Аргын тооллын тавдугаар сарын 6. Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, хөх бар өдөр. Өдрийн наран 05:26 цагт мандан 20:11 цагт жаргана. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Month: May 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж 4-9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ- ын гишүүн
Г.Тэмүүлэн “Монгол төрийн
босго өндөр байх
ёстой” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.
“Өдрийн сонин”-д Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.
СЕХ-г МАН-д үйлчилж байна гэж
үзэн УИХ дахь АН-ын бүлгийн
гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” гэв.
Сэтгэцийн Эрүүл
Мэндийн Үндэсний Төвийн
сэтгэл засал эмчилгээний
багийн ахлагч Э.Мөнхтэй “Судалгаанд оролцсон эмч, мэргэжилтнүүдийн 70 орчим
хувьд нь сэтгэл гутрал илэрсэн” хэмээн ярилаа.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ШУТИС, Үйлдвэрлэлийн
технологийн сургуулийн
дизайны салбарын
профессор Д.Түмэнбол “БШУЯ манай сургуулийн газрыг
авах хууль бус үйлдэл гаргаж
байгаад харамсаж байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тавдугаар сарын 8-наас шилжиж буйтай холбогдуулан дараах 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхийг УОК-ын гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.
Ингэснээр дараах 18 чиглэлийн үйл ажиллагааг нээхгүй нь.
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн, нийтийн халуун ус
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.
Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ны хүртэл нээхгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 5-наас эхлэн вакциныхаа хоёр тунд хамрагдан 14 хоног болсон иргэд вакциныхаа гэрчилгээг үзүүлэн орон нутагт зорчих талаар саналыг гарган хэлэлцэж байсан. Гэвч орон нутагт дархлаажуулалт эхэлсэн энэ үед эрсдэл үүсэх нөхцөл байгаа тул тавдугаар сарын 22-ныг хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин тавдугаар сарын 22-ноос хойш вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийн вакцины гэрчилгээнд үндэслэн зорчуулах асуудлыг хэлэлцэнэ гэв.
Өнгөрсөн бямба гарагт 11 аймаг руу 93 мянган хүн тун вакциныг илгээсэн. Орон нутагт дархлаажуулалтыг идэвхжүүлэн ажиллана гэдгийг Ерөнхий сайд мэдээлээд байсан юм.
УОК хуралдаж 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакциныг маргаашаас эхлэн хийнэ гэдгийг мэдээллээ.
Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас үзэж буй юм.
Дэлхийн хоёр дахь том криптовалют болох “Ethereum”-ийг үүсгэн байгуулсан Орос-Канадын иргэн, 27 настай программ зохиогч залуу тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.
Шинэ тэрбумтан Виталик Бутерин нь 2013 онд 19 настайдаа ethereum-ийг зохион бүтээж, 2015 онд зах зээлд гаргаж байв. Одоо түүний дижитал хэтэвчинд 333.500 ethereum хадгалагддаг. Өчигдөр уг криптовалютын ханш түүхэн дээд хэмжээндээ буюу 3.500 долларт хүрснээр Бутерины хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум доллар гаруй болжээ.
2014 онд Америкийн тэрбумтан Питер Тиль шинийг санаачлагч залуусыг дэмжих 100,000 долларын “Thiel Fellowship” тэтгэлэгт хөтөлбөр зарлахад Виталик Бутерин шалгарч байсан түүхтэй.
“Ethereum” криптовалютын ханш 2021 он гарсаар 375 орчим хувиар өсөөд байна. Одоо уг валют зах зээлийн үнэлгээгээр биткоины дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа.
“CoinMarketCap”-ийн мэдээлснээр одоо дэлхий даяар гүйлгээнд байгаа бүх “Ethereum”-ийн үнэлгээ 403 тэрбумд хүрсэн байна.
Дэлхийн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.3 их наядад хүрчээ.
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 17 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд /урьдчилсан байдлаар/ ойн 19 га, хээрийн 283,150.5 га нийт 283,169.5 га талбай түймэрт өртсөн байна.
Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Гадаад харилцааны яам, ГХЯ-ны Хөрөнгө оруулалт, судалгааны төв болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ хамтран 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсаас ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөлтэй зөвлөлдөх цахим уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Махны холбоо, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Цахим уулзалтаар ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, мөн тус улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа бусад улсын туршлагын талаар талууд мэдээлэл солилцов. Махны экспорттой холбоотой анхаарах асуудал, авах арга хэмжээний талаар ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөгчийн хийсэн мэдээлэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд ач холбогдолтой болов.
ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор 2020 оноос Москва дахь ЭСЯ-нд Худалдааны төлөөлөгчийн бүтцийг сэргээсэн ба Владивосток хотод мөн Худалдааны төлөөлөгч ажиллах юм. Худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, энэ хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор экспортын чадамжтай тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа. Өнөөдөр явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоожээ. Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Г.Билгүүн “Энхтайваны гүүр ашиглалтад орсноос хойш их засвар нэг л удаа хийсэн. Өмнө нь бетонон суурьтай замыг будаад өнгөрдөг байсан бол энэ жил халтиргаа гулгаанаас хамгаалсан керамик гадаргуутай зориулалтын бүрмэлээр бүрж байна. Энэ нь насжилтын хувьд ч удаан. Гүүрний засварын тохижилтын ажил эхлээд тав хонож байна. Их засвар биш, урсгал засвар гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 10 гаруй хоногийн өмнө болсон шуурганаар 30 жил болсон гэрлийн шон унах аюултай болсон. Иймээс гэрлийн шонг бүрэн бэхэлж, стандартын дагуу суурилуулж байгаа” гэв.
Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Д.Ганбат “Энхтайваны гүүрний хэв гажилт, заадас засварын ажил, мөн хучилтын хийцийг бүрэн засаж байна. Гурван хэв гажилтын заадасны хоёрыг нь засчихсан” хэмээн ярилаа. Гэрлийн шонгуудыг маргаашаас суурилуулж эхлэх юм.