Categories
мэдээ нийгэм

Турк улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайдаар томилогдсонд нь Зафер Атешт баяр хүргээд Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайд З.Атешаас хүсэв.

Элчин сайд З.Атеш Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонтой баяртай буйгаа илэрхийлээд хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 352 сая төгрөгийн хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн 352.825.921 төгрөгийн үнийн дүн бүхий 640.025 хувьцаа арилжив.

Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсч, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Булган ундрага” (BUN+14.96 хувь) болон “Стандарт агрикалчер групп” ХК (SOH+13.48 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улаансан” (UNS-8.68 хуь) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH-7.23 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Булган ундрага”, “Стандарт агрикалчер групп” ХК-ийн ханш хамгийн их өсөв. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 354.276 нэгж эрхийг нийт 100.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.01 хувиар буурч, 37056.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.724.315.392.598 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 162 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 162 иргэн иржээ. Тэднийг “Сүнжин гранд”, “Гайде”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлахаар хуваарилжээ.

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн энэ сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг батлаад байгаа юм. Тодруулбал, энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 5816 иргэн тусгаарлагдаж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 байранд 5816 иргэн тусгаарлагдаж байна.

Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн байна. Харин эмнэлгийн 28 байршилд 3505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1613 иргэн тус тус байрлаж байна.

Тавдугаар сарын 6-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна.

Онцгой байдлын байгууллагын 310, Цагдаагийн байгууллагын 465 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 620 ажилтан нийт 1,395 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

Токиогийн олимпийг цуцлуулахаар онлайнаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Токиогийн олимпийг цуцлах онлайн гарын үсэг цуглуулах аян эрчийг аваад эхэлжээ.

Change.org сайт дээр өнгөрсөн лхагва гаригт энэхүү гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн бөгөөд хоёр хоногийн дотор 200 мянга гаруй хүн нэгджээ.

Энэхүү олимпийг цуцлах өргөдөл нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах болон Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга нар болон бусад албаны хүмүүст хаяглагджээ.

Гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн хуульч Кэнжи Үцүномияа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын одоогийн нөхцөл байдлыг харахад бид аюулгүй олимпийн наадам зохион байгуулах магадлал бага байна. Токио болон Япон улсын эм эмнэлгийн нөөц дутмаг байна. Олимпийн наадам ямар нөхцөлд зохион байгуулагдах гэж байгааг бид тамирчдад, ажилчдад, хотын оршин суугчдад, эрүүл мэндийн ажилчдад харуулах хэрэгтэй” гэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүүхдийн сурах хүсэлд нөлөөлдөг хүчин зүйлс

Эцэг, эх бүр хүүхдийнхээ сурлагад санаа тавьж, амжилттай суралцахыг илүү хүсдэг. Тэд ихэвчлэн хүүхдийн амжилт нь чанартай боловсрол мэдлэгээс бий болдог гэж үздэг. Гэвч зарим хүүхэд идэвх чармайлт ихтэй, сурах дуртай байдаг бол, зарим нь огт сурах хүсэлгүй байдаг. Тэгвэл хүүхдийн сурах хүсэлд нь нөлөөлдөг 5 хүчин зүйлийг товчхон дурдъя.

1. СУРАХЫГ УЙТГАРТАЙ ЗҮЙЛ ГЭЖ БОДДОГ

Хүүхдүүд нэг зүйлээ давтан сурах дургүй байдаг. Тэдэнд илүү сонирхолтой, хөгжилтэй байдлаар заах нь сурах хүслийг нэмдэг байна. Ялангуяа бага насны хүүхэд тоглоомоор дамжуулан сурдаг. Тэдний сурах явцад нь хөгжилтэй үйл явдал, тоглоом оролцуулбал уйдах асуудал, улмаар сурах дургүй байдлыг нь засах боломжтой гэнэ.

Хүүхдийн хөгжилд чухал ач холбогдолтой 6 төрлийн тоглоом | Zaag.MN

2. ЗОРИЛГОДОО ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙХ

Заримдаа хүүхэд хичээл, шалгалтдаа муу дүн авахад их хэмжээний гутралд ордог. Энэ нь даамжирч хүүхдийн идэвхийг сулруулж, сурах хүсэл эрмэлзэлгүй болгодог байна. Энэ үеийг нь таньж, хүүхдээ урамшуулж, алдаанаас суралцахад нь туслах хэрэгтэй.

Хүүхэд нь амжилттай яваа эцэг, эхчүүдийн нийтлэг 10 шинж

3. СУРАЛЦАХ ЗОХИСТОЙ ОРЧИН БАЙХГҮЙ УЧИР

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж оролцох, эсвэл гэрийн ажил, өөр бусад зүйл хажууд нь хийхэд хүүхдийн анхаарал сарнидаг. Харин эсрэгээрээ хүүхдэд таатай, саад болох зүйл багатай, зохистой гэрэлтэй орчныг бүрдүүлж өгснөөр хүүхэд илүү сайн төвлөрч чаддаг байна.

E-ийн үсэг. Дуу ба үсэг e: Сурах. Оньсого үг, зүйр цэцэн үг

4. СУРАХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙХ

Сурах нь яагаад чухал вэ гэдгийг мэдэхгүй бол сурах дургүй болно. Тийм учраас хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, яагаад суралцах ёстой, яагаад чухал болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Хүүхдэд ном уншиж өгөх зайлшгүй 9 шалтгаан

5. УРАМ ЗОРИГ ДУТВАЛ

Эцэг, эхчүүд хүүхдээ улам амжилт, дэвшилттэй байхыг хүсдэг. Гэвч хүүхдийнхээ амжилт, хичээл зүтгэлийг талархан хүлээн авч, магтахаа мартах нь элбэг.
Ингэснээр хүүхдийн идэвх буурч, сонирхолгүй болж, сурах гэдгийг хэзээ ч дуусашгүй оргил мэт хүлээж авч, урамгүй болдог байна. Тийм учраас хүүхдээ цаг тутамд сурахад нь урамшуулж, сурсан зүйлс, амжилтыг нь сонсож, дэмжих хэрэгтэй.

Эцэг, эхчүүдэд - Шинэ Монголын Ууган Дунд Сургууль

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзлаа

Тэрээр, Өнөөдөр ЗГХЭГ-ын даргатай тамганы хэргээр уулзсан. Нааштай хариу өгөхийг хүлээж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэр, майханы асуудал шийдэж өгөх ёстой. МАНАН-гын эсрэг тэмцэж байх үед над дээр ирээд гэр, майханы асуудал ярьж шийдүүлж байсан. Г.Занданшатар гэдэг хүн та нарын ангийн дарга гэсэн үг. Ярьж хэлж буй зүйлийг тодорхой хэмжээнд шийдэх ёстой хүний нэг. Сая Батсуурь гишүүн “Энэ хүн 2-3 секундын бичлэг хэрэгтэй” гэсэн. Тэр нь бараг үнэн байх. Үндссэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж байхдаа улс орны бодлоо, дэгийг барьж ажиллаж байсан. Сая долоон минутад түүхт хуулийг баталлаа. Би гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар хэлэлцэхээр ирсэн юм. Олон хэвлэл мэдээлэл байгааг мэдсэнгүй. Сүүлийн хэд хоног эрх барьж байгаа нам буюу коммунист намын үүр уурхай байгааг харж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Хэрвээ өлсгөлөнгөө зогсоохгүй бол би өөрөө энд ирж өлсгөлөн зарлана

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар очиж уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана” гэж хэлээд Төрийн ордон руу оров.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг зогсоожээ

Булган аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн үйлдлийг Цагдаагийн албан хаагчид таслан зогсоожээ.

Дашинчилэн сумын Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг шалгаж байна. Тэднийг коронавирусний халдварын түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ. Тухайн нутаг дэвсгэрт цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 56663 толгой мал хорогджээ

Өмнөговь аймагт нийт 56663 толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 2090, адуу 1678, үхэр 1065, хонь 11941, ямаа 39889 байгаа бөгөөд малын хорогдол нийт мал сүргийн 2.0 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд огт малгүй болсон өрх нэг /Ханхонгор сумын Мандах баг/, мал сүргийн 50 хувиас дээш хорогдсон 33 өрх байна. Сумдаас Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Даланзадгад, Гурвантэс суманд малын хорогдол ихтэй, нийт мал сүргийн 2,2-3,9 хувь хорогджээ.

Өвөлжилт хүнд байсны улмаас аймгийн хэмжээнд 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал оторлож явна. Үүнд гадны аймаг /Дундговь, Дорнговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий/ сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 12 сумын 926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд, хаваржиж байна.

Дотооодын отор нүүдэл шилжилт хөдөлгөөн эхэлсэн, олон өрх нутагтаа буцаж ирсэн бөгөөд одоогоор тоон мэдээлэл байхгүй байгаа аж. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирсэн өвөлжөөд хаваржиж байна. Ирсэн отор нүүдэл буцаагүй байгаа бөгөөд отор нүүдлийг 5 сард буцаах чиглэл өгсөн.