Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсчээ

Нийгмийн даатгал таныг гадаадад “харлах”-гүй гэсэн баталгаа болдог

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсчээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 (13.4 хувь ) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2021 оны 3 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1 хувь ) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлана

Хатуу хөл хорионы дэглэмийг өнөөдрөөс /2021.04.14/ чангаруулж, авто зам, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ.

Тодруулбал, Явган хүний хөдөлгөөнийг 06:00- 08:00, 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлах юм.

Цагдаагийн алба хаагчид орц, гудамжны ойролцоо хяналт тавьж, өглөөний 08:00 цагаас явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Харин иргэд өглөө 06:00-08:00, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд гэрийнхээ ойролцоо 3-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй салхилах юм. Мөн 19:00 цагаас хойш хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын алба хаагчид хувийн тээврийн хэрэгслээр улсын дугаарын тэгш сондгой тоогоор хөдөлгөөнд оролцож буй. Үүнд хяналтыг чангаруулж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорионы өдрүүдэд гудамж, замын хөдөлгөөн 60-70 хувиар буурчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог.

Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг салбарын яамнаас мэдээлж буй.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна. Монгол ноолуурын онцлог шинж чанарыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн үйлдвэрлэгч төдийгүй малчдын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2020 оны 12 сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243.5 сая ам.доллар байна.

Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг

Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд

Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон,

Хэрэглээний шалгуур үзүүлэлтүүдийн стандартыг хангасан,

Түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн,

Байгальд ээлтэй,

Малын тавлаг байдлыг хангасан,

Тогтвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх замаар эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгосон.

Үйлдвэрийн суурьлагдсан хүчин чадал, ашиглалт

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүд ярьж байна

Эмэгтэйчүүдэд ирдэг бэлгийн дарамтыг эсэргүүцсэн “me too” давалгаа цахим орчинд өрнөж байна. Судалгаагаар 5 монгол эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг бөгөөд 62.4 хувь нь сэтгэл санааны дарамтад орж, 45 хувь нь шийдвэртэй алхам хийхээс айж, нуудаг гэжээ. Түүнчлэн тэдний 10 хүртэлх хувь нь л гомдол гаргадаг бөгөөд дийлэнх хувь нь гомдол гаргалгүй, чимээгүй өнгөрүүлдэг нь хохирогчийг буруутгаж, чичилдэг нийгмийн буруу хандлага хийгээд эрх зүйн орчин хохирогчид ээлгүй байдагтай холбоотой. “DNN-Тодруулга” буланд ажлын байран дээрх бэлгийн дарамт сэдвийг хөндөж, эмэгтэйчүүдээс дараах тодруулгыг авсан юм.


Иргэн А:

-Олон жилийн өмнө ажлын нэг дарга өрөөндөө оруулаад хүчирхийлэхийг завдсан. Намайг дараад хувцсыг минь урж, цамцны товч тасалсан. Би чанга хашгирч, орилсоор гараас нь мултраад өрөөнөөс нь мэнд гарч ирсэн. Тэрнээс хойш тэр дарга намайг олон жил хэл амаар дайрч, өглөөний хурал дээр дандаа шүүмжилж, намайг ажлаас гар гэж дарамталдаг болсон. Үүнээс болж би ажил дээрээ удаан байх дургүй болж, ажлын идэвхи буурсан. Сүүлдээ тэр дарга намайг ажлаа хийх боломжгүй болтол дарамталж, арга буюу ажлаасаа гарч гадагшаа гарсан. Энд хүний эрхийг дээд зэргээр дэмждэг, ажлын байрны хүчирхийллийн өчүүхэн төдий ч сүүдэр байдаггүй. Эмэгтэйчүүдийг их дээдэлдэг. Эргээд бодохоор тэр хүнд дарамтлуулсан он жилүүд миний амьдралын хамгийн хар бараан үе байжээ. Монгол бүсгүйчүүд минь нэгдэж, ажлын байрны дарамттай тэмцэж байгаа нь зөв. Ингэж тэмцэх цаг нь болчихсон.

No description available.

Иргэн Ж:

-Би үйлчилгээний байгууллагад зохион байгуулагчаар ажилладаг байсан. Ялангуяа энэ салбарын ажлын байран дээр бэлгийн дарамттай өдөр бүр нүүр тулдаг. Бараг л ажил дээр байх ёстой зүйл мэт хүлээн зөвшөөрдөг болсон нь харамсалтай. Хамт ажилладаг шууд удирдлага маань гэр бүлтэй, харахад хэн ч тийм юм хийхээр хүн гэж хэлэхээргүй төлөв, түвшин царайтай хүн боловч ажилд орсон цагаас намайг гүйлгэж хараад л, хоёулхнаа үлдэх шалтаг яаж ийгээд гаргаад байгааг би анзаарч эхэлсэн.

Тэгээд удалгүй над руу дугаараа нууцалж, орой болгон 23 цагийн үед залгана. Залгаад, заваан муухайгаар дуугараад байдаг байсныг манай нөхөр ч мэднэ. Ил далд ийм байдлаар жил гаруй намайг зовоосон. Үйлчлүүлж буй залуус ч гэсэн ялгаагүй халамцаад бөгс рүү алгадана, биенд хүрнэ. Манай дүүг караокед ажилладаг байхад бүр “өмдөө шувтал” гэж дарамталж хүчирхийлсэн байсан.

Иргэн Ө:

-Би их сургуулийн нэгдүгээр курст байхдаа санаандгүй явж байгаад нэг газар мэдэхгүй ажилд орчихсон юм. Тэгтэл нэр хүндтэй томоохон газар боловч задгай энгэртэй ажлын дүрэмт хувцас өмсөхийг шаардаж, түүгээрээ үйлчлүүлэгчдийг татах маркетингтай байсан юм билээ. Том хөхтэй бол сайн гэж охидыг шилж, ажилд авна. Эмэгтэйчүүдийг том, жижиг хөхтэй гэж ялгаварлана. Эмэгтэй хүнийг бие эрхтнээр нь ялгах бол ажлын байранд байж болшгүй бэлгийн дарамт шүү дээ. Нүүрээ тод будаж, хөхөө ил гаргахыг угаасаа шаарддаг.

Эрэгтэй удирдлагууд нь жагсааж зогсоогоод, хувцас янзлах нэрээр хөхөнд хүрэх, базах бол хэвийн үзэгдэл. Зүгээр зогсож байхад л араас ирээд тэврээд авдаг. Би дөнгөж 18 настай охин байхад гэр бүлтэй хүмүүс байж, шөнө залгах, чатаар ёс бус санал тавих, амралтад цуг явъя зэргээр бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Орж ирсэн хүмүүс ч тэр зөөгч охидыг харах гэж үйлчлүүлдэг, юмаа албаар унагах, татаж чангаах асуудлууд өдөр болгон гардаг байлаа. Тийм ажил хийлээ гээд биеэ үнэлж байна гэсэн үг биш биз дээ?

Одоо тэр ажлаасаа гараад удаж байгаа ч одоо ч тэр байдал нь хэвээрээ байгаа гэж бодохоор хэцүү санагдаж байна. Монголд энэ асуудал үнэхээр чимээгүй охид, эмэгтэйчүүдийг зовоож байгаа. Залуусын ухамсаргүй, эмэгтэй хүнийг хүндэлдэггүй хандлага нь суурь шалтгаан болдог.

Exposure To Workplace Sexual Harassment Linked To Suicidal Behavior

-Иргэн С:

Ажилд орсон өдөр тэр дарга намайг өрөөндөө дуудсан. Ганц бие, найзтайгаа түрээсийн байранд амьдардгийг надаас асууж шалгааж, мэдэж авсан. Намайг өрөөндөө дуудах бүрдээ санал тавина. “Надтай ойр байвал би чамайг дэмжинэ, гадагшаа томилолтоор явуулна, өглөөний хурал дээр загнахгүй” гэнэ. Тэр болгонд нь нүүр өгдөггүй байлаа. Сүүлдээ тэр дарга “Надад нарийн бичиг, туслах хэрэгтэй байна. Тэгвэл би санхүүгийн тал дээр маш том дэмжлэг үзүүлнэ. Их ажил хийхгүй. Үүдэнд сууж, миний утасны дуудлага бүрд хариулт өгөх төдий л амархан ажил” гэж ятгах, гуйх завсар шаардаж эхэлсэн. Би тэр хүнийг саналыг огт хүлээж аваагүй. Маргаашнаас нь намайг өглөөний хурал дээр үндэслэлгүйгээр шүүмжилж, загнаж, ажлаас хөөх болсон. Гэсэн ч би бууж өгөөгүй.

Удаа ч үгүй тэр намайг өрөөндөө дуудсанаа хаалгаа дотроос нь түгжингүүтээ хүлээлгийн буйдан дээрээ түлхээд шууд дээрээс дарсан. Би тэр үед маш их уур хүрч дөрвөн мөчөө ажиллуулж, хөлөөрөө тийрээд унагачихаад өрөөнөөс нь гүйж гарсан даа. Тэрнээс хойш тэр хүнд намайг оролдоогүй ч тааралдах бүрдээ шилэн хүзүүнээс чанга базаж, муухай үгээр доромжилж дарамтлах болсон. 

Аз болж тэр хүн өөр компани руу шилжсэнээр миний зовлон дууссан даа. Гэтэл тэр хүчирхийлэгч надаас ч өмнө ажилд шинээр орсон охидыг яг тийм байдлаар эрхэндээ оруулж, унтаж хэвтдэг, амьдралаар нь тоглож, бэлгийн замын өвчин өгч байсныг нь сонсоод ямар азаар тэр муухай юманд нь өртчихөөгүй юм бэ гэж баярласан шүү.

No description available.

Иргэн Л:

-Гайгүй хүн гэж харж байсан ах нар, бүр аавын маань үеийн хүмүүсээс залуу охид бид нарт дарамт ирдэг. Миний хэрэг байхгүй зүйл рүү дагуулж явснаа “Самар цөмөх үү?” гэхээр нь “Чанга хазаад хуваачихаад цөмж чаддаггүй юм аа” гэсэн чинь “Тэгвэл ам руу чинь орсон юм болгоныг чанга хазах нь ээ” гэснээ жолоочтойгоо инээлдээд их муухай мэдрэмж төрсөн. Зүгээр ажил хөөцөлдөөд явж байж “Ард нэг пиво байгаа шүү, архи ч байгаа, уух уу?” гэсэн. Найз залуу, хувийн амьдралын талаар байнга асууж шалгаана. Миний дугаарыг олох гэж надтай нэг өрөөнд суудаг бүх хүмүүс рүү залгаж асуусан байсан. Цуг явчихаад ороод ирэхэд “Захирал чамайг асууж байна лээ” гээд л хамт олны дунд буруу ойлголт төрүүлчихэж байгаа юм. Ер нь тэгээд өөр ажлууд хийсэн ч тэр удахгүй төрөх дөхсөн жирэмсэн эхнэртэй байж л улаан цайм хандраад, бүр бөгс рүү цохих гэж үзэхэд азаар гараараа хамгаалж амжсан. Ийм муухай зүйлсийг байх ёстой зүйл мэтээр чимээгүй хүлээн зөвшөөрч чадахгүй.

Иргэн О:

-Ажлын ах нар анх ажилд ороход хоолонд урих, караокед дуулах зэргээр санал тавьж, согтуу үедээ шөнө залгах юм уу, мессэж бичиж дууддаг байсан. Ганц бие гэдгийг минь дуулаад намайг өөрт нь талтай хандана гэж ойлгодог байсан юм шиг санагдсан.

Ажлын нэг дарга ах шөнө 23, 00.00 цагт залгаад салахгүй "Ирж ав, хамт буудалд оръё, би гэртээ очихгүй, намайг буудал оруулаад өг" гэж залгана. Хэрвээ дуудлагыг нь авахгүй, ямар нэг хариу өгөхгүй бол албан тушаалаараа далайлгаж дарамтлах байх гэж их айдаг байсан. Тэр даргыг гаднаас нь харахад маш төлөв түвшин, хэн ч тийм хүүхэмсэг гэж харахгүй. Хэрвээ би тэр хүнийг илчилбэл ажлынхан "Худлаа яриад бай" л гэх байсан байх.

Нүүр өгөөгүй болохоор намайг ажлынханд муулж ярьсныг мэдсэн. Одоо би гэртээ хүүхдээ хараад сууж байгаа. Ажлын тийм дарамтнаас хол байгаа нь сайхан байна. Одоо би гэр бүлтэй болсон учраас ажилдаа буцаад орвол намайг оролдохгүй байх гэж найдаж байна. Би энэ #METOO хөдөлгөөнийг маш их дэмжиж байгаа.

Иргэн Б

-Одоогоос 2 жилийн өмнө би ээж аавдаа тус болох зөөгч хийдэг байсан. Тэр үед ер нь монгол эрэгтэй хүн ямар аймар байдаг юм бэ? гэж бодож байсан. Ажлаа хийгээд хүн ихтэй байхад хэдэн хөгшин ах нар орж ирсэн юм. Нэг шил виски аваад, би захиалсан зүйлийг нь аваачиж өгчихөөд эргэж хараад алхах гэсэн шууд л бөгснөөс базаад авсан. Би гайхаад та яаж байна аа? гэсэн чинь ”Үнэ чинь хэд юм, хамт явах уу?” гээд байхаар нь би гайхаад, айгаад менежер ахдаа хэлсэн чинь “Энэ байтугай л юм болдог уурлаад гарвал ширээний тооцоог нь чамаас авна” гэж байсан. Тэгээд ганцхан өдөр ганцхан надаа ийм юм тохиолдоогүй. Ер нь зарим ахимаг насны ах нар ингээд байдаг. Тэгээд тэр болгон дээр нь тэвчсээр байгаад ажлаасаа гарсандаа. Өөр ч бас зөндөө тохиолдлууд бий. Ажлын залуус +18 онигоо, элдэв ярианууд хажууд ярьж хошгинох, дотуур хувцасны өнгө тааж хоорондоо мөрийцөөд, таасан уу гэдгээ үзэх гэж энгэр, хормой сөхөж, биед халддаг байсан. Ажлын байран дээрээ, гудамжинд хаа яваа газраа бэлгийн дарамтад өртсөн жишээг дурьдаад байвал дуусашгүй их муу, муухай зүйлс эмэгтэйчүүд бидэнд тохиолдох юм даа.

Employee Sexual Harassment Procedures | BrightHR | BrightHR

Иргэн Б:

-Би одоо тэр ажлаас гараад удаж байна. Олон даргатай байгууллага байсан юм. Эрэмбээрээ дээрээсээ гуравт ордог дарга нь намайг өрөөндөө дуудна. Үйл ажиллагааны хувьд би хоёрын ажлын чиглэл нэг байсан болохоор өрөөнд нь орж ажил ярихаас өөр сонголт байгаагүй. Өрөөнд нь оронгуут шууд тэвэрч аваад хүчирхийлэхийг оролдсон. Би ноцолдож, уйлж гуйсаар байгаад гараас нь арай гэж мултраад өрөөнөөс нь гүйгээд гарсан чинь үүдэнд нь манай ажлынхан байсан. Би маш их ичиж, хэд хоног ажилдаа явж чадаагүй. Ажилтай байх, мэргэжлээрээ ажиллахын тулд тэр даргын эрхшээлд орохгүй ч эвийг нь олоод аргалаад, энд тэнд уулзъя, архидъя гэхэд нь очиж, архийг хундагалж өгч, согтоогоод өөрөө эвтэйхэн бултчихдаг болсон. Гэсэн ч надад санал тавьж “Тушаал дэвшүүлье, дарга болгоё” гэж ятгадаг болсон. Би байдлыг даамжруулахгүйн тулд тэр ажлаас гарч бүтэн жил гэртээ ажилгүй суугаад өөр газарт ажилд орсоон.

Ажлын байрны бэлгийн дарамт байсаар ирсэн, байсаар ч байна. Эмэгтэйчүүд бид #metoo хөдөлгөөнийг дэмжих ёстой. Ажилд шинээр орсныхоо төлөө, залуу байсныхаа төлөө, эмэгтэй болж төрснийхөө төлөө хэн нэг даргын дарамтанд орох ёсгүй. 


.www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өвчний аюултай шинж тэмдэг илэрвэл ойролцоох эмнэлэгт хандах хэрэгтэй

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс дур мэдэн өөртөө эмчилгээ хийх тохиолдол гарч байгаа талаар мэдээллүүд байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

– Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст НЭМГ-аас дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж байнгын хяналт тавьж байгаа. Өрхийн эмчийн зөвлөсний дагуу л эмчилгээ хийх хэрэгтэй.

PCR шинжилгээгээр онош батлагдсан ч шинж тэмдэггүй, эсвэл шинж тэмдэг бага илэрч байгаа хүмүүсийг гэрийн тусгаарлалтад үлдээхийг зөвлөж байгаа. Гэртээ үлдэхийг хүсэж байгаа хүний хувьд ам бүлийн тоо таваас дээш, мөн гэр бүлд нь 60-аас дээш настан, архаг суурь өвчтэй хүн байгаа бол эмнэлэгт тусгаарлагдах хэрэгтэй.

Зарим өндөр настнуудын хувьд эрсдэлээ тооцоолоогүй гэртээ үлдээд дараа нь хүндрэл үүсэх, амь насанд нь ч эрсдэл үүсэж байгааг анхаарах шаардлагатай.

-Халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй, хаана хандахаа мэдэхгүй 5, 6 хоног болох тохиолдлууд байгааг иргэд хэлж байна. Ийм тохиолдол байгаа юм уу?

– Өчигдрийн мэдээгээр 3172 хүн гэрийн тусгаарлалтад байна. Энэ тоо өдөр бүр хөдөлж байдаг. Гэртээ үлдэж байгаа хүмүүсийн гол хяналт өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжиж хийгдэж байгаа. Гэхдээ халдварын үеийн аюултай шинж тэмдэг илэрвэл эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Аюултай шинж тэмдэг илрэхэд үл ойшоож хүлээснээс болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хоцорч үзүүлэх тохиолдол гарч байна.

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд өвчний аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоо байгаа эрүүл мэндийн байгууллагадаа шууд хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд шинж тэмдэгт суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх стратеги руу шилжсэн байгаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппер Mrs M гэж хэн бэ?

Урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч буй нэгэн бол реппер Mrs M буюу А.Тамир юм. Түүнийг жүжигчин СТА О.Энхтуулын охин гэдгээр андахгүй биз ээ.


ТҮҮНИЙ УРЛАГИЙН ГАРАА

lh3.googleusercontent.com/mOKCbDXF1_2h41wIGpz9U...Гэрийнхэн нь түүнийг урлагийн хүн болоход дургүй байсан ч одоо хамгийн их дэмждэг гэнэ. Тэрээр 2008 оноос эхлэн “Unicorn” гэх амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглосноор урлагийн гараагаа эхлүүлж байжээ. 2008 оноос 2012 он хүртэл “Playtime” шоунд амьд хөгжмөөр дагнан, алгасалгүй оролцож байв.

14 насандаа гэр бүлээрээ Герман руу нүүж очсоноор найзуудаасаа холдож, гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг байсан тул төрөл бүрийн хөгжмийн зэвсэгээр хичээллэж өөрийгөө дуулах авъяастай гэдгийг мэдэж авсан гэдэг.

Хамгийн анх “Gandan view” лаунжид цомгийн нээлтээ хийх үеэр Mrs M гэдэг артистаар тайзан дээр гарч байжээ.

Mrs М өөрийн дуугаараа хүмүүст дуртай зүйлээ хийж, хаана ч явсан жаргалтай бай гэх мессеж өгөхийг хүсдэг

Тэрээр тайзныхаа нэрийг Mrs A, Mrs O, Mrs P гэх мэтээр олон янзаар нэрлэж байсан ч өөрт нэг л таалагдаагүй учир Монгол, Music гэх М үсэг түүнийг тодорхойлж, түүнийг илэрхийлж байсан учир нэрээ Mrs М болгосон.

Ямар ч уран бүтээлчийн туурвиж буй дуу, шүлэг бүхэн өөр өөрийн өнгө аястай байдаг. Тэгвэл Mrs М өөрийн дуугаараа хүмүүст дуртай зүйлээ хийж, хаана ч байсан жаргалтай бай гэдэг санааг илэрхийлэхийг хүсдэг гэнэ.

Тэр 2016 онд “Gentelmen” нэртэй цомгоо 13 дуутайгаар гаргаж байсан

Монголдоо цөөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог байна. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн юм. 2014 онд хамтлагаасаа гарч ганцаарчилсан байдлаар уран бүтээлээ эхлүүлэхээр шийджээ. Мөн “Slap Label”-н “Sing Like a Pro” төсөлд оролцож продюсер, реппер Lil Thug E-тэй хамтран “Цор ганц” нэртэй дуугаа гаргаснаар олонд танигдаж эхэлсэн байна.

Тэрээр 2016 онд “Gentelmen” нэртэй цомгоо 13 дуутайгаар гаргаж байв. Анхныхаа цомгоос хойш завсарлага авсан ч 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Гоё Тэ” дуугаа цацжээ. Тэр ганцхан монголоор дуулдаггүй. 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн Хонконгийн “В2 Talent Asia LLC”-тэй гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн тавцанд гарах эхлэл болжээ. 2019 оны тавдугаар сард “Tasty” нэртэй дуугаа олны хүртээл болгосон бөгөөд тухайн үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд түүний тухай онцолж байлаа.

Эрч хүч, урам зоригоо Erycah Badu, Brooke Candy, Juicy J гэх уран бүтээлчдээс авдаг ба тэд мөн адил дууныхаа үг аяыг бичиж туурвидаг артистууд байдаг нь сонирхолтой.

Түүний бусдаас ялгарах онцлог нь нүдний шил. Нүдний шилгүйгээр Mrs М-ийг төсөөлөх аргагүй

Мөн үеэл реппер Гинжин буюу Г.Гарьдтай хамтран “Бороо”, “Биеэ даа”, “Сувгаа соль” гэх мэт хэд хэдэн уран бүтээл гаргасан нь залуусын дунд жинхэнэ гал асааж байсан юм. “Сувгаа соль” дууны утга нь таагүй байдлаа ардаа хаяж, сувгаа солин өдрийг хагжилтэй өнгөрүүлээрэй гэсэн санааг илэрхийлжээ.

No description available.

ИНГЭЭД ТҮҮНИЙ ДУУ БОЛОН ЗУРГУУДААС ХҮРГЭЖ БАЙНА




Реппер Mrs.M | News.MN

Реппер MRS M, продюсер Харри Фрауд нарын хамтарсан анхны уран бүтээл  цацагдлаа – Өглөө.мн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Хүчтэй шороон шуурганы үеэр,

  • Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
  • Аян замд гарахаас зайлсхийх
  • Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
  • Ойр дотныхондоо мэдээлэх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
  • Төөрч, осгохоос болгоомжлох
  • Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
  • Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөл хорионы дэглэмийг чангарууллаа

Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорионы дэглэмийг чангарууллаа. Ингэхдээ Төрийн албан хаагчид 08:30 ажил дээрээ ирж, 17:00- 19:00 цагийн хооронд гэртээ харих шинэ зохицуулалт мөрдөгдөх эхэллээ.

Тээврийн цагдаагийн газрын мэргэжилтэн н.Отгонтамир “Тээврийн цагдаагийн албанаас хязгаарлалтад хяналтаа илүү чангаруулж ажиллаж байна. Иргэд түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг ч өөр хүнээр тээврийн хэрэгсэлээ бариулах тохиолдол их гарч байна. Хязгаарласан дугаартай тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд 14.7.57 дахь заалтаар арга хэмжээ авч байгаа. Аж ахуйн нэгжүүд тодорхойлолтыг албан бусаар бичиж, гарын үсэг зураагүй, ажлын байрны тодорхойлолт биччихээд түүнийг олон хувь хэвлэсэн тохиолдол ч гач байна. Буяны байгууллагын тодорхойлолт, ажлын байрын тодорхойлолтыг фотошоп ашиглаж хуурамчаар үйлдэж байгаа тохиолдол нэлээдгүй гарч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Иргэдээс ирүүлсэн дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд тус дугаарт иргэдээс нийт 434 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.01 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний хариу /72 цаг/-г үндэслэн товчоодоор нэвтрүүлж байгаа. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдварын улмаас дахин хоёр иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагт 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнд коронавирус илэрлээ. Мөн 44, 49 настай эрэгтэй нас барлаа.

49 настай эрэгтэйн онош өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд батлагдсан бол 44 настай иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад “ковид-19” өвчний хүнд хэлбэрээр нас баржээ.

Улмаар Монгол улсад ковидын улмаас болон хавсарсан өвчлөлийн улмаас нас барсан хүний тоо 34 боллоо.