Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд цэргийн ёслолын жагсаалд оролцоход бэлэн болжээ


Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцоход бэлэн болжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагчид өнөөдөр нэгдсэн бэлтгэлээ хийсэн байна.

Цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нар удирдан оролцож байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын цэргийн алба хаагчид нь ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн урилгаар оролцож байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхнаас бүрдсэн тус бүрэлдэхүүнийг ахмад Б.Банзрагч командлан алхах юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эрүүл мэндийн ээлжит үзлэгтээ хамрагдлаа. Одоогоор гишүүдийн биеийн байдлыг хэвийн байна гэж дүгнэлээ. Харин өчигдөр шөнө /2021.05.08/ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн амин үзүүлэлтүүд муудаж, эмчийн дүгнэлтээр яаралтай эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт очсон хойноо хүчтэй урвал өгсөн ч одоогоор биеийн байдал тогтворжсон гэж мэдээлэв.

May be an image of 1 person

May be an image of one or more people, people standing and outdoors

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг ОУБ, гадаадын дипломат төлөөлөгчийн газрынханд хандав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дотоодод үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар ОУБ болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнд хандлаа. Бүлгийн гишүүд ардчилсан нийгмийн үнэт зүйлс болох үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд халдаж, иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгааг эрс буруушааж байгаагаа илэрхийлэв. Мөн эрх баригч МАН парламент дахь хэт олонхидоо дулдуйдан шүүх, хууль хүчний байгууллагуудыг эрхшээлдээ оруулж өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулдаг явдал хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ямарч үнээр хамаагүй өөрийн нэр дэвшигчийг ялуулахын төлөө улайрч, цар тахлаар далимдуулан хүн эрх, эрх чөлөөнд халдах болсонд Ардчилсан намын гишүүд бид сэтгэл зовниж байгаа болохоо дурдав.

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 804 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 804 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн нь 737 Улаанбаатар хотод,56 орон нутагт , 7 эмнэлгээс шалтгаалах, Зөөвөрлөгдсөн 4 халдвар байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 44820 боллоо.

Мөн 2иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 160 болж байна.

  • 69 настай эрэгтэй
  • 89 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 1386 хүн эдгэрч гарлаа..

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 2826 хөнгөвтөр, 1530 хүндэвтэр, 499 хүнд, маш хүнд 113 хүн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үйл ажиллагаа нь нээгдсэн их дэлгүүр болон зах худалдааны төвүүд

Халдвар хамгааллын дэглэмийг нэг түвшин бууруулсантай холбогдуулан зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байна. Үүнтэй холбогдуулан хотын Захирагчийн ажлын албаны дарга тушаал гаргаж, тусгай шаардлага нөхцөлийг 106 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад цахимаар танилцуулан, мэдээлэл өгчээ.

Өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагууд:





Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэг

Өнөөдөр Улаанбаатар хотод 86 суурин цэгт 215 багийн 1414 эмч, ажилтан ажиллаж, 30761 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

"нийслэлийн онцгой комисс #UB № коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын дугаар сарын 9-ний едрийн телевлелт хамтдаа дуургийн нэр 1 багийн TOO багануур ажиллах хуний TOO 2 9 хамрагдах хуний TOO багахангай 65 3 1 400 баянзурх 6 4 25 160 баянгол 226 5 41 4860 260 сонгинохайрхан 6 60 5170 сухбаатар 267 7 30 4690 налайх дуурэг 212 8 10 4865 79 чингэлтэй 9 1126 22 174 хан-уул 4820 17 нийт 125 4670 215 1414 30761 астразенека вакцины давтан, вероцел вакцины 1, 2-P тун болон 65-AAC дээш насны иргэдэд спутник V вакцины 1-P тун хийг дэнэ" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнгөрсөн шөнө УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгджээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд улс төрийн тэмцэл эхлүүлж өлсгөлөн зарлаад 5 хонолоо. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд өнгөрсөн шөнө улам муудсан учраас эмчийн заалтаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ эхлүүлэв. Бусад гишүүн өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгох ёстой

УИХын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


Олон улсын парламентын холбооны ээлжит 142 дугаар ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд олон улсын парламентын гишүүдийн цахим хурал зохион байгуулагдлаа. Таны хувьдЦар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэсэдэвт илтгэлийг тавьсан байсан. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Олон улсын парламентын холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Би НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралын хамт оролцсон. Илтгэгчид болон хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн орнуудын парламентын гишүүд дэлхий дахинд тулгараад буй хөгжлийн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, цар тахлын дараа улсууд хэрхэн сэргэн босох, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд дэлхийн улс орнууд хамтран ажиллах тухайд санал хэлцгээсэн. Мөн НҮБ-ын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эхлүүлсэн “НҮБ-75” хэмээх “Хүсч буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” уриан дор дэлхийн ирээдүйн талаар олон улсын түвшинд өрнөж буй хамгийн өргөн хүрээний яриа хэлэлцүүлгүүдийн нэг болох тунхаглалын талаар хэлэлцүүлэг хийлээ. Би энэ хуралдаанд “Ковид-19” цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг хэрхэн гүнзгийрүүлж байгаа талаар үг хэлсэн. Цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж чинээлэг улс орнууд ба хөгжиж буй улсуудын хоорондын ялгааг улам бүр ихэсгэж байгааг илтгэлдээ онцлон дурдсан.

Ажлын байрны тэгш бус байдал бий болж, цар тахал технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулж, бизнесийн тодорхой салбаруудад цахимаар ажлаа явуулах, гэрээсээ ажиллах боломжийг гаргаж байгаа ч дэлхийн хүн амын 40 хувь нь интернэтэд холбогдоогүй байгаагийн улмаас цахим хуваагдал гүнзгийрч байна. Мөн цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусч байгааг дурдсан. Дэлхий даяар эмэгтэйчүүд зайнаас ажиллах боломж багатай салбарт зонхилон ажилладаг. Тэр дундаа хөл хорионоос үүдэлтэй ажлын байр алдах явдалд хамгийн их өртөж буй жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд ажиллаж байгаа юм. Дэлхий дахины тэгш бус байдлын нэг илрэл бол “Ковид-19”-ийн вакцины хүртээмж чинээлэг болон ядуу улс орнуудын хувьд ихэд ялгаатай байгаа явдал гэдгийг би дурдсан. Бага орлоготой орнууд вакцины төлбөр төлөх, вакцинжуулалтад хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна.Эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд цар тахлын эдийн засаг, хүн хүчний гамшигт илүүтэй нэрвэгдэж байгаа тул улс орны засгийн газрууд цар тахлаас сургамж авч, илүү шударга, хүнлэг нийгмийг бий болгож, сайн сайхан маргаашийг бүтээх ёстой гэж илтгэлдээ онцлон дурдсан.

Зохиогчийн эрх, Патент, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудын ажлын хэсгийг та ахалж байгаа. Эдгээр хуульд онцлох ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Аж үйлдвэрийн IV хувьсгал оюуны өмч, зохиогчийн эрхийн салбарт хүчтэй нөлөөлж байна. Технологи хөгжихийн хэрээр шинэ бүтээлийн нэр төрөл олширч байна, мөн тэр хэмжээгээр зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулах боломжтой болсон тул эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм. Мөн 2006 онд батлагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль батлагдсанаас хойш Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх шаардлагатай болсон. Иймээс зохиогчийн эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц болон дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болголоо. Мөн цахим орчин, өргөн нэвтрүүлэг, дуу авиа, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалт, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон.Түүнчлэн 2015 онд нэгдэн орсон “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээ”-ний дагуу хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэх, ийм бүтээлийг хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан үйлчилгээ үзүүлэх байгууллагаас хилээр нэвтрүүлэх, хуулбарлах, нийтэд түгээхэд зохиогчийн эрхийг хязгаарлах, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг хийлээ. Бас нэг шинэчлэл бол албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн программ, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан заасан. Тухайлбал, дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байснаас эрх эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учирч байгааг зохицуулж, дүрслэх урлагийн бүтээлийг дахин борлуулалтын үнийн дүнгээс зохиогчид таван хувийг төлдөг байх зохицуулалтыг нэмж тусгасан. Патентын тухай хуулийг мөн адил дэлхийн чиг хандлага болон нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн шинэчилсэн. Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчлэх, мөн шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан тусгалаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар үйлдэхгүй байхыг энэ хууль зохицуулж байгаа гэж ойлгож байгаа.

-Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгах шаардлагатай болсон. Мөн Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай уялдуулан аж ахуй эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс барааны тэмдэгт тавигддаг шаардлагыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Ковенцид нийцүүлэн аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгохгүй байх зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлага бий болсон юм. Тиймээс Барааны тэмдэг, Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах болон бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болголоо. Тухайлбал, барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенц, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгалаа.

УИХын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсож, ажлын хэсгүүдийг байгуулсан. Биеийн тамирын тухай хуульд өнөөдөр ямар нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна вэ?

-Монгол Улсын төрөөс биеийн тамир спортыг дэмжих тал дээр онцгойлон анхаарч байна. МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпийн түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэх тухайд онцгойлон анхаарч бодлогын тодорхой заалтууд оруулсан. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог Засгийн газрын тохируулагч агентлаг болгон байгуулсан. Биеийн тамир, спортыг хөгжүүлнэ гэдгийг зөвхөн мэргэжлийн спортоор ойлгож, тив дэлхийн тэмцээн уралдаанд гаргаж буй амжилтаар хэмжих ёсгүй. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх насныхан спортоор хичээллэх орчин нөхцөлөөр хангах нь Монголын хүн амын талаар төрөөс явуулах бодлогын нэг том чиглэл байх ёстой.Тийм учраас одоо үйлчилж буй Биеийн тамир спортын тухай хууль болон Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж эхлээд байна. Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хууль, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл-бөрт тусгагдсан суманд биеийн тамирын арга зүйч ажиллуулах, зарим дүүргийн спорт цогцолборыг ашиглалтад оруулах, магадлан итгэмжлэгдсэн спорт клубт хичээллэсэн иргэний төлбөрийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх хуулийн заалтыг сэргээн хэрэгжүүлэх зэрэг хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлын талаар хяналт шалгалт явуулж, санал боловсруулах юм. Энэ ажлын хүрээнд анхаарал татаж буй нэг асуудал бол Биеийн тамир, спортын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д спортын холбоод баталж, мөрдүүлэхээр заасан тамирчны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн асуудал юм. Сүүлийн үед тамирчид холбогдсон допингийн болон эрүүгийн гэмт хэрэг, ёс зүйн алдаанууд удаа дараа гарах болсон нь олон нийтийн санааг зовоож байна. Тийм учраас спортын салбар дахь ёс зүйн хэм хэмжээг эргэн харах, шаардлагатай бол хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй юм.

МАНын Бага хурал болж Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр болсон. Та Бага хурлын орлогч даргаар ажилласны хувьд хурлын тухайд мэдээлэл өгөөч?

-МАН-ын Бага хурлын Х хуралдаан энэ сарын 2-нд цахимаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, нэр дэвшигчээ тодрууллаа. Мөн МАХН-тай нэгдсэн гэрээний дагуу шат шатны байгууллагад МАХН-ын гишүүдийн орох төлөөллийг хэлэлцэж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр хэлэлцүүлэг өрнөж, гишүүд саналаа хэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөл-бөрөө боловсруулахдаа иргэд сонгогчид, эрдэмтэн судлаачдын саналыг авч, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар боловсруулсан. Мөрийн хөтөлбөрт Монгол Улсад хүний эрхийг хангах, шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх, нийгэм дэх баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, улс төрийн намын шинэчлэлийг хийж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилтууд тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүн зэрэг өнөөгийн Монголын нийгэмд ард түмнээ талцуулж хуваадаг бус эв эеийг эрхэмлэн, зөвшилцөл ойлголцлыг чухалчилдаг албан тушаал юм. Тийм учраас МАН-ын Бага хурлын гишүүд Монголын нийт ард түмний итгэл дааж ажиллах, бусад төрийн институцитэй хамтран богино хугацаанд улс эх оронд хөгжил дэвшил авчирч чадах хүн гэж МАН-ын дарга У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэн нэр дэвшүүллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Эрхэмбаяр: Шуудан хүргэлтийн үйлчилгээ гурав дахин өссөн. Цаашид ч өснө

Цар тахлын үед хамгийн эрэлттэй нь шуудангийн үйлчилгээ байгаа аж. Энэ талаар Монгол шуудан ХКийн Бизнес төлөвлөлт, хөгжлийн газрын захирал А.Эрхэмбаяртай ярилцлаа.


Хөл хориотой үеэр хамгийн эрэлттэй үйлчилгээ шуудан болжээ. Энэ төрлийн үйлчилгээ өмнөхөөсөө хэр өссөн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор хот доторх гараас гарт, онлайн худалдааны хүргэлтийн эрэлт жирийн үеэс гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Бид он гарснаас хойш хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Гараас гарт хүргэлтийнхээ машиныг арав байсан бол 20 болгосон. Хөл хориотой холбоотойгоор орон нутагт тээврийн автобус болон ложистик тээврийн машинууд явахгүй байгаатай холбогдуулан манай орон нутагт явж байгаа чиглэлийн тоо болон ачаалал нэмэгдээд байна.

Хүргэлтийн төрөл гэдэг юмуу аль ангилал нь илүү эрэлттэй байна вэ?

-Манай шуудангийн үйлчилгээ дөрвөн төрөл.Нэгдүгээрт хэвлэл буюу сонин, сэтгүүл хүргэлт, хоёрдугаарт албан бичиг, захидал, гуравдугаарт, илгээмж. Үүнд онлайн худалдааны бараа хүргэлт орно. Дөрөвдүгээрт, орон нутгийн ложистик тээвэр буюу том оврын бараа хүргэлт гэж ангилдаг. Ерөнхийдөө жигд л хөгжиж байна. Улаанбаатар хотод карантинтай холбоотойгоор байгууллага хооронд цахимаар албан бичиг солилцож байгаа ч биетээр явуулах тохиолдолд шуудангаар илгээж байна. Шүүхийн бүх бичиг явж байна. Дээр нь орон нутаг руу ачаа тээвэр бас нэлээн нэмэгдсэн. Манай аль ч салбар дээр очоод аль ч сум, аймаг руу шуудан илгээх боломжтой болсон. Ер нь дэлхийн бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад манай шуудан холбоо хөгжиж яваа. Нэмэлтээр оруулах үйлчилгээ зөндөө бий. Өмнө нь ачаа бараагаа яаж нэмэгдүүлэх зэрэг хэрэглэгчээ нэмэх тал дээр илүү анхаардаг байсан. Тухайлбал, орон нутгийн тендерийн машин гэж байдаг шүү дээ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн автобус байна. Эдгээртэй орон нутгийн тээврийн хүргэлтийн үйлчилгээнд өрсөлдөхөд хүндрэлтэй байсан. Автобуснууд хүнээ тээвэрлэхийн хажуугаар жижиг хайрцагтай хүргэлтийг 5000 төгрөг гээд авчихдаг. Автобусанд 3000 ч, 5000 төгрөг ч ашигтай. Гэтэл манайх тогтсон үнэ ханштай учраас тэгж буулгах боломжгүй. Тиймээс иргэдэд манайх үнэтэй санагдаад бид энэ тал дээр өрсөлдөж чадахгүй байсан. Тиймээс яаж бараагаа хүргэх вэ гэж зохион байгуулалтын тал дээр нэлээн ажиллаж тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотод бол онлайн худалдаа нэлээн хурдтай өсч байна. Тэгээд ч иргэд нэг юм хүргэхийн тулд хотын нэг захаас нөгөө зах руу өөрөө явахгүйгээр шууданд өгчих сонирхолтой болсон. Ингэснээр тухайн хүндээ ч цаг зав хэмнэхээс эхлээд давуу талуудыг дурдвал их.

Хаягжилтын асуудал өмнөх жилүүдийнхээс сайжирсан уу. Энэ тал дээр асуудал байна уу?

-Ер нь дэлхийн 7.5 тэрбум хүн амаас таван тэрбум хүн хаягжилтын асуудалтай амьдардаг гэсэн судалгаа бий. Үүний нэг манай Монгол Улсын хаягжилтын асуудал. Шуудан илгээхдээ албан ёсны хаягаа бичих ёстой. Гэтэл хаягаа Таван шар, Дөрвөн зам, Саппоро гэдэг ч юм уу ерөнхий байршлын нэрээр хэлдэг. Оршин суугчид маань ч гэсэн албан ёсны хаягаа мэдэхгүй байх тохиолдол их байдаг. Шуудангийн байгууллагын зүгээс бол албан бүртгэлийн хаягжилтаар нь хүргээд өгчихдөг. Гол нь үйлчлүүлэгчид буюу илгээмж илгээж байгаа хүмүүс хүлээж авах хүнийхээ албан хаягийг мэдэхгүй байх нь түгээмэл. Гэр хорооллын тухайд гэвэл түргэний машин хүртэл айлаа олохгүй төөрдөг хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр хаягжилт дээр харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хаягжилтын мэдээллийг маш сайн хүргэх, сургалт явуулах чиглэлээр ажил хийхийг боддог. Хаягжилтын тал дээр E-Mongolia системтэй хамтрахад ч тэр, ер нь бүхэл байгууллагатай хамтарч ажиллахад тулгардаг гол асуудал иргэний үнэмлэх дээрх хаяг. 100 хүн тутмын 25 нь иргэний үнэмлэхний хаяг дээрээ байдаггүй. Хүргэлт очиход “Тийм хүн байхгүй” гэдэг ч юм уу. Нүүсэн, худалдсан, шилжсэн хэрнээ хаягаа солиогүй байдаг. Тэр нь бидэнд багагүй ажлын ачаалал нэмдэг.

Шуудан хүргэлтийг хүлээж авч буй үйлчлүүлэгчдийн соёл хэрхэн дээшилсэн бол?

-2016 онд бид судалгаа хийсэн. Нийт хүргэж байгаа шуудангийн хүргэлтийн тоог Монголын хүн амд хувааж үзэхэд нэг хүнд сард нэг удаа шуудан хүрсэн байдаг. Нэг хүнд 30 хоногт нэг удаа шуудан хүргэлт хүрсэн гэсэн үг шүү дээ. 2020 онд тэр судалгааг ахиж хийхэд нэг хүнд долоо хоногт нэг удаа хүрдэг болсон байсан. Тэгэхээр энэ хэрээр шуудангийн үйлчилгээ эрс нэмэгдсэн, хүмүүс хүргэлтийн үйлчилгээг илүү сонгодог болжээ гэж харж болно. Харин шуудангийн үйлчилгээг хүргэж өгөхдөө хүлээн авах хүнтэй гурван удаа холбогдох оролдлого хийдэг. Тухайн шуудан гурван удаа очиход байхгүй тохиолдолд илгээсэн хаяг руу буцаагддаг. Гэхдээ энэ тохиолдол ховор. Бид илгээмж авахдаа хүлээж авах хүний утасны дугаарыг тэмдэглэж авч урьдчилан холбогдож мэдэгддэг байгаа.

Төрийн үйлчилгээг шуудангаар хүргэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна. Ер нь төрийн өөр ямар үйлчилгээг шуудангийн үйлчилгээнд шилжүүлж болохоор харагдаж байна?

-Төрийн байгууллагуудын хоорондын, эсвэл хувь хүнд чиглэсэн үйлчилгээнд алхам алхмаар ахиц гарч байгаа. Манайх шүүхийн байгууллагатай сүүлийн таван жил ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор тус байгууллагатай холбоотой албан бичгийн шуудан хүргэлт мэдээж хэд дахин нэмэгдсэн. E-Mongolia систем буюу төрийн цахим үйлчилгээнээс иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийг орон даяар хүргэж өгч байна.Улсаараа цахим системд шилжих зорилт тавиад ажиллаж байгаатай холбоотой ажлуудын нэг л дээ. Ингэхдээ тухайн иргэн холбогдох бичиг баримтын талаар цахимд хүсэлт гаргана. Үүний дараагаар хүргэх ажлыг манайхаас хийж байгаа. Дэлхий нийт ийм л жишгээр явж байна. Иргэдийн хувьд маш их сэтгэл хангалуун байгаа. Сүүлд сонсоход “E-Mongolia” систем нэг сая хэрэглэгчтэй болсон байсан. Тэгэхээр төрийн үйлчилгээ энэ мэтчилэн улам л цахим хэлбэрт шилжих байх.

Шуудан, хүргэлтийн үйлчилгээг сайжруулахын тулд, иргэдэд илүү ойр, хялбар болгохын тулд хийж буй өөр шинэ ажил, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

-Манайх стратеги төлөвлөгөөгөө дөрвөн жил тутамд шинэчилдэг. Өнгөрсөн жил ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөгөө гаргасан. Үүнээс хамгийн гол зорилтоо хуваалцахад цахим шилжилт. Жишээлбэл, манайд банкууд бүрэн цахимжчихлаа, төрийн үйлчилгээнүүд цахимжиж байна. Тэрийгээ дагаад шуудангийн үйлчилгээ ч гэсэн цахимжих ёстой. Бид он гарсаар гар утасны аппликэйшн хөгжүүлж, вэб сайтаа шинэчилж байна. Эрэлт нэмэгдэхийн хэрээр салбарууд дээрх ачаалал нэмэгдсэн. Оочер дараалал ихэссэн. Дээрх шинэчлэлтүүдийг хийснээр хүмүүс үйлчилгээгээ цахимаар авдаг болно. Жишээлбэл, би гадагшаа, эсвэл орон нутаг руу юм явуулахаар бол гэрээсээ цахимаар илгээмжийн хаягаа бөглөөд, төлбөрөө төлөөд бэлдчихнэ. Өмнө нь бэлдчихсэн учраас илгээмжээ шуудангийн салбар дээр дугаарлахгүйгээр үлдээгээд л явчихна. Ингэснээр дугаарлалт багасах юм. Энэ мэтчилэн аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр цаг хэмнэсэн ажлуудыг шат шатандаа хийж байна.

Үнэ тарифтай холбоотой асуудал их гардаг. Ялангуяа карантины үеэр иргэд хөдөөнөөс нэг хонины мах шуудангаар авахын тулд дахиад нэг хонь авах хэмжээний мөнгө төлсөн. Энэ талаар тайлбар өгөхгүй юү. Шуудангийн бодит үнэлгээг хэрхэн гаргадаг вэ?

-Монгол шуудан компани 2013 оноос хойш үнээ өөрчлөөгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос манай үнийг баталдаг. Хөл хорионы үеэр иргэд орон нутгаас идшээ авахтай холбоотойгоор сая таны хэлсэн хэл ам нэлээд гарсан. Өмнө нь манайх орон нутгийн хэмжээнд том оврын ложистик тээврийн үйлчилгээг бага үзүүлдэг байсан гэж түрүүн хэлсэн дээ. 50 кг-аас дээш бол том оврын илгээмж гэж үздэг. Гэтэл дээрх махны тухайд илгээмжийн тарифаар бодохоор үнэтэй болоод байсан. Өмнө нь бид долоон аймаг руу ложистик тээвэр хийдэг байсан бол тухайн үеэс эхлэн 21 аймаг руу хийдэг болж хүчин чадлаа өргөтгөсөн. ХХААЯ-тай гэрээ байгуулж хамтран ажиллан махны тээвэр хийсэн. Үүнтэй холбоотойгоор тусдаа үнэ гаргасан л даа. Үүнээс өмнө үнэтэй тусаад асуудал үүссэн. Тухайн үед бидний хувьд ч махны тээвэр шинэ үйлчилгээ болсон. Тиймээс тэр үед нь дээрх арга хэмжээг даруй аваад үнэ батлаад асуудал багассан. Гэхдээ алслагдсан Увс, Ховд зэрэг баруун аймгуудад километрт хуваагаад боломжит гэсэн үнээ гаргахад л холоос шалтгаалж бас л үнэтэй тусаад байлаа. Учир нь хөл хорионоос өмнө тухайлбал, Увс руу том оврын машин хотоос ачаа авч явахдаа хоёр талын үнээр явдаг. Яагаад гэхээр эргэж ирэхдээ хоосон ирдэг учраас хоёр талын үнэ авдаг болохоор эндээс үнэтэй. Харин эргээд ирэхдээ хоосон явж байхаар гээд ачаа олдвол хямд аваад ирдэг. Тийм болохоор иргэд тэрэнтэй харьцуулаад манайхыг үнэтэй байна гэж ойлгоод байсан тал бий. Үүнтэй холбоотойгоор бид сая тавдугаар сарын 1-нээс үнээ дахиад хямдруулсан байгаа.

Жишээлбэл, Сүхбаатар аймгаас нэг хонины мах явуулъя, мөн ДарханУулаас бас нэг хонины мах шуудангаар явуулъя гэж бодъё. Тэгвэл хол ойроос хамаарч шуудангийн үнэ харилцан адилгүй гарах уу?

