Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 7. Буд гариг. Билгийн тооллын 26, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 06:18 цагт мандан 19:30 цагт жаргана. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Монголыг Хятадтай эвлэрүүлэх Зөвлөлт оролдлого” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Архи согтууруулах ундааг
худалдан борлуулах үйл ажиллагаанд
хязгаарлалт хийх нь үр дүнгүй” хэмээн I, V нүүрт ярилаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг “Гарч буй хэргүүдийг
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд
дангаараа шийдэж чадахгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Татварын бодлогоор
согтууруулах ундааг
хязгаарлах нь зүйтэй” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монголыг Хятадтай эвлэрүүлэх
Зөвлөлт оролдлого” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Анагаах
ухааны доктор, профессор
(ОХУ) С.Хүрэлбаатар “Улсаа дэлхийн түвшинд хөгжүүлье гэвэл
бөхчүүд, тулааны тамирчдад бус оюунлаг эрдэмтэн,
судлаачиддаа хөрөнгө оруулж сурмаар байна” гэснийг XIII нүүрээс уншаарай.

“Баримт үйл, явдал”-ын VII нүүрт ГХЯ-ны
бүртгэлтэй автомашиныг
зориулалтын бусаар
ашигласан хэмээн цахим
орчинд байр сууриа
илэрхийлж буй Ж.Энхбат “Гадаад харилцааны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн
эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурахын оронд хилийн
боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Суданд зэвсэгт мөргөлдөөн болж, 18 хүн амиа алджээ

Суданы Баруун Дарфур мужийн төв Эль-Генейне хотод болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 18 хүн алагдаж, 54 хүн шархадсан тухай “Al-Sudani” сайт мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригаас эхлэн тус хотод эмх замбараагүй байдал гарч эхэлсэн аж.

Баруун Дарфур мужид үйл ажиллагаа явуулдаг олон тооны жижиг омог овгуудын байгуулсан зэвсэгт бүлэглэлүүд нь эм, тариа олж авахын тулд хот руу нэвтэрч түргэн тусламжийн машин руу дайрснаар буудалцаан эхэлсэн гэж байна. Одоогийн байдлаар зэвсэгт бүлэглэлүүд хотод байгаа бүх эмнэлэг, төрийн байгууллагууд руу дайрсан хэвээр, байдал түгшүүртэй байгаа тухай мэдээлжээ.

Баруун Дарфур мужид араб ба араб бус гаралтай олон арван жижиг омог, овгууд оршин суудаг бөгөөд бүгд нэгнээ Засгийн газартай хуйвалдан нууц явуулга хийж байна гэж хардан тасралтгүй байлдсаар ирсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүний эрхийн дэд хороо хуралдаж, “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2021.04.06) хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр 14 цаг 47 минутад эхэлж, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийналбан хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ.

Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлж, зарим асуудлаар тодруулга хийв. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороог эл асуудлаар хуралдуулах хүсэлт гаргасан гэдгээ тэрбээр онцлоод “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлд 2019 оноос хойш хүн амины хэргүүд гарчээ. Анх ийм асуудал үүсэхэд л нухацтай хандаж, асуудлыг шийдвэрлэхэд шат шатандаа анхаарч ажилласан бол дараа дараагийн гэмт хэрэг гарахгүй байлаа” гэв. Үйл явдын хариуцлагыг хэнээс нэхэх, салбарын удирдлагууд нь асуудлын учир шалтгаан хаана байгаа гэж дүгнэж байгаа талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан.

Хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүд төрийн бус байгууллага байгуулж, үр хүүхдийнхээ алба хаах явцад нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цэргийн анги, нэгтгэлүүдэд сэтгэлзүйч ажиллуулах, камержуулах зэрэг саналуудыг иргэд, олон нийт гаргаж буйг тэрбээр уламжиллаа. Мөн төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийналбан хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлд богино, дунд, урт хугацаандаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мэдээллийг тогтмол хүлээн авч, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.

