Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэл хадгалах агуулах ирэх сард ашиглалтад орно

ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Ингэснээср тус агуулахад +2-8 градус, -15-25 болон -70 хэмийн градуст зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм байна.

Вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулах баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ХӨСҮТ-ийн хэмжээнд хүчилтөрөгчийн нөөцийг бүрэн хангаад зогсохгүй өдөрт 125 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, бусад эмнэлэг, шаардлагатай газруудыг нөөцөөр хангах үйлдвэртэй болоод байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл”-ийн тэмцээнийг зогсоожээ

Английн “Манчестер Юнайтед” болон “Ливерпүүл” клубийн тоглолтыг хөл бөмбөгийн хорхойтнууд зогсоожээ.

“Манчестер Юнайтед” клубийн эзэд болох Америкийн Глэйзерийн гэр бүлд дургүйцлээ илэрхийлэхээр “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэн рүү 200 орчим хөгжөөн дэмжигч дайран орсны дараа ийнхүү тоглолтыг эхлүүлээгүй байна.

Тоглолт тавдугаар сарын 2-ны ням гаригт 16.30 цагт эхлэх ёстой байв. Одоогоор тоглолтын хуваарийг дахин товлоогүй байгаа аж.

Manchester United fans protest outside Old Trafford against the club's ownership under the Glazer family

“Манчестер Юнайтед”-ийн анхны нэр болох “Ньютон Хит”-ийн түүхэн өнгийг бэлгэдсэн ногоон, шар өнгийн утаат дохиотой хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн гадна цуглажээ.

Өнгөрсөн сард “Манчестер Юнайтед”-ийн эзэд Европын Супер Лигт нэгдэхийг оролдсон боловч хөгжөөн дэмжигчид дургүйцсэний улмаас больсон байна.

Хөд хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор хөл бөмбөгийн клубүүд үзэгчгүйгээр тоглох ёстой байсан ч хөгжөөн дэмжигчид талбай руу нэвтэрч чаджээ.

“Глейзерийнхнийг 2005 онд ирэхэд клуб өргүй байсан. Гэтэл хэдэн жилийн дараа 400 сая фунт стерлингийн өрийн талаар ярьж эхэлсэн. Энэ цэнгэлдэх хүрээлэн рүү хар л даа. Үнэхээр сайхан хүрээлэн. Гэтэл зэвэрч, муудаж байна. Тэд үнэхээр ажилгүй байна. Бидэнтэй ч харилцдаггүй шүү дээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж буй нэгэн хөгжөөн дэмжигч ярьжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

2021 оны тавдугаар сарын 3-наас 7-ны өдрүүдийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эмч, мэргэжилтнүүд ажил, амьдралын балансаа тэнцвэржүүлэхгүй байснаар сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нүүр тулж байна” гэв

-ИРГЭДИЙНХЭЭ СЭТГЭЛ ЗҮЙ РҮҮ ЧИГЛЭСЭН АЖИЛ ХИЙХЭЭС ИЛҮҮ ШОУ ИНТЕРТАЙМЕНТЫН СУРТАЛ, УХУУЛГА ИХ БОЛООД БАЙНА-

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч энэ сарын 28-29-нд шилжих шөнө зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.Талийгаач эмэгтэй Д.Э нь 1979 онд онд төрсөн бөгөөд 42 настай байжээ. Тэрбээр 13 настай хүү, найман настай охины хамт Чингэлтэй дүүрэгт амьдардаг байсан аж. Талийгаач 14 хоногийн хугацаанд өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдаж, эмчилгээ үзүүлэх багт ажиллаж байжээ. Тодруулбал, тус эмнэлгийн зүүн жигүүрт коронавирусийн халдвартай иргэдийг хүлээн авч, эмчилж байсан аж. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Энэ талаар холбогдох эх сурвалж хэлэхдээ “Манай ковидын ээлж гурав хоногийн өмнө солигдсон. Тэгэхээр талийгаач саяхан шинээр орсон багт ажиллаж байсан гэсэн үг. Миний мэдэхийн энэ долоо хоногийн даваа гаригт шинээр орсон шүү дээ. Тэгэхээр айхавтар ачаалалтай өдөр шөнөгүй ажилласан зүйлгүй, хоёр гурав л хонож байна. Гэхдээ тухайн хүний ар гэрээс шалтгаалсан байж магадгүй” хэмээн хэлсэн юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Одоогийн байдлаар манайхаас мэдээлэл өгөх боломжгүй байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа” гэв.

