Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм.

Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.

Парк ашиглалтад орсноор:

– “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх

– Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих

– Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх

– Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх

– Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих

– Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх

– Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд албан бичгээр ирүүллээ.

Тодруулбал, “УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй Ардчилсан нам дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч Сонгуулийн Ерөнхий хороо улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн бус аргаар зохион байгуулахаар эрх баригч буюу 62 суудалтай Монгол ардын намтай хуйвалдан улайрч байгаа” асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж өгөхийг хүссэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарлав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ бямба гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

2021 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.

Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.


Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж байна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.

Энэ дагуу:

– Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000

– Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000

-Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000

– Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ.

Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгалаа

Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.

Парк ашиглалтад орсноор:

– “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх

– Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих

– Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх

– Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх

– Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих

– Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх

– Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн 900 орчим ногоочин агротехнологийн сургалтад хамрагджээ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” МОН 9192 төсөлд Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дархан-Уул аймгийн Орхон, Увс аймгийн Улаангом сумын 300 гаруй ногоочид хамрагдан төслийн үр шимийг хүртсээр байна.

2021 онд короновирусийн нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжүүлэх нэгж болон зөвлөх багаас ногоочдод орон нутагт нь очиж газар тариалангийн мэдлэг олгох, чадваржуулах сургалтаа зохион байгуулах боломжгүй болсон тул дөрөвдүгээр сард агротехнологийн 5 сургалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар “Хамгаалалттай хөрсний ногооны аж ахуйн үйлдвэрлэлийн агротехнологи” сэдвээр ХААУ-ын доктор, сургагч багш Я.Оюунчимэг, “Бордооны хэрэглээ үйлдвэрлэл” сэдвээр ХААИС-ийн багш доктор, дэд профессор Б.Амарсанаа, “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн ургамал хамгааллын менежмент” сэдвээр ХААИС-ийн багш Д.Банзрагч, “Хүнсний ногооны үр үржүүлгийн технологи” сэдвээр Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн доктор Ж. Байгалмаа, “Усалгааны арга технологи, менежмент” сэдвээр доктор, зөвлөх Д.Чандмань нар орчин үеийн дэвшилтэт технологийг орон нутгийн хөрсөнд нэвтрүүлэх агротехнологийн аргаас заасан юм. Сургалтад дөрвөн сумын 885 ногоочин хамрагдсанаас 557 нь эмэгтэй хүмүүс байлаа. Сургалтын үеэр ногоочид өөрсдийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ багш нартаа хуваалцан тохирох шийдлүүдийг олж авч байв.

Үрслэгийн сургалт зохион байгууллаа

Мөн “Монгол ногоо” төслийн хүрээнд Хэнтий, Ховд, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сум, Чингэлтэй дүүргийн 60 орчим иргэдэд үрслэгийн сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Иргэд ийнхүү сургалтад хамрагдсанаар хүнсний ногооны нэр төрөл, үр сортоо сонгох, хүлэмж болон ил талбайн чанартай үрслэг хийх мэдлэг чадвараа сайжруулж, хашаандаа ногоо тарих талбай, ногооны хэмжээ, нэр төрөл, хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлж, өрхийн амьжиргаа сайжруулах зэрэг чухал үр дүнтэй байлаа.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.05) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 84 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлт”-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Өчигдөр уг асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг байлцуулж, хэлэлцэх санал гарган, шийдвэрлэснээр хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн талаар танилцууллаа.

Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр товч танилцуулга, мэдээлэл хийв.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Цэцэд гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 11-нд бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн өмнөх шаардлагаасаа татгалзаад, зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаад 3 тоот дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж тусгасан бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан.

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэсэн агуулгатай Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан нь учир дутагдалтай болсон, дүгнэлт гаргасан үндэслэл нь тодорхойгүй байна гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй талаар хэлж байв.

Үргэлжлүүлэн Үндсэн хууль зөрчсөн гэсэн хэсэг тус бүрээр санал хураалт явуулав. Нийт 45 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэсэн. Санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтийг Байнгын хороо хэлэлцээд, хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 142 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана. УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага бүртгэгдэж, 128 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1069, хулгайтай холбоотой 6, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 37 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 93, хүний биед халдсан 34, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэгдсэн 128, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 72 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦУОШГ: Төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан, говь болон тал хээрийн нутгаар шороон шуурга шуурна

Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Говь-Алтайн зүүн хойд, Төв, Булганы өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хориог 15 хоногоор сунгах шийдвэр гаргалаа.

Н.Түвшинбаяр нь өөрийн найз, улсын начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан юм. Энэ хэрэгт Н.Түвшинбаярыг сэжигтнээр татан баривчилсан бөгөөд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр саатуулсан хоног нь өнөөдөр дуусгавар болж байсан юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Н.Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан юм.

Categories
мэдээ утга-зоxиол

“Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлага маргааш болно

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд, мөн хаврыг угтсан “Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлага маргааш болно.

“Үндэсний бичиг үсгийн баяр-2021” арга хэмжээний хүрээнд Монгол үндэсний яруу найргийн үе үеийн шидээвэр бүтээл, эх хэлээр хөрвүүлсэн дэлхийн сонгодог бүтээлүүд, орчин цагийн шүлэг зохиолыг олон нийтэд хүргэх, үндэсний утга зохиол, эх хэл, соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор яруу найргийн чөлөөт уншлага цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Уншлагад зохиолч, яруу найрагчдаас гадна үгийн урлаг, утга зохиолд хайртай хэн бүхэн оролцож өөрийн болон дуртай шүлгээ унших боломжтой аж.

Хөтөлбөр:

14:00-14:10 Нээлт

14:10-14:30 Монголын болон дэлхийн яруу найргаас нэвтрүүлэгч, зохиолчид унших

14:30-16:00 Зохиолч, яруу найрагч, cонирхогчдын яруу найргийн чөлөөт уншлага

Арга хэмжээг Зүүм програмаар явуулж, Үндэсний номын сангийн FB/National.Library.of.Mongolia хуудсаар шууд дамжуулна.