Categories
мэдээ нийгэм

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2024 он хүртэл олгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал ба цаашид 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах боломж, нөхцөлийн талаар” тавьсан асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлжээ.

Асуулгын хариуд бичсэнээр, ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 363.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,972 зээлдэгчид олгожээ.

Харин 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан 66.5 мянган зээлдэгчийн 3.26 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээг өөрчилж, 6 хувийн хүүтэй болгох зөрүүнд 353.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай аж.

Цар тахлын хүнд үед ийм хэмжээний ачааллыг улсын төсвөөс хариуцах, дахин санхүүжүүлэх нь цаг хугацааны хувьд оновчгүй гэж үзжээ.

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг цаашид хэрэгжүүлэхэд эдийн засгийн боломж ямар байгаа талаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний 2.3-т ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 2021-2024 онуудад шийдвэрлэхээр заасан.

Монголбанкны өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын ирээдүйд орж ирэх буюу жил бүр 350-450 тэрбум төгрөгийн эргэн төлөлт болон арилжааны банкуудын эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн асуулгын хариуд дурдсан байна.

Ингэснээр жилд 600-700 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх бөгөөд нийт санхүүжилтийн 30 хувиас багагүй хэмжээг орон нутгуудад олгох юм байна.

Categories
гадаад мэдээ

Саудын Арабийн хунтайж 150 гаруй иргэнийхээ зээлийг даржээ

Саудын Арабийн угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд нь 13 сая сауд риал буюу ойролцоогоор 3.5 сая доллар хувийн хөрөнгөөсөө гарган өөрөө төлж чадаагүйгээс шоронд ороод байсан 150 гаруй иргэнийхээ өр зээлийг бүрэн дарсан тухай Саудын хэвлэлийн агентлаг мэдээлсэн байна.

Хунтайж нь исламын шашинтнуудын ариун сар рамадан сарыг тохиолдуулан ийм үйлдэл хийсэн байна. Үүнээс гадна хунтайж нь ядууст тусламж болгож 87 сая риал буюу 23 сая долларыг шилжүүлжээ.

Мөн энэхүү ариун рамадан сараар үгээгүй ядуу хүмүүст 100 аяга хоол тараах тухайгаа Арабын Нэгдсэн Эмирт улсууд зарлаад байгаа аж.

Рамадан сарын үеэр сүсэгтнүүд өдрийн гэрэлтэйд хоол, унд иддэггүй, зугаа цэнгэлийг тэвчдэг ёстой. Зөвхөн хөл хүнд эмэгтэйчүүд, хүнд эмгэгтэй хүмүүс, 7 хүртэлх насны хүүхдүүд, аянчид л эдгээр хориг цээрийг дагахаас чөлөөлөгддөг. Рамаданы үеэр онц хүндэтгэх шалтгаангүйгээр мацаг барих, цээрийг дагахгүй байхыг маш том нүгэл гэж үздэг аж.

Categories
мэдээ нийгэм

​Ц.Ариунсүрэн: “Тоон сүлжээ 126” ном хүүхэд, томчуудын математик сэтгэлгээг хөгжүүлдэг


Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллага хоёр жил онлайн сургалт явуулж байна. Интернэтэд чөлөөтэй нэвтрэх боломжтой, эцэг эхийн зүгээс анхаарал тавьж чаддаг хүүхдүүдэд онлайн хичээл таатай нөлөөлж байгаа бол интернэтийн төлбөр төлөхөд хүнд, ухаалаг утасгүй, сүлжээ барихгүй алслагдмал газарт амьдардаг сурагчдад хүндрэл учирсаар байгаа. Онлайн сургалт өдөр тутмын хэрэгцээ болон хэвшиж буй энэ цаг үед багш нарт ч боломж гарч, өөрсдийн бүтээлээ зөвхөн шавь нартаа биш нийт хүүхдүүдэд дэлгэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжийг нээж байна.

Энэ удаа бид сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулан гаргасан “Тоон сүлжээ 126” цуврал ном гаргасан Монгол Улсын Консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн мэдээлэл зүй, математикийн багш Ц.Ариунсүрэнтэй уулзаж ярилцлаа.


