Categories
мэдээ соёл-урлаг

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсчээ

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсжээ. DMX нэрээрээ дэлхий дахинд алдаршсан рэппер, жүжигчин Эрл Симмонс зүрхний шигдээсээр нас барсан байна.

Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ “Эцсээ хүртэл тулалдсан дайчин байсан” хэмээгээд “түүний хөгжим дэлхийн өнцөг булан бүрт суугаа тоо томшгүй олон шүтэн бишрэгчдэд нь урам зориг хайрласан” гэжээ.

DMX буюу Dark Man X нь JAY-Z, Ja Rule, LL Cool J зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байв. Түүний бүтээлүүдээс дэлхийд хамгийн ихээр алдаршсан Party Up (Up in Here), X Gon ‘Give It To Ya зэрэг дуунууд чартуудад тэргүүлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Даргаа хөнөөгөөд зугтсан цэргүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн албан хаагчид өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 8-9 нд шилжих шөнө харуулын даргаа хөнөөжээ. Тэд харуулын даргаа хөнөөгөөд АКМ буутай оргосон талаар мэдээлсэн.

Тэгвэл тухайн хоёр цэргийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөл хорионы үед нийтийн тээврээр зорчих цагийн хуваарь

Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна.

Нийтийн тээвэр:

  • 06:30-10:00
  • 12:00-15:00
  • 17:30-22:00 цагт зөвхөн зөвшөөрөгдсөн чиг үүргийн байгууллагын алба хаагчид зорчих юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шадар сайд ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд ажиллалаа

Шадар сайд С.Амарсайхан яг одоо Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэн тул цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ гэдэгтэй танилцаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 100 гаруй цагдаагийн албан хаагч хатуу хөл хорионд хяналт тавин ажиллаж эхэлжээ.

Өнөөдөр өглөөнөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлснээс хойш 3000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна.

Цагдаагийн байгууллага нь хэв журам сахиулахаас гадна тусгай үүргийн нислэгээр ирж байгаа зорчигчид, тусгаарлалтад байгаа иргэд зэрэгт хяналт тавиж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 689 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 689 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 618 нь Улаанбаатар хотод, орон нутагт 68 байна. Коронавируст халдвараар нэг хүн нас барлаа. Ингэснээр нас баралтын тоо 20-д хүрлээ. Эмнэлгээс шалтгаалах халдвараар 3 байна.

Орон нутагт халдвар авсан аймгуудыг тодруулбал, Хөвсгөл 1, Ховд 11, Архангай 9, Сэлэнгэ 12, Өвөнхангай 7, Сүхбаатар 9 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 14183 боллоо.

Сүүлийн 24 цагт 353 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8875 болов.

Өнөөдрийн байдлаар 2527 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн: 1931

Хүндэвтэр: 475

Хүнд: 99

Маш хүнд: 22 хүн байна” гэв.

Дэлхий дахинд 200 орчим улсад нас баралтын тооо 2.894.295 хүрч, сүүлийн 24 цагт 12.924 хүн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 490675 иргэн “Covid-19”-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариулжээ

Өчигдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 29 цэгт 80 багийн 477 эмч, ажилтан ажиллаж 3627 иргэнийг, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 490675 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл өгсөн. Ингэхдээ хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана гэв.

Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24 -ны өдрүүдэд ТЭГШ дугаараар төгссөн
  • Дөрөвдүгээр сарын 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25 -ны өдрүүдэд СОНДГОЙ дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.

УОК-оос тээврийн хэрэгслийг QR-аар зорчуулах асуудлыг судлах чиглэл ирсний дагуу өмнөх хөл хорионы үеэр хэрэгжүүлж байсан QR кодыг хэрэглэх талаар судалсны үндсэн дээр Шадар сайдад танилцуулсан. Хэрэв QR кодоор зорчуулах бол бүртгэлийн асуудал тулж, хугацаа шаардах учраас тэгш, сондгойгоор явуулахаар шийдвэрлэсэн гэлээ.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж,

  • 06:30-10:00,
  • 12:00-15:00,
  • 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.

Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм.

Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирус тусаж, гэртээ эдгээсэн иргэн Т.Бат-Эрдэнэ: Хамгийн гол нь вирусийг уушги руугаа оруулахаас сэргийлж, хоолой амаа зайлах нь чухал

Коронавирусийн халдвар авч гэртээ эмчлүүлж буй 2000 орчим иргэн байгаа талаар өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Гэрээр эмчилгээ эхлүүлсэн хүмүүсийн 8.7 хувь нь эмчилгээний явцдаа эмнэлэгт хэвтсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь өөрийн хүсэлтээр хэвтсэн бөгөөд цөөн тохиолдолд хүндрэх шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэг рүү шилжүүлсэн гэдгийг хэлж байсан юм. Бие даан өөрийгөө эмчилж, халдварыг гэрээр эдгээсэн иргэдтэй холбогдож, тэдний туршлага зөвлөгөөг сурвалжиллаа.


ИРГЭН Г.НОМИН: ГАНГА ӨВС БУЦАЛГАЖ УУГААД БИЕИЙН БАЙДАЛ ИЛТ САЙЖИРСАН

“Ковид-19” вирусийг тусаж, улмаар гэртээ өөрийгөө 21 хоногийн

дотор эмчилж, эдгээсэн иргэн Г.Номин “АНУ-д амьдарч байхдаа ковид тусаад эмчээсээ зөвлөгөө авч байсан. Тухайн үед эмч маань гэртээ өөрийгөө эмчлэхийг санал болгосон юм. Миний хувьд дархлаа сулруулах химийн эмчилгээ байнга хийлгэдэг, биологийн дархлаа сулруулагч хэрэглэдэг эрсдэлтэй бүлгийн хүн л дээ. Ерөнхийдөө цусан дахь хүчилтөрөгчөө гэртээ шалгадаг аппаратаар шалгаад 95 хувиас доош болвол эмч ирээрэй гэсэн. Ингээд 94 хувьтай болсон л доо. Ганга өвсийг эх орондоо байхдаа эмийн сангаас авсан, нэг уутныхаа гуравны нэгийг л хэрэглэсэн. Улмаар буцалгаж уусны дараа биеийн байдал илт сайжирсан. Ганга өвс хэрэглэсний дараа цэр гадагшилдаг юм билээ. Мөн нэмэлтээр А, С, D витамин хэрэглэж дархлаагаа дэмжиж байлаа. Коронавирусийг эмчлэхэд надаас ойролцоогоор нийт 10 долларын зардал гарсан гэж бодож байна. Түүнчлэн цусан дахь хүчилтөрөгч хэмждэг багаж маань 20 долларын үнэтэй байсан” гэв. Мөн тэрбээр “Коронавирусийн халдварыг авсны дараа хэрэглэж болохгүй, хориглосон эм, тариа гэх мэтчилэн зүйлийг эмч хэлээгүй. Гэхдээ анхаарвал зохих нэг зүйл нь, цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг багаж маш хэрэгтэй санагдсан. Хуруундаа хийгээд хэмждэг тус аппарат бий” хэмээн хэллээ.

ИРГЭН Т.БАТ-ЭРДЭНЭ: ХӨНГӨН ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛД ХАМАР, ХООЛОЙГОО САЙТАР ЦЭВЭРЛЭЖ, ВИТАМИНАА УУЖ, ХООЛОО ЦАГТ НЬ ИДЭХ НЬ ЧУХАЛ

Коронавирусийн халдвараар өвчилсний дараа, өөрийгөө хэрхэн эмчлэх талаар иргэн Т.Бат-Эрдэнийн туршлагаас хуваалцлаа.

Тэрбээр “Би мэргэжлийн хүн биш учраас ямар эм, тариа хэрэглэхийг зөвлөж чадахгүй. Харин ковид туссан үедээ авч байсан өөрийн туршлагаас ярья. Халдвар авсан тохиолдолд хамар, хоолойн салстад вирус их үрждэг. Ингэж үржээд байгаа шалтгаан нь уушги руу орох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж хувьдаа ойлгосон. Тиймээс өглөө, өдөр, орой бүр содатай ус, жамц давс эсвэл зориулалтын уусмалаар ам, хамраа зайлах нь чухал юм. Ингэхдээ хоёр хамраа тус бүр таван удаа зайлсны дараа хоолойгоо ч мөн адил 4-5 удаа зайлах хэрэгтэй. Ингээд заавал 2-3 аяга халуун бүлээн шингэн ус уух нь зүйтэй. Улмаар хоолойн салстад наалдсан вирусийг ходоод руу хөөж оруулж байна гэсэн үг.

Ерөөс хамгийн чухал зүйл нь энэ. Түүнчлэн C, D витаминыг тунг нь тааруулж хэрэглэнэ. Хэрэв суурь өвчингүй, ковидыг хөнгөн туссан бол дархлаа дэмждэг лааг хэрэглэж болно. Миний хувьд маш их сонгинотой, хонины махтай хар шөлийг хүчээр идэж байсан.

Хэдийгээр дотор муухай оргиж байсан ч дархлаагаа дэмжихийн тулд хүчээр идэж байлаа. Сонгино нь цус цэвэрлэдэг ашиг тустай учраас хоолондоо түлхүү хийж байсан. Хамар, хоолойгоо сайтар цэвэрлэж, витаминаа ууж, хоолоо цагт нь идвэл хөнгөн өвчилсөн хүмүүс тав хоногийн дотор зүгээр болно. Хамгийн гол нь вирусийг уушги руугаа оруулж болохгүй. Хэрэв уушги руу орвол хатгаа болно, улмаар өвчин нь хүндэрч антибиотик тариулах шаардлага үүснэ гэсэн үг. Гадаадад амьдарч буй монголчууд маань эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа учраас өөрсдийгөө гэртээ эмчилж байгаа гэсэн. Тэдэнд би өөрийн туршлагыг үндэслэн зөвлөгөө өгсний дараа хоолой, ам нь онгойсон ярьж байна лээ. Суурь өвчингүй хүмүүс нь вирусийг уушгиндаа оруулахаас сэргийлэх аргыг хэрэглэх нь зүйтэй. Харин суурь өвчтэй хүмүүсийн тухайд зөвлөгөө өгч чадахгүй, би эмч биш учраас. Чихэр өвс ковидыг анагаахад ач тустай байна гэдгийг дуулсан. Чихэр өвсийг хандлаад уувал үр дүн маш сайн байна гэсэн. Чихэр өвс хэрэглэсний дараа тав хоногийн дараа бие нь саяжирсан гэж дуулсан. Германд амьдардаг монголчуудтайгаа холбогдоход энэ тухай ярьж байсан. Хамгийн гол нь ковид туссан үед сэтгэл санаагаа тайван байлгах нь зүйтэй. Хэрэв сэтгэл зүй тогтворгүй бол дархлаа дагаад унах эрсдэлтэй“ гэсэн юм.

Иргэн А.Баасансүрэн: Халдвараар өвчилж эдгэрсний дараа нэг километр ч гүйж чадахгүй болсон

Австри улсад суралцаж буй иргэн А.Баасансүрэн “Намайг халдвар авах үед энд өдөрт 7000 орчим тохиолдол бүртгэгдэж байсан. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учраас хөнгөн өвдсөн хүмүүсийн ихэнх нь гэртээ өөрийгөө эмчилсэн юм. Миний биед илэрсэн зовуурь гэвэл, хоолой өвдөж, толгой эргэсэн. Улмаар шинжилгээний хариу эерэг гарсан. Тухайн үед эмч нарын зүгээс гэртээ байхыг анхааруулж, ухаан алдаж унасан тохиолдолд л залгаарай гэж зөвлөсөн юм. Эмнэлийн зүгээс ямар эм, тариа хэрэглэх талаар зөвлөөгүй. Тийм учраас чухам юу хэрэглэхээ сайн мэдэхгүй байсан. Миний хувьд өвчний шинж тэмдэг өдөр бүр хурдан өөрчлөгдсөн учраас маш их ядарч байлаа.Ингээд халуун шөл, халуун цай, бүлээн ус, зөгийн бал болон нимбэгтэй халуун ус уудаг байсан. Тэгээд зузаан хөнжлөөр өөрийгөө хучаад сайтар унтаж амарсан л даа, Түүнчлэн халуун ваннанд хэвтэх зэргээр өвчнийг хөлс болгож гадагшлуулах арга хэмжээ авсан. Хамгийн гол нь дархлаагаа дэмжих зорилгоор сайтар амарч, халуун бүлээн шингэн уух нь зүйтэй. Миний хувьд өвчин нийт ес хоног үргэлжилсэн. Эхний хоногуудад хоолой өвдөж, яс янгинаж цаашлаад толгой өвдөж, нуруу цээжээр хөндүүрлэж, амт, үнэр мэдрэхээ болих, биеэр юм туурах зэрэг шинж тэмдэг нь илрээд л дууссан. Гэхдээ эдгэрээд хэвийн амьдралдаа орсны дараа эхний сардаа маш их ядарсан. Бүр нэг давхрын шатаар гарах төдийд амьсгааддаг болдог юм билээ” хэмээлээ. Тэрбээр ковид тусаж эдгэрсний дараа биед илрэх шинж тэмдгийг ярихдаа “Өвдсөнөөс хойш сарын хугацаанд амьсгалж найтаахад цээж маань хөндүүрлэж өвддөг байсан. Иймээс өглөөд нэг цаг алхах гэх мэтчилэн хөнгөн дасгал хийснээр арай дээрдэж эхэлсэн л дээ. Ер нь тусаад эдгэсэн хүмүүс бага багаар хөнгөн хөдөлгөөн хийж дархлаагаа сайжруулах нь чухал юм билээ. Би эдгэрээд гурван сарын дараа өглөөгүүр алхаж эхэлсэн. Үүний дараа дархлаа маань сайжирч сэргэсэн байх. Халдвараар өвчилж эдгэрсний дараа бие сулардаг юм байна лээ. Өмнө нь 30 минутын хугацаанд таван километрт төвөггүй гүйдэг байсан. Тэгтэл ковидын дараа хэсэг хугацаанд нэг километр ч гүйж чадахгүй байсан. Улмаар өглөө бүр алхсаар одоо л хэвийн байдалдаа шилжиж байгаа. Ер нь өвдсөн хүмүүс янз бүрийн шинж тэмдэгтэй байсан ч, тэдний ихэнх нь маш их ядарч сульдсан тухайгаа ярьдаг” гэсэн юм.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй

ХААДЫН НЭРИЙГ АРХИНЫ ШОШГОН ДЭЭР АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ШААРДЛАГАГҮЙ. ХЭРВЭЭ ХОРИГЛОВОЛ ОРОС, ХЯТАДАДЧИНГИСГЭДЭГ БРЭНДЭЭ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ


УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Архидан согтууралтай тэмцэх хяналтын тухай хуулийг хэлэлцсэн. Таны хувьд тус хуулийн хэд хэдэн заалт дээр шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлж байсан?

-Архидан согтууралтай тэмцэх хяналтын тухай хууль хэлэлцэгдэхээр болсон. Зарчмын хувьд санал нийлэхгүй байгаа хэдэн заалтууд байна. Сүүлийн 30 жил бид архины зөвшөөрөл олгоход хатуу хяналт тавьж ирсэн. Би энэ дээр арай өөр арга хэрэглэвэл яасан юм бэ гэдэг саналтай байна. Зөвшөөрлийг ангилалтай болгоод, ангилахдаа градусаар нь үнэлгээг нь тогтоодог болгочихвол яасан юм бэ. Жишээлбэл, пиво, вино буюу 18-аас доош градустай согтууруулах ундааг борлуулж үйлчлэх бол нэг өөр төлбөртэй, өндөр градустай архи согтууруулах ундаа зарвал бас өөр татвар, төлбөртэй болгоод, ингэхдээ зөвшөөрлийг нь стандартыг нь хангачихсан л бол олгоно гээд заачихвал илүү үр дүнтэй болох юм. Ингэснээр наад зах нь зөвшөөрөл авах гээд нэг яам тамгын газрын үүд сахиж суудаг, хөөцөлддөг ийм байдал байхгүй болох юм. Архи согтууруулах ундааг худалдан борлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь үр дүнгүй байгааг олон жишээнээс харж болно.

Тамхины хяналтын тухай хууль яг ижил. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зай дотор тамхи зарж болохгүй гэдэг хууль гарчихсан байдаг. Бодит байдал дээр лангуун доогуураа зарсан хэвээрээ л байна. Цагдаа өдөр болгон ирж торгодог ч торгуулаад л зараад байна шүү дээ. Үүнтэй адил архийг хязгаарлавал гудамжинд шагчид олноороо зараад эхэлдэг. Тэгэхээр хэрвээ зөвшөөрлийг нь ангилалтай болгочихвол зөвшөөрлийнхөө дагуу зохих үйлчилгээгээ үзүүлээд явчихна.

Цахимаар архи, согтууруулах ундааг борлуулахыг хориглосон. Ахуйн хүрээнд архидалт ихэссэн учраас хүргэлтээр архи борлуулахыг хоригловол үр дүнтэй гэж үзэх үү?

-Миний хувьд, архийг нь заръя гэж зүтгээд байгаа юм биш. Гэхдээ бид цахим шилжилт хийж, ихэнх үйлчилгээ цахим хэлбэрт шилжилж байна. Нэгэнт л одоо архи, согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжийг цахимаар захиалгаа авч хүргэлтээр худалдан борлуулахыг нь хориглож яах гээд байгаа юм. Уухыг хүссэн хүн хаанаас л бол хаанаас л олоод уучихдаг гэдэг шиг нөгөө л гудамжнаас шагийн архи хайж авах ийм зүйл рүү явна шүү дээ. Бид нар архидан согтууралтай тэмцэх хуулийг ярихаараа дандаа архинд донтсон хүмүүстэй яаж тэмцэх үү гэдэг хуулийг хийгээд байна. Уг нь соёлтой хэрэглээг яаж бий болгох уу, бага градустай зөөлөн архины хэрэглээ, соёлыг бий болгох вэ гэдэг дээр тодорхой бодлого орхигдоод байна. Нөгөө талаар архидалттай тэмцэх үндсэн шалтгаантай нь тэмцэхгүй байна. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхгүй байна. Ажилтай орлоготой болбол нийгмээрээ архидалтаас ангижирч чадна. Энэ ажлаа л түлхүү хиймээр байна. Хаана, зогсооно, хориглоно гэдэг байдлаар ажиллах нь өнгөрсөн хугацаанд төдийлөн үр дүнтэй байсангүйг бид бүхэн харлаа. Зохих журмынхаа дагуу зөвшөөрөлтэй газарт нь худалдан борлуулахад нь хориг тавих шаардлагагүй.

Түүхэн хүний нэр, зургийг архины шошгон дээр хэрэглэхийг хориглох саналтай гишүүд байсан. Ингэж хориглох нь хэр үр дүнтэй вэ?

-Түүхэн хүний нэр, зургийг архи, согтууруулах ундааны шошгон дээр ашиглахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалт орж ирсэн. Үүнтэй санал нийлэхгүй. Бид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дэлхийд брэнд бүтээгдэхүүнээ таниулна гэж яриад байдаг. Гэтэл ингээд хориглочихвол энэ зорилгынхоо эсрэг ажиллаж байна гэсэн үг. Орос, Хятадад “Чингис”, “Хубилай,” “Батхаан” гэдэг архи үйлдвэрлээд эхлэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид чинь олон улсад Чингисийн Монгол гэдэг Чингис гэдэг брэндээ таниулах ёстой. Орос ч тэр, Хятад ч тэр Чингис хаан бол манайх гэдэг пиарыг байнга хийж явдаг шүү дээ. Гэтэл бид өөрсдөө түүхэн хаадынхаа нэрийг ашиглахыг хориглочихоор наад зах нь ийм сөрөг үр дагавартай. Одоо манайх Орос руу Хятад руу хүнсний экпорт хийх гээд нэлээд ажиллаж байна. Үүн дээр нь манайх харин ч брэнд болсон бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлээд явах нь чухал. Гэтэл манайхан Чингис хааны нэр зураг хогийн саванд хэвтээд байж болохгүй, хориглох ёстой гэж үзээд байгаагийн эсрэг байр суурьтай байна.

Нөгөө талаар одоо манай аж ахуйн нэгжүүд “Чингис” гэдэг патентийн эрхээ авчихсан байх гэж ойлгож байна. Манай улс патентын тухай хуультай холбоотойгоор Парисын конвенцэд нэгдэн орсон. Хэрвээ ийм хориглох заалт оруулбал, энэ конвенцэд нэгдэхээ болино гэсэн үг. Ингэвэл автоматаар патентын эрхтэй холбоотой бусад бүх бүтээгдэхүүн дээр патентаа алдах эрсдэл дагаад бий болно. Ер нь тэгээд гадны бусад улс орнуудад алдар цуутай хүмүүсийн зураг, нэртэй бүтээгдэхүүн олон байдаг шүү дээ. Наполеон гээд вино байж л байдаг. Арабын сламын шашинтай орноос бусад бүх оронд алдар цуутай хүмүүсийнхээ нэрийг ашигладаг. Сламын шашинтай оронд л хаадынхаа нэрийг ашигладаггүй зохицуулалт хийсэн байдаг юм билээ.

Бас баар, ресторан гэх зэрэг үйлчилгээний газруудад лонх, шил савлагаатай согтууруулах ундааг хориглох заалтыг оруулж ирсэнд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж хандаж байгаа байгаа харагдсан?

-Баар, ресторанд согтууруулах ундааг зарахдаа шотоор буюу 30, 50 граммаар зардаг болно гэсэн заалт орж ирсэн. Үйлдвэрийн савлагаа, шил, лонхтой архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж байна. Энэ чинь муугаар бодоход үйлчлүүлсэн хүмүүсийн ууж хэрэглэсэн үлдэгдлийг нийлүүлээд буцаагаад хүнд үйлчилбэл яах вэ. Манайхан чинь нэг газар ороод савлагааг нь нүдэн дээрээ задлуулаад үйлчлүүлдэг шүү дээ. Эрүүл ахуйн хувьд ч тэр эрсдэлтэй харагдаж байна.

Граммаар согтууруулах ундааг борлуулах нь эргээд аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт, төрийн дарамт ирэх тухай асуудал хөндөгдөж байсан?

-Хэрвээ энэ заалтуудаар явбал мэдээж мэргэжлийн хяналт, цагдаагийн хяналт шалгалт нь чангарах байх. Ресторан, баар гээд газрууд чинь нөгөө бидний дэмжих ёстой жижиг, дунд бизнес эрхлэгчид шүү дээ. Нэг журам, нэг зөвшөөрөл нэмэгдэхэд л дагаад хяналт, шалгалт нэмэгддэг. Ер нь аливаа хэрэглээг шууд хориглох нь аюултай. Оросын 1980 оны хуурай хууль, АНУ-ын хуурай хуулийн сөрөг үр дагавар юу боллоо гэдгийг харах ёстой. Хорих шиг амархан юм байхгүй. Гэхдээ эргээд гарах үр дагавар хор уршиг нь их байдаг. Сая ковидын үед бид бас архийг хорьж үзлээ. Шагийн архи, хуурамч архины борлуулалт маш их нэмэгдсэн. Үүнээс болоод наад зах нь хүмүүс эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байна. Тийм учраас аливаа хуулинд сөрөг үр дагаврыг хамт бодолцох ёстой. Яах аргагүй согтууруулах ундаа бол хүний хэрэглээ. Зөв хэрэглээг бий болгох тал дээр байнга ажиллаж байх ёстой.

Энэ хуулиас ач холбогдолтой заалт нь юу вэ. Архидан согтууралтай тэмцэх сан байгуулах нь хэр оновчтой вэ?

-Энэ хуулинд 37, 38 градустай архинаас 100 төгрөг, 38-аас дээш градустай архинаас 200 төгрөгийн татвар хураамж аваад, энэ татвар нь Архидан согтууралтай тэмцэх санд төвлөрч, эргээд архины донтолттой хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ, эрүүлжүүлэх эмчилгээнд зарцуулъя гэсэн гол санаа явж байгаа. Үүнийг бол дэмжиж байна. Нэгэнт архи, согтууруулах ундаанаас болж иргэд архины хамааралтай, донтолттой болсон бол тодорхой татвар аваад эмчилгээ үйлчилгээнд зарцуулах нь зөв.

Ядуурал, ажлын байрыг нэмэгдүүлэхгүйгээр архидалттай тэмцэхэд үр дүнгүй байна гэж та хэллээ. Мөн бэлэн мөнгө өгч, халамж хавтгайруулах нь архидалтыг дэмжиж байгаа үйлдэл гэж зарим гишүүд хэлж байсан. Таны хувьд үүн дээр юу хэлэх вэ ?

-Хамгийн ойрын жишээ бол сүүлийн нэг жил гаруй хугацаанд ковидоос болоод дэлхий даяар ямар нэг хэмжээгээр хөл хорионд орлоо. Энэ хорионд байх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоо зарим улс оронд 30-50 хувь өссөн гэх статистик тоо байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр, хүн ажилгүй, хийх юмгүй болбол архи илүү их хэрэглэдэг юм байна. Хүчирхийлэл үйлддэг юм байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс архидалттай тэмцэх гол ажил бол ажилгүйдэлтэй тэмцэх, иргэдийнхээ боловсрол дээр анхаарах. Дээр нь гэр бүлийн хүмүүжил, хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг дунд сургуулиас нь заах зэргээр ажиллах ёстой. Сая цэргийн алба хааж байсан хүн хүчирхийлэлд өртөж амиа алдлаа.

Дөнгөж хоёр, гурван хоногийн өмнө Олимпийн аварга хүн зодож, гэмтээлээ. Шалтгаан нь архинаас л боллоо гэж ярьж байна л даа. Ийм хор уршигтай учраас архийг хориглох ёстой гэцгээж байна. Шууд хориглох нь олон сөрөг нөлөө, хор уршигтай учраас хөшүүргээр архи согтууруулах ундааг соёлтой хэрэглэдэг болгох, хэтрүүлдэггүй байх ийм нийгмийн сэтгэл зүй рүү явуулах нь чухал байна. Жишээлбэл, виноны олон соёл байдаг. Энэ соёлыг нэвтрүүлж, зөөлөн, градус багатай согтууруулах ундааны хэрэглээг илүү нэвтрүүлэх гэх мэтээр. Сүүлийн үеийн судалгаагаар виноны хэрэглээ Монголд өссөн байсан.

Бэлэн мөнгө тарааж байгаа нь архидалтыг дэмжиж байгаа юу гэвэл бас нөлөөлж байгаа гэж хэлнэ. Мөнгөтэй болонгуутаа архи уудаг нийгмийн давхарга манайд байгаа. Гэхдээ яг амьдралдаа зарцуулж байгаа нь илүү олон байгаа гэж бодож байна.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулиудаас та аль хуулинд ач холбогдол өгч байгаа вэ?

-Энэ хаврын чуулганаар хамгийн гол асуудал Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюу толгойн гэрээний 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт тавих түр хороо байгуулагдаж, Засгийн газраас гэрээ хэлэлцээрийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан байна. Рио тинтогоос төлөөлөгч нь ирчихсэн гэрээгээ шинэчлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр Монголын Засгийн газрын 34 хувийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа тавьж ажиллаж ёстой гэдэг бол чухал асуудал. Бас Ардчилсан Үндсэн хуулиа хамгаалах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн асуудал яригдах байх. Сая Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Чуулганаар хоригийн асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн Тамхины хяналтын тухай хууль орж ирж байгаа. Энэ хуулин дээр тухайлбал, цахилгаан тамхины татварыг бий болгох тухай асуудал тусгагдсан байсан. Цахилгаан тамхи некотинтой байтал цахилгаан бараа гэдэг статусаар Монголд орж ирдэг. Цахилгаан тамхийг хүүхдүүд гэр орондоо татаж хэрэглэдэг ийм асуудал гарч байгаа. Тиймээс цахилгаан тамхийг энгийн тамхитай адил некотины граммын хэмжээгээр татвар авдаг болох тухай асуудал чухал.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар хулгана өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 29, Могойг хүлэгч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6:13 цагт мандан, 19:34 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.