-Тэгнэ. Манай цахим хаяг дээр ойрын болон холын аймгууд, хот доторх үнэ тариф дэлгэрэнгүй байгаа. 30-100 кг ачааны үнэ нэг килограмм тутам нь ойрын аймгуудад 450 төгрөг бол холын аймгуудад 800 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр Дарханаас 100 кг ачаа илгээхэд 45000 төгрөг гэсэн үг. Энэ үнэд нь НӨАТ болон гэрт нь хүргэж өгөх хүргэлт орсон байгаа. Гэтэл зарим хүн үнэтэй байна гэж бодоод байдаг. Дарханаас тендерийн ч юм уу автобусанд өгөхөд багадаа 20000 төгрөг төлнө. Дээр нь хотод ирэхээр нь очиж авна гээд чирэгдэл ихтэй. Бараг дүндээ дүн болж байгаа биз. Гэхдээ иргэд иймэрхүү ялгааг ойлгодог, шуудангийн давуу талыг нэг үеэ бодоход мэддэг болсон. Энэ үнэ гэхдээ тавдугаар сарын 1-нээс өмнөх үнэ. Одоо дахиад бага зэрэг хямдарсан байгаа. Ер нь иргэд мэддэг болсон учраас баталгаатай, найдвартай гээд шуудангийн үйлчилгээг их сонгодог болоод байна.

Монголоос гадаад руу нэг килограмм ачааг бараг 40 мянган төгрөгөөр явуулж байна гэж санал гомдол гардаг…?

-Монгол шуудан ХК Дэлхийн шуудангийн холбооны гишүүн байгууллага. Тус холбоотой байгуулсан гэрээний дагуу дэлхийн аль ч орон руу шуудан явуулна. Тус холбооноос нэг килограммын үнийг нэгжээр тогтоож өгдөг. Тухайн орноос хамаараад үнийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, Солонгос руу шуудан явуулахад нэгж тарифын үнийг бид төлнө. Тиймээс гадаад руу илгээх шуудангийн үнэд тус улсад төлөх үнэ, каргоны зардал, үйл ажиллагааны зардлыг нэмээд гардаг дүн багтсан байдаг. Анх үнэтэй холбоотой хэл ам гарсан л даа. Ихэнхдээ Солонгос улс руу илгээмж явуулахад иргэд шууд карго үйлчилгээ явуулдаг газруудтай харьцуулдаг байсан. Карго үйлчилгээний газрууд нэг кг ачааг 8000 вон буюу 18000 гаруй төгрөгөөр явуулдаг. Харин манайх нэг кг нь 36000 мянган төгрөг. Тэгэхээр хүмүүс шуудан хоёр дахин үнэтэй байна “шулаач” гэж боддог. Тэгвэл каргогоор хоёр кг ачаа явуулахад 36000 мянган төгрөг болно, манайх 46000 мянга хавьцаа болно. Үнэтэй юм шиг боловч 5 кг ачааг каргогоор явуулахад манайхаас үнэтэй болно. Ялгаа нь юундаа байна гэхээр карго килограмм тутамдаа нэг нугарч нэмэгддэг. Харин манай Монгол шуудангийнх нэмэгдэх тусам үнэ нь хямд тусдаг. Солонгост ачаа нь очлоо гэхэд каргоны үйлчилгээ бол таны ачаа ирсэн гээд хэрвээ хүн очиж авах завгүй бол дахиад тухайн улсын хүргэлтийн үйлчилгээгээр мөнгө төлж авдаг. Харин манайхаас очсон бол шууд эндээс өгсөн хаягаар гэрт нь хүргэгддэг байгаа. Энэхүү ялгааг иргэд ойлгодог болсон учраас тогтмол илгээмж явуулдаг үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж байна. Харин зарим орон руу Дэлхийн шуудангийн холбооноос энэ сард ачаалалтай байна, зөвхөн буухиа үйлчилгээ авна гэвэл тэр дагуу л үйлчилгээг авдаг.

Буухиа үйлчилгээ нь энгийнээс арай үнэтэй тарифтай. Энэ учрыг мэдэхгүй иргэд мөн л эднийх ачаалал нэмэгдэнгүүт орлогоо бодоод зөвхөн үнэтэй үйлчилгээгээ авч байна гэж ойлгоод байдаг.Биднээс хамаарахгүйгээр иймэрхүү үйлчилгээний өөрчлөлтүүд бол хааяа гардаг. Ямартаа ч бид энэ бүхний цаана Монголынхоо иргэдэд шуудан, хүргэлтийн үйлчилгээг чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх тал дээр үргэлж анхаарч ажиллаж байна. Сүүлийн үед иргэд ч Монгол шуудангийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байх болсон.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 9. Адъяа гариг. Билгийн тооллын 28, улаагчин могой өдөр. Өдрийн наран 05:22 цагт мандан 20:15 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.