Categories
мэдээ цаг-үе

Монголбанкны худалдан авсан үнэт металь 2.4 тонноор буурчээ

Монголбанк өнгөрсөн гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.4 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 27.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 35.5 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 3 дугаар сард 157,543.30 төгрөг байлаа.

Монголбанкны худалдан авсан алт 2,4 тонноор буурчээ

Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймагт тусгаарлалтад байгаа иргэдийн гэр бүлд цалинтай чөлөө олгож байна

Дорнод аймаг нь коронавируст халдвар цар тахлын үед голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад гэр бүлийн гишүүдийн хамт байлгаж, ажилтай гэр бүлийн гишүүдэд цалинтай чөлөө олгож байна. 7 хоногийн дараа PCR шинжилгээ авч сөрөг хариу гарсны дараа нийгмийн харилцаанд оруулж байна. Цалинтай чөлөөг АОК-ын тогтоолоор олгож байгаа бөгөөд аж ахуй нэгж байгууллагын дарга удирдлагад даалгасан.

Ачаа тээвэр, хувийн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж, жолооч нарыг компаний эздэд тусгаарлалтын хугацаанд хариуцуулсан байна. Хөрш зэргэлдээ аймгуудтай хил залгаа нутаглаж буй сумдын малчидтай гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж сэжигтэй унаа, тээвэрийг мэдээлдэг урсгалтай болжээ.

Аймгйин Засаг даргын захирамжаар буяны ажил, бусад зорчих хөдөлгөөн, ачаа тээвэрт хяналт тавих 6 багийг байгуулан орохоос эхлэн ачаа буулгаад иргэдтэй уулзуулахгүй гарах хүртэл нь хянаж байна. Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж олон нийтэд мэдээлж, зарлаж, сэрэмжлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ресторануудын хоол хүргэлтийн үйлчилгээг хязгаарлахгүй

Засгийн газрын тогтоолд маргаашаас эхлээд үйл ажиллагааг нь хязгаарлах салбарын жагсаалтад рестораны үйлчилгээг оруулсан байсан.

Энэ асуудлыг УОК ярилцаад согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулахгүйгээр хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж болно гэж үзжээ.Мөн ресторануудын холбооноос согтууруулах ундааны төрлийн зүйл зарахгүйгээр хоолны үйлдвэрлэлээ явуулах хүсэлт УОК-т гаргасан байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гарган уян хатан зохицуулалт хийжээ. Ингэснээр маргаашаас ресторанууд согтууруулах ундааны төрлийн зүйл борлуулахгүйгээр, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрснийг ЗГХМОНХГ-ын дарга мэдээлэв.

УОК-оос зоогийн газрын үйл ажиллагааг хязгаарлаагүй тул ялгамжтай байдал гаргахгүй байх нь зүйтэй гэж үзсэнийг тэрбээр тодотгов.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн гаргасан үйлдэл 7-30 хоног баривчлагдах эсхүл 500 мянган төгрөгөөр торгуулах заалттай

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн “Улаан бүс” рүү сахиураар нэвтэрсэн ч маргааш нь тэндээс “Орчин нь таалагдахгүй байна” гэдэг шалтгаанаар гэртээ гарсан байдаг. Үүнийг нь ХӨСҮТ-ийн ажилчид нотолж ярьсан бол Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултыг Шадар сайд огт үгүйсгээгүй билээ. Харин ч нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ээс яаран гарч ирсэндээ хүлцэл өчиж мэдэгдэл хийсэн нь түүнийг цар тахлын “А” бүс, “Улаан бүс”-д нэвтэрчихээд холбогдох журмын дагуу тэндээ 14 хоног тусгаарлагдалгүй шууд гэр рүүгээ явсаныг баталсан юм. Цар тахлын үед гол ажлыг дааж авч байгаа УОК-ыг ахалж байгаа дарга нь өөрөө Гамшгаас хамгаалах тухай хуулийг гэр бүлээрээ ингэж зөрчиж байгааг нь хууль бус гэдгийг ард түмэн сануулж, түүнийг огцорч, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардсаар байгаа юм. Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлагдах эсхүл 500 мянган төгрөгөөр торгуулах заалттай юм байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлгийн (Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил) 13 дугаар зүйл (Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих)-ийн хоёрт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсад хууль тэгш хэрэгждэг эсэхийг Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоод Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дахь заалт хэрхэн хэрэгжиж, зохих шийтгэлээ авах эсэхээс харж болох нь. Үүнд цагдаагийн байгууллага анхаарал хандуулж, буруутай этгээдэд зохих шийтгэлийг ногдуулна гэж найдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Б.Нандинцэцэг: Жүжиглэхээ боль, Түвшинбаяр аа

Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр:

“Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарахгүй, “Түвшинбаяр аа одоо больчих л доо” гээд л хашгирч байсан. Дөрвийн дөрвөн хүн тариаг нь хийлгэх гээд барьж дийлэхгүй байсан. Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Үнэний төлөө явах болно. Эхлээд би нөхрөө босгоодохьё. Би нөхрийгөө зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин барилдахыг хармаар байна.

Н.Түвшинбаяр манай гэр бүлийн найз н.Хосбаяр гэж залууг хоёр жилийн өмнө ямар ч шалтгаангүй зодож байсан, харсан гэрчүүд ч байгаа. Тэрнээс болоод найзууд байхаа больсон. Манай гэр бүлийн сайн найз Тулга гэж ах бий. Хагалгаанд ороод удаагүй байсан 60 хүрэх гэж байгаа Тулга ах өчигдөр нөхрийг маань авахаар очиход “Чи муу хэнийг авах гэж ирж байгаа минь п… минь” гэж дайрч хөгшин хүнийг өвчтэй газар руу нь цохиж авсан.

Би дөнгөж сая сэхээний эмчтэй уулзахад “Сэхээнд хүнд, маш хүнд гэсэн хоёрхон хүн ордог. Танай нөхөр маш хүндэд нь орж байгаа шүү” гэсэн. Яагаад гэхээр хоёроос дээш хавсарсан хүнд гэмтлүүд байна. Тархины суурь яс нь хугарсан, цус хуралттай, урд талын дух цөмөрсөн. Чи харсан уу гээд л хэвлэлүүд намайг мушгиж байна. Харсан хүн зөндөө байгаа, очоод асуугаарай.

“Н.Түвшинбаяр аваргын дэлгэсэн зураг аргагүй хамгаалалт хэрэглэсэн үү гэсэн хардлага төрүүлээд байна” гэсэн асуултад “Өчигдөр намайг очиход зүв зүгээр байсан шүү дээ. Миний ханийг цусыг нь гартал балбачихсан, өөрийнх нь гар цус болчихсон, угаалгын өрөө явж угаасан гэж байгаа. Би хашгираад “Чи яаж байгаа юм. Миний хань чамд ямар гай болсон юм” гэхэд миний урдаас юу ч хэлээгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлэр 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна.

Гэхдээ гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол иргэншлээ сольсон найм дахь сумоч болно

Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр харү башёд түрүүлж, Лхагва гаригт /2021.03.31/ озэки цолоо эргүүлэн авсан юм.

Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой байгаа аж. Үүний тулд зайлшгүй Японы иргэншил авах шаардлагатай болно. Монгол Улс нь давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр аргагүй юм.Түүний хувьд озэки цолоо эргүүлэн авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж, япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгохоор төлөвлөжээ.

Тэрүнофүжи 18 настайдаа Монголоос Ичиножо болон бусад бөхчүүдийн хамт Японд ирсэн байдаг. Тэрбээр Японд 10 гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүйг эх сурвалжийн мэдээнд дурджээ. Одоогийн байдлаар мэргэжлийн сумод Томозүна, Такасаго хоёр дэвжээг монгол ояката нар эзэмшиж байна. Тэрүнофүжигийн хувьд иргэншлээ сольж буй Монголын найм дахь сумоч болох гэж байна.

Кёкүтэнзан Б.Энхбат 2005 он

Токитэнкү А.Хүчитбаатар агсан 2014 он

Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015

Шотэнро Д.Нямсүрэн 2017 он

Асасэкирюү Б.Дашням 2017 он

Хакүхо М.Даваажаргал 2019 он

Какүрюү М.Ананд 2020 онд тус тус Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болсон.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын ээлжит бус Их хурал болж байна

АН-ын ээлжит бус их хуралд нийт 1260 төлөөлөгч иржээ. Тус намын найм дахь даргыг батламжлах Их хурлын даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал ажиллаж, их хуралд оролцож буй нийт төлөөлөгчдөс татгалзсан, түдгэлзсэн төлөөлөгч байгаагүй тул уг Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд гуравдугаар сарын 28-нд болж өнгөрөсөн намын даргын сонгуульд бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон саналыг авч сонгогдоод байгаа юм.

Санал хураалт уламжлалт цаасан хэлбэрээр явагдаж нийт 76908 хүн санал өгч намын даргаа сонгосон юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-д вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг дотооддоо аялахыг зөвшөөрчээ

АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв өчигдөр гаргасан зөвлөмждөө коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг тариулсан иргэдэд улс дотор чөлөөтэй аялахыг зөвшөөрчээ.

Үүнээс өмнө дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байсан ч гадаад, дотоодын чиглэлд аялахыг нь хориглож байсан юм. Шинэ зөвлөмжийн дагуу бүрэн дархлаажсан иргэд дотоодын аялалаас ирээд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй, мөн очих газар нь шаардахгүй бол онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгөх хэрэггүй болжээ.

Харин гадаадад аялсан иргэд АНУ руу буцаж ирэхээсээ өмнө болон ирснийхээ дараа шинжилгээ өгөх журам хэвээр үлдсэн байна. Гэхдээ гадаадаас ирсний дараа тусгаарлагдах шаардлагагүй болжээ.

Үүнээс гадна бүрэн дархлаажсан иргэд амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг мөрдсөн хэвээр байх ёстойг сануулсан байна. Харин дотоод орчинд цуглахдаа амны хаалт зүүхгүй байхыг өнгөрсөн сараас эхлэн зөвшөөрсөн юм.

АНУ-д Pfizer/BioNTech болон Moderna вакцины хоёр дахь тун, Johnson & Johnson вакцины нэг тунг тариулснаас хойш хоёр долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтсонд тооцож байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Улсын хэмжээнд коронавируст халдвар авсан 5379 хүн эдгэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын шинэ мэдээллийг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 22 лабораторид 17537 сорьцонд шинжилгээ хийхэд 271 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9598 боллоо. Мөн 24 цагт 163 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5379 боллоо. Мөн 54 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээ байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 болж байна.

Өмнө нь коронавируст халдварын тоон мэдээг өглөөний 09 цагаар тасалж хүргэдэг байсан бол энэ өдрөөс эхлэн шөнийн 00:00 цагаар тасалж хүргэж байгаа. Тиймээс та бүхэн халдварын тоо буурсан байна гэж тайвшрах хэрэггүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдвар бүгд дотоодын халдвар байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатар хотод 232 тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 7889 боллоо. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлвэл: