Categories
мэдээ спорт цаг-үе

Токиогийн олимпод оролцох эрх авсан тамирчдын тоо 21 боллоо

Tokyo Olympics: International spectators to be barred from events | News |  DW | 20.03.2021

Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнээс Монголын 5 тамирчин эрхээ авлаа. Ингэснээр Токиогийн олимпод оролцох 21 эрх Монгол улсынх болоод байна.

Одоогоор эрхээ авсан баг тамирчид:

  1. Буудлага. Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  2. Буудлага. Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  3. Буудлага. О.Есүгэн урт буу, эмэгтэй
  4. Буудлага. О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  5. Чөлөөт бөх эрэгтэй 65 кг /Т.Тулга эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  6. Чөлөөт бөх эмэгтэй 68 кг /С.Батцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  7. Чөлөөт бөх эрэгтэй 125 кг /М.Лхагвагэрэл эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  8. Чөлөөт бөх эмэгтэй 50 кг /Ц.Намуунцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  9. Чөлөөт бөх эмэгтэй 53 кг /Б.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  10. Чөлөөт бөх эмэгтэй 57 кг /Б.Хонгорзул эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  11. Чөлөөт бөх эмэгтэй 76 кг /О.Бурмаа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  12. Марафон гүйлт. Б.Мөнхзаяа, эмэгтэй
  13. Марафон гүйлт. Ц.Бямбажав, эрэгтэй
  14. Марафон гүйлт. Б.Сэр-Од, эрэгтэй
  15. Байт харваа. Б.Отгонболд, эрэгтэй
  16. Бокс. Б.Чинзориг, эрэгтэй 63 кг
  17. Бокс. М.Мягмаржаргал, эмэгтэй 75 кг
  18. Бокс. Э.Цэндбаатар, эрэгтэй 57 кг
  19. Ширээний теннис. Б.Болор-Эрдэнэ, эмэгтэй
  20. Ширээний теннис. Э.Лхагвасүрэн, эрэгтэй
  21. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой одоогоор хэн дөрөв явах нь тодорхойгүй байна)

Олимпод оролцох шүүгч:

  • Л.Одгэрэл. Хүндийг өргөлт
  • Э.Саруул. Байт харваа
  • Т.Энхцэцэг. Жүдо

Ирэх олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө.

Манай тамирчдын хувьд цаашдаа жүдо (11-12 эрх), чөлөөт бөх (5 эрх), хөнгөн атлетикийн марафон гүйлт (2-3 эрх), хүндийг өргөлт (1 эрх), таэквондо (1 эрх), 3х3 сагсан бөмбөг (эрэгтэй баг) зэрэг төрлөөр эрхээ нэмэгдүүлэх боломжтой.

Мөн усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд (эрэгтэй нэг, эмэгтэй нэг) Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх өндөр магадлалтай.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Ундармаад оноосон 40 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ.

Хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гуравдугаар сарын 31-нд дахин хэлэлцээд 40 сая төгрөгийг торгуулийг хэвээр үлдээжээ. Түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой, гурван ч удаа хүнд мэс засалд орсон зэрэг баримтыг өмнө нь дутуу, нотариатаар баталгаажуулж бүрдүүлээгүй байснаа засаж ирсэн бөгөөд улсад учруулсан хохирлоо төлсөн, зээлийн хүүг нь ч барагдуулсан, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч, анхан шатны шүүх хурлын үеэр ч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн торгох ял оноосон байна.

Шүүгдэгч Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

​Монголын нутгаар дайрч өнгөрөх хийн хоолойн техник, эдийн засгийн үнэлгээ батлагджээ

Монголын нутгаар дайрч өнгөрөх “Союз Восток” хийн хоолой барих төслийн техник эдийн засгийн үнэлгээ батлагджээ.

Оросын “Сибирийн хүч-2” газын шугамын үргэлжлэл болох уг ажлыг “Газпром” компани гүйцэтгэх юм.
Дүн шинжилгээнд Монгол Улсын газар нутгаар тухайн шугам явж өнгөрөхөд хамгийн тохиромжтой маршрут, түүний урт, диаметр, ажлын даралт, шахагч станцуудын тоо зэргүүдийг нарийн тооцжээ.
“Союз Восток” хийн хоолойн гол шугамын барилгын төсөл төлөвлөгөөний дагуу энэ оны сүүл гэхэд бүрэн гүйцэтгэгдэж дуусна гэж Оросын тал мэдээлж “Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” компанийн хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа” гэж онцолсон байна.

Газпром

-2019 оны 12 дугаар сард Монгол улсын засгийн газар ба “Газпром” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна.

-2021 оны гуравдугаар сарын 11 өдөр хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан.

-2021 оны эхэн үед “Газопровод Союз Восток” компани нь Монгол улсад бүртгэгдсэн. Энэхүү компани нь хайгуулын төсөлт ажил ба “Союз Восток” хийн хоолойн гол шугамын барилгын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг гүйцэтгэхэд зориулагдан байгуулагдсан.

-“Сибирийн хүч – 2” хийн хоолойн шугамын экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч” хийн хоолойн шугамын хүчин чадлыг 1,3 дахин өсгөх чадалтай. Энэ нь баруун ибирээс хийн хоолойг зөвхөн баруун биш зүүн чиглэлд их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно.

Н.Цогзолмаа

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн салбарын ажилчдыг хувийн унаагаар зорчихыг зөвшөөрчээ

Хөл хорионы хугацаанд Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. Улсын онцгой комиссын шуурхай хуралд эмч, эмнэлгийн ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж, шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар, дугаарын хязгаарлалтгүй оролцож болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

​“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 7465 дуудлага иржээ

Шуурхай лавлах 119 утасны ард судлаач, эмч, эрүүл ахуйч 30 оператор  ажилладаг

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд иргэдээс 7465 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт хүлээн авсан дуудлагын 6147 буюу 82 хувийг шийдвэрлэн ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-д ажиллах ажлын байрны тоог хоёр дахин нэмэгдүүлж 16 ажлын байраар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ингэснээр 119 лавлах утсанд хандах иргэдийн хандалтын тоо өмнөх өдрүүдээс 30-50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт хоёр дахин өссөн байна.

2021 оны дөрөвдүгээр сард 119 лавлах утсаар нийт 102422 дуудлага хүлээн авч иргэдэд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн хугацааг энэ сарын 29-нийг хүртэл сунгалаа

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний хугацаа дуусгавар болсон учраас хоёр гишүүний орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийтэд мэдээлсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг дөрөвдүгээр сарын 29-ний 17.30 цаг хүртэл сунгах шийдвэрийг Дээд шүүхийн Тамгын газраас гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Самар түүхээр явсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас баржээ

Хүнсний дэлгүүр дээрэмдсэн гэмт этгээдийг илрүүлжээ

Самар түүхээр явсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тавдугаар багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон талаарх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 1009 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ

Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана – SHILEN.MN

2021 оны дөрөвдүгээр сарын.13-ны 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 179 эмч, ажилтан ажиллаж, 1009 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд нийт 493126 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Categories
мэдээ цаг-үе

БНСУ гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгахаар боллоо

First person: South Korea's COVID-19 success story | Coronavirus, Seoul,  Asia | UN News

Өмнөд Солонгос улсын засгийн газар тус улс дахь 115000 орчим гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгах болсноо өнөөдөр зарлажээ.

Энэ нь цар тахалтай холбоотой хилийн хоригийн улмаас жижиг бизнесийн салбарууд, хөдөө аж ахуй, загасчлалын аж ахуйд үүссэн ажиллах хүчний дутагдлыг нөхөх шийдэл юм байна.

E-9 болон H-2 төрлийн виз эзэмшигчдэд энэ сунгалт үйлчлэх ба өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацаанд визний хугацаа нь дуусч байгаа бол дахин нэг жилээр сунгах ажээ.

Дээрх сунгалтад хамрагдах боломжтой E-9 төрлийн виз эзэмшигч 62,239, H-2 төрлийн виз эзэмшигч 52,357 гадаадын иргэн Өмнөд Солонгост өнөөдөр оршин сууж байгаа юм байна.

2019 онд E-9 визээр ирсэн хүний тоо 51,365 байсан бол 2020 онд 6,688 болж буурсан нь коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдаж, хил хаагдсантай холбоотой гэнэ.

Ижил хугацаанд H-2 визээр гадаад орнуудаас ирсэн хүний тоо 63,339-өөс 6,044 болж огцом буурчээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

Дараах гурван чиглэлд экспресс автобус үйлчилнэ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. Иймээс иргэдийн ачаалал их байдаг 21-р хороолол болон Таван шарын автобусны буудал дээр очсон юм.

Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн. Иргэдийн зорчилт өндөр байна. Хяналт, шалгалтын байцаагч нар иргэд хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч зорчигчдын тоо буурахгүй байна” гэлээ.

Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Өчигдөр нийтийн тээврээр 110898 зорчигч үйлчлүүлсэн. Үүний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлж зорчсон иргэд. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. 36 хувь буюу 40623 зорчигч хөнгөлөлттэй карт ашигласан. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.

Мөн иргэдэд хяналт тавьж буй Нийтийн тээврийн үйлчилгээний газрын шалгагч нар “Ачаалал их байна. Тэр дундаа өглөө 07:00-08:00 цагийн хооронд ачаалал хамгийн их байдаг. Өдөр бол харьцангуй бага байна. Өчигдөр нийт зорчигчдын 30 гаруй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй байх дүр зураг ажиглагдаж байна. Албан хаагчид иргэдийн бичиг баримтыг шалгаж, зарим хүнийг буцааж байгаа. Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд бичиг баримттайгаа явж байгаа ч бичиг баримтгүй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Энгийн иргэд бичиг баримтаа шалгуулдаггүй. Ажилдаа явж байна гэж хэлдэг” хэмээсэн бол иргэд “Автобус ойрхон ирж байгаа ч хүн их байна” гэдгийг хэлж байлаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр автобусны тоог нэмж байгаа ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна. Уг нь хөл хорионы үеэр хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл энгийн иргэд олноор үйлчлүүлж байгааг онцолсон. Мөн үүнд хяналт тавьж, эдгээрт анхаарсан зохицуулалт хийх ёстойг холбогдох албаныханд санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС