Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллана

Улсын хэмжээнд 466,946 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна.

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад харилт өгье.

-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.

-Ямар бичиг баримттай очих вэ?

-Та иргэний үнэмлэхээ авч очно.

-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

  1. Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
  2. Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
  3. Вакцинаа хийлгэнэ.
  4. Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨ

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Тодруулбал, НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын Цагдаагийн газар, НБОГ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.

Хөдөлгөөнт эргүүл энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

“Эх оронч худалдан авалт-2021” цахим үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэнг ХХААХҮЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар МҮХАҮТ, “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ хамтран цахимаар зохион байгуулж байна.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэн семинараар өнөөдөр оюуны өмчийн талаар танилцуулна. Тодруулбал, “Шинэ бүтээл, ашигтай загвар”, “Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай ойлголт”, “Зохиогчийн эрх” сэдвээр Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн шинжээч Б.Номиндарь мэдээлэл өгөх юм.

Уламжлалт үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ солилцон оролцож байна.

Өнөөдрийн байдлаар цахим үзэсгэлэнд төрийн 32 байгууллага худалдан авах бараа материалын мэдээллээр, 150 гаруй ААН, иргэн ноос, ноолуур, арьс шир, савхин болон үслэг эдлэл, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, эм био бэлдмэл, зам, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэнд оролцох хувьхүн, ААН, бизнес эрхлэгчдийг https://www.expomongolia.org/tenderexpo/register линкээр холбогдохыг урьжээ.

Categories
мэдээ нийгэм

Фото: Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна

No description available.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд буй.


Тэгвэл дархлаажуулалтыг найман үе шаттай хийх бөгөөд одоогоор 18-45 насныхныг вакцинжуулалт эхэлжээ.

Иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хэрхэн хамрагдаж буй талаар фото сурвалжлагыг хүргэж байна.

No description available.

Тэд халдвар хамгааллыг дэглэмээ баримталж хоорондоо зайтай зогсжээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ цаг-үе

Хорих ангиудад вакцинжуулалт эхэллээ

COVID-19

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021.04.06/ эхлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүдэд үүсээд байгаа асуудлыг шийдсэнгүй хэмээн Б.Пүрэвдорж гишүүн С.Амарсайханыг бүлгийн хурлаасаа хөөжээ

УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулсан юм. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайдын танилцуулсан мэдээллийг голж бүлгийн хуралдаанаас хөөжээ. Тодруулбал, тэрбээр “Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авлигаас болоод нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авлига төлж байна. Замын-Үүдээр өнөөдөр нэг ч машин гарахгүй байгаа. Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна. Ингэж удаан явахгүй шүү.

Хоёр сая төгрөгөөр өдөрт гардаг байсныг есөн сая болгосон. Есөн сая төгрөгийн долоон сая төгрөгийг нь танай албан тушаалтнууд авч байгаа. Үзүүр нь тань дээр ирж байгаа байлгүй. Үгүй юм бол наадах асуудлаа шалга. Битгий энд бүгээд бай. Эхнэр чинь хөл хорионд байх үед Замын-Үүд рүү явж ажлаа хий л дээ чи. Хятадын нэг жолооч өдөрт нэг сая төгрөгийн цалин авч байна. Манайд өдөрт нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч байна уу, чи хар л даа. Чиний мэдээлэл, хариултад өөдтэй нэг ч ширхэг юм байсангүй. Газар дээр нь оч, явж ажлаа хий” хэмээн бүлгийн хурлаас хөөж гаргажээ.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

АстраЗенека вакцин цусны бүлэгнэлт үүсгэсэн нь үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрчээ

Covid: Germany suspends AstraZeneca vaccine amid blood clot fears

Европын эмийн агентлаг “AstraZeneca” компанийн гаргаж авсан коронавирусний вакцин болон цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол хоорондоо холбоотой болохыг хүлээн зөвшөөрчээ.

Тус агентлагийн Вакцинжуулалтын стратегийн газрын тэргүүн Марко Кавалери вакцинжуулалт, цусны бүлэгнэлт үүссэн тохиолдолтой учир шалтгааны холбоогүй гэж үгүйсгэх аргагүй болж байна. Гэхдээ ийм хариу урвалын шалтгаан тодорхойгүй байна гэжээ. Энэ чиглэлээр хийж буй судалгаа дуусах болоогүй байна гэж тэрбээр тодруулсан байна.

Кавалеригийн энэхүү мэдэгдэлд тайлбар хийхдээ Италийн Эрүүл мэндийн дэд сайд Перпаоло Силери Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг тодорхой насны бүлэгт хэрэглэхийг хориглохыг зөвлөж магадгүй гэжээ.

Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргасан вакциныг мичний аденовирус дээр үндэслэн бүтээжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Европын комисс эл вакциныг Европын холбооны нутаг дэвсгэрт хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Гуравдугаар сард “AstraZeneca” вакцин хийлгэсэн зарим хүнд аюултай хүндрэлүүд үүссэн талаар мэдээлэл гарах болсон. Хамгийн түрүүнд Австри түгшүүр зарлав. Вакцин хийлгэсэн хүнд цусны бүлэгнэлт үүсэж, арван хоногийн дараа нас барсан бол бас нэг хүнд уушгины артерийн судасны бөглөрөл үүсжээ. Австрийн дараа бусад орнууд цусны бүлэгнэлттэй холбоотой хүндрэлүүд гарсан тухай мэдээлж эхэлсэн билээ. Улмаар ЕХ-ны зарим улс орон тус вакцин хэрэглэхийг түр зогсоосон. Ингэхдээ Европын эмийн агентлаг вакцины давуу тал эрсдэлээс хэд дахин илүү гэж мэдэгдэж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Энхбат: Гадаад харилцааны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурахын оронд хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй

Монгол Улсын иргэн Ж.Энхбат ГХЯны бүртгэлтэй автомашиныг зориулалтын бусаар ашигласан хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлээд байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


Энэ оны гуравдугаар сарын 4-нд 0240 УНҮ дугаартай албаны автомашинаарАМУРзочид буудалд хүргүүлж, архидан согтуурхаж байгаа иргэдийн бичлэг цахим орчинд цацагдсан. Та энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлсэн шүү дээ?

-Би цахим хуудаснаас шөнийн цагаар төрийн үйлчилгээний автомашинаар, хамаарал бүхий тээврийн хэрэгслээр охид бүсгүйчүүдэд үйлчилж байна гэх бичлэг үзсэн. Ингээд энэ асуудлын талаар судалж, тухайн тээврийн хэрэгсэл ямар байгууллагын нэр дээр хэн гэдэг хүний эзэмшилд байдгийг хайхад ГХЯны харьяа Дипломат консулын газар бүртгэлтэй 0240 УНҮ улсын дугаартай автомашиныг ГХЯны дэд сайд унаж, ашигладаг нь баримтаар тодорхой болсон. Тус үйлдэл нь УОКоос тогтоосон шөнийн 23 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоочихсон байх үед гарсан нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Энэ үед төрийн болон хувийн байгууллагын үйлчилгээний найман байгууллагын тээврийн хэрэгсэл шөнийн цагаар хөдөлөөнд оролцох боломжтой байсан. Гэтэл ГХЯ-ны дэд сайд гадны дарга нартайгаа 23 тооны охид эмэгтэйчүүдтэй согтуурхаж, баар цэнгэний газар, зочид буудлуудаар явсан. Дипломат тээврийн хэрэгсэлтэй зочид буудал руу согтуу хүүхнүүдийг тээвэрлэж, олон цагаар зочид буудлын гадаа хүлээж байгаад дарга нараа аваад явсан. Тэд хөл хорио зөрчин ийнхүү дураараа аашилж байхад замын цагдаа нар тэдэнд ёсолж өнгөрүүлэн хөдөлгөөнд оролцуулж байгаад Монгол Улсын жирийн иргэний хувьд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тээврийн цагдаагийн албаныхан тухайн тээврийн хэрэгслүүдийг зогсоож шалгаагүй юм уу?

-Тээврийн цагдаагийн албаныхан яагаад хөл хорио зөрчин шөнийн цагаар явж байгаа тухайн тээврийн хэрэгслийг зогсоохгүй байгаагаас гадна зорчиж яваа олон хүний бичиг баримтыг шалгахгүй өнгөрүүлж байгаа нь Монгол Улсын хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэхгүй байгаагийн хамгийн наад захын жишээ. Дарга нарт хууль үйлчилдэггүй юм байна. УОКын шийдвэр иргэдэд л үйлчилдэг юм байна. Энэ асуудалтай холбоотой хэд хэдэн бичлэг ил болоод байна. Тухайн бичлэгт гарсан тээврийн хэрэгсэл ГХЯ-ны дэд сайдыг гэрээс нь аваад ажилд нь хүргэж ирж байгаа юм. Түүнчлэн төрийн албаны автомашиныг хөл хориотой үед ийнхүү хувийн хэрэгцээндээ ашиглаж, архидан согтуурч байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Тэгвэл 0240 УНҮ дугаартай тус автомашиныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин унаж ажилдаа ирж буй бичлэг өчигдөр цахим орчид цацагдсан юм. Харин энэ асуудалд ГХЯ-наас тайлбар өгөхдөө “ГХЯ-ны Дипломат байгууллагын бүртгэлтэй машин. Элчин сайдын яамдад үйлчилдэг бизнес үйлчилгээний автомшин. Дэд сайд машин нь эвдэрсэн үед ганц хоёр удаа дуудаж унаж байсан тохиолдол байж магадгүй. Энэ асуудлыг шалгаж байна” хэмээн сайд, дарга нараа өмгөөлсөн тайлбар өгч байна.

ГХЯны зарим мэргэжилтнүүд тантай холбогдож мэдээллээ устгахыг анхааруулсан гэж байсан. Яг ямар асуудал болов?

-ГХЯ-наас над руу залгаж “Та манай байгууллагын нэр хүндэд ноцтой халдлаа. Таныг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Та өөрийн цахим хуудсанд байршуулсан мэдээллээ яаралттай устга. Залруулга бич” гэсэн. Надад нотлох баримт хангалттай байгаа учраас өөрийн цахим хуудсанд бичсэн мэдээллээ устгахгүй. Одоогоор намайг цагдаагийн байгууллагаас дуудаж шалгасан зүйл алга. Яахаараа дипломат автомашин шөнийн цагаар согтуурхсан хүүхнүүдийг зөөдөг юм бэ. Олон улсад манай улсын нэр нүүрийг илэрхийлж байдаг ГХЯны дипломатууд, консулын газрын ажилтнууд хар тамхи зөөдөг, муу муухай зүйлтэй холбогддог. Монголдоо байгаа ГХЯны ажилтнууд, сайд дарга нар нь буудал, баар цэнгээний газруудад хөлчүү хүүхэн зөөдөг жишиг тогтох нь. Тийм ээ, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ГХЯны дэд сайд, дарга нартай нэн яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна.

Иргэдийн татварын мөнгөөр шатахуун хийдэг, жолоочийг нь цалинжуулдаг, төрийн авто баазын тээврийн хэрэгслүүдээр сайд, дарга нар хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг, ах дүү нартаа үйлчилдэг асуудал байсаар байна.Тэгэхээр төрийн авто баазын тээврийн хэрэгслүүд зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд иргэд төдийлөн хяналт тавих боломж тааруу байгааг эрх мэдэлтнүүд ашиглаад байна уу?

-Юу үнэн тэр үнэн. Өнөөдөр жирийн иргэний цалин, орлогоосоо төлсөн татварын мөнгөөр дарга нар тансаглаж, бузар булай, садар самуун, архидалтыг өдөөн турхирдаг болчихоод байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 онд одоогийн Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ЗГХЭГын дарга байхдаа “Төрийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглах журам баталлаа. Төрийн өмчийн бүх тээврийн хэрэгсэл тусгай хэрэгцээт наалт наана хэмээн ярьж байсан. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйл огт алга. Дарга нь төрийн автомашинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхгүй, баар цэнгээний газар үйлчлэхгүй, хувийн хэрэгцээнд ашиглахгүй гэх мэт уран цэцэн ярьж байсан. Тэгвэл энэ дүрэм, журам хэрэгжиж байгаа зүйл хаана ч алга.

ГХЯ бол стратегийн гол яам. Өнөөдөр гадаадад суугаа монголчууд коронавирусийн халдвараас улбаалж эдийн засгийн, эрүүл мэндийн хямралд орж хэцүүхэн байгаа энэ үед ГХЯны дарга нар согтуурхан хөлчүүрхэж, зочид буудлуудаар хэрэн хэсүүчилж, баар цэнгээний газар эргүүлж, жаргалдаа ташуурч яваа нь байж боломгүй увайгүй үйлдэл.Тиймээс Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, иргэн бүр төрийн үйл ажиллагаатай холбоотой болохгүй, бүтэхгүй байгаа асуудалд нам эвсэл, улс төр гэхээсээ илүүтэй иргэн бүрийн оролцоо чухал. Бид эдгээр асуудлыг иргэдийн оролцоотойгоор цэгцлэх цаг болсон. Өнөөдөр цар тахлаас улбаалж манай улсын экспорт, импортын гол бүс ЗамынҮүд боомтын үйл ажиллагаа зогсчихсон, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй, хилийн боомт дээр 1000 гаруй автомашин дугаарлан зогсож байхад ГХЯны дэд сайд, газрын дарга нар нь хүүхэн эргүүлж, зочид буудал хэсч, архидан согтуурхахын оронд ЗамынҮүдэд очиж олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу уулзалтуудаа хийж, хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Үнэндээ тэдэнд зугаа цэнгэл хөөх зав огт баймааргүй юм. Ийм увайгүй үйлдэл гаргасан хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой.

Д.БАТЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил

Өнөөдөр дархлаажуулалтын 39 цэг ажиллана | МОНГОЛ ТВ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дархлаажуулалтын 83 цэгт 1513 эмч, ажилтан ажиллана.

Мөн шинжилгээ авах 11 цэг ажиллах бөгөөд зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх юм. Шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Сүүлийн дөрвөн хоногт коронавируст халдвараар 8 хүн нас барлаа

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12226 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд аймгуудаас Өвөрхангай, Төв аймагт сүүлийн хоногт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж байна.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6912 боллоо. Халдварын улмаас 2480 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,186
  • Хүндэвтэр 317
  • Хүнд 70
  • Маш хүнд 10 хүн байна.

Мөн өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Ингэснээр сүүлийн дөрвөн хоногт 8, нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.