Энэ асуудлаар сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


Ковидын эмчилгээний улаан бүсэд ажиллаж байсан сувилагч нас барсан хэрэг гарчээ. Голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүд сэтгэл зүйн хямралтай байгааг энэ үйлдэл харуулж байх шиг?

-Үүнийг ажлаас халшрах эмгэг хэмээн тайлбарлана.Хэрвээ шинэ ажилтан байсан бол ажлын ачааллыг хүлээж авч чадахгүй улмаар ийм нөхцөл байдал орох эрсдэлтэй. Харин эсрэгээрээ эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан бол хэт ачааллаас үүдэлтэй сэтгэл гутралд орсон байж болно. Цаашилбал, түүний хувийн амьдралд юу тохиолдсон бэ гэдгээс ихээхэн шалтгаална.Ерөөс ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэхгүй байснаар сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нүүр тулдаг. Миний хувьд ковидын шинжилгээ маань эерэг гарсан учраас яг одоо эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс ч яг бодит байдлыг нүдээр үзэж байна л даа. Эмнэлгийн эмч, сувилагчид маань энэ цаг мөчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна.

Улаан бүсэд сувилагчид хэрхэн ажиллаж байгааг тодруулбал?

-Тэд өвчтөнүүддээ тариа хийх, платуудыг цэвэрлэх, эмнэлгийн хог хаягдлыг хаях, коридорыг цэвэрлэх, хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдлыг цаг тутам шалгах гэх мэтчилэн үйлдлийг өдөрт олон удаагийн давтамжтай хийж байна. Сувилагч өдөрт хэдэн хүнд үйлчлэх вэ гэдгээс шалтгаалж ажлын ачаалал нэмэгдэнэ. Түүнчлэн ажил амралтын зохицуулалт, удирдлагаас өгч буй үүрэг даалгавар, тэдний харилцаа хандлага ямар байх нь ажилчдын сэтгэл зүйд ихээхэн нөлөөлнө. Хэрэв энэ бүхэн хангалтгүй байвал ажлаасаа халширч сэтгэл зүй нь хурц хэлбэрээр давчдах эрсдэлтэй.

Ажлаас халшрах эмгэг нь ямар тохиолдолд илрэх вэ?

-Сургуулиа төгсөөд ажилд орсон тохиолдолд эхний хоёр жил зарим хүмүүст маш их хэцүү байна. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй. Ковидоос шалтгаалж нийгмийн орчин иргэдэд айдас төрүүлж байна. Сэтгэл зүйн хувьд суурь шалтгаантай, хямралтай хүмүүсийн хувьд хоёр жил хар дарсан зүүд шиг л байсан болов уу. Тэр дундаа эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч мэргэжилтнүүд ажлын хэт их ачаалал, хөдөлмөрийн мөлжлөгөөс үүдэлтэйгээр сэтгэл зүйн хямралтай болж байна. Хэрэв үүссэн асуудлыг ажил дээрээ шийдвэрлэж чадахгүй бол гэртээ авч очдог. Эсвэл асуудлаа шийдвэрлэхгүй нууж дарж явсаар бөөгнөрүүлэх эрсдэлтэй байдаг. Ингэснээр аливаад эрүүл ухаанаар хандаж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр ажлын ачаалал нь ямар ч хүнийг сэтгэл гутралд хүргэдэг. Үүнийг дээр дурдсанчлан ажлаас халшрах эмгэг гэж тайлбарлана.