С.Одонтуяа гишүүний тодруулсны дагуу 2019 онд зэвсэгт хүчний анги, нэгтгэлд гарсан хүн амины хэргийн талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нэгбүрчлэн танилцуулсан. Зэвсэгт хүчний … дугаар ангийн байрлалд Танкын ротын захирагч, ахлах дэслэгч А.Э-ын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч, дэд ахлагч Р.В ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн, гүйлгэх явцад байлдагч Б.А-ын бие муудсаар, амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон албан хаагчид төрийн албанаас чөлөөлөгдөж, 6 сараас 5 жилийн хорих ял эдэлж байгаа гэв. Мөн зэвсэгт хүчний … дугаар ангиас өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд хариуцсан албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаагүй улмаас байлдагч Б.Н 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр машин дээрээс унаж, нас барсан. Энэхүү харамсалтай хэргийг зохих ёсоор хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шийдвэрлэх шатандаа байгаа гэвв. Энэ оны гуравдугаар сарын 28-нд … ангийн салаан захирагч Г байлдагчийнхаа эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж, амь насанд нь хүрсэн. Энэ асуудлыг мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, хуулийн дагуу шийдвэрлэх болно гэлээ. Эдгээр харамсалтай тохиолдлоос гадна цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгааны талаар дурдаж, дүнг танилцууллаа. 2018-2019 онд энэ төрлийн зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу салбарын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэв. 2020 оны цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгаагаар дээрх үзүүлэлт 50 хувь буурсан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зохих үр дүнгээ үзүүлж байгаа гэж үзжээ. Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, цэргийн албан хаагчдын дунд гарч буй ёс зүйгүй үйлдлүүд, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлд зөвхөн салбарын хэмжээнд тэмцээд, шийдвэрлэх боломжгүй гэдгийг Д.Ганзориг хурандаа хэлсэн. Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн гэдэг бол нийгмийн нэг хэсэг, тиймээс нийгэм даяар, нийтээр байгаа үзэгдэл, хандлага цэргийн анги, нэгтгэл дунд нэвтэрч, илэрч байгаа гэдгийг анхаарч үзэхийг тэрбээр хүссэн.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийналбан хаагчдын хүн ёсны эрх, эрх чөлөөнд халдах, дарамтлах, улмаар эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд нь халдах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдгийг онцоллоо. “Цэргийн дэг” хэмээн тодорхойлж буй үйлдлүүд нь хүнлэг бус, нэг ёсны эрүү шүүлт, жендэрт суурилсан хүчирхийлэл гэдгийг хаа хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэмдэглэж байв. “Жам ёсны, байх ёстой, зүй ёсны” гэх хэвшмэл ойлголтыг нийтээрээ халах, өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр зохион байгуулагддаг бөгөөд энэ дүрмээр албан хаагч хоорондын харилцаа, ёс зүйн хэм хэмжээг заасан байдгийг Д.Ганзориг хурандаа мэдээллээ. Гэхдээ дүрэм, журамын хэрэгжилтийг хангах, үүсээд байгаа зүй бус асуудлуудыг шийдвэрлэхээр цэргийн анги, нэгтгэлийн захирагч, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлж, чадах хэрээрээ хяналт тавьж ажиллаж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа хэмээн хүлээн зөвшөөрөв. “Бие бүрэлдэхүүний хангалт одоогоор 66 хувьтай байгаа, нийгмийн нийтлэг хандлага, төлөвшил бүхий бие бүрэлдэхүүн цэргийн анги, нэгтгэлд орж ирдэг гэх зэрэг олон асуудал байгаа тул нийтээрээ тэмцэж, хамтран ажиллах байдлаар асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй” гэдэг хариултыг Д.Ганзориг хурандаа өгсөн.

Батлан хамгаалах салбар нь гомдол, мэдээллээ хүлээн авч, шийдвэрлэдэг дотоод механизмтай учраас өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний комисст цэргийн албан хаагчдаас ирүүлсэн гомдол, мэдээлэл байхгүй гэдэг хариултыг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд өгөв. 2013-2020 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүртгэлээр цэргийн албан дахь дүрмийн бус харилцааг хэмжиж үзэхэд нийтдээ 125 гэмт хэрэг үйлдэгдсэн гэв. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн дүрмийн бус харилцааны талаарх буюу 98 гэмт хэрэг нь хууль хяналтын байгууллагад шилжсэн гэдгийг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд дурдаад “Бид энэ төрлийн гэмт хэргийн талаарх цогц судалгааг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа” гэв. 2006 онд Хүний эрхийн Үндэсний комисс энэ төрлийн судалгааг хийж, 2007 онд Улсын Их Хуралд танилцуулж байснаас хойш ийм төрөлжсөн цогц судалгаа хийгдээгүй юм байна. Цаашдаа цэргийн дотоод албаны дүрэм нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх, хүний хөгжлийн номлолд цэргийн үзэл, номлол нийцэж буй эсэхийг сууриар нь авч үзэх шаардлагатай гэдгийг тэрбээр хариулт, мэдээллийнхээ үеэр дурдсан.

