Categories
мэдээ цаг-үе

“Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтээ БШУЯ-ны цахим хуудсаар өгөх боломжтой”

Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журмыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан.

Уг журмын хэрэгжилтийн талаар тус яамнаас хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар “Зарим сургуулиас төлбөр нэхэж, эцэг, эхчүүдэд хүндрэл учруулсан тухай гомдлууд ирсэн тул журмын хэрэгжилтийн талаар яамнаас хяналт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд 60 их, дээд сургуульд найман төрлийн асуумжаар судалгаа авсан. Их, дээд сургуулиуд оюутан сургалтын төлбөрөө төлсөн эсэхээс үл хамаарч, хичээл сонголт, улирал, явцын шалгалтын оролцоог тодруулахад 95-аас дээш хувь нь хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдсэн.

Мөн тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотооддоо дүрэм журам гаргасан 26 их сургууль байна. Оюутан сургалтын төлбөрийг хойшлуулах, хөнгөлүүлэх, хувааж төлөх хүсэлт ирүүлэхэд сургуулиуд судалж, тухай бүрд нь шийдвэрлэж байна. Их, дээд сургуулиудаас ирж буй дүн мэдээ болон манай яамнаас очиж шалгасан хүмүүсийн шалгалтын үр дүнд БШУ-ы сайдын А/135 тоот тушаал их, дээд сургуулиудад бүрэн хүрсэн байна.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын тухайд 127 сургууль, 422 цэцэрлэг уг тушаалыг гардан авч, хэрэгжүүлж байна. Зарим эцэг, эх сургалтын төлбөр, үйл ажиллагаатай холбоотой асуудал байвал БШУЯ-ны хуудсаар холбогдож, хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэж байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Иргэний нисэхийн үндэсний төв Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн гишүүн боллоо

Мэдээ.МНИргэний нисэхийн үндэсний төв өөрийн харьяа 19 нисэхийн буудлын хамт Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн бүрэлдэхүүнд гишүүнээр элсэж улмаар Ази, Номхон далайн бүсэд харьяалагдан үйл ажиллагаанд нь оролцдог боллоо.

Олон улсын дээрх байгууллагын гишүүн болсноор ИНҮТ-ийн удирдлагууд Олон Улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Стефано Барончитой цахим уулзалт хийж “Ковид-19” тахлын эсрэг вакцин, шинжилгээ, бусад улс орон дахь хорио цээрийн талаарх хамгийн сүүлд хийж буй судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл авч харилцан санал солилцлоо.

Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл”/Airport Health Accreditation programme/ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ийн Нисэхийн салбарын үйл ажиллагааг дахин сэргээх ажлын хэсгээс гаргасан зөвлөмж болон цар тахлын эсрэг нисэх буудлуудаас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн арга хэмжээнүүд нь хэрхэн уялдаж байгааг үнэлдэг хөтөлбөр юм.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын нисэх буудлууд ковидын эсрэг хэрэгжүүлж буй шилдэг туршлагуудаасаа хуваалцдаг чухал ач холбогдолтой.

Тиймээс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын нисэх буудлууд Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO)-ийн зөвлөмжийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаснаар зорчигч, үйлчлүүлэгчид нисэх буудлын үйлчилгээнд итгэлтэй, сэтгэл ханамжтай байх баталгаа болж өгөх юм.

“Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл” хөтөлбөрт бүс нутгийн бүх нисэх буудлууд сайн дурын үндсэн дээр нээлттэй хамрагдах эрхтэй. Ази, номхон далайн бүс нутгийн нисэх буудлуудаас Инчеон олон улсын нисэх буудал хамгийн түрүүнд буюу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын нисэх буудлуудын зөвлөл(ACI)-өөс магадлан итгэмжлэлээ авсан байна.

Харин манай улсын хувьд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн бүрэлдэхүүнд гишүүнээр элссэн нь саяхан баталгаажиж, улмаар Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлээ авахаар бэлтгэж байна.

Ташрамд сонирхуулахад, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/Airports Council International/ нь дэлхийн нисэх буудлуудын цорын ганц худалдааны төлөөлөл бөгөөд анх 1991 онд байгуулагдсан. ACI нь нисэх буудлын ашиг сонирхлыг Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай, тухайлбал ICAO-т төлөөлж, нисэх буудлын стандарт, бодлого, зөвлөмжийг боловсруулж, дэлхийн өнцөг булан бүрд стандартыг өсгөх мэдээлэл, сургалтын боломжоор хангах үйл ажиллагаа явуулдаг.

ОУНБЗ-ийн Удирдах Зөвлөл /ACI World/ нь Канадын Квебек мужийн Монреаль хотод байрладаг, Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай (ICAO) өдөр бүр хамтарч ажилладаг бөгөөд Агаарын тээврийн үйл ажиллагааны бүлгийн гишүүн юм. Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд дэлхийн улс орнуудын нийт 641 нисэх буудлын операторууд багтдаг. Тэдгээр нь дэлхийн 176 орны 1957 нисэх буудлуудыг төлөөлдөг юм.

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар нь 1995 онд Олон улсын нисэх буудлуудын зөвлөлд анх гишүүнээр элсжээ.

Эх сурвалж: Иргэний нисэхийн үндэсний төв

Categories
мэдээ цаг-үе

БНЭУ-ын Батлан хамгаалах яамтай зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа

БНЭУ-ын Батлан хамгаалах яамтай цахим зөвлөлдөх уулзалт хийв

Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 16-нд цахимаар зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг, Энэтхэгийн талаас БХЯ-ны Нэгдсэн нарийн бичгийн дарга Шри Вишал Гаган нар удирдан явуулж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, энэ хүрээнд цаашид цэргийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан дадлага сургууль хийх, кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн чиглэлийн ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлийг тодорхойлов.

Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх оролцсон бөгөөд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг болохыг онцоллоо.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг хоёр тал дэлхий нийтээр тархаад буй Covid-19 цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулахад хамтран ажиллаж, тэр дундаа Энэтхэг Улсын Засгийн газраас Монголд Covid-19 эсрэг вакцин нийлүүлсэн нь Монгол Улсын хувьд энэхүү цар тахлыг хязгаарлах, даван туулахад чухал хувь нэмэр оруулж буйд талархаж, цаашид энэ цар тахлыг хамтын хүчээр даван туулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд мал төллөлт 46 хувьтай байна

Мал төллөлт 19.5 хувьтай байна

2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин юм.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын сүүлээр эхэлнэ

ӨРӨГ.МН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр болохоор хуульчилсан. Ерөнхийлөгчийн сонгууль болоход 50 хоног үлдсэн байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны зураглалыг хүргэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ. Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу

  • 50 нас хүрсэн
  • Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн байх
  • Ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ФОТО СУРВАЛЖЛАГА: Хатуу хөл хорионы 10 дахь өдөр

Дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн хатуу хөл хорионы дэглэмийг чангаруулсан. Мөн албан хаагчдын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Тэгвэл гадуур хөл хөдөлгөөн хэр байгаа талаарх фото сурвалжлагыг хүргэж байна.


No description available.

Categories
мэдээ цаг-үе

Газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

Хотын дарга С.Батболдын ХОЁР ЖИЛД хийсэн ЕСӨН ОНЦЛОХ ажил

Өнөөдөр болсон Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгавар өглөө.

Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Мөн авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан.

Энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах үүрэг өгөв.

Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсны дараа тусгаарлагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, үндэслэлийг танилцуулав.

Ерөнхийлөгчийн танилцуулсан захирамж дахь МАН-ыг тараах тухай үндэслэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МАН-ыг тараах тухай

Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай.

Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:

  1. Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
  2. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.
  3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.
  4. Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.
  5. Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
  6. Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.

Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.

Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.

Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.

Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

​Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хориог сунгахаар болжээ

Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол Токио олимп сангийн цомийг 21  аймгаар аялуулж буй хүмүүс байжээ

Завхан аймгийн Улиастай суманд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хориог үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв. Тосонцэнгэл суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр оройны 23.00 цагт аймгийн Шуурхай штаб хуралджээ. Улмаар Улиастай сум дахь тэг зогсолтын хугацааг үргэлжлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд өнөөдөр өдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийх явуулын таван баг өглөөний 10.00 цагаас эхлэн 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчлүүлж буй 10 иргэний биeийн байдал хэвийн байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхсайхан: Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх бодлого баримталж байна

Л.Энхсайхан: Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх хүний өвчний  шалтгааныг эмч нар судалж байна

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа.

Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.

Тухайлбал, иргэдийн зүгээс хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэлээ.