Categories
мэдээ нийгэм

Найман байршлын газар зарагдаж, төсөвт 514 сая төгрөг төвлөрүүлэхээр болов

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулав.

13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлжээ.

Эдгээрээс найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон байна.

Дуудлага худалдаагаар зарагдсан найман газар:

Худалдаа үйлчилгээний зориулалтаар:

  1. Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Титэм мандал хэсгийн урд 0.1 га.
  2. Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га.

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

  1. Налайх дүүрэг 5 хороо, Гандан уулын урд талд 0.5 га

Үүрэн холбооны станцын зориулалтаар:

  1. Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнтэд 100 м²
  2. Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын зуслан орчимд 64 м²
  3. Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м²

Шатахуун түгээх станцын зориулалтаар:

  1. Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2 га.

Орон сууцны зориулалтаар:

  1. Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус зарагджээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ламбаа: Иргэд хоёр дахь тунгаа нэхэж бухимдахаар ЭМ-ийн сайд нь арга буюу нүүрээ улайлган вакцины нөөцгүй болсныг хэллээ

МАН-ЫН ДАРАНГУЙЛАЛ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ АШИГТ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА –

Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.


Манай улсад ковидын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Та эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд УИХ, Засгийн газар, УОКоос явуулж ирсэнКовид-19”-тэй тэмцэх ажлын бодлого, стратеги, менежмэнтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ халдвар дэгдсэнээс хойш УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд гурван удаа өөрчлөгдөж, янз бүрийн бодлого, стратеги гаргаж, менежмэнт хийж ирсэн, хийж ч байна. гэхдээ өнгөрсөн хугацаанд эрх баригчид бүх асуудлыг улс төрийн өнцгөөс харж, зохицуулж ирсэн гэдэг бол үнэн. яагаад гэвэл энэ халдвар дэгдэх үе уих-ын болон орон нутгийн сонгуультай давхацсан. Тиймээс хилээ хаахын зэрэгцээ дотооддоо янз бүрийн нэртэй хөл хорио тогтоож, сургууль,цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, ард иргэдийг айдас хүйдэст автуулж, элдэв шоу, суртал ухуулгыг өргөн зохион байгуулсан. үр дүнд нь эрх баригч ман уих-ын болон орон нутгийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэл нөгөө корона нь аль хэдийнэ хойд хилээр орж ирээд төмөр зам дагуу байраа эзэлчихсэн байсан. сонгуульд ялахын тулд дотооддоо олон сараар хорио цээр тогтоосноор халдвар орж ирэхээс өмнө улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж байгууллагууд дампуурч, иргэд орлогогүй болж, боловсролын салбар гүнзгий хямралд орж, эрүүл мэндийн салбарынхан туйлдчихсан шүү дээ.

Өдөрт 1000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж байна. Эмнэлгүүд ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын

хүртээмж гээд олон асуудал үүсч байна. Эрүүл мэндийн салбарын одоогийн нөхцөл байдал, даван туулах нөөц бололцоо, бодитой ямар хүндрэлүүд тулгарч байгаа зэргийг та хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн 10 гаруй хоногт халдвар авсан хүний тоо өдөрт 1300-д хүрч, нас баралт 50 давж, монгол улс халдварын тархалтаар Орос, хятад, бразил, англи зэрэг орнуудын үзүүлэлтийг гүйцэж түрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байна. эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд ачааллаа даахаа больж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд “цагаан туг”-аа өргөхдөө тулж байна. уОк-ын ямар ч бодлогогүй гэнэтийн шийдвэрүүдээс болж эмч, мэргэжилтнүүд ч эрсдэлд орж байна. Тухайлбал, эмнэлгийн ачаалал хүндрэнгүүт халдвар авсан болон хавьтагчаар тогтоогдсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээг ямар ч зохицуулалтгүй эхлүүлснээс болж өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн.

өөрөөр хэлбэл, өэмт-ийн эмч, сувилагчид халдвартай хүн дээр очиж эмнэлгийн тусламж үзүүлчихээд хамгаалалтын хувцсаа тайлж, төв дээрээ очиж хүүхэд, нялхас, хөгшидөө үзэж, орой нь гэртээ харьдаг болсон. тэр ч бүү хэл бЗд-т ковидын халдвартай хүн нас барахад авах газар олдохгүй Өрхийн эмч, сувилагчдыг хүнд байдалд оруулсан байсан. Ингэж болохгүй биз дээ. Журмаараа бол халдвартай хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагчид тусгаарлагдах ёстой шүү дээ. “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо”-ны удирдах зөвлөлийн даргын сонгуультай хүний хувьд би энэ тухай УОК-ын дарга. Эрүүл мэндийн сайдад мессеж бичсэн. тэд ч надад хариу өгч дүрэм журмаа өөрчлөх тухайгаа мэдэгдсэн. тэгээд эрүүл мэндийн сайд 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гаргасан а\203 тоот тушаалаар дутуу ч гэсэн боломжийн түр журам батлагдаж ирсэн. Ер нь аль эрт ийм зохицуулалт хийж, ганц хөсүт-д ачаалал үүрүүлэх бус бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг жигд ачаалалтайгаар татан оролцуулах ёстой байсан.

Яагаад дутуу гэж?

-Яахав дээ тушаал, журам нь зөвхөн эмя, хөсүт,нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн хариу арга хэмжээний багийн хэмжээнд хийх ажлыг зохицуулсан байсан. Гэтэл халдварт өвчин ганц Улаанбаатарт биш, улсын хэмжээнд тархсан байгаа шүү дээ.

Тийм учраас сайд руу утас цохиж ямар ч байсан салбарын фронт командлагчийн хувьд зөв алхам хийсэнд баяр хүргээд “энэ журмыг ганц Улаанбаатарын тухайд биш, улсын хэмжээнд мөрдөхөөр гаргаж, ЭМЯ, ХӨСҮТ болон бусад Үндэсний төвүүд, аймаг нийслэлийн ЭМГ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн эмнэлгүүдийн гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн зааж өгөх ёстой байсан юм” гэж хэлсэн. Ойлголоо л гэсэн, одоо юу болж байгааг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн салбар чинь зөв зохион байгуулалтад оруулж чадвал том бүтэц юм шүү дээ.

Цаашид нөхцөл байдал ямар түвшинд очих бол, ямар бодитой эрсдэлүүд үүсэхээр харагдаж байна. Яаж ажиллавал дээр вэ?

-Үнэнийг хэлэхэд, хэвлэл мэдээлэлд Засгийн газар “нэг сувгаар нэг л үг хэлэх ёстой” гэсэн хяналт тогтоож, тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийг Төрийн ордонд төвлөрүүлж, нөхцөл байдлыг тайлбарлах, хэлэх ярих зүйл бүгд цензуртэй болсон нь үнэн. Түүнээс болж халдварын тоог нууж байна, нэмж байна, нас барсан хүний тоог хэлэхгүй нууцалж байна, вакцины хуваарь тодорхой биш байна гэсэн элдэв мэдээлэл сошиалаар цацагдаж, ард иргэдийн дунд хардалт, сэрдэлт үүсгэж ирсэн. Харин сүүлийн үед үнэнд гүйцэгдээд арга буюу нээлттэй, бодитой мэдээлэлд шилжээд байх шиг байна. Цаашдаа халдварын нөхцөл байдал улам л хүндрэх байх. Эрүүл мэндийн байгууллагаас тавдугаар сард оргил үедээ хүрнэ гэж сануулсаар байна. Гэтэл эрх баригчдын анхаарлын төвд корона биш, Ерөнхийлөгчийн сонгууль л байх шиг байна. Цаашдаа эмнэлгүүд болон сул чөлөөтэй газруудад ор дэлгэхийн хамт юуны өмнө гэрээр тусгаарлагдаж байгаа хавьтагчид, халдвар авсан иргэддээ хүрч үйлчлэх эрсдэлгүй тогтолцоог бүрдүүлж, дан ганц ӨЭМТ гэхгүйгээр улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг татан оруулж, оновчтой, зөв менежмэнт хийх нь чухал байна. Түүнчлэн PSR-ийн шинжилгээ өгөх иргэд аль болохоор бөөгнөрөхгүй байхаар зохицуулалт хиймээр байна. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэх, хэвтэх хүмүүст чирэгдэл учруулахгүй PСR-ийн шинжилгээг тухайн эмнэлгийн байгууллага өөрөө сорьцоо авч лабраториудад хүргэж, хариугаа авдаг наад захын менежмэнт дутагдаж байна. Ер нь зохицуулах журам нь тодорхой, оновчтой бол эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлээд л явчихна шүү дээ. Энэ тал дээр л алдаа гараад байх шиг байна.

Дэлхий нийтэд ковидийн халдварын дэгдэлт гарснаас хойш жил гаруй хугацааны дараа манай улс дотооддоо вирусийн халдварыг алдсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам, ЭМЯ жил гаруй хугацаанд бэлэн байдлаа хангаж, нөөцөө бэлдэхэд анхаарах ёстой байтал тэгж чадаагүй нь одоогийн нөхцөл байдлаас харагдаж байна гэх шүүмжлэл гарч байна. Амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн нөөц хангалтгүй байгаагаас хүндээр өвдсөн хүмүүс шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авч чадахгүй нас барж байгаа талаар ч ярих боллоо?

-Монголд халдвар оруулж ирэхгүйн тулд эхний ээлжинд хилийн хорио тогтоож, гаднаас зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, халдварын вирус орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Эрх баригчид дотоодод халдвар орж ирээгүй байх хугацаанд хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, хөл хорио тогтоож улсын эдийн засагт ноцтой хүндрэл бий болох нөхцөлийг бүрдүүлсэн, хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж чадаагүй. Үүний хор хөнөөлийг бид одоо амсаж байна. УОК, ЭМЯ эмнэлгийн өргөтөл хийх, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангах, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, вакцин худалдан авах бэлтгэл хангах нь амин чухал асуудал байсан. Энэ үед монголчуудын эрүүл мэндийн төлөө дэлхийн донор орнууд болон олон улсын байгууллагаас өгсөн хөрөнгө мөнгө хангалттай байсан шүү дээ. Гэтэл жил шахмын дараа халдвар ороод ирэхэд эмнэлгүүд маань юу юу ч байхгүй хүнд байдалд орсон. Өнөөдөр бүх аймгууд шахуу халдварт өртчихөөд байхад PCR-ийн аппаратгүй л сууцгааж байна. Хөрөнгө мөнгө хангалттай байсан мөртлөө ганц уушги орлуулагчтай сууж байна гэхээр гомдмоор байгаа биз дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газарт төсвийн тодотгол хийгээч, вакцины мөнгийг төсөвтөө суулгаач гэдгийг удаа дараа шаардаж хориг хүртэл тавьсан. Харамсалтай нь эрх баригчид олонхоороо түрий барьж хүлээж аваагүй. Сүүлийн үед эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд “цагаан туг”-аа өргөхөд тулж байна гэж хэвлэл мэдээллээр доог тохуу хийж байна. Үүнд эмнэлэг, эмнэлгийн удирдлага, тэнд ажиллаж байгаа эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд ямар ч буруу байхгүй. Төр засгийн алдаатай, харалган бодлогын улмаас галын дунд ажиллаж байгаа эмч сувилагчид л үйлээ барж, байна. Тэд чинь ардаа амьдралтай ,гэр бүл, үр хүүхэдтэй бидний л адил хүн шүү дээ. Шинэ Засгийн газар, УОК эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй дур зоргоороо авирласнаас хичнээн хөрөнгө мөнгийг үр ашиггүй салхинд хийсгэж байгааг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний үр дүн харуулсан. Эрүүл мэндийн сайд асан Мөнхсайхан энэ ажлыг эсэргүүцээд байсныг санаж байна. Би ч гэсэн арай өөр бодолтой байгаагаа УОК-ын дарга С.Амарсайхан сайдад мессэж илгээж байсан. Гэтэл шинэ Засгийн газар “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г Улаанбаатар хотод эхлүүлж, бөөн сүр дуулиан болсон. Эцэст нь ямар ч үр дүнгүй 20 шахам тэрбумыг цацаж, эмч сувилагчдаа туйлдуулж, эцэст нь халдвар зогсох биш, харин ч мянга мянгаараа тасралтгүй нэмэгдэж байна.

