Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 554 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг иргэн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 11116 хүнд PCR шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 451 нь Улаанбаатар хотод, 102 орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Коронавирусийн халдвар авсан 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо 18 болж байна.

Тодруулбал, Төв 51, Баянхонгор 12, Өвөрхангай 11, Говьсүмбэр 5, Дорноговь 2, Сүхбаатар 7, Архангай 7, Сэлэнгэ 5 тохиолдол байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 12780 боллоо.

Сүүлийн 24 цагт 372 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8140 болов.

Өнөөдрийн байдлаар 2637 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн: 2176

Хүндэвтэр:373

Хүнд:74

Маш хүнд: 14 хүн байна” гэв.

Дэлхий дахинд хамгийн их халдвар бүртгэгдэж буй улсаар

АНУ-30,475,874

Бразил- 13,013,601

Энэтхэг- 12,801,785

Франц- 4,764,504

ОХУ- 4,

Categories
гадаад мэдээ

Бразилд анх удаа өдөрт 4000 хүн нас баржээ

“Ковид-19”-ийн мутацид орсон хувилбар эрчимтэй тархаж байгаа Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 4211 хүн нас баржээ.

Тус улсын нийт нас барагсдын тоо 337000 болсноор АНУ-ын дараа орж байна.

Тус улсын эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн бөгөөд зарим хотод халдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэхээ хүлээж байгаад нас барж байна.

Одоогоор нийт 13.1 сая хүн халдвар авснаас 337 мянга нь нас барсан бол 1.2 сая нь эмчлүүлж байна. Халдвар тархалт нэмэгдэж, өдөр бүр хэдэн мянган хүн нас барсаар байгаа ч Ерөнхийлөгч Жайр Болсонаро хөл хорио тогтоохыг эсэргүүцсээр байгаа юм.

Тэрээр хөл хорио тогтоосноор эдийн засагт учрах хохирол халдварын нөхцөл байдлаас ч хүнд байх болно хэмээсэн бөгөөд зарим орон нутгийн хязгаарлалтыг ч сулруулаад байгаа аж.

Болсонаро “хөл хорио бол таргалалт, сэтгэл гутрал, ажилгүйдэл” гэсэн ба нас баралт нэмэгдэж байгаад тайлбар өгөхөөс татгалзжээ.

Image shows the countries with the most recorded deaths

Image shows a graph charting deaths in Brazil


Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж нэг талд нь гаргаж өгөхийг шаардаж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнөөдөр үдээс өмнөх хурлаар нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Тиймээс шахуу ажиллах ёстой. АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд УИХ-ын дарга идэвхтэй ажилламаар байна. Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж нэг талд нь гаргаач. Унаж яваа машин нь хуурамч шатахуунаас болж эвдрээд байх уу. Иргэдийн машины хохирол хичнээн тэрбум их наядаар гарах вэ. Хуурамч шатахууны хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.

Хоёрт, НӨАТ-ын тухай хууль. Хөл хорионы үед тодорхой хэмжээний орлого багассан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох. Буцаалт нь хоёр, төлөх нь гурван хувь. Болохгүй бол өндөр, тансаг хэрэглээ дээр 10 хувь хэвээр байлгах хэрэгтэй байх. Хэлэлцүүлгийн хувьд олон төрлийн хувилбарыг хэлэлцэж болно” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдрийн хэлэлцэх асуудлын тоо нь цөөн ч агуулга нь өргөн. Даргын дэргэдэх зөвлөлөөр хуулиудын асуудлыг ярилцсан. Энэ асуудлыг Байнгын хороо дээрээ ярилцах хэрэгтэй. Татварын хууль болох анхдагч хуулийг гишүүд санаачлах эрхгүй. Зөрчилтэй байна гэж үзэж байгаа учраас энэ хууль орж ирэхгүй байгаа юм” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр УОК хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ хуралдана. Хуралдаанаар Улаанбаатар хотод дахин хатуу хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ. Уг хурлаас гаргасан шийдвэрээ Засгийн газарт танилцуулах юм.

