмээд Буддын гүн ухааны сургаальд гүн гүнзгий суралцах нь чухал байна шүү гэж би монголчуудад захиж байсан. Та бүхэн Мандал өргөх үедээ их өндөр дуугаар мандал өргөдөг. Хурлын зан үйлээ сайн хийхийн зэрэгцээ энэ гүн ухааны сургаал номлолдоо улам гүн гүнзгий суралцах хэрэгтэй шүү гэж монголчуудад захиж байсан юм аа. Монголоос лам хуваргууд Энэтхэгт хүрэлцэн ирж, Чойрын дацан хийдүүдэд шавилан сууж, Буддын гүн ухаанд гүн гүнзгий суралцаж байгаа. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ гүн гүнзгий сургааль номлолд суралцаж, энэ номыг зааж сургах, мөн суралцах явдалд маш их анхаарал хандуулаарай.

Энэтхэгт суралцсан лам хуваргууд эрдэм номоо дүүргээд Монголд буцаж очих үед тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэж, ажил хийлгэх хэрэгтэй. Гэлүгва буюу Богд Зонховагийн шашинд дагсал хаялцах, Чойрын номыг үзэх тал дээр маш их анхаарал хандуулдаг. Чойрын дацангуудад хүүхдүүдэд маш багаас нь Чойрын номуудыг заадаг юм. Монголын дацан, хийдүүд дагсал хаялцах, Чойрын номуудыг үзэх тал дээр хүүхдүүдэд сургах хэрэгтэй, үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Чойрын номыг багаасаа сурвал улам илүү хурц оюун ухаантай болдог юм. Жишээлбэл, Монголын Хамба ламаас эхлүүлээд монголчууд данхар толгойтой байдаг шүү дээ (инээв). Тийм учраас та бүхэн өөрсдийн энэ том толгойгоо ашиглаж, Чойрын номонд сайн суралцах хэрэгтэй. Суралцахдаа Бурхан багшийн айлдвар сургаалийг шууд хүлээж авах уу, эсвэл тайлбартайгаар хүлээж авах уу гэдэг эдгээрт нарийвчилсан судалгаа хийж үзэх хэрэгтэй. Наландарын уламжлалд Бурхан багшийн айлдвар сургаалийг шууд хүлээж авах, шууд хүлээж авахгүй гэж хоёр ангилдаг. Энэ бүхэн бол маш их утга учиртай, нарийн зүйлүүд юм. Бурхан багшийн үед анх Бурхны шашин дэлгэрсэн. Бурханы шашин дэлгэрснээсээ хойш хоёр уламжлалд харьяалагдаж явсан. Санскрит олон пали уламжлалаар явсан. Санскрит уламжлал бол учир шалтгааны үүднээс аливаа нэгэн зүйлийг нягталж, судалж, дагсал хаялцах зарчмаар Буддын гүн ухааны гүн гүнзгий сургааль номонд суралцаж ирсэн. Пали уламжлалд ийм зүйл бага байдаг. Монголын өвөг дээдэс дотор Чойрын номонд гарамгай суралцаж, асар олон эрдэмтэн, мэргэд төрөн гарсан юм. Тийм учраас энэ, шинэ цаг үед ч гэсэн залуучууд энэ эрдэм ухаанд суралцах хэрэгтэй. Миний байнга хэлдэг зүйл бол XXI зууны Бурханы шашинтан байх ёстой. XXI зууны Бурханы шашинтан бол өөрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг мэдлэг боловсролтой холбох хэрэгтэй. Ингэж чадвал XXI зууны Бурханы шашинтан болж байна гэсэн үг юм аа. Түүнээс биш уламжлал, өвөг дээдэс эцэг эхийн шүтэж ирсэн уламжлал төдийхнөөр хандаж болохгүй.

Олон хүмүүс хэлдэг шүү дээ, мэдлэг боловсролтой холбогдохгүй бол мухар сүсэг гэж. Хэрвээ утга учрыг нь сайн мэдэхгүй бол энэ мухар сүсэг болох аюултай. Ийм учир бид бүхэн сургааль, номлолын гүн гүнзгий утга учрыг сайн мэдэж авах хэрэгтэй. Үүнийг мэдэж чадахгүй залбирч суувал энэ бол яалт ч үгүй мухар сүсэг болно оо.

Яг үнэндээ Бурхны шашины зарчим бол мухар сүсгийг үгүйсгэдэг. Мухар сүсгийг арилгахын төлөө байдаг. Учир шалтгааны үүднээс сургаал номлолоо тайлбарладаг. Тайлбарлахдаа, суурь онол, гэгээрэлд хүрэх зам мөр, гэгээрлийн мөн чанар, энэ бүгдийг нэгд нэгэнгүй тайлбарласан байдаг. Эдгээр бүгдэд бид суралцахаас өөр арга байхгүй ээ. Суралцахгүй бол дан ганцхан залбираад, сүсэг бишрэл төдийхнөөр хандвал энэ үр дүнгүй болно. Мөн зарим тохиолдолд багш юу гэж айлдсан байна, түүнийг шууд хүлээж авдаг нь нэг талаасаа учир дутагдалтай юм аа. Яагаад вэ гэхээр, багшийн айлдсан сургааль номлолыг бид сайн нягталж, судлах ёстой. Судлах боломж бидэнд байгаа. Тийм учраас Монголын номын нөхөд та бүхэн бүгдээрээ ном үзэх тал дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Дацан, хийдүүд уламжлалаа хадгалж, өөрсдийн уламжлал, зан үйлд маш их анхаарал хандуулж байгаа. Үүн дээр нэмээд та бүхэн энэ гүн гүнзгий ном сургаальд суралцахад анхаарах хэрэгтэй байна. Мөн Монголын сүсэгтнүүдийн хувьд ч гэсэн Буддын гүн ухааны ном сургаалд суралцах нь дан ганцхан лам хуваргуудын ажил гэж бодож болохгүй. Бид анх Энэтхэгт дүрвэж ирснийхээ дараа юунд анхаарал хандуулсан бэ гэхээр, бид өөрсдийн гэсэн хэл соёлтой, хэл бичигтэй. Тийм учраас бид өөрсдийн хэл, соёлоо хөгжүүлж, үүнийгээ хадгалан авч явах нь маш чухал байна аа. Тиймээс бидэнд тусдаа, Төвдийн сургууль хэрэгтэй гэж Энэтхэгийн Засгийн газарт, ялангуяа Бандида Неруд хүсэлт тавьсан. Неру бидний энэ хүсэлтийг хүлээн авч, тусгайлан Төвдийн сургуулиудыг бүрдүүлж өгсөн юм аа. Сургууль болгондоо номын багш гэж тусгай багш нарыг томилж байсан. Нэг жил би уриалга гаргасан. “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Чойрын сургалтыг оруулах хэрэгтэй. Дагсал хаялцах энэ арга ухааныг Ерөнхий боловсролын сургуульд оруулах хэрэгтэй” гэж уриалга гаргасан. Дагсал хаялцаж, ном үзэх энэ арга ухаан зөвхөн дацан хийдүүдэд байсан. Энгийн хүүхдүүд дацан хийдэд очиж, Чойрын номонд суралцах боломж төдийлөн байхгүй учраас ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нь дагсал хаялцах ийм тусгай хичээлийн хөтөлбөр оруулах хэрэгтэй гэж уриалга гаргасан юм. Энэтхэгийн Варанасийн их сургууль бий. Тус сургуульд эрэгтэй, эмэгтэй залуучууд суралцдаг. Варанасийн их сургуульд ч Чойрын номыг оруулах хүсэлтийг тавьж байсан.

Энэ цаг үед Монголын ард түмэн, Монголын номын нөхөд та бүхэн ном сургаал, Буддын сургаал номлолдоо сайн суралцах хэрэгтэй. Утга учрыг нь ойлгож авах хэрэгтэй. Буддын гүн ухаанд номлож байгаа тэр үзэл онолуудыг өөрсдийн аль чадахаараа нотолдог, нягталж чаддаг байх ёстой. Миний хувьд Энэтхэгт ирснийхээ дараагаар шинжлэх ухааны олон эрдэмтэн, мэргэдтэй уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцож эхэлсэн. Шинжлэх ухааны эрдэмтэд шашин, сүсэг бишрэлийн тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин бидний учир шалтгааны үүднээс дагсал хаялцаж, учир шалтгааны үүднээс үзэл онолыг нотолдог энэ зарчимд тэд анхаарал хандуулж эхэлж байна аа. Орчин үеийн барууны шинжлэх ухаанд сэтгэл судлалын мэдлэг боловсрол төдийлөн байхгүй. Ер нь бол хүний аз жаргал, амар амгалан гэдэг бол явж явж бидний дотоод сэтгэлдээ тулдаг юм аа. Энэ бол ямар нэг гэгээрэл, нирвааны тухай асуудал ерөөсөө биш. Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахад хамгийн нэгдүгээрт, бид өөрсдийн дотоод сэтгэлд анхаарал хандуулах нь маш чухал юм. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэд олж харж, үүнд анхаарал хандуулж эхэлсэн. Сүүлийн үеийн шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл судлалын тал дээр Буддын гүн ухааны сэтгэл судлалын мэдлэг боловсрол дээр анхаарал хандуулж байгаа. Тийм учраас Монголын сүсэгтнүүд, Монголын лам хуваргууд та бүхэн бүгдээрээ өөрсдийн уламжлалт мэдлэг, боловсрол дээрээ анхаарал хандуулах нь чухал юм. Суралцахдаа учир шалтгааны үүднээс сонгодог зарчмаар суралцвал маш илүү чанартай болно оо.

Ингээд лам хуваргууд сайтар суралцаж, өөрсдийн уламжлалт мэдлэг, боловсролоо сайтар эзэмшсэний дараагаар бусдад үүнийгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Үүн дотор ЕБС-ийн хүүхдүүдэд ч гэсэн энэ зүйлүүдийг зааж өгөх нь маш чухал байна. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ бүгдийг сэтгэлдээ сайн хадгалаарай, сайн бодоорой. Ингэж чадвал маш гүн гүнзгий, өргөн дэлгэр, өөрсдийн өнө эртний уламжлалаа хадгалж чадаж байна гэсэн үг.

Яг энэ цаг үед бид нар, цаг үетэйгээ нийцэж, олон хүмүүстэй зэрэгцэн үзэл бодлоо солилцох, өөрсдийн соёл уламжлалаа хадгалах ийм чадвар бий болно. Хэрвээ бид энэ бүгдийг сайн ойлгож чадвал бидний соёл, уламжлал маань орчин үеийн шинжлэх ухаантай нийцэж, орчин үеийн шинжлэх ухаантай хөл зэрэгцүүлэн явах боломж байгаа юм байна гэдгийг Та бүхэн ухаарч, ойлгож авах болно оо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэж хэн бэ?

Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны байр руу Д.Совд гэх иргэн нэвтэрч, сайд Л.Энх-Амгалан руу хутга барин дайрсан явдал болсон. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд энэ үйл явдал болсон бөгөөд цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг саатуулж, шалгахад “Бага насны буюу арван жилийн хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж, ийм үйлдэл хийсэн” гэж ярьсан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үл таних этгээд бусдыг хутгалах гэж оролдлоо. Яаралтай ир” гэсэн утга бүхий дуудлага өгсөн гэнэ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар очсон байна. Ингээд гэмт хэрэгтнийг саатуулж, хэргийн газарт үзлэг хийж, Л.Энх-Амгалан сайд руу дайрсан этгээдийн хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан болоод түүний зөвлөх, туслах ажилтан зэргээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан аж. Сайдад хутга тулгасан гэх хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд тухайн иргэн ХУД-ийн харьяалалтайг тогтоожээ.

Тэгвэл энэ явдлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн юм. Харин Д.Совд гэх иргэн энэ үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө өөрийн цахим хуудсандаа “ЭEШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр хятад вакцин хийхээ яаралтай зогсоож, ийм шийдвэр гаргасан Боловсролын сайд, холбогдох шат шатны буруутай хүмүүст яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдэд ЭEШ өгөх бол заавал вакцинд хамрагд гэж хүчээр хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй байхад яахаараа монгол хүүхдүүд дээр туршиж хийдэг юм бэ? Монгол хүүхдүүд туршилтын туулай чинь биш шүү, Боловсролын сайд аа” гэж бичсэн байна.

Иргэн Д.Совдын тухай мэдээллийг танилцуулбал тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Мөн УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан Л.Энх-Амгалан сайдтай өрсөлдөж байжээ. Зарим мэдээллийн хэрэгслээр “Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд энэ бүх албан тушаалд түүний дэмжлэгтэй очиж байсан” гэх мэдээллүүд ч бичигдсээр байгаа юм. Уг мэдээлэлд Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Д.Совд манай сумын залуу. Бид төрөл садан, хамаатны холбоогүй. Миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй. Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодох манатай байгааг мэдэж л байгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ, сүржин юм бодох юм” гэсэн байна.

Д.Совд нэг жилийн өмнө буюу УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба, танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж, АТГ-т нэр бүхий гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэрлэсний дунд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр дурдагдаж байсан гэнэ. Мөн тэрээр 2019 онд гарсан “Хүннү Эйр” ХХК-ийн ослоос хойш сэтгэл зүйн хувьд эмзэг, ихээхэн бухимдалтай байх болсон ба төр засаг болон улс төрчдийг эсэргүүцэж, үзэл бодлоо удаа дараа хэвлэлээр илэрхийлж байсан. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 14-нд “Хүннү Эйр” ХХК-ийн онгоцны далавчнаас унаж осолдон олон сар ухаангүй байсан О.Мөнгөншагай гэдэг залуугийн Улаанбаатар хотод байдаг ганц хамаатан нь гэж, тухайн үед дүүгийнхээ эрүүл мэнд ноцтой хохирсон талаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тууштай эсэргүүцэл илэрхийлж байсан. Эндээс түүний тэмцэл эхэлсэн бөгөөд “Хүннү Эйр” компанийн зүгээс дүүгийнх нь ослын асуудалд ямар ч хариуцлага хүлээгээгүй, хэргийн баримт материалыг дарагдуулж байна, мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү Нисэхийн цагдаагийн дарга Л.Ганбаатар нь энгийн ардын хүүхдийн амь нас эрсдэлд орж эрүүл мэнд ноцтой хохирчихоод байхад нуун дарагдуулж, хэрэг үүсгэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй байна хэмээн эрх мэдэл албан тушаалтнуудад бухимдаж эсэргүүцсэн байна. Ийнхүү гомдол бухимдлаа илэрхийлж явсаар улстөрчдийн хөрөнгө орлогын асуудал руу орж Л.Энх-Амгалан болон УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Улмаар төрийн алба хашиж байгаа тул энэ тэмцлээ зогсоож эв зүйгээр шийдэх талаар ойр тойрны хүмүүс нь хэлж ярьж байсан ч “Энэ ажлаа ав, одоо хэн ч, юу ч намайг зогсоохгүй” гээд дэд захирлын ажлаа өгөөд тэмцлээ үргэлжлүүлсэн гэдгийг нь эх сурвалжууд дурдсан байна. Энэ мэт түүний тэмцэл нь ар араасаа үргэлжилж, улмаар эрх мэдэлтнүүдтэй тэмцэхийн тулд эрх мэдэлд хүрэхээс өөр сонголтгүй байна хэмээн 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн гэнэ. Одоогоор түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэнэ. Мөн прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтэй танилцахад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь нас, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах аж.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 27, Бархасбадь гариг. Билгийн тооллын 16, Эрхтний тэнгэрт одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5:01 цагт мандан, 20 цаг 38 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул ,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гачигдал бол бурхны бэлэг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам “Хүн төрөлхтөн аз жаргалтай
амьдрахын тулд дотоод сэтгэлдээ
анхаарал хандуулах нь маш чухал” хэмээснийг I, XI нүүрээс уншаарай.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр “Ахмадын тэтгэврийн зээлийг
тэглэх ажлыг Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулгын
санаачилснаар гардаж ажилласан” гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Түгжрэлийг цогцоор нь
шийдэж чадвал хотын төвөөр
20 км/цагийн хурдтай явдаг болно” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гачигдал бол бурхны бэлэг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Цар тахлын хүрээг
хумьж, аюулгүй болтол бид
тайвширч болохгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт СХД-ийн 16 дугаар хорооны иргэд “4.5
саяас эхлээд 40-50 сая төгрөгийн
хөрөнгөөрөө 500 гаруй гаражийн
эзэд хохирох болоод байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Д.Ихбаяр: Мэдээллийн технологи ашиглан нийслэлийн хөгжлийг хурдасгана

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн иргэн, аж ахуй нэгж “E-Mongolia” цахим системээс 512 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болсон. Нийслэлийн хэмжээнд 2014-2018 онд “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж, цахим шилжилтийн бааз суурийг тавьж байсан бол өдгөө 2021-2024 онд “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяртай ярилцлаа.


Нийслэлийн Засаг даргын орлогч буюу Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, үр дүнг нь хэлэлцэх хангалттай хугацаа өнгөрсөн гэж бодож байна.

-Миний хувьд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Коронавируст /Ковид-19/ халдварт цар тахлын батлагдсан тохиолдол Монгол Улсад илэрч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж цар тахалтай бүх нийтээрээ тэмцэх хүндхэн сорилттой цаг хугацаа өнгөрч байна. Цар тахлаас үүдэн дэлхий нийтээрээ амьдралын шинэ хэв маягт шилжиж аливаа уулзалт, арга хэмжээ, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах, алсын зайнаас ажиллах, харилцах хэв маягт орсон байна. Монгол Улсад ч ялгаагүй нийгмийн харилцаа, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээ хурдацтайгаар цахим хэлбэрт шилжиж байна. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй Нийслэл Улаанбаатар хотын хувьд цар тахлын өндөр эрсдэлтэй тул мэдээллийн технологи ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгжүүдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, хөл хорио тогтоосон хугацаанд иргэд болон тээврийн хэрэгслийн зорчилт, хөдөлгөөнийг бүртгэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бүхий л арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж, үр дүнтэй хэрэгжүүлээд байна.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН QR КОД АШИГЛАЛТ ЭРС САЙЖИРСАН

Иргэдийн зорчилт, хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг нэвтрүүлснээр тухайн иргэний халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд www.qr.ulaanbaatar.mn гэсэн сайтаар нэвтэрч иргэний цахим үнэмлэхний кодыг уншуулсанаар тухайн иргэний зорчилт хийсэн байдал, маршрут, ойрын хавьтал зэргийг тогтоох боломжтой болсон юм. Үүнийг улсын хэмжээнд нэгтгэх зорилгоор иргэд үйлчилгээ авах гэж буй байгууллагын үүсгэсэн QR кодыг Ebarimt аппликейшн ашиглан гар утсаараа уншуулж бүртгүүлдэг болсон. Хөл хорио тогтоосон хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэхийн тулд 2 дугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн албан хүсэлтийг тоон гарын үсэг шаардахгүйгээр цахимаар авдаг болсон. Мөн www.smartoffice.mn сайт руу нэвтэрч тоон гарын үсэг авах заавар оруулсанаар иргэд тэндээс төрийн үйлчилгээг цахимаар авч эхэлсэн. Мөн Нийслэлийн нутгийн захиргааны 900 гаруй байгууллагад албан бичиг болон хүсэлтээ илгээх боломжтой болсон.

Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг санаачлан боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна.

-Нийслэлийн бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, иргэд, аж ахуйн нэгжийн санал хүсэлт, албан бичгийг цахимаар авч, өгөх боломжтой боллоо. Цар тахлаас үүдэлтэй нийгмийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхтэй зэрэгцэн Нийслэл Улаанбаатар хот цахимжихад бэлэн үү?

-Монгол Улсын эдийн засгийн эргэлт, хүн амын нягтаршил Нийслэл хотод төвлөрч байна. Үүнтэй холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжийн 291 үйлчилгээ, барилга байгууламжийн 18, газар өмчлөлтэй холбоотой 26, бусад 247 үйлчилгээ зэрэг нийт 582 үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс 58 үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Нийслэлээс олгож байна. Тухайлбал, 2018 онд 3790 тусгай зөвшөөрөл, 2019 онд 4796 тусгай зөвшөөрөл, харин 2020 онд цар тахлын үе байсан учир бага зэрэг буурч 2509 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

“НЭГ ТАРХИ НЭГДСЭН СИСТЕМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг тархи нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийн эхний ээлжинд Нийслэлээс олгох 34 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох “Онлайн бизнес төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Тус төв нь Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулж, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 100% цахим болгож ил тод байдлыг хангах, эргэх холбоог сайжруулж, нэгдсэн датаг цуглуулж, цаашид нийслэлийн татварын суурь баазыг нэмэгдүүлж төрийн хяналтыг ухаалгаар тавих боломжийг бүрдүүлж ил тод, нээлттэй болно гэсэн үг юм. Цаашлаад иргэд нэг цэгийн үйлчилгээний төв дээр очиж бөөгнөрөл үүсгэхгүй, нэг цэгийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж иргэд цаг зав, мөнгөө хэмнэж төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод авах боломж нээгдэх юм.

-Дээрх 34 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авахын тулд технологийн ямар шийдэл гаргаж байгаа вэ?

-Тусгай зөвшөөрөл олголтын хувьд Нийслэлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээний www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан “Онлайн бизнес төв” цэснээс иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийн үйлчилгээ авах хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой байхаар төлөвлөж байгаа. Мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn системээр дамжуулан хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой. Тус үйлчилгээ нь иргэдэд маш ойлгомжтой байхаар зохицуулагдсан. Жишээ нь, тухайн иргэний гаргасан хүсэлтээс хамааран ТЕГ, УБЕГ, НЗДТГ, ЗАА зэрэг Нийслэлийн байгууллагуудын цахим систем руу шилжиж орно. Тухайлбал, иргэн архины өндөр агууламжтай бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах зөвшөөрөл хүссэн бол Нийслэлийн захирагчийн ажлын алба руу шилжинэ гэсэн үг юм. Түүнчлэн төрийн мэдээлэл солилцооны Хур системээр дамжуулан ирүүлсэн хүсэлтийг зөвшөөрөл олгогч эрх бүхий байгууллага шалгаж үзсэний үндсэн дээр хяналт, шалгалтын байгууллагын албан хаагчид газар дээр нь очиж ажиллан дүгнэлт гаргаж шаардлага хангасан тохиолдол QR код бүхий тусгай зөвшөөрлийг олгож аж ахуй нэгж QR код бүхий мэдээллийн сантай болно гэсэн үг юм. Ингэснээр иргэд гэрээсээ ч ажлаа амжуулах хялбар боломж бүрдэж байгаа юм.
Цахим үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn систем хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг системд Нийслэлийн 12 байгууллагын 113 үйлчилгээг нэвтрүүлж, хүлээлгэн өгсөн. Мөн сүүлд нийслэлийн 8 байгууллагын 20 үйлчилгээг хөгжүүлж дуусган e-mongolia системд хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

ЦОМХОН БҮТЭЦТЭЙ, СОЁЛТОЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АЮУЛГҮЙ УХААЛАГ ХОТ БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОНО


Та өмнөх яриандаа “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж хэллээ. Энэ төслийн талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Нийслэлийн салбар бүрт мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа мэдээллийн системийг дахин төлөвлөсний дагуу орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэн иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хот байгуулах зорилгоор “НЭГ ТАРХИ-НЭГДСЭН СИСТЕМ” төслийг санаачлан боловсруулсан.

Энэхүү төсөл маань Нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах авилга хүнд сурталыг арилгах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, телехяналтын ухаалаг системд түшиглэн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах дэд төслүүдээс бүрдэх юм. Үүнд:

– Хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг цахимжуулах
– Иргэн, Аж ахуйн нэгжийн цахим үйлчилгээний Онлайн бизнес төв
– Нийслэлийн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээний Шинэчлэгдсэн ulaanbaatar.mn портал
– Нийслэлийн татвар, төлбөр хураамжийн нэгдсэн тогтолцоо
– Орон зайн дүн шинжилгээний нэгдсэн төв
– Аюулгүй хот зэрэг төслүүдээс бүрдэх юм.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийт 171 хороонд 1700 гаруй хэсгийн ахлагч буюу 250-300 өрх тутамд 1 хэсгийн ахлагч ажилладаг. Тэдгээр хэсгийн ахлагчид маань төр, иргэн, аж ахуй нэгж хоорондын гүүр болон ажилладаг.

Иймд төрийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлж буй Хэсгийн ахлагчдыг чадавхжуулах, иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг ойртуулах, үйлчилгээний шинэ соёл, стандартыг бий болгох шаардлага байгаа нь харагдсан. Тиймээс төр, иргэн, аж ахуй нэгж хэсгийн ахлагч нарын уялдаа холбоог хангасан нарийн системд оруулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэснээр иргэд нэг цэгийн үйлчилгээнд нэг төрийн үйлчилгээг авахын тулд 2 удаа очиж, дараалал үүсгэн цаг хугацаа алддаг энэ чирэгдлийг багасгах боломжтой. Төрөөс гаргасан шийдвэр, мэдээллийг төрийн анхан шатны нэгж дээр иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг хэсгийн ахлагч иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэж байх ёстой. Ингэснээр хяналтын нэгдсэн тогтолцоотой хариуцлагатай төрийн алба бий болно.

“Нэг тархи-нэгдсэн систем” төслийг санаачлан, боловсруулах хугацаанд нийслэлийн 40.000 гаруй иргэдээс төрийн үйлчилгээний мэдээллийг хаанаас авдаг талаар судалгааг авсан. Судалгаанд оролцсон иргэдийн,

– 35% нь хэвлэл мэдээллээс,
– 23% нь нутгийн захиргааны байгууллагуудаас,
– 10% нь гэр бүл, найз нөхдөөс,
– 8% нь E-mongolia системээс,
– 7,5% нь нэг цэгийн үйлчилгээ,
– 6% нь хорооноос,
– 3% нь гарын авлагаас,
– 2,5% нь хэсгийн ахлагчаасаа авдаг гэж хариулсан байна.

Уг төсөл 4-5 жилийн хугацаанд хэрэгжих тул хэсгийн ахлагч нарыг мэдээлэл дамжуулах терминал машинтай болгохоор зорьж байгаа бөгөөд ингэснээр та иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд, гадаад паспорт шинээр захиалах үед заавал нэг цэгийн үйлчилгээнд очих бус хэсгийн ахлагчаараа дамжуулан төрийн үйлчилгээг авах бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Дээр дурдсанчлан Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулж, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 100% цахим болгож ил тод байдлыг хангах, эргэх холбоог сайжруулж, нэгдсэн датаг цуглуулж, цаашид нийслэлийн татварын суурь баазыг нэмэгдүүлж төрийн хяналтыг ухаалгаар тавих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Онлайн бизнес төв”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төр, иргэний харилцааг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйлчилгээг иргэдэд илүү хялбар, хурдан шуурхай хүргэх суваг нь төрийн байгууллагын цахим хуудас юм. Нийслэлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээний www.ulaanbaatar.mn цахим хуудаст агуулагдаж буй мэдээ, мэдээллийг дэлхийн хотуудын цахим хуудастай эн зэрэгцэхүйц шинэ загвараар загварчилж хэрэглэгч шинэ, хэрэгцээт мэдээлэл, контентыг ойлгомжтой хялбар байдлаар авахаар дахин загварчлах юм.
Бид өнөөдөр татвар төлөхгүй зайлсхийгчдийг илрүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн нэг газар дээр хаус барин амьдарч байгаа иргэн газрынхаа татварыг төлж байгаа эсэхийг мэдэхэд учир дутагдалтай байгаа юм. Үүн дээр Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хэрвээ татвар төлөгчдийг цахимжуулж өгвөл хуулийн цоорхой ашиглах, далд эдийн засгийн асуудлууд шийдэгдэж, эрх тэгш татвар төлөгч болох юм. Тиймээс Одоо ашиглагдаж байгаа татвар, төлбөр, хураамжийн мэдээллийн системүүдийн харилцан уялдаа холбоо, мэдээлэл солилцох боломжийг сайжруулж төлбөрийн нэгдсэн платформ нэвтрүүлснээр Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэгч төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо сайжирч нийслэлийн татвар, төлбөр хураамжаас бүрдэх төсвийн орлого бүрдүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЭГДСЭН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОНО

Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан төрийн үйлчилгээнд нэгдсэн зохицуулалт, мониторинг хийх, Нийслэлийн төрийн байгууллагуудыг бодит агшны мэдээллээр хангах, төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах, удирдлагуудыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх цогц тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Орон зайн дүн шинжилгээний системийг нэвтрүүлсэн. Коронавирус /Ковид-19/ халдварт цар тахлын үеэр Хотын удирдлагууд халдвар илэрсэн дүүрэг, хороо, байр, тухайн байршил дахь халдвар илэрсэн тоо, хавьталын голомт зэргийг Нийслэлийн орон зайн дүн шинжилгээний систем дээр харж цаашид тархах байршлыг тодорхойлон хариу арга хэмжээ авч ажилласан.

Одоо энэхүү системийг бид эргээд Нийслэл хотод тулгарч буй асуудал болох автозам тавих, явган хүний гарц гаргах, хашаа барих, буулгах, авто тээврийн осол гэмт хэрэг гарч байгаа эрсдэлт цэгүүд гэх мэт мэдээллийг орон зайн дүн шинжилгээний систем дээр байршуулан хотын удирдлагууд түүн дээр дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалтаа тусгах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр манай улсын хувьд хяналтын камер хангалтгүй байна. Бусад орны жишгээр авч үзэхэд өдөрт нэг хүн дунджаар тухайн хотод 600-800 камерт өртдөг. Харин зарим хотуудад 1000 камерт дүрсээ үлдээж байдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 3689 хяналтын камер бүртгэлтэй байгаагаас 2100 нь хэвийн ажиллаж байгаа бол 1589 байршилд хяналтын камер ажиллахгүй, гэмтэлтэй байгаа юм. Гэтэл хотын нийтийн эзэмшлийн зам, талбай 311 км/квадрат нутаг дэвсгэрийг камераар хянах хяналтыг нэмэгдүүлэх буюу нийт 5426 цэгт 13944 камер байрлуулах хэрэгцээтэй байгаа юм. Тиймээс бид нийслэл хотын камерын хяналтыг нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Нэг тархи нэгдсэн системийг хэрэгжүүлсэнээр телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлэх юм.

-Төрөөс болон нийслэлээс хэрэгжүүлж буй зарим ажил тодорхой хугацаанд хэрэгжээд зогсчихдог. Үүнээс болж иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй болох, хүндрэл үүсэх, бухимдах гэх мэт асуудал үүсдэг. “Нэг тархи нэгдсэн систем” тогтвортой хэрэгжих, зорилтдоо хүрэх алсын харааг та хэрхэн тодорхойлох вэ?

-Төслийг хэрэгжүүлэх технологийн шийдэл байна. Бид хэрэгжүүлэх бүрэн боломжтой зүйлсээ боловсруулж, өнөөгийн түвшингээс ахиулах, чанаржуулах, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, нээлттэй ил тод байх боломжтой гэж үзсэн учраас энэхүү төслөө хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд бэлтгэл хангах, мэдээллийн технологийн шийдлээ боловсруулж, иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд ашиглахад ойлгомжтой, хялбар байлгах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Дэлхий нийт Аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдээллийн технологийн эрин үе рүү шилжиж эхэлсэн энэ цаг үед Монголчууд, тэр дундаа нийслэл хотын иргэд бид цахим хэрэглээ, төрийн үйлчилгээг хялбар авах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан төслийг боловсруулсан.

Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа 2050-д “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.” Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025-д “Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхжүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацыг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлнэ”,”Цахим засаглал” Үндэсний хөтөлбөрт “Цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, хатуу болон зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ.”, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн байдал, аюулгүй байдлыг хангаж, нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгоно.” гэж заасны дагуу уг төслийг боловсруулан, батлуулаад байна.

-“Нэг тархи нэгдсэн систем” төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?

-Бид төслийн үр дүнд иргэнд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, хариуцлагатай цомхон бүтэцтэй төрийн албатай, мэдээллийн дүн шинжилгээ буюу Их өгөгдөл үүсгэн түүндээ дүн шинжилгээ хийж нэгдсэн удирдлагаар хангах, иргэдийн ажиллаж амьдрахад аюулгүй олон улсын жишигт нийцсэн Улаанбаатар хот болно хэмээн харж байна. Бид мэдээллийн технологийн хөгжил дэвшил, оновчтой шийдлийг нэвтрүүлэн Улаанбаатар хотын хөгжлийн хурдасгуур байх болно.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Нийслэл.мн

Categories
мэдээ нийгэм

Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулахад ашигтай бактери ашиглана

Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллалаа. Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгуулна.

Мөн энд амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгөхөөр болж, дээжийг нь энэ үеэр гардууллаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц Хотын даргын санаачилж, хийж байгаа ажлууд нүдээ олсныг хэлж, талархал илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Агаарын бохирдлыг бууруулахад мод, бут сөөг, ногоон байгууламж чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчноо бохирдлоос хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулах ёстой. Мод тарих аян цаашид өргөн хүрээнд үргэлжилнэ. Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн хот болгохыг зорьж байгаа. Гандангийн дэнжийн хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрсэн. Моджуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний бохирдлыг арилгах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын гэр хороололд 196 мянган нүхэн жорлон байна. Шинжлэх ухаан, технологи дээр суурилан богино хугацаанд ашигтай бактериар хөрсний бохирдлыг арилгах, эко ариун цэврийн газрыг хийж, хэрэгжүүлэхээр санал санаачилга гаргаж, тооцоо судалгаа хийж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол 85 хувьд хүрч буурна. Тулгамдаж байгаа олон асуудалд иргэдийнхээ санал санаачилгыг сонсож, энэ мэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ” гэв. Мөн энэ чиглэлд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Үүний дараа Хотын дарга Гандантэгчэнлин хийдийн тохижилттой танилцаж, хийдийн удирдлагуудтай санал солилцлоо.

Хөрсний ашигтай бактерийн талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хөрсний бактериуд нь үнэр дарж, эргээд хөрсөндөө ашигтай бордоо болон шингэж, хөрсөө эрүүлжүүлэн нөхөн сэргээдэг. Бактери хийснээс долоо хоногийн дараа нүхэн жорлон үнэргүй болно. Нэг сарын дараа 50, хоёр сарын дараа 75 хувь нь хөрсөндөө ашигтай бордоо болж, шингэнэ. Гандангийн дэнжийн 800 гаруй айлд нэг бүрчлэн очиж, бактериа хийж, баримтжуулна. Үүний дараа долоо хоног тутам судалгаа хийж, үр дүнг тооцно” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

2011-2020 оны хооронд 485 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

зам тээвэр

Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг хүргэж байна.

Монгол улсын хэмжээнд 2011-2020 оны байдлаар 485 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Нэг ангид дунджаар 50 хүүхэд суралцдаг гэж үзвэл бид автомашины ослын улмаас арван жилийн хугацаанд нэг сургуулийн 10 ангийн хүүхдийг алдсантай тэнцэх аж.

Түүнчлэн өнгөрөгч 10 жилийн дотор хүүхэд өртсөн нийт 9779 осол бүртгэгдэж, 10,332 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 9874 хүүхэд буюу 95,7 хувь нь гэмтжээ.

Нийт ослын:

  • 8,358 буюу 85 хувь,
  • гэмтсэн хүүхдүүдийн 8,699 буюу 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол амь хохирсон хүүхдүүдийн 386 буюу 80 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн онд Улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсаны 23 хүүхэд нь авто зам бус өөрсдийн амьдардаг хороолол, хашаандаа тоглож байх үед нь эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчноо шалгаагүйн улмаас, 30 хүүхэд нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ буюу тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас осолд өртөж амь хохирсон байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 69 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Энэ нь шууд эцэг, эх насанд хүрэгчдийн хариуцлага, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банк групп Монголын бизнесийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн Банк Группийн Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол Улстай хамтран ажиллах Түншлэлийн шинэ хүрээний талаар авч хэлэлцлээ. 2021-2025 оныг хамарсан энэхүү стратегийн зорилго нь Монгол Улс КОВИД-19 хямралыг богино хугацаанд даван туулахын зэрэгцээ ирээдүйд ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад илүүтэй анхаарах байдлаар илүү тогтвортой, хүртээмжтэй, аливаа уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх юм.

“Түншлэлийн шинэ хүрээ нь Монгол Улс КОВИД-19-ын хямралыг даван туулах онц чухал цаг үед хэлэлцэгдэж байгаа төдийгүй цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү тэсвэртэй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж, шинэчлэлүүдийг дэмжих юм,” хэмээн Дэлхийн Банканд Монгол Улсыг хариуцсан захирал Мартин Райзер хэлэв. “Энэ жил бид Монгол Улс, Дэлхийн Банк Группийн түншлэлийн 30 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ илүү сайн сайхан ирээдүйг бүтээх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих аянаа хамтдаа үргэлжлүүлэх болно.”

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөж, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд томоохон ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч өсөлт тогтвортой бус байж, бүх нийтэд хөгжил цэцэглэлтийг авчраагүй юм. Ажлын байр бий болгох нь чухал асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ ялангуяа залуу хүн амын дунд тулгамдсан асуудал болоод байна. Үүний дээр КОВИД-19 цар тахал эдийн засаг болон иргэдэд ихээхэн хохирол учруулж, Засгийн газраас цар тахлыг даван туулах дорвитой дэмжлэг үзүүлсэн хэдий ч суурь асуудлууд улам дордов.

Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ хүрээ нь хүртээмжтэй, тогтвортой, бат бөх өсөлтийг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах гурван үндсэн асуудлыг гол чиглэлээ болгож байна. Үүнд:

  1. Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх. Дэлхийн Банк Групп (ДБГ) нь төсөв удирдлага болон байгуулалтыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглалыг сайжруулах ба иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн өмч, хөрөнгийн ашиглалтын үр ашиг болон үр дүнг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
  2. Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. ДБГ нь хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн хүртээмж, үүний дотор ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ) санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, улс орны харилцаа холбоог сайжруулахын тулд тээвэр, эрчим хүч, дижитал үйлчилгээний тогтвортой дэд бүтцэд хөрөнгө оруулах болно. Үүний зэрэгцээ, ДБГ нь мал аж ахуй, газар тариалан, дижитал эдийн засаг, аялал жуулчлал зэрэг ажлын байр олноор бий болгох боломжтой салбарт анхаарал хандуулж ажиллах болон Монгол Улсын эдийн засгийн чухал хэсэг болох уул уурхайн салбарт тогтвортой бөгөөд чанартай хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийх болно.
  3. Амьдралын чанарыг сайжруулах. ДБГ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ялангуяа КОВИД-19-ийн үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах, түүний дотор вакциныг түгээх чиглэлээр ажиллана. Боловсролын чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд нь улсын хамгийн ядуу хүн амд чиглүүлэх, санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг хангах замаар дэмжлэг үзүүлнэ. Агаарын чанар, дулааны хангамж, хотын тээвэр болон хотын захиргаанаас үзүүлдэг бусад үйлчилгээг сайжруулах зорилгоор оруулах хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хот суурин газарт тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн, Түншлэлийн шинэ хүрээ нь ДБГ-ын явуулдаг бусад үйл ажиллагаанд тусгалаа олсон байдаг ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх чадварыг нэмэгдүүлэхэд дахин ач холбогдол өгч байна. ДБГ нь эдийн засгийн хөгжлийн боломж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээ нь урт хугацаанд харилцан нэгнээ нөхдөг гэсэн бат итгэл дээр үндэслэн Монголын иргэд, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдэд зориулан илүү олон ажлын байр бий болгох, ирээдүй хойч үеийнхний уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дээшлүүлэх чиглэлд илүүтэй дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

“Стратегийг боловсруулахдаа бид төв, орон нутгийн засаг захиргаа, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийнхэн болон иргэний нийгмийн оролцогч талуудтай нягт хамтран ажилласан. Цаашдаа мөн ажил хэрэг болгохын тулд бүхий л түншүүдтэйгээ хамтран ажиллах болно. Монгол Улстай хамтран ажиллах энэхүү стратеги нь бидний түншлэлийг удирдан авч явах тод томруун замын зураглал байх болно ” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв.

Уг стратеги нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээ болох Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Дэлхийн Банк Группийн ядуурлыг эцэслэх, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих гэсэн хос зорилттой нягт уялдсан болно. Энэ бол Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА)-аас дэвшиж, 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ)-аар гагцхүү үйлчлүүлж эхэлснээс хойш хэрэгжүүлж эхлэх анхны Түншлэлийн хүрээ болж байгаа юм.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн албан ёсны түнш наадмаа цуцлахыг хүсчээ

Японы өдөр тутмын сонин “Асахи Шимбүн” “Токио-2020” олимпийн албан ёсны түнш бөгөөд өнөөдөр (2021.05.26) гарсан сониныхоо дугаарт ирэх зуны олимпийг цуцлахыг хүсчээ.

Тус сонинд “Бид Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагаас нөхцөл байдлыг тайван, бодитойгоор үнэлж, ирэх зуны олимпийг цуцлахыг хүсч байна” хэмээн нийтэлсэн байна. “Асахи Шимбүн” сониноос гадна Японы эмч нарын зөвлөл болон тус улсын хоёр дахь баян хүн Масаёоши Сон тэргүүтэй хүмүүс олимпийн наадмыг эсэргүүцэж байна.

Масаёоши Сон өөрийн твиттер хуудастаа “Японы иргэдийн 80 гаруй олимпийн наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хүсэлтэй байна. Гэтэл хэн, ямар зорилго өвөртлөн хүчээр олимп зохион байгуулах гээд байна вэ? Олимпийн наадмыг цуцалвал их торгуульд унана гэдгийг мэдэж байна. Гэвч 200 гаруй улсын вакцины хоцрогдолтой 100 мянга гаруй хүн Японд ирж, мутацилагдсан вирус тараавал юу болох вэ? Бид мөнгөнөөс илүү зүйлээ алдана. Хүмүүс амь насаа алдаж, ДНБ болон хүмүүсийн тэвчээр хатуу хөл хориог тэсэхгүй шүү дээ” хэмээн жиргэжээ.