Categories
мэдээ нийгэм спорт

“Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад Ерөнхий сайд амжилт хүсэж, төрийн далбаа гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулав. “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авьяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпын медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа.

Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпийн амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай гурван эмэгтэй боксчин Азийн аваргын хагас шигшээд хүч үзнэ

АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өнөөдөр болно.

Тэмцээний дөрөв дэх өдөр манай улсаас Эмэгтэйчүүдийн:

  • -87 кг жинд М.Мягмаржаргал
  • -78 кг жинд Э.Мичидмаа
  • -75 кг жинд Л.Алтанцэцэг нар хагас шигшээд хүч үзнэ.

Тэд ялбал мөнгөн медалийн болзол хангаж аваргын төлөө тоглох эрхтэй болох бол ялагдсан нь хүрэл медаль хүртэнэ.

Тоглолтууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх ба Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

​Тариаланчдад 15.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дэмжлэг олгожээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас жил бүр тариаланчдад зориулж үрийн улаанбуудай, шатахуун, бордоо, техник тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, тариалалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 478 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэн 15.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий дэмжлэгийг олгожээ.

Давхардсан тоогоор 339 иргэн, аж ахуй нэгжид 14 тэрбум төгрөгийн 11 мянган тонн үрийн улаанбуудайн дэмжлэг үзүүлсэн байна.

Тодруулбал, 177 аж ахуй нэгжид 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4,064 тонн дотоодын үрийн буудай, 162 иргэн аж ахуй нэгжид 10.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7,398 тонн импортын үрийн буудай олгожээ.

Мөн давхардсан тоогоор 95 иргэн, аж ахуй нэгжид 499.7 сая төгрөгийн 248.420 литр шатахуун, 27 иргэн, аж ахуй нэгжид 126 сая төгрөгийн үнэ бүхий 20.525 тонн бордооны дэмжлэг үзүүлсэн аж

Categories
мэдээ нийгэм

“Тухайн бичлэг нь хоёр жилийн өмнөх, энэ асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв

“МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байгаа билээ. Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК С.Батсүхийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдсэн.

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бичлэг нийтлэгдсний дагуу харъяалах Иргэний агаарийн тээврийн цагдаагийн хэлтэс уг хэргийг бүртгэж шалгалтын ажиллагааг одоогоор явуулж байна. Тухайн бичлэгт гарч байгаа ажилтанд Шүүх шинжээч томилох тогтоол үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт гараагүй, шалтгалтын ажил цаашид үргэлжилнэ. Бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхлэнгүүт гэмт хэргийн зөрчлийн шинжтэй гэж үзэн шалгалтын ажлыг эхлүүлсэн. Тухайн ажилчнаас тодруулга мэдүүлэг авсан. Ажилтныхаа биед халдсан гэх тухайн хүнийг мөн дуудсан. Өнөөдөр холбогдох тайлбаруудыг авах байх. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн бичлэг нь хоёр жилийн өмнөх гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.

Мөн энэ асуудлаар өргөдөл, гомдол өгөх иргэн байгаа бол Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэсд хандахад нээлттэй гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

​Үйл ажиллагаа нь нээгдсэн ААН-д шалгалт хийхэд 251 зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд 3,213 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийжээ.

Үүнд:

  • Хүнсний худалдаа – 1,471
  • Зах, худалдааны төв – 9
  • Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
  • Кофе шоп – 81
  • Хүнсний үйлдвэр – 3
  • Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв – 109
  • Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар – 46
  • Сургалтын төв – 15
  • Бассейн – 7
  • Зочид буудал – 21
  • Саун -10
  • Амралтын газар – 11
  • Бусад /ахуйн үйлчилгээ/ -679 хамрагдсан байна.

Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 251 зөрчлийг илрүүлсэн бөгөөд илэрсэн зөрчилд 9 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага 5 аж ахуйн нэгжид тус тус хүргүүлсэн байна.

Мөн бүтээгдэхүүн хураасан нэг акт тогтоож, зөрчил гаргасан долон хуулийн этгээд, зургаан иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдуулсан гэж НМХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Хот дотор аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль эхэллээ

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-аас зохион байгуулж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд эхэллээ.

Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, газар орон дээр бодит байдалд тулгуурлан дадлага олгож алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус дадлага сургуульд 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тус дадлага сургуулиар өндрөөс аврах ажиллагаа, нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах дадлага хийнэ.

Мөн нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагаа, цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа, авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр болох гэж байна.

Монгол Ардын Хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлт ирүүлснийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг товлов.

Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх

Categories
мэдээ улс-төр

​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно.

Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийх юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Зургадугаар сард ихэнх нутгаар бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх сард нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулсан байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгааг анхаарна уу.

Баруун аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Сарын эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4°С-аар сэрүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүйг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг 10 боомт хаалттай байна

Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс хилийн боомтуудыг хэсэгчлэн болон тодорхой урт хугацаагаар хаах шийдвэр гаргасан билээ.

Одоогоор ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тус бүр 5 боомт хаалттай байгаа бөгөөд үүнээс зургаан боомтыг зургадугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын боомтуудын цагийн хуваарийг танилцуулж байна

Боомтын нэр

Ажиллаж байгаа эсэх

Цагийн хуваарь

Тайлбар

1

Цагааннуур

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн малын тэжээлийг боомтоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

2

Боршоо

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

3

Тэс

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

4

Арцсуурь

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

5

Ханх

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

6

Сүхбаатар /төмөр замын/

Ажиллаж байгаа

Өдөр бүр 24 цагаар

Төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

7

Алтанбулаг

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Тусгай хуваариар

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38-р тогтоолд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, гадаадын ачаа тээвэрлэгчийг нутгийн гүнд оруулахгүйгээр чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

8

Ульхан

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

9

Эрээнцав

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

10

Эрээнцав /төмөр замын/

Тусгай хуваариар ажиллаж байгаа

Тусгай хуваариар

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд

Боомтын нэр

Ажиллаж байгаа эсэх

Цагийн хуваарь

Тайлбар

1

Даян

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

2

Булган

Ажиллаж байгаа

Даваа-Баасан

10:00-19:00

Цайны цаг

14:00-15:00

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

3

Байтаг

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

4

Бургастай

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

5

Шивээхүрэн

Ажиллаж байгаа

Даваа-Бямба

08:00-20:00

Цайны цаггүй

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 6 сарын 02-ны өдрийг хүртэл түр хаасан.

6

Гашуунсухайт

Ханги

Ажиллаж байгаа

Даваа-Баасан

08:00-17:00

Цайны цаг

12:00-14:00

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

8

Замын-Үүд

Ажиллаж байгаа

Даваа-Ням

08:00-18:00

Цайны цаггүй

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

9

Замын-Үүд /төмөр замын/

Ажиллаж байгаа

Өдөр бүр 24 цагаар

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

10

Бичигт

Ажиллаж байгаа

Даваа-Ням

08:00-17:00

Цайны цаг

12:00-14:00

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 239 дугаар тогтоолын дагуу боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.

11

Сүмбэр

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.

12

Баянхошуу

13

Хавирга

Түр хаагдсан

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу түр хаагдсан.