Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

DNN-ШИНЖЛЭХ УХААН: 2020 онд гарсан шинжлэх ухааны ололтууд

Plastic-Eating Bacteria. And Their Pollution-Reducing Enzymes | by Joshua  Hehe | The Startup | Medium

Өнгөрөгч онд сүүлийн 100 жилд тохиогүй цар тахал дэгдсэнээс үүдэн дэлхий нийт таамаглаагүй олон сорилттой тулгарсан. Энэ ч утгаараа хүн төрөлхтөн шинжлэх ухааны ач холбогдлыг улам ихээр ойлгох болсон билээ. Тэгвэл 2020 онд шинжлэх ухаанд ямар онцлог нээлтүүд гарсан хийгээд эдгээр нээлтүүд ирээдүйд бидний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг харцгаая.


1. “COVID-19” өвчин лабораториос алдагдсан уу?

Research Roundup: COVID-19 Recovery & the Vaccine and More | BioSpace

Шинэ төрлийн халдварт өвчин болох коронавирусийг судалж, цар тахлыг зогсоохын тулд дэлхийн олон мянган эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажил өрнүүлж буй. Цар тахалтай тэмцсэн нэг жил хагасын хугацаанд орон орны эрдэмтийн баг одоогоор таван төрлийн вакциныг гарган аваад байна. Түүнчлэн олон улсын эрдэмтдийн баг шинэ төрлийн “SARS-CoV-2” коронавирус нь хаалттай лабораторид гарсан ослын улмаас хүрээлэн буй орчинд алдагдсан байж болзошгүйг үгүйсгэхгүй байна. Австрийн хэвлэлийн агентлагт Инсбрукийн их сургуулийн микро биологич Россана Сегретог энэ талаар дурьдаж, эрдэмтдийн хамтаар энэ сэдвээр хийсэн судалгаагаа шинжлэх ухааны “BioEssays” сэтгүүлд нийтэлсэн байна. “Би эрдэмтэн хүний хувьд хуйвалдааны онолчдын гарт тоглохыг хүсэхгүй байна. Вирус лабораториос тархсаныг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо одоог хүртэл байхгүй байна” гэж Сегрето хэлжээ.

2. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар түрүү булчирхай болон хөхний хорт хавдрыг бүрэн оношилдог боллоо

How AI is improving cancer diagnostics

Судлаачид Google-ийн DeepMind AI буюу хиймэл оюун ухааны системийг ашиглан 29000 гаруй эмэгтэйн рентген зурагнаас гажиг илрүүлэх туршилтыг хийжээ. Туршилтаар уг систем мэргэжлийн рентгенологичдоос илүү оношилж байгааг тогтоожээ. Мөн 2020 оны долдугаар сард Питтсбургийн их сургуулийн судлаачид түрүү булчирхайн хорт хавдрыг эдийн слайднаас ялгах хиймэл оюун ухааны хөтөлбөр боловсруулжээ. Туршилтын үеэр хиймэл оюун ухааны систем нь түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэх 98 хувийн мэдрэмж, 97 хувийн гүйцэтгэлийг харуулсан нь урьд өмнө байгаагүй өндөр тоон үзүүлэлт болжээ. Хиймэл оюун ухааны тогтолцоо нь хорт хавдрыг илрүүлэх хамгийн анхны систем бөгөөд хавдрын зэрэг тогтоох, хэмжээ тодорхойлох, захын мэдрэлийн нэвчдэс зэрэгт үзүүлэх үр дүнг нарийн мэдээлдэг болсон нь анагаах ухаанд гарсан шинэ ололтуудын нэг юм.

3. “SpaceX” компани хүн төрөлхтний сансарт нисэх шинэ ололтыг нээлээ

NASA certifies SpaceX Crew Dragon spacecraft ahead of Crew-1 launch -  SpaceNews

“SpaceX”-ийн Falcon-9 пуужин “Crew Dragon” сансрын хөлгийг тойрог замд хөөргөсөн нь хүн төрөлхтний сансарт нисэх шинэ эрин үеийг эхлүүлжээ. Арван нэгдүгээр сард сард “SpaceX” компаниас“Crew Dragon Resilience” төслийг эхлүүлж олон улсын сансрын станц руу дөрвөн сансрын нисэгчийг амжилттай илгээсэн юм. Энэхүү нээлт нь арилжааны байгууллага сансарт хөвж буй өндөр технологийн лабораторид анх удаа НАСА-ийн сансрын нисгэгчдийг амжилттай тээвэрлэсэн үйл явдал болжээ. Хүмүүсийг тойрог замд тогтмол нисгэхийн тулд сансрын хөлгөө бүтээж, туршиж олон жилийн турш ажилласны дараа уг төслийг амжилттай болсон нь SpaceX-ийн хувьд түүхэн үйл явдал юм.

4. Археологчид Америкийн түүхтэй холбогдох шинэ баримтыг дэлгэлээ

People arrived in North America 30,000 years ago, archaeologists say

Мексикийн агуйгаас олдсон багажны археологийн шинжилгээ болон агуйн ордод хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Америкийн колоничлолын түүхтэй холбогдох өөр нэгэн баримт дэлгэгджээ. Хүмүүс агуйг 30 мянгаас 15 мянган жилийн өмнө очиж үзсэн болохыг баримтууд харуулжээ. Энэхүү нээлт нь Кловичуудыг 15000 жилийн тэртээ Америк тивийн хамгийн эртний оршин суугчид байсан гэсэн таамгийг бий болгож байгаа юм.

5. Анхны тираннозаврын үр хөврөлийг нээв

Baby tyrannosaur dinosaurs were the size of dogs, embryo fossils show - CNET

Судлаачид тиранозаврын үлдэгдлийг бүрхүүлээсээ салж амжаагүй маш балчир байсныг тогтоожээ. 2018 онд Канадын Алберта дахь морины хошуунаас траннозаврын хөлийн хумс, доод эрүү олдсон бол 1983 онд Монтанагийн анагаах усны формацаас удаах нь олдсон юм. 71-75 сая жилийн настай үлдэгдэлд хийсэн шинжилгээгээр тиранозаврууд нь Чиуахуагийн чинээ хэмжээтэй, гурван фут орчим хэмжээтэй, гайхмаар жижигхэн гарч эхэлсэн нь тогтоогджээ. Энэ урт нь тэдний бүрэн гүйцэд боловсрогдсон аравны нэгийн аравны нэг ажээ. Ихэнх эрдэмтэд ийм жижиг хэмжээтэй махчин амьтныг урьд өмнө нь олж нээж байгаагүй гэдэг.

6. Хуванцар иддэг бактерийг илрүүлжээ

Plastic-Eating Bacteria. And Their Pollution-Reducing Enzymes | by Joshua  Hehe | The Startup | Medium

Европын судлаачид полиуретанаар хооллодог шинэ нянг олж илрүүлжээ. Энэ нь дахин боловсруулахад хэцүү, устгахад хэцүү хуванцар юм. ХБНГУ-ын Хельмгольцын Байгаль орчны судалгааны төвийн баг энэ нээлт нь дэлхий дээрх хог хаягдлыг нэмэгдүүлж, далай тэнгисийг бохирдуулж буй дахин боловсруулахад хэцүү хуванцар материалыг бууруулахад туслах болно гэж мэдэгджээ.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ спорт

Э.Сүхбат, А.Хулан нар Залуучуудын Дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа

Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ.
Тэмцээний долоо дахь өдөр Алтанбекийн Хулан, Энхзоригтийн Сүхбат нар шагналын тавцанд гарах болзлоо хангаад цаашид медалийн өнгөө өөрчлөх тулааныг хийхээр боллоо.
Өчигдөр тэмцээний долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн 51кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Алтанбекийн Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа.
Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарсан байна.
Э.Сүхбат нь хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан нь ОХУ-ын Валерия Линьковатай тулалдана. Эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдана. Тэмцээнийг доорх линкээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА Ангараг гариг дээр анх удаа нисдэг биет хөөргөлөө

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гариг дээр нисдэг аппарат хөөргөлөө.

Ангараг гаригийн хиймэл дагуулаар дамжуулан жижиг нисдэг тэрэг хөөрсөн тухай мэдээллийг дэлхий дээр хүлээн авчээ. НАСА-ын зүгээс ойрын өдрүүдэд дөрвөн ч шинэ нислэг туршиж түүх бүтээхээр ажиллаж байгаа аж.

"Ingeniuity" нисдэг биет нь 40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна. 

Ийнхүү “Ingenuity” Ангараг гараг дээр ниссэн анхны аппарат болжээ. “Бид түүхэнд анх удаа өөр гариг дээр алсын удирдлагатай аппарат хөөргөлөө. Энэ нь Нарны аймгийн бусад гариг руу NASA-гийн илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна” гэж “Ingeniuity” төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг ярьжээ.

Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн байна. Туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан гаригийн хэд хэдэн зургийг авчээ. Бяцхан дрон бүх мэдээллийг “Perseverance”-ийн дамжуулагч төхөөрөмжийг ашиглан дэлхий рүү илгээсэн байна.

80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд Ангараг гаргийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сангийн яам: Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхой болоогүй

Нийт хүн амын тоог тооцоолж гаргасан “Ковид-19” халдварын тархалтаар манай улс Бразил, Орос, Англи болон Хятад улсын урд орсон үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс хүн амын дунд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаард-лага үүсч байна. Манайх коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж, 630.517 хүн вакцинд хамрагджээ. Гэвч вакцины хоёр дахь тунг нөөцлөөгүй учраас Vero cell дархлаажуулалтын ажил түр зогссон билээ. Тиймээс Хятадаас 600 мянган тун Vero cell мөн ОХУ-аас нэг сая тун “Спутник V” вакцин авахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

Коронавирусийн эсрэг вакцин татан авах асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Вакцин буухаар мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар Ерөнхий сайд дээр ажлын хэсэг хуралдаж байна” гэсэн юм. Харин Гадаад харилцааны яамны зүгээс “Бид “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр 14.400 тун “Astra­Zeneca” вакцин, гуравдугаар сарын 24-ний өдөр 25.740 тун “Pfizer” вакцин авсан. Харин арилжааны шугамаар энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 10.000 тун ОХУ-ын “Sputnik V” вакцин, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 300.000 тун “Vero Cell” вакцин авсан билээ. Тэгвэл хүмүүнлэгийн шугамаар хоёрдугаар сарын 22-ны өдөр БНЭУ-ын Засгийн газраас 150.000 тун “AstraZeneca-Co­vishield” вакцин, хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Засгийн газраас 300.000 тун “Sinopharm-Vero Cell” вакцин тус тус хүлээн авсан. Цаашлаад Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Синофарм компаниас 900.000 тун Vero cell вакцин, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун “Sputnic V “вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300.000 тун Vero cell вакцинаа хүлээн авсан. Одоо БНХАУ 600.000 тун, ОХУ нэг сая тун авахаар ажиллаж байна, шинээр буюу нэмж авах чиглэлээр ч яриа хэлэлцээ хийж байна” гэлээ.

ОДООГИЙН БАЙДЛААР ВАКЦИН ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНИЙ АСУУДАЛ ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ

Ард иргэдийг дархлаажуулах чиглэлд хэдэн төгрөг төсөвлөж, вакцин худалдан авах талаар Сангийн яамнаас тодрууллаа.

Ирэх долоо хоногт Синофарм вакцины хоёр дахь тунг тарьж эхэлнэ гэсэн мэдээлэл бий. Тэгвэл манай улс вакциныхаа мөнгийг төлсөн үү?

-Вакцинтай холбоотой мэдээллийг нэгтгэж дуусаагүй байна. Тэгэхээр маргааш /өнөөдөр/ нэгтгэгдэж, нөгөөдөр нь Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдах юм байна. Одоогийн байдлаар 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байгаа. Үүний 3.1 сая нь “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд болно. Үүнээс гадна таван гэрээний 8.5 сая тун вакцины гэрээ яг одоо яригдаж байна. Тиймээс эцэслэгдэж дуусаагүй, Засгийн газарт явцын ажлыг дахин танилцуулна гэсэн үг.

Тэгвэл төсөв мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа шийднэ гэсэн үг үү?

-Тийм ээ, тодорхой болоогүй. Өөрөөр хэлбэл, вакцин худалдан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдгийг Засгийн газар дээр маргааш ярилцана.

Өмнө нь арилжааны шугамаар авсан вакцинуудад худалдан авах мөнгийг гаргасан юм болов уу, эсвэл манайх дан хандиваар яваад байна уу?

-Одоо бол хандив байхгүй. Тиймээс худалдан авах гэрээ хийхээр ажиллаж байгаа.Харин өмнөх вакцинуудыг тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ зуун хувь хандиваар орж ирээгүй байх. Өөрөөр хэлбэл, зарим вакциныг худалдаж авсан. Вакцины татан авалтын гол ажлын хэсэг нь ЭМЯ, ГХЯ байгаа юм. Тэгэхээр ГХЯ аль улсаас, ямар гэрээ хэлэлцээр хийж, хичнээн вакцин худалдан авах гэдгийг гаргаж боловсруулаад Сангийн яам руу явуулж байгаа юм билээ. Одоогийн байдлаар ГХЯ-аас нэгтгэсэн материалууд нь арай ирээгүй байна. Тиймээс тухайн материал ирэхээр, эндээс эх үүсвэр нь яаж хийгдэх нь вэ гэдгээ хэлэлцэнэ.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсэг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

2021 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шанхай хотод 1500 дрон ашиглан агаарт видео тоглоом татах QR код үүсгэжээ

Хятадын энтертаймент компани өөрийн видео тоглоомыг татах QR кодыг 1500 дрон ашиглан Шанхай хотын тэнгэрт байршуулжээ.

Тус QR кодыг уншуулснаар BiliBili хэмээх видео тоглоомыг татаж авах юм.

тэнгэр баганадсан барилга болон тэнгэр гэх мэтийн зураг байж болно

хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм

“Хуулийн байгууллагаар батлагдаагүй мэдээллийг буруутай юм шиг түгээж байна” гэв

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү гэсэн сэдвээр хэвлэлийн хурал хийж байна.

Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга н.Баатарчулуун

Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна.

Биднийг өдийг хүртэл хоёр ажиллахад Засгийн газрын шийдвэр зөв байсан юм уу. Өнөөгийн нөхцөл байдал болохыг бид хэлж байсан. Дарга нарын гаргасан оновчгүй байсан учраас тахал ингэж дэгдлээ. ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэллээ.

Ажлын байрны дарамт учирч байгаа тул ажлаа хийж чадахгүй байна. Шинжилгээ авсан эмч нар хариуг нь өөрчилж чадахгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэх хэрэгтэй ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн нэн хүнд шалтгаанаар хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 51 боллоо.

1. 75 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ
2. 83 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад онош нь батлагдаж нас баржээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Мөнхзул: Төрийн захиргааны байгууллагын гурван хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа гарсан

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.


-ХЭҮК-т ирж байгаа зөрчлийн дийлэнх нь ямар төрлийн гомдол, мэдээлэл байна вэ. Өөрөөр хэлбэл, хүний эрх хаана илүүтэй зөрчигдөж байна вэ?

-ХЭҮК нь олон улсын гэрээ болон Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч шалгадаг. жилд дунджаар хүний эрхтэй холбоотой 800 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байна. Комисст ирж буй гомдол, мэдээллийн дийлэнх нь хорих анги, цагдан хорих байгууллагад эрх нь хязгаарлагдсан хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг нь зөрчлөө, хилс хэрэгт гүтгэлээ, эрүү шүүлт тулгасан, өмгөөлөгчөөр хангахгүй байна, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна гэх гомдлууд зонхилдог.

Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрчлүүд, үүн дотор ажлын байрны дарамтын асуудал, нас, хүйс ялангуяа намаар ялгаварлаж байна гэсэн гомдол их гарч байна.

-Нэр бүхий УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар танайд гомдол ирсэн үү?

-Манайд иргэн С гомдол гаргаагүй. Үүнтэй холбоотой Комисс байр сууриа илэрхийлсэн. Хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдлөө өгсөн байгаа. ХЭҮК энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байгаа. Мөн хэргийг шалгах явцад хохирогчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байна, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байна гэдэгт хяналт тавьж ажиллана.

-Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол мэдээлэл хэр ирдэг вэ?

-Энэ онд ХЭҮК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд хийсэн бэлгийн дарамтын талаарх ойлголт ,мэдлэг ямар байгааг тандах судалгааг хийсэн. Судалгаанд оролцсон гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэг хэлбэрт өртсөн гэдэг судалгаа гарсан.

Бэлгийн дарамт гэдэг нь бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ амаар, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орохоос өөр аргагүй байдалд хүргэж дарамлах, мөн хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орох зэрэг олон хэлбэрүүдтэй өргөн хүрээний ойлголт. Гэтэл хүмүүс бэлгийн дарамтын хамгийн хүнд хэлбэр болох бэлгийн харилцаанд орох, хүчиндэхийг л зөвхөн бэлгийн дарамт гэж үздэг болох нь судалгаанаас харагддаг. Харин бэлгийн сэдэлтэй онигоо ярих, эрээ цээргүй ширтэх, бэлгийн нууцтай нь холбоотой асуулт тавих зэрэг үйлдлийг төдийлөн бэлгийн дарамт гэж үзэхгүй байна. Ер нь бэлгийн дарамт учруулж буй хүмүүс ихэнхдээ эрх мэдэл бүхий хүмүүс байдаг бөгөөд надтай ойр дотно байвал чамайг гадаадад явуулна, албан тушаал дэвшүүлнэ гэх зэргээр хүсэл мөрөөдөл дээр нь дөрөөлөн тэгвэл ингэнэ гэсэн болзол тавих, ажлын ачааллаар дарах, дарамтлах зэргээр тэвчишгүй орчин үүсгэж, гарцаагүй байдалд оруулах арга тактикыг их хэрэглэдэг. Тухайлбал нэгэн Их сургуулийн багш нь оюутнаа шөнө оройн цагаар дуудаж бэлгийн харилцааны санал тавьдаг, зөвшөөрөхгүй болохоор өөрийн шалгалтан дээрээ гурван удаа унагааж, сургуулиас хөөгдөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, бэлгийн харилцаанд орсноос охин хүсээгүй жирэмсэлт болж насан туршийн сэтгэлийн шархтай үлдсэн. Энэ мэт олон шалтгаанаар олон ч эмэгтэйчүүд ажлаасаа арга буюу гарч ажилгүйчүүдийн эгнээнд орох, амиа хорлох, бэлгийн замын халдварт өвчин тусах, гэр бүл салалт гээд үүний цаана нийгмийн асуудлууд бий болж байна. Бэлгийн дарамтыг зөвхөн хоёр хүний асуудал хэмээн үзэж тоохгүй орхисноор энэ нь нийгмийн олон асуудлуудыг дагуулж, бэлгийн дарамт хавтгайрах хөрс суурь нь болж байна. Төрийн захиргааны албан хаагчдын гурван хүний нэг нь бэлгийн дарамтад өртдөг талаар дээр дурдсан. Гэтэл тэдгээр дарамтад өртсөн иргэдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагад хандсан байна.

-Хүчирхийлэлд өртсөн иргэд гомдол гаргахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Маш олон шалтгаан бий. Юуг бэлгийн дарамт гэж үзэх талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын долоон хүн тутмын нэг нь л бэлгийн дарамт гэдэг ойлголтыг мэдэж байна. Бусад зургаа нь ойлголтгүй байх жишээтэй. Нөгөө талаар бэлгийн дарамт нь хохирогчийн нэр төр, алдар хүндтэй холбоотой маш эмзэг асуудал байдаг. Гэтэл манайд хохирогчийн талаарх нууцлалыг хадгалдаггүй, мөн хохирогчийг буруутгадаг хандлага дийлэнхдээ зонхилж байна. Хохирогч ямар ч хүн байж болно, биеэ үнэлэгч, богино банзал өмсөж, өөрөө өдсөн ч байж болно, хамгийн гол нь хэн ч хүсээгүй бэлгийн дарамтад өртөх ёсгүй. Түүнчлэн хохирогчийн аюулгүй байдлыг хангах асуудал манайд сул байдаг. Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалдаг Тахарын албыг татан буулгасан нь хүний эрхийн ухралт болсон. Нөгөө талаар бэлгийн дарамтад өртсөн хохирогч сэтгэл санааны маш хүнд шоконд ордог. Үүнээс болж амиа хорлосон ч хүмүүс байгаа. Гэтэл сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал өнөөг хүртэл байхгүй. Мөн манайд хохирогчийг нөхөн сэргээх үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүй байна. Түүнчлэн энэ төрлийн зөрчил нотлогдохгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болох нь элбэг. Энэ нь Дулмаа, Дондог хоёр хүний хооронд, нууц далд үйлдэгддэг тул нотлоход хүндрэлтэй байдаг. Манайд хохирогчоос л илүүтэй нотолгоо баримтыг шаардаад байгаагаас харин хүчирхийлэл үйлдэгчээс төдийлөн шаарддаггүй. Олон улсын туршлагаар хүчирхийлэл үйлдсэн этгээд бэлгийн дарамт үзүүлээгүй гэдгээ өөрөө нотлох эрх зүйн орчинг бий болгох нь чухал бөгөөд энэ зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хэрвээ мөн энэ заалт батлагдвал хохирогчид ээлтэй зохицуулалт болох юм. Судалгаагаар олон охид эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртсөн гээд гараад байдаг хэрнээ дээрх шалтгаануудын улбаатайгаар холбогдох байгууллагад хандсан хүний тоо бага гараад байгаа юм. Энэ бүх бэрхшээлүүдийг даван туулаад цагдаа, хуулийн байгууллагад хандаж буй хохирогчдыг ойлгож дэмжих, буруутгахгүй байх нь та бидний том дэмжлэг. Цаашид иймэрхүү бэлгийн дарамтыг үл тэвчих, хязгаарлах нийгмийг бид бүтээх ёстой.

-Бэлгийн дарамт үзүүлсэн буруутай этгээдэд ямар хариуцлага хэрхэн тооцдог вэ. Энэ талаарх эрх зүйн орчин нь хангалттай байна уу?

-Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсныг 2017 онд уг хуулиас хасч, Зөрчлийн хууль руу шилжүүлж хариуцлагыг сулруулсан нь хүний эрхийн ухралт болсон тул Комиссоос 2019 онд бэлгийн дарамтын тухай нэлээн өргөн хүрээний судалгаа хийж, ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэргээр зүйлчлэх ёстой гэдэг саналын томьёолол боловсруулж УИХ-д хүргүүлсэн. Мөн Жендэрийн тэгш эрхийн тухай хуульд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлж сургалт явуулах, хөдөлмөрийн дотоод журамдаа бэлгийн дарамтыг хориглох, энэ талаар гомдлыг барагдуулах механизмыг бүрдүүлэх үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн боловч уг хуулийн хэрэгжилт ялангуяа хувийн хэвшилд хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан тул уг заалтуудыг хөдөмлөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж өгсөн байгаа. Мөн төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны албан хаагч бэлгийн дарамт учруулахыг хориглож ийм үйлдэл гаргасан бол ажлаас чөлөөлөх хүртэлх зохицуулалтыг оруулж өгсөн хэрнээ улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчыг орхигдуулсан байгаа. Иимд хуулийн энэхүү ялгамжтай зохицуулалтыг анхаарч өөрчлөх хэрэгтэй.

-Бэлгийн дарамтад өртдөг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ эрчүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэж сонсож байсан юм байна?

-Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 70-80 хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг ихэнхдээ эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй, эсхүл хүйсийн хувьд давуу байдлаа ашиглаж үйлддэг тул эрх мэдлийн шинжтэй гэм үйлдэл гэж үздэг. Тэр хүмүүс ихэнхдээ охид, эмэгтэйчүүдийг өөрийн бэлгийн дур хүслээ хангах, сул дорой хүйстэн гэдэг нүдээр хардаг учраас жендерт суурилсан хүчирхийлэл ч гэж үздэг. Эрэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх нь ховор. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг байхгүй биш байдаг. Эмэгтэй удирдлагын зүгээс бэлгийн харилцааны шинжтэй санал тавих, залуу эрчүүдийг мөнгөөр, мөн эрх мэдлээрээ сүрдүүлж эрхшээлдээ оруулах байдлаар ихэнхдээ үйлдэгддэг. Гэхдээ эрчүүд өргөдөл гомдол гаргах нь ховор. Эмэгтэйчүүдтэй адилхан нэр хүндээ хамгаална. Нөгөөтэйгүүр эрэгтэй хүн байж эмэгтэй хүний бэлгийн дарамтад орсон нь ичгэвтэр юм гэж үзэх нийгмийн буруу хандлага, соёл нөлөөлдөг байх.Энэ буруутгах хандлага, хэвшмэл ойлголтыг л халах хэрэгтэй.

-Засгийн газар, УИХ-ын санаачилсан хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалахтай холбоотой санал, зөвлөмжөө хэр хүргүүлж ажилладаг вэ?

-Комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эх чөлөөний нөхцөл байдлыг судалж үнэлгээ хийж ийм асуудлуудыг өөрчлөх, ийм хуулийг шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн саналаа УИХ-д жил бүр хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ шинэ гишүүд томилогдсоноос хойш 10 гаруй хуулийн төсөлд санал өгсөн байна. Цаашид бид хууль тогтоомж олон улсын гэрээ конвенцын зарчимд нийцэж буй эсэхэд хүний эрхийн үүднээс үнэлгээ хийх, үүнтэй холбоотой аргачлалыг боловсруулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

-ХЭҮК нь заавал гомдол ирвэл шалгах уу. Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гарсан зөрчлийг шалгадаг уу?

-Шинээр гишүүд ажилд томилогдоод, бид зөвхөн Комисст ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авахаас гадна сошиал орчинд, олон нийтийн дунд хүний эрхийн анхаарал татсан асуудал дээр мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.

-Цаашид хүний эрхийн зөрчлийг бууруулах, ялангуяа бэлгийн хүчирхийлэл дарамтын эсрэг юу хийх шаардлагатай вэ?

-Хүчирхийллийн асуудлыг үл тэвчих үзэл санааг дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн ухамсрыг бий болгох нь чухал байна. Соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллагууд ажлаа хиймээр байна. Тэд бэлгийн хүчирхийллийн асуудлыг байх ёстой мэтээр онигоо болгож ярьж, хүний эрхийн мэдрэмжгүй байдлаар хандаж байгаа нь харамсалтай. Хүн болгон хүчирхийлэл, дарамтыг үл тэвчдэг, эрхээ мэддэг, эрхээ шаарддаг нийгмийн соёл, ухамсар бүрдвэл цаашид хүний эрхийн зөрчил буурах боломжтой. ХЭҮК нь олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажлыг дэмжиж ажилладаг. Тухайлбал, Комисс хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагуудад “жендер ба хүний эрх” чиглэлээр 400 гаруй сургагч багшийг үндэсний хэмжээнд бэлтгэж өгсөн. Энэ хүмүүс өөрийн салбар бүрдээ хүний эрхийн сургалт соён гэрээрүүлэх ажлыг хийх ёстой. Энэ хүмүүсийг байгууллагууд нь дэмжиж, ажлыг нь хийлгэмээр байна. Нийгмийг бүхэлд нь өөрчилнө гэдэг амаргүй. Гэхдээ залуучуудын ухамсар сүүлийн үед өөрчлөгдөж байна. Хүчирхийллийн эсрэг дуугарч, хүчтэй шүгэл үлээгч нарыг дэмжиж буй байдал ажиглагдаж байгаа. Эрхийнхээ төлөө шударгаар зөв арга замаар, хүчирхийллийн бус аргаар тэмцэж буй хүн бүр хүний эрхийг хамгаалагч шүү. Тийм учраас хүний эрхийг хамгаалагч нар айдастай байж болохгүй. Айдасгүйгээр үгээ хэлэх орчныг бүрдүүлбэл Монгол Улсад хүний эрх хангагдана. Монгол Улс хүний эрхийн холбогдох 50 гаруй олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Гол нь хэрэгжилтийн асуудалд анхаарвал дэвшил гарна. Мөн ХЭҮК нь нийт 20 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр илтгэлийн зөвхөн нэгийг нь л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн байдаг. Бусад илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хүрээнд хэлэлцсэн байдаг. 2020 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдэж, хуульд ХЭҮК-ын илтгэлийг заавал УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх чухал зохицуулалт орсон. Энэ жил бид “Ковид ба хүний эрх” сэдвээр илтгэлээ УИХ-д хүргүүлж, цар тахалтай холбоотойгоор хүний эрхийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх саналуудаа хүргүүлээд байна.Удахгүй Чуулганаар Комиссын илтгэлийг хэлэлцэнэ. Гагцхүү Комиссоос илтгэлээрээ дамжуулж дэвшүүлсэн жил бүрийн санал зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж, түүнийгээ УИХ -д жил бүр тайлагнаад явбал Комиссын илтгэлийн үр нөлөө ч сайжирна, нөгөө талаар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал ч сайжирна гэж хардаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1311 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт сорьцоос 1311 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Эдгээрийн 1214 нь Улаанбаатар хотод, орон нутагт 97 тохиолдол байна.

Тодруулбал, Увс 1, Завхан 14, Ховд 2, Өвөрхангай 3, Төв 7, Сэлэнгэ 1, Хэнтий 4, Дархан-Уул 61, Орхон 4 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 24195 боллоо. Мөн коронавирусийн хүнд гэх шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 51 болж байна. /75 настай эрэгтэй 4 сарын 18 -нд онош нь батлагдаж, ковидын нэн хүнд гэх шалтгаанаар, 83 настай эрэгтэй Звхан аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын нэн хүнд шалтгаанаар нас барсан байна.

Мөн 459 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 12860 болоод байна.

Өнөөдрийн байдлаар 3520 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-Хөнгөн: 2278

-Хүндэвтэр:926

Хүнд:253

-Маш хүнд: 63 хүн байна” гэв.