Талийгаачийн хувьд энэ долоо хоногийн даваа гаригт ажилдаа орсон гэх мэдээлэл байна. Тиймээс энэ нь ажлын ачааллаас үүдэлтэй биш гэсэн тайлбар бий?

-Энэ бол ажлын хоёр, гурван хоногийн асуудал биш. Ийм шийдвэр гаргахад ужгираад удсан асуудлууд нөлөөлдөг. Улмаар шийдэх гарц гаргалгааг олох бололцоо цаг зав гарахгүй байж болно.Ажлын орчин, нөөц хангамж, ажилдаа сэтгэл ханамжтай байх, цалин хөлс зэргээс шалтгаална.

Сэтгэл гутралд орж улмаар сэтгэлээ тайтгаруул, онгойлгож чадалгүй удаан явбал сөрөг үйлдэл хийх эрсдэлтэй болов уу?

-Тулгамдсан асуудлаас хамаарч сэтгэл гутрал, хямралын хүнд хэлбэр рүү шилжсэнээс амиа хорлох хүртэл үйлдэл хийнэ. Ер ньэнэ цаг үед эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хувьд гэр бүлийн амьдрал байхгүй болж байна л даа. Гэр бүлийн амьдрал гэж юу болохыг бид бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгтэл гэр бүлтэйгээ хамт байх цаг хугацаа хумигдаад зөрчил үүсэх, таагүй уур амьсгалтай болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн онцлогоос үүдэлтэй гэр бүлийн харилцаанд асуудал үүссэн байж болно гэж хувьдаа таамаглаж байна.Нийгмийн сэтгэл зүй үүнд гол нөлөөллийг үзүүлж байна шүү дээ. Энэ үед удирдах албан тушаалтнууд маань сэтгэл зүйн тусламж үйлчилгээг иргэд, ажилчид руугаа чиглүүлж ажиллахгүй байна.

Тэгэхээр голомтод ажиллаж байгаа эмч ажилчдад сэтгэл зүйн зөвлөгөө дутагдаад байна гэсэн үг үү?

-Иргэдийнхээ сэтгэл зүй рүү чиглэсэн ажил хийхээс илүү шоу интертайментын суртал, ухуулга их болоод байна. Ковидын нөхцөл байдлаас болоод эмч эмнэлгийн ажилчдын зан үйлд өөрчлөлт ороод байна л даа. Тэгтэл манайхан сэтгэцийн өөрчлөлтийг ойлгохгүй хэвээр. Ерөөс суурь өвчлөлөөс үүдэлтэй нас баралтаас илүү сэтгэл зүйн хямрал амь насаа алдах томоохон шалтгаан болдог. Тэгэхээр харилцан бие биенээ дэмжиж, бодлогын түвшинд энэ асуудлыг авч үзмээр байгаа юм. Эерэг харилцаанаас улбаалж л нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт ордог байгалийн хуультай.Сэтгэл зүйн хувьд өөрийгөө нээж гаргах гэдэг чинь хамгийн том чадвар шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг.

Хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх нь энэ өдрийн гол зорилго юм.
Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг.

Өнгөрсөн жил тухайн өдрийг дэлхий даяар “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэсэн бол энэ онд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” сэдвээр тэмдэглэж байна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2021 оны индексээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс таван байраар ахиж, 68-д жагсав.

СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААЖ БООМИЛСОН ОРНУУД

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр нөхцөл байдал муу буюу маш муу гэсэн ангиллыг илэрхийлж буй улаан буюу хар өнгөөр тэмдэглэгдсэн наад зах нь 10 оронд цар тахлыг ашиглан мэдээллийн чөлөөт урсгалд саад хийх арга хэмжээг эрчимжүүлсэн. Тайланд (3 байраар ахиж 137-д), Филиппин (2 байраар ухарч 138-д), Индонез (6 байраар ахиж 113-д) болон Камбож (144-д) улсуудад 2020 оны хавар засгийн газрыг шүүмжилсэн аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай маш хатуу хууль, журам баталсан бөгөөд зарим тохиолдолд “худал” мэдээ мэдээлэл нийтэлсэн, нэвтрүүлсний төлөө нэлээн хэдэн жилийн хорих ялаар шийтгэхээр тусгасан байна.