Улсын Их Хурал дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж Б.Баярсайхан гишүүн үг хэлэв. Монгол Улсын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг нь болсон гэдгийг нийгэмд гарч буй асуудлууд илэрхийлж байгааг гэлээ. Армид хугацаат цэргийн алба хааснаасаа болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн талаарх судалгаа, тоон мэдээллийг лавлав. “Өнөөдөр нийгэмд ил тодоор яригдаж буй цэргийн албаны гэмт хэргийн ихэнхийг салааны дарга, жагсаалын дарга нар үйлдсэн байгаа нь цэргийн байгууллага шат шатандаа хяналт сул, дураараа авирлах, яргаллыг чөлөөтэй үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн орчин гэж харагдаж байна” гээд үүнд төсөв хөрөнгө гэхээс илүүтэй алба хаагчдын ёс суртахууны доголдол, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэх хандлага дутаж байна гэж үзэж байгаагаа хэлсэн.

2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт албан хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг хүлээн зөвшөөрч байв. Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг Д.Ганзориг хурандаа тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр Б.Баярсайхан гишүүний хүсэлтийн дагуу батлан хамгаалах салбарын сэтгэл зүйн үйлчилгээ, боловсон хүчний нөөцийн талаар мөн мэдээлэл, тодруулга өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, цэргийн албан хаагчдын дунд гарсан гэмт хэргүүдийн шийдвэрлэлт, хүлээлгэсэн хариуцлагын талаар тодруулж, мэдээлэл авсан бол батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн бүх шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг Н.Алтанхуяг гишүүн илэрхийлэв. Цэргийн байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдоос гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хүлээсэн хариуцлагын талаарх мэдээлэл цуглуулах, үүнийгээ олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах саналыг гаргаж байв. Прокурорын байгууллагаас 2010-2020 онд зэвсэгт хүчний анги, байгуулагад үйлдэгдсэн болон цэргийн албан хаагч холбогдсон 506 гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байлаа. Эдгээрийн 92 хувийг шийдвэрлэсэн бол нотлогдоогүй гэх үндэслэлээр 105 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдагдаж буй 506 гэмт хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн, бусад нь зэвсэгт хүчний албан хаагчид нийгмийн харилцаанд оролцох явцдаа, ахуйн хүрээндээ үйлдсэн гэмт хэргүүд гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлаж байлаа. Салбарын хэмжээнд ёс суртахууны асуудлыг анхаарч, шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлага бий гэдэг дүгнэлтийг прокурорын байгууллагын төлөөлөл хэлсэн. 2021 он эхэлсээр цэргийн албан хаагчид холбогдсон долоон хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьсан бөгөөд хоёрыг нь шүүхэд шилжүүлсэн бол нэгийг нь хаасан, бусдыг нь шалгаж байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, салбарын хэмжээний тоо бүртгэл, судалгаа өнөөдөр танхимд сууж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүр дээр өөр байгааг анхаарууллаа. Түүнчлэн сүүлд гарсан ноцтой хэргийн холбогдогч этгээд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, харин удирдах байгууллага нь цалингийн 20 хувийг хасах гэх зэрэг арга хэмжээ авч, нөхцөл байдлыг дамжруулсан гэж харагдаж байгааг шүүмжилж, сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагыг онцолж байв.

Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, салбарын боловсон хүчний боловсролын чансаа, томилгооны шаардлагын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Хүний эрхийн Үндэсний комисс ажиллах, батлан хамгаалах салбар хариуцлагын системээ сайжруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн албан хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын хэсгийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрлэлтийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна.

