Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: 50 мянган төгрөг өгөх сургаар иргэд вакцинжуулалтын цэгүүдэд олноороо цугларч, дараалал үүсгэх шинжтэй байна


Тавдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалт удаашралтай байгаа учир вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Тиймээс “DNN- ТОДРУУЛГА”- д иргэдийг вакциндаа хэр хамрагдаж байгаа талаар болон 50 мянган төгрөг олгох шийдвэрийг хэрхэн үзэж буй талаар тодрууллаа.


Баянгол дүүргийн иргэн Б.Болормаа:

-Миний хувьд эхний тунгаа сая дөрөвдүгээр сарын 30-нд хийлгэсэн. Хоёр дахь тунгаа хийлгээгүй байна. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд улсаас 50 мянган төгрөг өгөх шийдвэрийг буруу гэж бодож байна. Мөнгө авах дургүй хүн гэж хаа байхав. Гэхдээ юм болгоныг улсаас мөнгө өгч шийдээд байвал халамжийн асуудал хэрээс хэтэрлээ.

Сүүлдээ энэ ард иргэд чинь мөнгө л өгөхгүй бол хөдлөхгүй вакциндаа ч хамрагдахгүй аргаа барсандаа мөнгө өгөхөөр болж байна.

Энэ их ард иргэдэд тусламж өгөөд байгаа мөнгөөрөө ганц хоёр ч болтугай ажлын байр, үйлдвэр барих хэрэгтэй. Тэгвэл тэр их мөнгө үнэ цэнэтэй зарцуулагдана. Одоо юу ч биш хүмүүсийн ходоод руу ороод л дуусах нь. Миний хувьд улсаас ямар нэгэн халамж авдаггүй. Харин энэ халамж авдаг иргэд ямар ч ухамсаргүй байгаа нь харамсалтай юм. Ямар сайндаа вакциндаа хамрагдахгүй бол улсаас олгодог мөнгийг нь танана гэж байх уу дээ. Энэ улсын ард иргэдэд даан ч ухамсар алга. Яг л улсынхаа тэжээвэр гөлөг нь болсон юм шиг. Нөгөө төр засаг нь мөнгө өгч бүх асуудлыг шийддэг. Хүн бүр дор бүрнээ ухамсарлаад вакциндаа хамрагдчихвал хөл хорио хурдан тавигдаж энэ нийгмийн амьдрал чинь хэвийн байдалдаа орно. Хүн бүр эрүүл мэнддээ хайртай ухамсартай байгаа чээ гэж хэлмээр байна.

Сонгино Хайрхан дүүргийн иргэн Н.Энхмаа:

-Дөрөвдүгээр сарын 25-нд Хятад вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд улсаас 50 мянган төгрөг өгөх шийдвэр гаргасан нь зөв гэж харж байна. Учир нь эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Энэ удаан хугацааны хөл хорионд ажил нь зогссон, халамж тэтгэмж авдаггүй иргэд их байгаа. Тэдэнд нэг удаадаа дэмжлэг болох байх. Мөн удаашраад байгаа вакцинжуулалт хурдацтай явагдаж дуусах байх. Яг энэ вакцинжуулалт удаашраад ард иргэд нь хамрагдахгүй байгаа нөхцөлд өөр арга үнэхээр байхгүй байсан байх. Гадны улс орны жишгийг л дагаж байна гэж харж байна. Тэгж байж л вакцинжуулалт дуусаж хөл хорио тавигдана шүү дээ.

Халамж авдаг иргэдийн дийлэнх нь вакцины нэгдүгээр тунгаа ч хийлгээгүй байгаа нь харамсалтай байна. Ухамсаргүй байгаагийн эсвэл мөнгөөр тасрахгүй байгаа болохоор надад падгүй гэж байгаа байх. 

Хятад вакцин хийлгэхгүй Орос вакцин хийлгэнэ гэж хүлээж байгаа хүмүүс ч байгаа юм шиг байна. Дэлхийд ямар ч хор нөлөөгүй гээд баталчихаад ийм асуудал үүсгэмээргүй юм. Миний хувьд вакцин хийлгээд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Өдөрт мянга мянгаараа халдвар илэрч, хүн үхэж байгаа энэ үед аргагүй эрхэнд хөл хориогоо сулруулах гэж байна. Таны вакцинд хамрагдахаас бусад хүмүүсийн эрүүл байх асуудал шийдэгдэнэ. Ухамсартай хариуцлагатай байгаарай гэж хэлмээр байна.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Оюунсүрэн:

-Миний хувьд Хан-Уул дүүргийн лаборатори эмнэлэгт ажилладаг. Вакциндаа бүрэн хамрагдсан. Одоо миний биед эсрэг биет үүсэж дархлаа тогтсон байгаа. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг өгөх нь буруу гэж иргэн хүнийхээ хувьд үзэж байна. Юм болгоныг мөнгөөр шийдээд байгаа нь нэг бодлын сонгуулийн шоу байх гэж хардаж байна. 50 мянган төгрөг өгөх сургаар хүмүүс вакцинжуулалтын цэгүүдэд олноороо цугларч байдал эмх замбараагүй болох шинжтэй байна. Дүүрэг өрхийн эмнэлэгт ирэх коронагийн дуудлага ихсэж байна. Халдвар хурдацтай тархах байдал үүсгэж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Ганхөлөг:

-Миний хувьд хоёр дахь тунгаа тавдугаар сарын 10-ны үед хийлгэнэ. Засгийн газраас бүрэн тундаа хамрагдсан хүнд 50 мянган төгрөг өгнө гэсэн шийдвэр гарлаа. Мэдээж мөнгөний сургаар нөгөө вакциндаа хамрагддаггүй хүмүүс чинь бараг нэг өдөр бөөнөөрөө очих биз. Энэ бол буруу шийдвэр гэж харж байна.

Халамжийг ингэж хавтгайруулж болохгүй. Ард иргэддээ дэмжлэг урамшуулал хэт хавтгайруулахаар саяны хөл хорионы үед халамж авдаг хүмүүс цаашлаад ажилгүй хүмүүст их хүнд туслаа. Халамж хэт ихээр өгвөл эргээд эдийн засаг нийгэмдээ муугаар нөлөөлж байгааг ард иргэд харж байгаа байх.

Бүх иргэд вакциндаа хамрагдчихлаа гэж бодоход дараа дараачийн хоёр тунг хугацаандаа хийх тооцоолсон гэж найдаж байна. Сая хүртэл хөл хорио удаан хугацаагаар тогтоож иргэдээ вакцинжуулна гэчихээд тарих вакцин байхгүй гээд сууж байсан шүү дээ. Хүмүүст мөнгөн урамшууллаа биш эрүүл мэндээ нэгт тавиараа гэж хэлмээр байна. Мэдээж одоо вакцин хийлгэх иргэдийн бөөгнөрөл маш их болох байх. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай гэж захимаар байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Билэгт:

-Миний хувьд хүнсний үйлдвэрт ажилладаг. Вакциндаа бүрэн хамрагдсан. Улсаас хоёр дахь тундаа бүрэн хамрагдсан иргэдэд мөнгө олгох шийдвэр гарлаа. Бас халамж авдаг иргэдийг вакциндаа хамрагдахгүй бол халамжийг нь танана гэж ярилаа. Нэг бодлын зөв шийдвэр нэгэнт вакцинаас хойш суугаад байгаа хүмүүс ингэхгүй бол хөдлөхгүй байх. Нөгөө хөл хорио сунгагдаад халдвар ихсээд, өдөрт гарах нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэнэ гэсэн үг. Нэг дэх тунгаа хийлгэсэн хүн вакциндаа хамрагдаагүй хүнээс болж өвчлөх боломжтой. Нэг ширхэг вакцин хэд билээ. Монгол ямар эдийн засагтай билээ. Дор бүрнээ дэглэмээ сайн бариад вакциндаа хамрагдаарай.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Алтангэрэл:

-Өчигдөр хоёр дахь тунгаа хийлгэсэн. Төрөөс гаргасан шийдвэр зөв гэж үзэж байна. Тэгж байж бүх хүн вакцины ядаж нэг тундаа хамрагдах байх. Цаашлаад хөл хориогоо бүрэн тавихгүй бол ажил нь зогссон хүмүүсийн амьдрал үнэхээр хүнд байна. Хүн бүр хурдан вакциндаа хамрагдаасай.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй 52 мэдээлэл ирж, 131 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 371, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 90, гэмт хэргийн шинжтэй 52 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 28, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 76, хүний биед халдсан 59, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 52, эрүүлжүүлэгдсэн 131, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Машинтайгаа цасанд суусан долоон иргэнийг аварчээ

Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг өчигдөр /2021.05.05/ Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газарт /ОБЕГ/ цасан шуурганы улмаас автомашинтай цасанд суусан гэх цөөнгүй дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Өчигдөр 23:05 цагт Төв аймгийн Баян сумын нэгдүгээр багийн Цант гэдэг газар автомашинтай иргэд цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага иржээ. Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 00:15 цагт очиж Приус-20 загварын автомашины зорчигчид болох 42 настай эрэгтэй Б, 42 настай эмэгтэй Ц, долоон настай эрэгтэй А, таван настай эрэгтэй М, хоёр настай эмэгтэй С нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн Бурхант гэдэг газар автомашинтай гурван хүн цасанд суусан тухай дуудлагыг өнөөдөр /2021.05.06/ 04:40 цагт иржээ. Дээрх хүмүүс нь Говьсүмбэр аймгаас тус аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06:20 цагт очсон байна. Улмаар Чойр төмөр замын холбооны эзэмшлийн “УАЗ 39-09” загварын суудлын автомашинтай гурав хүн цасанд суусан байсныг автомашиныг үлдээж зорчин явсан гурван иргэнийг аймгийн төвд хүргэж өгчээ.

Тиймээс ОБЕГ-аас

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 447 мянга, орон нутагт 100 мянга гаруй иргэн вакцины бүрэн тунд хамрагджээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр улсын хэмжээн дэх дархлаажуулалт явцыг танилцууллаа.

Өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд Улсын хэмжээнд 118.500 хүн вакцин хийлгэжээ.

