Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Спутник V вакциныг 65-аас дээш насныханд хийнэ” гэв

Спутник V вакциныг 65-ас дээш насныханд хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Өчигдөр буюу тавдугаар сарын 01-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн онгоцоор 40 мянган тун Спутник V вакцин буусан. Тус вакцины 20 мянган тун нь Хувийн хэвшлийнх, харин үлдсэн тун нь Засгийн газар хүлээн авч буй юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сөүл хотын айл өрхүүдийн 33 хувийг ганц биечүүд бүрдүүлж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын айл өрхүүдийн хамгийн том хэсэг буюу 33 хувийг ганц бие иргэд бүрдүүлж байгааг өчигдөр гаргасан албаны статистик тоо баримт харуулжээ.

Арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд Сөүл хотын 4,041 айл өрхийг санамсаргүй аргаар түүвэрлэн судлахад 33.3 хувь нь ганц, 25.8 хувь нь хоёр, 20.6 хувь нь гурав, 19.2 хувь нь дөрвөн ам бүлтэй айлууд байжээ.

Ганц ам бүлтэй айлуудын 41 хувийг залуу үеийнхэн, 22.6 хувийг ахмад насныхан, 16.2 хувийг дундаж насныхан бүрдүүлсэн байна.

Ганцаар амьдрахад тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийг нэрлэхийг хүсэхэд өвчин зовлон (32.5 хувь), ганцаардал (23.3 хувь), санхүүгийн аюулгүй байдал (20.3 хувь) гэж тус тус хариулжээ.

2018 онд Сөүл хотын айл өрхийн жилийн дундаж орлого 49.2 сая вон байсан бол сүүлийн судалгаагаар 50,82 сая вон (45.900) болж нэмэгдсэн байна.

Тус хотын айл өрхүүдийн дундаж өрийн хэмжээ 44.08 сая вон байгааг тогтоожээ. Зөвхөн өртэй айл өрхүүүдийг ялгаж дундажлахад энэ хэмжээ 99.78 сая вонд хүрсэн байна.

Өр үүсгэх гол хүчин зүйлүүд нь байр түрээслэх (43.2 хувь), байр худалдаж авах (38.7 хувь), гэртээ хөрөнгө оруулалт хийх (5 хувь) байжээ.

Айл өрхүүдийн 42.4 хувь нь өөрийн эзэмшлийн байранд, 37 хувь нь лизингийн байранд, 19 хувь нь түрээсийн байранд амьдарч байна.

Сөүл хотын захиргаа удахгүй тус хотын оршин суугчдын амжиргааны түвшин, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор уг судалгааг зохион байгуулжээ.

Өмнөд Солонгос даяар ганц биечүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь оройтож гэрлэх, хүн ам хөгшрөхөд нөлөөлж байна.

Өнгөрсөн оны байдлаар 51.8 сая хүн амтай тус улсад 9.06 сая ганц ам бүлтэй өрх айл бүртгэгдсэн нь 2019 оныхоос 6.77 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэд улсынхаа нийт айл өрхүүдийн 39.2 хувийг буюу хамгийн том хэсгийг бүрдүүлж байна.

Сөүл хотын шинэ захирагч О Се Хүүн өнгөрсөн сард ганц ам бүлтэй айл өрхүүдэд чиглэсэн нийгмийн бодлого боловсруулах ажлын хэсгийг шинээр байгуулжээ.

Categories
гадаад мэдээ

ОУСС-аас дөрвөн сансрын нисгэгч эх дэлхийдээ газардлаа

Олон улсын сансрын станцад /ОУСС/ зургаан сар орчмын турш ажилласан сансрын нисгэгчид АНУ-ын “SpaceX” компанид бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлгөөр өнөөдөр эх дэлхийдээ эргэн ирлээ.

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/ гурван сансрын нисгэгч, Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ нэг сансрын нисгэгчийг тээвэрлэсэн хөлөг Флорида муж улсын Панамa хотод орон нутгийн цагаар шөнийн 02:56 цагт газарджээ.

“NASA” сүүлийн 53 жилийн хугацаанд анх удаа шөнийн цагаар хөлгөө газардуулсан нь энэ болж байна. Тодруулбал, хамгийн сүүлд “Apollo 8” хөлөг 1968 оны 12 дугаар сард ийнхүү газардаж байв.

Сансрын нисгэгчид ОУСС-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хөдлөхөөр төлөвлөж байсан боловч Флорида дахь цаг агаарын нөхцөл муудсаны улмаас хойшлуулсан байна.

