Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 2549 болжээ

Өнгөрсөн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн коронавирусийн халдвар авсан. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгджээ.

Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 21995-д хүрч байна.

ОРОН НУТАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН БАЙДАЛ

  1. Дархан-Уул +33 (Нийт 287)
  2. Орхон +2 (Нийт 282)
  3. Сэлэнгэ +4 (Нийт 349)
  4. Хэнтий +11 (Нийт 43)
  5. Дорнод +8 (Нийт 15)
  6. Сүхбаатар +12 (Нийт 126)
  7. Дундговь +2 (Нийт 28)
  8. Дорноговь +0 (Нийт 59)
  9. Чойр +0 (Нийт 32)
  10. Төв +22 (Нийт 494)
  11. Булган +0 (Нийт 72)
  12. Архангай +8 (Нийт 249)
  13. Баянхонгор +8 (Нийт 76)
  14. Өвөрхангай +0 (Нийт 183)
  15. Хөвсгөл +0 (Нийт 58)
  16. Завхан +0 (Нийт 19)
  17. Увс +0 (Нийт 13)
  18. Ховд 5 (Нийт 162)
  19. Баян-Өлгий +0 (Нийт 2)

Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ.

Өнөөдрийн байдлаар

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол – 21995
  • Эдгэрсэн хүний тоо – 11877
  • Нас барсан – 44
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо – 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо – 2549

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 190, гэрийн тусгаарлалтаас 237, нийт 427 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн гэх мэдээллийг ЭМЯ өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Гал түймрийн аюулаас 100 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1006 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 100 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хотхоны баригдаж байгаа барилгын 16 давхарт гал гарлаа гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан 3 компанийн 75 ажилтныг утаажилтын бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

“Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах болсон үндэслэлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж тайлбарласан байна.

Л.Чинбатын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 11327045 тоот утсанд авна гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдсэн төвд 8091 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8091 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 86 хувь буюу 4999 нь лавлагаа мэдээлэл, 12 хувь буюу 691 нь гомдол, 2 хувь буюу 152 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 75 хувь буюу 6029 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биеийн байдал хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 иргэн байна

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагт 1340 хүнээс халдвар илэрч нийт батлагсан 21995 тохиолдол боллоо. Мөн халдвар авч хүндэрсэн гурван хүн амиа алдаж нийт нас баралт 44 болоод байна. 44 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй нас барлаа.

Улаанбаатарт 1220 тохиолдол, зөөвөрлөгдсөн 1, орон нутагт 119 тохиолдол бүртгэгдлээ.Биеийн байдлын хувьд 2054 хүн хөнгөн, 860 нь хүндэвтэр, 231 хүн хүнд, маш хүнд 57 иргэн байна. Нийт 3202 иргэн хэвтэн эмчлүүлж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 1340 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ийн Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1340 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа. /44 эрэгтэй, 51 настай эмэгтэй, иргэн Ц нар нас барж, нийт нас баралт 44 боллоо/

Эдгээрийн 1220 нь Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн 1, орон нутагт 119 тохиолдол бүртгэгдлээ.

Орон нутагт илэрсэн халдварыг тодруулбал, Дархан-Уул 33, Ховд 5, Архангай 8, Сэлэнгэ 4, Төв 22, Дундговь 2, Баянхонгор 8 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 21995 боллоо.

Сүүлийн 24 цагт 427 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 11877 болов.

Өнөөдрийн байдлаар 3202 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн: 2054

Хүндэвтэр: 860

Хүнд: 231

Маш хүнд: 57 хүн байна” гэв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Дэлхий дахинд цар тахлын улмаас нас барсан хүний тоо 3 саяд хүрчээ

Дэлхий даяар коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүний тоо 3 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар өдөрт дунджаар 12000 хүн “Covid-19” өвчний хүндрэлээр нас баржээ.

Баасан гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн цар тахал эхэлсэн цагаас хойш вирусийн халдвар тархалт хамгийн өндөр түвшиндээ ойртож буйг анхааруулсан юм.

Өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд нийтдээ 140 сая орчим хүн коронавирусийн халдвар авсан байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд долоо хоног тутамд илэрдэг халдварын тохиолдлын тоо хоёр дахин өсчээ.

Уг өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа улсууд нь Энэтхэг, Бразил болоод байна.

1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсад хоёрдугаар сарыг хүртэл өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол 20,000 хүрэхгүй хэмжээнд хүрээд байсан ч сүүлийн үед огцом өссөн юм. Өчигдөр буюу Бямба гарагт тус улсад 234,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн нь гурав дахь өдрөө дараалан хамгийн дээд хэмжээндээ хүрсэн хэрэг байв.

210 сая хүн амтай Бразил улсад Баасан гарагт 85,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 3,305 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн вакцинжуулалтын аян дэлхий даяар хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 165 оронд 860 сая гаруй тун вакциныг дархлаажуулалтад ашиглажээ.

Гэхдээ вакцины тэгш хүртээмж улс орнуудад харилцан адилгүй байгаа нь цар тахалтай хийх тэмцлийн нөлөөг бууруулж байна.

Тухайлбал Израйль улс 100 иргэн тутамдаа 119 тун вакцин зарцуулаад байгаа бол тус улсын харьяанд байдаг Палестины газар нутагт 100 хүн тутамд 2.81 тун оногдож байгаа юм.

Баян чинээлэг улс орнуудын иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь вакцин тариулаад байгаа бол ядуу буурай орнуудын 400 иргэн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдсан байна.

Гэхдээ дан ганц вакцин цар тахлыг устгаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудад вакцин нөлөөлөх үү гэсэн асуудал өнөөдөр эрдэмтэд, судлаачдын санааг хамгийн их зовоож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Алба хаагчид ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг 5 байгууллагын 236 алба хаагч нийслэлийн ногоон бүсийн 136 аманд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид өчигдөр буюу 17-нд гал түймэр гарч болзошгүй 5 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгаж, ногоон бүсэд зорчиж байсан 857 иргэн, 24 автомашинд санамж сэрэмжлүүлэг хүргэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо далан давхарт жалганд хог, шар өвс шатаж байсныг илрүүлж унтраасан. Иймд нийслэлийн нутаг дэвсгэр түймрийн нэн аюултай зэрэглэлд шилжсэн тул шар өвсний болон ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.



Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр зорилтот бүлгийн 944 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ

Өчигдөр 60-аас дээш насны зорилтот бүлгийн 944 иргэнийг вакцинжуулав. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 497287 хүнийг дархлаажуулалтад хамруудаад байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Наранжаргал: Вакцины хоёр дахь тунгаа авч ирж хийж чадахгүй бол дархлаажуулалт, халдварыг бууруулах ажил хий хоосон зүйл болчих гээд байна

Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай вакцины талаар ярилцлаа.


-Монгол Улс хүн амаа хоёрдугаар сарын 28-наас эхлэн вакцинжуулж эхэлсэн. Ер нь вакцинжуулалтын зохион байгуулалтыг та юу гэж харж байгаа вэ?

-Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод түргэн шуурхай хийчих л юм байна гэж харж байна.

-ЭМЯ-наас “БНХАУ-аас орж ирэх вакцин хойшилсон учраас “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг давхар хойшлуулахаас өөр аргагүй болсон” гэж мэдэгдсэн. Уг нь бол вакцины хоёр дахь тунгаа хадгалах ёстой биз дээ?

-Яахав, дараагийн вакцин нь яг товлосон хугацаандаа ирнэ гэсэн цагт вакциныг хадгалахгүйгээр хийж болно л доо. Учир нь нэг дэх тунгаа хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээний хамгаалалттай болчихож байгаа юм. Жишээлбэл, бид 800 мянган тун вакцинаар 400 мянган хүнийг бүрэн хамгаалах уу, эхний ээлжинд 800 мянган хүнээ дархлаажуулаад эхлэх үү гэдэг л бодлого байсан. Анх ярьж байхдаа бол хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 15 гэхэд ирчихнэ гэж байсан, гэтэл анхны тун товлосон хугацаандаа ирсэнгүй.

Мөн AsztraZeneca вакциныг хийлгэсэн хүмүүс тавдугаар сарын эхээр хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Гэхдээ энэ вакциныг хийлгэх цөөхөн хүн байгаа шүү дээ. Харин БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг олон хүнд хийсэн. Хятад вакцины тухайд өчигдрөөс нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 28 хоног нь гүйцчихсэн хоёр дахь тунгаа хийлгүүлээд эхлэх ёстой байсан. Гэхдээ БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд асуудалгүй гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр хоёр дахь тунг 21-56 хоногоор тооцвол дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхэн үеэс эхлээд хийгдэх ёстой болно. Ядахдаа 56 хоногтоо багтаад вакцин нь орж ирээсэй л гэж бодож байна даа. Хоёр улсын харилцаа байна, манай улс ямар ч байсан арга учрыг нь олоод авчрах байх. Нөгөөтэйгүүр хоёр дахь тунгаа хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хамгаалалттай болно. Харин одоогийн халдварын тархалтыг харахад асуудал их л хүнд байна даа. Хүн бүхэн л халдвар хамгааллын дүрмээ сахиж, гэртээ суухаас өөр аргагүй л болж байна.

-“БНХАУ вакцинаа үр дүн муутай байна хэмээн зарлалаа” гэсэн мэдээлэл бий. ЭМЯ-наас тодруулахад энэ талаар судалж байгаа гэж хэлсэн. Танд мэдээлэл байна уу?

-Огт үр дүнгүй бол биш. Хятадын вакциныг ганцхан Монгол Улс ч биш өөр олон улсууд хийлгэж байна. Хамгийн олон хүнд хийсэн улс гэхэд Арабын нэгдсэн Эмират, Чили зэрэг газрууд байна. Эдгээр улс хүн амдаа Хятадын вакциныг нэлээн өндөр тунгаар хийчихээд байхад халдварын тархалтыг санасан хэмжээндээ хүртэл сайн буулгаж чадахгүй байна л даа. Гэхдээ энэ нь маш муу гэсэн үг биш. Хятадын вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 54 хувь хамгаалж, дархлаа тогтоно гэж ярьж байгаа. Жишээлбэл, бид 800 мянган хүнд Хятадын вакцин тарилаа гэхэд түүнээс 400 мянга нь хамгаалагдана. Мөн вакцин хийлгээд халдвар авсан ч бүр их хүндрэхгүй байх гэх мэт давуу талууд байна. Яахав, бусад вакцины сонголттой харьцуулахад муухан талдаа. Гэхдээ вакцин байхгүй бол тал хувиа ч хамгаалж чадахгүй шүү дээ.Одоо ерөөс хоёр дахь тунгаа авч ирж хийх нь л манай улсын хамгийн том зорилго болоод байна. Хоёр дахь тунгаа авч ирж хийж чадахгүй бол дархлаажуулалт, халдварын тархалтыг бууруулах ажил хий хоосон зүйл болчих гээд байна. Дээр дурдсанчлан Хятадын вакцины хамгаалах түвшин өндөр биш байгаа учраас хаа хамаагүй гадуур яваад байж болохгүй. Нөгөөтэйгүүр манайх гуравдугаар сард үзвэр үйлчилгээгээ нээчихдэг нь буруу зүйл болсон. Үүнээс болж халдвар маш их тархсан. Тийм учраас вакцин хийсний дараа ч гэсэн үзвэр үйлчилгээг бага багаар нээхгүй бол болохгүй.

-Вакцины хоёр дахь тунг заасан хугацаанд нь хийхгүй бол үр дүнгүй болох уу. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үгүй, үр дүнгүй болохгүй. Харин хэт их хол байж болохгүй. Хэт хол зайтай хоёр дахь тунг хийх нь дахин нэгдүгээр тунг хоёр удаа хийлгэж байгаатай адилхан болох эрсдэлтэй. Мөн хэт ойрхон хоёрдугаар тунг хийх нь сайн биш. БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн хугацаанд боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 21 хоногийн дараа, эсвэл 56 хоногийн дараа хийлгэхийн хооронд учиргүй их зөрүү гараад байх зүйлгүй. Ямар ч байсан хоёр дахь тун дөрөвдүгээр сарын сүүлээр ороод ирвэл хувь хүмүүс санаа зовоод байх зүйлгүй хоёр дахь тунгаа хийлгэчих хэрэгтэй.

-Хэрэв 56 хоногоос хэтэрвэл вакцины эхний тун үр дүнгүй болох уу?

-Вакцины судалгааны мэдээллийг харахгүй л бол ийм тийм гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ 21-56 хоногтоо хоёр дахь тунгаа хийхгүй бол асуудал их төвөгтэй болоод явчихна л даа. Гуравдугаар шатны судалгаа хийгээд байгаа гол шалтгаан нь таны асуугаад байгаа асуулт байхгүй юу. Хятадын вакцины тухайд судалгаа мэдээлэл хомс байна. AstraZeneca вакциныг Англи улс 12/7 хоногийн зайтай хийгээд халдварын тархалтаа тодорхой хэмжээнд бууруулсан. Тэгэхээр As­traZeneca вакцины хоёрдугаар тун 56 хоногийн дотор орж ирэхгүй байхад асуудал байхгүй, туршлага, судалгааны мэдээлэл нь бүгд байж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш тав хоног өнгөрлөө. Энэ хугацаанд халдварын тохиолдол буурахгүй улам бүр нэмэгдсээр л байна. Энэ хөл хорионы үр дүнг юу гэж харж байна вэ. Цаашдаа ямар хариу арга хэмжээ авбал зохимжтой вэ?

-Одоогоор халдварын тохиолдол буурах болоогүй л дээ. Хөл хорионы өмнөх өдрийн бужигнаанаар маш их халдвар тархсан байгаа. Тэр хүмүүс өчигдөр, өнөөдрөөс л гарч ирж эхэлж байгаа. Нөгөө талаас гэр бүлийн халдвар их байна, ер нь халдварын тоо тийм амархан буухгүй. Харин ч хөл хорионы сүүлийн хоногуудад нас баралтын тоо нэмэгдэх хандлагатай байна. Яагаад вэ гэхээр халдвар аваад тэр дороо хүндрэхгүй, нэлээд хугацааны дараа хүндэрч эхэлнэ. Ер нь энэ хөл хорио 14 хоногоор дуусна гэдэг эргэлзээтэй харагдаж байна. 14 хоногийн дараа эргээд бүх дэлгүүр, ААН-үүдээ нээнэ гэхэд хэцүү. Мөн өдөрт авч байгаа шинжилгээний тоо маш цөөхөн байна, арван мянган шинжилгээ л хийж байна. Тэгэхээр байж болох хариу арга хэмжээний аргууд нь хөл хориогоо уртасгах. Нөгөөтэйгүүр шинжилгээгээ өргөн хүрээнд авах, мөн вакцинаа түргэн хийх. Гэхдээ вакциныг өргөн хүрээнд хийсэн ч эргээд үр дүн гарахад нэлээд хугацаа шаардлагатай. Эхний тунгаас хойш 14 хоногийн дотор бага зэргийн хамгаалалт тогтож эхэлнэ, гэхдээ цөөхөн хувьд нь л тогтоно. Мөн хоёр дахь тунгаас 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Түүнчлэн бид хоёр сарын хугацаанд 800 мянган хүнд эхний тунг хийлээ. Цаашлаад дахин вакцинаа авч ирээд хийлээ гэхэд дор хаяж сар хагасын хугацаа хэрэгтэй. Энэ хооронд халдварын тархалт, тоо айхавтар өөрчлөгдөхгүй. Тийм учраас иргэн бүрийн оролцоо чухал байна. Залуучууд өөрсдөө өвдөхгүй, хүндрэхгүй гэсэн бодолтой олноороо уулзаад байх эрсдэл их байна. Хэрэв тэгж уулзаж байгаа бол хөгшин ээж, аав дээрээ битгий очоорой. Аль болохоор ажил, хичээлээ цахимаар зохицуулахыг хичээгээд хүнтэй уулзахгүй байх нь л зүйтэй. Нэгэнтээ ингээд их тархчихсан байгаа тохиолдолд хүмүүс хоорондоо уулзаад л байвал халдвар гинжин хэлхээгээр цаашаа үргэлжлээд л байна. Вакцин хэзээ ирэх, шинжилгээ хийх зэрэг нь биднээс хамаарахгүй учраас хүн бүр дор бүрнээ гэр бүлээ хамгаалах нь нэн чухал байна.