Эрүүл мэндийн яамнаас 14 хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын Онцгой комисст хүргүүлсэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 480 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид эхний нэгдүгээр улиралд ахуйн гал түймрийн 480 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 12.6 хувиар буурсан дүнтэй байна.

Гал түймэрт өртөж 14 иргэн (8 том хүн, 6 хүүхэд) өртөж нас барсан. Гал түймрийн шалтгаан нөхцлийг тодруулбал 136 нь яндангийн цонолтоос, 132 нь ил задгай гал, үнс нурам, тамхи шүдэнзний цогноос, 109 нь цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас, 31 нь машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас, 15 нь бусад аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гарчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Хууль бус цагаачдыг дархлаажуулалтад хамруулна

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд ковидын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болжээ. Тус улсын дархлаажуулалтын хорооны мэдээлснээр ард иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлөхүйц эрсдэлийг харгалзан үзэж, ийм шийдвэр гаргасан гэв.

БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, вакцинжуулалтад хамрагдах хууль бус оршин суугчдыг торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргах зэрэг арга хэмжээ авахгүй хэмээжээ. Тус улсад гадаадын 2.1 сая хүн амьдарч, ажиллаж байгаагийн 20 хувь нь хууль бус цагаачид аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ спорт

Сайед Моллай Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллай хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Сайед Моллай жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камиябиг 1:05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродовыг 2:32 минутад цэвэр ялсан ч хагас шигшээд зохион байгуулагч орны жүдоч Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Владимир Золоевт вазари үнэлгээгээр ялагджээ.

Гэвч хүрэл медалийн төлөө Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авч хүрэл медалийн болзол хангасан юм. Энэ нь түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль бөгөөд өмнө нь 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байжээ.

Энэ жинд эзэн орны Владимир Золоев түрүүлсэн бол БНСУ-ын Ли Мүн-Жин мөнгө, Узбекистаны залуу од Шарафиддин Болтабоев хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнийг хоёр өдрийн дараах байдлаар БНСУ 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 529911 иргэн коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Монгол Улсын хэмжээнд нийт 529911 иргэнийг вакцинжуулсан талаар Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ.

Насанд хүрсэн 2 сая 60 мянган иргэний 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Нийслэлийн хэмжээнд 83 цэгт 1513 эмч, албан хаагчид ажиллаж 38795 иргэнийг дархлаажуулжээ. Үүнээс гадна халдвар тархсан аймгуудад вакцин хийж эхэлсэн бөгөөд өчигдөр 20897 иргэнд вакцин хийсэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Эцсийн шүгэл дуугартал зүтгэдэг япон хүмүүжил гайхамшигтай юм

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргаАтлетик 2020” болон Монголын үндэсний шигшээ багийн хаалгач Энхтайваны МөнхЭрдэнэтэй ярилцлаа.


Та анх ДарханУулын Шарын голын багт тоглож байсан бил үү. Ер нь хөлбөмбөгт хэрхэн татагдаж байв?

-Манай Шарын гол сум уурхайтай. Уурхайчид өдөр бүр цуглаж волейбол, хөлбөмбөг тоглодог юм. Хүүхэд байхдаа очоод л үзээд суучихдаг байлаа. Мундаг тоглодог хүмүүс олон байсан шүү. Тэр хүмүүсээс баг бүрдүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан. Миний тухайд үзэж суусаар байгаад хааяа тоглодог болсон. Ингэж яваад л хөлбөмбөгт татагдсан даа. Эргээд бодоход өссөн орчин маань хөлбөмбөгийн спорттой ойр байжээ.

Сүүлд хоёрдугаар лигт Шарын гол сум баг бүрдүүлж оролцож байсан. Том лигийн тэмцээнд баг бүрдүүлж оролцоно гэхээр эрт үеэсээ спортын уламжлалтай газар юм даа

-Тийм шүү. Сумаасаа ирээд л улсын хэмжээнд ширүүн өрсөлдөөн үзүүлдэг байсан юм билээ. 2016 онд хоёрдугаар лигт Шарын гол сумын залуус баг бүрдүүлж өрсөлдөж байлаа. Миний бие тус лигийн шилдэг хаалгагчаар шалгарч байв. Төрсөн нутгаа зарлуулж ногоон талбайд гарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Манай Шарын голынхон ч ганцаарчилсан төрлийн спорт гэхээс илүү багийн спортыг дэмждэг хүмүүс байдаг.