Вакцин хийлгэсэн иргэдийг Улаанбаатар хот болон орон нутаг, эхний болон давтан тун хийлгэсэн байдлаар ангилж үзвэл:

Нийслэл дэх дархлаажуулалтын явцыг дүүрэг тус бүрээр харвал,

Энэ сарын 1-нээс орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, 50-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж эхлээд байгаа. Өчигдрийн байдлаар орон нутагт хэчнээн иргэн дархлаажуулалтад хамрагдаад байгааг харвал,
Categories
мэдээ улс-төр

Ш.Адьшаа: Г.Занданшатар дарга аа, энэ Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз дээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Г.Занданшатар даргаа УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байдаг юм уу, гишүүдийн биед шууд халдаж байна. Бидний яриад байсан нэг намын дарангуйлал гээд зүйл чинь аль хэдийнэ тогтчихсон юм байна.

Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын АН-ын бүлгийн 13 гишүүн шийдвэр гаргаад талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Эрхэнд шууд халдаж, доороо дэвсэх эсгий хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал бий болсон байна.МАН-ынхаан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа одоо энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно” гэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Г.Занданшатар дарга аа, Энэ Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз. Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм. Та чинь 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүн хойд эцгийн хүүхдүүд юм уу. Хүний микрофоныг хааж байна. УИХ-д үгээ хэлэх нь бидний бүрэн эрх” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр СЕХ өчигдөр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээн авлаа.

М.Тулгат “АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгөтэй, Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэрийг Ерөнхийлөгч нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд ашиглах гэж байсан. Үүнд би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ гэж уриалмаар байна. Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм.

Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор нам дэвшүүлээд, маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Өнөөдөр АН ялгарч байна, жинхэнэ буурин дээрээ ирж байна. Хууль ёсны АН энд байна. Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна” гэв.

С.Эрдэнэ “Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантай асуудал үүссэн. АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргасан.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээж долоодугаар сарын 8-нд даргын ажлаа өгч, дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн. Туваан даргын хувьд наймдугаар сарын 23-нд Намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгох байсан. Гэтэл аравдугаар сар гартал Их хурлыг хуралдуулаагүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй материалаа СЕХ-нд өгсөн. Тавдугаар сарын 8-ны дотор СЕХ шийдвэрээ гаргана.

УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй байсан. Энэ бүрэн эрхийн хугацаанд 11-ээрээ л байна. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй. УИХ дахь АН-ын бүлэг АН-ын нэрээр нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Би өөрөө гарын үсэг зурж нэр дэвшүүлсэн. Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын тухай хууль гэж бий. АН-ын үзэл санаа, байр суурийг УИХ-д төлөөлөх гишүүд юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Спутник V вакциныг хүлээсэн хүмүүс сошиалд нэгдэн пэйж хуудас үүсгэжээ

ОХУ-ын Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тунг хэдхэн өдрийн өмнө хүлээн авсан.

Үүний 20 мянган тунг хувийн хэвшлийн зүгээс татан авсан бөгөөд үлдсэн 20 мянган тун нь Засгийн газраас татан авч буй.

Тэгвэл Спутник V вакциныг тариулахаар хүлээсэн хүмүүс цахим орчинд “ОХУ-ын Спутник V вакциныг хүлээж байгаа бүх Монголчуудын нэгдсэн групп” нэртэй нууц групп нээжээ. Тус групп 1500 гаруй хүнтэй юм.

Дашрамд дурдахад Нийслэлд өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакциныг тарьж эхэлнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд гурван өдөр дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 329 км-т, сумын төвөөс баруун урагш 25 км-т орших Долоон-Уул гэдэг газарт тавдугаар сарын 6-ны өдрийн 02:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 02:35 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.

Хөвсгөл аймгийн Ханх суманд сүүлийн гурван өдөр дараалан 3.8-6.3 баллын хүчтэй таван удаагийн газар хөдлөлт боллоо.

Categories
мэдээ нийгэм

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 20 мянган эцэгт тэтгэмж олгохоор боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.

Тус хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсийн тэгш бус байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Хуульд өөрчлөлт оруулснаар 0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй аав нар сар бүр тэтгэмж авах боломж бүрдлээ.

0-3 насны хүүхдээ гэртээ асардаг эхчүүд одоогийн байдлаар Цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Үүнд 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа аав нарыг оруулж байгаа. Ингэснээр жилд 20 мянга орчим эцэг тэтгэмж авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 940 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 940 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 828 нь Улаанбаатар хотод, орон нутагт 104, эмнэлгээс шалтгаалах халдвар 8 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 42464 боллоо.

Мөн 12 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 142 болж байна.

  • 40 настай эмэгтэй
  • 78 настай эрэгтэй
  • 83 настай эрэгтэй
  • 95 настай эмэгтэй
  • 58 настай эрэгтэй
  • 58 настай эмэгтэй
  • 74 настай эмэгтэй
  • 70 настай эмэгтэй
  • 74 настай эмэгтэй
  • 94 настай эмэгтэй
  • 41 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 27242 болов.

Биеийн байдал маш хүнд 124 хүн байна.