Вакцины асуудалд та анхнаас нь байр сууриа илэрхийлж байсан. Вакцины нөөцтэй холбоотой асуудлууд үүсч байна. Мөн хоёр дахь тунг хугацаанд нь хийлгэхгүй бол үр дүнгүй гэж эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлж байна. Вакцины эргэн тойронд үүсээд байгаа асуудлаар та юу хэлэх вэ?

-Коронагийн вакцинд нэг ч төгрөг төсөвт тусгаагүй болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьж, бид УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн чуулганд орж үгээ хэлсэн. Даанч эрх баригчид хүлээж аваагүй шүү дээ. Тэд олон улсын хөтөлбөрөөр оруулаад ирнэ л гэсэн. Үнэндээ дэлхий даяар вакцинжуулалт эхэлж байхад манайхан Дэлхийн банкны төсөл бичээд л сууж байсан. ДЭМБ, олон улсын хөтөлбөрөөр вакцин орж ирдэг гэдгийг мэдэлгүй яахав. Гэхдээ үүний хажуугаар улсын төсөв, хөрөнгөөр вакцин худалдан авч нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлатай гэдгийг миний бие зөндөө л хэлсэн. Гэтэл ДЭМБ, олон улсын хөтөлбөрөөр орж ирсэн 300 гаруйхан мянган тун вакциныг сүр дуулиан болж эхлүүлээд одоо тасарчихаад сууж байна. Хоёр дахь тунгийн нөөцийг авч үлдээд 28 хоногийн дараа хийнэ ээ л гэсэн. Гэнэтхэн вакцинжуулалтаа эрчимжүүлэхийн тулд хатуу хөл хорио тогтоолоо л гэсэн. Гэтэл ард түмнээ гэрт нь хорьчихоод хоёр дахь тунгийн вакцинжуулалтыг 14 хоног зогсоолоо гэдэг байгаа. Яагаад? гэхэд хоёр дахь тунг 56 хоногийн дотор хийх нь үр дүнтэй юм байна гэсэн. Иргэд хоёр дахь тунгийн вакцинаа нэхэж бухимдахаар Эрүүл мэндийн сайд нь арга буюу нүүрээ улайлган вакцины нөөцгүй болсон бодит үнэнийг зарласан. Ингэж үлгэр зохиож ард иргэдээ хуурч болохгүй ш дээ. Миний ойлгож байгаагаар вакцин хоорондын зайг уртасгаснаар эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийг халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлж улмаар хийлгэсэн вакцин нь үр дүнгүй болж байна ш дээ. Наад зах нь үүнийг бодмоор байна.

Та ЕТГын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр эрх баригчид Ерөнхийлөгчтэй сөрөг хүчний байр сууринаас хандаж, гишүүд нь ҮАБЗийн хурлаа бойкотолж, ЕТГын ажилтнуудын вакцинжуулалт, цалин урамшуулал дээр хүртэл ялгаварлах бодлого баримталж байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ тэгээд юу болсон бэ?

-2021 он гарснаас хойш УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохоо больсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг төрийн албан хаагчдыг вакцинжуулах хуваариас хасч,УИХ, Засгийн газар төрийн албан хаагчдын цалин урамшууллын жишиг тогтоохдоо мөн л ЕТГ-ын ажилтнуудыг орхигдуулсан юм билээ. Үүнийг ЕТГ-аас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.Түүнээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадаагүй л байна. Вакцинжуулалтын тухайд Ерөнхийлөгч эхлээд ард иргэдийнхээ өмнүүр орж вакцин хийлгэх хэрэггүй, УОК зохицуулалт хийсэн үед нь хамрагдана биз гэсэн байр суурьтай байсан. Гэтэл нэг л мэдэхэд Төрийн ордон дахь УИХ, Засгийн газрын бүх ажилтнууд вакцинжуулалтад хамрагдчихсан байсан. Намайг мэдэгдэл хийсний дараа ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамнаас яриад бид УОК-оос цохолт хийсэн байгууллагуудыг вакцинжуулалтад хамруулсан. Уучлаарай, та Тамгын газрын ажилтнуудын тоог ирүүлээч гэсэн. Энэ хүмүүс хэнд вакцин хийхийг шийдэхгүй болохоор тэдний буруу гэж юу байхав. Тамгын газраас өгсөн хүний тоонд тохируулан маргааш нь ХӨСҮТ-өөс УХТЭ-т цөөн тооны Спутник-V, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг хуваарилж, вакцинжуулалт хийгдсэн. ЕТГ-ын ажилтнууд чинь цомхон шүү дээ. Цалингийн хувьд 2020 оноос биш юм гэхэд 2021 оны нэгдүгээр сараас цалинг сүлжээний дагуу нөхөн олгох шаардлагатай учир Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа гэсэн.

Коронагийн одоогийн нөхцөл байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой байж чадаж байна уу?

-Менежмэнтийн хувьд Засгийн газар, УОК хэтэрхий өөртөө төвлөрүүлснээс болж, эмнэлгийн тусламж үйлчилгээний уялдаа холбоо алдагдсан. Хичнээн тахал байсан ч мэргэжлийн яам нь мэргэшсэн ажлын хэсгээрээ дамжуулан дүгнэлтээ гаргаж, тактикаа боловсруулж, эрүүл мэндийн салбарыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлаа УОК, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байх ёстой. Түүнээс биш УОК нэрээр хэн дуртай нь “улаан бүс”-эд дур зоргоороо нэвтэрч эмч, сувилагчдыг загнадаг, зандардаг, халж сольдог, дарамталдаг юм биш. Засгийн газар, УОК-ын үндсэн үүрэг бол бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр, эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамгаалалтын өмсөх хувцас, хэрэгслээр хангаж, тэдэнд ар гэр, үр хүүхдэдээ зовох зовлонгүй өмнөх ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Төрийн яам, түүний удирдлага дор эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үүрэг хариуцлага хүлээж ажиллах нь хэвийн л үзэгдэл шүү дээ. Өмнө нь ч тэгж л ажилладаг байсан.

