Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 3091 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Монгол Улсын хэмжээнд 3091 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна.

Залуус, хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй өвдөх тохиолдлууд байдаг. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тэгэхээр гадуур явахгүй байх, хөл хорио тогтоосон байхад алхаж явах боломжтой юм чинь гээд найзуудаараа уулзах зэргийг болих хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

Өнгөрөгч гурван хоногт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг хоёр, нийслэлд нэг хүн амиа алджээ.

2021 оны 04 дүгээр сарын 09,10,11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 671 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 465 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

– Мотоцикл онхолдох хэлбэрээр-1 /Жолооч/

– Автомашин онхолдох хэлбэрээр-1 /Зорчигч/

– Явган зорчигч мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –7

– Мөргөлдөх хэлбэрээр-2

– Мотоцикл онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

2021.04.09-ны өдрийн 18:00 цагийн орчим Дундовь аймгийн Өндөршил сум “Эргэн шанд” гэх газарт сумын төвөөс 40 км, шороон замд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

2021.04.10-ны өдрийн 13:00 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай баг “Улаан үзүүр” гэх газар сумын төвөөс 13 км, асфальтан замд хувийн эзэмшлийн Hyundai-Porter маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

2021.04.10-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эх, Жамсран уулын хойд замд Д жолоочтой Hyundai-Porter маркийн автомашин, явган зорчигчийг мөргөж, амь насын хохироосон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 108, Орон нутагт 43 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ спорт

МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон бөгөөд үдээс өмнө 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул нар олимпийн наадмын эрхээ халааслаад байлаа. Тэгвэл хэдхэн хоромын өмнө 76 кг-ын жинд “Афин-2004”, “Лондон-2012” олимпийн наадамд оролцож явсан, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, ирэх сард 39 нас хүрэх Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа олимпийн наадмын тав дах эрхийг авчирлаа. Түүний жинд таван бөх тойргоор барилдаж Кыргызстаны Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдсан ч манай бөх Энэтхэгийн Поожаг 3:1-ээр, БНСУ-ын Жон Сёо Йоныг 6:3-аар ялаад байв. Тэгвэл эрх авах үгүйгээ шийдэх шийдвэрлэх сүүлийн барилдаанд Узбекистаны Шахрибону Эльеваг туршлага заан цэвэр ялснаар найман жилийн давтамжтайгаар олимпийн эрхээ халаасаллаа.

Алматыгийн дэвжээнд өнөөдөр манай таван бүсгүй барилдснаас хоёр алт (Б.Болортуяа, Б.Хонгорзул), хоёр мөнгө (Ц.Намуунцэцэг, О.Бурмаа), нэг хүрэл (С.Цэрэнчимэд) медаль хүртсэн төдийгүй дөрөв нь олимпийн эрхээ авч, зорилгоо 80 хувьтай биелүүллээ. Эмэгтэйчүүдээс ганцхан 62 кг-ын жинд эрх дутуу үлдсэн бөгөөд тавдугаар сард Болгарт болох дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар үлдлээ. Дэлхийн тэмцээнээс энэ жинд олимпийн хоёр бус гурван эрх олгож магадгүй. Хоёр жилийн өмнө “Нур-Султан 2019” дэлхийн аваргад БНАСАУ-ын Рим Жон-Сим тавдугаар байр орж эрхээ авсан билээ. Хойд Солонгосын тамирчид коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн олимпийн наадамд оролцохгүй гэж шийдсэн юм. Тиймээс 53, 62 кг-ын жинд нэг квот нэмэгдэх магадлалтай бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо одоогоор ямар шийдвэр гаргаснаа хараахан зарлаагүй байна.
Ази тивээс одоогоор олимпийн наадмын эмэгтэйчүүдийн төрөлд Япон, БНХАУ бүтэн багаараа, манай улс тав, Казахстан, Энэтхэг, Кыргызстан тус бүр гурван эрх аваад байна. Маргааш барилдах эрэгтэй бөхчүүдээ амжилт хүсье.
АЗИ ТИВЭЭС ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД:
50 кг: Юи Сүсаки (Япон), Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол)
53 кг: Бат-Очирын Болортуяа (Монгол), Татьяна Аманжол (Казахстан)
57 кг: Болдсайханы Хонгорзул (Монгол), Аншу (Энэтхэг)
62 кг: Жиа Лон (БНХАУ), Сонам Малик (Энэтхэг)
68 кг: Зоу Фенг (БНХАУ), Меерим Жуманазарова (Кыргызстан)
76 кг: Айпери Медет Кызы (Кыргызстан), Очирбатын Бурмаа (Монгол)
Categories
мэдээ нийгэм

Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.

