Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Зохион бүтээгчдийн бүтээлчээр өөрчилсөн өвөрмөц бүтээлүүд

Техник, технологи хөгжихийн хэрээр энгийн зүйлсийг илүү бүтээлчээр урлах шинэ хэв маяг дэлгэрч байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд дан гагц хэрэглээ гэдэг ойлголтоос давсан бүтээлч ажлууд болж чаджээ.


1. Үүлэн тааз

2. Наймаалжин тосгуур

3. Луутай ваар

4. Хагарч байгаа мэт харагддаг гэрэл


5. Хүүхэлдэйн байшингийн хэлбэртэй компьютер

6. Гавлын ясан суултуур

7. Энгийн нэгэн бөмбөрийг ийм болгожээ

8. Халбага, сэрээ, оо сойзны савыг ингэж өөрчилж болох юм.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг, ойлголт эцэг эхчүүдэд дутагдаж байна

– ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭЕЛДГЭЭР ХАРИЛЦАЖ, ЭЕРЭГЭЭР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ! –

Манай улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталснаараа, хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүхий л орчинд хуульчлан хориглосон ч хүүхдээ хүмүүжүүлэх нэрээр хүчирхийлэх, шийтгэх явдал байсаар байна. 2020 оны эхний улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утас нийт 27.050 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс 4.456 нь хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа гэсэн дуудлага байсан бөгөөд 1.326 дуудлагад хувийн хэрэг нээж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ бол зөвхөн нэг улирлын тоон мэдээлэл.“Ковид-19”-ийн хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл, үүн дотор хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдсээр байна.

-Хүүхдийн эсрэг хүчир­хийлэл яагаад буурахгүй байна вэ?

-Хүүхэд хамгааллын асуудалд нийгэм, эдийн засаг, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүний ухамсар, зан үйлтэй холбоотой олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүүхдийн эсрэг бие махбодын болон бусад хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж буй зан үйл, ухамсартай холбоотой дараах нийтлэг асуудал байна. Үүнд:

-Эцэг, эх, насанд хүрэгчид хүүхдийг зодож шийтгэхийг урьтаж, үүнийгээ дуул­гавартай, сахилгатай болгодог хүмүүжлийн арга гэж зөвтгөдөг буруу хандлагатай.

-Ихэнх эцэг, эх хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эерэг арга, хандлагын талаар мэдлэг дулимаг, өөрөө багадаа зодуулж өссөн туршлагаараа асуудлыг хүч түрэмгийлж шийдэх гэж муйхарладаг.

-Эцэг, эхчүүдэд хүүхдийг зодож шийтгэснээр хүүх­дийн бие махбод, сэтгэл зүйд ямар ноцтой үр дагавар учирдаг талаарх мэдлэг хомс байна.

-Томчууд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, стрессээ даван туулахмэдлэггүйгээс уурлаж, бухимдсан үедээ хүүхдэдээ гар хүрдэг зэргээс хүүхэд хамгийн ойр дотно, хайр­лаж хүндэлжявдаг хү­мүүсийнхээхүчирхийлэлд өртөж байна.

Иймд хүүхэд хүчирхийлэлд өртөхөд нөлөөлж буй дараахь эрсдэлт хүчин зүйлүүдийг анхаарах шаардлагатай юм.

Гэр бүлийн зөрчил мар­гаан. ЦЕГ-ын мэдээлс­нээр 2020 оны эхний хагаст гэмт хэргийн дуудлага багассан ч гэр бүлийн зөрчлийн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65.3 %-иар, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх төв, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн иргэдийн тоо 88%-иар нэмэгджээ.

Архидалт. 2020 онд “Ковид 19”-ийн хөл хорионы үед ахуйн хүрээний архидалт 30-аас 40% нэмэгдэж улсын хэмжээнд 93.863 хүн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн байна.

Сэтгэцийн эрүүлмэнд. Энэ нь хүүхдийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөх эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг. “Сэт­гэцийн эрүүл мэндийн үндэс­ний төв”-ийн 2013 оны судалгаагаар манай улсад 10 жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсжээ. Судалгаанд хамрагдсан хүн амын 65% нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай байжээ.

Хүүхдийг үл хүндлэх, үл ойшоох, тэдэнтэй зүй бус харьцах, гутаан доромжлох, биемахбодын шийтгэл хэрэглэх нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, нийгэмшихэд сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгааны үр дүн харуулдаг. Жишээ нь, хүүхэд өвчлөмтгий, биеийн дархлаа султай, аймхай, цочимхой болж, хожим нь хавдар, зүрх судасныөвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэнэ. Мөн эцэг, эх, хүүхдийн хоорондын итгэлийг бууруулж, хүүхэд аливаа асуудал бэрхшээлээ томчуудаас нуух, худлаа хэлэх зэрэг сөрөг зан үйлд түлхдэг. Бие махбодын шийтгэл нь хүүхдэд асуудлыг хүч хэрэглэн шийдэхтүрэмгий авирт сургадаг байна.

-Хүмүүжлийн эерэг аргыг хэрхэн зааж сургаж, түгээн дэлгэрүүлж байна вэ?

-Манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод нэгдсэн. Конвенцын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах талаар олон ажил хийж байна. 2016 онд хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүхий л орчинд хуульчилж өгснөөр хүний эрхийгхангах тал дээр томоохон ахиц гарсан ч,хуулиахэрэгжүүлэхнь чухал байна.

Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Монгол Улсад хүүхэд хамгаал­лын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж бай­на. Төслийн үндсэн үйл ажил­­­­лагааны нэг нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг таниулах, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх явдал бөгөөд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх энэхүү хөтөлбөр нь дэлхийн 40 гаруй улс оронд амжилттай хэрэгжсэн, эцэг, эх, гэр бүлийн боловсролд зориулан гаргасан хөтөлбөр юм. Монгол Улс 2007 оноос эхлэн энэхүү олон улсын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг байж, эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг санал болгож, олон эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, зөв хүмүүжүүлэх аргыг зааж сургасан. Эцэг эхэд хүмүүжлийн эерэг аргыг зааж сургах хөтөлбөрийн хүрээнд сүүлийн таван жилд Канадын Манитобагийн их сургуулийн мастер багш нараар удирдуулан, 49 чиглүүлэгч багшийг Монголдоо бэлтгэсэн. Бэлтгэгдсэн чиглүүлэгч багш нар нь Улаанбаатар хот, Архангай, Дорнод аймгийн 500 гаруй эцэг, эхэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зааж сур­гаадбайна. Хөтөлбөрийнголүзэлсанааньэцэг,эхчүүдэд хүүхдээ ирээдүйд сайн хүн болгон хүмүүжүүлэх алс хэтийн зорилгод төвлөрөн, хүүхдийн насны онцлог, хөгжлийг мэдэрч, элэгсэг дотно, хүндэтгэлтэй харилцаж, аливааг зааж ойл­гуулах замаар асуудлыг эерэг аргаар шийдвэрлэхэд чиглэдэг. Түүнчлэн эцэг, эх өөрсдийн уурааудирдаж, хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө хэрхэн жолоодох, мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх аргыг санал болгодог юм. Сургалтад хамрагдсанаар эцэг, эхчүүд аливаа асуудлыг уураар биш ухаанаар шийдэх аргад суралцдаг төдийгүй хүүхдээ хүмүүжүүлэхээс урьтанөөрсдөө эерэгээр өөрчлөгдөх ёстойг ойлгож, ухаардаг.

Хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг, асуудлыг хүчээр шийддэг, хүүхдээ хувь хүн гэж үздэггүй гээд их олон алдааг өөрөөсөө олж харсан. Ер нь миний хүүхдээ урамшуулдаг арга хүртэл зөв биш байна даагэж бодогдох болсон. Хүүхдэдээ цаг зав гаргадаггүй, эмээ өвөөд нь хэт их найддаг, онц гарвал унадаг дугуй авч өгнө гэх мэтээр амладаг байсан нь тийм ч зөвшийдэл биш юм даа гэж бодогдох болсон.

Сургалтад хамрагдсанУлаанбаатар хотын

БЗД-ийн 27-р хорооны иргэн Ц-гийн сэтгэгдэл

Эцэг, эх, асран хамгаа­лагчид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёстойг ойлгож, үүнийгээ амьдралдаа, гэр бүлдээ хэрэглээ болгосноор шийтгэлийг таслан зогсоох юм. Эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргыг зааж сургаснаар гэр бүлийн орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, шийтгэл буурна.

Эцэст нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зан үйлд нөлөөлөх Хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, нөлөөллийн ажлыг чанартай, тасралтгүй зохион байгуулах нь туйлын чухал байна. Бид төрийн анхан болон дунд шатанд хүүхэд гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийг сургаж, уг хөтөлбөрөө хэрэгжүүлдэг ч бэлтгэсэн багш наражлаасаа гарах, өөр албан тушаалд томилогдох зэргээр бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд тогтворгүй байдал нь хөтөлбөрийнүр дүнд,цаашлаад хүүхдийг хамгаалах үйлсэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Иймд хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн боловсон хүчнийгтогтвортой ажиллуулах, эцэг эхэдхүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боловсрол олгох асуудалд хуулиар хүлээсэн үүргийн дагуу төрөөс онцгойлон анхаарах шаардлагатай байна. Хүүхэдбүр гэрбүлдэээцэг эх, асран хамгаалагчаасаа айх айдасгүй, амгалан тайван амьдрах хамгаалуу­лах эрхтэй бөгөөд эцэг эх, асран хам­гаалагч нарт үүр­гээ биелүүлэхэд нь дэмжин тусалъя.

Categories
мэдээ цаг-үе

251.3 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс төлжээ

Гэр хорооллын шөнийн цахилгаан үнэгүй боллоо | News.MN

Цар тахлын хүнд цаг үед айл өрх, зарим аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлж байгаа.

Айл өрх, аж ахуйн нэгжийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ сарын 1-ний өдрийг хүртэл цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг ийнхүү Засгийн газраас төлөөд байна.

Нийт 251.3 тэрбум төгрөгийг төр хариуцан төлсөн хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Уг хөнгөлөлт энэ оныдолдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Байлдагч Х-ийн аав: Хүсэл мөрөөдлөөрөө цэрэгт явсан хүүг минь ялтан болгочихлоо

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хүрээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай Х, М нар нь Баянтоорой заставт хилийн манаанд гарч байхдаа оройн 18:30 цагийн үед харуулын дарга 34 настай Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн хэргээр шалгагдаж байгаа юм. Тухайн застав дээр харуулын дарга нь дөрвөн байлдагчийн хамт байжээ. Хэрэг гарсны дараа нөгөө хоёр байлдагч нь 25 километрийн зайд орших застав руугаа очиж, хэл хүргэжээ. Улмаар хэрэг явдлын талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 22:58 цагт бүртгэгдсэн байна.

ЦЕГ-ын хамтарсан бүлэг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус өдрийн шөнийн 03:30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Тус хэргийг үйлдэхээс өмнө байлдагч Х нь 16:00 цагийн үед ээжтэйгээ утсаар холбогдож “Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” хэмээн учир битүүлэг үг хэлээд, дуудлага тасарсан байна. Улмаар гэмт хэрэг үйлдсэн гэх цэргүүд АКМ галт зэвсэг хоёр, 47 сумыг авч зугтаажээ. Ийнхүү оргон зугтааж, хилээс 15 орчим километр зайд орших сумын малчин М-ийн гэрт очоод боорцог, гамбир болон улсын дугааргүй “Хурд” загварын мотоциклийг нь гуйж аваад цааш хөдөлжээ.

Улмаар бензин нь дууссан учир цэргийн ангиас 50 орчим километр хол мотоциклоо орхиод, уулаар орж явган зугтсан байна. Цагдаа хүчнийхэн зэвсэгтэй оргосон цэргүүдийг гурван өдрийн турш эрэн хайж, Зөөлөн богд уулнаас энэ сарын 11-ний 10:30 цагт барьж саатуулсан билээ.

ХАРУУЛЫН ДАРГА НЬ ЦЭРГҮҮДТЭЙ САЙХАН ХАРИЛЦААТАЙ БАЙСАН УУ?

Говь-Алтай аймгийн Зөөлөн богд уулнаас цэргүүдийг баривчлахдаа гэр бүлийнхэнтэй нь хамтран ажилласан талаарх мэдээлэл бий. Энэ талаар байлдагч Х-ийн ээж хэлэхдээ “Бид энэ сарын 11-нд өглөөний 10 цагийн үед хүүгийнхээ байгаа газарт очсон. Миний хүү аав, ээжийгээ хараад гараа өргөөд гүйгээд гараад ирсэн. Гэхдээ би хүүгээ таниагүй, турж эцээд нүднээс гарсан байсан. Би хүүгээ тэврээд л авах шиг болоход цагдаа нар араас “Бууг нь арагш хаяул, хаяул” гэж хашхираад байсан. Ингээд хүү маань буугаа хаяад эргэхэд л машин дотроос олон хүн гарч ирээд, хоёр хүүг дараад авсан. Би тухайн үед ухаан алдаад уначихсан байна лээ. Нөхөр минь хүүгээс юу болсныг асуухад “дарамттай байсан” гэж хэлээд уйлаад л машинд суусан гэсэн. Нөхөр минь элэгний өвчтэй, группт байдаг учраас бие нь тааруу байсан. Хүүг минь олуулахаар биднийг авч явж байсан цэрэг, цагдаагийнхан хоёр хүүг барьсныхаа дараа биднийг тэнд нь, уулын мухарт хаячхаад явчихсан” хэмээн хэлсэн юм. Тэгвэл чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдэх болсон талаар мэдүүлэг өгөхдөө “Байлдааны сумаа дутааж, дурангаа хагалсан. Тиймээс энэ үйлдэлдээ харуулын даргаасаа зэмлэл хүртэхээс эмээж хөнөөх сэдэл төрсөн” гэж хоёр цэрэг хэлсэн талаарх мэдээллийг бий. Харин байлдагчийн ар гэрийнхэн үүнийг үгүйсгэж байгаа юм. Энэ талаар байлдагчийн нагац ах ийн хэллээ. Тэрбээр “Миний дүү надтай маш удаан ярихдаа “Бай буудсан, дуран эвдэлсэн” гэж огт хэлээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа. Ямар нэг өө сэв, алдаа байсан болгож харуулахыг оролдож байна” гэлээ. Цэргийн хүн болохыг мөрөөдөж, баяр хөөртэй явсан хүүхэд чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдэх болов гэдгийг байлдагчийн нагац ах нэмж “Харуулын даргынхаа дарамт, доромжлолыг тэсэж чадаагүй. Эргүүлд гараад өдөржин яваад хилийн хайчнаасаа буугаад очихдоо даргадаа буудуулах байх гэж айсандаа ийм хэрэг үйлдсэн. Харуулын дарга нь байнга буу цэнэглэж тулгадаг байсан гэсэн” хэмээн ярьжээ. Тэгвэл Харуулын дарга байлдагчдад ямар нэгэн дарамт үзүүлдэг байсан эсэх талаар “Тийм зүйл байгаагүй. Харин ч цэргүүдтэй эвтэй харьцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн талаар бидэнтэй ярилцдаг байсан” гэх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав өгсөн байдаг.

ӨӨРИЙН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЭР ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн албанд мордсон байлдагчийн тухай Ховд аймгийн Чандмань сумын иргэн ярихдаа “Х-гийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд “Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юм сан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна” гэж надад хэлсэн удаатай. Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг эхдээ хэлээд л явахгүй гээд аюул болдог шүү дээ” хэмээн түүний цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийг дурдсан юм. Байлдагч Х-ийн ар гэрийнхэнтэй дахин холбогдоход тэдний зүгээс “Хүү минь армид очоод хоёр сар болоод даргаасаа гуйж, өөрийнхөө зургийг над руу явуулж байсан юм. Тэр зураг дээрээ бандайсан сайхан шар залуу л гарсан байсан. Уг нь хүү маань армидаа явна гээд, бөөн баяртай мордсон сон. Анх хилийн цэрэгт очоод их л сайхан байсан юм шиг байна лээ. Шинэ жилээр тэндээ ахлах байлдагч болсон байгаа юм. Тэгээд цэргийн сургуульдаа 44 хоног дотроо тамирчин дайчин болсон. Тэгтэл хилийн застав руу томилогдоод өвөл сүлжээгүй сар гаруй хугацаанд яриагүй. Би хүүтэйгээ өмнө нь өвлийн ес, аравдвугаар сард холбогдох гэж оролдоход сүлжээгүй байдаг байсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын дундуур ярихад дуу нь нэлээн сулдсан байсан. Хүү минь “та гурав минь сайн уу, дүү сайн уу” л гээд байдаг байсан. Тэгээд л төрийн минь сүлд аварч өршөө гээд бодоод л байлаа. Өөрийнх нь хүсэл мөрөөдлөөр цэрэгт явуулсан чинь миний хүүг ялтангийн эгнээнд оруулчихлаа. Ах нь хааяа дүү рүүгээ ярьдаг. Тэгтэл дуу нь сулдсан байна гээд хэлдэг байсан юм. Би хүүгээ үнэхээр таниагүй шүү, хамар чих хоёр л үлдсэн байна лээ. Хүү маань “Ангийн захирагчийн дугаарыг олоод өгөөч” гээд л гуйгаад байсан, тэр захирагчдаа их сайн юм л даа. Утсаар ярих болгонд ангийн захирагч сайн хүн байдаг гэдэг юм” хэмээн ярилаа.

БАЙЛДАГЧ Х-ИЙН ААВ: БИ ӨӨРӨӨ 1990-ЭЭД ОНД ХИЛ ДЭЭР ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХҮН. ЭНЭ ХИЛИЙН ЦЭРГИЙН ПОСТ ГЭЭЧ ЮМАН ДЭЭР ИХ ЯРГА ЯВАГДДАГ, ТЭР ЯРГА ХЭВЭЭР БАЙЖ

Байлдагч Х нь цэрэгт очсоноосоо хойш ар гэрийнхэнтэйгээ хэд хэдэн удаа утсаар ярьсан байна. Өмнө нь аав, ээжтэйгээ ярьж нийт 80 мянган төгрөг шилжүүлж авсан талаарх мэдээлэл бий. Энэ талаар Х-гийн ээж “Утсаар залгаж ярихдаа мөнгө нэхэж, мөнгө их авдаг байсан. Тэгээд ганц нэг удаа гэр бүлтэйгээ ярихад дарга нь хажууд нь байдаг. Миний хүү хэлээч ээждээ, дарамт байна уу гэхэд “Ээж ээ, аавын бие гайгүй юу” л гэдэг. Аавынхаа биед их санаа зовдог юм” хэмээн хэллээ. Цагдаа нар хүүгийнх нь үйлдсэн хэрэг явдлын талаар тэдэнд хэлж, улмаар Ховд аймгаас Говь-Алтай аймаг руу 80 настай эмээ, өвөөг нь дагуулаад гэр бүлээрээ очсон байна. Ингээд хүүтэйгээ мессэж бичиж, аргадан байж уулнаас буулгасан ч, уулзаж чадаагүй хэмээн хоолой зангируулан ярилаа. Байлдагчийн нагац ах нь дүүтэйгээ ууланд байхад нь хэд хэдэн удаа холбогдсон байна. Тэрбээр дүүгээсээ “Үнэхээр тэвчсэнгүй юү. Яагаад хүний амь хөнөөж байгаа юм бэ” гэж асуухад “Харуулын байрны хажуу талын хоолны газарт биднийг байнга зоддог байсан. Буугаа цэнэглээд миний духанд тулгадаг. Тэгээд намайг унатал, ойчтол цохиж, зодож байгаад босоод ирэхээр сумтай, цэнэглэчихсэн буу хүзүүнд тулгадаг. Байнгын зодуур, дарамтад байсан” гээд уйлж байна лээ хэмээжээ. Байлдаг Х-гийн аав яриандаа “Бид мал хунараа хаяад, 80 хүрсэн эмээ өвөө хоёрыг нь аваад, жоохон дүүг нь аваад эрлийн баг дээр нь очсон. Тэгсэн ч биднийг хүүтэй минь уулзуулаагүй аваад явсан. Би өөрөө 1990-ээд онд хил дээр цэргийн алба хаасан хүн. Энэ хилийн цэргийн пост гээч юман дээр их ярга явагддаг, том даргын тушаал байдаггүй. Тэр ярга нь хэвээр байж. Тэр яргыг нь 1990-ээд онд би даагаад ирсэн. Тэгэхэд 30 жилийн зөрүүтэй нийгэм хөгжсөн үед энэ хүүхдүүд чинь даадаггүй юм байж. Хилийн цэрэгт юм өөрчлөгдөөгүй байна. Хүсэл мөрөөдлөөрөө цэрэгт явсан хүүг минь ялтан болгочихлоо” хэмээн хоолой зангируулан ярилаа.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн улиралд шилжүүлэх журам баталлаа

Ц.Ганзориг: Хөдөө орон нутагт танхимын хичээл эхлүүлэх бэлтгэл хангаж байна

Цар тахлын үед сургалтын төлбөртэй холбоотойгоор сургууль ямар үүрэг хүлээх, хувьсах зардал хэрхэн олгох талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох журмуудыг баталжээ.

Суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам болон цэцэрлэг, сургуульд хувьсах зардал олгох тухай холбогдох журмын агуулгыг танилцуулъя.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Эдгэрсэн хүний тоо 10638 боллоо

371 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 742 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 18565 болж байна. Шинээр батлагдсан 742 тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн 88 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан хоёр иргэн нас баржээ. Улмаар коронавирусийн халдвараар нийт 31 иргэн нас бараад байна. Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний хувьд нэг нь 69 настай, эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 72 настай, эрэгтэй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10638 боллоо.Халдварын улмаас 2978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2071

Хүндэвтэр 689

Хүнд 173

Маш хүнд 45 хүн байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 742 тохиолдол илэрч, халдварын улмаас хоёр хүн нас барлаа

Б.Ууганбаяр: Хязгаарлалтын дэглэм тогтоох саналыг ЭМЯ-наас гаргасан –  Өглөө.мн

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10666 сорьцоос 742 хүний шинижлгээнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа. 72 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй хоёр иргэн коронавируст халдвараар нас барлаа. Бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрээр өвдсөн нэг иргэн мөн нас барлаа.

Эдгээрийн 654 нь Улаанбаатар хотод, 88 орон нутагт бүртгэгдлээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 18565 боллоо.

Мөн 385 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 10638 болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн Шуурхай штабын дугаарууд шинэчлэгдлээ

УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ. Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл авахыг хүссэн аймгийнхаа Шуурхай штабтай холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, штабын дугаарууд нь 8 оронтой ба 70-аар эхлэн аймгийн код 2 оронг бичээд бүгд 0119-ээр төгсөх юм.

Өмнө нь Шуурхай штабт ашиглагдаж байсан дугаарууд шинэ дугаарт дуудлага шилжүүлэх замаар ажиллах тул дуудлага алдах, иргэд будилах асуудалгүй үүсэхгүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорионы үед зээлийн гэрээнд цахимаар өөрчлөлт оруулах түр журам гаргалаа

Бичил, өрхийн бизнес эрхлэгчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох  боломжтой

Засгийн газрын шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн төлөлтийг ирэх долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш шинээр ипотекийн зээл авсан, хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэд хөл хорио тогтоож, банк ажиллахгүй байгаа энэ үед зээлээ хэрхэх тухай тодорхой мэдээлэлгүй байсан юм. Энэ асуудлыг Монголбанкнаас шийдвэрлэсэн байна.

“Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батлах”-аар заасны дагуу “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-ыг баталлаа. Монголбанкны захирлын баталсан энэхүү журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Scanned Documents
Categories
мэдээ цаг-үе

1.251.000 ширхэг хувьцаа арилжжээ

ХОЁРДОГЧ ЗАХ ДЭЭР 14.98 САЯ ШИРХЭГ ҮНЭТ ЦААС 3.99 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР  АРИЛЖИГДАВ

2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 1.115.481.535.98 төгрөгийн үнийн дүн бүхий 1.251.000 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан хөвөн” ХК (DAH+15.00%) болон “Дархан нэхий” ХК (NEH +6.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -12.05%) болон “Ремикон” ХК (RMC -6.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 63.876 ширхэг нэгж эрхийг нийт 18.834.471 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.09 хувиар буурч, 34041.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.712.995.150.059.44 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