Малайз улсад (18 байраар ухарч 119-д) мэдээлэлд туйлын хяналт тавих санаархал бодитой болж байна. Индексийн орнуудаас хамгийн ихээр буюу 18 байраар ухарсан үзүүлэлт 2020 оны гуравдугаар сард эвслийн шинэ засгийн газар байгуулагдсантай шууд холбоотой. Тус засгийн газраас “худал мэдээллийн эсрэг” тогтоол баталснаар эрх мэдэлтнүүдэд өөрийн үнэнийг тогтоох боломж олгосон. Тус улсын хөрш зэргэлдээ Сингапур улсын (2 байраар ухарч 160-д) хуулийн дагуу засгийн газар нь худал гэж үзсэн аливаа мэдээллийг “засаж залруулах”, холбогдох этгээдүүдэд шийтгэл ногдуулах дээрхтэй адил эрх мэдлийг сүүлийн хоёр жилийн турш эдэлж байна.

Мьянмарт (1 байраар ухарч 140-д) Ан Сан Су Чигийн засгийн газар цар тахлын үеэр “худал мэдээлэл”-тэй тэмцэх шалтагаар 2020 оны дөрөвдүгээр сард 221 цахим хуудас, тэр дундаа мэдээний тэргүүлэх цахим хуудсуудыг гэнэт хаав. Угсаатан хоорондын олон талт мөргөлдөөнийг мэдээлж сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд цэрэг армийн зүгээс байнгын дарамт шахалт үзүүлдэг явдал нь тус улс индексийн байраар ухрахад нөлөөлсөн. 2021 оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш тус улсын хэвлэлийн эрх чөлөөний байдал огцом доройтсон. 2011 оны хоёрдугаар сар хүртэл эрх барьж байсан цэргийнхний (junta) авч хэрэгжүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, сэтгүүлчдийг үй олноор баривчлах, урьдчилсан цагдан хяналт тогтоох зэрэг харгис ажиллагааг сэргээснээр, Мьянмар улс 10 жилээр огцом ухарлаа.

Тус бүс нутагт цэрэг армийн зүгээс сэтгүүлчдэд хараа хяналт тавьдаг өөр нэг улс бол Пакистан (145-д) юм. Армийн хэмжээлшгүй эрх мэдэл бүхий Inter-Services Intelligence тагнуулын байгууллага шүүмжлэлийг нухчин дарахын тулд шүүх эрх мэдлээр дарамт шахалт үзүүлэх, сүрдүүлэн заналхийлэх, хүчээр хулгайлах, эрүү шүүлт тулгах зэрэг ажиллагааг улс дотроо болон хилийн чанадад асар олноор хэрэгжүүлсээр байна. Хилийн чанадад сайн дурын цөллөгт амьдарч буй олон сэтгүүлч, блогчдыг дуугүй болгох зорилгоор сүрдүүлэн дарамталсан. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэргийнхний тогтоосон хязгаарыг дурамжхан мөрддөг хэдий ч, Пакистаны цагдан хяналтын аппарат шүүмжлэлт дуу хоолой сонсогдох цор ганц орон зай болсон нийгмийн сүлжээнд хяналт тавихыг эрмэлзсээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бейсен: Сонгуульд ялагдсан хүмүүс өс хонзонгоо авах гэж гүтгэлэг тарааж байна

УИХын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.


Эрүүл саруул иргэдэд групп тогтоож өгдөг БаянӨлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт таныг холбоотой байж болзошгүй гэж АТГаас шалгаж эхэлсэн гэдэг үнэн үү?

-Би тэр асуудалд ямар ч холбоогүй, намайг гүтгэсэн. Намайг нэр дэвших үед “2018 онд хүнээс 100 мянган төгрөг авсан” гэж худлаа гүтгэсэн байна лээ. Би 2016 оноос хойш Баян-Өлгийд эмчээр ажиллахаа больсон. Тэгээд ч тэр хэлээд байгаа цаг хугацаанд нь би Туркт явж байсан. Намайг гүтгэж сонгуульд нэр дэвших эрхийг минь хасуулах гэж байсан юм билээ. Харин одоо ялагдсан хүмүүс өс хонзонгоо авах гэж энэ асуудлыг эргэн үнэн мэт ярьж, цахимаар явуулаад эхэлж. Тэр мэдээллийг түгээж байгаа хүмүүс нь дандаа ялагдсан хүмүүсийн хамаатан садангууд байгаа юм. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан.

Цар тахлын нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарын хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. ОХУ-аас нэг сая тун вакцин ирж байгаа гэсэн. Хятадын вакцин удахгүй ирэх юм гэсэн. Уг нь хөдөө орон нутагт өвчлөл бага байгаа дээр вакцинжуулалтаа яаравчлан хийх хэрэгтэй юм. Энэ талаар олон удаа хэлж байгаа. Вакцинжуулалтын хугацаа оройтож байна.

Гишүүдийн зүгээс орон нутаг дахь халдварын голомтуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн цалин хөлс олгож буй эсэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хэрхэн хангаж буй талаар тодруулсан л даа. Салбарын сайдын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшууллыг олгож байгаа гэж хэлж байна лээ. Миний харж байгаагаар орон нутагт хамгаалалтын хувцас хэрэгсэл тун хангалтгүй байгаа. Дээрээс нь цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, хяналтын байгууллагынхан ямар ч урамшуулал авч чадахгүй байна.

Спутник вакциныг авах төлбөрөө төлсөн юм уу?

-Спутник вакцины 300 мянган тунг нь хандиваар өгч байгаа гэж ойлгосон. Гэсэн ч ирэхгүй л байгаа юм байна. Захиалаад авах л ёстой. Ерөнхийдөө Спутник вакцины мөнгө нь төлөгдөөгүй юм билээ. 5.1 их наяд төгрөгийг зарцуулсан хэрнээ вакцинаа худалдаж аваагүй нь харамсалтай. Анх халдвар гарахад нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээ шаардлагатай гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр дөрвөн сая төгрөгөөр эмчилгээ хийж байгаа гэж ярих юм. Энэ ч утгаараа эмчилгээний асуудал дээр но байна. Үүний цаана мөнгө шамшигдуулж байгаа асуудал ч байж мэднэ.

БаянӨлгий аймагт хамгаалалтын хувцас, эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг авч чадахгүй байгаа гэж үү?

-Тийм. Тэд илүү цагийн, дайчилгааны хөлс хөдөөд авч чадахгүй байгаа. Ялангуяа хөдөөд нэг удаагийн хамгаалалтын хувцасны хангалт муу байна. Би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрынхантай уулзахад нөхцөл байдлынхаа талаар хэлж байна. Тэд 49-хөн ширхэг хамгаалалтын хувцастай, тэрийгээ эмийн сангаасаа зээлээр авсан байна. Дээрээс нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээс 500 ширэг хамгаалалтын хувцас шахсан байх юм. Түүний 200, 300 нь шаардлага хангахгүй байна. Малгайнаас нь эхлээд таарахгүй, хүрэхгүй байна гэсэн. Уг нь хамгаалалтын хувцас, хэрэгслийг Эрүүл мэндийн газраараа дамжуулж авах ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газраасаа шахчихсан байгаа юм.

БаянӨлгийд цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

-4-5 хүн өвчилчихсөн байна. Гэтэл эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэрэг нь хангалтгүй байна. Хөдөө орон нутагт ихэнх халдвар дандаа зөөвөрлөгдөж ирж байгаа. Тиймээс хотод хяналт сул, халдвар хамгааллын дэглэм алдагдчихсан байна. Хөдөө орон нутагт л гэхэд МАН 100 жилийн ой гэж бэлэг, сэлт тарааснаас болж, замбараагаа алдсан зүйл зөндөө л байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас хүрэлцэхгүй байхад машин машинаар нь бэлэг тараагаад л байна.