Үүнд:

-“Буянт-Ухаа” спортын ордон,

-БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,

– СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай

Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахмадуудыг гэрээр болон тусгай автобусаар зөөж дархлаажуулалтад хамруулна

Өнөөдрөөс дүүргүүдэд дархлаажуулалтын суурин цэгийг ажилуулж, 60-аас дээш насныхныг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Дүүрэг тус бүрд гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 704 хүнээс “Covid-19”-ийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 704 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 598 нь Улаанбаатар хотод, орон нутагт 106 байна. Тодруулбал, Хөвсгөл 3, Ховд7, Архангай 3, Төв 28, Баянхонгор 6, Дундговь 9, Сүхбаатар 9, Дорнод 1, Сэлэнгэ 8, Өвөрхангай 7 тохиолдол байна.

Мөн халдварын улмаас гурван хүн нас барлаа. Ингэснээр нас баралтын тоо 25-д хүрэв.Үүнийг задалбал 73,79, 60 настай иргэд нас барсан байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15718 боллоо.

Сүүлийн 24 цагт 357 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9516 болов.

Өнөөдрийн байдлаар 2637 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн:1912

Хүндэвтэр:588

Хүнд: 188

Маш хүнд: 19 хүн байна” гэв.

Дэлхий дахинд 646.863 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 483.188 иргэн эдгэрсэн байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Өргөө кино театраас Ахуйн үйлчилгээний төв хүртэлх замын голын хэсгийг зүлэгжүүлнэ” гэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ. Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн.

Энэ жил талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч Охь мандал ХХК нь 2019 онд Аюушийн өргөн чөлөө буюу Өргөө кинотеатрын уулзвараас баруун тийш Саппорогийн уулзвараас хүртэлх замын голын булеварьт 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн арчилгааг тус компани хариуцан өдөр бүр хийж байна.

Өргөө кинотеатраас Ахуйн үйлчилгээний төв хүртэлх замын голын хэсгийг зүлэгжүүлнэ

Тохижилтын ажлыг өчигдөр 6 цагт эхлүүлж, 11 цагийн байдлаар 3 секторын хөрс хуулалт, эвдэрч муудсан хайснуудыг авах, хөрсөн доор үлдсэн рекламны самбарын суурь бетон бутлах зэрэг ажлуудыг ХТГ-ын 30 гаруй ажилчид, 2 экскаватор бусад техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна.

Хотын Ерөнхий менежер, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай газар дээр нь ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

“Aлибаба” компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ

Хятадын засгийн газрын зохицуулах хорооноос онлайн худалдаагаар дэлхийд тэргүүлэгч Алибаба компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ. Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр торгууль юм. Зохицуулах хороо Алибаба компанийг олон жилийн турш зах зээлд давуу байдлаа ашиглан шударга бус өрсөлдсөн гэж буруутгасан юм байна. Тус компани дээрх торгуулийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулахаа мэдэгджээ.

Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард болсон нэгэн чуулганы үеэр Хятадын засгийн газрыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл хийсэн. Үүний дараа тус улсын эрх баригчид Алибаба төдийгүй түүнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоодын бусад компаниудад шалгалт хийжээ. Өнгөрсөн сард монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хэд хэдэн компанийг торгожээ. Үүнд улсдаа дээгүүрт орох Tencent, Baidu зэрэг байгууллагууд багтсан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн тамирчид олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцоно

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нөөс 27-ны хооронд зохион байгуулагдана.

2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахалын улмаас нэг жилээр хойшилсон билээ.

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийг өргөлтийн холбоо Токио-2020 олимпийн эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм.

Энэ удаагийн Азийн АШТ нь олимпийн эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм.

Азийн аварга шалгаруулах алтан цувралд манай улс долоон тамирчнаа илгээсэн бөгөөд ОУХМ Цэнхэржавын Хосбаярын удирдлагад оролцох юм.

Эмэгтэй:

  • 59 кг-д Э.Энхтамир,
  • 71 кг-д Г.Ануужин,
  • -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр,
  • +87 кг Э.Билэгсайхан,

Эрэгтэй:

  • 67 кг Э.Мөнхдөл,
  • 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

нэг буюу түүнээс олон хүн болон "AWF 1958 2020 ASIAN WEIGHTLIFTING CHAMPIONSHIPS (Qualification Event for 2020 Tokyo Olympic Games) 16-25 April 2021 in Tashkent, Uzbekistan CHAMPIONSHIPS TASHKENT 2020 AWF T 10 WEIGHTLFTING CHAMPIONSHIPS TASHKENT ਹ 2020" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ны өдрийн Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги, Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийг хүргэж байна.