Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Дахин 21 хоног хөл хорио тогтоож вакцинаа хийвэл долдугаар сарын 1 гэхэд халдварыг хяналтанд авах боломжтой

Хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна.

Эхний ээлжинд 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна.

Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байгаа. Тухайлбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа.

28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орох тооцоолол хийгээд байна.

Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тохиолдолд тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Эмнэлэгт ковидоор нас барсан иргэдийг чандарлан оршуулж байна

About 30% of COVID deaths may not be classified as such | CIDRAP

Өнөөдөр халдварын улмаас 20 настай эрэгтэй, 60 настай эмэгтэй нас барсан. Ингэснээр улсын хэмжээнд халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 27 боллоо. Сүүлийн долоо хоногийн хугацаанд халдварын улмаас 10 гаруй хүн нас бараад байна. Тэгвэл нас барсан иргэдийг хоёр төрлийн журмын хүрээнд оршуулж байгааг ЭМЯ-аас мэдээллээ. НОК-оос “Улаанбаатар буян” компанитай гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд гэртээ нас барсан хүний цогцост хүрэлгүйгээр тусгай уутанд хийж ар гэрийнх нь саналыг харгалзан үзэж цөөн тооны хүмүүс байлган оршуулах ажлыг хийж байгаа юм байна. Харин эмнэлэгт нас барсан иргэдийг Эрүүл мэндийн сайдын тусгайлсан журмын хүрээнд эмнэлгийн моорогт цогцсыг хадгалан чандарлан оршуулж байгаа юм.
Categories
мэдээ цаг-үе

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам аравдугаар сард ашиглалтад орно

Ерөө, Хүдэрийг холбосон замын ажлыг концессын гэрээгээр хийнэ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайдад хандан “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулах хугацааны талаар” асуулга хүргүүлжээ.

Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн байна.

Тус асуулгын хариуд “Завхан аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажиллаж байна. Тус аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК шалгарч 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай 20.9 сая ам долларын төсөвт өртөгтэй гэрээг байгуулсан ба хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сард эхлүүлсэн.

Барилгын ажлын талбайд өнгөрсөн жил газар шорооны ажил 98%, суурийн ажил 70%, асфальт бетон хучилтын ажил 68%, хиймэл байгууламж буюу төмөр бетон хоолойн ажил 85%, Загастайн голын гуурийн ажил 95.0%, Хатавчийн голын гүүрийн ажил 93.0%-тaй хийгдсэн бөгөөд энэхүү авто замын барилгын ажлын гүйцэтгэл 76.5%-тaй байна.

Тосонцэнгэл-Улиастай Чиглэлийн 67 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нээсэн бөгөөд үүнээс 40 км авто зам нь асфальт бетон хучилтаар, 24 км авто зам нь хайрган шороон замаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа.

Тухайн төслийн гүйцэтгэгч компани барилгын угсралтын ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 15-ньг өдөр эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэх ба энэхүү авто замын барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өндөгний уураг шим тэжээлээрээ эхийн сүүний дараа ордог

How to Cook Eggs Perfectly With Every Method | Eat This, Not That!

Хөл хорио тавигдах сургаар иргэд хүнсээ яаравчлан бэлдэж, энэ үеэр өндөг хамгийн эрэлттэй хүнсний бүтээгдэхүүн болдог. Гэхдээ өндөг үнэхээр эрүүл хүнс үү, үгүй юү, өндөг хүний бие дэх холестериныг нэмэгдүүлдэг үү?, эрүүл мэндэд тустай гэсэн эргэлзээтэй асуултууд их байдаг.


Өндөг ямар ач тустай вэ?

Өндөг нь дунджаар 13 хувь нь уураг, 73.6 хувь нь ус, 13 хувь нь тос, 0.60 хувь нь нүүрс ус, 1 хувь нь кальци, фосфор зэргээс бүрддэг. Мөн өндгөнд А, В, В12, D, E зэрэг 13 төрлийн витаминууд юугаар ч орлуулашгүй амин хүчлүүд эрдэс бодисууд байдаг.

Өндөгний уураг чанарын хувьд эхийн сүүний дараа ордог байна. Чанарын шаардлагыг бүрэн хангасан 1 өндгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ 100 ккал бөгөөд тэжээллэг чанараараа 40 гр үхрийн мах, 200 гр сүүтэй тэнцэж насанд хүрсэн хүний 1 өдрийн уураг, эрдэс бодисын хэрэгцээний 4-5 хувь, витамины хэрэгцээний 10-30 хувийг хангадаг төгс чанартай бүтээгдэхүүн юм. Иймээс өндөг нь сувиллын чанартай бүтээгдэхүүнд тооцогддог. Өндөгнөөс ангаахай гараад 5 хоног юу ч идэлгүй амьдарч чаддаг гэдгээс үзэхэд өндгөнд амьдралын хэрэгцээт бүх юм байж байдаг гэсэн үг юм.
Hard Boiled Eggs (+ Easy Peel Tips) | Downshiftology

Өндөгний хамгийн үнэт хэсэг нь шар уураг бөгөөд уураг, өөх тос, эрдэс бодисуудаас гадна А ,С, D, E зэрэг витаминуудыг агуулсан байдаг. Харин цагаан уураг нь булчин, эд эсийг нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.

Нэг өндгөнд агуулагдах холестерин /өөх тос/ нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй нь батлагдсан. Учир нь өндөгний шаранд агуулагддаг лецитин нь ходоодны хананд хуримтлагдах өөх тосыг үгүй хийдэг тул тэнцвэрийг хадгалагч болдог.

Гэхдээ та нэгээс илүү олон өндөг идэх гэж байгаа бол зөвхөн өндөгний цагаан уураг л идээрэй. Өдөрт нэгээс илүү бүтэн өндөг иддэг хүмүүс зүрхний шигдээс, таргалалт, чихрийн шижин өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй болдог байна.

Өндгийг хэдэн минут чанах вэ?

Как варить яйца - как сварить яйца всмятку, круто, в мешочке,  по-американски | Факты ICTV

Өнгөрсөн жил хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр өндөг идэж заншсан хүмүүсийн хувьд зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг бөгөөд өндөг огт иддэггүй хүмүүстэй харьцуулахад цус харвалт болох магадлал хамаагүй бага байгааг анзаарсан байна.

Хэрхэн хадгалах ёстой вэ?

Is egg good or bad? Know how to find these ways without boils - TezzBuzz

Өндгийг 0-2 градуст 120 орчим хоног хадгалж болно. Харин хөргөгчинд 15-20 хоног хадгалж болно. Бор цагаан өндөгний чанарын ялгаа гэж байхгүй. Энэ нь өндөглөгч тахианы өднөөс хамаардаг. Цагаан өд, залаатай тахиа цагаан өндөг, хар өд улаан залаатай тахианаас бор өндөг гардаг байна. Мөн хальстай өндгийг чанах, хагалж шарахаасаа өмнө угааж хэрэглэж сурах хэрэгтэй. Учир биднийг айлгаад буй шувууны ханиадны вирус, элдэв нян бактери өндгөн доторх зvйлээр биш хальсны гадаргуугаар дамждагийг санах.

Өндөгний шинэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

How to test for Fresh Eggs

Саванд өндөг далд орохоор хvйтэн ус хийгээд өндгөө хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж, дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна, хэрэв өндөг живсэн ч ёроолд хүрэлгүй усанд босч, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн үг. Харин ус руу ер живэхгүй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Өндөг шинэ бол цагаан уураг нь цав цагаан, шар уураг биетэй байдаг.

Амттай хоолны санаанууд

Scrambled Eggs With Cream Cheese

How to hard boil eggs perfectly, plus 5 easy breakfast recipes

Easy Breakfast Quesadilla Recipe - Pumpkin 'N Spice

Ham and Swiss Omelet Recipe: How to Make It | Taste of Home

Easy Vegetarian Omelet With Bell Peppers Recipe

Breakfast Omelet with Chicken, Spinach, Tomatoes and Cheese!

Turkey Bacon and Egg Breakfast Cups - The Flying Couponer

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Олон улсын жазз хөгжимчдийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ

Европын эмэгтэй жазз уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Women In Jazz” олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ.

Тодруулбал, Герман улсад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцдаг Э.Шүтээний уран бүтээл уг тэмцээний шилдэг 25-д сонгогдсон байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар явагдах аж.

Тэрбээр “Элбэрэл”, “Гэргий” зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г. Эрдэнэбаатарын охин юм.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймаг руу зорчих иргэд төлбөртэй шинжилгээ өгч нэвтэрнэ

Дархан-Уул аймгийг зорьж буй иргэд пост дээр Covid-19 илрүүлэх төлбөртэй түргэвчилсэн оношлуурт хамрагдсаны үндсэн дээр нэвтрэхээр болсон байна. Өчигдөр (2021.04.12) 11:00 цагийн байдлаар тус аймагт найман халдварын тохиолдол батлагдаж, нийт 202 хүн халдвартай нь батлагдсан. Эдгээр тохиолдлуудын хувьд нэг нь Хонгор сумын иргэн, хоёр нь Өмнөговь аймгаас ирсэн иргэн бол гэрийн тусгаарлалтад байсан нэг, Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн жолоочоос тус тус халдвар илэрсэн байна.

Эмчлэн тусгаарлах байрнаас өчигдөр (2021.04.12) 11 иргэн гэрийн тусгаарлалтад шилжиж, нийт 48 иргэн эмчлүүлж байгаагаас нэг иргэний биеийн байдал хүндэвтэр буй талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Түүнчлэн Дархан сумын хоёр баг буюу Ширээ нурууны 14 иргэнээс Covid-19-ийн тохиолдол батлагдаж, 30 орчим иргэн ойрын хавьтал болсон. Үүнтэй холбогдуулан 72 цагийн хугацаанд Ширээ нуруунд зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдээс PCR шинжилгээ авч эхэлсэн байна.

Эхний ээлжинд халдварт өвчлөл илэрсэн айл өрхүүдийн ойролцоох 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулах аж. Өнөөдөр халдвар бүртгэгдээгүй бусад хэсгийн өрх бүрээс нийгмийн харилцаанд түлхүү оролцдог нэг гишүүн гэр бүлээ төлөөлж шинжилгээнд хамрагдах юм байна.

Хөл хорионы гурав дахь өдөр иргэдийн шинжилгээний хариу гарна. Шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлно гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд 8 шүүгч ажиллахаар болов

Дээд шүүх хурлуудаа товложээ | News.MN

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжийг хангахаар зорьсон байна.

Иймд нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим 7, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтов.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга, зоригтой хүргэх нөхцөл бүрдлээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдлаа. Та энэхүү хуулийг санаачилсан. Яагаад энэ хууль манайд чухал вэ?

-НҮБ-аас энэ тунхаглалыг баталж, загвар хуулийг нь гаргаж, гишүүн орнууддаа энэ хууль улс орнуудын хүний эрхийн тогтолцоог илүү баталгаатай, төгөлдөржүүлж, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм аа гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн. Ингэхдээ НҮБ-аас хүний эрхийн хамгаалагчийн тусгай илтгэгчийг томилж, улс орнуудад явуулж ажил-луулсан байдаг. Монголд ажилласан НҮБ-ын тусгай илтгэгчийн гаргасан дүгнэлтийг манай иргэний нийгмийн байгууллагууд бариад Хүний эрхийн үндэсний коммис (ХЭҮК)-т хандсан байна. Тэд хамтарч хуулиа боловсруулаад над дээр санал тавьж орж ирсэн.Өөрөөр хэлбэл, намайг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга байхад энэ хуулийг санаачлах үйл ажиллагаа эхэлсэн. Манай улсын хүний эрхийг хамгаалах, хангах үйл ажиллагаанд нэн чухал хууль байсан учраас би дэмжсэн. Монгол Улсын Их хурлаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар бид Азидаа ийм хууль баталсан анхдагч улсуудын тоонд орно. Хүний эрх хамгаалагчийн талаарх ойлголтыг хуульчилснаар бид эрх зүйн тогтолцоондоо цоо шинэ ухагдахууныг оруулж ирж байгаа юм.

-Хүний эрх хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл давхар хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай хуультай болж байгаа нь ямар учиртай вэ гэж асуух хүмүүс байна. Энэ хуулийг манай улсад нэвтрүүлэх ямар тодорхой шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэх вэ?

-Хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажилладаг хамгаалагчид өөр дээрээ том эрсдэлийг авдаг.Манай улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид маань аюул заналхийлэл, дарамт шахалтад өртөх, тэр бүү хэл амь насаа алдах эрсдэл үүсч байсан олон жишээ бий. Хүний эрхийг хамгаалж дуугарч байгаа тэмцэгчдээ хуулийн хамгаалалтад оруулж, статусыг нь баталгаажуулж өгөхгүйгээр энэ хүмүүс цаашид урам зоригтойгоор асуудлыг гаргаж тавьж, дуугарч чадахаа больдог юм байна.

Хүний эрхийг хамгаалж, зөрчлийг арилгуулахад тэмцэгчид дуугарахаа болих үед хүний эрхийн зөрчил улам ужгирдаг. Тиймээс энэ хууль маш чухал. Энэ хууль батлагдсанаар хүний эрх хамгаалагчид цаашид дуу хоолойгоо илүү чанга, зоригтой хүргэх нөхцөл бүрдсэн учраас тэр хэрээр нийгэмд хүний эрх хэрэгжих магадлал ихэснэ. Хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага хэн бүхэн энэ хуулиар хамгаалагдах юм. Өөрөөр хэлбэл, төрийн статустай ХЭҮК-ын таван гишүүдээс гадна хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцдэг бүх хүн энэ хуулиар хамгаалагдана.

Таны асуусан шиг,хүний эрх хамгаалагдсан шүү дээ гэж яриад байна л даа. Гэтэл тийм биш байгаа нь амьдрал дээр төрөл бүрээр хохирол амсаж буй иргэдийн жишээн дээрээс харагдаад байна. Энэ тэмцлийг өдөр бүр бусдын төлөө хийдэг хүмүүс энэ дарамтыг мэдээд, мэдрээд, хуулийг гаргах хүсэлтээ тавиад байна. Бор зүрхээрээ бусдын төлөө явж буй энэ хүмүүст өнөөгийн манай хуулинд байгаа механизмууд хангалттай хамгаалахгүй байгааг өөрсдөө хэлээд байна. Ийм байхад та нар зоригтой бусдын төлөө ажил гээд захиргаадах гээд байгаа нь тун зохисгүй. Энэ хуулийн хэрэгцээ байгааг дараах энгийн жишээнээс тод харж болно. Коронавирусийн халдвар тархсан бүс рүү эмч, сувилагч нарыг оруулахдаа тусгай хувцас хэрэглэл өмсгөж нэвтрүүлдэг биз дээ. Өвчтөн, эмч хоёр адилхан л хүн юм чинь эмч та энгийн хувцастайгаа ор гэдэггүйтэй л адил. Тусгай нөхцөл рүү ороход тусгай зохицуулалтыг нь хийж өгч,хуулиараа ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөх ёстой. Энэ хууль үүнтэй адил.

-Хүний эрх хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо хэрхэн ажиллах вэ. Мөн хүний эрхийг хамгаалагчийг яг яаж хамгаалах юм бэ?

-Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллана. Энэ хороо хүний эрх хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, хуулийн дагуу шаардлагатай хамгаалах арга хэмжээг авахуулж, хариуцлага тооцуулахаар ажиллах юм.

Жишээлбэл, орон нутагт нэг том дарга бусдын эрхийг зөрчсөн үйлдэл хийчихлээ. Тэрийг нь илчилж, хүний эрхийг хамгаалж дуугарсан хүнийг нөгөө дарга “чи яасан их намайг шүүмжилдэг юм” гээд айлган сүрдүүлэх, дарамтлах асуудал гарлаа гэж бодъё. Энэ тохиолдолд одоо ийм шинэ хууль байгаа учраас тэр дарга уг хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож, тэр хүнд халдвал асуудалд орохоо ойлгон наад зах нь дур зоргоороо аашлахгүй болгоомжлох болно.Нөгөө талаас хэрвээ хүний эрх хамгаалагчид дарамт шахалт үзүүллээ гэж Хүний эрхийг хамгаалагчийн асуудлаарх хороонд гомдол очих тохиолдолд хариуцлагын асуудал бүр тодорхой болох боломжтой.Аливаа дарамт шахалтад орсон хүний эрхийг хамгаалагч “надад дарамт ирж байна, хамгаалах арга хэмжээ авч өгөөч” гэж холбогдох хороондоо хандах юм. Энэ хороо эрсдэлийн үнэлгээ хийгээд холбогдох цагдаа, хууль хяналтын байгууллагад нь асуудлыг шилжүүлж, хуулийн дагуу захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн нөхцөл бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн зөрчлийг газар дээр нь илчлэх, хууль хяналтын байгууллагын анхааралд хамгийн дөт замаар идэвхтэй, сэтгэлтэй хүмүүсийн оролцоо, хүчээр хүргэх боломжтой болсон учраас энэ хуулиар дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлыг нийгэмд буй өөрийнх нь дотоод нөөц, хүчинд үүрүүлж, хүний эрхийг хамгаалах тогтолцооны хүрээг нэн өргөсгөн тэлж, нийгэмд бүхэлд нь шингээж өгсөн хууль болсон гэж хэлээд байгаа юм.

-Хүний эрхийг хамгаалагчийн хороо ямар бүтцээр ажиллах вэ. Ямар хүмүүс томилогдон ажиллах юм. Хараат бус ажиллаж чадах уу гэдэг асуудал чухал байна?

-Хороо долоон гишүүнтэй байна. Хараат бус ажиллахыг хуулиар тодорхой зааж өгсөн. Нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт явуулж гишүүдийг сонгоно.Мэргэжлийн өндөр ур чадвартай, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний болон олон улсын түвшинд ажилласан туршлагатай байх, сүүлийн таван жил улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, хараат бус байх, хүний эрхийн чиглэлээр байнга ажилладаг, олон нийтэд хийсэн ажлаараа танигдсан, нэр хүндтэй байх гэх зэрэг өндөр шалгууртай. Дээр нь энэ долоо хүний нэг нь хүний эрхийн комиссын гишүүн байна гэж заасан. Гэхдээ давуу байдлыг үүсгэхгүйн тулд долоон гишүүн жил жилээр тойроод хороог удирдаад явахаар хуулинд тусгасан.

-Нөгөө талаар хүний эрх хамгаалагч нь өөрөө хараат бус ажилладаг, ёс зүйн доголдолгүй байх асуудал чухал. Энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Хүний эрхийг хамгаалах гэж байна гээд бусдын эрхийг зөрчих ёсгүй. Угаасаа хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаална гэдэг нь маш нарийн мэргэжил. Түүнээс биш баахан популизм яриад л, хүнийг гүжирдэж гүтгэснийгээ хүний эрхийг хамгаалж байна гэж яриад, нэг хүний эрхийг хамгаалах гэж нөгөө хүний эрхийг зөрчихийг зөвшөөрөхгүй. Жишээлбэл, сургаар энэ ёстой үл бүтэх хүн, баахан ийм буруу үйл ажиллагаа хийгээд хүний эрх зөрччихөж гэсэн таамаг төдий юм ярьж нэгийг буруутгаад нөгөө хүний эрхийг хамгаална гээд байвал энэ хуулийн хамгаалалтад орохгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд, хуулийн дээсийг давалгүйгээр хүний эрхийг хамгаалахыг л энэ хууль зохицуулаад байгаа юм. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалагч этгээд хуулинд нэн хүндэтгэлтэй хандаж ажиллах үүрэгтэй. Хуулинд нэн хүндэтгэлтэй хандана гэдэг бол ёс суртахууныг эрхэмлэн ажиллахыг л хэлээд байгаа юм. Иймээс хүний эрхийг хамгаалагч хүн бол хуулинд дуулгавартай, өндөр ёс суртахуунтай хүн баймаажин л энэ хуулийн хамгаалалтад хамрагдах юм. Ер нь хүний эрхийн хууль хөгжлийн эцсийн цэгтээ ирээгүй байгаа.Цаашид нэмж оруулах зүйлүүд олон байна. Хууль шинэчлэгдсэн, одоо дахиж шинэчлэх ёсгүй гэж болохгүй. Амьдрал дутуу юмыг газар дээр нь нэмээд л гараад ирж байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахгүйгээр хүний эрх бүхэлдээ доголддог юм байна гэдгийг амьдрал зөвхөн манайд төдийгүй бусад олон оронд харуулсан байна. Иймээс бид энэ хуулийг баталлаа. Цаашид дутуу зүйл байвал амьдрал харуулаад л өгнө. Тэгэхээр дутагдаж буй зүйлийг амьдрал харуулмагц дараагийн удаад нөхөөд л гүйцээн зохицуулах ёстой.

-Монголд хүний эрхийн зөрчил ямар түвшинд байна гэж үзэх вэ?

-Хамгийн их яригдаж байгаа сэдэв өнөөдөр юу байна вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Өдөр бүр хүний эрх зөрчигдөж байгаа хэргүүд мэдээлэгдэж байна. Саяхан алба хааж байсан цэрэг амиа алдлаа, гэр бүлийн хүчирхийлэл газар авсаар байна, бэртэл дагуулсан халдлага, зодоон гарч байна, албан тушаалтнуудын хариуцлагагүй, авлигажсан хэргүүд гарсаар байна. Энэ бүгдийн дүнд иргэдийн эрх ашиг хохирч байгаа талаар бүгд л ярьж байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагын авлигажсан, хонгилжсон байдлын цаана харагдахгүйгээр дандаа хүний эрхийн зөрчил явж байдаг. Хилс хэрэг бол хүний эрхийн хамгийн том зөрчил. XXI зуунд байх ёсгүй зөрчил. Энэ бүх хүний эрхийн зөрчлийн төлөө дуу хоолойгоо хүргэж, тэмцэж, ажиллаж байгаа тэмцэгчид маань өөр дээрээ том эрсдэл авч байдаг. Өмнө нь байгаль хамгаалагч залуу амиа алдаж, энэ талаар нийтлэл бичиж байсан сэтгүүлч мөн амь насаараа хохирсон. Хэрвээ тэр үед хүний эрхийн хамгаалагчийн хууль байсан бол өөр нөхцөл байдал үүсч болох байсан байх. Маш түргэн хойшлуулшгүй арга хэмжээ авч, хүний эрхийн тэмцэгчийг хамгаалалтад авсан бол тэдний амь нас эрсдэх байсан уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөх байсан байх. Бас нэг зүйлийг энд хэлэх ёстой. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргачихаад би том тушаалтан юм чинь хариуцлага хүлээхгүй байж чадна гэж горьдоод яваад байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд, хүний эрх бол дэлхийн асуудал. Хэрэв, Монголын төр хүний эрхийн зөрчлийг тоохгүй байгаа бол дэлхий дээр хариуцлага тооцдог байгууллагууд байдгийг бас санаж байхад илүүдэхгүй.

-Хүний эрхийн ноцтой зөрчил гарах бүрт ХЭҮК-ыг ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Энэ хууль хэрэгжсэнээр хэр өөрчлөлт гарах бол?

-Хүний эрхийн асуудлыг угаасаа нэг, хоёр байгууллагад даатгаад орхичихдог асуудал огт биш. ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах институциүдээс нэлээн голлох инстутици нь мөн. Тэр утгаараа хүний эрхийн аливаа зөрчил, асуудал үүсэхэд манай дарга нар Хүний эрхийн комиссын таван гишүүнийг та нар ажлаа хийсэнгүй гэж загнадаг. Таван хүн улсын хэмжээнд байгаа хүний эрхийн бүхий л зөрчил асуудалд нэг бүрчлэн хүрч ажиллах бололцоогүй. Тэр байтугай төрийн механизм нь бүхэлдээ бүх газар хүрч ажиллаж чаддаггүй шүү дээ. Угаасаа хүний эрхийг хамгаалах асуудал маш өргөн ойлголт. Цаг, минут тутамд хүн эрхээ эдэлж, үүргээ үүрч явж байдаг. Энэ бол гурван сая оролцогчтой том систем байхгүй юу. Гурван сая хүний хувь заяаг төрийн оролцоотой ганц комисс хариуцаж ажиллах боломжгүй. Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь энэ хуулиар хүний эрхийг хамгаалах, зөрчлийг харж хянах боломжийг нийгэмд өөрт нь шингээж өгч байна. Өөрөөр хэлбэл, төр нь өөрөө хүний эрхийг хамгийн их зөрчдөг. Тэгэхээр төрийн гаднах иргэний нийгмийн байгууллагууд өөрөө өөрийгөө хамгаалж чаддаг болсноор, хүний эрхийн зөрчлийг арилгахын төлөө, урьдчилан сэргийлэхийн төлөө зүтгэх, оролцогчдын тоо нэмэгдэж, энэ хэрээр хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа бэхжинэ.

-Энэ хуулийг сая хэлэлцэж байхад хүний эрхийн байгууллага гадны байгууллагаас тусламж хэлбэрээр санхүүждэг тухай хөндөгдөж байсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Террорист, нэр нь тодорхойгүй этгээд, байгууллагаас санхүүжилт дэмжлэг авахыг хорьсон. Харин эдгээрээс бусад байгууллагаас тусламж авах нь нээлттэй. Бидний өнөөдөр эдлээд явж байгаа хүний эрхийн хуулиудыг монголчууд өөрсдөө санаачилж гаргаж ирээгүй. НҮБ болон бусад хүний эрхийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаатайгаар, санхүүжилттэйгээр өнөөгийн манай хүний эрхийн хуулиуд боловсрогдож, батлагдсан. Жишээлбэл, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн тогтолцоо социализмын үед байгаагүй. Сэтгүүлч хүн одоогийнх шиг дуртай цагтаа төрийн өндөр албан тушаалтнаас хаа таарсан газраа хэл амыг нь сугалах дөхөн мэдээлэл авч чаддаггүй байсан. Хэрвээ тэгвэл төр засгийн бодлогоос зөрсөн юм ярилаа гээд шоронд явдаг ийм үе байлаа. Харин өнөөдөр энэ эрх дархан хамгаалагдсан байна. Хүний эрх бол уул уурхай биш, ухаад аваад гарчихгүй. Тиймээс гадны туслалцаатайгаар дэвшүүлэн хөгжүүлсээр байх ёстой зүйл. Гадны тусламж, дэмжлэгтэйгээр ийнхүү бүрэлдсэн хунийг хамгаалдаг тогтолцоо нь гараад явчихгүй, Монголдоо үлддэг. Тиймээс энэ асуудал дээр гадныхнаас жийрхэлгүй хамтран ажиллах хэрэгтэй. Тэгээд ч хүний эрх бол дэлхийн асуудал гээд байгаа. Тийм учраас зохих түвшний хүний эрхийн тогтолцоотой байх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш, бас дэлхийн өмнө Монгол төрийн үүрэх үүрэг, хариуцлага юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Байлдагч Х-ийн аав: “Цэргийн ангид чинь дарамт байна уу” гэхэд хүү маань “Цэргийн нууц” л гэдэг байсан

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хүрээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна. Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ “Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан” хэмээн ярилаа. Бид Ховд аймгийн Чандмань сум руу холбогдож иргэн Г-ээс хэрэгт холбогдсон цэрэг Х-ийн талаар тодруулга авснаа хүргэе.

Чандмань сумын иргэн Г: Цэрэгт явахдаа хүсэл эрмэлзэл дүүрэн, баяр хөөртэй байсан хүүхэд шүү дээ

Гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х-ийн талаар тус сумын иргэн Г (нэрийг нь нууцлав) ярихдаа, “Х нь аав ээж болон дүүгийнхээ хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний эцэг эх нь төлөв төвшин зантай, бусдын л адил энгийн амьдралтай, удмын малчин хүмүүс юм. Тэд аймгийн төвөөс 165 километрийн зайтай, сумаас 60 гаруй километр зайд хөдөө мал хариулдаг малчин өрх. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсан учраас болчимгүй үйлдэл гаргасан болов уу. Түүнээс биш эцэг эхийнхээ санаа сэтгэлийг зовоож, нэр нүүрийг нь харлуулах хүүхэд яав ч биш. Х-ийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд “Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна” гэж надад хэлсэн удаатай. Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү.Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг эхдээ хэлээд л, явахгүй гээд аюул болдог шүү дээ. Тэнд нь цэргийн дэглэлт л байсан байх. Ерөөс энэ цэргийн ангиудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй. Манай хүү л гэхэд хоёр жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийг онц дүнтэй төгсөөд цэргийн ангийн нэг албанд нь хуваарилагдаж ажиллах болсон. Тэгтэл өөр хүнийг арын хаалгаар оруулчихаад, хүүг маань эрүүл мэнд дээр нь тэнцүүлээгүй. Бүх үнэлгээг нь муу гаргачихсан байна лээ. Сайн сурдаг, мундаг хүмүүжилтэй хүүхдүүдийг оруулахаас илүү албан тушаалыг дандаа арын хаалгаар шийддэг юм билээ. Аль хичээлдээ муу, хүмүүжлийн доголдолтой хахууль өгч, арын хаалга хэрэглэсэн хэдэн хүмүүсийг офицер даргаар томилохоор чинь ийм хэрэг гарах эрсдэлийг бий болгоод байна шүү дээ. Миний хувьд саяны хэрэг үйлдсэн байж болзошгүй цэргийн ар гэрийнхэнтэй харилцаа холбоотой явдаг. Тэд хүүхдээ буруу хүмүүжүүлэх улс яавч биш” хэмээн хэлсэн юм.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Завхан аймгийн Улиастай суманд 72 цагийн хатуу хөл хорио тогтоолоо

Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоолоо. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр 23:30 цагт хуралджээ.

Тус суманд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн 4 иргэнээс өчигдөр /2021.04.12/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний хариу “Эeрэг” гарлаа.

Нэгэн иргэний аав нь хавдартай учир хотод ирж, мэс засалд орж эмчилгээ хийлгэн буцахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин нутагтаа ирээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан байна. Харин нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчжээ. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж, заримыг нь баривчилсан хэмээн Аймгийн Онцгой комиссын дарга хэллээ. Халдвартай иргэдийг аймгийн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа аж.

Ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байгаа ба дам хавьтлуудыг тодруулахаар ажиллаж байна гэв.