Америкийн сансрын нисгэгч Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, Японы Сансрын нисгэгч Сойчи Ногүчи нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX”-ийн бүтээсэн хөлгөөр ОУСС-д очсон юм.

Түүнээс өмнө 2020 оны тавдугаар сард Америкийн хоёр сансрын нисгэгч туршилтын нислэгээр ОУСС-д очиж, долоодугаар сард эргэн ирсэн юм. Энэ нь сүүлийн есөн жилд анх удаа Америкийн сансрын хөлгөөр АНУ-ын нутаг дэвсгэрээс жолоодлогот нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болсон билээ.

Одоо ОУСС-д долоон сансрын нисгэгч үлдсэн бөгөөд тэдний дөрөв нь өнгөрсөн долоо хоногт “SpaceX”-ийн хөлгөөр очжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын тэнгисийн цэрэг дэлхийд анх удаа дрон ашиглан байгаа устгажээ

АНУ-ын тэнгисийн цэрэг дэлхийд анх удаа дрон буюу жолоочгүй техникийн салаа ашиглан бай устгаж, өрсөлдөгч Хятад оронд тодорхой дохио өглөө. Тухайлбал, АНУ-ын тэнгисийн цэргийн Калифорнийн эрэгт зохион байгуулсан жолоочгүй систем ашигласан байлдааны сургуулилалтын үеэр дроны салаагаар даалгавар гүйцэтгэн, завь сөнөөж үзсэн байна.

Сургуулилалтын талаар адмирал Жим Айкен “Бидний сургуулилалтын зорилго жолоочгүй техник жолоочтой техниктэй хамтран, багаар ажиллах чадвартай гэдгийг нотлох явдал байлаа” хэмээн ярьжээ.

Гэхдээ сургуулилалтад чухам ямар хэмжээтэй хэдэн дрон ашигласан талаар нарийн мэдээллийг нийтэд ил зарлаагүй аж. Тиймээс ажиглагчид АНУ-ын тэнгисийн цэргийг LOCUST технологийн 50 орчим дрон ашигласан хэмээн таамаглажээ. Тус дроны технологийг “Цөөвөр чоно” хэмээн нэрлэдэг аж. “Цөөвөр чоно” дрон зургаан кг жинтэй, 152 см далавчтай бөгөөд энгийн пуужингаас хямд хэрнээ илүү олон бай устгах чадвартай юм.

Түүнээс гадна дээрх дронууд маш хурдтай нисч, дайсны радар зэрэг технологийг түрүүлж устгаснаар давуу тал үүсгэж, эсрэг талыг өөрсдийн илүү том зэвсгүүдийн өмнө хамгаалалтгүй болгодгоороо чухал ач холбогдолтой аж. Түүнчлэн дээрх байдлаар 50 дрон зэрэг хөөрснөөр эсрэг талын 50 жижиг объект руу зэрэг дайрах боломжтой юм.

Сүүлийн үед Бээжин АНУ-ын хөлөг онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгист хянахын тулд хамгаалалтын шинэ технологи бүтээж байгаа билээ. Харин АНУ-ын тэнгисийн сургуулилт Бээжинд харуулж буй хариу бололтой.

Categories
мэдээ нийгэм

“Хүчит Шонхор” ХХК нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр ажилласаар байна

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит Шонхор ХХК”-ийн Шонхор худалдааны төв нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан.

Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш Хүчит Шонхор ХХК нь тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй ч өнөөг хүртэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Батэрдэнэ өөрийн цахим хуудсандаа “Ямар ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа явуулсаар байгаа зах худалдаа эрхлэгч бол Хүчит шонхор ХХК. Ямар хаалгаар ингээд яваад байдаг гэдгийг ойлгох ухаан хайрла. Энэ чинь жинхэнэ өрсөлдөөнд нөлөөлдөг зүйл” гэж мэдээлжээ.

Мөн тус худалдааны төв нь цар тахлын хүнд нөхцөлд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн хэргээр 29 сая төгрөгөөр торгуулиад байгаа юм.

Тодруулбал: Махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29,140,676 мянган төгрөгөөр торгосон байдаг.

Categories
мэдээ улс-төр

МАН: У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо

МАН-ын Бага хурлаар дөнгөж сая Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэлэлцэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар буюу Бага хуралд оролцсон 261 гишүүн дэмжиж, нэр дэвшүүлэхээр болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Энэ зохицуулалтын хүрээнд нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж байна.
Categories
мэдээ спорт

Өнөөдөр Монголын мотоциклчдын өдөр тохиож байна

Өнөөдөр Монголын мотоциклчдын баярын өдөр тохиож байна.

Эх орноо төлөөлж, мөсөн замын болон мотокроссын дэлхийн аварга шалгаруулах уралдаануудад 1966-2010 онуудад дараах нэр бүхий тамирчид, багш дасгалжуулагч, багийн ахлагч нар оролцож байжээ.

Үүнд: Б.Ичинхорлоо, С.Ойдов, С.Лхам, Ж.Сэржбүдээ, Ц.Миёэгомбо, Ж.Цогбадрах, Ц.Түвшин, Д.Дашдорж, Х.Сокол, З.Батцэнгэл, С.Зоригбат, Ю,Эрхэмбаяр, Ш.Эрдэнэбилэг, Л.Баасанжав, С.Энхтөр, С.Мягмарсүрэн, Бар.Батцэнгэл, Б.Буянтогтох, Д.Очирсүх, Ц.Нямдорж, Б.Хадбаатар, Бя.Батцэнгэл, Э.Ууганбаяр, Э.Халиунболд, Х.Тэмүүжин, Б.Ган-Од Харин дэлхийн цомын аварга шалгаруулах Мастер ралли, Дакар ралли, Silk Way уралдаануудад 1995-2019 онуудад эх орноо төлөөлөн Л.Баасанжав, Д.Очирсүх, Ю.Эрхэмбаяр, Ш.Эрдэнэбилэг, Б.Гантулга, Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, Ч.Анар, Э.Амгалан, Б.Баттөр, Д.Энхсаруул, Б.Бат Ундрал, Б.Өнөрбаяр нарын багийн ахлагч, дасгалжуулагч, тамирчин алдартнууд оролцож мотоспортын түүхэнд тэмдэглэгджээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг эцэслэн шийднэ

Ерөнхий сайд У. Хүрэлсүх 16 цагаас олон нийтэд хандаж мэдэгдэл хийнэ –  updown.mn

УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ өнөөдөр тодорхой болгох учиртай. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан юм.

Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Саримс хэрэглэхийн ач тус

Эрүүл амьдралыг цогцлооход тийм ч хэцүү биш. Учир нь бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүний зарим нь эрүүл мэндэд тун ашиг тустай байдаг. Тухайлбал, саримс эрүүл мэндэд ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад зүй ёсоор багтана. Хүний биеийн дархлаанд гойд сайн, эрүүл мэндэд маш тустай ургамал болох сармисны анагаах шидийн тухай цөөхөн хэдэн зөвлөгөөг уншигч танд хүргэе.


– Саримсыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгаж, цэвэршдэг.

– Хамар битүүрч, шархиран шингэн зүйл гоожоод байвал сайтар шүүсэн саримсны шүүс дусааж гавар түрхдэг.

– Хоолой өвдөж улайсан үед саримсны шүүсийг давстай устай хольж хандлаад хоолойгоо зайлна.

– Цусны даралт ихсэх, судас хатуурсан үед өдөр бүр гурван хумс сармис идвэл илааршдаг. Саримс нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг байна.

– Цагаан мах эргэвэл дөрвөн хумс саримс нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилна.

– Чихнээс булаг гоожвол цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг холиод маш сайн шүүж өдөрт гурван удаа дусаана.

– Идээтэй шарханд саримс тавьж боохоос гадна шүүсээр нь шавшвал түргэн эдгэрдэг.

– Хатиг, идээ татах шинжтэй шархан дээр гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол амархан эдгэрнэ.

– Ууц нуруугаар өвдөхөд дөрвөн хумс сармисыг жижиглэж даавуунд боон няцалж шүүсэнд нь норсон уг даавуугаар унтахын өмнө нуруу, ууцаа арчиж, үрнэ. 10 хоног ингэж үрэхэд өвчин арилдаг.

– Балчир хүүхдийн энгэрээс хэд хэдэн хумс сармис зүүж ханиаднаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.

– Ханиад хүрвэл бүтэн том саримс, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагыг уудаг.

– Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс саримсыг зажлалгүй буйлан дээрээ хэсэг хугацаагаар байлгана.

– Гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед хоёр грамм саримсны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утдаг.

– Багтраа өвчний үед хоёр хумс саримсыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн элгэн дээрээ уудаг.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэлийн даргалж буй АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа.

Уг хуралд 286 хүн цахимаар оролцсон бөгөөд нууц санал хураалтаар 97.6 хувь нь Норовын Алтанхуягийг тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн байна. Ингэснээр О.Цогтгэрэлийн даргалж буй Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвшихээр болж байгаа юм.

Өчигдөр М.Тулгатын даргалж буй Ардчилсан намаас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсныг зарласан билээ.