No description available.-Хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхэд зориулан гаргасан “Тоон сүлжээ 126” ном эцэг, эхчүүдийн анхаарлыг татаж байна. Энэ номыг бичих санаа хэрхэн төрсөн бол?

-Хөгжмийн мэргэжлийн сургалттай цор ганц сургууль болох Монгол Улсын Консерваторид урлагийн өндөр мэдрэмжтэй, авьяаслаг сурагчидтай ажиллаж мөн урлагийн эх уурхай болсон авьяаслаг уран бүтээлч багш нартай нэгэн цаг хугацаанд ажиллах явцад олон зүйлсийг мэдэрч ажигладаг. Өдөр тутамдаа уулзаж буй эдгээр хүмүүсийн сэтгэлгээний хурд уран бүтээлч чанар нь үнэхээр гайхам сайхан бас сонирхол татам байсан. Тиймээс эдгээр сурагчдын сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болох вэ, цаашлаад ямар аргаар хөгжүүлэх вэ, ямар төрлийн бодлого дасгал даалгавар илүү үр өгөөжтэй вэ гэсэн асуултууд урган гарч түүгээрээ түүчээлэгдэн судалгаа хийж эхэлсэн. 2010 оноос судалсан ажлын маань үр дүн болж, 2019 онд цувралын анхны ном болох “Тоон сүлжээ 126” номоо бичиж хэвлүүлсэн юм. Япон улсаас гаралтай сэтгэхүй хөгжүүлэх олон талт ач холбогдолтой бодлогоос бүтсэн ном маань 15 төрлийн 126 дасгал даалгавартай хүүхэд дээр нь ажиллах боломжтойгоор хийгдсэн.

-Бүтээлийн үр өгөөж ямар байгаа вэ. Туршилт судалгааны ажил хийгдсэн үү?

-Номоо гарсаас хойш 1000 гаруй хүүхэд номын маань дасгал, даалгавартай ажиллаж, туршилт судалгааны ажилд оролцлоо. Энэ туршилт судалгаанаас дараагийн цувралуудаа хийх санаа төрж, анхан шат, дунд шат, хүндэвтэр шат, хүнд шатны гэсэн 4 цуврал номыг тус бүрийг нь 126 дасгалтай байхаар бүтээсэн. Туршилт хийх явцад сурагчдын чадамж, төсөөлөн бодохуй хөгжихөөс гадна математик сэтгэлгээ хөгжиж байгаа нь ажиглагдсан.

No description available.

-Номын нэр содон байна. Яагаад “Тоон сүлжээ 126” гэж нэрлэсэн юм бэ?

-Номоо яагаад ингэж нэрлэсэн юм бэ гэж хүмүүс их асуудаг. Номд багтах бодлогуудаа жагсаагаад тоолоод үзтэл 126 болсон. Миний төрсөн өдөр 1 сарын 26 байдаг. Тэгээд билэгшээгээд, санамсаргүй тохиолдлоор ингээд нэрлэчихсэн. Одоо бол цуврал бүх ном маань 126 дасгалтай. Манай цувралыг 7 настнаас эхлээд насанд хүрэгчид ч оюун ухаанаа дасгалжуулах зорилгоор хэрэглэдэг л дээ. Бодлогын хувьд бас хүүхдэд хэт их дарамт өгөхөөргүй, оюун ухаанаа хөгжүүлэх, мөн авч явахад тээргүй, хөнгөн байх гэх мэт олон талыг бодож хэвлүүлсэн.

-Технологийн цаг үеийн хүүхдүүд дэлгэцийн хамаарал гэдэг шинэ асуудалтай тулгарч байна. Хүүхдүүдийн ном үзэх сонирхлыг ер нь яаж сэргээх нь зөв гэж боддог вэ?

-Японы хүүхдэд зориулсан сэтгэхүй хөгжүүлдэг аргачлалтай уялдуулан бүтээсэн энэ ном бол тоон болон зурагт сүлжээний дасгалуудтай, үр дүн нь дэлхий дахинаа баталгаажсан байдаг. Манай цуврал мөн адил Тоон сүлжээ, Зурагт сүлжээ гэсэн нийт 5 номоос бүтсэн. Хүүхдийн сэтгэхүйн чадварыг хөгжүүлэхээс гадна сууж сурах, дэлгэцийн хамаарлыг багасгах гээд олон давуу талтай. Миний хувьд дасгалуудыг өөрийн орны хүүхдүүдийн онцлогт тохируулан боловсруулсан. 126 дасгал тус бүр нь монгол ардын оньсого таавраар гарчиглагдсан тул монголоор сэтгэх унших ойлгох, төсөөлөх чадварыг дэмжих оньсого таавар цээжлэх ач холбогдолтой.

Зурагт сүлжээний бас нэг онцлог нь математик болон хэлний мэдлэг шаардахгүй харандаа баллууртай л байхад нас болон мэргэжлийн шалгуур тавьдаггүйгээрээ онцлог учраас дэлхий дахинд энэ төрлийн сэтгэхүй хөгжүүлэх дасгалыг сайшаан хүлээж авдаг.

No description available.

-Хүүхдэд хамгийн түрүүнд аль номыг сонгон авч өгвөл зүгээр вэ?

-Ийм асуулт их ирдэг. Таны хүүхэд анхан, дунд, хүндэвтэр, хүнд түвшний алийг нь ч ажиллаж болно. Цуврал маань бодлогын хүндрэлийг тодорхойлсон тэмдэглэгээтэй тул өөрийн чадвартаа тохируулан сонгож ажиллах боломжтой. Тоонуудын зүй тогтлоор тэмдэглэгээ хийж үр дүнд нь зураг зурахад яг л өөрөө зурсан мэт мэдрэмж төрдөг учраас хүүхдүүдийг хэзээ ч уйдаахгүй донтуулах увидастай гэж хэлж болно.

Өмнө гарсан номыг хэрэглэгчид хүүхэд маань утас үзсэнгүй, унтахгүй хийсэн гэх мэт олон сайханталархал илэрхийлдэг. Энэ нь тухайн хүүхдийг шимтүүлэхээр сонирхолтой байгааг илтгэж байгаа юм. Ийм талархлын үг сонсохоор улам их урмаар тэтгэгддэг.

Номын маань бас нэг давуу тал нь дасгал даалгавар бүрийг ажиллах заавартай. Мөн QR кодыг уншуулаад давхар видео хичээл үзэх боломжтой. Ингэснээр гарах үр дүнг ахиулж байгаа юм. Харин номыг маань хэрэглэгчдийн санаачлагаар сэтгэх чадварын цахим хичээл төлбөргүйгээр хичээллэж эхэлсэн. Энэхүү хичээл нь нийт 3 удаа 40 минутаар хичээллэх бөгөөд цувралд багтсан 8 төрлийн дасгал даалгаврыг хамтдаа хийж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх юм.

-Томчуудын хувьд бас сонирхоод үзэж байх ёстой. Оюун санаагаа хөгжүүлэхэд ач холбогдолтой гэх юм билээ. Энэ талаар?

-Номын дасгал даалгаваруудыг насанд хүрэгчид ч бодох дуртай байдаг. Мартаж санах, зөнөхөөс сэргийлдэг нь дэлхий дахинд судалгаагаар баталгаажсан учраас настай хүмүүс их худалдаж авдаг. Тархи өдөр тутмын ажилдаа дасчихсан байдаг учраас өөр төрлийн дасгал даалгавар хийснээр тухайн хүний тархинд дасгалжуулалт болж өгдөг. Тиймээс ганц эдгээр дасгал гэлтгүй олон төрлөөр тархиа дасгалжуулж болно. Хөл хорионы үед хүүхдүүддээ маш сайн анхаарах нь хүүхдийнхээ ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Ялангуяа нийгмийн хөгжлийг дагаад хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар мэдэгдэм сайжирсан. Харин манай энэ цуврал номон дахь бодлогууд орон зайн чадвар гэх мэт сэтгэхүйн нарийн үйлүүдийг дэмжиж өгдөгөөрөө давуу талтай. Мөн эхэлсэн ажлаа дуусгах, сууж сурах, ерөнхийгөөс нарийн руу, нарийнаас ерөнхий рүү сэтгэх, орон зайн чадамж, төсөөлөн бодохуйг хөгжүүлэх гээд маш олон ач холбогдолтой.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногоос тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг олгож эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх долоо хоногт олгох талаар чиглэл өгчээ. Тэрбээр өнөөдөр Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд, Монголбанкны ерөнхйилөгч, Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер компаниудын захирлуудтай уулзан энэ асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн дагуу 228 мянган иргэний зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бус хандаж байна гэдгийг хэлсэн. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг хуулийн дагуу олгох ёстой гэв.

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ баталсан. Хуулийг баталснаас хойш “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлжээ. Үүнд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг хамруулжээ.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр 1 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-нээс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг “Эрдэнэс силвер ресурс” компани амжилттай гүйцэтгэсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдээр дараах цэгүүдэд нөөцийн махны худалдаа болно

Хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг энэ сарын 8-наас 9-нд 10:00 цагаас эхлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд зохион байгуулах аж.

Үүнд, “Булган мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Дархан меат фүүдс” компаниуд үйлдвэрт бэлтгэсэн хонины махыг гулуузаар худалдан борлуулах юм.

5 дугаар сарын 8-нд:

-11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна талбайд,

-19 дүгээр хороо, Хандгайтын зуслан, “Хүслэн” дэлгүүрийн гадна талбайд,

5 дугаар сарын 9-нд:

-3 дугаар хороо, “Саруул” захын гадна талбайд,

-18 дугаар хороо, “Бэлх” захын гадна талбайд тус тус нөөцийн мах худалдах бөгөөд 1 кг махны үнэ 6700 төгрөг байна.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампын шинэ твиттер хаягийг хаажээ

“Twitter” компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шинэ цахим хуудасны @DJTDesk (Donald J. Trump Desk, “Дональд Трампын ширээнээс”) хаягийг хаажээ.

Энэ хаяг нь Трампын хаасан хаягтай холбоотой байсан тул хаахаас аргагүй байсан гэж “Twitter”-ийн төлөөлөгч тайлбарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асны шинэ цахим хуудасны хаягийг нээснээс хэдхэн цагийн дараа хаажээ. Компанийн дүрмийн дагуу “хаагдсан хаягтай холбоотой нийтлэлийг түгээх эсвэл орлуулах хэрэгслийн хувиар нээсэн хаягуудыг бид хаадаг” гэж “Twitter”-ийн төлөөлөгч “NBC” телевизэд ярьжээ.

Тавдугаар сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан дэмжигчидтэйгээ харилцах шинэ цахим хуудас нээсэн юм. Трампын дэмжигчид өнгөрөгч нэгдүгээр сард Капитол руу халдсаны дараа олон нийтийн сүлжээнүүд түүнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж буруутгаж, хаягуудыг нь хаасан билээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал хойшилжээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр буюу даваа гаригийн 13:30 цагт товлож шийдвэрлэв.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орно

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллав.

Дараах асуудлуудыг шийдлээ.

1. “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барих ажлыг эхлүүлэв. Өмнө ЗГ-ын хуралдаанаар асуудлуудыг нь шийдсэн.
Нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэр 2023 онд ашиглалтад орно.
Үйлдвэр жилд 30 сая тн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргана.
2. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтлоо.
3. Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр боллоо.
4. Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 1100 орчим автобус үйлчилгээнд гарч байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэн.

Энэ дагуу зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжийн алба хаагчдад 300 гаруй автобус үйлчилгээнд явж эхэлсэн юм. Гэвч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байсантай холбоотойгоор автобусны тоог гурав дахин нэмж, өдөрт 1100 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт юм.

Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, бэлтгэлийг ханган иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

Засгийн газрын 100 хоног тохиож буй энэ хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжтой боллоо.
Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт АНУ-ын Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд миний бие тус сургуулийн судалгааны декан Роб Гилберттай гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.
Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
АНУ-ын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан /US News & World Report (USN & WR)/-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, чансаагаар тус улсын улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байранд орж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

1 хүн, зогсож байгаа болон сууж байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

2 хүн гэх мэтийн зураг байж болно