Ер нь ковидын тархалт яагаад огцом нэмэгдэв, хаана алдаа гарчихав, яавал хохирол багатай даван туулах вэ гэдэг дээр таны бодлыг сонсмоор байна?

-Үнэнийг хэлэхэд, монголчууд маш сайн дэглэм барьж байсан. Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж иргэдэд 300 мянган төгрөг тарааж, МАН-ын 100 жилийн ойдоо зориулан мөрдөгдөж байсан дэглэмийг хэтэрхий чөлөөтэй болгож, баярын арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулж, иргэдийг хэдэн зуугаар нь цагаан ордондоо урьж, лекц уншиж, бэлэг дурсгал гардуулсан. Урлаг соёлынхон Бөхийн өргөөнөөс эхлээд энд тэндгүй тоглолт хийж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосноор халдварыг хот хөдөөгүй тавиад туучихсан. Энэ бол эрх баригчдын ноцтой алдаа. Халдварыг хохирол багатай даван туулахын тулд иргэн бүрийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Нөгөө талаас иргэд өөрийгөө болон гэр бүл, хажуу дахь хүмүүстээ халдвар дамжуулахгүйн тулд маскаа зүүж, дэглэмээ хатуу баримтлах хэрэгтэй.

Таныг эрүүл мэндийн сайд байхад дэлхий дахинд H1N1-ийн халдвар гарч байсан. Тэр үед та чухам яаж ажилласан бэ?

-Хамтын хүчин чармайлтаар л даван туулсан шүү дээ. 2009 онд Мексик улсад дэгдсэн H1N1-ийн халдвар дэлхийн улс орнуудад тархаж, 2010 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн. Эрүүл мэндийн яам Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу богино хугацааны дотор урьдчилан сэргийлэх журам дүрмээ гаргаж, нисэх, вокзал, хилийн боомтуудыг маш яаралтай хяналтын камер, тоног төхөөрөмжөөр хангаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг байршуулан гадаадаас орж ирэх, гарах зорчигчдын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр хатуу хяналтад оруулж ажилласан. Ингэснээр Монголд H1N1-ийн халдвар тархах нөхцөлийг 7 сар гаруй хугацаанд барьж чадсан. Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгуулага, бүх шатны сургууль, цэцэрлэг хэвийн горимоор ажилласан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны дэргэд тархвар судлалын, эмнэл зүйн, яаралтай тусламжийн, тандалт судалгааны, мониторингийн, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан багуудыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаачид тэргүүлэх эмч нарыг оролцуулан байгуулж, эмнэлгүүдийг өргөтгөх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм тарианы хангалтыг эрчимжүүлэх, эмч мэргэжилтэнг мэргэшүүлэх, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, УОК-т оруулж хэлэлцүүлэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн. Хичнээн ийм хатуу хяналттай байсан ч Японоос ирсэн монгол эмэгтэй халдвар тээгч болж Монголд H1N1-ийн халдвар орж ирсэн. Тэр үеэс л УОК-ын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хорьж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмд шилжүүлж, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Халдвар авсан бүх хүнээ Улаанбаатар хот руу татаж үндэсний төвүүдэд хүлээн авч эмчилсэн. H1N1-ийн халдвар хэдийгээр цар тахлын хэмжээнд хүрээгүй ч маш хурдан тархдаг, мөн л өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусдаг, уушги гэмтсэн нөхцөлд ямарч өршөөлгүй үхэлд хүргэдэг аймшигтай халдварт өвчин байсан. Улаанбаатарт 1000 гаруй ор дэлгэж, Сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн багууд хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангаж ажилласан. Засгийн газар, ялангуяа УОК бидний саналын дагуу яаралтай хуралдаж, эдийн засаг санхүүгийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байсан. Эрүүл мэндийн яамДЭМБ-тай нягт хамтарч ажилласан. Тэр үед Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан учир ДЭМБ-ын төвөөс онцгой анхаарсан. Тухайлбал, вакцин гармагц гишүүн орнуудын үсгийн дараалал харгалзахгүйгээр Монгол Улсад эхний ээлжинд нийлүүлэлт хийсэн. Бид ч гэсэн Засгийн газрын нөөцөөс 6,7 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулж, үндэсний компаниар дамжуулан богино хугацааны дотор Франц, Англи улсын компаниуудаас захиалгын дагуу вакцинаа худалдан авч, АХБтээврийн зардлыг нь дааж, БНСУ-аар дамжуулан маш яаралтайгаар тээвэрлэж ирээд шууд л Улаанбаатар болон халдвар тархсан аймгуудын иргэдийг вакцинжуулалтад хамруулснаар хохирол багатайгаар халдварт өвчнийг дарж авсан. Тухайн үеийн вакцин нэг удаа хийгээд дархлаажуулалт тогтдог байсан нь богино хугацаанд өвчнөөс салах үндэс болсон.

. –Тэр үед ОХУын онгоцыгбаривчилсантухай мэдээ шуугиан тарьж байсан санагдах юм?

-Өө тэгсэн, тэгсэн. “Алтан ураг” хамтлаг халдвар анх дэгдсэн Мексикт тоглолтоор очоод онгоцны буудлаас буцаж, ОХУ-ын Шерметевийн буудалд буусан юм билээ. Гэтэл хоёр нь гэнэт халуурч Москвагийн эмнэлэгт хүргэгдээд бусад нь Аэрофортын онгоцоор Монгол руу ниссэн тухай мэдээлэл авсан. Ингээд миний бие энэ тухай УОК-т мэдэгдээд өөрөө нисэх буудалд очиж тухайн онгоцыг өглөө зургаан цагт буухад нь нисэх буудалд оруулахгүйгээр хээр зогсоож зорчигчдыг шууд ХӨСҮТ-д авчирч шинжилгээнд оруулсан. Гэтэл тэр онгоцонд Унгарын тээврийн сайд, ОХУ-ын ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлалын бэлтгэл ажилтай танилцах багийн гишүүд гээд хариуцлагатай албаны хүмүүс ирсэн байсан юм билээ. Элчин сайдын яамдаас утасдаад л их л юм болсон. Гэхдээ яахав дээ, тусгаар Монгол Улс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрийнхөө хууль тогтоомжийн дагуу л ийм арга хэмжээ авсан. Эцэст нь шинжилгээний хариу сөрөг гарсан учир тэднийг ХӨСҮТ-д нэг хонуулаад гаргасан. Зорчигчид гарахдаа тэнд ажиллаж байсан манай багийнханд зөв зүйтэй арга хэмжээ байсанд талархал илэрхийлээд л явсан байсан.

Та бол улстөрч хүн. Тиймээс улс төрийн зарим асуудал дээр байр суурийг чинь сонсъё гэж бодлоо. Он гарангуут жирэмсэн эмэгтэйг амаржих газраас халат, тавчиктай гаргаж ХӨСҮТрүү явуулснаас болж, Засгийн газар хариуцлага хүлээж гэнэтхэн огцорсон. Гэнэтийн энэ үйл явцыг улстөрч хүний хувьд юу гэж ойлгодог вэ?

-Зүгээр л Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын найруулсан улс төрийн шоу, Ерөнхийлөгчийн эсрэг дайралт хийх гэсэн болхи оролдлого л гэж ойлгодог. Төрийн соёрхол хүртсэн эмч нарыг ордноос гарч ирэхэд нэг нөхөр ордны баруун талд машинаас буугаад Сүхбаатарын талбайд орж ирж өөрийгөө шатаах гэж оролдоод амиа алдсан, “Хүрээ” амаржих газраас дөнгөж төрсөн бүсгүйг тавчиктай гаргаж ХӨСҮТ рүү “ачсан”, Төрийн ордны өмнө “Тавчиктай бүсгүйг” өмөөрч жагсаал болсон, Жагсаалаас болж УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр огцрох өргөдлөө өгч байгаа тухай мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд хоёр сайдаа хамгаалж, “эр зориг” гарган Засгийн газраа бүрэлдэхүүнээр огцруулах шийдвэр гаргасан, УИХ түүнийг нь хэлэлцэж шоу хийсэн гээд бүх дуулиан шуугиан бүгд зохион байгуулалттай жүжиг байсан. Эцсийн эцэст хуучин Засгийн газар коронагийн хоёр дахь давлагааг даван туулах ямар ч боломжгүй болсон учраас шинэ Засгийн газар гарч, Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан цоо шинэ “коронадах” улс төрийн тоглолт эхлүүлэх нь эрх баригчдын төлөвлөгөө байсан гэдэг нь одоо ил тод харагдаж байна. Үнэндээ МАН-ын дарангуйлал иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт ноцтой хохирол учруулж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон болохоор бүх юмыг Ерөнхийлөгчтэй холбох болж. Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Харин тийм ээ. Төмөр замын бүтээн байгуулалт хийсэн, оффшорыг илрүүлсэн, Засгийн газар огцорсон, цэрэг амиа алдсан, АН хоёр хуваагдсан, төв талбайд хүн шатаж үхсэн, Цэцийн Д.Одбаяр солонгос бүсгүйн өгзөг базсан нь бүгд л Ерөнхийлөгчийн буруу болж байх шиг байна. Инээдтэй гэхэд дэндүү инээдтэй л санагдаж байна.

УИХын гишүүнээр олон жил ажиллаж байсан хүний хувьд Цэцийн дүгнэлтийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-“Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэг шиг л юм болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд огт байхгүй заалт Үндсэн хууль зөрчсөн гэхээр үнэхээр ойлгохгүй юм. Уг нь УИХ-аас баталсан хуульд ямар нэг заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж иргэд гомдол гаргавал Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хэлэлцэж шийдвэрлэдэг санах юм. Гэтэл Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн заалт сонгуулийн хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүн, хуульчид гомдол гаргаад, Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэцийн гишүүн-хуульчид нь тийм байна гэж дүгнэлт гаргадаг болж байгаа юм байна. Цэцийн гишүүд ингэж Үндсэн хуулиа уландаа гишгэж, МАН-ын даалгавраар ийм бүдүүлэг шийдвэр гаргаж болохгүй л дээ. Ийм шийдвэр гаргасныхаа төлөө Цэцийн дарга, дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүд Монголын ард түмнээс уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй.

Байнгын хорооны дүгнэлтээс харахад УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ш.Цогтоо “Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцох Н.Энхболд гишүүн УИХ-аас баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ тов тодорхой илэрхийсэн байна лээ” гэж ярьж байсан. Ийм байхад УИХ-ын нэгдсэн чуулган Цэцийн хууль зөрчсөн дүгнэлтийг хүлээж аваад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуульд өөрчлөлт оруулбал УИХ бас л тарахаас өөр гарц байхгүй.

Categories
мэдээ нийгэм

90 мянган малчин 31.2 тэрбум төгрөгийн ноосны урамшуулалд хамрагдана

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгууллаа.

2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг 25 мянган тонн, тэмээний ноос бэлтгэх хэмжээг 1.1 мянган тонн байхаар төлөвлөсний дагуу нийт 89 үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэлийн баримтыг олгосон.

2020 оны түүхий эд бэлтгэлийн ажилд оролцохоор баримт олгогдсон 89 үйлдвэрээс 83 үйлдвэр нийт 23.7 мянган тонн хонь, тэмээний ноос бэлтгэн авч үйлдвэрлэлээ явуулж байна. Давхардсан тоогоор 82 үйлдвэр 22.7 мянган тонн хонины, 17 үйлдвэр 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэсэн байна. Үндэсний үйлдвэрлэгчид 22.7 мянган тонн хонины ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой хонины ноосны нөөцийн 58.7 хувийг, 0.9 мянган тонн тэмээний ноос бэлтгэн авсан нь 2020 онд Монгол Улсаас бэлтгэгдэх боломжтой тэмээний ноосны нөөцийн 47.4 хувийг тус тус эзэлж байна.

Хонь, тэмээний ноосны урамшууллыг бүртгэх цахим системд 2020 онд үндэсний үйлдвэрт 19.6 мянган тонн ноос тушаасан 90.064 малчин, малтай өрх 31.2 тэрбум төгрөгийн урамшуулалд хамрагдахаар бүртгэгдсэн байна.

Малчдыг QR коджуулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн тул ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр болсон гэж ХХААХҮЯамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 426 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ

Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс сүүлийн 24 цагт 426 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт 13772 хүн эдгэрсэн гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 303 хүн эмнэлгээс гарсан бол гэрийн хяналтад байсан 123 хүн эдгэрчээ.

Одоогоор 8929 хүн хяналтад байгаагаас 3789 хүн эмнэлэгт, 5140 хүн гэртээ эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Баттулга: МАН-ыг тараах хуулийн шаардлага бүрэн бүрдсэнийг дахин нотолж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Монголчууд аа, ард иргэд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн, “төр төвт” тогтолцоог нэг намын дангаар ноёрхолт төрийн тогтолцоонд шилжүүлсэн, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангаж гагцхүү хуульд захирагдан ажиллах үүрэг, тангарагтай төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, зорилго, үйл ажиллагааг дарамтлан гажуудуулсан, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг Монгол ардын намын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах, цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.

Учир иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.

Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

Монгол төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг би өөрийн үндэстэн, төрийн төлөө, хуулийн засаглалтай цэгц шударга нийгмийг цогцлоохын төлөө, улс орныхоо мандан бадралын төлөө ажиллах боломж хэмээн харж, өргөсөн тангаргаа үл умартан, үнэнчээр хэрэгжүүлж ирлээ. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж, ард түмэндээ өргөсөн тангаргийнхаа дагуу улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд учирч буй саад, бэрхшээлийг арилгах, аюул заналыг зогсоох, мэргэшсэн чадварлаг төрийг төвхнүүлэх, ардчилсан төрийн дэглэмийг бэхжүүлэх, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх, улсын баялгийг нийт ард иргэддээ тэгш, шударга хуваарилахын төлөө хичээн ажиллаж байна. Цаашид ч үл зогсох болно.

Ард иргэд ээ,

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.

Энэ завхралыг засах, цэгцлэн өөрчлөх зорилгыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсгийг миний бие даргалж, манлайлан ажиллаж, өөрийн зүгээс Үндсэн хуульд:

  1. Уул уурхайн баялгийг нийт ард түмэнд тэгш, шударга, хамгийн гол нь шууд хүртээх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэв;
  2. Гэмт үйлдэл хийсэн, ёс зүйгүй улс төрчдийг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх байгууллагын шийдвэр үйлдлээр барьцаалан төрийг удирдах замаар өөрийн оролцоог нэмэгдүүлдэг асан урьд өмнөх Ерөнхийлөгч нарын алдаанаас зайлсхийж, шүүхийн шинэтгэлийг дахин бодитойгоор эхлүүлэх боломжийг нээж Ерөнхийлөгч дангаараа томилдог байсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй, тал бүрийн оролцоотойгоор томилдог болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх зэрэг ард түмний амьдрал, хувь заяанд эрс өөрчлөлт авч ирэх томоохон зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг танан хязгаарлахыг зөвшөөрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжин баталгаажуулж, бодит үр дүнд хүргэсэн.

Харамсалтай нь, эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.

Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.

Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон. Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.

Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ,

Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.

Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ.

Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.

Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.

Сайтар тунгааж, санаж хичээгээрэй.

Ард түмний төр барих эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа, Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд ээ,

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, нийт шүүгчид ээ,

Монгол Улсын төрийн нийт албан хаагчид аа,

Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо.

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

Та бүхнийг эрх баригч намын хууль бус дарамт шахалтыг эсэргүүцэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах, хуулиар хамгаалуулж, хуулийнхаа дагуу ажиллах эрх, эрх чөлөөнд уриалан дуудлаа.

Хууль Та бүхнийг намын заналхийлэл, хяналт, дарамтаас бүрэн хамгаална. Итгэж сонгосон, томилсон монгол түмнийхээ эрх ашгийг Монгол ардын намын эрх ашгаас дээгүүрт өргөөрэй.

Тангаргаа сахиж, ард түмэндээ үйлчлэх үүргээ сайтар тунгааж, үр хүүхэд, ирээдүй хойчсынхоо өмнө нүүр бардам, нэр төртэй байх эрхээ санаж хичээгээрэй.

Эрх баригчид аа, Монгол ардын намын эрх мэдэлтнүүд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, өөрийн эрхэлсэн ажил, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “улс төрийн намыг тараах нөхцөлүүдийг нэг бүрчлэн зааж, тийм нөхцөлд, ийм байдалд шилжин орсон намыг Улсын дээд шүүх тараах үүрэгтэй байх”-аар хуульчилсныг дахин сануулъя.

Монгол ардын нам улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирснийг, явуулж байгааг надаас өмнө зарим иргэн, улс төрийн нам Улсын дээд шүүхэд мэдэгдэж, тараах шийдвэр гаргахыг удаа дараа хүсэж байжээ. Гэвч Улсын дээд шүүх нотлогдохгүй байна гэх үндэслэлээр тухай бүр нь буцаасан байна.

Өнөөдөр, төрийн эрх мэдлийг булааж, эзэрхийлсэн Монгол ардын намыг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг илэрхий зөрчсөн, зүй бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох чадамж хэнд байна вэ?

Ийм бурангуй нөхцөл байдалд Монголын ард түмнийг, Үндсэн хуулийг хэн хамгаалах вэ?

Эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хэн хангаж өгөх вэ?

Энэ бол Монголын нийт ард түмнээс мандат авч сонгогдсон, тэднийг төлөөлж байгаа, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахиулан хамгаалах үүрэгтний хувьд надад оноогдож буй түүхэн үүрэг, зайлах аргагүй хариуцлага гэж үзэж байна. Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.

Ард иргэд ээ,

Би Та бүхнийхээ ардчилсан ёсыг бэхжүүлж, шударга ёсыг тогтоохоор хүсэмжлэн өгсөн үүрэг, даалгаврыг мартаагүй ээ.

Монгол Улсын төрийн алба Монгол ардын намын дарлалд ороогүй, эрхшээл нөлөөнд нь автаагүй бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага болон бусад тусгай албад үүнийг хариуцаж, улс төрийн намын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрээр нь шалгаж, тогтоох учиртай. Өнгөрсөн хугацаанд Монгол ардын намын зүгээс явуулсан дарагдах аргагүй, далдлах боломжгүй хууль бус, гэмт үйлдлүүд чамлахааргүй нотлогдсоныг, мөн нотолсон хэдий ч хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах ажиллагаа нь өнөөх намын эрхшээл, нөлөөллөөр саармагжин, саатаж байгааг дурдах нь зүйтэй.

Чухам иймийн учир би Төрийн тэргүүний хувьд, ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд Монгол ардын намыг тараах нөхцөл бүрэн бүрдсэнийг тогтоон, Улсын дээд шүүхэд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа гэдгийг онцгойлон анхааруулъя. Төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.

Монгол ардын намыг тараах шийдвэр гаргах Улсын дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.

Ард иргэд ээ,

Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд шууд халдан заналхийлэх, илэрхий үгүйсгэх хандлага, маргаан дэлхий дахинд байхгүй.

Харин бидний дотоод асуудал, үүний дотор ард түмний өмч болсон байгалийн баялгийг эрх мэдэл, авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртдэг, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай зорилгодоо ашигладаг, худалддаг, авлигыг өөгшүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, иргэдийн боломж, нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээж, улс орон минь сулран доройтохын үндэс болж байна.

Энэхүү алдаа, завхралын эх уурхай, үндэс болсон Монгол ардын намыг тарааж, олон намт ардчилсан тогтолцоогоо баталгаажуулж, өргөн олныг хязгааргүй дарлах гэсэн адал балмад ажиллагааг таслан зогсоож, Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал, хөгжлийн замналаа өнөөдрөөс эрчимжүүлье.

Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь Монгол ардын нам мөн.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Монгол ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй!

Улс төрийн намын тухай хуульд намыг тараах 8 үндэслэл бий. Би нэг бүрчлэн хэлье:

  1. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  2. Үндэсний эв нэгдлийг задлан бутаргах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  3. Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах хэмжээний үйл ажиллагаа явуулсан бол;
  4. Хүч түрэмгийлэх арга байдалд шилжсэн, ажилласан бол;
  5. Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бол;
  6. Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны намын хэлбэрт шилжсэн бол;
  7. Цэргийн болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн бол;
  8. Фашист намын хэлбэрт шилжсэн бол улс төрийн намыг тараана.

Эдгээр нөхцөл, үндэслэлийн аль нэгэнд нь хамаарах үйл ажиллагааг явуулсан, тэр нь нотлогдсон л бол улс төрийн намыг шууд тараах ёстой. Монгол ардын нам эдгээр болзлын ихэнхийг шууд болон шууд бусаар хангаж, туйлын ноцтой үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа нь бүрэн тогтоогдож байна. Тухайлбал:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд халдаж, Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулж байгаа нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах хэмжээний хүч түрэмгийлсэн, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн үйл ажиллагаа юм. Улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг гагцхүү Үндсэн хууль л хамгаалж байдаг гэдгийг мартаж болохгүй.
  2. Монгол ардын намын даргын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахаа болилоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Монгол ардын намын шийдвэрээр Монгол Улсын Засгийн газар тодорхой үндэслэлгүйгээр 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэг өдрийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Монгол ардын намын удирдах зөвлөлийн шийдвэр, даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь зүй бус шийдвэр гаргаж ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж байгаа зэрэг нь үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагаа мөн.
  3. Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж байгаа нь Монгол ардын нам цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж байгааг бүрэн нотолно. Ардчилсан нам сонгуульд ялсан аймгуудын Засаг дарга нарыг энэ холбоондоо нэгтгээгүй нь энэ байгууллага зөвхөн Монгол ардын намыг дагаж ажилладаг, түүний цэрэгжсэн бүтэц, салшгүй хэсэг нь гэдгийн давхар нотолгоо. Цаашид энэ нам, бүтцээр дамжуулан улс төрийн болон цэргийн үйл ажиллагаа явуулах эрсдэл ч тулгарч байгаа юм.
  4. Монгол ардын намын удирдлага төрийн албыг үнэлэн, 60 тэрбум төгрөгөөр худалдах төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн, сонгуулийн зардлыг санхүүжүүлсэн гэмт хэрэг нь тогтоогдож, шүүхээр шийтгүүлсэн.
  5. Удаа дараагийн парламентын сонгуулийн дүнг төрийн механизмыг ашиглан будлиантуулж үүний үр дагаварт, тус намын даргын оролцоотойгоор 2008 оны 7 сарын 1-ний цуст үймээн гарч эрдэнэт хүмүүсийн амь насыг тухайн үеийн төр засгийг удирдаж байсан Монгол ардын намын удирдлагууд, тухайлбал онц байдлыг гардан удирдах үүрэг авсан Хууль зүйн сайдын тушаалаар буудан хороосон үйл явдал монголчууд бид мартах учиргүй.
  6. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.
  7. Цар тахлыг улс төрийн зорилго, сонгуульд ялах гэсэн өчүүхэн зорилгодоо ашиглаж Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, өнөөдрийг хүртэл үргэлжүүлж байгаа нь Монгол ардын нам ямар дэглэм тогтоож, ямар дэглэмээр ажиллаж байгаагийн тод илрэл болж байна. Удаа дараа хэлж сануулсаар байхад цар тахлын эсрэг вакциныг худалдан авах эх үүсвэрийг улсын төсөвт санаатайгаар суулгаагүй, гадаадын хандивлагч улсууд, олон улсын байгууллагуудаас цар тахалтай тэмцэхэд зориулж Монголын ард түмэнд хандивласан олон зуун сая долларын хөрөнгийг үрэн таран хийж, өнөөдрийг хүртэл зарцуулалтыг нь тайлагнаагүй, цар тахлын нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлсээр байгаа нь миний үгийн үнэнийг Та бүхэнд гэрчилнэ.

Монгол ардын намын үйл ажиллагаатай шууд холбоотой эдгээр үйлдэл, үйл ажиллагааны баримтыг би Монголын ард түмэнд нээлттэйгээр дэлгэн танилцуулж, Улсын Дээд шүүхэд хүргүүлэх болно.

Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.

Мөнх тэнгэрийн ивээл дор ахуй төр минь бүү алдраг!

Монгол Улс, монгол үндэстэн мөнхөд оршиж, Монголын ардчилал ашид мандан бадрах болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Засгийн газраас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Улсын хэмжээнд 15.7 мянган тонн малын мах, 166.1 мянган тонн гурил, 1.3 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 11.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.2 мянган тонн хуурай сүү, 1.5 сая ширхэг өндөг, 3.7 мянган тонн ургамлын тос, 48.2 мянган тонн төмс, 17.8 мянган тонн хүнсний ногоо, 7.5 мянган тонн элсэн чихэр, 1.08 мянган тонн давсны нөөцтэй байна.

Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 4-5 дугаар сард 2.9 мянган тонн цагаан будаа, 5.3 мянган тонн элсэн чихэр, 422 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 4 мянган тонн цагаан будаа, 3.2 мянган тонн элсэн чихэр, 1.14 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна гэж Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 8-наас өмнө төрсөн 2704 хүүхдэд 300 мянган төгрөгийг олгожээ

Монгол Улсын нийт хүн амын 95.4 хувь буюу 3.218.221 иргэнд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийнх нь бүртгэлтэй дансруу шилжүүлэх тохиргоог Ибаримт аппликейшн шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 176 га талбай түймэрт өртжээ

2020 оны байдлаар нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 470.4 мянган га талбайгаас 176.81 га талбай хээрийн түймэрт өртжээ.

Түүнчлэн ойн сан бүхий 116.9 мянган га талбайгаас 15.7 га ой мод түймэрт өртөж, байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр 110.1 сая төгрөгийн хохирол учирчээ.

Мөн иргэд өнжмөл өвс шатаах, гагнуур хийх, болгоомжгүйгээр ил гал гаргасны улмаас бусдын 21 объект гал түймэрт өртөж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд учруулсан хохирлын хэмжээ дунджаар 1 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдээд байна.

Иймд иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авлаа

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахын өмнө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргав.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж ярьдаг ч үнэндээ шударга ёс энэ танхимд устаж үгүй болдог жишгийг та бүхэн тогтоох гэж байна.

Хуулийг завхруулж, өөрийн намын, хэсэг бүлгийн, хэн нэгний эрх ашигт нийцүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг хүртэл татан оруулж байгаа нь энд хэлэлцэгдэж байгаа асуудлаар илэрч байна. Энэ мэт хууль бус үйлдэлдээ Монгол төрийн нэрийг олон улсад шившиглэсэн Д.Одбаяр гэгчээр дамжуулж гүйцэтгэж байгааг ард түмэн харж байгаа. 2019 онд БНСУ-д зорчиж байхдаа эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, гэм буруугаа хүлээж, торгууль төлөөд ирсэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд байгаа нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу гэж асуумаар байна.

АН-ын бүлгээс Д.Одбаярыг эгүүлэн татах шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Гэвч хариу өгөөгүй” гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Цэц хууль бусаар хуралдлаа гэж байна. Өмнө нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хуралдаан болж, шийдвэр нь албажаагүй явдал болсон. Сүүлд нь ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор өмнөх хуралдаан хууль бус гэдэг шийдвэр гарсан.

Ингээд дунд суудлын хуралдаан болсон. Энэ дээр УИХ оролцоод ч юм уу цэц хууль зөрчсөн зүйл байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. Н.Ганибал гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах гэж байна гэж байна. Тэгвэл сонгууль будлиантуулах гэж байгаа ажлыг Ардчилсан нам хийж байна. Үүнийг Ц.Туваан гишүүнээс асуумаар байна.

Лобби компаниудыг бүртгэдэг АНУ-ын бүртгэлийн сан байдаг. Энэ дээр АНУ-ын лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадна дотны хувь хүн болон компанитай гэрээ байгуулах болгондоо энэ санд бүртгүүлдэг. Энэ бүртгэл дээр Ц.Тувааны гарын үсэгтэйгээр АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай дөрөвдүгээр сарын 12-нөөс зургаадугаар сарын 12-ны хооронд 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 68 болов

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас таван хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • 48 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • 72 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • 60 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • Мөн дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй тухайн өдрөө эмнэлэгт хэвтсэн боловч уг өвчний хүндрэлээр нас баржээ.

Түүнээс гадна коронавирусийн халдвар авсан ч хавсарсан өвчний улмаас буюу коронаирусийн шалтгаан бус нас баралт мөн нэгээр нэмэгдсэн байна. Тодруулбал, 49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, ГССҮТ-д тархины гэмтлээ эмчлүүлж байсан иргэн нас барсан гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 68 болоод байна. Үүнээс 61 хүнийг уг өвчний хүндрэлийн улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 7 хүнийг хавсарсан өвчний шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.