Categories
мэдээ улс-төр цаг-үе

УОК: Энэ сарын 10-наас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргав

Хөл хорио тогтоох, эсэх асуудлаар УОК хуралдаж, нэгдсэн саналд хүрсэн байна. Тодруулбал энэ сарын 10-ны 06.00 цагаас 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Уг саналыг 14.00 цагаас Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх аж.

Өнөөдрийн хурлаар:

– Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

– “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,

– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,

– Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Танилцуулахаар:

– Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,

– Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2021.04.08/ мэдээлэл хийлээ.


Тэрээр “Сонгон шалгаруулалтад нийтдээ 59 хүн материалаа ирүүлсэн байна. Нэг нэр дэвшигч өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад оролцохоос нэрээ татсан, нийт 58 хүний материалыг хууль, журамд заасны дагуу Ажлын хэсэг хүн нэг бүрээр хүлээн авч, шалгасан байна.

ШЕЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 2 хүний материал дутуу тул бүртгэхээс татгалзсан. ШСХ-ны гишүүний сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 3 хүн Шүүхийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ажлын хэсэг гаргасан.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн” гэлээ.

Бүртгэсэн нэр дэвшигчдийг танилцуулав.

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР ДЭВШИГЧ:

  1. Д.Ариунтуяа
  2. Т.Бакыт
  3. Т.Баатар
  4. Ч.Бат-Эрдэнэ
  5. Ч.Гүнждагва
  6. Ц.Давхарбаяр
  7. Т.Ихтамир
  8. Д.Миеэгомбо
  9. Д.Мягмарцэрэн
  10. Д.Мөнхбат
  11. Н.Мөнхзул
  12. Л.Нямзундуй
  13. Ц.Оюунчимэг
  14. В.Оюумаа
  15. Б.Отгон
  16. Н.Соронзонболд
  17. Ш.Сүхбат
  18. Т.Уянга
  19. Г.Улаанбаатар
  20. Х.Хашбаатар
  21. Ц.Цэцэгдэлгэрэх
  22. Б.Эрдэнэбилэг
  23. 3.Эрдэнэчулуун
  24. Б.Энхтунгалаг

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР ДЭВШИГЧ:

  1. Ц.Арилдийпүрэв
  2. Н.Баасанжав
  3. Т.Батболд
  4. Б.Баян-Очир
  5. Ж.Болдбаатар
  6. Б.Даваажав
  7. Б.Жамъяндагва
  8. Ч.Жаргалбаатар
  9. Д.Зүмбэрэллхам
  10. Ц.Мөнхбат
  11. Б.Мөнхдорж
  12. Б.Мөнхдөл
  13. Н.Мөнгөнцэцэг
  14. Э.Мягмардорж
  15. Г.Наранбаатар
  16. Ж.Наранпүрэв
  17. Р.Онончимэг
  18. Н.Отгончимэг
  19. Б.Өлзийсайхан
  20. Б.Пүрэвдагва
  21. Т.Саруул
  22. Ц.Түвшинзаяа
  23. Б.Улаанбаатар
  24. О.Цэндсүрэн
  25. Н.Чулуунжав
  26. С.Энхбаяр
  27. Д.Эрдэнэчимэг
  28. Ж.Эрхэсхулан
  29. С.Энхмэнд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино

Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатар тайлбар өглөө.


-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?

-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна.

Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл тээвэрлэж байгаа иргэдийг ПСР шинжилгээг үндэслэн, нэвтрүүлж байгаа. Хөдөө, орон нутаг руу явж байгаа иргэд ПСР шинжилгээгүй товчоодоор нэвтрэх гэсэн зөрчил гарч байна. Тухайлбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд ПСР шинжилгээнийх нь хариу гараагүй нэг иргэн Өвөрхангай аймгаар дамжиж, Баянхонгор аймаг руу зорчиж байсныг зогсоож, Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад ирүүлэх ажлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчихыг анхааруулж байна.

-Шинжилгээний явуулын цэгийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн онцгой комиссоос авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо ПСР шинжилгээ авах явуулын цэгийг ажиллуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Техник, хяналт, үзлэгийн төвийн гадна явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Энэ шинжилгээний цэгт зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс, тэжээл тээвэрлэж байгаа болон буяны ажлаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах зохицуулалт хийсэн. Бусад иргэний шинжилгээг явуулын цэгт авахгүй гэдгийг анхааруулъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ: Өнгөрсөн онд 40 орчим мянган тонн мах экспортолжээ

Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны бараа эргэлтийн мэдээгээр манай улс 2020 онд 40 орчим мянган тонн мах экспортолжээ. Үүнийг ястай, түүхий маханд шилжүүлбэл 64 мянган тонныг экспортолсон үзүүлэлт юм.

Харин он гарснаас хойш буюу 2021 оны эхний 3 сарын байдлаар нийт 11 мянган тонн боловсруулсан мах буюу 20 мянган тонн ястай, түүхий мах экспортолсон байна.