Хоёрдугаар лигийн шилдэг хаалгачаар шалгараад үндэсний шигшээ багт дуудагдсан бил үү?

-Тийм ээ. Шарын гол сумынхаа багаас тоглож өөрийгөө нээж, цааш тоглох замаа засч байсан. Улмаар зэрэглэл ахиж дээд лигийн “Атлетик 2020” клубтэй гэрээ байгуулж цалинтай тамирчин болж байлаа. Энэ бүхний ард арваадхан настай хүүхэд мөрөөдлөө хэлээд очиход намайг хүлээж авсан Жавхлантөгс багшдаа их талархаж байсан. Мөн хөлбөмбөгийн спортын дөр суулгасан Баттулга багшдаа их баярладаг юм.

Тэр арваадхан настай хүү өнөөдөр үндэсний шигшээ багийн ноён нуруу болсон том тамирчин болжээ. Өнгөрсөн долоо хоногт шигшээ багаа төлөөлж Японы дэлхийн шилдэг багийн эсрэг тоглолт хийлээ. Тоглолтын талаар ярихгүй юу?

-Японы шигшээ бол 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй оролцож байгаа Азийн чансааг тэргүүлдэг, дэлхийд 27 дугаарт эрэмбэлэгддэг баг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд анх удаа шалгарсан бидний хувьд дэлхийн шилдэг багтай оноолт таарч, том тэмцээний утаа үнэрлэж, туршлага судалсан нь ялалт байлаа. Үргэлж чансаа ижил, тааруу багуудтай тоглоод байвал бид цааш хөгжихгүй. Дэлхийн хэмжээний багийн эсрэг тоглож байж л цааш алхана.

Ковидын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорьсон амаргүй цаг үеийг давж дэлхийн шилдэг багуудын нэгтэй тоглосон ч 14:0-ээр ялагдлаа. Хөл хорионы үед бэлтгэл хэрхэн базаав?

-Заал хаалттай үед үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагчаасаа зөвлөгөө авч гэрийн нөхцөлд бэлтгэл хийсэн. Ингээд хоёрдугаар сарын 28-нд Турк улсад очиж 21 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Тэндхийн цаг агаар бэлтгэл хийхэд их тохиромжтой санагдсан шүү. Хэтэрхий халуун биш, хүйтэн ч биш. Тэндээс Тажикистан руу тоглолт хийхээр ниссэн.

Японы шигшээ багтай хийсэн тоглолтыг энд онцолмоор байна. Тоглолтын эхний 20 орчим минутын хугацаанд бөмбөг эзэмшиж урагш довтолсон тоглолт үзүүлж байсан шүү дээ. Урагшаа шахахад гарсан ар талын зайг Японы баг ашиглаж тоглож байна лээ. Тоглолтын агуулгыг анзаарахад манайх өмнөхөөсөө өөр тоглолт үзүүлж байсан шүү дээ.

-Хамгаалж байгаад л гоол алдахыг бид хүсээгүй юм. Тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн учраас эхнээсээ л бөмбөг түлхүү эзэмшиж, довтолж тоглохыг эрмэлзэж байлаа. “Бид ч хөлбөмбөг тоглож чадна” гэдгийг харуулахыг зорьсон юм. Ерөнхийдөө айлын талбай руу шахаад амжилтгүй болсон тохиолдолд буцна гэсэн даалгавартай талбайд гарсан.

Японы шигшээ баг манай эсрэг бүх шилдгүүдээ талбайд гаргаж байна лээ. Шахуу хуваарьтай үед манайх шиг чансаа сул багийн эсрэг гол тамирчдаа амраах болов уу гэж харж байлаа. Гэсэн ч тэгсэнгүй. Энэ нь бас хүндлэл юм шиг

-Нэг талдаа тийм байж болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд Японы шигшээ багт тоглолт бүр маш чухал. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар тактик боловсруулахаа туршиж хэрэгжүүлээд л явж байгаа. Бидэнтэй тоглохын өмнө зэрэглэл ойролцоо БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн бүрэлдэхүүнээ манай эсрэг гаргасан байна лээ.