Хөдөө орон нутагт намын шугамаар вакцин хийж байгаа асуудал гарч байна уу. Та анзаарав уу?

-Зорилтот бүлэгт вакцин хийж байхад аймгийн удирдлагуудаас “Энэ хүнд л вакцин хий” гэж бичиг хийж өгөөд явуулсан асуудал гарсан байна лээ. Мэр сэр иймэрхүү асуудал гарч байгааг үгүйсгэхгүй.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахааргүй болчихож байгаа юм биш үү. Бүлгийн гишүүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Баян-Өлгий аймагт ирж ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Болж буй үйл явдалтай сайн танилцаж чадаагүй л байна.

У.Хүрэлсүхтэй эн тэнцүү өрсөлдөх хүн АНд алга гээд байгаа.

-Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хүн байлгүй л яахав. Х.Баттулга байна. Даанч улстөржөөд нэр дэвшүүлсэнгүй л дээ. Т.Доржханд гэдэг хүн уг нь санал оруулах эрхгүй юм билээ шүү дээ. Гэсэн ч гомдол гаргасан. Цэц түүнийг нь хүлээж авч бага суудлын хуралдаан хэлэлцсэн. Бага суудлыг хуралдаанаар хэлэлцсэн зүйлийг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёсгүй юм байна. Яалт ч үгүй Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг нам гарчихаад байна.

О.ЦЭЦЭГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 3, Сумъяа гариг. Билгийн тооллын 22, Булаагч одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5:31 цагт мандан, 20:07 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийн давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчим, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монголчууд ямар хүнийг Ерөнхийлөгч болгохыг хүсч байгаа вэ?​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч, нийтлэлч,
Defacto Д.Жаргалсайхан “Би улс төрийн бус,
нийгмийн зүтгэлтэн
учраас энэ ажлаа
үргэлжлүүлэн хийе гэж
бодсон” хэмээснийг I, VI нүүрээс уншаарай

Монголын үйлдвэрчний
эвлэлийн холбооны
дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Иргэд “цоорхой
хувин” руу дахиж нэг төгрөг ч нэмж
хийхийг хүсэхгүй байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Монголчууд ямар хүнийг
Ерөнхийлөгч болгохыг хүсч байгаа вэ?” хэмээн өгүүллээ.

Герман улсын Бавари
мужийн Мюнхен хотын
Хелиос эмнэлгийн зүрх
судасны нарийн мэргэжлийн
их эмч О.Уламнэмэх “Мутаци вирусийн хоруу
чанар өндөр. Хурдан хүндрэх эрсдэл
ажиглагдаж байна” хэмээн “Эрүүл мэнд” нүүрт ярилаа.

Энэ удаагийн “Танайд өнжье”-гөө Улсын онцгой комиссын
Шуурхай штабтаас хүргэж байна. I нүүр болон XI, XIII нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Нийслэлийн прокурорын
газрын Зөрчлийн хэрэг
бүртгэх ажиллагаанд
хяналт тавих хэлтсийн
хяналтын прокурор М.Энхтунгалаг “Гадаадын иргэд оршин суух
зөвшөөрлийнхөө хугацааг хэтрүүлсэн
зөрчил их гаргаж байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон голын ус руу унажээ

Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Ахмадын амралтын хойд талд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хэрлэн голд улаан өнгийн алион маркын автомашин хөвж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн онцгой байдлын 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 11:09 цагт очиж, тухайн иргэний амь насыг аварчээ.

Автомашин живсэн байдалтай, жолооч 21 настай эрэгтэй нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад голын цүнхэлд унасан байжээ. Улмаар автомашиныг голоос гаргаж, дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймд баталгаагүй зам, гүүр, гарц, гармаар зорчихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний эрэгт очихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.