Дэд хорооны тогтоолын төслийн танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүний 5 нь дэмжсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Мьянмарын тэмцэгчдэд зориулан хандив цуглуулж эхэлжээ

Мьянмарт эмх замбараагүй байдал үүсэж, төрийн эргэлт болсноос хойш 570 жагсагч цэргийнхний гарт амиа алдаад байна. Ийнхүү жагсаалд оролцох нь аюултай байгаа тул зарим жагсагчид тэмцлийн өөр аргыг олжээ.

Тэд онлайнаар хувцас, тоглоом зэргийг зарж хөгжмийн хичээл заан олсон орлогоо төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдад зориулж байгаа аж.

Хандивын мөнгөөр төрийн эргэлтийн үеэр суудлаа алдсан парламентын гишүүдийн байгуулсан “Committee Representing Pyidaungsu Hluttaw /CRPH/” байгууллагыг санхүүжүүлж байна.

Тус хороо нь өөрсдийгө Мьянмар дахь цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж үзэж байгаа бөгөөд “Junta” буюу Мьянмарын цэргийнхнийг төр удирдах хууль эрх зүйн боломжгүй гэжээ. Харин Junta тус хороог эргүүлэн хууль бус хэмээсэн ба хорооны гишүүн болоод дэмжсэн хүн болгоныг баривчилна хэмээв.

CRPH дотоодын тэмцлийн ажил, гадаадын улс орнуудтай хийж буй дипломат харилцаагаа үргэлжлүүлэхэд мөнгө хэрэг болсон тул дэмжигчид нь ийнхүү хандив цуглуулж эхэлжээ.

Тус хороог дэмжиж буй иргэд Facebook ашиглан өөрт байгаа үнэ хүрэх бүхий л зүйлээ худалдаалж байна. Тэд хөгжмийн цуглуулга, тоглоом зарахаас гадна шүлэг, өгүүлэл бичин түүнийгээ худалдаалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын цагдаа галын аюулаас дөрвөн хүний амийг аварчээ

Замын цагдаагийн алба хаагч өнөөдөр /2021.04.06/ гал түймрийн аюулаас иргэдийн амийг аварлаа. Тодруулбал, 13.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн хашаанд шар өвс шатаж, гал гарчээ. Гал гарах үед иргэн Б гэртээ 2-6 насны гурван хүүгийн хамт байсан аж. Энэ үеэр 361-р постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа газарт очиж, галыг шуурхай унтраажээ.

Алба хаагчийн хэлснээр “Тухайн гал гарсан айлд гурван хүүхэд, өвөөтэйгөө байсан бол хажуу айл нь зургаан хүүхэдтэй. Салхи ихтэйгээс гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж, гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж, дараа нь шатаж байгаа мод, өвсийг унтраасан” гэжээ.

Урьдчилсан байдлаар хүүхдүүд шар өвс шатааж байгаад гал алдсан байж болзошгүй аж. Хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд гал түймрийн аюулаас болгоомжлох, мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн 27 суманд вакцинжуулалт эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас 4601 тун вакцин Төв аймагт ирснийг 27 суманд хуваарилж Боловсролын байгууллагын багш ажилтан, албан хаагчдыг өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтад хамруулж эхлээд байна. Мөн 27 сумын онцгой комиссын гишүүд болон Цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилчид хамрагдаж байна. Газар тариалангийн бүс нутаг бүхий сумдын тариаланчдыг мөн дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр цаг-үе

​ҮББХ: Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төслийг баталлаа

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Манай ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 орчим үйл ажиллагаа явуулдаг. Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй эдлэлийн 1, угаах 25, хялгас ялгах 23, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны 1, эсгийлэх 120, нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг талаар тоон мэдээллийг дурьдаад ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулав.

Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэйхолбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ж.Батжаргалнар асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхтэй холбогдуулан ер нь цаашид чөлөөлөөд байх шаардлагатай юу гэдэг талаар, Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх зохицуулалтыг тодруулж, Ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм.

Дээрх асуултуудад Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал “10 их наяд хөтөлбөр”-ийн хүрээнд яригдаж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх зориулалтаар яригдаж байгаа учир үйлдвэрлэгчид таатай хандаж буй тухай хариулсан бол Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн зээлийг ченжүүдэд өгөхгүй, зөвхөн боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно гэжхариуллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.

Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжиж, баталснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаан 14 цаг 13 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариу, Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав. Танилцуулгадаа, “Ховд аймагт оршдог Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар Эрчим хүчний яамны зүгээс үйлдвэр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд ТЭЗҮ батлагдсаны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулна. Шахмал түлшний үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2021 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Батлагдсан төсвийн дагуу үйлдвэрийн эхний ээлжийг 2022-2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Жилд 50-90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байна. Энэ нь Ховд хотын гэр хорооллын 7960 айл өрхийн хэрэглээг бүрэн хангах хэмжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн төв, сум, суурин газрын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзэж байна” хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх зорилгоор асуулга тавьсан. Нүүрс түлдэг аймгийн төвүүдэд агаарын бохирдол Улаанбаатарынхаас дутуугүй, хүнд боллоо. Хөшөөтийн уурхайг түшиглэн үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан. Гэтэл зөвхөн Ховд аймгийн төвийг түлшээр хангах хүчин чадалтай үйлдвэр барихаар салбарын сайд хариулт өгч байна. Энэ үйлдвэр хүчин чадлын хувьд Ховдоос гадна ойролцоох аймгуудыг хангах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд Хөшөөтийн уурхайн нүүрс сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлага хангах уу гэдгийг тодруулав. энэ асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нүүрс нь илчлэгийн хувьд шаардлага хангаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болж чадна. Уурхайн хүчин чадлыг ТЭЗҮ хийгдсэний дараа тодорхой хэлэх боломжтой. Өмнөх Баянтээгийн уурхайг түшиглэж барьсан үйлдвэрт алдаатай зүйл бий. Энэ алдааг давтахгүйн тулд ажиллаж байна хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ТЭЗҮ хийх явцдаа нүүрсээ угаах, хүчин чадал өндөртэй үйлдвэр болгох тал дээр анхаарах, Баянтээг болон Таван толгойн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн аль аль нь гаднаас барьцалдуулагч авч байгаа учир дотоодын материалыг ашиглаж түлшний барьцалдуулагчийн үйлдвэр хамтад нь барих боломжийн талаар тодрууллаа. Энэ асуултад Эрчим хүчний сайд Н.ТавинбэхХөшөөтийн нүүрсийг угаавал анхны хөрөнгө оруулалт болоод ашиглалтын зардал өснө. Шаардлага хангаж байгаа тохиолдолд заавал угаах шаардлагатай юу гэдгийг бодолцох ёстой. Барьцалдуулагчийн үйлдвэр барих талаар судалгаа, тооцооны шатанд ажил явж байна гээд барьцалдуулагчийн стандарт тогтоох нь сайжруулсан шахмал түлшний чанарт онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.

Түүнчлэн Байнгын хорооны гишүүд ТЭЗҮ хэзээ хийж дуусах, нийт ямар өртгөөр үйлдвэр байгуулах, Ховд аймгаас гадна ойролцоох Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудыг түлшээр хангах үйлдвэр болгоход ямар хүндрэл тулгарах зэрэг асуудлуудыг тодруулж, салбарын сайдаас хариулт авлаа.

Ийнхүү хэлэлцсэнээр асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ТЭЗҮ дууссаны дараа зарим асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргах санал гаргасан бол Байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн эхний ээлжинд бүх талууд ойлголтоо нэгтгээд, ажлаа шахаж хийх чиглэл өгөв.

Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Дараа нь Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Манай ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 орчим үйл ажиллагаа явуулдаг. Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй эдлэлийн 1, угаах 25, хялгас ялгах 23, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны 1, эсгийлэх 120, нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг талаар тоон мэдээллийг дурьдаад ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийнхугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулав.

Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэйхолбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ж.Батжаргалнар асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхтэй холбогдуулан ер нь цаашид чөлөөлөөд байх шаардлагатай юу гэдэг талаар, Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх зохицуулалтыг тодруулж, Ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм.

Дээрх асуултуудад Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал “10 их наяд хөтөлбөр”-ийн хүрээнд яригдаж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх зориулалтаар яригдаж байгаа учир үйлдвэрлэгчид таатай хандаж буй тухай хариулсан бол Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн зээлийг ченжүүдэд өгөхгүй, зөвхөн боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно гэжхариуллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.

Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжиж, баталснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.