Таны хувьд тоглолтын эхэнд Японы багийн хоёр ч удаагийн маш аюултай довтолгоог няцааж байсан. Та энэ тоглолтод өөрийгөө хэрхэн бэлтгэсэн бэ?

-Тоглолтын өмнөх өдөр хүү минь “Аав аа, сайн тоглоорой. Битгий гоол алдаарай гэсэн” зурвас илгээсэн байсан. Хүүгийнхээ захиасыг уншаад их урам зориг авч өөрийгөө дайчилсан. Ингээд л өөрийгөө хурцлаад талбайд гарсан. Эхлээд хаалгачийн эсрэг ганцаараа гарсан боломжийг хамгаалаад илүү өөртөө итгэлтэй болж ирсэн шүү. Аавыгаа зоригжуулсан хүү минь хөлбөмбөгт их дуртай. Миний тоглолтыг анхааралтай үздэг юм.

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнАваргуудын лиг”-ийн зургаан удаагийн аварга АнглийнЛиверпүүлклубт данстай Такуми Минамино эхний гоолыг оруулсан шүү дээ. Энэ гоолын талаар?

-Манай багийн хоёр ч хамгаалагч миний өмнүүр орж харах орон зайг хязгаарласан юм. Би тухайн мөчид цохилтын чигийг нь харж чадаагүй. Сүүлд анзаарахад жижигхэн зай л гарсан юм билээ. Ердөө секундийн хугацаанд жаахан зай гарахад түүнийг ашиглаж байгаа юм. Өндөр зэрэглэлийн мэргэжлийн тамирчид гэдэг олдсон боломжийг өндөр хувьтай алдалгүй ашигладаг юм билээ.

Манай багийн хаалганд найман гоол орчихсон, тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдчихсэн байхад л Японы шигшээ баг довтолсоор л байсан. Манайхан суралцмаар л чанар шиг анзаарагдсан шүү.

-Япончууд хожиж байсан ч, хожигдож байсан ч эцсийн шүгэл үлээтэл өөрт байгаа бүх зүйлээ шавхаж биеэ дайчилдаг нь үнэхээр гайхалтай. Япон үндэстний мөн чанар гэх юм уу даа. Нэмэлтээр гурван минут сунгахад л гурван гоол нэмж оруулсан шүү дээ. Эцсийг нь хүртэл зүтгэдэг. Сүүлд сэлгээгээр орж ирсэн залуус нь өөрийгөө нээж дараагийн тоглолтод оролцохоор бүх хүчээ шавхаж байсан. Нэгэнт ойлгомжтой болчихсон тоглолтод хоорондоо дамжуулаад цаг дуусгаж болно шүү дээ. Тэгэхэд л дайраад л байгаа юм. Энэ бүх чанаруудаас манай багийнхан суралцсан. Энэ бүхэн л бидний ялалт юм даа.

Европын лигүүдэд хүч үздэг олон тамирчид талбайд гарсан. Хамгийн шилдэг нь хэн байв?

-Олон жилийн турш хамт тоглож байгаа учраас багийн систем нь нь гайхамшигтай юм билээ. Онцгойроод байх тамирчин нэг их байхгүй. Нэгийг нь онцол гэвэл багийн ахлагч Эндог нэрлэх байна. Довтолгоо эхлүүлэхдээ талбайг харж байгаа мэдрэмж үнэхээр төгс юм билээ. Хурд хүч ч гайхамшигтай. Талбайд биеэ авч яваа байдал нь бас их гоё. Ур чадвараар илүү байлаа гээд өөдөрхсөн хандлага гаргахгүй.

Японтой хийсэн тоглолтын дараа шигшээ багаа хайр найргүй л шүүмжилж байсан даа, манайхан. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Шүүмжлэл гэдэг шат шатанд л байдаг зүйл шүү дээ. Спортын нэг хэсэг нь. Роналдо, Мессиг хүртэл шүүмжилж л байдаг. Манайхны тухайд авах зүйлийг нь тусгаж аваад л, дайрсан доромжилсон зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн. Тамирчид гэдэг сэтгэл зүй нь бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Иймхэн зүйлд шантраад байдаггүй.

Унгарын дээд лигт тоглож буй Г.Ганбаяр маань Монгол Улсынхаа шигшээ багт тоглолт хийсэн. Ганбаярын талаар асуумаар байна?

-Хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивд мэргэжлийн багтай гэрээ байгуулсан тамирчин шүү дээ. Биднээс өөр түвшинд бэлтгэгдэж байгаа хүн. Ур чадвар ч гайхамшигтай санагдсан. Цаашид илүү хөгжиж, илүү өндөр зэрэглэлийн багт тоглож Монгол Улсынхаа нэрийг гаргах байх.

Нээрээ шигшээ багийн ахлагч Д.Төрбат өнгөрсөн тойргийн тоглолтод оролцоогүй. Ямар шалтгаан байв?

-Шар хуудасны торгуулийн улмаас өнжсөн. Манай багийн төвийн хамгаалагч, ноён нуруу болсон тамирчин маань оролцож чадаагүй.

Таны тухайдАтлетик 2020” багийн хамт 2020 оны хөлбөмбөгийн дээд лигт түрүүлсэн. Мартагдахааргүй мөч биз?

-Тэгэлгүй яах вэ. Дотоодын өрсөлдөөн ширүүн болсон шүү дээ. Манай томоохон компаниуд хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийдэг, багууд нь ч хүчирхэг болсон. Дөрвөөс таван баг аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Үзэгчид ч стадионд цуглаж үздэг. Энэ мэтээр хөлбөмбөгийн соёл манайд дэлгэрээд л байгаа. “Атлетик 2020” баг 2017 онд лигийн аваргаас хүрэл медаль хүртээд хоёр жил дараалж дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин энэ жил зорилгодоо хүрч дээд лигийн цом өргөлөө. Тамирчидтай мэргэжлийн гэрээ байгуулдаг, хөдөлмөрийг нь ч үнэлдэг клуб. Бүх клубүүд л ийм болчихоосой гэж санадаг юм.

Том багуудыг судлаад үзэхэд зөвхөн хаалгачийн мэргэшсэн дасгалжуулагчтай байдаг юм билээ. Манайд хаалгачийн дасгалжуулагч бий юү?

-Одоогоор үгүй. 2017 онд манайд Румын улсаас мэргэжилтэн ирж ажиллахдаа “Хаалгач гэдэг хөлбөмбөгт маш чухал. Мэргэжлийн дасгалжуулагчтай байх ёстой. Бусдаасаа өөр дасгал хийдэг” гэж билээ. Би ч тэр хүнээс их зүйл сурсан. МХБХ-ноос хаалгачийн мэргэжлийн дасгалжуулагчийн сургалт авсан. Эхний удаад 20 гаруй хүн хамрагдсан юм билээ. Удахгүй клубүүдэд ажиллаад эхлэх байх.

Хөлбөмбөгийн хөгжилд ямар дэмжлэг шаардлагатай байна?

-Зөв систем хэрэгтэй. Системийг хэрэгжүүлэхэд санхүүгийн шаардлага гарна. Бөх, морь руу оруулж байгаа асар их хөрөнгө оруулалтынхаа талыг нь болтугай багийн спортод зарцуулаасай гэж ивээн тэтгэгчдээс хүсдэг юм. Мэргэжлийн клубүүд тамирчдаа багаас нь бэлтгэж зөвхөн хөлбөмбөг тоглоод явах боломжоор хангах хэрэгтэй. Үүний тулд санхүү шаардлагатай.

Багийн спортод хөрөнгө оруулаад ямар ач холбогдолтой юм?

-Бөх барилдаад ч юм уу, бокс тоглоод ч ганц хүн л мандана. Шигшээ багийн ард тус улсын нэр хүнд, хөгжил харагдаж байдаг. Талбайд гарсан 11 тамирчны ард бүтэн баг ажилладаг. Тамирчин бүрээс өндөр хариуцлага шаардана. Багаараа ажилладаг учраас энэ спортоор хичээллэдэг хүүхдийн сэтгэ-хүйд асар сайнаар нөлөөлнө. Нэгдүгээрт, багаар ажиллах чадварт суралцана. Хоёрдугаарт, багийнхныхаа өмнө хариуцлага хүлээх чадвар эзэмшинэ. Энэ хүмүүжлийг эцэг эх бус багийн спортоос олж авна л даа. Амьдрал дээр ч багаар хамтарч ажилласан хүн илүү хол явж, өндөр амжилтад хүрсэн байдаг шүү дээ. Багаар ажиллах чадварт суралцаж, хамт олны өмнө хариуцлага хүлээж сурсан хүүхэд илүү хол явна л гэсэн энгийн ойлголт. Ганцаарчилсан спортоос ялгарах онцлог нь товчхондоо энэ. Таны хүүхэд хөлбөмбөг тоглоод өндөр ажилт үзүүлэхгүй байж болно. Хамгийн чухал нь багаар ажиллах сэтгэхүй гэдэг зүйлийг өөртөө суулгаж байгаа юм. Том зургаар нь харвал зөв төлөвшилтэй иргэн бэлтгэгдэнэ гэдэг маань нийгэм цэвэрлэгдэнэ л гэсэн үг. Үүний цаана улс орны хөгжил яригдана. Багийн спортын ач холбогдол нь энэ.

Та ямар мэргэжилтэй вэ?

-Би инженер мэргэжилтэй. Гэхдээ энэ чиглэлээр ажилладаггүй. Зөвхөн хөлбөмбөг тоглоод л явж байна. Өөрийн дуртай зүйлээ хийгээд, сэтгэл ханамж авч явна гэдэг аз жаргал шүү дээ. “Атлетик 2020” клубээс амьдралд хүрэлцээтэй цалин өгдөг юм. Манай гэр бүлд болоод л байдаг. Сүүлд нэг зүйлийг онцлоход нүүдэлчин сэтгэхүйтэй, аминч үзэлтэй монголчууд багийн спортоор амжилт үзүүлэхгүй гэх муухай хандлага манайд бий. Манайх сагсан бөмбөгийн спортоор олимпийн наадмын эрх авчихлаа. Одоо энэ сэтгэхүйгээ авч хаях хэрэгтэй. Монголын хөлбөмбөгчдөд ч амжилт ойрхон бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Г.Амартүвшин: Татварын бодлогоор согтууруулах ундааг хязгаарлах нь зүйтэй


УИХын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


Та Ц.Мөнхцэцэг гишүүний хамтаар Ерөнхий сайдадС.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхтухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу энэ хэргийн материал нийтэд ил болохоор боллоо.

-Хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд чухал болгож явсны үр дүн гарлаа. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэж яриад байдаг боловч хүний эрх зөрчигдсөн асуудлыг ярьдаггүй юм байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хамтаар иргэн Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг эсэргүүцэж, уг хэргийн материалуудыг ил болгож, үнэн шударгаар шийдвэрлүүлэх зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хүсэлтээ өгсөн. Бидний зорьсон ажил үр дүнд хүрч материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон. Маш олон жилийн турш “төрийн нууц” зэрэглэлд байсан уг хэргийн материал ийнхүү нээлттэй ил болсноор Монгол Улсын хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудыг хэлэлцэх зорилготой нийтийн сонсгол явуулах, тухайн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан гэх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх дараа дараагийн ажлууд биднийг хүлээж байна. Монгол Улс ардчилсан улс. Ардчилсан нийгэм хүний эрхийг дээдэлдэг гэх хэдий ч зөвхөн энэ хэргээс харахад бид улсаараа нэгдэн орсон олон улсын конвенцын дүрэм журмаа зөрчиж, эрүүгийн хууль, хүний эрхийн хууль зэрэг маш олон хууль тогтоомж, шударга ёс тогтоох ёстой шүүх засаглалын шатанд зөрчил үүссэн байгаа юм. Энэ байдал дахин давтагдах ёсгүй. Бид үүнийг зүгээр хараад сонсоод сууж болохгүй. Европын орнууд хүний эрхийг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Манайд өөрт нь хамааралгүй л бол тоодоггүй. Хэрвээ бид үүнийг энэ чигээр нь орхивол цаашид асуудал хэрхэхийг таашгүй. ХЭҮК-ын төлөөлөлтэй уулзаж байхад манайд хүний эрх зөрчигдсөн, эрүүдэн шүүсэн 100 гаруй гомдол байдаг юм билээ.

Тиймээс энэ асуудлыг олон нийтийн, нийгмийн анхаарлын төвд байлгах нь чухал юм байна гэж үзсэн. Эхний удаад УИХ-ын дарга Г.Занданшатарт Ц.Мөнхцэцэг гишүүн бид хоёр хүний эрхийн, ялангуяа эрүүдэн шүүсэн хэргийн талаар нийтийн сонсгол хийе гэх хүсэлт тавьсан. Гэтэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэг улсын нууцад байдаг учраас тэр бүрийг ярих ямар ч боломжгүй юм билээ. Ц.Мөнхцэцэг гишүүн бид хоёр нэг зүйл дээр болгоомжтой хандаж байсан. Тэр нь явж байгаа шүүхийн процесст нь ямар нэгэн байдлаар нөлөөлж болохгүй гэсэн байр суурьтай байлаа.

Энэ талаарх материалыг хэзээ ил болгох вэ?

-Өнөөдөр (өчигдөр) Х.Нямбаатар сайдад хэргийн бүх материалыг олон нийтэд ил болгох хүсэлт хүргүүллээ. Ингэхдээ цахим хэлбэрт оруулж сайт, эсвэл сошиал сувгаар ил болгох талаар хүсэлтдээ дурдсан. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүс, сэтгүүлчид, ТББ зэрэг газрууд энэ материалтай танилцах боломжийг өгөөч гэж байгаа юм. Энэ асуудал нь зөвхөн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг биш бөгөөд хүний эрхийн суурь зарчмын асуудал яригдаж байгаа юм.

УИХаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль бол хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг баталсан. Хүүхдийн төлөө фонд нэртэй хуримтлал цуглуулах аян өрнүүлсэн. Энэ фонд дахь мөнгө хэрхэн зарцуулагдах вэ?

-Миний хувьд төрийн сан олшрох нь буруу гэж хардаг. Тэнд мөн л нэг нугалаа үүсч, дээр доороо идэж уух зүйл гарахыг үгүйсгэхгүй. Урлаг, соёлын одод Хүүхдийн төлөө фонд хэмээх хандивын аян өрнүүлж хоёр орчим тэрбум төгрөг цугларсан. Цугласан мөнгө нь арилжааны банкууд дээр түгжигдсэн байгаа юм байна лээ. Энэ хууль батлагдсанаар тэр мөнгийг сан руугаа татах боломжтой болно. Гэхдээ хүүхдийн сангийн зорилго нь их зөв санагдсан. Манайд хүүхэд залуучууд маань олон улсын тэмцээн уралдаанд явахад төсөв хайгаад явж байдаг. Энэ сан бий болсноор эдгээр асуудал шийдэгдэнэ. Хамгийн гол нь сангийн удирдлага нь зөв засаглалтай, нээлттэй, шийдвэр гаргалт, зарцуулалт нь ил тод байх ёстой. Жил бүр сангийн төсөв, зарцуулалтаа УИХ дээр танилцуулаад явах нь зүйтэй. Хүүхдийн төлөө сан хэд хэдэн санхүүгийн эх үүсвэртэй байна. Нэгдүгээрт, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар дуудлага худалдаагаар зараад орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлнэ. Хоёрдугаарт, хүүхдийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын арга хэмжээнээс олсон орлогоос тус санг санхүүжүүлнэ. Бусад улсад ч хүүхдийн сан байдаг. Хамгийн гол нь түүнийг зардал багатай, ил тод удирдаад явах нь чухал юм билээ.

Согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцээд эхэлсэн. Энэ хууль нийгэмд нэлээд шүүмжлэлд өрнөж байх шиг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн байр сууринаас бодож үзэх хэрэгтэй талаар та хэлж байсан

-Согтууруулах ундааны зохистой хэрэглээг хуульчлах нь зөв хэдий ч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн байр сууринаас бас бодож үзэх шаардлагатай. Тухайлбал, хуулийн төслийн 26.3-т “Баар, ресторан, үйлчилгээний газарт согтууруулах ундааг лонхтой нь зарахгүй” гэж байна. Үүнээс болж үйлчилгээний газруудад хууль, хяналтын байгууллагаас дарамт ирэх нь ихсэх магадлал бий. Коронавирусээс болж хүндхэн байгаа жижиг дунд бизнесүүдийнхээ дахиад нурууг нь хугалчихвий гэх болгоомжлол байна. Хүний уугаад үлдээсэн архийг нийлүүлээд дараагийн хүнд өгөх явдал гарахыг ч үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, зарим өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хориглоно гэсэн заалт тусгагдсан байна лээ. Гэтэл үүнээс үүдэн дамлан зарах үйл ажиллагаа, хууль бус худалдаа өргөжих, магадгүй цаашлаад татварын орлого ч тодорхой хэмжээгээр буурах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Угтаа татварын бодлогоор согтууруулах ундааг хязгаарлах арга хэмжээ авах нь илүү зохимжтой. Албан ёсны эрхтэй архи үйлдвэрлэдэг компаниуд татвараа нэмж төлье гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд татвараа төлөөд хууль бус үйлдвэрлэл худалдааг хязгаарлая гэдэг. Учир нь, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, үйлчлэгч байгууллагууд улсын төсөвт жилд дунджаар 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэсэн тоо баримт бий. Энэ мэт олон талын байр суурь, олон талын нөхцөл байдлыг бодож шийдвэрлэх хэрэгтэй. Х.Нямбаатар сайд Европт олон жил амьдарсан гэж байна лээ. Тэр бол үнэн. Гэхдээ хэдэн зуун мянган жил пиво, виноны соёлтой болчихсон улс орнууд архийг хорих цагдах шаардлагагүй. Бид хэт өндөр спирттэй ундаанаас одоо бага спирттэй ундаа руу орж байна. Үүнийг нь л дэмжээд өгөх ёстой.

Архийг хуулиар хорих нь хэр зөв юм бэ?

-Архийг хорилоо гээд хууль бус худалдаа, шагийн архи л нэмэгдэнэ. Ингээд хэт өндөр үнэтэй зарна. Нөгөө талаас архи уух хүн хаанаас ч олоод л ууна. Хуулиар хязгаарлаад архины хэрэглээ багасна гэдэг юу л бол. Нэгдүгээрт, хуурамч архи байвал яах уу. Хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдлын асуудал энд яригдана. Хуулийн гол үзэл баримтлалыг дэмжиж болохоор л юм.

-“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгож байна. Өнөөдрийн байдлаар хичнээн аж ахуйн нэгж зээлд хамрагдаад байна вэ?

-4000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч, ААН энэ зээлд хамрагдсан байна. Нийгэмд нэг буруу ойлголт яваад байна. Засгийн газар энэ зээлийг өгч байгаа юм биш, Сангийн яам арилжааны банкуудад зээлийн хүүгийн арилжааны татаас өгч байгаа юм.

Коронавирусийн халдварын тоо өдөрт 500,600-гаараа нэмэгдэх боллоо. Энэ цаг үед хөл хорио тогтоох шаардлага үүссэн гэж та харж байна уу?

-Хөл хорио тогтоох сайн тал нь тодорхой хэмжээгээр өдөр болгон өсч байгаа тоог хумих. Гэхдээ нөгөө талдаа бизнесүүдийнхээ үйл ажиллагааг хязгаарлана. Хөл хорио тогтоосноор ковидын өсөлтийг цаг хугацааны хувьд хойшлуулж байгаа юм. Бүхэлдээ вакцинаар коронавирусийн тархалт хумигдана. Тодорхой хугацаанд хөл хорио тогтоож, тэр хугацаандаа вакцинжуулалтаа маш эрчимтэй явуулах нь зүйтэй болов уу. Ингэснээр өдөр тутмын ковидын өсөлтийг барьж авах дүр зураг харагдаж байна.