Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Мөнхжаргал: “Эрдэнэс Таван толгой”-н бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

“Эрдэнэс-Таван толгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-ныг хүртгэл үргэлжлэх юм байна. Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллараар бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл, аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банкин дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй заиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулж буй. Бондын арилжаанд гадныхан оролцох боломжтой гэнэ. Бондын арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандахад л болох нь. Утсаар, онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох аж.

1072 хувьцааны дансаа нээлгэсэн хүмүүсийн тухайд шинээр данс нээлгэх шаардлагагүй, нээлгэчихсэн дансандаа мөнгө байршуулж арилжаанд оролцох боломжтой хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлж байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.

Эрдэнэс Таван толгойкомпанийн бонд тойрсон асуудлаарГоломт капитал ҮЦКХХКийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


-“Эрдэнэс Таван толгойбол төрийн өмчит компани. Тэр утгаараа энэ удаагийн бонд ямартаа ч эрсдэл багатай гэсэн давуу талтай байх нь…?

-Тэгнэ. Ер нь Засгийн газрын үнэт цаасыг хамгийн найдвартай гэж үздэг л дээ. Улс тэр чигээрээ дефольт зарлахгүй л бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байсан. Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байна. Тэр утгаараа эрсдэлгүй гэсэн давуу талыг хамгийн түрүүнд онцлохоос аргагүй. Товчхондоо аль аль талдаа ашигтай. Бонд худалдаж авсан хүмүүст ч, бонд арилжаалж хөрөнгө татаж байгаа компанид ч. Компани банкнаас бага хүүтэйгээр мөнгө босгоно, хүмүүс банкны хадгаламжийн өгөөжөөс өндөр ашиг хүртэнэ. Бидний хувьд хөрөнгө оруулалтын соёлыг л өөрчлөх гэж ажиллаж байгаа. Бид хадгаламжинд мөнгөө хийдэг, арилжааны банкнаас зээл авдаг энэ тогтолцоогоор сүүлийн 30 жил явлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ том биш. Эдийн засаг маань 30 их наяд байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наядаар хэмжигддэг. Банкны актив ч мөн 30 их наяд шүү дээ. Тэгэхээр монголчууд өнөөхөндөө арилжааны банкны системээр 100 хувь явж байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Хөрөнгө оруулалт татаж, өгөөж ашгаа нэмэх хэрээр 1072 хувьцааны өгөөж ч дагаад өсөх нь ээ?

-Та зөв харж байна. Иргэдийн эзэмшдэг хувьцааны өгөөж дагаад өсөх давуу талтай. Тэгэхээр энэ удаагийн бондын өгөөжийг улсаараа хүртэнэ гэсэн үг. Мэдээж ойрын арав гаруй жил “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалт өндөр хэмжээгээр өсвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа хүний ногдол ашиг өснө. Нүүрс үнэ цэнэ, хэрэгцээтэй байх үед борлуулалт өсөж Монголын төгрөгийн валютын урсгал өснө гэсэн үг л дээ. Экспорт өсөх тусам Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь тодорхой.

-“Эрдэнэс Таван толгойхөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол?

-“Эрдэнэс Таван толгой” компани цаашдын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Угаах үйлдвэр барина, дэд бүтцээ хөгжүүлнэ. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл борлуулалт нь дагаад өсөх нь тодорхой. Жилдээ 30 сая тонн нүүрс борлуулна гэж байгаа шүү дээ.

Энэ удаагийнх нээлттэй бонд гэсэн тодотголтой байгаа. Нээлттэй бонд хамгийн ашигтай зөв хувилбар мөн үү?

-Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрүүл хувилбар. Нээлттэй бондын гол ялгаа нь хөрөнгийн биржээрээ дамжиж зарагдана. Гэхдээ хөрөнгө оруулагчид мөнгө нь хэрэгтэй болвол бирж дээр бондоо зараад мөнгөө авчихаж болно. Бусдаар бол хамгийн найдвартай тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ер нь бол цагаа олсон бүтээгдэхүүн. Хадгаламжийн хүү буурсан байгаа үед төрийн өмчтэй, Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг, сүүлийн таван жил бизнес моделоо баталчихсан, нүүрсээ арван доллараар олборлоод 60 доллараар зарж хангалттай мөнгө хийж яваа компани ийм бонд гаргана гэдэг хаа хаанаа ашигтай шийдэл л дээ.

Хоёр их наяд гэхээр том дүн сонсогдоод байх юм. Энэ хэмжээний мөнгө зах зээлээс цуглах боломжтой юу?

-Хоёр их наяд гэсэн том дүн сонсогдож байж магадгүй. Гэхдээ банкны хадгаламжийн хэмжээ 20-30 их наяд руу дөхөж байгаа. Энэ бол иргэдээс бүрдсэн хадгаламж. Өөрөөр хэлбэл, зах зээлд хангалттай бэлэн мөнгө байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд өмнө ньЧалко”-гоос 500 сая ам.доллар татаж байсан бол өнөөдөр дотоодоосоо хөрөнгө татаж төслийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа нь бас л том давуу тал шүү…?

-Бидний хувьд арай өөр түвшинд хүрсний шинж л дээ. Гадныхнаас мөнгө хүсч “Чалко”-гоос 500 сая ам.доллар авч байсан үе тодорхой хэмжээнд өнгөрөөд байна. Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна гэдэг яалт ч үгүй том давуу тал. “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко”-гоос 500 сая ам.доллар аваад яасныг бүгд мэдэж байгаа. Харин энэ удаа “Монголоосоо мөнгө босгоё, хөрөнгө оруулалт хийгээд өгөөжийг нь та хүрт” гэж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ төсөл сайн хэрэгжээд ирвэл иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны өгөөж өсөх нь тов тодорхой асуудал. Засгийн газар, “Эрдэнэс Таван толгой” хоёр бондоо гаргая гээд зарлачихлаа. Одоо монголчуудад бондоо худалдаж авах ажил л үлдээд байна.

Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй гэхээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэд олноороо сонирхох л юм байна…?

-Хадгаламжийн хүү буурчихсан, дунджаар 8.5 болсон гэж тооцвол арван хувийн татвараа хасаад 7.6 хувь руу орчихож байгаа юм. “Эрдэнэс” бондын хувьд арван хувиар гарч байгаа. Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арван хувь биш таван хувийн татвар авна. Арван хувиас таван хувийг хасахаар 9.5 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бондын бодит өгөөж 9.5 хувь. Дахиад хэлэхэд, эрсдэлгүй гэдэг утгаараа энэ удаагийн бонд давуу талтай.

-“Эрдэнэс Таван толгойирэх жилүүдэд хэр ашигтай ажиллах нь нүүрсний зах зээлийн өнгө төрхөөс хамаарна. Нүүрсний зах зээл ямар байх бол?

-Нүүрсний зах зээл ямар вэ гэхээс илүү төмрийн зах зээл ямар байх вэ гэдэг нь чухал. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний эрэлт Хятадын гангийн үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарна гэсэн үг. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн тухайд гангийн хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэгэхээр нүүрсний зах зээл дажгүй байх нь ойлгомжтой. Хятад улс Австралийн коксжсон нүүрсийг авахгүй байгаа. Уг нь энэ бүхнээс хамгийн түрүүнд өгөөж хүртэх улс нь манайх байсан юм. Гэхдээ бодитой хэмжээгээр хүртэж чадахгүй байна л даа. Гол шалтгаан нь дэд бүтэц. Гэтэл ОХУ өнөөдөр өндөр өгөөж хүртээд эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгө оруулалт татаж дэд бүтэцдээ анхааръя гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай. Монголын нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад гээд харахаар ирэх жилүүдэд нүүрсээ дажгүй үнээр их хэмжээгээр борлуулах боломж бүрэн бий.

Бондын зах зээл зээлийн хүүг буулгах том хөшүүрэг болдог гэж ярьдаг. Манай хувьдЭрдэнэс Таван толгой”-н араас компаниуд бонд гаргаад эхэлбэл хүү буурах бодит нөхцөл үүсэх нь ээ?

-Компаниуд “Эрдэнэс Таван толгой”-н араас дотоодын зах зээл дээр бонд гаргаад эхэлбэл хоёр л юм болно. Компаниуд банкнаас 15 хувиар зээл авч байсан бол 10 хувиар бонд гаргаад санхүүжилт татчихна. Нөгөө талаас иргэд банкны хадгаламжаасаа илүү хүүтэй бонд худалдаж авах ашигтай. Бондын зах зээл томрох тусам хөрөнгө оруулалтын сангууд илүү их худалдан авалт хийж эхэлдэг. Одоохондоо бол нээлттэй бондууд цөөхөн л дөө. Хөрөнгийн зах зээлд компанийн нээлттэй бонд бараг байхгүй. 2017 онд “Сүү” бонд гэж гаргахад зургаан тэрбум л байсан. Нэг жилийн бонд байсан учраас дуусчихсан, одоо хөрөнгийн зах зээл дээр байхгүй гэсэн үг. Засгийн газрын ихэнх үнэт цаас энэ жил дуусч байгаа. Тэгэхээр бондууд байхгүй гэчихэж болно. Бондын зах зээлийг харвал Япон, Солонгост бонд гаргаж хүүгээ бууруулсан тодорхой хэмжээний түүх байдаг. Манай улсын хувьд арилжааны банкны системээсээ хэсэг хэсгээр өөрчлөгдөж эхлэх гээд байна гэсэн үг л дээ. Томоохон компаниуд Монголын хөрөнгийн зах зээл жижигхэн байна гээд бонд гаргадаггүй. “Эрдэнэс Таван толгой” зориод бонд гаргачихсан байгаа тохиолдолд араас нь бонд гарах өчнөөн боломж нээгдэнэ. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөгжинө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Сүхбаатар: Микрофон асаагүй байхад намайг гутааж доромжилсныг нь би тэвчээгүй

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулга авлаа.


-Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Ганбаатар гишүүн та хоёр бие бие рүүгээ хатуу үг шидэлцэж, барилцаж авах дээрээ тулсан. Ямар асуудлаар ингэж айхавтар зөрөлдөв?

-Байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус тав, таван гишүүн буюу УИХ-аас 10 гишүүнийг энэ хоёр байгууллагад сонгон шалгаруулж томилох ажиллагаа явуулах, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хэлэлцсэн. Шүүхийн тухай шинэ хуульд зааснаар ажлын хэсэг нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон УИХ-ын нэг гишүүн ажлын хэсгийг ахална гэж заасан. Яагаад ингэж заасан гэхээр өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулах явцад гарсан нөхцөл байдлаас үнэлэлт дүгнэлт хийж үзээд асуултад хариулах, хариуцлага хүлээх бодлогын түвшинд асуудлыг парламентад танилцуулаад зангидаад явах нэг хүн нь УИХ-ын нэг гишүүн байя гэж үзсэн.

Үлдсэн 10 гишүүнийг нь холбогдох байгууллагын төлөөллөөс санал болгохоор заасан. Үүнд, Мэргэжлийн холбоо, Төрийн байгууллага, Засгийн газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн хүрээлэн, Хууль зүйн их сургууль, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ дахь олонх, цөөнх гээд олон талт хяналт тэнцвэрийг хангах зарчмаар олон талын төлөөлөлтэй бүрдүүлэхээр хуульчилсан. Зарим гишүүд юу гэж мушгиж ярьж байна гэхээр ажлын хэсэгт нэг УИХ-ын гишүүн байна, харин бусад төлөөллийн гишүүдийг УИХ-ын гишүүд биш байна гэж бичээгүй гэж ярьж байна лээ. Ажлын хэсгийн шатанд 11 гишүүн дотор УИХ-ын гишүүн 1-ээс илүү орохгүй гэж тусгасан.

-Тэгэхээр нэг л гишүүн ажлын хэсгийг ахалж ажиллахаар хуульдаа заасан байхад хоёр гишүүн болгож оруулж ирсэн гэсэн үг үү?

-Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж Өмгөөлөгчдийн холбоо, УИХ-ын даргын захирамжаар томилогдох хоёр гишүүнээс бусад есөн гишүүний санал ирчихсэн байна гэж танилцуулсан. Энэ есөн гишүүн дотор УИХ дахь олонх, цөөнхөөс УИХ-ын гишүүн биш хоёр хүнийг явуулсан. Албан бусаар ажлын хэсэгт Засгийн газар, УИХ дахь олонх, цөөнхөөс УИХ-ын гишүүд орох сонирхол байгаа юм байна гэх ойлголтыг би авсан. Бусад орны жишгээр шүүхэд хариуцлага тооцоход парламентын гишүүн ордоггүй. Бид онцлог байдлаа харж үзээд нэг л гишүүнээр хязгаарлуулсан. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон С.Бямбацогт гишүүн дээр УИХ дахь олонх, цөөнхөөс ирсэн хүмүүсийг өөрчлөөд УИХ-ын хоёр гишүүнийг олонх цөөнхөөс оруулж байгаа гэдэг тайлбарыг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт хэлсэн. Урьдчилж бид үүнтэй танилцаагүй байсан. Шүүхийн хуульд улстөрчдийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолыг олон нийтийн цахим сүлжээгээр би байнга хэлж байсан. Иргэд, олон нийтийн байгууллагууд хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч санаа зовж байсан. Энэ оролцоог бий болгохгүйн үүднээс нэг гишүүнийг хоёр гишүүн болгож байгаа чинь эргээд Шүүхийн хуулийг хийсэн үзэл санаа, шударга шүүхийг бий болгох алхмуудад сөрөг нөлөөлөхөөр байдал бий болно. Ингээд би Б.Энхбаяр гишүүний саналыг дэмжиж хэлсэн. Ж.Ганбаатар гишүүн надад итгэхгүй байна уу, үгүй юү гэсэн дээрэнгүй өнгө аясаар, намайг доромжлох заналхийлэх байдлаар хэлсэн. Микрофон асаагүй байхад намайг улс төрийнх нь үзэл бодол зарчмынх нь дагуу явж ирсэн замнал түүхээр минь гутааж доромжилсныг нь би тэвчээгүй. Тэвчээгүй нь миний буруу. Би УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Ж.Ганбаатар гишүүнийг би муугүй мэднэ. Хоёрдугаарт, Ж.Ганбаатар гишүүн Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш. Гуравдугаарт, МАН-ын бүлгээс ч юм уу, Хууль зүйн байнгын хорооноос гишүүд өөрсдийгөө санал болгож болно. Ингээд ороод ирэхээр хууль шүүхэд улс төрийн сонирхол орох гээд байна. Тиймээс наадахаа боль гэж би хэлсэн. УИХ гэдэг олон түмний нүдэн дээр байдаг учир маргаан гарах нь зүй ёсных. Би улс төрд байх хугацаандаа цөөн хэдэн хүнтэй маргалдсан тохиолдлын нэг нь энэ боллоо. Миний өнгөрсөн зам мөр зарчимтай, зорилготой хатуу тэмцэгч байсныг илтгэх биз ээ. Зөв байсныг улс төрийн үйл явц харуулсан, харуулж ч байгаа. Хувийн эрх ашигдаа хөтлөгдөж, хэн нэгэнтэй шөргөөцөлдсөн нэг ч үйлдэл байгаагүй. Цаашид ч үгээр бус үйлдэл маань нотлох байх.

-Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хороодын гишүүд орох ёстой юм уу. Бүхэлд нь 76 гишүүний хэн нь ч орох боломжтой юм уу?

-Зарчмын хувьд өөр гишүүд орж болно. Гэхдээ мэргэшсэн байнгын хороо нь ажиллаж байхад тодорхой гишүүд нь, хуульч гишүүд нь байхад өөр гишүүн орно гэдэг парламентын соёл заншлын хувьд зохимжгүй. Би эдийн засгийн байнгын хороон дээр тодорхой эдийн засгийн асуудлаар ажлын хэсэг гаргаад явж байхад нь гэнэт гүйж ороод би тэр ажлын хэсгийг ахалъя гэвэл тэр хүн дуугай байх болов уу. Бодох ёстой л юм. Тэрнээс худалдаа наймаа эрхэлдэг, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нэр төрд би халдах гэсэнгүй.

-Яагаад Ж.Ганбаатар гишүүн ажлын хэсэгт орохоор болсноо тайлбарласан уу?

-Өөрөө намын бүлэг даалгавар өгөөд намайг оруулж байгаа гэж хэлсэн. Би тэрийг нь үндэслэлтэй тайлбар гэж хүлээж аваагүй. Манай бүлгээс ямар даалгавар аваад хэн үүрэг өгчихсөн юм мэдэхгүй. Тийм байлаа гэхэд хууль зарчимдаа нийцэхгүй. Хууль зөрчиж болохгүй гэх байр сууринаас би хандсан. Шүүхийн хуулийг олон түмэн харж байна. Сайн хууль гаргачихаад завхруулж, гажуудуулдаг гэсэн өнгөрсөн он жилүүдийн үл итгэсэн байдал өдийг хүртэл хүчтэй байна. Хамгийн гол нь хоёр гишүүний яриан дээр хэний, юуны төлөө дуугарч байгааг нь хүмүүс анхаараасай. Би энэ хуулийн ажлын хэсэгт ажилласныхаа хувьд цаашдын хуульдаа санаа зовж байна.

Улстөрчдийн цаана нэг хүн ганцаараа байдаггүй юм аа. Байнгын хорооны хурал дээр зохисгүй үг хэлснийхээ төлөө Байнгын хорооны гишүүдээсээ уучлал хүссэн. Бусад хүмүүсээс ч уучлал хүсье. Гэхдээ шударга шүүхийн төлөө тэмцэл танхимд хэлж байгаа хатуу ширүүхэн үгнээс илүү хүчтэй дуугарч явах ёстой байх. Бусад нийгэм ч тэгж явдаг. Бид дэлхийн шүүхийн хараат бус байдлаараа 140 улсаас 120-д дордчихсон шүүхтэй. Улс төрийн нөлөөлөл шүүхэд маш өндөр гарчихсан. Улстөрчиддөө итгэхгүй байна. Улстөрчиддөө итгэх итгэлийг яаж сэргээх вэ гэхээр эхнээсээ мордохын хазгай байхгүй, үйл явц нь ил тод нээлттэй л байх ёстой.

-УИХ дахь олигархи гэж яригддаг Ж.Ганбаатар, С.Амарсайхан нарын гишүүд шүүх засаглалд нөлөөлөлтэй болох гэж үзэж байгаа талаар зарим нэг эх сурвалж ярих болсон.Таныг үүний эсрэг дуугарлаа гэж харах хэсэг байна?

-Би энэ талаар хамаа намаагүй хариулж болохгүй л дээ. Тодорхой нэр бүхий улстөрчдийн эрх ашигт садаа болж, зам дээр нь хөндөлсөж байж магадгүй ээ, би.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан луу өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 2, Сугар гариг. Билгийн тооллын 20, Эрхтний тэнгэрт одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6:29 цагт мандан, 19:23 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Шадар сайд С.Амарсайхан огцорч, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Сандагдорж “Хүүхдийн төлөө сангийн эхний хөрөнгө нь Хүүхдийн төлөө фонд аянаас цугларсан орлого” хэмээн I-II нүүрт өгүүллээ.

“Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хучилтаас таван см хулгайлахад 20 сая ам долларын ашиг унана” гэлээ.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн “Энэ хэвээрээ хөл хорио тогтоохгүй явбал халдвараар нас барах хүний тоо эрс нэмэгдэнэ” хэмээснийг I,VI нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Шадар сайд С.Амарсайхан огцорч, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой” хэмээн өгүүллээ.

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ ” Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд ялгавартай , өөр, өөр стандартаар ханддаг, намчирхдаг байдал байх ёсгүй” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Рианна үс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар болжээ


Рианнагийн “Fenty beauty” гэх гоо сайхны брэнд тун ч амжилттай яваа. Харин тэр одоо үс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгааг “Glamour” сэтгүүл мэдээллээ.

Тодруулбал түүний нэр дор байдаг Roraj компани Fenty Hair гэх худалдааны тэмдгийг бүртгүүлсэн ба уг бүртгэлд “‘Fenty Hair шошгыг үсний будаг, үсний тос, шампунь зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглана” хэмээн дурджээ. Одоогоор Рианна албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Сонирхуулахад косметик бүтээгдэхүүн санал болгодог Fenty Beauty брэнд одоо ч зах зээлд амжилттай байгаа бол LVMH групптэй хамтран үүсгэн байгуулсан тансаг зэрэглэлийн Fenty брэнд цар тахлын улмаас загварын салбараас түр завсарлага аваад байгаа юм.

Түүнчлэн сүүлийн үед үс арчилгааны бүтээгдэхүүн санал болгодог Gisou, Ouai, Dae зэрэг брэндүүд нь хэрэглэгчдийн дунд ихээхэн алдартай болж байгаа тул “Fenty Hair” брэндийг ч мөн амжилт хүлээж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхманлай: Стандартад нийцэхгүй хашаа, хайсын газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улаанбаатар хотын газрын харилцаа, хот байгуулалт, геодези, зураг зүйн болон кадастрын бүртгэл, газрын төлбөртэй холбоотой төрийн хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлдэг. Тус албаны дарга А.Энхманлайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай албанаас сүүлийн үед ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хаалт, байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлсэн. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс барьж ашиглах, буулгах журам баталсан байдаг. Энэ журмын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвийн хэсэгт гол анхаарлаа хандуулахаар зорилго тавин ажиллаж байна.

Хашаа болон газрын зөрчил арилгах арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудаас жил болгон зохион байгуулдаг. Энэ жил ч мөн адил үргэлжлээд явж байна. Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу зэрэг төв хэсэгт нийт 1100 га газарт хашаа, явган хүнийг гарцыг чөлөөлөх, хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, орц, гарцыг нээх, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа хашаа, хаалтуудыг авах арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Хотын төв хэсэг Их тойрууг 10 бүс гэж нэгж хэсэгт хуваана. Судалгаа хийж үзэхэд, нийт 1700 гаруй газар эзэмшигчид эзэмшиж байгаа газраа хашаа, хайс барьж, тойруулан хашжээ. Уртын нэгжээр тооцвол 12 км хашаа Улаанбаатар хотын төв хэсгийг хаасан байна. Гэтэл газар эзэмшигч газрыг хашаагүй эзэмших зарчимтай. Ийм хэлбэрээр гэрээ байгуулдаг. Гэрээнд хашаа барихгүй байх, орчноо тохижуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг бүх асуудлыг тусгаж өгсөн байдаг боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Энэ нь нийтийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

1.4 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод амьдарч, хотын төв хэсгээр газар эзэмшиж байгаагийн хувьд бид тодорхой хэмжээнд үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Энэ журмын хэрэгжилтийг хангах болон аяны хүрээнд хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээнд газар эзэмшигчид санаачилгатай, сэтгэлээ зориулж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Бүгд хашаагүй болчихвол гадаадын өндөр хөгжилтэй орнууд шиг нийтийн эзэмшлийн зам, талбай нь хүрэлцээтэй байх юм.

-“Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг бусдад алддаг байсан бол одоо буцааж авдаг жишиг тогтож байна” гэж УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн ХСҮТ дээр ажиллах үеэрээ мэдэгдэж байсан. Тэгэхээр цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт газар ашиглах, эзэмших хэрэгцээг хэрхэн шийдвэрлэж ажиллах вэ?

-Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ нь улсын урдаа барьдаг эмнэлэг. Тус эмнэлгийн газар 2004 оноос алдагдаж, хасагдсаар газрын хэмжээ нь 3.6 га болсон байдаг. Тус эмнэлгийг тойроод орон сууцны барилга, үйлчилгээний барилгууд баригдсанаас болоод эмнэлэг рүү орж, гардаг ганцхан замтай болсон байсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба НЗДТГ-тай хамтран ХСҮТ рүү орох дөрвөн гарцыг нээж өглөө. Мэдээж эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан. НЗДТГ-аас эмнэлгүүдийн гадна тохижилтыг хийж хэрэгжүүллээ. Орчин үеийн эмнэлгийн стандарт, шаардлагад нийцсэн тохижилт, орц, гарцтай болсон. Гэхдээ энэ арга хэмжээ хангалтгүй байна. Жилээс жилд тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийг өргөтгөх, шинэчлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн хөндсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдалтай танилцаж үүрэг, чиглэлүүд өгсөн. Хавдрын эмнэлгийн ойролцоо олон жил болсон гараашууд байна. Улаанбаатар хотод байгаа түр байгууламж буюу зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах ажлууд хэрэгжиж байна. Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд гараашуудыг буулгаж, газрыг нь чөлөөлнө. Иргэдтэй зөвшилцөн ХСҮТ-ийн дэргэд Хавдрын эрт илрүүлэлтийн төв барих газрын асуудлыг шийдсэн. Энэ ажлуудыг цаашид үе шаттай хэрэгжүүлж, бусад эмнэлгийн орц, гарцыг чөлөөлөх төлөвлөгөөт ажлууд хийнэ.

Мөн 1990 оноос хойш замбараагүй газар олголтын улмаас 26 сургууль, цэцэрлэг газраа алдаж, барилга, байшин барьсан асуудал гарсан. Нийслэлийн Засаг даргаас эдгээр газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгон, буцааж сургууль, цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлэхийг үүрэг болгосны дагуу ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн газруудаа аль болох хамгаалах ёстой.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 70 байршлын 150 га гаруй талбайг нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Энэ жилийн тухайд хэрхэн ажиллах вэ?

-Манай алба 2019 оноос хойш Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газруудыг Газрын тухай хуульд заасны дагуу хамгаалалтад авч, бүртгэлжүүлж байна. Нийтийн эзэмшлийн газарт олгосон байсан газруудыг бүгдийг нь хүчингүй болгосон. Олон газар хүчингүй болж, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс хууль, тогтоомжийн дагуу Засаг даргын шийдвэр зөв юм байна гэдэг шийдвэр гарсан. Чөлөөлж авсан газруудаа НИТХ-аар хуульд заасны дагуу хамгаалалтад авах, бүртгэлжүүлэх, нийтийн эдэлбэр газраар тогтоолгож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, түүний арчлалт, хамгаалалт, тохижилтыг хариуцуулж ажиллаж байна. Цаашид нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улсын байгууллагуудын газрыг бусдад олгохгүй, алдахгүй байх боломжтой болгож эхэлсэн гэж хэлж болно.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бид иргэддээ газартай холбоотой төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, шударга хүргэх талд анхаарч ажиллаж байна. Газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулах, Монгол Улсын Засгийн газраас emongolia цахим хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан газрын албанд egazar.mn гар утасны аппликейшн, egazar.gov.mn веб хуудас ажиллуулж, иргэд, аж ахуйн нэгж мэдээлэл авах боломжтой болсон. 19 төрлийн үйлчилгээг цахим байдлаар үзүүлж байна. Цаашид бүх үйлчилгээг цахимаар үзүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Мөн газрын харилцаатай холбоотой автомат асуулт хариултын чатбот цэсийг ашиглалтад оруулсан. Түүнчлэн 77771285 дугаараар газрын албаны албан хаагчидтай холбогдож болно. Мөн тэндээс өөрийн хүссэн мэдээ, мэдээллийг авах боломжтой болж байна. Заавал газрын албаны нэг албан хаагчийн холбоо барих дугаарыг мэдэх шаардлагагүй, лавлах утсаар албан хаагчидтай холбогдох боломжтой. Тусгай дугаараар манай үйл ажиллагаа, өргөдөл, гомдол хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар мессэжээр хариу хүргүүлэх арга хэмжээнүүд хэрэгжээд явж байна. Энэ арга хэмжээг олон түмэнд хүргэх, бүх хүн хэрэглэж сурах зэрэг дараа дараагийн ажилд анхаарал хандуулан ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа. Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгоно. Бусад аймгийн хувьд НОК болон аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд ПСР-ын шинжилгээ авах лабораторигүй.

Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байгаа.

-Иргэд баталгаатай бус замаар нууцаар зорчих асуудал гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос гадна хотын эргэн тойрон дахь баталгаат бус маршрутын зам дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Оршуулгын үйл ажиллагаанд явах иргэдийн хяналтыг сайжруулж, тухайн орон нутгийн зөвшөөрлөөр иргэдэд зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Буяны ажлын хүрээнд орон нутаг руу, тэр дундаа халдварын улаан бүс рүү явж байгаа иргэдийг зөвхөн хоёр автомашинтай, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явах зөвшөөрөл олгоно.

-Хот хооронд нийтийн тээвэр явж байгаа юу?

-Хот хооронд явах нийтийн тээврийн үйл ажиллагаа зогссон. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хулгайгаар зорчихоос гадна иргэдийг тээвэрлэж байна. Бид энэ чиглэлээр “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” худалдааны төвүүд дээр байнгын хяналт тавьж, тэндээс иргэд тээвэрлэж байгаа жолооч нарыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр зогсоож, буцаах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд иргэдээс нийт 346 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 31.2 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19.9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 56 буюу 16.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, явц, хариу авах талаарх дуудлага эзэлсэн байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт ПСР шинжилгээний цэгтэй холбоотойгоор иргэдээс ирсэн түгээмэл асуултад хариулт өгье.

-Амралтын өдрөөр шинжилгээний цэгүүд ажиллах уу?

-Амралтын өдрөөр ажиллах шинжилгээний цэгийн мэдээлэл өмнөх баасан гарагт тодорхой болно. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчилнэ. Бусад тохиолдолд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдана.

-Ойрын хугацаанд шинжилгээний цаг байхгүй тул яаж яаралтай шинжилгээ өгөх вэ?

-Яаралтай шинжилгээнд хамруулах цэг гэж байхгүй. Иргэд шаардлагатай тохиолдолд хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ цаг-үе

УОК: Улаан түвшинд шилжсэн аймгуудаас ирэх иргэд түргэвчилсэн шинжилгээгээр нийслэл рүү нэвтэрнэ

УОК-ийн Шуурхай штабаас мэдээлэл хүргэлээ.


Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөний хувьд зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, буяны ажил, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солих ажилчдыг тухайн аймгийн онцгой комисс ПСР шинжилгээг үндэслэн гаргаж байгаа.

Өнөөдрөөс эхлээд Дорноговь аймаг руузөвшөөрөгдсөн хүрээнд тээвэрлэлт хийх нэвтрэх эрхийгтус аймгийн онцгой коммисын шийдвэрийг үндэслэн УОК-ын шуурхай штабаас олгохоор боллоо.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хувьд ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Халдварын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн шинжилгээгээр нэвтрүүлж байгаа. учир нь улаан түвшинд шилжсэн зарим аймгуудын ПСР шинжилгээ авах лабратори байдаггүйтэй холбоотой.

Нийслэлийн алсагдсан дүүрэг хороодоос ирэх иргэдийг иргэний үнэмлэх, гэрийн хаягийг харгалзан нэвтрүүлнэ. ААН-ын ажилчдыг ажлын байрны үнэмлэхийг харгалзан нэвтрүүлнэ