Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн хоногт нийслэлийн 32506 иргэн вакцинд хамрагджээ

УГТЭ-Т КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН (КОВИД-19) ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

Хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор өнөөдөр нийслэлд вакцинжуулалтын цөөн цэг ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын хоёрдугаар тунг хийж байна. Эхний тунг хийх вакцины хүрэлцээ, нөөц байхгүй байна. Нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт вакцины хоёрдугаар тунг хийх бөгөөд үлдсэн цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Хатуу хөл хориогоор тусламж үйлчилгээ зохицуулсан тушаал гарна. Энэ үеэр хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллана” хэмээлээ.

Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 75 цэгт 158 багийн 1295 ажилтан 32506 иргэнийг вакцинжуулсан байна. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 487408 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан талаар албаныхан мэдээлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээр байна

MASS.mn - Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат түрүүллээ

Улсын начин Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээр дахин унтуулгад орсон тухай түүний эхнэр Б.Нандинцэцэг мэдээлжээ.Тэрээр:

“Тархиндаа хүнд гэмтэл авсан, унтуулгын үйлчилгээ гарсан ч ухаан ороогүй. Тиймээс дахин унтуулгад орсон. Түүнийг гадаад руу эмчилгээнд явуулахаар судалж байгаа ч эхний ээлжинд монголдоо биеийн байдлыг нь тогтвортой болох хүртэл харзнах хэрэгтэй байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг энэ сарын 16-нд хэлэлцэнэ

ӨРӨГ.МН

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд өнжмөл өвс шатсан 26 дуудлага иржээ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээллэсэн. Нийслэлийн хэмжээнд 2021 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага мэдээлэл ирснийг Гал түймэр унтраах, Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллажээ.

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймгийн 3764 иргэн вакцинд хамрагджээ

Cleveland Clinic Medina Hospital gives out their first COVID vaccines -  WQKT Sports Country Radio - Wooster Ohio

Баян-Өлгий аймагт эхний ээлжид 5461 хүн вакцинд хамрагдах ёстойгоос 3764 нь өчигдөр дархлаажуулалтдаа хамрагдсан болохыг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Тус аймагт дөрөвдүгээр сарын 7-ны өглөө 07:00 цагт КОВИД 19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлжээ.

Энэ удаа Хятад улсын Синофарм үйлдвэрийн Verocell вакцины 5461 тун вакцин Улаанбаатар хотоос цагдаагийн хяналт дор хүргэсэн байна.

Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, Зооноз өвчин судлалын төв, онцгой, цагдаа, тагнуул, шүүх, автотээврийн төв, мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид болон сургууль, цэцэрлэг, ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулж эхэлжээ. Үүний дараа шат дараатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Өлгий сумын хэмжээнд вакцинжуулалт хийх 4 цэг ажиллаж байгаа бөгөөд бүх суманд вакцин хуваарилан хүргэлт хийгдсэн байна. Төлөвлөгөөгөөр эхний 5461 тун вакциныг 2 хоногт хийнэ.

Дараагийн ээлж буюу 2 дахь ээлжийн вакцин татан авах ажлыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд нийт насанд хүрсэн 71800 хүн бий. Бүх иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгааг мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 157,000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байна.

Тус эмнэлэг нь нийт 200 ортой, 16,000 м.кв талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайд УИХ-ын чуулганд оролцож байгаа тул хэлэх үгээ дайсаныг уншиж танилцуулъя. Монгол хүний эрүүл амьдрах нөхцөлийг хангахад олон улсын байгууллагуудын хувь нэмэр үнэтэй билээ. Эрүүл мэндийн салбарт АХБ 37 сая ам.долларын буцалтгүй тусламж, 240 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үзүүлэн хамтран ажиллаж байна. 100 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй, жилд 150,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэхэн эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран нээж байна. Эмнэлгийн орц, гарц, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалт юм. КОВИД 19-ийн халдвар тархсан хүнд цаг үед энэхүү эмнэлгийг нээж өгч байгаад Ерөнхий сайдаас талархал илэрхийлж байна.

Тэрбээр тус дүүргийн тойргоос УИХ-д сонгогдон гарсан гээд “10 жилийн дараа энэхүү том эмнэлэг нээгдэж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил хамтран ажиллаж буй АХБ болон донорууддаа талархлаа илэрхийлье.

Энэ барилга байгууламжийг бүтээн байгуулсан компанийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье. КОВИД-оос болж хойшлогдсон ч өнөөдөр энэ эмнэлгийг нээж байгаадаа баяртай байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хүний эрхийн комисс халдвараар нас барагсдын асуудлаар Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх  асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зар

Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн асуудлаар Хүний эрхийн комиссоос Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал, нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 3/09 тоот зөвлөмж хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжид

  • Covid-19-өөр нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах,
  • Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх,
  • Оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах,
  • Нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх,
  • Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх,
  • Цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх,
  • Нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах;
  • Хорих анги, асрамжийн газруудад эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгасан байна.

Эх сурвалж: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Categories
гадаад мэдээ

Киргизүүд бэр богтлох ёсыг эсэргүүцэж, жагслаа

Bride kidnapping, murder of woman spark protests in Kyrgyzstan | Daily Sabah

Киргизийн нийслэлд Даваа гариг (2021.04.05)-т 27 настай Айзада Канатбековаг гудамжинд явж байхад нь гурван эрэгтэй хулгайлжээ. Хоёр хоногийн дараа хотоос холгүй хаягдсан автомашин дотроос эмэгтэй, хоёр эрэгтэйн цогцос олдсон байна. Дээрх гурван эрэгтэйн нэг нь бүсгүйтэй гэрлэх зорилготой байжээ.

Харамсалтай нь, бүсгүйг богтлон авч явж буйг харуулсан хяналтын камерын дүрс бичлэг Киргизстаны сошиал ертөнцөд тарсан ч цагдаа нар ямар нэг арга хэмжээ аваагүй байсаар байдал иймд хүрсэн байна. Иймд өнөөдөр (2021.04.09) тус улсын Дотоод хэргийн яамны байрны гадна 500 орчим иргэн цуглаж, сайдаа огцрохыг шаарджээ.

Бэр богтлох ёс Киргизэд эртнээс байсан гэж олон хүн үздэг. Зарим нь үүнийг сүүлд бий болсон ёс ч гэж үздэг бөгөөд 2013 оноос уг ёсыг хууль бус гэж үзэж хориглосон байдаг.

НҮБ-ын судалгаанд дурдсанаар Киргизстанд таван бүсгүй тутмын нэг нь хайр сэтгэлээрээ бус бэр богтлох ёсны дагуу гэрлэсэн байдаг аж. Киргизстанд эцэг эхчүүд, ахмадууд залуусыг насанд хүрмэгц гэрлэхийг шаардаж эхэлдэг. Үүнээс болж ядуу амьдралтай хэсэг нь бэр богтлохыг хялбар, зардал багатай арга гэж үздэг байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Хоёр цэргийг баривчлаагүй, байршлыг нь тогтоосон

Б.Баатархүү: Буудуулсан байлдагчийн биеийн байдал сайжирсан – Өглөө.мн

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг /2021.04.09/ шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Эл хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тэд “Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставд өнгөрсөн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар зэвсэг хэрэглэж, харуулын даргын амь насыг хөнөөсөн гэдэг мэдээллийг авсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуулынхантай өнгөрсөн шөнө ажиллаж, хоёр цэргийн мөрөөр мөшгин ажиллаж байна” гэв.

Түүнчлэн “Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд, хөгөө нь Орхон аймгийн харьяат. Өнгөрсөн намар цэрэгт татагдаж ирсэн. Ар гэртэй нь холбогдсон, хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр нөхөр өнгөрсөн шөнөжин явж, өглөө айлын хүнээс мотоциклийг нь гуйж авч явсан байна. Тэд уул руу бүгсэн байдалтай байна. Нэг цэрэг 25 сумтай байдаг. Одоогоор тухайн хоёр цэрэг 45 сумтай яваа нь тогтоогдоод байна” гэлээ.

Харин ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тухайн хоёр цэргийн байршлыг тогтоосон, баривчлаагүй гэх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ цаг-үе

Австрали улс АстраЗенека вакциныг 50 хүртэл насныханд хийхгүй байх шийдвэр гаргалаа

Encouraging' immune response in older adults with Astrazeneca's COVID-19  vaccine | 2020-11-19 | BioWorld

AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин нь тархины цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA гаргаад байгаа. Тиймээс улс орнууд уг вакциныг ямар хүрээнд хэрэглэхээ өөрийн нөхцөл байдалд тохируулан тус тусдаа шийдэх нь зөв гэсэн зөвлөмж гаргасан билээ.

Үүний дагуу Европын орнууд AstraZeneca вакцинаар дархлаажуулах хүний насны хязгаарыг тогтоож эхэлсэн.

Тэгвэл Австрали өчигдөр өөрийн шийдвэрийг гаргасан сүүлчийн улс боллоо. Пүрэв гарагт болсон шуурхай хуралдааны дараа тус улсын засгийн газар AstraZeneca вакциныг 50 хүртэл насныханд хэрэглэхгүй байх зөвлөмж гаргажээ.

50 хүртэл насныханд Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаа тогтоох нь зөв гэж шийдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар EMA тархины цусны бүлэгнэлийн (CVST) нийт 169 тохиолдол бүртгэж авсан байна. Гэхдээ энэ нь Европын Холбооны гишүүн орнууд даяар тарьсан 34 сая тун вакцины дараа илэрсэн тохиолдлууд гэнэ. Тархины цусны бүлэгнэлийн ховор тохиолдол голдуу 60-аас доош насны эмэгтэйчүүдэд AstraZeneca вакциныг тариулснаас нь хойш хоёр долоо хоногийн дотор илэрч байжээ.

Эх сурвалж: Associated Press