Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/246 дугаар захирамжтай холбоотой түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.
Month: April 2021
2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны 13:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан дөрвөн байршил байна.
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд:
Чингэлтэй дүүргийн 6, 14,
Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18
Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,
Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,
Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,
Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн хашааг нээлттэй цэцэрлэг болгох сошиал санаачилга өрнөөд байна.
Иргэд “Паркаа аваръя-нээлттэй, нийтийн цэцэрлэг болгоё” хэмээх фэйсбүүк групп үүсгэсэн бөгөөд өнөөдөр 14:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд иргэд цуглан, паркийн хашаанд барилга барихыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэх юм.
Хан-Уул дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, хуралдаанаар гамшгийн эрсдэлийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлж ажиллахаар болсон юм.
Зөвлөл нь, салбар хоорондын зохицуулалтыг хангаж зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргуулах, нутгийн захиргааны байгууллагад чиглэл өгч, улмаар гаргасан шийдвэр саналыг нийслэлийн зөвлөлд танилцуулж ажиллана гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын гуравдугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар гуравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай Т-г эрэн хайж байгаа талаар тус аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын гуравдугаар багийн “Цагаан түнгэ” хэмээх аймгийн төвөөс зүүн урд зүгт 45-км кайтай сумын сумын төвд 17 настай Т гэх хүү гэрээсээ гараад сураггүй болсон байна. Улмаар тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй аж. Одоогоор нөхцөл байдлын талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж.
Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр “Интермед” эмнэлгээс очиж баривчилжээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны орой Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээн, өөрөө “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байсан аж.
Эх сурвалжийн хэлснээр, хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн хохирогч болох Э.Энхбатын биеийн байдал маш хүн байгааг хэллээ.
Архангай аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 2021 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр ойрын болон дам хавьтлын 425 иргэн, Завхан аймгийн 8 иргэн нийт 433 иргэнд PCR шинжилгээ хийгдсэнээс 7 тохиолдол эерэг гарч, нийт 68 хүнд вирус батлагдлаа.
УОК-оос халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд ажиллаж, энэ хүрээнд халдвар тархах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн иргэдийн дунд хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, цагийн зохицуулалт хийж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шийдвэр гарган ажиллаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Монголын олимпын холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож хүнд гэмтээлээ гэх хэрэг олныг цочирдуулаад байгаа билээ. Энэ талаар түүний эхнэр Б.Нандинцэцэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Түвшинбаяр аа, жүжиглэхээ боль, би хэргийн газар дээр очоод миний хань чамд ямар гэм хийсэн гэхэд надад юу ч хэлээгүй” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Н.Түвшинбаярын эмнэлэгт хэвтэж буй зураг цахим орчинд тархаад буй. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан Н.Түвшинбаяр “Интермед” эмнэлэгт хэвтжээ.