Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутгийн иргэдийг вакцинжуулах явуулын багийн цуваа хөдөллөө

Орон нутагт вакцжинжуулалтыг эрчимжүүлж эхэллээ.

Тавдугаар сарын 1-нээс орон даяар вакцинжуулах явж эхэлж байгаа ба эхний ээлжинд 50-аас дээш насны иргэдийг хамруулна. Харин тавдугаар сарын 15-наас 18-наас дээш насны иргэдэд вакцин тарьж эхэлнэ.
Орон нутгийн вакцинжуулалтын явцыг эрчимжүүлэх явуулын багийн цуваа өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд хөдөллөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дэлхий дахины вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явахгүй байна. Манай улс ч иргэдээ вакцинжуулахыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Иймд иргэд улс төрийн хөөсөнд автахгүйгээр вакцинжуулалтаа эрчимжүүлж дуусгах нь хамгийн эхний зорилт. Долоодугаар сарын 1 гэхэд иргэдээ хоёр дахь тундаа хамруулж чадвал Азийн дөрөв давлагаанд өртөхгүй байх боломжтой. Та бүхнийг вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохыг хүсье.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлгийн багц өгөхөөр болжээ

Нийслэлийн хэмжээнд “Covid-19” авсан 3000 гаруй хүүхдээс 1700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй тэдгээр хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар UNICEF буюу Хүүхдийн сантай хамтран бэлдсэн хөгжлийн багц бэлгийг хүргүүлэхээр болжээ.

Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг болон эмчээр дамжуулан өгөх аж. Хүүхдүүдэд зориулсан тус хөгжлийн багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар энэ төсөл хэрэгжих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хүүхдүүдэд хөгжлийн багц бэлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйн баг утсаар болон онлайнаар зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг хангаад байна” хэмээн ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 1185 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1185 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 1059 нь Улаанбаатар хотод, орон нутагт 123 , эмнэлгээс шалтгаалах халдвар 2, зөөвөрлөгдсөн 1 байна.

Орон нутагт:

Архангай 1, Завхан 32, Говь-Алтай 26, Төв 7, Сэлэнгэ 24, Орхон 34, Ховд 1, Увс 1,Сүхбаатар 4 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 38470 боллоо.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 117 болж байна.

– 84 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан

-47 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1026 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 21707 болов.

Биеийн байдал маш хүн 112 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 247 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэг 05р сарын 02-ны үүрийн 03:50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 247 хүн ирсэн байна. Үүнд АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины 2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа иржээ.

Вакцины бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоног өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргаж, бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил

Коронавирусийн эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй

Өнөөдөр 110 цэгт 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллаж, 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

No photo description available.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

May be an image of text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

May be an image of text that says 'нийслэлийн онцгой комисс #UB Ð/д хамтдаа цэгийн байршил баянгол дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын дугаар сарын 2-ны едриин телевлелт багийн хуний астразенека тун 4 хамрагдах хороод сургууль сургууль 43-p сургууль сургууль корпус тразенека вакцин хийлгэсэн иргэдийн давтан тун 77-p сургууль сургууль вероцел 4 18 тун 7,8,9,10,13,19,21,22-p хорооны иргэд 11,12,14,15,16,17,18, хорооны иргэд хорооны 1,2,3,4.24-р хорооны иргэд 11,12,23-р хорооны иргэд хорооны иргэд 9,13,21-р хорооны еэмт иргэд цэцэрлэг сургууль цацэрлэг 95-р цацэрлэг замчин хороо цацэрлэг хорооны 78 хорооны иргэд 1-4-p хорооны иргэд зорилтод иргэд ажилчид/ астразенека, вероцел вакцины давтан тун болон 18-AAC дээш насны ирг эдиин вероцел вакцины 1-P тун хийгдэнэ'


Коронавирусийн эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүйКоронавирусийн эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй

Өнөөдөр 110 цэгт 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллаж, 75904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

No photo description available.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

May be an image of text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

May be an image of text that says 'нийслэлийн онцгой комисс #UB Ð/д хамтдаа цэгийн байршил баянгол дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын дугаар сарын 2-ны едриин телевлелт багийн хуний астразенека тун 4 хамрагдах хороод сургууль сургууль 43-p сургууль сургууль корпус тразенека вакцин хийлгэсэн иргэдийн давтан тун 77-p сургууль сургууль вероцел 4 18 тун 7,8,9,10,13,19,21,22-p хорооны иргэд 11,12,14,15,16,17,18, хорооны иргэд хорооны 1,2,3,4.24-р хорооны иргэд 11,12,23-р хорооны иргэд хорооны иргэд 9,13,21-р хорооны еэмт иргэд цэцэрлэг сургууль цацэрлэг 95-р цацэрлэг замчин хороо цацэрлэг хорооны 78 хорооны иргэд 1-4-p хорооны иргэд зорилтод иргэд ажилчид/ астразенека, вероцел вакцины давтан тун болон 18-AAC дээш насны ирг эдиин вероцел вакцины 1-P тун хийгдэнэ'


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь одоогийн нөхцөлд тохиромжгүй, амь аргацаасан алхам

Тэтгэврийн реформхөдөлгөөний санаачлагчийн нэг, эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.


Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Үүнд иргэд ихээхэн бухимдалтай байгаа. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэтгэврийн тогтолцоог тогтвортой байлгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авдаг. Үүний нэг нь хамгийн богино хугацаанд авч хэрэгжүүлэх боломжтой буюу нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх, тэтгэврийн насыг нэмэх, хамрагдалтын хувиа тохируулах зэргээр 4-5 параметруудыг нааш цааш нь хөдөлгөөд тухайн тэтгэврийн системийнхээ тогтвортой байдлыг хангах гэж үздэг. Ингэж өөрчлөх нь урт хугацаагаа харсан арга биш. Аргацаасан алхам юм. Шимтгэлийг байн байн нэмэгдүүлээд байгаа нь одоогийн нөхцөлд тохиромжгүй. Үүнд иргэд бухимдаж байна.

Тэтгэврийн даатгалын тогтолцоонд үүссэн хүндрэлийг шимтгэл нэмэх байдлаар шийдвэрлэх боломжгүй. Урт хугацаагаа харсан реформ хийж байж асуудлыг шийднэ гэж үзэж байгаа. Хэрэв энэ алхмыг хийхгүй богино хугацаанд галыг намжаах гэж шимтгэл нэмээд байвал хожим юу болох вэ?

-Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо олон улсад байдаг. Харин манайх ганц тулгуур дээр явж байна. Тэр ганц тулгуур нь өөр дээрээ маш их ачаалал авчихсан. Тийм учраас төсвөөс жил бүр 500-600 тэрбум төгрөг гаргаж байна. Бидний хийсэн судалгаагаар төсвийн татаасын мөнгө 2040-2050 он гэхэд төсвийн орлогын 20-25 хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ гэсэн дүн гарсан. Ачаалал асар их өснө. Манай хийсэн судалгаанаас гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар ч иймэрхүү дүнгүүд гарч байгаа. Тэгэхээр урт хугацаанд төсөв дээр дарамт нэмэгдэнэ. Нөгөө талаас иргэдийн гар дээрээ авах цалин буурна. Шимтгэлд төлөх дүн өснө. Төр, иргэн гээд хоёр талдаа давхар дарамтууд бий болох юм.

Иймд нэг тулгууртай тогтолцоон дээр удаан тэсэхгүй нь гэдгийг хаа хаанаа ойлгочихсон гэж боддог. Тийм учраас тэтгэврийн реформ буюу Тэтгэврийн багц хуулийг оруулж ирэх гээд байх шиг байна. Оруулж ирэх юм бол тэтгэврийн реформ хийхэд улс төрийн маш их зориг шаардах болов уу. Бүх улс орнууд 50-60 жилийн өмнө хараад реформуудыг хийчихсэн. Манайх одоо хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон.

Та улс төрийн зориг шаардлагатай гэлээ. Тэтгэврийн реформ хийхэд улс төрийн сонирхол, нөлөөлөл ямар байна вэ?

-Уг шинэчлэлийг хийхэд нийгмийн сэтгэл зүй тун чухал гэж санагдсан. Нийгмийн даатгалын систем гэдэг нь зөвхөн татвар шиг өгөөд байдаг бус эргээд авч болдог, үр өгөөжийг нь хүртдэг, хуримтлуулсан мөнгөө өсгөж үржүүлж, өвлүүлж болох юм байна гэдэг нийгмийн итгэл хэрэгтэй байна. Гэтэл одоогийн нөхцөл байдалд шимтгэл нэртэй татвар болсон. Өөрт нь ямар ч өгөөжгүй болохоор хүн энэ системд итгэхгүй байна. Нэгдүгээрт энэ системийн реформ хийхийн тулд нийгмийн сэтгэл зүйг сайн бэлдэх ёстой. Бүх нийтээр ойлгочихвол төр засгийг нэлээн шахах болов уу. Одоо бол шимтгэл нэмэгдэх үед нь бүгд бухимдаад эсэргүүцдэг. Хэсэг хугацааны дараа намждаг. Гэтэл үндсэн шалтгааныг нь таниулж, түүн дээр төвлөрч улстөрчдийг шахмаар байна.

Улс төрийн зориг хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Сангийн яамны нөхцөл байдлаас харахад ирэх дөрвөн жил өртэй, одоо ч төсөв нь алдагдалтай байна. Ийм нөхцөлд сангийн сайд нь нэмэлт төсвийн алдагдал үүрэх үү гэдэг эргэлзээтэй. Дээрээс нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Капитал” банкинд мөнгөө алдчихлаа. Эргээд энэ мөнгийг хувийн хэвшил шилжүүлэх тухай ярьж байна. Тэдний өнцгөөс асуудлыг харахаар тийм зориг байхгүй болов уу. Дахиад алдчихвал яах вэ гэсэн айдас бий. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр нэмэгдээд Санхүүгийн зохицуулах хороо байна. Уг хороо Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахын тулд өндөр ачаалалтай ажиллаж ирсэн. Олон газрыг цэгцлэх бөөн дарамт авсан. Үүн дээр нэмээд тэтгэврийн сантай холбоотой хөрөнгө оруулалтын сангууд байгуулах, дэд бүтэц хууль эрх зүйн орчин гэх зэргээр дахиад ачаалал авах хэрэгтэй болно. Тэгэхээр төсөв нь батлагдаагүй, дэд бүтэц байхгүй үед хэрэгжүүлэх сонирхол байна уу. Монголбанк руу шилжүүлье гэхээр банкуудын IPO гээд бүр завгүй байгаа. Тэгэхээр тал талаас нь харахад ямар ч яамнаас энэ ажлыг хийх, дэмжих сонирхол байхгүй байна уу гэж харагдана. Иймд хуулиа батлаад үүнийхээ дагуу яамдад үүрэг өгөөд, УИХ-аас шахаад явахгүй бол болохгүй болов уу. Тэр үүднээс одоогийн улстөрчдөд энэ хуулийг батлах зориг хэрэгтэй.

Нийгмийн даатгалын сан жил бүр 500-600 тэрбум төгрөгийн татаасыг төсвөөс авч байна. Ийм алдагдалтай санг хуримтлалтай, үр өгөөжтэй тэтгэврийн тогтолцоо руу оруулахад хэр их цаг хугацаа зарцуулах вэ?

-Реформын эхний үйл явц дор хаяж 10-15 жил үргэлжилнэ. Дээрээс нь реформ хийж байгаа учир бид тодорхой хэмжээгээр “гашуун юм” уухаас өөр аргагүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо бид тэтгэврийн даатгалын шимтгэл гэж 19 хувийг төлөөд байгаа шүү дээ. Гэтэл одоогийн санал болгож байгаа хуулийн төсөлд хувийн нэмэгдэл систем гэсэн утгагүй юм орж ирээд байгаа. Тэр нь одоогийн 19 хувь дээр нэмээд сайн дурын 1-2 хувийн шимтгэлийн тухай яригдаж байгаа. Тэгэхээр хүн цалингаасаа ХАОАТ нийлээд 36 хувийн татвар төлж байгаа. Тэгвэл худалдан авах чадвар муутай эдийн засагт хүн орлогынхоо бараг 40 хувийг өгөх үү гэдэг том асуудал юм. Яахав хуулийн төсөл дээр санал аваад явах байх. Гэхдээ хувийн нэмэлт гэдэг буруу логик юм. Тэтгэврийн реформ хөдөлгөөнөөс санал болгож байгаа нь 19 хувиас тодорхой хувийг нь авъя. Энэ хувийг хэд байх дээр тооцоолол хийж үзэх хэрэгтэй. Бид таван хувь дээр тооцож үзсэн. Ингэхэд төсвийн орлогын 10 орчим хувьтай тэнцэх алдагдлыг богино хугацаанд үүрүүлээд тэр алдагдал нь аажим багассаар 2030-2040 он гэхэд сан нь алдагдалгүй болоод ашигтай ажиллаад ирэх боломжтой. Гэвч одоогийн төсвийн 10 хувьтай тэнцэх алдагдлыг хэн ч үүрэг сонирхол алга. Тэгэхээр мөнгөжүүлэх үйл явц л харагдаж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөнөөс төвлөрүүлэх үү. Саналууд яригдаж байна. 19 хувиас л бага багаар аваад явна гэсэн үг. Ингэснээр ойролцоогоор 100-200 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээл дээр сулраад гараад ирнэ. Тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан гэж байгуулаад, удирдлагын компани гарч ирээд энэ мөнгийг Засгийн газар, төв банкны үнэт цаас гэх зэргээр найдвартай өгөөжийг нь хүртэх боломжтой газарт хөрөнгө оруулаад явах юм. Өндөр хяналттай явна. Эхний удаад ийм байдлаар хуримтлал үүсгэнэ. 2050 он хүртэл тооцоод үзэхээр бараг банкны системтэй тэнцэх активтай том институци гарч ирэхээр байгаа.

Уул уурхайн өсөлтийн цикль гэж ярих болсон. Энэ үед уг салбараас орж ирэх орлогоос тэтгэврийн реформыг санхүүжүүлэхэд зориулах боломжтой юу?

-Сүүлд Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс уул уурхайгаас орж ирж байгаа 100 ам.доллар тутмын бараг нэг хувийг л үр ашигтайгаар ашиглаж байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө манайд асар үр ашиггүй зарцуулагдаж байна гэсэн үг. Гэвч төсөв хүнд байгаа нөхцөлд уул уурхайгаас орж ирэх орлогыг тэтгэврийн реформ руу хийх, мөнгөжүүлэх сонирхол хэр их байх бол гэдэг асуудал байна. Сонголтоор л шахах ёстой болов уу. Сонголтоор шахаад эхлэхээр улстөрчид мөнгөжүүлэх үйл явцыг хаанаас бол хаанаас хийх болов уу гэж бодож байна. Тэтгэврийн зээлийг хүртэл сонгуультай холбоотой тэглэж чадаж байна шүү дээ.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлснээр үр өгөөжийг нь бидний хойч үе хүртэж, ирээдүй нь баталгаажина гэдгийг олон нийтэд сайн ойлгуулах. Улмаар нэгдсэн ойлголтод хүрснээр шахах боломжтой гэж харж байна. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гэх зэргээр улстөрчид ард түмний сонголтын өмнө тулахад тэтгэврийн реформ хийх сонголтоор шахах хэрэгтэй гэж ойлголоо?

-2018 оноос Тэтгэврийн реформ хөдөлгөөнийг байгуулаад, эрдэм шинжилгээний хурал гэх зэрэг ажлуудыг хийж, нийгмийн давлагааг тодорхой хэмжээнд үүсгэсэн байгаа. Уг давлагаан дээр тулгуурлаад Н.Учрал тэргүүтэй гишүүд пи-ар хийгээд маш олон сонгогчийн саналаар гарч ирсэн.

Ер нь олон нийт тэтгэврийн реформ хийгдсэнээр тэтгэвэр нь өсөж, хүртээмжтэй болно гэсэн ойлголттой байгаа. Гол нь бид ирээдүй хойчдоо сайн систем өвлүүлэн үлдээх боломжийг олгох нь чухал шүү дээ. Судалгаагаар 1990- ээд оноос өмнөх хүмүүс тэтгэврийн реформын үр өгөөжийг төдийлөн хүртэхгүй гэсэн байгаа. Тэгэхээр бид асар оройтсон байгаа биз. Иргэд нийгмийн даатгалын шимтгэл нэмж, ачаалал ирэх үед хариу үйлдэл үзүүлээд намддаг. Өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй байна. Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог улс оронд 50-60 жилийн өмнө хийгээд явчихсан байх ёстой. Бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг маш их ярьдаг. Баялгийн тэгш хуваарилалт хийх ёстой гэж хэлдэг. Тэгвэл энэ хуваарилалтын хамгийн гол санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сангууд юм. Тэгэхээр тэтгэврийн санг хөгжүүлж байж урт хугацаатай мөнгийг бий болгож компаниуддаа бага хүүтэй, урт хугацаатай мөнгөөр санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Улмаар хөрөнгийн зах зээл хөгжих гол үндэс энэ. Мөн зээлийн хүү үүгээр дагаад буурна. Хоёрдугаарт, тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо нь төгс тогтолцоо гэсэн үг биш. Одоогийн тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо Европын олон улсад байна. Эргээд тэдний насжилт нэмэгдэж байгаа учир манай хөдөлгөх гээд байгаа нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмэх зэрэг параметрүүдийг өөрчилж эхэлж байна. Үүнээсээ болоод бослого хөдөлгөөн гарч, зогсоосон. Тэгэхээр энэ систем чинь сайжраад аль болох гарцаа хайх гээд үйл явц нь үргэлжлээд явж байгаа. Бид одооноос л эхлэхгүй бол асар их оройтож байна.

Г.ЗОРИГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

О.Гантулга: Би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна

Нарны жимолон ангит киноны гол дүрийн жүжигчин, дуучин О.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр ковидын голомтод сайн дурын жолоочоор ажиллаж байгаа юм.


Та ковидын голомтод сайн дураар жолоочоор ажиллаж байгаа юм байна. Энэхүү ажиллах саналыг хэрхэн гаргав?

-Би Баянзүрх дүүргийн Соёлын төвд ажилладаг. Дарга ажилтнуудаас “Ковидын голомтод сайн дураараа ажиллах хүн байна уу” гэж асуусан. Би төрийн албан хаагч, тэгээд ч карантинд гэртээ зүгээр сууж байгаа учраас нэг ч гэсэн ажилд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлье гэж бодоод “Би ажиллая” гэж хэлсэн. Тэгсэн дарга “За тэгвэл чи салхийг нь хагалаад сайн ажиллаадах” гэсэн. Ингээд жолоочоор ажиллахаар болсон. Анх ойлгохдоо надтай хамт ээлжинд нэг багш байгаа гээд. Тэгэхээр нь нэг өдөр гараад нэг өдөр амарна гэж бодсон чинь яг ажиллахаар болоход нэг өдөр гараад нэг өдөр гэртээ харьж эрсдэл үүрч гэр орондоо очиж болохгүй. Долоо хоногоор ээлжилнэ.

Долоон өдөр гараад буухдаа шинжилгээнд хамрагдаад эрүүл саруул, энх тунх гэртээ харина гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. Одоо дөрөв дэх өдрөө ажиллаж байна.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн маань эхлээд их айж, түгшсэн байдалтай хүлээж авсан. Яг юу хийх юм бэ гэхээр нь шинжилгээ эерэг гарсан айлуудаар эмч нартай явж зөвлөгөө өгнө, шинжилгээ авна, шаардлагатай үед зөөвөрлөнө гэдгээ хэлэхгүй юү. Тэгсэн “Хамгаалалтаа сайн хийгээрэй” л гээд захиад байгаа. Эхнэр бид хоёр охиноо эмээгийнд нь хүргэж өгсөн.

Өдөр ажиллачихаад орой гэртээ харьж байгаа юм уу?

-Бидэнд эхний хоёр өдөр байр сав олдохгүй, хувцас хунараа сайн ариутгаад л гэртээ харьж байсан. Эхнэр маань байгаа учраас бас эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс хамаг хувцас хунараа ариутгаад л, гэртээ ордог. Өнөөдрөөс байр яригдаад бүтэж байх шиг байна.

Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч байна?

-Өглөө 09:00 цагт ажилдаа цуглараад хуралдана. Хүмүүсийн хүнд нь хаана, хөнгөн нь хаана гээд л тодорхой мэдээллийн дагуу ажлаа эхэлнэ.

Хамгийн хол хороонууд нь Улиастай, Ботаник, Шар хад руу байдаг. Гол асуудал нь гэр хорооллоор явахад хаяг нь их хүнд юм. Бас зам маш муу. Би уг нь баргийн газар, байршлыг олоод л давхичихдаг. Гэтэл зорьсон айлаа олох гэж нэлээд юм болж байна. Би өөрийнхөө жижиг тэрэгтэй ажиллаж байгаа учраас эмнэл зүйн багт хуваарилагдсан. Шинжилгээний багтай ажилладаг. Эерэг гарсан айлуудаар эмч нар маань орж шинжилгээ авна, тандалт, судалгаагаа хийнэ гэсэн үг. Надаас гадна “Старикс” машинтай хүн зөөвөрлөх багийнхан хамт явдаг. Харин орой 22:00 цаг орчимд тардаг.

Халдвартай нь тогтоогдсон айлуудаар явдаг гэлээ. Хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Захын гэр хорооллын айлуудын нөхцөл байдал ер нь хүнд харагдаж байна. Доторх асуудлыг бол би мэдэхгүй шүү дээ. Зөвхөн царай төрх, зан байдлаас нь харахад их бараан, ууртай уцаартай, гундуу харагддаг. Нийгэм ард түмний амьдрал тун таагүй, стресстэй байна л гэж бодох юм. Эхлээд тухайн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс рүү утсаар холбогдож ярина. Зарим нь “Би юу гэж халдвартай байдаг юм. Худлаа”, “Юу яриад байгаа юм” гэж хэрэлдэнэ, уурлана. Цөөн хэсэг нь “Өө тийм үү, одоо яах билээ. За тэгье шинжилгээгээ өгье” гэж хүлээцтэй хүлээж авах жишээтэй. Халуураад байна гээд өөрсдөө дуудлага ч өгнө. Тэр тохиолдол болгонд бид яаралтай ажиллаж, холбогдох газарт нь хүргэж өгдөг.

Хамгаалах хэрэгслийн хангамж хэр байна. Хоол ундаа хэрхэн шийдэж байна?

-Хамгаалах хэрэгсэл өглөөд тавьж өгдөг. Орой тайлж үлдээгээд ариутгал халдваргүйжүүлэх багт үлдээнэ. Өдөртөө ажлынхаа завсраар эндээ хоол иднэ. Харин гадуур яваад оройтчихвол гэртээ харьж хоолоо иддэг.

Ийм хүнд нөхцөлд голомтод ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Мэдээж хүн л болсон хойно эхэндээ халдвар авчихвал яана аа гэсэн бодол төрж байсан. Гэвч энэ хүнд үед олон мянган хүн халдварыг дарахын тулд хичээж, хамтдаа хэрхэн тэмцэж байгаа билээ. Хойш суух биш. Харин ч гар бие оролцох хэрэгтэй гэж бодох болсон. Мэдээж халдвар хамгааллаа сайн сахих ёстой болов уу. Хүн хүчний хувьд дутагдалтай байдаг юм байна. Манай Баянзүрх дүүргийн Засаг дарга төрийн албан хаагчдаа энэ хүнд үед сайн дураараа цар тахлын голомтод хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалж, сайхан цагийн төлөө зүтгэнэ гээд мэдэгдэл хийсэн. Тиймээс сайхан цагийн төлөө зүтгэнэ ээ л гэж бодож байна. Цар тахлын хүнд цаг үед 50 өрхөд дэм болох үүднээс нэгдүгээр гурил, бүхэл үрийн гурил, гоймон зэрэг бүтээгдэхүүний багцаар хандив өргөж МУЗН-т хүлээлгэн өгсөн. Ер нь хүн бага ч гэлтгүй боломжоороо нэгэндээ тусалж, нэгийгээ дэмжих байгаасай л гэж боддог доо. Бас би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна.

Таныг халдварын голомтод сайн дураар ажиллаж байгааг хараад урлагийнхан, уран бүтээлчид нэгдэж байна уу?

-Нэгдэх байх аа (инээв). Би биш, бид амьдарч байна. Зөвхөн та биш таны гэр бүл, үр хүүхэд, ах дүү, аав ээж гээд хайртай бүхэнд тань хамаатай учраас бүгдээрээ нэгдэж, хичээж энэ аюулт өвчний ард гаръя гэж л уриалмаар байна даа.

Ардын дуучин Б.Алтанжаргал, “Жонон” хамтлагийн морин хуурч, хөгжмийн зохиолч Отгонцэнгэл, “ilab” студийн захирал,зураглаач Амартүвшин бид тав хамтарч нийгэм рүү чиглэсэн уран бүтээл хийж байгаа. Өнгөрсөн жил миний хийсэн “20/20” контентын хаалтан дээр дуучин Б.Алтанжаргалыг урьж “Би монгол хүн” дууг дуулсан нь хүмүүст их хүрч нэг өдрийн дотор сая гаруй хандалт авсан. Түүнээс хойш хувь хувьдаа уран бүтээл хийдэг ч гэсэн хамтарч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд рүү чиглэсэн, үр өгөөжтэй уран бүтээл хийе, бусдыгаа уриалъя гэж ярилцаад ажиллаж байна.“Эвийн түшигтэй анд” дууг бас гаргасан. Удахгүй нэг уран бүтээлд орохоор бас бэлтгэж байгаа.

Онцгой байдлын аврагчид гал, усны аюулыг сөрж хүний амь насыг хэрхэн авардаг гээд энэ мэргэжлийн онцлогийг өгүүлэхНарны жимкинонд та гол дүрийг бүтээж байсан. Үүнээс хойш кино уран бүтээлд тоглосон уу?

-Тухайн үед ганц хоёр киноны санал ирсэн ч дуу хуур талдаа илүү анхаарч ажиллахаар татгалзсан. Гэхдээ кино уран бүтээл гэдэг их нүсэр боловч сайхан ажил гэдгийг “Нарны жим” киноны зурганд явсан бүтэн жилийн хугацаанд мэдэрсэн дээ. Хэдийгээр бүтэн жил зурганд явсан ч миний хувьд маш хурдан өнгөрсөн, их юм сурсан хугацаа байсан. Би “Нарны жим” олон ангит кинонд гурван ч удаа проб өгч тэнцэж байсан. Энэ кинонд тоглох санал тавьсан, хамтран ажилласан бүх сайхан уран бүтээлчдэдээ талархаж явдаг даа.

Таны үндсэн мэргэжил экологийн инженер юм билээ. Бас удамд тань урлагийн талын хүн байхгүй гэж байсан. Тэгэхээр урлаг гэдэг өөрийн тань цэвэр сонирхол, хичээл зүтгэлээс үүдсэн авьяас бололтой…?

-Тийм ээ, би ШУТИС-ийг экологийн инженерээр төгссөн. Хүүхэд байхын л дуу хууртай, оюутан болоод ч ШУТИС-ийн “Дэвжээ” наадамд идэвхтэй оролцож тэргүүн байрын шагналыг хүртдэг байлаа. Тэр бүртээ урам авч өөртөө байгаа авьяасаа алхам тутамдаа хөгжүүлэхийг хүсдэг. Ер нь дуу хуур, урлаг миний дуртай, хайртай салшгүй нэг хэсэг маань яах аргагүй мөн.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан нохой өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 2, Адъяа гариг. Билгийн тооллын 21, Элдэв тэнгэр одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 05:33 цагт мандан, 20:06 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцэлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсэж 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дотоод сунгаанд С.Эрдэнэ тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалтын дүнг 22:30 цагт танилцууллаа.

М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсныг дөнгөж танилцуулав.

АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Тиймээс хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаар дотоод сонгуулийн үйл ажиллагаа өрнүүлж буй.

М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1.953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна. Бусад нэр дэвшигчийн хувьд,

  • Р.Амаржаргал 1.826.03
  • Ц.Оюунгэрэл 1.719.03
  • Л.Гүндалай 1,463.92
  • Д.Ганбат 637.28 оноо авчээ.

О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдээд байна.

С.Эрдэнэ “Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах цахим сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Намын гишүүдийн оролцоо өндөр байлаа. Миний хувьд сонгуулийн дүнд баяртай байгаа ч нөгөө талдаа маш том үүрэг хариуцлага ирж байна. Бид өнөөдөр хэн илүү оноо авах нь чухал бус. АН ард иргэдийнхээ төлөө багаараа, хамт олноороо эв, найртай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Бид мэдээж энэ үүрэг хариуцлагыг бодит үр дүн болгохын төлөө хичээн ажиллана. Дараа дараагийн сонгуульд өөрийн нөөц боломжийг дайчлан ажиллах болно. Саналаа өгсөн нийт гишүүддээ баярлалаа” гэв.