Categories
мэдээ улс-төр цаг-үе

СЕХ: Баримт бичгийг нягталж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө

Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа.

Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө.

Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Categories
гадаад мэдээ

“Сансарт ниссэн” дарс нэг сая ам.доллараар үнэлэгдлээ

Олон улсын сансрын станцад нэг жил гаруй хугацаа өнгөрөөсөн франц дарсыг “Christie’s” дуудлага худалдаагааны компани нэг сая ам.доллараар үнэлжээ. “Pétrus 2000” гэх нэртэй энэхүү дарс нь 2019 оны арваннэгдүгээр сард сансарт илгээсэн 12 шил дарсны нэг аж.

Дэлхийгээс бусад газарт тариалан эрхлэх боломжийг судлан, эдгээр дарсыг судалгаандаа ашигласан байна. Дэлхийн тойрог замаар 14 сар аялаад ирсэн уг дарсны бүтэц маш нарийн түвшинд өөрчлөгджээ. Энэ дарс нь сансрын хөлөг дээрх бараг хүндийн жингүй, өвөрмөц орчинд боловсорсон аж.

Нэг лонх нь 10 мянган ам.доллараар зарагддаг уг дарсыг сансарт “нисэн”, шинжлэх ухааны шинэлэг туршилтад хамруулсан учир нэг сая ам.доллар хангалттай хүрнэ гэж үзжээ. “Сансрын дарс”-ны борлуулалтаас олсон орлогыг сансар дахь эрдэм шинжилгээний ажлын судалгаа шинжилгээнд зарцуулах аж.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна

Сонгуулийн ерөнхий хороо АН-аас нэр дэвшихээр материалаа хүргүүлсэн хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтийг хүргүүлсэн.

Энэ дагуу Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хуралдааныг зарласан. ҮАБЗ хуралдаж буй бөгөөд хуралдааны талаарх мэдээллийг авахаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Төрийн ордон руу орсон гэдгийг тэд мэдээлэв.

20:40 цагийн Сүхбаатарын талбайд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Ц.Туваан
  • УИХ-ын гишүүн Н.Ганибал нар нэгдэн өлсгөлөнгөө эхлүүлээд байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны шийдвэрийг хүлээж байгаа юм. Үлдсэн гишүүдийн хувьд удахгүй ирж нэгдэнэ гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өлсгөлөн зарлах нь тэмцлийн нэг хэлбэр тул заавал мэдэгдэж зөвшөөрөл авах ёсгүй гэдгийг хэлсэн. Гишүүд өлсгөлөн зарлах тухайгаа Улсын хоёрдугаар эмнэлэгт мэдэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байдлаа хянуулаагүй байгаа юм байна.

No description available.

No description available.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас албан ёсны мэдэгдэл гаргажээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд материалаа бүрдүүлж өгсөн. Энэ үед АН-аас нэр дэвшиж буй хоёр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан билээ.

АН-ын зарим гишүүд энэ явдлын бурууг МАН-тай холбон тайлбарлаж байгаа тул МАН мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Улстөрийн намын дотоод асуудал МАН-д огт хамаагүй бөгөөд ардчиллын тулгуур баганын нэг болсон АН хоёр хуваагдаж, хоёр дарга, хоёр нэр дэвшигчтэй болж, зөрчил талцал нь гүнзгийрсээр байгаад харамсаж байна. Нэг үгээр хэлбэл хөрш айлынхан гэртээ зодолдчихоод буруугаа хажуу айлдаа өгч байгаатай адил үйл явдал боллоо.

Цаашид улс төрийн намуудыг дотоод ардчилалтай шилэн нээлттэй ил тод улс орноо хөгжл дэвшилд хөтлөх бодлогын өрсөлдөөнд хүргэж төлөвшүүлэн бэхжүүлэхийн төлөө МАН санаачлага гаргасан үлгэрлэн манлайлах болно” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ж.Ганбаатар: Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд “иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” байх зохицуулалт тусгагдсанд Ж.Ганбаатар гишүүн шүүмжлэлтэй хандаж, харилцах дансны тодорхой хэмжээний үлдэгдэлд хүү тооцох талаар санал гаргасныг гишүүд дэмжив.

Тэрбээр “Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй, эсрэгээрээ тэдэнд дэмжлэг болох зохицуулалтыг оруулахын төлөө байх ёстой.

Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа илүүчилж, хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулдаг жишиг бараг байхгүй. Иймээс харилцах дандсандаа мөнгөө байршуулаад, түүндээ хүү тооцуулаад явдаг хуучин тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхий дахинд эх баригч эмч нар дутагдаж байна” гэв

Дэлхий дахинд эх баригч эмч, мэргэжилтнүүд дутагдаж байгаа тухай ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын эх баригчдын нийгэмлэгийн хамтарсан илтгэлд дурдав.

“Дэлхий даяар нийт 900 мянган эх баригч эмч дутагдаж буй нь энэ салбарт шаардагдах мэргэжилтнүүдийн гуравны нэг юм. Коронавирусийн цар тахал нь эмэгтэйчүүд, нярайн эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулж, асуудлыг улам хүндрүүлж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Эмнэлгийн эх барих үйлчилгээг бүрэн хангаснаар 2035 он гэхэд нярайн эндэгдлийг 64 хувиар, жирэмсэн эмэгтэйчүүдийн амиа алдах тохиолдлыг 65 хувиар бууруулж, жилд 4.3 сая хүний амь насыг аврах боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.

Эх барихуйн мэргэжилтнүүд дутагдаж буйг хүйсийн тэгш бус байдалтай холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн энэ салбарт санхүүжилт хангалтгүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагыг чухалчлан авч үзэхгүй байгаа нь гол шалтгаан болж байна. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийг анхаардаг эх баригч эмч нарын үүрэг хариуцлагыг төдийлөн сайн үнэлдэггүй аж. Илтгэлд дурдсанаар, эх баригч мэргэжилтнүүдийн 93 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.

Засгийн газрууд эх баригчдыг дэмжих, санхүүжилтэд нь эн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг илтгэлд цохон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгалаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.05.05/ хуралдаанаар Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Түүнчлэн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгав

Categories
мэдээ улс-төр

АН-ын гишүүд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Төв талбайд өлсгөлөнгөө эхлүүллээ

No description available.

УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл хийж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нам, эвслийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна.

АН-аас хоёр нэр дэвшигчийн материал хүргүүлсэн тул намын дотоод асуудлаа шийдвэрлэж, нэг нэр дэвшигчийн материал хүргүүлэх шаардлагатайг СЕХ өгсөн. 18:00 цаг гэхэд нэг нэр дэвшигчийн материалаа өгөх шаардлагыг өгсөн ч хоёр тал болсон АН хоёул нэр дэвшигчийн материалаа хүргүүлэх хүсэлтэй байгаа юм.

ИХ-ын гишүүн Ц.Туваан СЕХ шуурхай хурал зарлан хуралдаж дууссан ч мэдээлэл өгөхгүй байгаа тул тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжиж Төв талбайд өлсгөлөн зарлахаар явж буйгаа мэдэгдлээ. СЕХ УИХ-аас томилогддог байгууллага бөгөөд материал хүлээн авах цаг, шаардлага тавих хуулийн боломжгүй гэлээ. Тэд ийнхүү нэр дэвшигчийн материал хүлээн авахгүй байгаатай холбоотой хугацаагүй өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ.

СЕХ-ноос үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой хурал зарласан бөгөөд СЕХ-ноос өгсөн мэдээллээр шуурхай хурал дуусаагүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн царцсан барилгыг үргэлжлүүлэн барина

Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалтын ажил зогссон, хөрөнгө оруулалт хийгдсэн ч барилгын ажил гацсан зэрэг шалтгаанаар царцсан байдалтай байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороодод ажиллалаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан байна.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо нь 2000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй боловч улсын цэцэрлэггүй. Тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд ойролцоох хороог зорих, эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах сонголттой нүүр тулдаг.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга 90 хувьтай баригдсан ч 2020 оноос хойш зогсонги байдалд оржээ. Тус барилгыг 2021 онд барьж дуусна гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ухаад орхисон нүх, дутуу барилгаас болж хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол гарч байгааг анхаарч, тус барилгуудын ажлыг үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж эхэлжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа талаар хэлэлцэв.

Энэ дагуу:

  • Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5000
  • Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5000
  • Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70.000
  • Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ.