Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин үхэр өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 11, Адъяа гариг. Билгийн тооллын 30, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6:11 цагт мандан, 19:36 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, бич могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0 хэм байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө нойтон цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, Увс нуурын хотгор Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө нойтон цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад ирэх сарын 20-ноос нэг сая төгрөг олгоно

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ 2020 оны нэгдүгээр сард баталсан.

Хоёрдугаар сард ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх зээлийн төлбөрийг тэглэсэн юм. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад тавдугаар сард 1 сая төгрөг олгохоор болсон. Харин одоо энэ мөнгийг өгөхөд бэлэн болсон гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компани мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлэв

Американский эксперт: COVID-19, скорее всего, происходит из лаборатории в  Ухани

Монгол Улс иргэдээ “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 599132 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Гэхдээ өнөөдрөөс улс орон даяар хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн учраас 15 хоногийн хугацаатай дархлаажуулалтыг түр хугацаагаар зогсоож байгаагаа Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд буй. Шалтгаанаа хөл хорионы дэглэм алдагдана гэж үзсэнтэй холбоотой.

Аймгуудын хэмжээнд авч үзвэл өнгөрсөн хоногуудад вакцинжуулалтад нийт 110128 иргэн хамрагджээ. Ингэхдээ вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн аймгуудад хамрагдалт өндөр хувьтай байна. Тодруулбал, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудад вакцинжуулалт хамгийн өндөр хувьтай гарчээ.

Эрүүл мэндийн яам аймгуудаар нь өчигдрийг хамруулаад вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоог дараах байдлаар гаргажээ.

  • Дархан-Уул аймагт- 18174
  • Орхон аймагт- 16188
  • Сэлэнгэ аймагт- 14081
  • Өмнөговь аймагт- 13403
  • Дорноговь аймагт- 6417
  • Төв аймагт- 5013
  • Өвөрхангай аймагт- 4165
  • Хэнтий аймагт- 3996
  • Завхан аймагт- 3892
  • Хөвсгөл аймагт- 3229
  • Сүхбаатар- 3035
  • Баянхонгор- 2970
  • Булган аймагт- 2894
  • Архангай аймагт- 2613
  • Говь-Алтай аймагт – 2310
  • Говьсүмбэр аймагт- 1697
  • Дундговь аймагт- 2137
  • Дорнод аймагт- 2025
  • Ховд аймагт- 809
  • Увс аймагт- 670
  • Баян-Өлгий аймагт- 410 иргэн тус тус вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан.

Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа үйлчилгээний байгууллагын зориулалтын шаардлага хангасан (битүү, хөргүүртэй, хаяг логотой) түгээлтийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм.

Мөн инженерийн хангамжийн байгууллагууд, хот нийтийн аж ахуйн чиглэлийн тусгайлсан тоног төхөөрөмжтэй автомашин, механизмыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийлээ.

Түүнчлэн гадаад улсаас ирж байгаа болон явж байгаа иргэдийн нотлох баримтыг үндэслэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу зорчих хөдөлгөөнд оролцуулна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Болортуяа “Токио-2020” олимпын эрхээ авлаа

“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматыгийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпын наадмын хоёр дахь эрх авлаа.

Тэрбээр хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметова хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд Тайванийн Мен Хуан Хиг цэвэр ялав.

Categories
мэдээ улс-төр

Сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг нийслэлийн сонгуулийн хороод санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа.

Иймд сургалтын бүртгэл, сорилтой холбоотой дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэл, сорил хаагдсан. Хэсгийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сорил цэс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн идэвхжинэ.
2020 онд сургалтад хамрагдан, сорилд тэнцсэн албан хаагч та “Сургалтын бүртгэл” цэс рүү нэвтэрч өөрийн хувийн мэдээллээ шинэчлээрэй.
2020, 2021 оны гэрчилгээтэй албан хаагч та “СОНГУУЛИЙН ХОРООНД АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН НЭЭЛТТЭЙ БҮРТГЭЛ”- дээ бүртгүүлээрэй.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даргаа буудаад зугтсан цэргүүд Бугат сумын Шар сайрын хөндий уруудан Алаг нуур руу явжээ

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь дөрөвдүгээр сарын 8-ны 18 цаг 30 минутын орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус хоёр байлдагч Бугат сум Шар сайрын хөндий уруудан Алаг нуур луу явсан мөр илэрчээ.

Иймд тус нутгийн ард иргэдийг сэрэмжтэй байж, сэжигтэй хүн илэрвэл нэн даруй 99253995 99315566 99059238 дугаарт мэдэгдэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхины хурд түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Иймд,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар зайлшгүй шаардлагатай үед хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Зах, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт, шалгалт хийнэ

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зах, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт, шалгалт хийж ажиллана гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 20 дугаар тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж”-ин дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.

Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд дараах арга хэмжээ авч ажиллах тухай Улсын байцаагчийн Албан шаардлага гарлаа. Үүнд:


1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах

2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах

3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх

4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх

5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх

6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.

Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах арга хэмжээ авах болно.