Манай улс ОХУ, Вьетнам, БНХАУ-руу мах эспортолдог бөгөөд урд хөрш рүү гол төлөв дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзжээ

Одоо Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх саналын томьёоллоор санал хураахад 58 гишүүнээс 48 нь дэмжиж, 82.8 хувийн саналаар Байнгын хорооны санал дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Би байр сууриа байнгын хорооны хуралдаан дээр тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдэлтэй оролцдог. Цэцийн есөн гишүүний гурвыг нь санал болгож, томилуулаад явдаг. Тэр хоригийн асуудал дээр Ерөнхийлөгч буруу жишиг тогтоох гээд байгаа юм. Ер нь бол АН-ынхан болон Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар хийж байгаа, ойлгож байна. Гэхдээ хэт их эрх мэдлийн төлөө юм шиг ойлгуулж, харагдуулах зүйл сүүлийн үед яригдаад байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй л дээ. Үндсэн хуульд заасан тэр хяналт, тэнцлийн зарчмаа зөв, зохистой байранд нь оруулах гээд байгаа учраас нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа ч юм шиг, нөгөө талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд очиж зогсчихоод хүнд байдалд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой. Тэртээ тэргүй Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, ерөнхий командлагч хүн. Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэсэн зүйл огт байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүн нь яг тэргүүн шиг байх агуулга руу нь аваачиж тавьж байгаа болохоос Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт байхгүй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Халдвар гэж хүнд нөхцөл байдал үүсээд 1.4 жил боллоо. Үүгээр далимдуулж УИХ, Засгийн газар дураараа дургиж, улс төр хийж эрх мэдлийн тэмцэл хийж байгаа юм шиг л харагдаж байна. Гэнэт өнөөдөр яагаад танхимаар хуралдах болов оо. Бусад хуулийг цахимаар хуралдаад байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болсон чинь танхимаар хуралдаж байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга нь ажлаа хийгээд хуралдаж байгаа гэхэд сугалж аваад чөлөөлчихлөө. Онц шаардлагагүй хууль орж ирдэг” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол Үндсэн хуулийн Цэц 10 гишүүнтэй болно. Хүлээж авахгүй бол есөн гишүүнтэй болно. Ийм л тодорхой байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улс хуультай орон. Нэг хүн засаглах ёсгүй. Надтай холбоотой долоон хориг тавьсан. Тэр хориг бүгдээрээ хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Гэхдээ хориг нь өөрөө хуульд нийцэж байх ёстой. Ерөнхий сайдын эрх мэдэлд бүрэн халдсан хориг байсан. Дараа нь байхгүй хууль дээр хориг тавьсан. Мөн нэгдсэн болон улсын төсөв хоёроо холиод хориг тавьчихсан. Энэ бүхнийг УИХ хүлээж аваагүй. Энэ хориг ч бас алдаатай хориг орж ирж байна. Ер нь, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлдөг зүйлээ болих хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй” гэв

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна.


Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцинжуулалттай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгчээ.

-Коронавирусийн вакцин хийлгэхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?

-Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Мөн эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай юм.

-Вакцин хийлгэсний дараа юунд анхаарах вэ?

-Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө аваарай. Харин вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд хоёр дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал юм.

-Вакцин хийлгэснээр ямар хариу урвал илэрч болох вэ?

-Дархлаажуулалтын дараа, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар хөндүүрлэх, хавдах, халуу оргих, бөөлжис хүрэх зэрэг ерөнхий хариу урвал эхний 20-30 минутад илэрдэг.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан гурван байршил

2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан 3 байршил байна.

  • Налайх дүүрэг VIII хороо Эрүүл мэндийн төв
  • Налайх дүүрэг II хороо 33 байр
  • Чингэлтэй дүүрэг X хороо Чингэлтэйн 6 дугаар гудамж нийтийн байр

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биеийн байдал маш хүнд 14 өвчтөн байна

Коронавируст халдварын улмаас эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа нийт 2637 хүн байгаагаас хөнгөн 2176, хүндэвтэр 373 байна. Харин хүнд хүний тоо 74 хүрч, маш хүнд хүн 14 болж нэмэгдэж буй.

Мөн халдвар батлагдсан, хөнгөн 2000 гаруй хүн гэрээр эмчилгээ үйлчилгээ авч, гэрийн хяналтад байна.

Өнгөрсөн 24 цагт 11116 сорьцонд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 554 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12.780 боллоо. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь нэг хүн нас барж, нас баралт 18 бүртгэгдлээ. Харин мөн хугацаанд 372 хүн эдгэрсэн сайхан мэдээ байна. Ингэснээр нийт 8140 хүн эдгэрээд байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 451 бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10544 боллоо. Харин орон нутагт 102 тохиолдол батлагдаж, өвчлөл 1689 хүрлээ. Харин нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 428 болж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгажээ

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөлжээ.

Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.

Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1400 өрхийн 5600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой. Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна.

Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний А/1097 захирамж, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/273 дугаар захирамжийн дагуу тус газарт чөлөөлөлт хийлээ гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно


Categories
гадаад мэдээ

Форбeс сэтгүүл Ким Кардашяныг тэрбумтны жагсаалтад оруулжээ

Форбeс cэтгүүл энэ удаагийн дугаарт чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтад анх удаа орсон Америкийн реалити шоуны од Ким Кардашян манай гаригийн чинээлэг 755 эрхмийн нэгээр тодорлоо. Түүний нөхөр Кэни Уэст өнгөрсөн онд уг жагсаалтад /1.8 тэрбум ам.доллар/орсон юм. Энэ удаагийн жагсаалтыг Амазон компанийн үүсгэн байгуулагч Ж.Бэзос тэргүүлжээ. Түүний нийт хөрөнгө 177 тэрбум ам.доллар аж. Ким Кардашяны хувьд KKW Beauty гоо сайхны бүтээгдэхүүний компани, Skims бэлэн хувцасны компанид хувь эзэмшигч юм байна. Мөн инстаграм сүлжээний 213 сая дагагч, твиттер сүлжээний 69.7 сая дагагчтай аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР