Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх гол орчмоор цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудыг нэмж байгуулна

Өнөөдрийн байдлаар (2021 оны 4-р сарын 16) төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд өгч байв.

УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанд гаргасан тус шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, өнөөдөр Шадар сайд Одон орон, геофизикийн хүрээлэнд ажилласан байна.

Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Газар хөдлөлтийн зарлан мэдээлэх төвийн цагийн серверийн үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээлэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээлэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.

Шадар сайд зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээлэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгөв.

Categories
мэдээ нийгэм

Зах худалдааны төвүүдэд хяналт, шалгалт үргэлжилж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс эхлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад анхаарч, нийслэлийн 6 дүүрэг, орхон, дархан, өвөрхангай аймагт хяналт, шалгалт хийж байна.

Хяналт, шалгалтын явцын тайланг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Чингэлтэйдүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Дарь эх, Алтжин бөмбөгөргэх 6 зах, худалдааны төв хяналт шалгалтадхамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махныжижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9600-13500, цул мах 11000-13500, үхрийн ястай мах 11500-13500, цул мах 13800-15500, адууны цул мах 12500, ямааны ястай мах 10800 төгрөгийн үнэтэй байна.Бусадөргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийнүнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1450-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 700-1000, монгол лууван 1200-2000, монгол сонгино 3000-4500, хятад сонгино 1500-2500, монгол өндөг 350-470 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах Орхон, Гэгээ, Барс-2, Хархорин гэх 4 зах, худалдааны төвүүд хяналтшалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсантус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буймахны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах9800-12500, цул мах 12500, үхрийн ястай мах 12000-14000, цул мах 14000-15500, адууны цул мах 13000, ямааны ястай мах 11500 төгрөгийн үнэтэй байна.Бусадөргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийнүнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2100, дээд гурил 1400-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2000-3600, элсэн чихэр 2000-2500, монгол төмс 700-900, монгол лууван 1000-1500, монгол сонгино 3500-4500, хятад сонгино 2200-2500, монгол өндөг 440-480 төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүрэгт байрлах Органик, Абсолют, Фермерүүд, Саямаа, Монопол, Буян Ухаа, Лавай гэх 7 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдаанытөвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийнүнийн хувьд хонины ястай мах 9800-13500, цул мах12000-14000, үхрийн ястай мах 11499-14000, цул мах13809-16000, адууны ястай мах 13800 төгрөгийн үнэтэйбайна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээдгурил 2100-2300, дээд гурил 1500-1800, 1-р зэргийнгурил 1300-1450, 2-р зэргийн гурил 950-1400, цагаанбудаа 2200-4000, элсэн чихэр 2300-2800, монгол төмс800-1000, монгол лууван 1290-2000, монгол сонгино3500-4500, хятад сонгино 1800-2500, монгол өндөг 450-480 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Монмийт Трейд махны дэлгүүр, Мөнх, Амгалан, Офицер, Баянзүрх Ханталст гэх 5 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10000-12500, цул мах 11500-13000, үхрийн ястай мах 13000-13800, цул мах 13900-15800, адууны цул мах 12500-13000, ямааны ястай 11000 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил1350-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 2400-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1500-2000, монгол сонгино 3500-4000, хятад сонгино 3000, монгол өндөг 460-480 төгрөгийн үнэтэй байна.

Сүхбаатар дүүрэг байрлах байрлах Бэлх, Сэлх, Урлан гэх 3 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтадхамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махныжижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10000-12000, цул мах 13000, үхрийн ястай мах 13500, цулмах 15000-15500 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөнхэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийнхувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээдгурил 1700, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил1000, цагаан будаа 2580-4500, элсэн чихэр 2350-2800, монгол төмс 900-1000, монгол лууван 1500, монголсонгино 3000, орос сонгино 2800-3000, монгол өндөг450-480, орос өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах байрлахДүүхээ-2, Сэлэнгэ, Энхжин гэх 3 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8950-10000, цул мах 11000-12000, үхрийн ястай мах 9900-14000, цул мах 14500-15500, адууны ястай болон цул мах 13800 төгрөгийн үнэтэй байна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1620, 1-р зэргийнгурил 1100-1440, 2-р зэргийн гурил 900-1060, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, монгол төмс 800-1000, монгол лууван 980-1500, монгол сонгино 2450-3500, орос сонгино 2450-2500, хятад сонгино 2000, монгол өндөг 450-490 төгрөгийн үнэтэй байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ

ОРХОН АЙМАГ

Булган Хайрхан, Анд, Дөрвөн бэрх, Сүлд нийт 6 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12000, цул мах10000-11500, үхрийн ястай мах 11000-13000, цул мах12000-13500, адууны ястай мах 10000-11500, цул мах11500, ямааны ястай мах 8800-10000 төгрөгийн үнэтэй байна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээдгурил 1600-1800, дээд гурил 1400-1800, 1-р зэргийн гурил 1350-1600, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2300-3000, элсэн чихэр 2000-2800, монгол төмс 1000-1300, монгол лууван 1200-2000, монгол сонгино 3000-4000, хятад сонгино 2000, монгол өндөг 500-550 төгрөгийн үнэтэй байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

Өвөрхангай аймгийн хэмжээнд цар тахлын үеийн бүхний тийн өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 78-р тогтоолын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсгэх дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран тасралтгүй хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах “Хавцгайт цоохор” хүнсний дэлгүүр, “ Болзооло ” хүнсний дэлгүүр хяналт шалгалтыг явуулж ажиллалаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ойлгомжтой байдлаар ил байршуулах талаар мэдээлэл өгч барааны үнийн судалгаа авсан. Нөөцийн мах худалдаалах дэлгүүрүүдийн эрэлт их хүрэлцээ дутмаг байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 4 дугаар сарын 14-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 76 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 58, чатботод 12, и-баримт апликэйшнээр 6 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 64 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 8 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 4 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна. Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь ангилж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард 10, худалдааүйлчилгээ 4, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийнөсөлт 22, харилцааны холбоо 8, контор 2, НӨАТ 1, цахилгааны 1, эрүүл мэнд 2, бусад асуудлаар 26 гомдол байна. Ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжтэй холбоотой, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банк, банкбус санхүүгийн байгуллага болон ломбардтай холбоотой, бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон, цахим, худалдаа, үйлчилгээнээс чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсон, буцаалт хийж чадаагүй, Замын-Үүд хилийн боомтоос ачаа тээвэр, карго үйлчилгээний үнэ тариф нэмэгдсэн, худалдаа үйлчилгээний газруудын харилцаа хандлага мөн нөөцийн махыг зориуд хомсдол үүсгэж хэрэглэгчид зарахгүй байна гэх гомдлууд тус тус ирсэн байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Архаг хууч өвчингүй ч залуу хүмүүс хүндээр өвдөх тохиолдол гарч байна” гэв

Коронавирусийн өвчний голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмч Ц.Чинбаяр өвчний улмаас хүндэрч буй өвчтөний шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Архаг хууч өвчингүй ч харьцангуй залуу хүмүүс хүндээр өвдөх тохиолдол байна. Халдварын тархалт нэмэгдсэнээр хүнд өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нэн хүндээр өвдсөн хүмүүс эрчимт эмчилгээнд удаан хэвтэж байгаа тул эмч, ажилчдын ачаалал нэмэгдэж байна. Ихэвчлэн хавсарсан 2-3 суурь өвчтэй хүмүүс эмнэлзүйн хувьд хүндэрч байна.

Амьсгалын дээд замын өвчний шинж тэмдэг болох хоолой өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах шинж тэмдэг гармагц иргэд заавал PCR шинжилгээ өгөх гээд яараад, эсвэл гадуур яваад бухимдаад байх шиг байна. Ийм цар тахлын үед халдвартай эсэхийг заавал шинжилгээгээр баталгаажуулах шаардлагагүй. Танд коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн бол нийтийн дунд явахаас зайлсхийж, гэртээ өөрийгөө тусгаарлаад утсаар болон гэр бүлийн гишүүдээрээ дамжиж эрүүл мэндийн байгууллагатай холбогдон тусламж авах хэрэгтэй” гэв.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос сард 150 сая тун ‘Spunik-V’ вакцин үйлдвэрлэнэ

Өмнөд Солонгосын биотехнологийн “GL Rapha” компани өнгөрөгч оны сүүлээр ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай жил бүр 150 сая тун “Sputnik-V” вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан.

Тэгвэл Өмнөд Солонгосын биотехнологийн“Huons Global”, “GL Rapha”, “Prestige BioPharma”, “Humedix” болон “Boran Pharma” гэх таван компани хамтарсан консорциум байгуулах замаар ОХУ-ын “Sputnik-V” вакциныг үйлдвэрлэхээр болсон байна. Консорциумыг тэргүүлэх “Huons Global” компанийн баасан гаригт мэдээлснээр ийнхүү таван компани хамтарснаар сард 100 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Хамгийн сүүлд Энэтхэг улс өнгөрөгч даваа гаригт ОХУ-ын “Sputnik-V” вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Дэлхийн 60 улс өнөөдрийн байдлаар ОХУ-ын “Spuntik-V” вакцинд зөвшөөрөл олгоод байна. Эдгээр орнуудын нийт хүн ам ойролцоогоор 3 тэрбум орчим. Түүнчлэн Европын эмийн агентлаг тус вакцины үр дүн, аюулгүй байдлыг судлах ажил үндсэндээ дуусах шатандаа ороод байгаа юм. Хэрэв Европын эмийн агентлаг зөвшөөрөл олгосон тохиолдолд Европын холбооны гишүүн 27 улс “Spuntik-V” вакциныг худалдан авч, дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглах боломжтой болно. Ингэснээр “Sputnik-V” вакциныг эрэлт улам бүр өсөх хандлагатай болоод байна.

Тиймээс ОХУ-ын сүүлийн саруудад дэлхийн бусад орнуудад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж эхлээд байгаа юм. Тухайлбал, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирил Дмитриевийн мэдээлснээр “Panacea Biotec”, “Virchow Biotech”, “Stelis Biopharma”, “Gland Pharma” болон “Hetero” зэрэг Энэтхэгийн биотехнологийн тэргүүлэгч таван компани мөн консорциум байгуулах замаар сард 50 сая тун “Sputnik-V” вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд ОХУ-ын биотехнологийн “R-Pharm” компани Германы Бавари мужийн Иллертиссен хотод “COVID-19”-ийн эсрэг “Sputnik-V” вакцины үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал төллөлт 46 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар /2021 оны 4-р сарын 16/ төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна.

Мал төллөлтийг бүсээр авч үзвэл,

-Баруун бүсэд 61.8

-Хангайн бүсэд 44.9

-Төвийн бүсэд 43.6

-Зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн наадам зохион байгуулагдана

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан (МУЗ), Монголын балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Мөн https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан цахимаар хүргэнэ.

Хотын хэмнэлийг юу тодорхойлдог вэ. Өнгөрсөн үеийн түүх, дурсгал, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоо, иргэний сэтгэл оюун тухайн үеийн хэмнэлийг бий болгох ба энэ нь нөхцөл байдлаас үүдэн тогтмол хувьсан өөрчлөгдөнө. Түчигнэн, шаагилдана, чихцэлдэнэ тэгээд гэнэт зогсоно. Яг л бүжиг мэт… Өнөөгийн хотынхоо хэмнэлийг бүжгээр илэрхийлэхийг зорино.

“Хотын хэмнэл” бүжгийн наадам нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

“Хотын хэмнэл” нээлтийн тоглолт

“Хотын хэмнэл” бүжиг, Монголын Балетын Хөтөлбөр, дэглээч МУСТА Ё.Дамчаабадгарын цахим найруулгаар хүрнэ.

“Хотын хэмнэл” олон улсын бүжгийн хөтөлбөр

МУЗ нь олон улсын мэргэжлийн бүжгийн байгууллага, хамтлаг, уран бүтээлчдийн дунд 2021 оны нэгдүгээр сард хотын хэмнэлийг илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан.

Олон улсын бүжгийн богино хэмжээний видео бүтээлийг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын хуудсаар хүргэнэ. Тус хөтөлбөрийн шилдэг бүжгийн тоглолт нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болно.

Тусгай хөтөлбөр

Солонгосын “Libre Joven” хамтлаг болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан “A Meeting Hands” цахим тоглолтыг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ.

“Хотын хэмнэл” Монгол бүжигчдийн уралдаант хэсэг

Тус уралдаан нь Монголын мэргэжлийн бүжгийн байгууллага, чуулга, хамтлагийн дунд 2021 оны 1-р сард зарлагдсан.

Богино хэмжээний видео бүтээлүүдийг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ. Мөн эдгээр бүтээлүүдээс наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн ”Шилдэг бүжиг дэглээч”, “Шилдэг эрэгтэй гоцлол”, “Шилдэг эмэгтэй гоцлол”-ийг тус тус шалгаруулна.

Сургалт, мастер класс

Олон улсын хэмжээнд контемпорари бүжгийн чиглэлээр өөрийн нэрийн хөдөлгөөнүүдээ бүтээж олон улсын наадмуудад уригдан бүжгийн салбарт тэргүүлж буй шилдэг сургагч багш Жо Алегадо, Английн нэрт Акрам Хан контемпорари бүжгийн компанийн дэглээч багш Еэн Чин Лин, Германы Ричард Сийгалын бүжгийн компаниас жазз, мюзиклын багш нар Монголын бүжигчдэд өөрсдийн мэдлэгээсээ хуваалцана.

Бидний энэхүү наадам нь цахимаар явагдах тул гадаадын бүжигчдээс Монгол бүжиг сонирхох, мөн дотоодын орчин үеийн өөр төрлийн бүжигчдэд боломжийг нээх үүднээс бие биелгээ болон монгол үндэсний бүжигт орчин үеийн бүжгийн хэв маяг оруулсан сонирхолтой хоёр хичээлийг санал болгож байна. Эдгээрийг СУИС-ийн ахлах судлаач багш, дэглээч М.Мөнгөнцэцэг, уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын” бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдод мастер класс өгөх болно. Мөн, наадмын хүрээнд хотын залуучууддаа зориулж Hip Hop бүжгийн мастер классыг 116 Студийн дэглээч, бүжигчин Баттуул хүргэнэ.

Кино үзвэр

Бүжгийн сэдэвт Кино үзвэрийг Гёте-Институт болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болох юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж байгаа. Цэцийн гишүүн Д.Одбаяр өмнөх бага суудлын хуралдааныг даргалж байсан. Шийдвэр гарч албажих мөчид өөрөө хурал хаяж гарсан хүн дунд суудлын хуралдааныг даргалж байгаа нь улстөрчдийн гар хөл болсон гэж харагдаж байна.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шийдвэрийг гаргах гэсэн үйлдэл юм. Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ хэнээс ч хараат бусаар гаргах ёстой. Гэтэл хөл хориотой үед хүчний байгууллагуудын хамгаалалт дор улстөржсөн шийдвэр гаргаж гэж байгаад харамсч байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бүрэн эрх нь дуусгавар болсон Цэцийн гишүүн Д.Солонго оролцож байна. Ш.Цогтоо, Д.Солонго гишүүн хоёрын хугацаа нь дуусаад 1.4 жил болсон. Гэтэл Ш.Цогтоог бага суудлын хуралдаанаар чөлөөлсөн мөртлөө дунд суудлын хуралдаанд Д.Солонго гишүүн оролцож байгаа нь хууль бус үйлдэл. Үндсэн хуулийн Цэц аль нэг улстөрч, намын хүсэл зорилгыг биелүүлээд эхлэх юм бол ард түмэн хэнд итгэх юм бэ. Үндсэн хууль өөрөө шүүхийн нэг хэлбэр учраас бүх шатны шүүгчид эрх баригчдын талд л шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанчулуутын хогийн цэг дэх иргэдэд 300 мянган төгрөг олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн банк, Улаан загалмай нийгэмлэг хамтран Улаанчулуутын хогийн цэг дэх бичиг баримтгүй иргэдэд 300 мянган төгрөгийг олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллажээ.

Зарим иргэдийн хувьд регистрийн дугаараа мэдэхгүй байх ч тохиолдол гарчээ. Төрийн банкнаас бичиг баримттай болон регистрийн дугаараа мэдэж байгаа иргэдэд банкны данс нээж өгч үйлчилжээ. Түүнчлэн Улаан загалмайгаас 50 айл өрхөд хүнсний тусламжийн багц олгосон юм. Тус байгууллагаас он гарснаас хойш 2000 өрхөд хүнсний тусламжийн багц олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Япон дахь Казах иргэдийн холбоо байгуулагдав

Япон улсад сурч, амьдарч буй Казах иргэд өөрийн холбоотой боллоо. Энэхүү холбоо нь арлын оронд байгаа Казах иргэдийг нэгтгэх, харилцан туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдаж байгаа юм.

Япон дахь Казахстаны Элчин сайдын яамны мэдээлснээр Японд одоогийн байдлаар Казахстаны 197 иргэн, Монгол, Хятад, Узбекистаны иргэншилтэй 70 казах иргэн оршин сууж байгаа аж.

Японы Juntendo эмнэлгийн мэс засалч Абдибек Калыбек “Манай холбоо соёл хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх, казах иргэдийг нэгтгэх, Казахстан, Япон улсуудын хамтын ажиллагааг дэмжих, мэдээллээр хангах зорилготой. Цар тахлын энэ хүнд үед Япон дахь казахууд нэг нэгэндээ туслахаас гадна Казахстаны ард иргэдэд ч тусламж үзүүллээ. Энэ үеэр албан ёсны холбоо байгуулах санаа анх төрсөн. 2018 онд байгуулагдсан Япон дахь Казах оюутны холбоотой хамтран ажиллана” гэж мэдэгдлээ.